Page 10 of 11

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 11:59 am
by Цогоо
Надад бол "үүсгэн байгуулагч клубууд доошоо унахгүй" гэдэг нь л гомбоо санагдаад байгаа. Яаж ч сугарсан ямар нэгэн шийтгэл маягийн юм байхгүй гэхээр л онцгүй ч гэх юм уу.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 12:01 pm
by Kro
Forza Juve wrote:АЛ-ын финалд Трапаттони 1 хожил, 1 хожигдол, Липпи маань 1 хожил, 3 хожигдол, Аллегри 2 хожигдол.... эхлээд финалдаа хүрэх хэрэгтэй. Реал, Барсагийн дарааллаж түрүүлсэн, бусдаасаа тасарсан оргил 5 жилд манайх, Атлетико 2 л хамгийн их нэрвэгдсэн л дээ. Нэгийг хусаад финалд гарахаар нөгөө нь тавиулчихаад л байсан. Нэг жил Байернд шөвгийн 16-д шүүгчдүүлээд, нэг жил нь шөвгийн 8-д Реал хусуулаад, талбайд нь эргэн эрэлт хийх шахсан. Аллегригийн үед АЛ-д өндөр түвшинд тогтвортой тоглосон шүү.

Одоо бол тэр үеийн бодвол 1 нь тасралт бага, дээр доороо орж, солигддог үзэж болохоор үе байна дээ уг нь.


Испанийн хоёрын ноёлолд манайх ч гэсэн хамгийн их өртсөн шүү. Ялангуяа АТМ манайд их гай тарьсан. Манайд гэлтгүй ер нь л Реалын замыг хамгийн их засч өгсөн баг.
Бүр сайн ярьвал ПЛ-ийн багууд дээр нэмээд Милан хотын 2 багийн бүтэлгүйтэл л хүчний харьцааг хэт нэг талд нь гаргачихсан л даа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 12:24 pm
by Forza Juve
Байерныг орхичихжээ, Пеп-тэй 3 жил сайн баг бүрдүүлээд л зүтгэсэн ч ёстой л өртсөн. Хүмүүс финалыг л тоолоод, тооцоод байдаг ч тэр хүртлэхийг тоолж, тооцвол амжилт, оролдлого янз бүрээр л үнэлэгдэнэ дээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 1:20 pm
by Gooner
Forza Juve wrote:ПЛ-ынхэн сэргэлэн, менежмент, маркетинг сайтай болохоороо сайн ажиллаад доошоо унаж байгаа нь ч 100сая хүртдэг мөнгөний лиг болсон л байна. Мөнгөний лигийнхэн мөнгөний лигийг эсэргүүцэх, чөлөөт зах зээл гэж дооглохоор сонин юм. Өөрсдийн хувьд энгийн болсон зүйлийг бусад хүсдэгийг мэдэхгүй, ойлгохгүй байна уу даа :smile: Бусад лиг шиг байсан бол энд байлцаад л, хамтарсан мэдэгдэл гаргах байсан даа ккк. Энд сул талаа хамтарч нөхөөд боломжоо бүрэн ашиглаад эрсдэлээ бууруулаад, ашгиа максимум түвшинд хүргэе гэсэн шинэ бизнес загварыг танилцуулж байна даа.

Аль ч улсад томчууд нь манлайлдаг, томчууддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлдэг багачууд давхар дэвшиж хөгждөг, тэрэнтэй л адилхан зүйлсийг бий болгох гэж байна даа. Тэгсэн чинь багачууд нь давхар дам нөлөөгөө олж харахгүй дангаар авах гэж байгаа мэт л эсэргүүцээд байна даа ккк. Магадгүй нөгөө хэсэг өрсөлдөгч томчууд нь бас дотроо олон ширүүн өрсөлдөгч гарч ирнэ гээд дургүй байгаад, жижигүүдээ хатгаж ч болно.

Томчууд томроод мөнгөтэй болвол багачууд дагаад ашиг хүртэнэ, яг л ПЛ-ын хэдэн томчууд мөнгөөр цохиж, багачуудаас авдаг, багачууд ч тэдэн зарах гэж эрж хайж овоо өгөөж хүртдэг, түвшин түвшиндээ ажил үүргийн хуваарь тодорхой болж, кластер үүссэн шиг.

УЕФА төр шиг хамаг эрхийг аваад, халамж өөрөө мэдэж тараадаг системээс stakeholder-уудтайгаа зөвлөлдөж, цөмөөрөө win win л байя гэж байгаа юм шдээ ккк. Энэ чинь л чөлөөт зах зээл, disruption шдээ..


