Page 10 of 15

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Jan 08, 2024 12:12 pm
by У.Тэмүүжин
Өчигдөр бол уул нь агуулгаараа сайхан л үзлээ. Голдоо Кай Райс Одегаард гээд гархаар голд илүүрхэж чадахгүй, Райсын хажууд Жоржино гараад ирхээр голдоо илүүрхээд байгаа. Одоо Партэй Райс урд нь Одегаард гэж тоглуулмаар байна. Бас Троссардыг довтлогч дээр тоглуулмаар байна. Өмнө нь хэд тоглохдоо сайн байсан даа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Jan 08, 2024 6:02 pm
by Chin-T-Mac
Такчиг чинь судлагдчихаад байгаа юм бишүү... :ногоон: Иймэрхүү унасан үед дасгалжуулагч эсхүл багийн лидерийн класс харагдаж авардагдаа. Артета хэр класс, багийн лидер нь хэн юм одоо л харъя.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Jan 09, 2024 1:42 pm
by El Payaso
Харин Партей, Райс, Одегаард гээд гарвал гоё бга юм.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Jan 09, 2024 9:08 pm
by BLGN
Онана гээд шуураад байх юм.Партег зарахаар болчив уу эсвэл Элнэниг явуулаад зузаатгах санхүүгийн нөхцөл байгаан бол уу?(аймар горьдлоготой :ногоон: )

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Thu Jan 11, 2024 6:40 pm
by CrossBonez
Манайд ДМ хэрэгтэй билүү? Довтлогч авахгүй ээ? :smile:
Өвөл хүн олдохгүй гээд гүрийхээр шийдэж байгаа юм болов уу? :smile:
ДМ гэж байхаар ядаж ЛБ авахгүй байсан юм байх даа. :smile:

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Fri Jan 19, 2024 10:15 am
by Reda
3 тойргийн өмнө л Ситигээс 5 оноо илүү явж бсн чинь одоо 3 онооны ард бичигдэж бна даа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Fri Jan 19, 2024 10:30 am
by meesh
Явж явж ахиад Сити л түрүүлэх байхдаа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Fri Jan 19, 2024 10:46 am
by У.Тэмүүжин
Ситид ПЛ-эс арга хэмжээ автал тасралтгүй түрүүлэх байх өө

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Fri Jan 19, 2024 9:21 pm
by BLGN

Ийм баачкаг зээлээс нь дуудсан гэхийн.Тоглуулах юм байх даа.Тэндээ алж байсан юм байх.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Sat Jan 20, 2024 4:50 am
by BLGN
BLGN wrote:
Ийм баачкаг зээлээс нь дуудсан гэхийн.Тоглуулах юм байх даа.Тэндээ алж байсан юм байх.

Гэсэн чинь шууд дахиад зээлээр явуулчихжээ. :ногоон:

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Feb 05, 2024 1:24 am
by Шепперд буш
Жесүс бас бэртсэн юм уу.Сэлгээнд ч алга.Ямарч бүтэлгүй юм болчиховдоо.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Feb 05, 2024 2:35 am
by gremlin
Шепперд буш wrote:Жесүс бас бэртсэн юм уу.Сэлгээнд ч алга.Ямарч бүтэлгүй юм болчиховдоо.

Куртиктэй сууж байна лээ ш дээ. Валкот, Жиру хоёрын араас харуулсан ш дээ.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Feb 05, 2024 9:38 am
by У.Тэмүүжин
Эхний гоол дээр шатар тоголлоошд

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Feb 05, 2024 11:42 am
by Жавхаа
ГОЁ ШҮҮ :beer

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Mon Feb 05, 2024 12:00 pm
by El Payaso
Чухал хожил байлаа. Сая хожигдсон бол тэгээд тайтл рэйсээс гарчихаар байлаа. Эхний гоол гоё байлаа. Тороссардын гоцлол ч гсн.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Feb 06, 2024 2:01 am
by Өсөхбаяр
ливерпүүлд шавар хаагаад ситид дэмжлэг болчлоо л гэж харагдаад бна шт :ногоон:

