Ээлжит хожлоо авлаа. Хөлбөмбөг дөнгөж эхэлж байх үеийнх шиг 2 хамгаалагч, 5 хагас хамгаалагч, 2 довтлогч, 1 жигүүрийн тоглогчтой гараанд гарлаа кккв Сэлгээгээр Жан, Бентанкур 2 орж ирээд нөгөө бүрэн ашиглагдахгүй, заримыг нь явуулах гэсэн төвийн хагас хамгаалагчдыг бүгдийг нь ашигласан тоглолт боллоо
Матиуди ямар ч байсан зүүн жигүүрийн хамгаалагчаар дажгүй л тоглолоо... Ингээд хэрэгтэй үед жижиг дунд багууд дээр Матиудиг тоглуулаад байвал жигүүрийн хамгаалагчийн асуудал том зүйл биш болтой. Төвийн хагас хамгаалалтын зүүн талд Матиуди, Рабиот 2-ын аль формтой нь гараад байх болтой. Гараанд гарах эсэх нь Рабиотоос өөрөөс нь л шалтгаалах юм байна.
Буффон маань энэ тоглолтонд оролцсоноор Сери А-д хамгийн олон тоглолт хийсэн тоглогч болж, өмнөх амжилтын эзэн Малдинигээс 1-р давж 903 хүргэлээ. Буффон анх Миланы эсрэг 1994 онд талбайд дебют тоглолтоо хийж байжээ.
Рамсей, Дибала, Роналду 3-ын хослол хөлөө олоод, ойлголцлоо нэмэгдүүлвэл гайхалтай болохоор л байна. Рамсей бол ер нь манайд маш хэрэгтэй, төвийн хэт томоотой байдлыг эргүүлсэн тоглогч байна аа, Пьяанич гүнээс найруулаад, Рамсей урд зохицуулаад, нөгөө 2-тоо сайн туслаад болж байна аа. Дибала ч шүүмжлүүлээд байсан, сүүлийн 2 тоглолтонд сайн байн, өөрөө ч гарааны эрхийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэдгээ харууллаа.
Де Лигт эхлээд жаал ярианы сэдэв болоод байсан бол одооноос өөрийгөө гаргаад эхэллээ.
Манайхан Аллегригийн үеийнхээс тэс өөр, хожиж байвал үргэжлүүлээд л довтлоод л тоглолоо.