Жозегийн түүхАсуулт дээр байсан энэ нийтлэл их таалагдлаа. Тэгээд цонхдоо копидоод аваад ирлээ.
Энэхүү түүх нь зул сарын орой португалийн жирийн нэгэн айлын гэрт эхэлсэн юм. Халуун ам бүл цуглан, ширээн дээрхи лаа асан, идэх юм бэлэн болж, бүгд л баяр хөөртэй байлаа. Мөн энэ айлын эзэн шинэ дасгалжуулагч Жозе Мануэль Феликс ч их баяртай сууж байлаа. 3 өдрийн өмнө түүний удирдаж буй баг нь хожигдсон ч тэр энэ явдлын талаар мартахыг хичээж байв. Эхнэр Мария болон бяцхан хүү Зегээ гомдоож болохгүй гэдгийг тэр мэдэж байсан юм. Оройн зоогны үеэр утас дуугарсан юм. Феликс харилцуурыг аван хэсэг хугацааны дараа таслав.
- Юу болсон бэ? Таагүй юм болоо юу? хэмээн Мария асуухад
- Намайг халжээ... Зул сарын сайхан бэлэг байна даа хэмээн Феликс чимээгүй хэлэв.
За ямар ч байсан энэхүү түүхийн үргэлжлэлийг жоохон байж байгаад хөндөе. Реалын шинэ дасгалжуулагчид та ер нь яаж ханддаг вэ? Энэ бүх юманд ялалт байгуулсан л даа... Гэхдээ тэр ааш муутай, тоглогчидтойгоо байнга хэрэлддэг тэгээд багууд нь дандаа уйтгартай тоглодог гэж бодож байгаа байх.
Тийм ээ, яг л ийм дүр зургийг хэвлэл мэдээллийнхэн гаргасан. Тэд нар ч бас сайн ажилласан байгаа шүү. Ийм учраас л хүмүүс юуны түрүүнд Жозег дуулианч нөхөр гэж үзэж, дараа нь л дасгалжуулагч гэж боддог юм. Хэвлэл мэдээлэл ийм л хүчтэй байгаа юм даа!
Үнэнийг хэлвэл хэвлэлийнхэн анхнаасаа л Моуриньюд гомдсон байсан юм. Моуринью хэвлэлийнхэнд дургүйд болоод ч тэр биш. Нэг муу хэний ч дуулж байгаагүй банди хэний ч төсөөлж байгаагүйгээр сул харагдаж байсан багийг удирдаад Аваргуудын Лигт түрүүлээд, дараа нь Челсид хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болсон нь сонины акулуудын уурыг ихээр хүргэж байсан. Ийм юм болчихдог!
Гэхдээ мань хүн одоогийноо имижээ бүрдүүлэхэд бас л хувь нэмээр оруулсан л даа. Яагаад гэвэл бусдыг юу гэж бодох нь түүнд ямар ч падгүй. Нэг орчин үеийн дуун дээр гардаг даа : Тааралдсан ***** болгонд таалагдах албатай биш гээл... Яг үүнийгээ харуулахын тулд Жозе хааяа нэг хэвлэлийнхэнд хатуухан үг хаячихдаг юм. Хааяа бүр тоглогчидоо өөрийнхөө хүү шигээ л хэвлэлийн акулуудаас хамгаалж тэд нарын дургүйг нь хүргэдэг. Үе үе Маурт зүгээр л шарыг нь малтах гоё байдаг байх. Бас Моуринью өөртөө хэтэрхий итгэлтэй хүн. Хэтэрхий. Үүнд яах ч аргагүй ээ : байгалиас төрөхдөө л ийм төрсөн. Гэхдээ Моуринью өөрийгөө онцгой нэгэн гэж хэлсэн нь буруу зүйл ч биш.
Моуриньюгийн араншин тэр зул сарын орой л хатуужиж эхэлсэн юм. Бяцхан Зе аав нь ажлаас халагдсаныг сонсоод шооконд л орчихсон. Бяцхан хүү аавыгаа шүтдэг байсан гэж хэлэхэд болно, тэгээд хэн нэгэн нь аавынхан хийсэн ажилд нь сэтгэл хангалуун бус байгааг сонсоод гайхсан юм.
Саяхан 72 нас хүрсэн Феликс Моуринью бол хүндлэл хүртэх ёстой нэгэн. Загасчины гэрт төрсөн хэдий ч алдартай хаалгач болж Витория, Белененсеш гэх багуудад тоглож байсан ба бүр нэг удаа Португалийн шигшээд тоглож үзсэн юм. Хөгжөөн дэмжигчид Феликсэд их дуртай байсан юм. Талбайн өөрийнхөө талаас хаалттай цохилтоос гоол оруулж байсан Феликсийн түүх одоо ч Сетубала хотод яригддаг гэх.
