Page 1 of 11

ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 4:02 pm
by Forza Juve
Image

Дасгалжуулагчдын баг албан ёсоор бүрджээ.

Coach: Andrea Pirlo

Assistant Coach: Igor Tudor

Technical Collaborator: Roberto Baronio

Technical Collaborator: Antonio Gagliardi

Head of Athletic Preparation: Paolo Bertelli

Athletic Coach: Andrea Pertusio

Athletic Coach: Enrico Maffei

Head of Conditioning & Sport Science: Duccio Ferrari Bravo

Sport Science Collaborator: Antonio Gualtieri

Goalkeeping Coach: Claudio Filippi

Goalkeeping Coach Collaborator: Tommaso Orsini

Head of Match Analysis: Riccardo Scirea

Match Analysis Collaborator: Domenico Vernamonte

Match Analysis Collaborator: Giuseppe Maiuri

Улирлын багийг босгох ажилдаа орж байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 4:04 pm
by Forza Juve








Өнөөдөрөөс цугларалт эхэлж байна. Эхний байдлаар Женоад өнгөрсөн улиралд зээлээр тоглосон Ромеро, Пармад гялалзсан Кулусевски нар эхэлж ирж байна. Эмнэлгийн үзлэгээр ороод бэлтгэлээ хийж эхэлнэ. Бүрэн баг 9-р сарын 9 хүртэл бага багаар бүрэлдэхээр бна гэнэ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 4:10 pm
by Tdi
Паа Tudor туслах айн. PES дээр авах дуртай байж билээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 4:11 pm
by meesh
Игор чинь овоо дас-ын туршлагатайм биш үү.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 4:14 pm
by Tdi
meesh wrote:Игор чинь овоо дас-ын туршлагатайм биш үү.


Харин Сэри А-ын жижиг баг дасгалжуулаад байх шиг байсан. Шууд Пирлогийн туслах гэхээр нь л.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 4:23 pm
by Forza Juve
Tdi wrote:
meesh wrote:Игор чинь овоо дас-ын туршлагатайм биш үү.


Харин Сэри А-ын жижиг баг дасгалжуулаад байх шиг байсан. Шууд Пирлогийн туслах гэхээр нь л.


Тудор нэлээд туршлагатай. Удинезег 2 удаа удирдаж, 2018-2019 оны улиралд доош унахаас аварч байсан, энэ хооронд Туркийн Галатасарай, Грекийн ПАОК-д ажиллаж байгаад хусуулсан. Сая Хорватынхаа Хайдук Сплитийн дасгалжуулагч хийж байгаад манайх туслахаар ирээч гэхээр нь ажлаа хаяад ирлээ. Сплитэд гэрээ цуцалсаны 450к төлсөний хэсгийг нь Тудор өөрөө төлсөн гэсэн шуум яваад байна лээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Mon Aug 24, 2020 7:41 pm
by Mojul
Игуайн гэрээг нь цуцлаад хөөчихөж байгаа юмуу.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Aug 25, 2020 11:45 am
by El Payaso
Муу Игуайны маань карьер жаахан муухай дуусаж байна уу даа. Шигшээдээ ч фэнүүд 14 оны явдлаас болоод дургүй. Өөрөө гомдолтой зодог тайлсан. Реалд муу байгаагүй ч тэгтлээ бас үнэлэгдэдгүй олон од дунд нь дарагдчихдаг байсан. Наполид гоё шаасан ч өөрөө хаяж яваад фэнүүдээс олигтой хүндлэл хүлээгээгүй. Ювед бол нэг иймэрхүү дууслаа. Уг нь энэ үеийн топ довтлогчдын нэг л дээ. Рон Месси Лева Суарезын дараа орох статтай байх бараг.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Aug 25, 2020 12:10 pm
by Forza Juve
Ерөнхийдөө Игуайны эхний 2 жил бол сайн байсан, сүүлд 2017 оны финалд Реалд хожигдоод Аллегригийн бодолд өөрчлөлт ороод Милан, Челси рүү зээлсэн, Сарри ирээд өөрийн удирдлагад гялалзаж байсан тул Роналдутай хөл нийлүүлэх гэж үзсэн, болсонгүй ээ. Ерөнхийдөө хэн ч ирсэн энэ улиралд Игуайныг явуулахаар байсан, Пирло ирээд баталгаажуулчихлаа. Пирло Роналдуг дэмждэг цэвэр 9 номер авна, Игуайн энд таарахгүй, явуул гэснээр нөхрийг явуулах ажиллагаа эхэлсэн. Нөхрийн манай балансын одоогийн үнэ нь 18 сая, өндөр цалинтай болохоор өөр баг сонирхохгүй, бас шууд гэрээг цуцлаад явуулахад балансын алдагдал ихтэй байна. Одоо бүр арга ядвал гэрээг цуцлаад, зарим цалинг нь өгөөд л явуулахаар байна.

