AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Nov 23, 2020 6:01 am

Image

Ахлах дасгалжуулагч, Туслах дасгалжуулагч хоёр коронадчихсан..

Бонера өнөөдөр дасгалжуулагчаар ажиллаад Гаттузогоосоо хожил авчихсаан гэж..

Манай 2 сайхан харагдаж байгаа гэж жигтэйхэн..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Nov 23, 2020 8:19 am

Наполи-Милан 1:3

1. 3 онооны эрин үед бид 2 дахь удаагаа Сери А-ийн эхний 8 тоглолтдоо 20 оноонд хүрлээ.
Өмнө нь 2003-04 оны Скудетто авдаг жилээ улирлыг ингэж эхлүүлж байжээ.

2. Милан Сан Паоло стадионд нь Наполиг 2010 оны 10 сараас хойш анх удаагаа хожлоо.
Тухайн үед Ибра, Робиньо нар гоолдож байв.

3. Бид Наполигийн хаалганд талбай дээр нь 3 болон түүнээс их гоолыг 1992 оноос хойш хийгээгүй байлаа.(1-5)

4. Ибра Сери А-ийн эхний 8 тоглолтын дараачаар аль хэдийн 10 гоолыг оруулаад байна.
Зөвхөн 2-хон Миланы тоглогч энэ амжилтыг үзүүлж байсан нь Ван Бастен(1992-93 улиралд 12 гоол),
Нордал(1950-51 улиралд 10 гоол) нар ажээ.

5. Урд шөнө Ибра 2 гоол оруулсан нь түүний Сери А-ийн 8 дахь дубль, Европын топ 5 лигийн 14 дэх дубль нь болжээ.

6. Златан маань энэ улиралд өөрийн тоглосон Сери А-ийн эхний 6 тоглолтдоо гоолдоод байна.
3 онооны эрин үед Батистута 1994-95, Виери 2002-03,
Пионтек 2018-19 гэсэн гурван тоглогч энэ амжилтад хүрч байлаа.

7. Ахиад л Ибра. Сери А-ийн эхний 8 тоглолтын дараачаар 10 гоолд хүрсэн хамгийн хөгшин тоглогч.
Өмнөх рекорд эзэмшигч нь Силвио Пиола байсан юм байна. (1942-43 улирал, 29 настай)

8. Өнгөрсөн улирал эхэлснээс хойш Сери А-д ердөө 2 хамгаалагч л 5 гоол, 5 гоолын дамжуулалтыг өгөөд байна.
Гозенс болон Тео Хернандез нар. Теогийн 5 дамжуулалтын 3 нь Ибрагийн гоол гэнэ шүү.

9. Урд шөнө Ибрагийн 2 дахь гоолын дамжуулалтыг өгсөн Ребич
өмнөх гоолын дамжуулалтаа 7 сард Сампдориагийн эсрэг тоглоход мөн Ибрад өгч байжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby BTR » Mon Nov 23, 2020 12:05 pm

Tmshinoda wrote:
BTR wrote:Энэ хөлбөмбөг юу болж байгаа бэ? Баг маань яаж байгаа? Хамгийн сүүлд хэзээ ч орж ирсийн таг мартжээ


1-т л явж байна даа.


Өө заза. Үзье дааа
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby El Payaso » Sun Nov 29, 2020 10:35 pm

Энэ жил түрүүлж болохоор байгаа юм бишүү. Үзсэн тоглолтуудад нэг тийм хөнгөхөн хожоод бх юм. 5 оноо тасраад ирлээ. Юве ч энэ жил худлаа юм шиг л харагдаад бна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby BTR » Sun Nov 29, 2020 10:43 pm

Yugaar uzeed bna stream heveeree yu. Odoo yamar gaigui link bna
AC MILAN: Sheva, Rivaldo, Kaka, Pippo
User avatar
BTR
 
Posts: 964
Joined: Mon Jul 04, 2011 7:44 pm

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Nov 30, 2020 3:04 am

BTR wrote:Yugaar uzeed bna stream heveeree yu. Odoo yamar gaigui link bna


livetv.ru-аар л үзэж байна.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Nov 30, 2020 3:05 am

Милан: Фиорентина 2-0

1. Улирлын эхний 9 тоглолтын дараагийн байдлаар бид 23 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна.
3 онооны эрин үеийн манай рекорд үзүүлэлт боллоо.

2. Улаан харууд маань 29 тоглолт дараалж гоолдож байсан рекордтойгоо тэнцлээ.
Өмнө 1972 оны 12-р сараас 1973 оны 12 сар хүртэлх хугацаанд энэхүү амжилтаа үзүүлж байлаа.