Зе хөлбөмбөгт хайртай болсон нь мэдээж аавынхан л буруу. Жаал хүү Сетубала хотын цэнгэлдэхэд очих дуртай байсан ба аавыгаа харахын тулд талбай дээр гарч гүйж бэлтгэлүүдийг тасалдуулахад хүргэдэг байв. Жозег сургуулид явж эхлэхэд нь аав нь болзол тависан юм : Сайн сурах л юм бол бэлтгэл дээр ирж болно шүү ! гэж хэлж байжээ.
Жозе Белененсешийн бүх тоглогчидтой найзалсан ба Португалийн Лигийн бүх тоглогчдыг цагаан толгой шиг мэддэг байлаа. Хааяа бүр Феликс хүүгээрээ тоглоод хөлбөмбөгийн мэдлэгийн шалгалт зохиодог байсан ба хүү нь нэг ч алддаггүй байсан аж. Бага Моуринью сургуулидаа ч сайн сурагч байсан юм. Ялангуяа тоо гэх мэт тодорхой цээжлэх хичээлүүд дээр сайн сурдаг байлаа. Зул сараар Жозе аав ээжээсээ ганцхан бэлэг л хүлээдэг байсан нь хөлбөмбөгийн бөмбөг.
14төйдоо аавынхаа тоглолтууд руу Жозе байнга хамт явдаг болов. Автобусаар Жозе аавтайгаа, багийнхантай нь хамт Португалийг тойрдог болов. Тэрээр бөмбөг шиддэг банди нарын багт элсэн удалгүй багийнхаа ахлагч нь болжээ.
70аад оны сүүлээр Феликсийн халагдсан түүх бүр мөсөн мартагдаж албан ёсоор дасгалжуулагч болсон. Хүү нь тусалсан хэвээр байлаа. Жозе эхэндээ нэг л үүрэгтэй байжээ. Ганцхан ч гэсэн маш чухал үүрэг. Сэлгээний суудлын хажууд Жозе зогсож, талбайн нөгөө талд байгаа тоглогчид юм хэлэх болонгуут аав нь хүүгээ гүйлгэдэг байв.
Мөн давхар Жозе Белененсешийн хүүхдийн багт тоглодог байсан ч олигтой болж өгдөггүй байж. Хүүд томчуулын яриа сонсож, тактик, анализ хийх илүү сонирхолтой санагддаг байлаа.
5тайдаа Жозе аавдаа хэзээ нэгэн цагт дасгалжуулагч болно гэж хэлж байжээ. Аав нь туслах дасгалжуулагч авах мөнгө багатай байдаг байсан тул хүүгээ хэдэн жилийн дараа туслахаар авч эсрэг багуудыг судлах үүрэг ноогдуулж байлаа.
Жозе нэгэн том дэвтэртэй болж, тэрэндээ хамаг судалгааны ажлаа бичдэг байв.
– Манай баг "Униау де Мадейра" "Амадора"тай талбай дээр нь тоглохоор болоод байсан. Дээд лигт гарахын тулд тэнцээн л хангалттай байлаа. Би Жозег өрсөлдөгчийнхөө бааз руу нь явуулж судлуулахаар болоод Жозе тэнд 7 хоног судалгаа хийсэн. Харин дараа нь тоглолтоо яаж зохиохыг зөвлөсөн. Тэгээд л бид нар 0:0 ээр тэнцсэн юм даа. Баярлаад би хүүдээ анх удаагаа цалин өгсөн гэж Феликс дурсаж байна.
Харин Жозе нэг хичээлийг ойлгож авсан : ганц талбай дээр биш, харин гэртээ үзэг цаас барингаа ялалт байгуулж болдог гэдгийг.
17тойдоо Жозе анх удаагаа ширүүн зангаа бусдад харуулсан юм. Нэгэн удаа тэрээр тооныхоо багштайгаа маргалджээ. Моуринью хэрүүл дэгдээж хөөгдөхийг хүсээгүй тул цүнхээ аваад л ангиас гараад явсан аж. Тэгээд өөр багштай ангид шилжүүлэх хүртэл тэр тооныхоо хичээлдээ суугаагүй юм байна.
Хэдэн жилийн дараа өөрийнхөө араншингаасаа болоод Жозе зодгоо тайлсан юм.
