Page 3 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 31, 2019 8:41 am
by Forza Juve
Image

Манайхан хойд Солонгос хөлбөмбөгчин залууг 5 саяаар Кальяригаас авлаа.... яах гэж байгаа юм бол доо.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 31, 2019 8:43 am
by Forza Juve
Image

Манай Кьеллини ACL-ын гэмтэл авч, 5-6 сар талбайд гарах боломжгүй болжээ. Руганиг зарах гэсэн наймаа ингээд болилоо. Бонуччи, Де Лигт, Демирал, Ругани нартай өвлийн амралт хүртэл үзэх нь ээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 31, 2019 5:13 pm
by Ultra Madridista
Яаж Де Лигтийг авсын тэгэхгүй бас л хэцүүдэх нь байна шүү .Де лигт маш том боломж гарлаа даа

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Aug 31, 2019 7:40 pm
by LeMoN
Forza Juve wrote:Image

Манай Кьеллини ACL-ын гэмтэл авч, 5-6 сар талбайд гарах боломжгүй болжээ. Руганиг зарах гэсэн наймаа ингээд болилоо. Бонуччи, Де Лигт, Демирал, Ругани нартай өвлийн амралт хүртэл үзэх нь ээ.


Нэг тийм хувь тавилангийн юм явчлаа шүү хаха

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Sep 01, 2019 12:54 pm
by Ultra Madridista
Де лигт болоогүй байнаа 3 гоол бараг бүгд Де лигтийн буруугаас орснуу яасан Игуайн бол гоё байнаа .Мандзукич явцан уу Рон ямартай ч эхний гоолоо хийлээ .

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Sep 01, 2019 11:06 pm
by Forza Juve
Image

Наполиг нутагтаа буулгаж авлаа. Хедира 1 удаа тулаад алдсан, 1 удаа шон цохьсон, Коста бас 1 удаа шон гээд боломжууд бол илүү байлаа. Ер нь манайхан эхний үед, 2-р үеийн эхэнд сайхан л довтолж тоглолоо. Аллегригийн доор Хедира жаал муу байсан чинь, энэ улирал эхлэхэд шинэ арга барилд сайн үзээд байна.

Де Шильо гэмтэж гараад, Данило орж ирэнгүүтээ л гоолдлоо... нөхөр бас сайн ч тоглолоо. Дуглас Коста гэмтэл бэртэлгүй бол энэ жил ч гайхалтай үзэж магадгүй л харагдаад байна.

Манайхан 3:0 болоод жаал санаа амраад, жаал сууж тоглосон чинь 3 гоол амархан алдчихлаа. Үүний 2-ыг нь чөлөөт цохилтоос алдлаа. 2 дахь гоол дээр Де Лигт хүнээ бариагүй алдсан, 3 дахь дээр нь хамгаалж чадсангүй урдаа гаргачихсан. Де Лигтийн дебют тоглолт нь муухан эхэллээ.

Дибала Игуайныг орлож талбайд гарсан ч нэг их нөлөө үзүүлж чадсангүй ээ... хагас хамгаалалтанд довтолгоо дэмждэг нөхдүүд илүү хэрэгтэй байлаа... Жан, Матиуди 2 бол тэргүүлж байхад таарна, тэнцэж, хожигдож байхад сүрхий дэмжлэг муутай байлаа.... Дибалаг унагаад, тэрнийг нь чөлөөт цохилтоор Пьяанич цохиод Наполигийн Коулибали Наполиг тэнцээ авах эрхгүйг зөвшөөрөөд гоол хийж, хожигдуулж өглөө :ногоон:

Энэ Наполи энэ улиралд ямар олон гоол алдаж эхэлж байна аа... Өмнөх тойрогт Фиорентина дээр 3 гоол алдсан, уг нь төвийн хамгаалалтын хослол нь Сери А-даа бол ТОП-ын төлөө л өрсөлдөх 2-доо...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Sep 01, 2019 11:22 pm
by Forza Juve
Манай U23 баг Сери С-д 2 дахь удаагаа хусуулжээ... Дан 22-оос доош насны залуучууд, нэг жигдрэнэ байгаа даа.