3. Бид Сери А-д 11 тоглолт дараалан 2 болон түүнээс дээш гоол оруулснаараа мөн л рекордтойгоо тэнцлээ.
Өмнөх рекорд нь тэртээ 1958-1959 оны улиралд тохиож байв.

4. Романьоли 2015-16 оны улиралд Миланд ирснээсээ хойших толгойгоороо 3 дахь гоолоо орууллаа.
Энэ хугацаанд түүнээс ихийг хийсэн нь зөвхөн Ибра(6 гоол).

5. Франк Кесси маань 1996/1/1-ээс хойш төрсөн тоглогчид дундаас Сери А-д 25 гоол хийсэн 3 дахь тоглогч боллоо.
Лаутаро Мартинез болон Федерико Чиеса нар өмнө нь энэ тоонд хүрээд байлаа.

6. Давидэ Калбариа Сери А-д 100 дахь тоглолтоо хийсэн бол Анте Ребичийн 50 дахь тоглолт нь байжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Nov 30, 2020 3:12 am

El Payaso wrote:Энэ жил түрүүлж болохоор байгаа юм бишүү. Үзсэн тоглолтуудад нэг тийм хөнгөхөн хожоод бх юм. 5 оноо тасраад ирлээ. Юве ч энэ жил худлаа юм шиг л харагдаад бна.


9 тоглолтод 7 хожиж 2 тэнцсэн.. Роматай 3-3, Веронатай 2-2.. Аль аль нь дээр хангалттай хожчихоор боломж байсан уул нь..
За тэр ч яахав..
Хөгшин Ибрагийнхаа хүчинд Интер, Наполи гээд эвгүй хэдийгээ хожсон нь чухал байлаа..

Түрүүлэх боломж бол яахав байна.. Гэхдээ Италийн цом, Евро лигээ хаяад шууд лигтээ л төвлөрмөөр байна.
Лигээ ингэж гоё эхлүүлчээд олон тэмцээн уралдаанд бол зэрэг үзээд дэмий хоосон хоцрохоос л айж байна..
Ибраг амраачихаар төвийн довтлогч өвлийн цонхоор олж ирмээр байна гээд асуудлууд байнаа байна..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Nov 30, 2020 3:20 am

Манай хуучны хэд ч ихэнх нь дасгалжуулагч болж байна шүү.

Сийдорф, Пиппо, Гаттузо 3 маань нэг нэг улирал Миланаа дасгалжуулчихсан..
Бонера одоо ахлах дасгалжуулагчийг Коронадчихсан хойгуур хөөрхөн л орлож байна..

Одоогоор Пирло Ювег, Гаттузо Наполиг, Пиппо маань Беневентог гээд л.. Сери А-аар дүүрэн л манайхан байна.. кк
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Forza Juve » Tue Dec 01, 2020 1:27 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Forza Juve » Fri Dec 04, 2020 5:09 pm



Милан Селтикийг хожоод, 1 тойргийн өмнө хэсгээсээ шалгарахаар болжээ.



Дасгалжуулагч Пиоли ковид нь эдгээд эргэн иржээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Dec 07, 2020 12:16 pm

Сампдориа - Милан 1:2

1. Сери А-ийн эхний 10 тоглолтоосоо 8-д нь ялалт байгууллаа. Түүхэндээ үүнээс илүү амжилтыг 1 л удаа үзүүлж байж.
1954-55 оны улиралд эхний 10 тоглолтынхоо 9-т нь ялж байжээ.

2. Одоогийн баг маань Сери А-д 30 тоглолт дараалан гоолдсоноороо Улаан Харуудын шинэ рекордыг тогтоолоо.

3. Бид лигтээ 12 тоглолт дараалан 2 ба түүнээс их гоол хийсэн нь мөн л шинэ рекорд.

4. Саму Кастиллехо сэлгээнээс гараад 34 секундад гоол оруулсан нь Сери А-ийн рекорд гэнэ шүү.

5. Пиолигийн удирдлага дор бид лигтээ айлын талбайд 7 тоглолт дараалан ялалт байгууллаа.
Түүнээс илүү нэг л эрхэм байдаг нь 1993 оны Фабио Капелло ажээ. Тухайн үед 9 дараалж байсан гэнэ.

