Page 1 of 4

AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Sep 16, 2020 4:22 am
by Tmshinoda
:beer

7 дахь улиралдаа өнжиж байна..
Шинэ содон юм гэвэл Тоналиг авлаа..
Ибра-тай гэрээгээ сунгалаа..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Sep 16, 2020 4:40 am
by Tmshinoda
Сандро Тоналигийн талаар товчхондоо гэвэл
2000 онд төрсөн. Брэшиагийн залуучуудын багаас гаралтай нөхөр. 17-18, 18-19 оны улирал Сери Б-ийн шилдэг залуу тоглогч болж байсан.
Өнгөрсөн улиралд Сэри А-д Брэшиатайгаа 1 улирлыг өнгөрүүлсний эцэст манайд худалдан авах нөхцөлтэй зээлээр ирсэн..
Бага насны шүтээн болох Гаттузогийн 8 дугаарыг авсан байгаа.

Энэ жил тэгээд сая Коронагийн дараах шигээ хүн шиг тоглоод байвал Ав.Лиг боломжгүй зүйл биш л байх..
Күйэ тэгээд жил бүр л за яг энэ жил л Ав.лигтээ орчих байх, Ювэ битгий түрүүлээсэй гэсэн найдлагатай л байдаг.. Яваандаа замхраад дуусдаг..
Тэгээд харж л байя даа..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Sep 16, 2020 9:24 am
by fond
Tmshinoda wrote::beer

7 дахь улиралдаа өнжиж байна..
Шинэ содон юм гэвэл Тоналиг авлаа..
Ибра-тай гэрээгээ сунгалаа..

Сэдвээ сайхан нээжээ :beer

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Sep 18, 2020 6:48 am
by Tmshinoda


Европ лигийн 2-р шатыг давлаа.
Ибра 11 дугаартайгаа гоё харагдаж байна. 21 нэг л эвгүй байсын..

Манай энэ жилийн 3-р өмсгөл гоё болжээ..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Sep 22, 2020 8:58 am
by Tmshinoda
Zlatan 2: 0 Bologna

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Sep 25, 2020 11:49 am
by Tmshinoda
Zlatan: I tested negative to Covid yesterday and positive today. No symptoms what so ever. Covid had the courage to challenge me. Bad idea

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Sep 25, 2020 12:19 pm
by Tmshinoda
Өчигдөр шөнийн тоглолтын тойм.



Коронагаас болоод Ибра, Леао тоглох боломжгүй.. Ребич торгуулийн улмаас гээд урд шугамын хэд ташраараа байхгүй байсан ч 3-2 оор хожлоо.
Чаланолу өнгөрсөн улирлын Корона паузын дараагаас эхлээд л урд хожид байгаагүйгээрээ гялалзаад эхэлсэн..
Өчигдөр ч гялалзлаа.. Тансаг 2 гоол хийгээд 1 ассист..
Ассист гүйцэтгэсэн залуу нь 18 настай Лорензо Коломбо..

Коломбо 2-р хагас эхлээд төд удалгүй 3 дахь үеийн Малдинигийн гэр бүлийн төлөөлөл болох Даниел Малдинигаар сэлгэгдсэн..
Малдини маань нэг гоол хийсэн хэдий ч отонд орчихсон байлаа гэж...Гэснээс мань эр ирэх сард 19 хүрэх юм байна.. Ахыгаа бодвол нэгдүгээр багтаа тоглож бариад одоогоор амжилттай л явж байна.. Цаашид хэр тогтвортой байхнав..
Ямартай ч урд шугам нимгэн байхад 2 хөвгүүнд маань тоглох боломж олдоод байх нь..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Sep 28, 2020 3:30 am
by Tmshinoda
Кесси болон Диаз нарын гоолоор Кротоне-г 2:0-оор хожлоо.

1- Сүүлийн 17 тоглолтондоо хожигдсонгүй.(13W 4D) 1996 оны Капеллогийн үеэс хойших хамгийн урт цуврал. Тухайн үед 27 тоглолт хожигдолгүй цуврал үргэлжилж байж. Мөн, 2017 оны 8 сараас хойш бүх тэмцээний турш 6 тоглолт дараалан хожиж байгаагүй юм байна.

2- 2002-03 оны улирлаас хойш эхний 2 тоглолтондоо хаалгаа хуурай манан хожиж байсангүй.