Феликс Моуринью Риу-Авегийн дасгалжуулагчаар томилогдсоныхоо дараагаар Жозег багтаа урьжээ. Бага Моуринью дээд лигт бэлэн биш байсан бололтой - хэдхэн тоглолтын дараагаар сэлгээнд л суух болсон юм. Сүүлийн тойрогт дасгалжуулагч тоглогч нь гэмтсэнээс болоод Жозег эхний минутаас талбай дээр тоглуулахаар шийдээд байсан юм. Гэвч 19тэй хүүгийн нэрийг тоглогчдын нэрсийн дотор хараад Риу-Авегийн ерөнхийлөгч их бухимдаад : хэрвээ түүнийг гаргах юм бол та 2 хоёулаа эндээс зайлах болно гэж Феликсийг сүрдүүлж орхижээ. Жозе сэлгээнд сууж түүний баг нь 7:1 ээр бут ниргүүлжээ. Бухимдсан залуу багтай хийсэн гэрээг тэр дор нь цуцлажээ.
Багийн бүх ерөнхийлөгч нар бол усан тэнэгүүд, тэд нарын үгэнд ороод яваад байх юм бол үхсэнээс ялгаагүй хэмээн ирээдүйн агуу дасгалжуулагч маань ойлгосон юм.
Риугийн дараагаар Моуринью Белененсешэд тоглож байгаад 2-р лиг рүү унахад нь 23тайдаа зодгоо тайлсан юм.
- Би ухаантай хүн болохоор л зодгоо тайлсан юм. Би 2-р лигээс өөдлөхгүй гэдгээ ойлгосон хэмээн дараа нь Жозе хэлжээ.
Моуринью Лиссабоны биеийн тамирын дээдэд элсэн 5 жилийн дараагаар төгссөн юм. Сургуулидаа сурангаа Жозе давхар сургуулид биеийн тамирын багш хийдэг байлаа. Нэг сурагчийн ярьж буйгаар бол царайлаг залуу багш ирсэнээр биеийн тамирт дургүй байсан бүх охидууд биеийн тамирын хичээлд хайртай болсон гэх. Тэр сургуулидаа мөн Жозе өөрийн ирээдүйн эхнэр, 17той Матильдатай учирсан юм.
Дээд сургуулиа дүүргэчээд Маур янз бүрийн дасгалжуулагчийн курст суух болов. Нэгийг нь англи болон шотландын талынхан зохион байгуулдаг байжээ. Тэрэнд сууж Жозе англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг байлаа. Авъяаслаг залууг Шотландын шигшээгийн дасгалжуулагч асан Энди Роксбург олж харжээ. 1992 онд Спортингийг дасгалжуулахаар алдарт Бобби Робсон ирэхэд Роксбург түүнд Жозег санал болгожээ.
Ер нь бол Робсонд зүгээр англи хэлтэй, дээр нь хөлбөмбөгийн мэдлэг сайтай орчуулагч л хэрэгтэй байсан юм. Тийм учраас л тэр Жозег ажилд авсан юм.
- Намайг Лиссабоны онгоцны буудал дээр тосож авахад нь би зүгээр л нэг багш байгаа байх гэж бодсон. Гэвч эхний тоглолт эхлэхээс өмнө тэр залуу надад нөгөө багийг судалсан дэвтрээ бариад гүйгээр ирэхэд нь л би хэн болохыг нь ойлгосон. Би амьдралдаа тийм юм харж байгаагүй... хэмээн Бобби Робсон дурсаж байжээ.
Үүний дараагаар тэр 2 Спортингод , Портуд, мөн Барсад ч салахгүй ажиллаж байсан юм.
Дасгалжуулагчийн туслахын хувиар Барселонад Жозе сүүлийн удаа ажилласан юм. Робсоны дараа Луи ван Гальтай ажиллаад өөрөө дасгалжуулагч болсон юм. Энэ 2 дасгалжулагч 2уулаа ялагчид байсан ба бүх юм мэддэг байв. Тэдэнтэй ажиллаж дууссаны дараагаар Жозед мэдэхгүй юм гэж үгүй болсон. Дэлхийд өөрийгөө таниулах цаг болсон гэдгийг тэр ойлгов.
Дэлхий ертөнц удахгүй Бенфика, Порту, Челси, Интер болон Реал гэх топ багуудын дасгалжуулагч португал эр Жозе Моуриньюгийн талаар мэдсэн юм. Ялагч Жозегийн талаар.
Хамгийн гол нь олон сая хүмүүсийн хувьд Моуринью бол баяр хөөр бэлэглэх чадвартай шидтэн юм. Лейрия гийн фэнүүдийн хувьд UEFA Cup ийн эрх бэлэглэгч шидтэн. Португийн хувьд европын цомууд бэлэглэгч шидтэн. Челсигийн хувьд 50 жилд анх удаагаа ялсан Премьер Лигийн шидтэн. Интерийн хувьд 45 жил хараагүй Аваргуудын Лигийн Цомыг авчирагч шидтэн.
Моуриньюг үргэлж өөрийнхөөрөө байх ёстойг заасан амьдрал түүнд аль хэдийнэ онц сайн гэсэн үнэлгээ өгсөн.