За тэгээд зарим хүний үнэт зүйлийг, зарим улсын соёл болсон зүйлийг хэт мөнгө болгох гэвэл утгагүй л юм. Ямар ч сэтгэл хөдлөл, баяр гуниг гэх зүйл байхгүй фермийн лигт тоглоод байж байх нь зүгээр зүйл үү?
Жишээ нь Toyota гэж бизнесийг хэрхэн машин үйлдвэрлэж байгааг харах гэж 7 хоног болгон 50к хүн баярлаж хөөрөлдөн үйлдвэр рүү нь очоод, машин үйлдвэрлэж байгаа явцыг ТВ-н эрхээр зардаг бол чиний ярьж байгаа кластерийг хэрэгжүүлэхэд татгалзах зүйл алга.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 1:23 pm
by Gooner
Тэгээд энэ Америкчууд өөрсдийнхөө спортын орлогыг бүгдийг нь цавчиж тэгш өгдөг байж тээ, бүр үйл хөдлөл болгоныг нь дүрэм журамжуулсан байж Европт ирэнгүүтээ win win байя, бид нар тусдаа гарлаа, бид 10 хамаг орлогыг хиймээр байна гэдэг хаха инээдтэй..
НБА тэгээд Лэйкэрс Никс гээд том хотуудад байгаа багууд нь хамаг орлогоо хамаад кластераа хөгжүүлэх хэрэгтэй шд. АНУ өөрөө хамгийн том мөнгөтэй спортын зах зээл...

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 1:34 pm
by Forza Juve
Элдэв санааг л тайлбарлахыг хичээлээ. Ингээд л туйлшраад байдаг шүү. Супер лигийг өмөөрөх, няцаах гэсэнгүй ээ. Ер нь ямар ч юм бусдын давуу талыг өөриймсүүлээд, сул талаа арилгаад, өөрийн онцлог үнэт зүйлсээ хадгалж явж л хөгжинө шүү дээ. АНУ-ыг шууд хуулах гэсэн зүйл яриагүй, зүгээр л ийм боломжууд байна аа л гэж байна. Алив юмнаас өө, шалтаг хайвал байнга л байдаг зүйл. Мэдээж том хот, жижиг хот, АНУ соёл, ПЛ соёл гэж байгаа.... маниус шиг арай толгойгүй хуулахаа бодоогүй л биз.

Тоёота чинь АНУ-гийн машин үйлдвэрлэлийг хуулаад, сайжруулаад, өөрийн онцлогыг тусгаад Кайзен, Lean Manufacturing гээд л явж дэлхийг тэргүүлсэн.

Супер лиг бас гарлаа гээд улсуудын лигийг орхих гээгүй, томчууд нь тэтгээд л оролцоод явна. Гол нь сүүлийн үед уйтгартай, гол фэнүүдээ цааш нь түлхээд шөвгийн 16-аас л сонирхол төрүүлдэг АЛ-ыг л шинэчлэх гэсэн алхам... энэ бол том өөрчлөлт, ӨӨРЧЛӨЛТӨД эрх баригч, хүмүүний угын мөн чанар дургүй.... гэхдээ УЕФА, эсрэг тал ингэж явж байгаад дундын шийдэл, хэн хэндээ болон нийт хөлбөмбөгт хэрэгтэй дундын шийдэл гарах л байх. Хөөрхий мань мэт шиг л сэтгэл хөдлөлөөр л гүйлдээд байлгүй, судалгаа дүгнэлт, харьцуулалтаа хийсэн л байх....

ҮНЭН ХУДАЛ, ДАЙСАН МАНАЙХ гэсэн туйлширалаа бүх зүйл дээрээ нааж, дүгнэх хэрэггүй дээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 4:54 pm
by Барнаба
Боломж хүн бүрт нээлттэй байж энэ спорт улам хөгжинө. Тэр утгаараа одоогийн систем харин ч жижиг багуудад хангалттай боломж олгож байгаа. Зүүн Европын ч юмуу жижиг багийн сэргэн мандалт Европын хамгийн том клубуудын тэмцээнд нөлөөлөх түвшинд байж чадаж байна гэдэг харин ч шударга зүйл биш гэж үү. Эсвэл ерөөсөө эцсийн зорилго нь АШИГ гэх гээд байна уу.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri May 28, 2021 5:44 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sun May 30, 2021 11:51 am
by Forza Juve


Манайх Маротта шиг Гүйцэтэх захирал авчирах юм байна. Ферраригийн F1 багийн боссыг авчирах магадлал өндөр болтой, дараагийн хувилбар нь Сассоулогийн ГЗ юм байна. Недведийн гэрээг сунгана л гэсэн.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sun May 30, 2021 12:15 pm
by LeMoN
Donnaruma Pogba гэсэн наймаа хийж чадвал данга2 ....Мората Дибала 2 урд данга