3- 22 тоглолт дараалан гоолдсон нь 2009 оны 3 сараас хойш байгаагүй үзүүлэлт гэнэ. Мөн бидэнд Сери А-д гоолдсон 99 онд төрсөн 3 тоглогч байна. (Rafael Leão, Alexis Saelemaekers and Brahim Díaz.) Бусад багт бол байхгүй.

4- Кесси Сери А-д 12 удаа пеналт гүйцэтгэж, 11-ийг нь чулуу болгоод байна. Үүнийхээ 9-ийг нь Миланы өмнөөс хийсэн. Түүнээс их пеналтаас гоол оруулж байсан хагас хамгаалагч Сери А-д 2-хон л байдаг юм байна. (Pulgar, Veretout - Хоёул 12 гоол хийсэн юм байна.)

5- Сүүлийн удаа 2017 оны 8 сард Кротоне-той учраа таарахаад мөн л Кесси пеналтаас гоолдож байсан.

6- Брахим Диазын замнал дахь 2 дахь гоол нь байж.(Европын топ 5 лигт) Эхнийх нь 2019 оны 5 сард Реал Мадрид, Реал Сосьедадын тоглолтод. Мөн, манай нэрийн өмнөөс гоолдсон 8 дахь Испани эр болжээ.

7- Сандро Тонали - Сери А-д гараанаас тоглосон Миланы анхны 2000 оны тоглогч боллоо.

8- 23 нас 266 хоног - Өнөөдрийн манай гарааны дундаж нас.. 2019 оны 11 сард Лациод хожигддог тоглолтод манай гарааны дундаж нас 23 нас 193 хоног байж.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 02, 2020 10:26 am
by Forza Juve


Европын лигээс Милан маань золтой л хасагдчихсангүй ээ... пенальтиг бол уйдталаа цохьсон байна шдээ. Нэмэлт цагт цаг дуусах мөчид пенальти авч цохиод тогтож. Өнгөрсөн жилийн Торино шиг хэсэгт шалгарч чадахгүй мултарч лигийн коэффициент унагах нь гэж санаа зовлоо.

Германы Вольфсбург хасагдаж.....

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 02, 2020 11:22 am
by Tmshinoda
азаар л хожлоо хаха..

120+2 дээр айлын нөхөр гар хүрч пенальт авч тэнцүүлээд
Ёстой пенальтиг уйдталаа цохилоо..
Ямартай ч хожигдолгүй цуврал 18 боллоо..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 02, 2020 1:16 pm
by Tmshinoda
За өнгөрсөн өнгөрсөн шөнийн тоглолтын талаарх хэдэн үзүүлэлт байна.

1- Сүүлийн 3 улирлын турш урьдчилсан шатыг давж Европа лигт шалгарсан цорын ганц Италийн баг бол АС Милан.
2- Бид Европын тавцанд 2003 онд Олд Траффордод Ювэ-г буулгаж авснаас хойш пенальтаар хожсон тохиолдол байсангүй.
3- 17 тоглолт дараалан гоолдлоо. Сүүлд 2017 онд 26 тоглолт дараалан гоолдож байжээ.
4- Улаан харууд маань Европын тавцанд 2007 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-д Селтиктэй учраа таарахад цаг сунгаж байлаа. Тухайн тоглолтод Кака-ийн гоолоор 1-0-ээр хожиж байсныг манайхан тодхон санаж байгаа биз ээ. 13 жилийн дараа цаг сунгасан тоглолтын бид өчигдөр харлаа.
5- Мөн Какагаас хойш нэмэлт цагт гоолдсон(Европт) анхны тоглогч Хакан Чаланолу. Сүүлд 120 дахь минутад айлын нөхөр гар хүрээгүй бол ахиад хэдэн жил энэ үзүүлэлт үргэлжлэх байсан бол??
6- Алексис Сэйлмайкерс 21 нас 96 хоногтойдоо Европын тавцанд гоолдлоо. 2009 онд Пато 20 настайдаа аваргуудын лигт гоолдож байлаа. Мөн Португалийн багийн эсрэг 2008 онд Роналдиньо гоолдсоноос хойш бид гоолдоогүй байжээ. Бараг тэр үеэс хойш Португали багтай таараагүй биз..
7- Паоло Мальдиниг 2009 оны 3 сарын 31-нд замналынхаа эцсийн тоглолтоо толилуулснаас 4141 хоногийн дараа Даниел Мальдини гараанаас тоглолоо.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Oct 05, 2020 4:51 am
by Tmshinoda
Милан - Специа тоглолтын дараах хэдэн үзүүлэлт.
1. Манай багийн хувьд түүхэндээ 3 дахь удаагаа Сери А-ийн эхний гурван тоглолтдоо хаалгаа хуурай манан хожиж байна.
1971-72(Nereo Rocco дасгалжуулагчийн үе), 1952-53(Mario Sperone) оны улиралд тус тус энэ үзүүлэлтийг үзүүлж байж.
Аа харин шинэ зуун эхэлснээс хойш 2006-07 оны улиралд л лигийн эхний 3 тоглолтдоо хожиж байсан юм байна.