6. Франк Кесси 2017-18 оны улиралд манайд ирсэн цагаасаа хойш лигт 20 дахь гоолоо орууллаа.
Энэ хугацаанд түүнээс ихийг оруулсан нь зөвхөн Ибра. Зааны Ясан Эргийн залуу маань энэ улиралд 10 тоглолтод 4 гоол оруулсан.
Өнгөрсөн жил тэр 35 тоглолтод 4-ийг оруулж байв. Манай хүн 2016-17 оны улирлаас хойш жил бүр 4 гоол хийж буй
Европын топ 5 лигийн цор ганц төвийн хагас хамгаалагч юм байна.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Sun Dec 13, 2020 5:31 pm

2-р багаа гаргаад Спарта Праха-г хожив. Хэсгээсээ 1-ээр гарч энтр.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Dec 14, 2020 7:23 am

Милан-Парма 2:2

1. Бид 2003-04 оны улирлаас хойш анх удаа улирлын эхний 11 тоглолтдоо ялагдсангүй.

2. Улаан Харууд маань 2013 оноос хойш анх удаа талбай дээрээ 12 тоглолт дараалан ялагдаагүй амжилтыг үзүүллээ.

3. 2009 оны 10-р сард Кьевогийн эсрэг Неста 2 гоол хийснээс хойш дубльдсэн анхны хамгаалагч Тео Хернандез боллоо.

4. Хакан Чаланолу: Сүүлийн 15 жилд(2004-05) Сери А-ийн нэг тоглолтод 3 удаа шон оносон 4 дэх тоглогч. 2017 онд Иммобил(Болоньагийн эсрэг), 2016 онд Салах(Болоньагийн эсрэг), 2005 онд Артуро Ди Наполи(Сампдориагийн эсрэг).

5. Сери А-д тоглолтын нэг хагаст гурван удаа шон оносон анхны баг АС Милан.(Опта тус үзүүлэлтийг бүртгэдэг болсон цагаас буюу 2004-05 оны улирлаас хойш)

6. Энэ улиралд манайхаас илүү шон оносон баг байхгүй.(Нийт 11 удаа)

7. Өнгөрөгч бямба гарагт Атлетико Мадрид ялагдсанаар Коронагийн дараа 5-р сард хөлбөмбөг дахин эхэлснээс хойш Европын топ 5 лигт ялагдаагүй цор ганц баг бол АС МИЛАН.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Thu Dec 17, 2020 7:40 am

Женоа – Милан 2:2

1. Милан Сери А-д 14 тоглолт дараалан багадаа 2 гоол хийснээр Сери А-ийн рекордыг шинэчиллээ. 1948 онд Торино 13 тоглолт дараалан хийж байснаараа энэхүү рекордыг эзэмшиж байжээ.

2. Манай анбийтн цуврал 24-т хүрснээр 1993 оноос хойших хамгийн урт цуврал болж байна.

3. 5 сард хөлбөмбөг дахин эхэлснээс хойш Европын топ 5 лигт багадаа 20 тоглолт хийсэн багууд дундаас зөвхөн Байерн Мюнхен(21), АС Милан(24) нар л бүх тоглолтондоо гоолджээ.

4. Бид сүүлийн 2 тойрогт тоглолтын эхний гоолыг алдаад байна. Лигийн эхний 10 тойрогт ердөө ганц удаа л эхнийг гоолыг алдаад байсан.(Верона)

5. Давиде Калабриа Сери А-д 15 тоглолтын дараа гоолдлоо.(7-р сард Болоньагийн эсрэг)
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Forza Juve » Mon Dec 21, 2020 12:30 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Dec 21, 2020 8:49 pm

Сассуоло – АС Милан 1:2

1. Рафаел Леао Сери А-ийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг орууллаа.(6 секунд).
Өмнөх рекордыг Пиаченца клубт тоглож байсан Паоло Пожжи 2001 онд хийсэн гоолоороо эзэмшиж байжээ.(8 секунд)

2. Леао маань Европын топ 5 лигт сүүлийн 3 улирал дараалан 3+ гоол хийсэн хамгийн залуу тоглогч аж.
Мөн 1999 оноос хойш төрсөн нөхдүүд дундаас цор ганц нь гэнэ.

3. Тео Хернандез энэ улиралд лигийн 12 тоглолтод 3 гоолын дамжуулалт өгөөд байна.
Тэрээр өнгөрсөн улиралд 33 тоглолтод 3 гоолын дамжуулалт өгч байлаа.

4. Нэг хуанлийн жилд 2 болон түүнээс дээш гоол дараалж оруулсан тоогоороо
Европын топ 5 лигээс зөвхөн Барселона(1948 онд 18 тоглолт) АС Милан(2020 онд 15 тоглолт)-ы дээр бичигдэж байна.