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon May 31, 2021 12:18 pm
by Forza Juve


Өнгөрсөн улиралд Куадрадо дамжуулалтаараа АЛ-д тэргүүлжээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Jun 02, 2021 10:09 am
by Forza Juve


Энэ Солонгос төвийн хамгаалагч залууг авчээ. Өвөл ирнэ л гэнэ.... яах нь сонин л юм. Хятадын лигт бол Мангас гэсэн хочтой байсан л гэнэ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Jun 09, 2021 6:57 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Jun 16, 2021 9:00 am
by Forza Juve


Мораттагийн зээлийн хугацааг дахин 1 жилээр сунгажээ. Доннарумма гэж байсан ч Аллегри ирээд Сшесныг үлдээж, хагас хамгаалалт, довтолгоог сайжруулах дээр илүү анхаарахаар болжээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Jun 29, 2021 8:03 pm
by LeMoN
Locatelli зээлээр ирээд дараа нь төлөх нөхцөлтэй гэрээ бгуулж бх шиг бна. Өөрөө азаар манайхаас өөр газар тоглохгүй гд ашгүй үнэ хөөрөгдсөнгүй. Дибала Рон 2 г сунгах сураг бна. Ингээл ороход болно дөө

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Jun 30, 2021 2:09 am
by Tmshinoda
LeMoN wrote:Locatelli зээлээр ирээд дараа нь төлөх нөхцөлтэй гэрээ бгуулж бх шиг бна. Өөрөө азаар манайхаас өөр газар тоглохгүй гд ашгүй үнэ хөөрөгдсөнгүй. Дибала Рон 2 г сунгах сураг бна. Ингээл ороход болно дөө


Хайран сайхан залуу

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Jun 30, 2021 11:40 am
by El Payaso
Танайх Сассуло руу зээлсэн чинь уурлаад бүр явчихлуу кк.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Jun 30, 2021 4:10 pm
by Tmshinoda
худалдан авах нөхцөлтэй зээлээр явуулцан л даа.
Манайх бакаёко-г авж таараад мань хүнд угаасаа талбай дээр гарах боломж нь бүр олдохоо байсан л даа.
Ганц гайхмаар нь зүгээр buy back option оруулчихаж болохгүй л байсын байхдаа гэж бодохым даа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Jul 02, 2021 9:30 am
by Forza Juve


Удирдлагын шинэ баг томилогдож, танилцуулга хийгдлээ.

Өмнө нь F1-ын Феррари багийн ГЗ байсан Maurizio Arrivabene нь багийн ГЗ, Federico Cherubini спорт эрхэлсэн захирлаар томилогдож. Керубини нь гаднаас биш багийн дотроос дэвшиж гарч ирсэн хүн юм. Недвед дэд ерөнхийлөгчөөр үлдсэн.


Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Jul 02, 2021 9:33 am
by Forza Juve


Багийн ковидын үеийн алдагдал 320 сая орчим болсон, багийн эздээс 400 сая еврогоор хувь эзэмшигчдийн хөрөнгийг өсгөжээ. Ковид ч багуудыг алж байна л даа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Jul 02, 2021 9:36 am
by Forza Juve


Супер лигийн асуудал хэлэлцэгдсээр л байна. УЕФА-гаас Супер лигийн клубуудыг дарамталж, Суперлигт орвол торгуультай, хасагдана гэсэн гэрээ байгуулсныг Испаний шүүхээс цуцлахыг даалгасан болтой. Супер лигийн гэрээ хүчин төгөлдөр шүү гэж Суперлигийн Ерөнхийлөгч Реалын эзэн саяхан ярилцлага дээрээ дурьдсан байсан.



УЕФА-гийн босс, Словений хууль Сеферин манай Ерөнхийлөгчийг Клубуудын холбооны Ерөнхийлөгч үедээ, хамтран ажиллаж байхдаа элдэв юм хэлээгүй, араас тонгорсон, ёстой жудаггүй л гээд элдэвээр хэлсэн байсан. Манай Ерөнхийлөгч хуульч нөхөрт NDA гэдгийн учрыг ол л доо, жаахан сайжирч, хөгж гэжээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Jul 02, 2021 11:38 am
by LeMoN
Ronaldo г сонирхох баг гарсангүй гээд үлдэж байгаа бололтой.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Jul 12, 2021 7:19 pm
by Forza Juve


Манай багийн тоглогчид ЕАШТ-д нийт 12 гоол оруулжээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Mar 17, 2022 10:56 am
by El Payaso
Сүүлийн хэдэн жил Аяакс, Вияареал, Порто, Лион гээд дан түвшин доогуур багуудад хусууллаа даа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Mar 18, 2022 8:11 am
by Forza Juve
Харин тийм ээ. Явахгүй юм даа.