Игуайн хөөрхий Реалд Роналдутай тоглолт таарахгүй гээд Наполи руу зарагдсан, Реал нь дараа жил нь Аваргуудын лигт түрүүлсэн, манайд бас Роналдутай таарахгүй гээд явуулахаар болж байгаа нь давтагдаж байна даа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Aug 25, 2020 12:13 pm
by Forza Juve


Роналду ингээд л багийн удирдлагуудтай ярилцаад л явж байна шдээ кккк



Пирло багийн эхний бэлтгэл дээр анхны үгээ хэлж байна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Aug 27, 2020 11:08 am
by Forza Juve


Энэ америк залууг Шалькегаас 3+18 нөхцлөөр зээлээр авч байна. Ямар нөхөр авчихав даа... мэдэх хүн байна уу.

Манайхан Атлетикогоос Партэйг авахыг сонирхож байсан ч үнэ нь 40 сая, нөхдүүд Бернардескиг хавчуулах гэхээр нь болиод энийг авчихлаа л гэнэ

Артур, Рабиот, Бентанкур, Рамсей, Хедира, МакКенние гэсэн нөхдүүд хагас хамгаалалтад байна. Хедираг явуулаад өөр нэг нөхөр нэмж авах байх.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Aug 28, 2020 9:02 am
by meesh
Суарэзтэй холбогдсон гэнэ үү?

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Sep 01, 2020 11:07 am
by Forza Juve


Анхны АНУ тоглогч манайд ирлээ. Нөхрийг үндсэн багт хамгаалалтын урд энэ тэр тоглуулах яриа гарчээ.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Sep 01, 2020 2:29 pm
by enzo
Лиг эхлэхэд 10 аад хоног үлдчихээд байдаг.. Хийсэн наймаа нь нэг сураггүй америк залуу...
Цэвэр довтлогч, дундын шугам, жигүүрийн хамгаалагчид гээд зөндөө асуудал байгаад байдаг :smile: Ер нь энэ Недвед, Паратичи нарт эргэлзэх боллоо шүү.. Өндөр цалинтай Хедира, Игуайн эд нараасаа салж чададгүй...

Бусад багууд сайхан залуучууд хямд үнээр аваад байдаг.. гэтэл Мккенни гээд залууг 21 саяар ч гэх шиг.. Miss those Moggi transfers..

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Sep 01, 2020 2:35 pm
by enzo
Бүүр Жеко, Суарез гээд нэрнүүд яваад байна арай худлаа байлгүй дээ л гэж бодохын.. Ирээдүйгээ ч бодсон, цалингаа ч бодсон Милик дээр санагдахын...

Сүүлийн арван жилд наймаанд зарцуулсан байраараа эхний 5т орсон байх юмаа :lol:
Бидний ард Реал, МанЮ, Баерн, Лив нтр тээр доор..
https://onefootball.com/en/news/the-20-biggest-spending-clubs-of-the-last-decade-27087195

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Tue Sep 01, 2020 4:35 pm
by Forza Juve
Манайх аймаар мөнгө зарцуулсан нь үнэн боловч уг эргээд борлуулснаа тооцоод цэвэр зарцуулалтаа тооцвол нэлээд бага байгаа.... энэ чинь нөгөө тархи угаалтын технологи шүү дээ кккк.

ТОП10 худалдан авагчид
1. Manchester City – €1.638 billion
2. Barcelona – €1.525bn
3. Chelsea – €1.428bn
4. PSG – €1.392bn
5. Juventus – €1.272bn
6. Manchester United – €1.265bn
7. Real Madrid – €1.236bn
8. Atlético – €1.111bn
9. Liverpool – €1.075bn
10. Inter – €968 million

ТОП10 худалдагчид
1. SL Benfica (€953m)
2. Atletico Madrid (€952m)
3. Monaco (€911m)
4. Chelsea (€874m)
5. Roma (€791m)
6. Juventus (€786m)
7. Barcelona (€755m)
8. Real Madrid (€708m)
9. Liverpool (€702m)
10. Porto (€692m)

https://www.planetfootball.com/quick-reads/the-10-clubs-that-have-earned-the-most-in-transfer-income-this-decade/

Манайх цэвэр дүнгээрээ 486 сая евро болоод ТОП 10-аас хасагдлаа. Цэврээр Атлетико +159 сая, Челси +554, Барселона 770 сая, Реал 558 сая, Ливерпуул +373 сая дагаад хасагдах нь ээ кккк.

ТОП-д үлдэх нөхдийг хараар тэмдэглэлээ....

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Sep 02, 2020 9:29 am
by Forza Juve


U23-ын багийн Лука Занимаччиа гээд fullback залууг Реал Зарагоза руу зээлээр борлуулах нөхцөлтэйгээр явуулав. Энэ нөхөр Сери А-гийн сүүлийн 1-2 тоглолтод гарсан, овоо залуу гэж үнэлэгдэж байсан. Зарагоса сая Давид Сильваг Лациогоос булаасан, овоо баг босгох гээд үзэж байна уу.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Wed Sep 02, 2020 8:29 pm
by El Payaso
Суарез очих нь дээ. Хэрэв очвол Рон Месситэй хамт тоглож үзсэн гсн бас нэг сонин түүх үлдээх нь.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Sep 03, 2020 12:03 am
by someone
El Payaso wrote:Суарез очих нь дээ. Хэрэв очвол Рон Месситэй хамт тоглож үзсэн гсн бас нэг сонин түүх үлдээх нь.


Ди Мариа хоёулантай нь тоглож байсан. Гэхдээ клубын түвшинд энэ хоёртой байсан тоглогч байхгүй билүү?

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Sep 03, 2020 12:07 am
by Mojul
Pique

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Sep 03, 2020 12:30 pm
by Forza Juve


Игуайн явах ёстойгоо зөвшөөрөөд багтай гэрээ цуцлах асуудлаа ярьж байна. Нөхөр Бэкхэмийн MLS баг Интер Майми руу Матиудигийн араас явж байгаа болтой. Игуайныг цэлцэлчихвэл манайх дараагийн довтлогчоо авах юм. Жеко, Суарезын аль нэг нь эхний сонголтууд болтой. Худалдан авах өртөг багатай, 1-2 жил л тоглуулаад явуулна.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Thu Sep 03, 2020 12:49 pm
by Forza Juve


Манай улирлын бүтэн хуваарь гарчээ. Гол өрсөлдөгчидтой таарсан байдал улирлын турш жигдхэн, улирлын сүүлд Милан, Интерийг талбай дээр хүлээн авахаар таарчээ...Харин 3, 4, 5-р сард АЛ-ын чухал тоглолтуудын үед сар болгонд 7 хоногийн дундуур 1 тоглолттой болчихсон байгаа нь эвгүй юм даа. Гэхдээ шахуу хуваарийн үед таарах багууд нь гол өрсөлдөгчид биш байгаа нь сайн юм. Сайн ч биш, муу ч биш юм даа.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Sep 04, 2020 9:06 am
by Forza Juve


Сүүлийн 3 жилд алдагдал хийжээ. Ковид гараад эвгүйтсэн, өмнөх 2 жилд АЛ-д шөвгийн 8-аас хэтрээгүйгээс боллоо.

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Fri Sep 04, 2020 9:10 am
by Gooner
Энэ улирлын өмнө ч билүү дээгүүрээ халаа солио хийгээд наймаа бодлого өөрчлөгдөөд ер нь маркетабл, залуу тоглогч авна гэж байсан, тэгээд хөгшчүүлээ түүгээд эхэлцэн үү

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

PostPosted: Sat Sep 05, 2020 9:50 pm
by Forza Juve


Өнгөрсөн улиралд Женоад зээлээр тоглосон Кристиан Ромерог Аталанта руу 2 жилийн зээлээр 2+2+16 нөхцлөөр явууллаа. Манайх Кьеллини, Бонуччи, Де Лигт, Демирал, Ругани гэсэн 5 төвийн хамгаалагчтай үлдсэн. Энэ улиралд ардаа 3, 2 төвийн хамгаалагчтай тоглохоор болж байгаа, зарим нэг фулбэкуудыг төвийн хамгаалагч хийлгэх шинжтэй ч эрсдэлээ бодоод Руганиг үлдээх болтой. Нөхрийг явуулах гэсэн ч цалин энэ тэр өндөр тул том багууд л сонирхохгүй бол дунд, жижгүүд барахгүй л дээ.