5. Сери А тойргийн системд орсноос хойш(1929/30) эхний 13 тоглолтод хожигдоогүй баг улирлын эцэст ТОП 4-ийн гадна бичигдэж байгаагүй гэнэ.

6. Манайхан Сери А-д айлын талбайд 5 тоглолт дараалан ялалт байгууллаа. Бид 2013 онд 6 тоглолт дараалан ялж байв.

7. Энэ улиралд манай гаргасан Специагийн эсрэг гараа(22 нас 287 хоног), Сассуологийн эсрэг гараа(22 нас 313 хоног)
Сери А-ийн хамгийн залуу №1, №2 гараа болжээ. Тус статистикийг 2004-05 улирлаас хойш Опта хөтөлж эхэлсэн байдаг.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Thu Dec 24, 2020 2:09 pm

АС Милан – Лацио 3:2

1. Бид эхний 14 тойргийн байдлаар 34 оноо авснаар өнгөрсөн оны энэ үеэсээ 2 дахин их оноо цуглуулаад байна.

2. АС Милан өнгөрсөн 7-р сард Лациог 3:0-ээр буулгаж авсан.
Нөхдүүдийг Сери А-д 2009 онд 3 дараалж хожиж байснаасаа хойш анх удаа 2 дараалан хожлоо.

3. Нэг хуанлийн жилд 2+ гоолыг 16 тоглолт дараалж оруулснаараа Европын ТОП 5 лигт 2-т бичигдлээ.
Бидний өмнө 1948 онд 18 тоглолт дараалан гоолдсон Барселона л бичигдэж байна.

4. Манайхан 2020 онд дунджаар 2.26 оноо цуглууллаа.
Энэ нь манай 2-т орох үзүүлэлт бөгөөд 2004 онд бид дунджаар 2.35 оноо цуглуулж байв.

5. Өчигдөр Ювентус хожигдсоноор 2020-21 улиралд Европын ТОП 5 лигт манайхаас өөр хожигдоогүй баг үгүй боллоо.

6. Сүүлд Лациогийн эсрэг эхний 20 минутад 2 гоол хийж байсан нь 2005 он ажээ. Тухайн үед Шева, Кака нар гоолдож байж.

7. Хакан Чаланолу, Анте Ребич нар маань 7-р сараар хойш лигт гоолдоогүй байсан хар цувралаа өндөрлүүллээ.
(Анте Болоньагийн эсрэг, Хакан Сампдориагийн эсрэг)

8. Анте Ребич Сери А-д анх удаа толгойгоороо гоолдлоо.(Нийт 14 гоол)

9. Хакан Чаланолу Сери А-д 4 тоглолт дараалж гоолын дамжуулалт өгсөн анхны Миланиста.(Тус үзүүлэлтийг Опта 04/05 оноос хойш бүртгэж эхэлсэн)
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Thu Dec 24, 2020 2:14 pm

Ганц ч хожигдолгүй оноо давахаар боллоо..

Өвөл гайгүй хүчээ сэлбээд энэ эрчээрээ явах болтугай..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby someone » Thu Dec 24, 2020 4:08 pm

Златан ойрд хаачаа вэ?
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Thu Dec 24, 2020 5:45 pm

Гэмтэлтэй байгаа
Он гараад ирнэ дээ
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Mon Jan 04, 2021 12:36 pm

Беневенто – АС Милан 0:2

1. АС Милан түүхэндээ анх удаа улирлын эхний 15 тоглолтоос 37 оноо авлаа.

2. Сери А-д Миланы төлөө гадаад тоглогч нар дундаас хамгийн залуудаа 10 гоолд хүрсэн үзүүлэлтээр Рафаел Леао 2-т бичигдлээ(21 нас 207 хоног).
Түүний өмнө Алешандро Пато маань бичигддэг.(19 нас 19 хоног)

3. Манайхан лигтээ айлын талбайд 18 тоглолт дараалан гоолдоод байна.
Үүнээс урт цувралыг 1992 оны 3 сараас 1993 оны 4 сарын хооронд үзүүлж байжээ.(19)

4. Сери А-д бид 17 тоглолт дараалан 2 болон түүнээс дээш гоолыг орууллаа.
Топ 5 лигээс хамгиийн сүүлд 2014 оны Байерн манайхаас урт цувралыг үзүүлж байв.(20)

5. Сери А-д Жианлуижи Доннаруммаг дебютээ хийсэн цагаас хойш, пенальтаас алдаж байгаа
гоолын хувиараа мань эрээс сайн үзүүлэлттэй хаалгач үгүй.(58% 18/31) 10-ыг нь хаасан.