2. Бидний лигтээ хожигдоогүй цуврал 15-д хүрлээ. 2007 оноос хойш хараагүй амжилт.

3. Сүүлийн удаа лигийн эхний гурван тоглолтдоо гоол алдаагүй байсан нь 1993-94 оны улирал аж.
Мөн, Юве, Рома хоёр 2014-15 оны улирлыг ингэж эхлүүлж байжээ.

4. Өнөөдрийн Миланы гарааны бүрэлдэхүүний дундаж нас 22 нас 287 хоног байлаа.
Опта энэ статыг 2004-05 оны улирлаас хөтөлж ирснээс хойш түүхэн дэх хамгийн залуу гараа.

5. Одоогоор 1999/01/01-ээс хойш төрсөн нийт 7 тоглогчийг гараанаас тоглуулсан Европын топ 5 лиг дэх анхны баг болоод байна.

6. Рафаел Леао-ийн лиг дэх 8 гоол бүгд тоглолтын 2-р хагаст орсон юм байна.

7. Тео Хернандез сүүлийн 2 улиралд багадаа 7 гоол оруулаад байгаа Топ 5 лиг дэх хамгийн залуу хамгаалагч гэнэ.

8. Хакан Чаланолу сүүлийн 12 тоглолтын 17 гоолд оролцоод байна. (8 гоол 9 ассист)

9. Jens Petter Hauge – Өчигдөр дебютээ хийлээ. Тэрээр 1998 оноос хойших анхны Норвеги эр

10. Лорензо Коломбо – Гараанаас тоглосон Локателли (2016/05/14 vs Roma, 18 нас 126 хоног) –ээс хойших хамгийн залуу тоглогч

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Oct 05, 2020 9:50 am
by Mojul
Манай Дало гээд баруун ар зээлээр авлаа минут тултал өгөөрэй

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Mon Oct 05, 2020 9:56 am
by Tmshinoda
Калабриа, Конти 2-ын араас гарч тоглоно доо..
Одоо нэг нь гэмтэлтэй байгаа гэхлээр үе үе минут олдох л байх.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Oct 21, 2020 3:30 am
by Tmshinoda
Милан 2: Интер 1
1. Улирлын эхний дөрвөн тоглолтондоо бид сүүлд хэзээ хожиж байсан бэ? 1995/96 онд Фабио Капеллогийн удирдлага дор.

2. Лигийн бүх багууд тойргоор хоорондоо таарж тоглодог болсноос хойш(round-robin format) Сери А-д 1400 дахь хожлоо өчигдөр байгуулжээ.
Биднээс өмнө Юве, Интер нар энэ тоонд хүрээд буй.

3. Бид Миланы дербид 2016 оны 1 сараас хойш хожил байгуулаагүй явсан.
Тухайн үед Синиса Михайловичийн удирдлага дор 3:0-ээр хожиж байлаа.

4. Сери А-ийн 24 тоглолт дараалан гоолдоод байна.
Сүүлд 1973 онд 29 тоглолт дараалан гоолдсон цуврал үргэлжилж байжээ.

5. Бид Сери А-д улирлын анхны гоолоо Интерт алдсан түүхэн дэх 2 дахь тохиолдол.
Анхны тохиол нь тэртээ 1935 онд алдарт Жюзеппе Меацца манай хаалгыг мялааж байсан тохиол аж.

6. Сери А-д Златан 38-аас дээш насандаа дубль хийсэн тоогоороо(4 удаа) алдарт Сильвио Пиолагийн хамт 1-т бичигдээд эхэллээ.