Кьеллин гэмтсэн, дахиад 1 төвийн хамгаалагч яригдаж байгаа гэсэн мэдээлэлүүд гарч... төвийн хамгаалагчид бол Кьеллини эргэн иртэл болохоор л байна... Жигүүр дээр эрсдэл ихтэй, гэмтвэл цөөн хэд хэцүүхэн байдаг. Де Шильо гэмтсэн, одоо Данило, Алекс Сандро 2 л байна... сэлгээ гэвэл Куадрадо, өөр хүн алга даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Sep 02, 2019 7:22 pm
by Ultra Madridista
Сери А лигийн өнгөрсөн улирлын шилдэг хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч, шилдэг тоглогчийн өмсгөлд тодотгох энгэрийн тэмдэг зүүхээр шийдсэн байна.

Харин Кристиано Роналдо багийхнаасаа дээгүүр байхыг хүсэхгүй байгаа тул цамцан дээрээ энэхүү тэмдэг зүүхээс татгалзсан байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Sep 02, 2019 9:43 pm
by Forza Juve
Forza Juve wrote:Манай U23 баг Сери С-д 2 дахь удаагаа хусуулжээ... Дан 22-оос доош насны залуучууд, нэг жигдрэнэ байгаа даа.

Кьеллин гэмтсэн, дахиад 1 төвийн хамгаалагч яригдаж байгаа гэсэн мэдээлэлүүд гарч... төвийн хамгаалагчид бол Кьеллини эргэн иртэл болохоор л байна... Жигүүр дээр эрсдэл ихтэй, гэмтвэл цөөн хэд хэцүүхэн байдаг. Де Шильо гэмтсэн, одоо Данило, Алекс Сандро 2 л байна... сэлгээ гэвэл Куадрадо, өөр хүн алга даа.


Image

Манай U23 багийг дэмждэг ултра дэмжигчид гэнэ...30-аад байгаа, цаашдаа өсгөнө л гэнэ ккк

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 03, 2019 9:47 am
by Forza Juve
Явуулна гээд байсан Игуайн, Дибала, Мандзукич, Матиуди, Хедира нар үлдлээ. Хедира бол итгэлийг нь олж үлдсэн бол нөгөө хэд нь өөрсдийгөө харуулна л гэлээ. Мандзүкичийг өвөл явуулах байх аа... энэ байдлаараа гараанд гаргаад байхгүй шинжтэй. Жигүүрт Роналду, Коста, Бернардески, Куадрадо нар байгаа... эд нараас гэмтэл бэртэлд нэрвэгдвэл гаргаж магадгүй л юм.

Де Шильо гэмтлээс болж 10 хоног талбайд гарахгүй гэнэ... тэгэхээр жигүүрийн хамгаалагч Алекс Сандро, Данило 2 л үлдлээ дээ ккк.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 03, 2019 10:29 am
by LeMoN
Голсон юм голд орно гэгчээр Игуайн алахын биш биздээ кккк..

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 03, 2019 11:00 am
by Forza Juve
LeMoN wrote:Голсон юм голд орно гэгчээр Игуайн алахын биш биздээ кккк..


Игуайныг өнгөрсөн улиралд зээлсэн... зээлийн төлбөрт 18 саяыг авсан гэхээр нөхрийг бодитоор 72 саяаар авсан болно л доо ккк.. Энэ улиралд 20-оос дээш гоол хийвэл муугүй л байна гэсэн үг.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 03, 2019 11:02 am
by LeMoN
Мөнгөө ч хийх нь хийцэн л дээ хөөрхий..... Яг хэрэгтэй үед л гоолдку байгаа болохоос манайд хэрэгээ зөндөө гаргасан.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Sep 04, 2019 9:56 am
by Forza Juve
Image

Кьеллини маань мэс ажилбараа амжилттай Австрид хийлгэжээ. Ирэх оны 3-р сарын эхээр талбайд гарах юм байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Sep 04, 2019 10:01 am
by Forza Juve
Image

АЛ-ын тоглогчдын мэдүүлэгээ өгсөн байна. Манайхан Мандзукич, Жан, Кьеллини 3-ыг хасчээ.... Хөөрхий Жан-ыг хасчих гэж... Саррид сэтгэгдэл төрүүлж чадаагүй болтой .

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Sep 04, 2019 10:05 am
by Forza Juve
Image

Гетано Ширеагийн төрсөн өдөр болж, манайхан үзэсгэлэн гаргасан байна.