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Feb 06, 2024 10:46 am
by CrossBonez
Тэгж ярих юм бол Ливерпүүлд дэмжлэг болж Ситид шавар хаасан тохиолдол ч байгаа шүү. Де Бруйн ирсэн гээд хүмүүс одоо Ситиг үлдсэн тоглолтуудаа машиндах байх гэсэн хүлээлттэй л байх шиг байна. Надад бол эхний 3 баг хэн нь ч бүдэрч, хэн нь ч түрүүлж болох юм шиг санагдаад байгаа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Feb 06, 2024 1:30 pm
by Gooner
Миний таамаг бол Сити түрүүлнэ, Пүүл 2, манайх 3.
Ситид сул орон зай ховор бн, Пүүл харьцангуй шинэ баг, гол нь гэмтэл их байна, манайх энэ улирал янз бүрийн туршилт цөөнгүй хийж бн, энэнтэйгээ уялдаад ч юм уу урд 3-ийн тоглолтууд болохгүй бн, дээр нь мэдээж гүнээс эхлүүлдэг тоглолт, дуусгадаг тоглогчид муу байна аа..

Манайх сая бол сайн тоглолт гаргалаа гэхэд Ситид дөхөхөд дахиад хагас алхам байна, яах аргагүй тоглолт явуулдаг ДМ, төвийн довтлогчийн орон зай онгорхой байна.

Габриел зун явах байх аа, ЦБ дээр байнга румор сонсогдлог, улирлын эхэнд Габриелийг суулгаж 2 3 тоглолт үзээд жоохон фэйлдээд буцаад гаргадаг болсон, ер нь 10 тойрог яваад л нэг ийм гоомой юм хийчээд байхым
Өмнө улирал зохицож байсан байрлал руугаа буцаад ирэхээр сайн явлаа, Өдэгаардыг бокс тү бокс болгож ч үзээд нэлээн юм туршаад фэйлдсэн.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Feb 06, 2024 2:10 pm
by El Payaso
CrossBonez wrote:Тэгж ярих юм бол Ливерпүүлд дэмжлэг болж Ситид шавар хаасан тохиолдол ч байгаа шүү. Де Бруйн ирсэн гээд хүмүүс одоо Ситиг үлдсэн тоглолтуудаа машиндах байх гэсэн хүлээлттэй л байх шиг байна. Надад бол эхний 3 баг хэн нь ч бүдэрч, хэн нь ч түрүүлж болох юм шиг санагдаад байгаа.

Лаанууд дачкү явчих болов уу л гэж хараад бна. Олон тоглолт хийлээ, ядарч туйлдаж байгаа бх гэж хараад бна. Манайх Сити гэхээр дасгалжуулагчийн туршлагаараа сити бавахын болов уу даа. Жесүс ядаж бнга гэмтэх юм аа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Tue Feb 06, 2024 9:25 pm
by CrossBonez
Багууд чинь бас ханаж цадах нэг юм байдаг биз дээ. Олон жил нүдэж, цом түүхээрээ мотивацгүй болчихдог. Тэр утгаараа л Ситиг бас бүдэрчих байх гэж бодоож байгаа. Манайх харин ёстой өлөн зэлмэн гарууд болохоор хамаг юмаа гаргаад ана мана үзчих байх гэж найдаад байна. Манай багийн баяраа тэмдэглэж байгааг л медиагаар дүүрэн шүүмжилж. Маш их бэлдэж, маш их хичээсний шинж байх л даа.

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Feb 07, 2024 8:19 am
by Цогоо
CrossBonez wrote: Манай багийн баяраа тэмдэглэж байгааг л медиагаар дүүрэн шүүмжилж. Маш их бэлдэж, маш их хичээсний шинж байх л даа.