7. Златан Дерби Делла Мадоннина-д 8 гоолыг оруулаад байна. 6-г нь Миланы өмнөөс, 2-ыг нь Интерийн өмнөөс.
Түүнээс ихийг оруулсан ердөө 3 тоглогч байдаг нь: Жюзеппе Меацца(12), Ганнер Нордал, Истван Найерс(11)

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Wed Oct 21, 2020 4:45 pm
by [AMATORY]
Ибра ац л шаасан гэж бодож дургүй хурч байна түүнээс байш яахав дерби шүү дээ. Зөндөө л юм бичмээр байсан ч дургүй хүрээд байна өө. Яахав хожиж хожигддог л тоглоом. Мөнхийн доминант гэж байхгүй. Дунд хуруу гаргадаг бацаан нь ах нараасаа үлгэр дууриал аваасай. Нээх дүрдээ ороод. Одоо ер нь өөрийн санаа бодлоо хамаагүй бичиж болохоо байж. Иймэрхүү л байна даа гшш

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Oct 22, 2020 5:50 am
by Tmshinoda
Дунд хуруу ч тэгээд залуухан байна өө.. Яваандаа номондоо орох биз кк..

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Oct 22, 2020 9:13 am
by Forza Juve
Златан гэж аймаар еготой нөхөр боловч бас гоолдсоор, түлхүүр тоглогч байсаар л байна шүү.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Oct 22, 2020 12:02 pm
by El Payaso
Харин аймаар юм аа. Дербид дабльдаад л багаа хожуулж байна.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Thu Oct 22, 2020 3:31 pm
by Tmshinoda
Энэ жил 1 сарын 1-нд ирсэн. Ирчээд 4 удаа дубльдчээд байнашд.. Саяхан 39 хүрчихсэн гэжугаа.. Дараа жил дахиад тоглоосой. Эндээ зодог тайлаасай л гэж хүсч байна даа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 23, 2020 10:09 am
by Tmshinoda
Селтик 1: АС Милан 3
Глазгоу хотын Селтик Парк стадионд явагдсан тоглолтоос 3 оноотой харьлаа.

1. АС Милан 10 тоглолт дараалан 2 болон түүнээс их гоолыг бид бүхэндээ толилуулаад байна.
56 жилийн өмнө буюу 1964 онд л ийм статистикийг үзүүлж байжээ.

2. Өчигдөр манайхан хаалга руу 6 удаа цохисон. 3 нь байгаа оносон. Бүгд гоол.
2019 оны 1-р сард Италийн цомд Наполиг 2:0-ээр хожиход бид хаалга руу 6 удаа цохиж байлаа.

3. Анбийтн цуврал үргэлжилсээр.. Бүх тэмцээний турш 21 тоглолтод хожигдсонгүй

4. Сүүлд 2018 оны 11-р сард Гаттузогийн удирдлага дор Европын лигийн эхний тоглолтдоо хожсиж байлаа.

5. Брахим Диаз энэ улиралд 2 тоглолтод гоолдлоо. Топ 5 лигт тоглож эхэлснээс хойших түүний хувийн дээд амжилт.

6. Крунич Миланы төлөө анхны гоолоо хийхэд 861 минут зарцуулагджээ.

7. Бүх тэмцээний турш манай 10 өөр тоглогч гоолдлоо. Одоогоор Сери А-д ийм баг байхгүй.

8. Сандро Тонали - Европын тавцанд гараанаас тоглосон 2000 оноос хойш төрсөн анхны Итали.

9. Манютд-аас зээлээр тоглож буй 21 настай Диого Далот аль хэдийн Европт 3 өөр багаас тоглоод байна. Порту, Манютд, Милан

AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 23, 2020 10:41 am
by Mojul
Дало шууд гарааны баруун ар юмуу. Хөгжих боломж хангалттай л байгаам байна.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 23, 2020 1:18 pm
by Tmshinoda
Өчигдөр гараанаас л тоглочлоо. Уул нь Калабриа, Конти 2-ын араас тоглоно. Конти нь гэмтэлтэй.. Калабариа нь сая Интер дээр үхэн хатан гүйцэн.. Долоо хоногийн сүүлээр Роматай тоглох тоглолт дээр нөөгөө биз..
Ер нь ойрд хуваарь шахуу байгаа..Нэлээн тоглуулах байх аа.

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Fri Oct 23, 2020 1:33 pm
by Mojul
Заза би урд бичсэнг чинь анзаараагүйм байнаа

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

PostPosted: Tue Oct 27, 2020 9:24 am
by fond
Энэ Ибра арай2