Page 4 of 11

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Nov 05, 2020 12:21 pm
by El Payaso
Энэ багуудын өмсгөл ямар сонин болоод байна аа. МАНЮ танай энэ улбар шар энэ тэр гээд ккк.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Nov 09, 2020 10:58 am
by Forza Juve


Лациогийн талбай дээр тэнцжээ. Азгүй л оноо алдлаа. Роналду гоолдоод, шон цохиод, шагайгаа эвгүй болгоод гаргасан. Цаг дуусахад Дибала дэмий бөмбөг гаргаад, тэрийг нь оруулаад гоол алдсан.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sat Nov 14, 2020 12:11 pm
by Forza Juve


Кьеллини маань дахиад гэмтжээ. Ер нь энэ улирал тоглоод, Еврод ороод л зодог тайлахаар болжээ. Өнгөрсөн улирал гэмтэлтэйгээс талбайд олон гараагүй, энэ жил ч үргэлжилж байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sat Nov 14, 2020 12:14 pm
by Forza Juve


Данило Пирло ирээд хамгийн их сайжирсан тоглогч болсон. Төвийн болон жигүүрийн хамгаалагчид ээлжилж гэмтээд хэцүүхэн байхад нөхөд бол баруун, зүүн, төв гээд бүх байрлал дээр найдвартай тоглож байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sat Nov 14, 2020 12:15 pm
by Forza Juve


Энэ 2 ашгүй гэмтлээс буцаж ирж байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sat Nov 14, 2020 12:18 pm
by Forza Juve


Дибалагийн гэрээ 2022 онд дуусна. Нөхөр гэрээгээ сунгахыг хүсэж байгаа боловч манайх яарахгүй, энэ улирлыг дуусгах шинжтэй. Нөхөр гэрээгээ жилийн цэврээр 12 сая /нийт 24 сая/ болгох саналтай байгаа ч Пирло ирээд нөхөр нэг л арга барилд нь тохирохгүй, формгүй байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sat Nov 14, 2020 12:20 pm
by Forza Juve


Бернардескиг манайх энэ өвөл явуулж магадгүй л байна... гэнэтийн своп хийж ч магадгүй шуум яваад байна... нөхөрийг Пирло үлдээсэн ч өдийг хүртэл сэтгэгдэл төрүүлж чадахгүй л байна. Сая шигшээд гараанд гарч, гоолдож өөртөө итгэх итгэл олж авсан байх.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Nov 17, 2020 1:37 pm
by Forza Juve


Кьеллини дээр Бонуччи нэмж гэмтлээ. Демирал дээр Ди Лигт ирээд 2 л төвийн хамгаалагчтай, Данило маань энэ удаа үргэлжлүүлээд төвийн хамгаалагч дээр тоглох нь.... Алекс Сандро ирсэн тул энэ удаа арай учиртай. Өвлийн амралт хүртэл 2 сарын хугацаанд баг нийт 10 тоглолт хийх нь дээ.... 7 хоногт 2 тоглоно.

Ругани Францын Реннд гараанд гарч байснаа сэлгээ рүү шилжээд, тэрний дараа гэмтээд алга болжээ.. Ди Шильо Лионд сэлгээнээс гарч байснаа бас гэмтээд алга болжээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Nov 17, 2020 1:39 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Nov 17, 2020 1:47 pm
by Forza Juve


Рабиот маань шигшээгийн гарааны эрхээ баталгаажуулаад л байна. Ер нь энэ жил улирал ковидоос шалтгаалж дахин эхлэхэд эрс сайжирсан. Нөгөө талаар Дешам манайд тоглож байсан тул өмнөх зөрчилдөөнөө мартаад шигшээдээ дуудсан байх. Бенземаг бол яасан ч дуудахгүй л байгаа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Nov 20, 2020 9:06 pm
by Forza Juve


Дибала, Кьеза 2 гэмтлээс эргэж ирж байна. Өвлийн завсарлага үе хүртэл шахуу хуваарьтай үед нөхдүүд эргэж ирвэл сайн байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sun Nov 22, 2020 1:18 pm
by Forza Juve


Кальяритай хийх тоглолтын өмнө Пирло за ингээд туршиж, жигдрүүлэх ажил дууссан, одоо аваргын төлөө эрчимтэй үзэх цаг хугацаа эхэлсэн гэсэн.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sun Nov 22, 2020 1:25 pm
by Forza Juve


Роналду Реал 2014-2015 онд улирлын эхний 5 тоглолтонд гоол оруулсан гэсэн амжилтаа давтлаа. Ювентусд 1994-1995 оны улирлаас хойш улирлын эхний 5 тоглолтонд гоолдсон анхны тоглогч боллоо. Роналду улирал эхлээд сая 5 дахь тоглолтондоо орсон бөгөөд 8 гоол хийж, мэргэн буучдын жагсаалтыг Ибратай хамт тэргүүлж байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sun Nov 22, 2020 2:24 pm
by space2020
Forza Juve wrote:

Роналду Реал 2014-2015 онд улирлын эхний 5 тоглолтонд гоол оруулсан гэсэн амжилтаа давтлаа. Ювентусд 1994-1995 оны улирлаас хойш улирлын эхний 5 тоглолтонд гоолдсон анхны тоглогч боллоо. Роналду улирал эхлээд сая 5 дахь тоглолтондоо орсон бөгөөд 8 гоол хийж, мэргэн буучдын жагсаалтыг Ибратай хамт тэргүүлж байна.