Саяын хожлын дараа манайхан талбай дээрээ гарч баяраа тэмдэглэсний төлөө Англи даяар “Арсенал түрүүлчихсэн аятай баярлалдлаа” гэж ирээд бөөн шүүмж болжээ. Клоппын үдэлтийн баяр дээр баачихсан аятай л шуугилдаж байна.

Манай Иан Раит сошиал дээрээ ийнхүү өмөөрчээ.

***

Микэл Артэтагийн эсрэг сөрөг хандлага ямар их вэ? Ливерпүүл, Ман Сити гээд хоёр аваргыг хожчих гээд л үзээд байгаа хүн багаа, бас гоолоо тэмдэглэснээс өөр буруу юм юу хийсэн юм бэ? Насаараа клубыг дэмжсэн гэрэл зурагчныхаа зургийг Одегаард авч өглөө гэж тэр үү? Багийн ахлагч ингэж болдоггүй юм уу? Ливерпүүлийг хожсондоо ч тэгж байгаа юм биш, зүгээр л боломж нь тэгж таарлаа шүү дээ. Яагаад бүгдээрээ энэ баяр хөөрийг алах гэж дайрцгаагаад байгаа юм бэ? Битгий л дээ, улирал дуусах хаа ч байсан юм.

Арсенал ямар нэг юм хийгээд эхлэхээр л ингээд шамбааралдацгаачих юм. Яг л Английн шигшээг Дэлхийн юм уу Европын цом руу явахаар багшралдаад шавдаг шиг, Арсенал дээр ингэчих юм. Тэднүүсээр энэ сайхан мөчөө битгий баллуулаарай, зүгээр л хийж байгаа юмаа яг хэвээр нь хийгээд л бай, болох юм болдгоороо болж л таарна.

Манай мэнэжэр яг л чи бидэн шиг сэтгэлийнхээ хөөрлөөр л баяраа тэмдэглэдэг, угаасаа тэгэх ч учиртай юм. Хүмүүс Арсеналыг бүтэлгүйтэж, иймэрхүү тоглолтууд дээр бүдрэхийг хүлээгээд байдаг шиг байгаа юм. Бид яахав элдэв гэмтлүүд янз бүрийн юмс дундуур зүтгээд л яваад байна, ядахад хүмүүс манайхыг яасан ч их үзэн яддаг юм. Зүгээр л хаячхаач дээ, нөхөд өө. Зүгээр л ярилцлагаа өгөөд явж л байгаач дээ, жирийн үед байдаг шигээ.

Арсеналын фэнүүд бол энэ мөчийг таашаах хэрэгтэй. Угаасаа хөлбөмбөгийн амин сүнс нь энэ юм. Цаг мөчийн л эд. Лиг тэргүүлж байгаа маш сайн Ливерпүүлийг хожсон энэ цаг мөчийг тэмдэглэ. Их буучид мандтугай.

***
Харин ахлагч Одегаард энэ талаар:
Хожоод тэмдэглэхгүй юм бол хэдийд нь тэмдэглэх ёстой юм бэ?

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Feb 07, 2024 9:37 am
by Mojul
Title авахгүйм чинь баярлаад авсан нь дээрл

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Feb 07, 2024 9:54 am
by Цогоо
Хожлоо ингэж тэмдэглэдэг байсан хүн уурлалгүй л яахав дээ

Image

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Feb 07, 2024 1:44 pm
by Заанаа
Манай энэ 2 ч олон жил түрүүлээд бараг уйдцан, 90+3 дээр гоол хийж иймэрхүү юм л сэтгэлийг нь хөдөлгөдөг байсан даа. :P

Re: ARSENAL FC 2023/24: Almost... there?

PostPosted: Wed Feb 07, 2024 3:12 pm
by Цогоо
Заанаа wrote:Манай энэ 2 ч олон жил түрүүлээд бараг уйдцан, 90+3 дээр гоол хийж иймэрхүү юм л сэтгэлийг нь хөдөлгөдөг байсан даа. :P
Манайхан ингэтлээ уйдаасай хаха