Page 3 of 10

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Nov 22, 2021 1:41 pm
by Chin-T-Mac
Villa_Bayaraa wrote:Image

Жеррард ч бас сэтгэлээрээ гар байна шүү хэхэ...

Ямар ч байсан 80 минут балбуулж байгаад гэнэт 2 гоол хийгээд л хожчихлоо... агуулгын хувьд тааруу тоглолт байлаа... Дино маань ч 4:3:3-аараа ноднигийнх шиг үзсэн бол энэнээс илүү тоглоод энэ дайны үр дүн авахаар л байсан даа... Норвичид очоод эхний тоглолтондоо нухаж л байна... шийртэй эр л дээ... ярих юм байхгүй...

Харин Жеррард маань яалт ч үгүй том тоглогчийн ауратай гар юм... Гари МкАлистер, Майкл Бийл 2 ч сайн юм шиг байна. Манай хууччуулаас Остин МкФий, Аарон Данкс, Нейл Катлер 3 үлдсэн нь тун сайн хэрэг боллоо. Дасгалжуулагчдын баг ч нилээд чанартай баг байгаа... баг ч ойрд байгаагүй зузаан бүрэлдэхүүнтэй болсон... гоё гоё залуу хүүхдүүд гарч ирж байна... одоо бүх юм Жеррардын гарт байна... юманд хүрвэл ч хүрэхээр л баг даа...

Баяртай байгаамуу, гомдоолтой байгаам уу? Өнгөрснөө санагалзаад байвал яшиг зүгээр салъя, ооё... :ногоон:

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Dec 14, 2021 9:11 am
by Villa_Bayaraa
Image

"Манай" Жеррард ч ер нь Пеп, Биелса энэ тэр шиг хөлбөмбөгийн нэрд талдаа гар байх шиг байна шүү... Анфилдэд тоглочихоод маргааш нь гэхэд Бөрнлид оччихсон тоглолт үзээд явж байж хэхэ... Энэ 7 хоногийн сүүлээр манайх Бөрнлитэй үзнэ... Гэхдээ өнөө шөнө эхлээд Диногийн Норвичтэй л дээ хэхэ... Бараг гайгүй нухчих болов уу гэж бодоод байна...

манайд ирсэн даруйдаа шууд л Поттер, Виера, Рожерс, Пеп, Клопп гээд эвгүй гаруудтай тулж... 3 ялж 2 ялагджээ... гэхдээ бас хоосонгүй Пеп-д 2:1 ээр, Клоппт 1:0 ээр ялагдсан байна... Арсенал Эвертон энэ тэрийг бодоход гайгүй шүү ккк...

Академиас нилээд хэдэн хүүхэд хольж солиод тоглуулаад байх шинжтэй.... сүүлд академийн хамгаалагч Бен Крисинийг 1-р баг руу дуудсан байна... Камерон Арчер хүүгийн гэрээг сунгасан... Кэрни Чуквемека хүү тоглуулахгүй байна гэж унжаад гэрээгээ сунгахгүй байсан... ПЛ-д сэлгээнээс тоглуулаад эхэлсэн...удахгүй гэрээгээ сунгах биз... Бидас хүү бас сэлгээнээс тоглох боломжтой... "ах" Рамсей ПЛ-д хэзээ язааны юм шиг тоглодог болж... "дүү" Рамсей андер 23-т гялалзаж байна удахгүй дээшээ гараад ирэх биз... Академиас бас "ах" Чуквемека, Тим Ирогбунам, Финлей Торндайк, Ламар Богард, Бен Крисин гээд сайн хүүхдүүд байна даа... эдний ихэнх нь Вестбромоос ирсэн гэхээр Вестбромын академ гэхүү скаут гэх үү үнэхээр сайн байж дээ...

Энэ 1-р сарын цонхоор Эл Гази, Бертранд Траоре 2-г гайгүй үнэ хүргээд явуулбал зүгээр боллоо... Трезеге-г явуулж зүрхлэхгүй биз... Египет эзний авчирсан хүн...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Tue Dec 14, 2021 12:12 pm
by meesh
Хөгжиж л байг тэгж байгаад ирэх юм байгаан хэхэ. Энэ нээрээ Маню-гийн домгууд яагаад дас болохгүй байна, би Кийн, Скоулс, Гиггс, Рио, Нэвиллүүд гээд мундаг дас-чид болох байлгүй гэж боддог байсан шт.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Dec 15, 2021 9:07 am
by Villa_Bayaraa

За Диногийнхоо багийг 2:0-ээр буулгаж авлаа... угаасаа нухчих байх гэдгийг бараг л мэдэж байсан доо хэхэ... хамгийн авууштай нь манай Рамсей хүү ноднингийн Грилишийн Арсеналд хийсэн гоол шиг талбайн голоос ганцаараа тууж ороод цөм цохиж гоолдлоо... зүүн хөлөөрөө бас л нарийн цохиж байна... Рамсей маань энэ жил 20 хүрсэн гэхэд 1-р багтаа 30 гаран тоглолт хийчихсэн бас л хурдан хөгжиж байна шүү...
Керни Чуквемека хүү сэлгээгээр орж ирээд ассист өгөөд Ваткинс гоолдлоо... Сая 10 сард 18 хүрсэн хүү гэхэд болж байна шүү.... одоо гэрээг нь л сунгах хэрэгтэй... ирээдүйн Погба болох хүү байгаа юм ккк...

Манай фенүүд Диног их сайхан хүлээж авлаа... Дини, Дино, Дино гээд дуулдаг дуугаа дуулцгаалаа...

харин манай Буэндиа, Ингс 2 л нийлээд 80 саяын уналт хийчих гээд байна даа... Ингс ч бас учиртай... туршлага нь хаачихав... гэхдээ Ваткинс бэртдэггүй л юм бол энэ 2 нэгэн зэрэг тоглоно гэж үнэхээр байхгүй юм байна... Буэндиа ч Испанид л тоглож байхаар залуу юм даа... уг нь их уран юм... даан ч хөнгөдөөд жижигдээд байх юм... манай Грилишийг бакь болгож өгсөн нөхдүүд энэ нөхөр дээр ажиллахгүй юм байх даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Dec 15, 2021 9:13 am
by Тэгшээ
Гари Нэвилл Валенсиг дасгалжуулаад үнэн суга хусаад халагдсан шдэ. Карра хэсэг мань хүнийг доёолсон доо.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Dec 15, 2021 10:59 am
by Цогоо
Villa_Bayaraa wrote:харин манай Буэндиа, Ингс 2 л нийлээд 80 саяын уналт хийчих гээд байна даа... Ингс ч бас учиртай... туршлага нь хаачихав... гэхдээ Ваткинс бэртдэггүй л юм бол энэ 2 нэгэн зэрэг тоглоно гэж үнэхээр байхгүй юм байна... Буэндиа ч Испанид л тоглож байхаар залуу юм даа... уг нь их уран юм... даан ч хөнгөдөөд жижигдээд байх юм... манай Грилишийг бакь болгож өгсөн нөхдүүд энэ нөхөр дээр ажиллахгүй юм байх даа...
Грилиш гэхдээ өөрөө цаанаа нэг тийм Ирланд ясны чанар байгаа юм биш үү. Шартай үздэг. Өөрийгөө хурцалдаг.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Dec 16, 2021 4:48 am
by spain man
Буэндиа чинь намхан л болохоос дөрвөлжин л залуу харагдсан даа...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Dec 16, 2021 10:44 am
by El Payaso
Тэхх Буэндиа бие хаа гайгүй ээ. Тэгээд ч доод лигт сайн тоглохын тулд бие хаагүй бол бүр худлаа санагддагш. Зүгээр л нэг тийм багтаа уусаж өгөхгүй байгаа харагдсан.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Dec 20, 2021 10:09 am
by Villa_Bayaraa
Нэг түлхүүлээд л үсрээд явчих юм байна лээ шд хэхэ... багтай гоё уусвал хэрэгтэй л байна... тэгэхгүй бол талбайд гарахаараа үнэхээр нөлөөгүй, түшиггүй байна ...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Thu Dec 23, 2021 2:54 pm
by meesh
Image

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jan 07, 2022 5:49 pm
by meesh
Коу-г зээлж байгаам байна, өнөөх нь ч уруудаж байгаагаа бодож хичээх байлгүй. Жэррард учрыг нь олж тоглуулах байхаа, хамт нилээн тоглосон мэдэж байгаа байх.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jan 07, 2022 6:41 pm
by poseidon
Заза Виллагаа дэмжнээ... ахаха

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jan 07, 2022 6:59 pm
by Өсөхбаяр
уг нь класс амьтан шүү :ногоон:

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Fri Jan 07, 2022 11:55 pm
by kayo
Манай Коуг сайн тордоод өгөөрэй, ккк.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 17, 2022 5:57 am
by poseidon
Жэйкоб Рамси хэр вэ? Баяраа

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 17, 2022 9:29 am
by meesh
Гоё тэнцээ авчээ. Манюгийн фэнүүдийн царай гоё барайлаа даа.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Mon Jan 17, 2022 9:57 am
by kayo
Коу шоу болсон байна шдээ, сэлгээнээс оронгуутаа 1 дамжуулалт, 1 гоол. ПЛ-дээ л байх ёстой хүн юм шиг байна, гайгүй тоглоод жинхлэгдээсэй билээ.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jan 19, 2022 2:20 pm
by Villa_Bayaraa
"Манай" Коу 22 минутанд МанЮ-гийн Санчогийн 936 минутанд хийснээс илүүг хийлээ л гээд байна хэхэ... 1 гоол, 1 гоолын дамжуулалт... гэхдээ миний хувьд бол МОМ ЖЖ маань байлаа... 1 гоол, 1 гоолын дамжуулалт... 20 настай гэхэд хэзээ язааны ПЛ-н тоглогч шиг болчихсон хүү дээ... гоё бокс тү бокс хагастай болж байна даа манайх ч...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jan 19, 2022 6:44 pm
by poseidon
Villa_Bayaraa wrote:"Манай" Коу 22 минутанд МанЮ-гийн Санчогийн 936 минутанд хийснээс илүүг хийлээ л гээд байна хэхэ... 1 гоол, 1 гоолын дамжуулалт... гэхдээ миний хувьд бол МОМ ЖЖ маань байлаа... 1 гоол, 1 гоолын дамжуулалт... 20 настай гэхэд хэзээ язааны ПЛ-н тоглогч шиг болчихсон хүү дээ... гоё бокс тү бокс хагастай болж байна даа манайх ч...

Заза хоёулаа ямар ч байсан дундаа нэг холбоостой болчихлоо. хэхэхэ... мань тэгж байгаад очиж Коугаа дэмжиж үзнээ... гайгүй эвтэйхэн тоглолт юу байна харж байгаад... :-D Гоё гоё юмнуудаа бичиж оруулж байгаарай. Би танай фэн болчих ч юм билүү? хаха

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jan 19, 2022 10:20 pm
by Villa_Bayaraa
poseidon wrote:

хаха би ч чамайг угаасаа 50 хувь манай фен гэж хараад байгаа шд ... удахгүй 100 хувь болохын өлзийтэй ерөөл дэвшүүлье ккк

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jan 19, 2022 10:27 pm
by Жавхаа
за за ТОП 4т орчихжээ :D

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Wed Jan 19, 2022 10:34 pm
by Chin-T-Mac
Суарэз гэж шуум гараад байна уу гүй юу.

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sat Jan 22, 2022 2:15 am
by poseidon
Суаресийг авчрах гээд байгаам биш биз дээ? Тэгвэл нээрэнгээсээ дэмжлээ хаха...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sat Jan 22, 2022 9:27 pm
by Villa_Bayaraa
Суарезыг авах магадлал бага л даа... Урд Ингс сэлгээнд байгаа... Суарез ирвэл Буэндиа, Ваткинс 2-н нэг сэлгээнд суух болно... Трез, Траоре, Бэйли гээд вингерүүд байна... яахав Трез, Траоре 2-г зарчихвал бас магадлал өндөр болж ирэх л байх...

Re: Астон Вилла 2021/2022: Дайчид минь урагшаа!!!

PostPosted: Sat Jan 22, 2022 10:50 pm
by Villa_Bayaraa
За ёстой хамгийн намхан маань мөргөөд айлыг гоё хожлоо... Буэндиагийн маань өөртөө итгэх итгэл сэргээд их гоё болж ирж байна... Коу ирсэн болохоор манай хүнд бас боломжийн зай ч гарч байх шиг байна.... Рамси хүү үе үе хайнга дамжуулж байсныг эс тооцвол ер нь их давгүй байлаа... Дагги дажгүй, МкГинн хийгүй байлаа... ард Мингс жоохон орон гаран байсан ч 2 давхрын бөмбөгнүүдэд найдвартай байлаа... манай 2 жигүүр л ёстой тачигналаа даа Динье, Кэш 2 маань 2 жигүүрт хамгаалалт довтолгоонд ёстой жигд байлаа... сэлгээнээс Чук хүү харин их тааруу байлаа... алаан болсон өндөр темптэй тоглолт дунд орж ирчихээд алхах нь холгүй л байлаа... ямар ч байсан чухал хожил байлаа... дараагийн 5 тоглолт уг нь тун боломжийн хуваарь байна... болвол 4-5 хожилтой гарч байж л Европын төлөөх боломж нээлттэй үлдэнэ дээ...