Ганц гоол хийгээд Пелетэй тэнцлээ

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Nov 23, 2020 12:07 pm
by Tmshinoda
Манай хvн 6 тоглоод 10-ыг хийсэн шvv :ногоон:

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Nov 23, 2020 12:59 pm
by Forza Juve
Tmshinoda wrote:Манай хvн 6 тоглоод 10-ыг хийсэн шvv :ногоон:


Европа лигтээ жаахан гоолдоо.... Лилль, Спарта, Селтик 3 тоглолт 0 гоол :ногоон: Европа лигийг тоглосонд тооцно шүү. :RD Лигийн нэр доош нь татаад байх юм.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Nov 23, 2020 12:59 pm
by Forza Juve


Багийн боссууд Сери С-д тоглож байгаа залуучуудын багаа өчигдөр бөөнөөр үзжээ.



Залуучуудын баг өчигдөр хожиж, Хүснэгтийн 11-д 2 тоглолт дутуу 16 оноотой явж байна. Үндсэн баг Фработта, Портанова гээд 2 хамгаалагчийг дуудсан, ковидын тохиолдол гарч дасгалжуулагч болон зарим нэг нь тоглохгүй алгассан зэрэг нь багийн амжилтад сөргөөр нөлөөлж байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Nov 25, 2020 10:39 am
by meesh
Хөөрхөн 35 оддтой слип угсарч үзсэн чинь эднийх дөнгөж 2-1 хожиж бэт аллаа хэхэ. Хандикап 1,5 гээд хийсэн чинь.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Nov 25, 2020 11:40 am
by Tmshinoda
Forza Juve wrote:
Tmshinoda wrote:Манай хvн 6 тоглоод 10-ыг хийсэн шvv :ногоон:


Европа лигтээ жаахан гоолдоо.... Лилль, Спарта, Селтик 3 тоглолт 0 гоол :ногоон: Европа лигийг тоглосонд тооцно шүү. :RD Лигийн нэр доош нь татаад байх юм.


Лиллийг л бараагүй болохоос гайгүй хожоод байгаа.. шдээ

Гэхдээ манай бүрэлдэхүүн Европа, Итали 2-оо хослуулна гэхээр арай жулдах юм бна лээ..
Аль нэгийг нь хаях дээрээ тулвал Европа-гаа л хаяна даа

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Nov 25, 2020 9:43 pm
by Forza Juve
Tmshinoda wrote:
Forza Juve wrote:
Tmshinoda wrote:Манай хvн 6 тоглоод 10-ыг хийсэн шvv :ногоон:


Европа лигтээ жаахан гоолдоо.... Лилль, Спарта, Селтик 3 тоглолт 0 гоол :ногоон: Европа лигийг тоглосонд тооцно шүү. :RD Лигийн нэр доош нь татаад байх юм.


Лиллийг л бараагүй болохоос гайгүй хожоод байгаа.. шдээ

Гэхдээ манай бүрэлдэхүүн Европа, Итали 2-оо хослуулна гэхээр арай жулдах юм бна лээ..
Аль нэгийг нь хаях дээрээ тулвал Европа-гаа л хаяна даа


Танайхыг хожигдож байна гээгүй ээ. Ибраг жаахан Европа лигээ анхаараа л гэсэн шдээ :ногоон:

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Nov 25, 2020 9:59 pm
by Forza Juve


Кальяритай хийсэн тоглолтын дараа Демирал гэмтээд, манайд ганцхан Ди Лигт л төвийн хамгаалалтанд үлдлээ. Саяхан л жигүүрийн хамгаалалтанд Данилогоос өөр нөхөр байхгүй болсон, тэгсэн одоо төвийн хамгаалалт. Данило Ференцварошийн эсрэг Ди Лигттэй төвийн хамгаалалтанд гарсан. Ирэх Беневенто, Динамо Киевийн эсрэг энэ байдлаараа үзэх нь дээ.

Залуучуудын багаас Драгузин гээд тоглогчдыг дуудсан байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Nov 25, 2020 10:01 pm
by LeMoN
Dybala гаа зарах цаг болжээ..Манайд ерөөсөө болку бна...Хангалттай хугацаа ,гараанл ч нэлээн гаргалаа.Одоо бзх Киэса Куадрадогоос импактгүй бна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Nov 26, 2020 12:01 am
by Mojul
Рон зүүнээр бас л аймар хүчтэй цохиж байна лээ шүү. Фифа дээр weak foot нь 4 байдагшд. 5 баймаар л цохиод байгаам.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Nov 26, 2020 10:42 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Nov 30, 2020 3:14 am
by Tmshinoda
Пиппо маань сайхан оноо зулгааж өглөө.