ТОЙРГИЙН ӨМНӨ: TOTTENHAM HOTSPUR vs. SUNDERLAND A.F.C
Хэзээ : 2016.09.19 Даваа гараг
Хаана : White Hart Lane цэнгэлдэхэд
Хэдэн цагт: 00.30 (Mонголын цагаар) 16.30KO
Үзэх гарц : SPS Prime, линк;
www.vipbox.me, sopcast
Шүүгч: Mike DEAN, 4 дэх шүүгч Andre MARRINER
Лигийн форм: Tottenham – DWDW - - , Sunderland - LLDL
Энэ амралтын өдрүүдэд ПЛ-ын 5-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Энэ хүрээнд Хойд Лондонгийн Тоттенхэм Хотспүр клуб Зүүн Хойд Англи тэр дундаа Tyne and Wear-ын төлөөлөл болох Сандерланд клубыг талбайдаа хүлээн авах гэж байна. 2 клуб хамгийн анх 1898 оны 03-р сарын 26-нд нөхөрсөг тоглолтоор таарч байсан юм. Тухайн тоглолтонд Сандерланд 2-0 харьцаагаар ялж байсан түүхтэй. Харин ПЛ нэртэй болсоноос хойш анх удаагаа 1996 оны 11-р сарын 16нд таарч байсан ба 2-0 харьцаагаар Тоттенхэм ялж байсан юм.
Энэ тоглолт нь 2 клубын хоорондох 122 дахь тулаан бөгөөд өмнөх 121 тоглолтын 52-д нь Спүрс, 39-д нь Сандерланд ялсан бол 30 удаад нь тэнцэж байжээ. Харин Премиер лиг нэртэй болсоноос хойш нийт 30 удаа таарахдаа Спүрс 20 ялж, Сандерланд 5 ялж, үлдсэн 5 тоглолтонд оноо хувааж байсан статистактай.
Тоглолтын өмнө Тоттенхэм 8 оноотой хүснэгтийн 6-д яваа бол Сандерланд 1 оноотой 19-д явж байна.
Сандерландаас Victor Anichebe (шилбэ), Vitto Mannone (тохой), Fabio Borini (булчин), Sebastian Larsson (өвдөгний чагтан холбоос), Billy Jones (шилбэ) нар гэмтэлийн улмаас тоглолтонд оролцохгүй бол, Steven Pienaar, Lee Cattermole нар гэмтэлээс эргэн ирж байгаа мэдээтэй.
Тоттенхэмээс гэмтэлтэй байсан Danny Rose хамстрингийн гэмтэлээс эргэн ирээд байгаа ч тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр менежер Почеттино сэргийлэх үүднээс энэ удаагийн тоглолтонд оролцуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа бол 6-н тоглолтын торгуултай байсан Моусса Дэмбэлэгийн торгууль дуусч ПЛ-дээ эргэн ирж байна.
Сандерландын тоглох магадлалтай тактик 4-3-3
Тоттенхэмийн тоглох магадлалтай тактик 4-2-3-1
Факт:
• Тоттенхэм 2008 оны 08 сарын 23-наас хойш WHL цэнгэлдэхдээ Хар Муурнуудад ялагдаагүй яваа (6W, 1D)
• ПЛ-т таарсан 2 талын сүүлийн 12 учраанд Тоттенхэм ялагдаагүй байгаа (9W, 3D, 0L)
• Тоттенхэм клуб дээрх 12 тоглолтын 11-д нь эхний хагаст гоолдсон.
• Хар Муурнуудын хаалгачдаас WHL цэнгэлдэхэд хамгийн сүүлд 1980 оны 9-р сард Chris Turner хаалгаа хуурай манаж байсан. Түүнээс хойш 49 гоол хаалгандаа алдаад байгаа.
• Талуудын таарсан сүүлийн 4-н тоглолтонд нээлтийн 5 минутанд 3 гоол ороод байгаа бол сүүлийн 6 тоглолтонд сүүлийн 10 минутанд 6 гоол ороод байгаа.
• Тоттенхэм клуб энэ тоглолтонд ялагдахгүй бол нээлтийн 5-н тойрогт ялагдаагүй амжилтыг 12 жилийн дараа дахин үзүүлэх юм.
• Харри Кейн 567 минут гоолдоогүй хар цувралаа өмнөх тойрогт Стөүкийн эсрэг зогсоосон.
• C.Eriksen Хар Муурнуудын эсрэг 4 тоглохдоо 5-н гоол оруулаад байгаа.
• Тэгвэл Сон Хеунг-Мтн ПЛ-ын сүүлийн 4-н тоглолтондоо 4-н гоол оруулаад байгаа.
• Өмнөх улирлын нээлтийн тойргоос хойш Mesut Ozil (Арсенал) 19-н гоолын дамжуулалт өгсөн бол Christian Eriksen 15-н гоолын дамжуулалт өгсөнөөр ард нь бичигдэж байна.
• Хар Муурнууд 8 болон 9-р сард ПЛ-т хийсэн сүүлийн 23-н тоглолтондоо огт хожил авч чадаагүй яваа (9D, 14L)
• Хар Муурнууд ПЛ-т Тоттенхэмээс 5-н удаа торгуулийн цохилт авч байсан ч ердөө ганцыг нь л гоол болгож байсан.
•Хар Муурнууд нээлтийн 4-н тойрогт дундажаар 34.8%-тай бөмбөг эзэмшиж байгаа нь ПЛ-т хамгийн муу үзүүлэлт болж байгаа.
• JERMAIN DEFOE ПЛ-ын хүрээнд сүүлийн 6-н зочлон тоглолт дарааллан гоолдоод байгаа нь зөвхөн R.Van Persie-н ард бичигдэх үзүүлэлт (9)
• Спүрсийн хувьд Сандерландыг хожсон хамгийн том хожил нь 5-0 (1961.03.08)
• Сандерландын хувьд Спүрсийг хожсон хамгийн том хожил нь 6-0 (2 удаа)
• Спүрсийн дундаж нас 25.1 бол Сандерландын дундаж нас 24.7
• Спүрсийн дундаж өндөр 184.5 бол Сандерландынх 182.6см.
#COYS