Нөхөр Европын аваргаас бусад бүх цомыг авсан, манайх Европын 3 гол цомын авсан анхны баг болоход ахлагч, хөдөлгөгч нь байсан л даа. Сүүлд 1990-ээд оны эхээр Польш руу манайхаас даалгавартай нэг тоглогчийг харж, үнэлэх гэж скаутаар явж байгаад автомашины ослоос болж нас барсан. Хүү нь одоо манай багт эсрэг багийн тактикийн анализийг судалдаг ажил хийдэг.

(7 Serie A titles, 2 Italian Cups, 1 UEFA Cup, 1 Cup Winners' Cup, 1 European Cup, 1 UEFA Super Cup, and 1 Intercontinental Cup) - (He also won the World Cup in 1982)


Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Sep 04, 2019 10:06 am
by Forza Juve
Image

Де Лигт өнгөрсөн улирлын Голландын лигийн шилдэг хөлбөмбөгч болжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Sep 04, 2019 10:44 am
by CrossBonez
Дуглас Коста энэ жил цоорох байх аа. Сарри хаа хамаагүй асуултанд Дуглас Коста гэж ирээд л хариулсан гэнэ. Наполид байхдаа Инсинье, Челсид байхдаа Хазардыг тултал ашиглаж байсан, одоо Дуглас Костаг тултал ашиглах бололтой.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Sep 05, 2019 2:53 pm
by enzo
Forza Juve wrote:Image

Гетано Ширеагийн төрсөн өдөр болж, манайхан үзэсгэлэн гаргасан байна.

Нөхөр Европын аваргаас бусад бүх цомыг авсан, манайх Европын 3 гол цомын авсан анхны баг болоход ахлагч, хөдөлгөгч нь байсан л даа. Сүүлд 1990-ээд оны эхээр Польш руу манайхаас даалгавартай нэг тоглогчийг харж, үнэлэх гэж скаутаар явж байгаад автомашины ослоос болж нас барсан. Хүү нь одоо манай багт эсрэг багийн тактикийн анализийг судалдаг ажил хийдэг.

(7 Serie A titles, 2 Italian Cups, 1 UEFA Cup, 1 Cup Winners' Cup, 1 European Cup, 1 UEFA Super Cup, and 1 Intercontinental Cup) - (He also won the World Cup in 1982)



Зүгээр л домог шүү дээ.. Бичлэгийг нь л үзэхээс цаашгүй юм даа.. Арын бараг бүх байрлалд тоглох чадвартай, довтолгоо дэмждэг, талбай болон гадуур жинхэнэ жентелмэн байсан гэдийм байлээ.. :italy
1989 онд Польшид авто ослоор өөд болсон..

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Sep 07, 2019 9:01 am
by Forza Juve
Image

Дибала ЛА-д байхдаа Дель Пьеротой уулзаж зөвлөгөө авчээ. 10 дугаарыг эзэмшигч болон эзэмшиж байсан 2 уулзжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Sep 09, 2019 8:50 am
by Forza Juve
Image

Роналду эффект л гэнэ. Манайхан эзэн компани EXor-ын Fiat-Chrysler-ийн Jeep-ийн гэрээгээ шинэчлэх гэж байгаа юм байна. Жилийн 50 сая болж нэмэгдэхээр байна л гэнэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 10, 2019 8:43 pm
by Forza Juve
Image

Манай тоглогчдын цэвэр болон нийт цалин... Хедира, Мандзукич 2-ын гэрээг өнгөрсөн улирлын дундуур шинэчилсэн, ийм сайхан байхад тийм амархан явуулчихаж чадахгүй нь тодорхой л юм. Энэ зун өндөр цалинтангуудаа явуулах гээд үзсэн ч барсангүй ээ :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 10, 2019 8:45 pm
by Forza Juve
Image

Манай ерөнхийлөгч Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болжээ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Sep 10, 2019 9:08 pm
by Aagii_03
Рон жилд 60 сая орлого шууд нэмж байгаам уу. Тэгээд шууд бусаар бол тэр нэмэгдсэн фэнүүдийн оруулж буй нэмэлт энэ тэр гээд супер ашигтай юм байна шд

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Sep 11, 2019 10:23 am
by someone
"Хаан" урд шөнө Литвийн эсрэг покер хийжээ.