6. Топ 5 лигийн багуудаас манайхаас олон 4-өөс дээш гоол оруулсан тоглогчтой
баг энэ улиралд байхгүй.(Златан, Тео, Рафаел Леао, Кесси)

7. Эхний хагаст улаан хуудас аван хүн дутуу болсон Сери А-ийн сүүлийн 3 тоглолтондоо хожигдсонгүй.
(2017 оны 2 сард Болоньаг хожсон, мөн оны 10 сард Женоатай тэнцсэн)

8. Бид лигтээ 35 тоглолт дараалан гоолдлоо.
Манайхаас урт цувралыг ганцхан Юве л үзүүлж байжээ.(2017 онд 44, 2014 онд 43)

9. Энэ улиралд Топ 5 лигээс зөвхөн Лейстер Сити(8) л манайхаас(7) олон удаа пенальтаас гоолдоод байна.

10. Кесси Сери А-д 16 пенальт цохисныхоо 14-ийг нь хийгээд байна.
Зааны Ясан Эрэгийн залуу маань энэ улиралд аль хэдийн 5 гоол хийгээд байгаа бөгөөд үүнээс илүү амжилтыг
ганц удаа буюу 2018-19 оны улиралд 7 гоол хийснээрээ үзүүлж байв.

11. Хакан Чаланолу Миланы өмсгөлтэй 150 дахь тоглолтондоо тоглолоо.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Thu Jan 07, 2021 5:35 pm

АС Милан-Ювентус 1:3

1. Зиа манай 17 тоглолт дараалан 2+ гоол хийсэн цуврал өндөрлөлөө.
Топ 5 лигт манайхаас урт цувралыг үзүүлсэн 3 баг байдаг. Байерн(2014 онд 20),
Барса(2013, 2006 онуудад 18, 1949 онд 19) болон Манютд(1959 онд 22).

2. Бид Сери А-д 36 тоглолт дараалан гоолдлоо.
Манайхаас илүү 1 л баг байгаа нь хөгшин хатагтай нар(2014 онд 43, 2017 онд 44)

3. Мөн бас нэг цуврал өндөрлөсөн нь лигтээ 27 дараалан хожигдоогүй байсан цуврал байлаа.

4. Урд шөнийн тоглолт Конти, Леао нарын Миланы өмсгөлтэй хийсэн 50 дахь тоглолт нь байжээ.

5. Стефано Пиоли дасгалжуулагчийн хувиар Сери А-д Ювегийн эсрэг 1 ялалт, 3 тэнцээ, 12 ялагдалтай боллоо.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Forza Juve » Fri Jan 08, 2021 2:05 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2020-2021 АВАРГУУДЫНХАА ЛИГТ ОРОХЫН ТӨЛӨӨ

Postby Tmshinoda » Tue Jan 12, 2021 3:21 am

АС Милан-Торино 2:0

1. Зиа манайхан эхний 17 тойргийн дараах байдлаар 40 оноонд хүрсэн нь түүхэнд 2-т орох үзүүлэлт.
Бид 2004 онд Скудетто авдаг жилдээ 42 оноонд хүрч байлаа.

2. Одоогийн байдлаар Пиолигийн удирдлага дор бид лигийн 16 тоглолтод 2+ гоол оруулаад байгаа билээ.
Сери А-ийн түүхэнд улирлын эхний хагаст ийм амжилтыг үзүүлж байсан нь зөвхөн 1949/50, 1950/51 оны улирлын Интер Милан л байдаг.

3. Франк Кесси дотоодын лигтээ энэ улиралд 6 дахь гоолоо орууллаа.
Түүний хувийн рекорд нь 7 гоол билээ(2018-19).

4. Рафаел Леао өөрийн оролцсон сүүлийн таван Сери А-ийн тоглолтод 3 гоол 1 гоолын дамжуулалт өгөөд байна.

5. Италийн дээд лигт энэ улиралд 5 гоол оруулсан тоглогчдоос Рафаел Леаогоос залуухан ганц тоглогч байгаа нь Фиорентинагийн Дусан Влахович.

6. Сүүлийн 2 улирлын байдлаар манайх нийтдээ 20 пенальт цохиод байна.
Европын ТОП 5 лигт биднээс ганц илүү баг байгаа нь Лацио(22) гэнэ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests