by Forza Juve » Tue May 11, 2021 9:49 am
Суперлиг гээд манайх Реал, Барселона 3 үлдчихсэн, УЕФА, ФИФА-аас айхтар дарамт шахалтууд ирж байна л гэнэ. Сери А лигээс манайхыг Суперлигээс гарахгүй бол ирэх улиралд Сери А-гаас хасна л гэнэ. Ла лигт бол нөгөө 2-ыг тэгэж чадахгүй байгаа болтой.
Шүүх дээр хэрэг яваад, Суперлиг бол өрсөлдөөн үүсгэх, шинэлэг гэсэн дүгнэлт урьдчилж гарч, хянагдаж байгаа болтой.
УЕФА, ФИФА-гаас Европын холбооны Өрсөлдөөний комисс нь энэ 2 байгууллагыг монополь гэж үзээд, монополийг задлах, Суперлиг энэ тэрд зам нээх магадлалтай байж болзошгүй гээд их л айж байгаа сурагтай. Энэ 2 байгууллага Суперлигээс гарсан клубуудыг энэ жил 50 саяаар торгох дээр харилцах тохиролцож, энэ гэрээгээ зөрчвөл нэмж 100 сая торгохоор болсон л гэнэ. Тэгээд үлдсэн 3-ыг айлгаж, аргадаж 1 үзэж байгаа болтой.
Үлдсэн 3 нийлчихээр power of negotiation-тай болчихож байгаа л даа. Английн хэд бол ПЛ-ын гэрээ бас ч сайн тул эрсдэл, өгөөжөө бодоод больсон. Германы хэдийн клубуудын эзэд нь 50%+1 дэмжигчид нь байдаг, бас Байерн монополь системийг хүлээн зөвшөөрсөн байдаг л даа.
Францын Бордо клуб дампуурч байгаа сурагтай байсан. Сүүлийн үеийн судалгаагаар ахмад үеийнхэн хөлбөмбөг сонирхож байгаа ч шинэ залуу Z үеийнхэн хөлбөмбөг сонирхох нь багасаж, ирээдүйд зах зээлийн төлөв байдал эвгүй болох шинжтэй тул шинэ брэндинг, бүтээгдэхүүн гаргая, орлого олох боломууд NFL, NBA, MLB-ыг харахад их ч муу ашиглаж байна /бараг 2 дахин боломжоосоо бага орлого олж байна/ гэж сул мөнгө авдаггүй, хямралд хамгийн ихээр өртдөг, эрсдэлээ өөрсдөө хариуцдаг бизнесийн хэсэг нь ийм санаачлага гаргаж, хямралтай үед цалин, рекламны орлогоо авч л байдаг төрийн гэж болох УЕФА, ФИФА гараасаа алдчихна гээд айгаад үзэлцээд байна даа.