Page 10 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Jan 15, 2020 10:24 pm
by Forza Juve
Демирал ACL-ээ гэмтээгээд энэ улиралд дахин талбайд гарахгүй болжээ. Улирал эхлэхэд 5 төвийн хамгаалагчтай, зарим нь бараг талбайд гарахгүй суугаад байсан, Кьеллини, Демирал 2 улирлын анхны гоолоо хийгээд л ACL-ээ гэмтээгээд удаан завсарлага авсан. Одоо Кьеллини 2-р сарын сүүлээр иртэл Бонуччи, Де Лигт, Ругани 3 л үлдлээ дээ...

Пьяча элдэв гэмтэлд нэрвэгдээд сайн тоглож чадахгүй үндсэн багт байгаа, нөхрийг цомууд дээр тоглуулаад Костагийн сэлгээ энэ тэрээр гаргаад явбал... Уг нь Роналдугийн фэн, түүн шиг болохыг хүсдэг, их потенциалтай л гээд байсан даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 16, 2020 9:30 am
by Forza Juve
Image

Цомын тэмцээнд Удинезег хожоод шөвгийн 8-д шалгарлаа. Шөвгийн 8-д Парма-Ромагийн хожсоныг талбай дээрээ хүлээн авна. Дибала маань бужигнуулжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 16, 2020 7:49 pm
by Saikhnaa0320
Пабло Дибала энэ улирал
Чимээгүй явсаар л явсаар.
11 гоол
9 гоолын дамжуулалт

Ювентус клуб түүнийг Английн Тоттенхем руу явуулангаа алдсан.

#ForzaJuve
#Dybala

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 16, 2020 7:50 pm
by Saikhnaa0320
Пабло Дибала Удинизегийн эсрэг

[16']: Гонзало Иггуаинд оновчтой дамжуулалт ѳгсѳн.

[26']: Пабло Дибала гоол оруулав,

[57']: Пабло Дибала тоглолтын хоёр дахь гоолоо оруулав.

[61']: Пабло Дибала Хэт Рик хийх боломжтой байсан боловч, багийнхаа тоглогч Дуглас Костад 11 метрийн торгуулийн цохилтийг цохиулав.

Эр хүн.

#ForzaJuve
#Dybala

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Jan 20, 2020 10:26 am
by Forza Juve
Image

Пармаг талбай дээрээ хожоод хүснэгтийн тэргүүлэлийг 4 оноо болгож нэмэгдүүллээ. Роналду сүүлийн лигийн 7 тоглолтонд дарааллан 11 гоол хийлээ. Формондоо ч орж байна аа... улирал дуустал үргэлжилвэл ч.... жаахан эрт байна аа ккк. Роналду нийт 17 тоглолтонд оролцож 16 гоол хийсэн үзүүлэлттэй явж байна.

Нөгөө талд Интер Леччэгийн талбай дээр зочлоод тэнцжээ. Манайх бас хэдэн тойргийн өмнө Леччэгийн талбай дээр зочлоод тэнцсэн, Леччэгийн Интерт тоог тэнцүүлсэн тоглолт бас тоог тэнцүүлж байж билээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Jan 21, 2020 10:10 pm
by Forza Juve
Image

2 дахь гоол дээр дамжуулалт өгсөн Дибалаг Роналду озжээ :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Jan 21, 2020 10:54 pm
by LeMoN
Rakitic г авчмаар бдаг

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 23, 2020 9:04 am
by Forza Juve
Image

Италийн цомын шөвгийн 8-д Ромаг хүлээн авч хожоод хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд Милан-Ториногийн аль хожсонтой нь 02.12/03.04-нд 2 тоглолт хийнэ.

Роналду ч сайхан формтой байна аа. Цомын тэмцээндээ тоглож үзлээ ккк.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 23, 2020 9:06 am
by Forza Juve
LeMoN wrote:Rakitic г авчмаар бдаг


Барса Бернардескиг авья гээд Ракитич+10 санал тавьсан манайх +20 гээд татгалзсан л гэнэ. Нас нь явсан, гараандаа гарахгүй байгаа Ракитичээр яах билээ дээ.... Баахан л хагас хамгаалагч байна шдэ. Хедира, Матиуди, Жан энэ тэрийг явуулж байж л сэлгээнд авбал юу юм гэхээс

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 23, 2020 9:14 am
by Forza Juve


Буффон маань ганган байжээ. :eek:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jan 24, 2020 1:14 pm
by Өсөхбаяр
энэ насан дээрэн ийм реакцтай

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jan 24, 2020 3:59 pm
by fond
Class is permanent гэж нээрээ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Jan 25, 2020 6:43 pm
by Forza Juve
Image

Манайх ПСЖ-гээс Де Шильогоор зүүн жигүүрийн хамгаалагч Курзаваг нь сольж авч байгаа юм байна. Де Шильо хэдийн 2 жигүүрийн хамгаалалт, төвд тоглодог гээд хөрвөх чадвар сайтай ч сүүлийн үед гэмтлээс болж талбайд биш, эмнэлгийн орон дээр байх нь их болсон, явсан нь дээр дээ. Тэгээд ч манайд зүүн талд Алекс Сандро л ганцаараа, хэрэгтэй үед баруун талд тоглодог Де Шильо, Данило гарч байсан.

Ингээд ПСЖ-д байсан Матиуди, Рабиот, Буффон 3 дээр нэмэгдээд Курзава ирлээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Jan 27, 2020 8:56 am
by Jersey
Наполиг ерөөсөө барахгүймаа, хэд ч хусуулав.Одоо италын цом дээр аваргын төлөө гараад ирүүл уйлуулаад гэрт нь хариулчхаа нэг мэдеээ
:lol:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Jan 27, 2020 3:21 pm
by Forza Juve
Image

Форм муутай байсан багийг барсангүй ээ. Нэг тоймыг нь үзье дээ. Роналду маань гоолдсоор.... 4:3:3 байсан нь алдаатай шийд болсон л гэнэ. Интер оноо алдаад байхад манайх ашиглаж чадсангүй ээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Jan 28, 2020 11:22 pm
by Forza Juve
Image

Буффон маань 42 нас хүрлээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Feb 01, 2020 9:22 am
by Forza Juve


Жаныг Дортмунд руу улирал дуустал 1 саяын төлүүлээд, 25аар зарах нөхцлөөр зээлээр явууллаа. Жан Евро 2020-нд шигшээд багтах хүсэлтэй л байсан биз.

Жан яваад манайх тоглогч авахгүй, Бернардескиг хагас хамгаалалтанд тоглуулна л гэнэ. Бернардекси довтолгоонд муухан байгаа, энэ улиралдаа өөрийгөө харуулахгүй бол явуулах байх... фэнүүд Бернаг хагас хамгаалалтанд ашиглавал илүү өгөөжтэй гэсэн зүйл хэлээд байгаа.

Жанд амжилт хүсье ээ. Олон байрлалд тоглох чадвартай ч нэг л системд таарахгүй байсаар явууллаа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Feb 01, 2020 9:28 am
by Forza Juve


Марко Пьяачаг Андерлехт руу улирал дуустал + дараа улирал гэсэн нөхцөлтэй зээлээр явууллаа. Нөхөр ирээдүйн Роналду гэж байсан ч 2-ч хүнд гэмтэл аваад өөрийгөө ч харуулсан зүйлгүй хэцүүхэн л байсан. Андерлехтдээ гялалзаасай.

Өвлийн цонх хаагдаад манайх Мандзукичийг үнэгүй, Перин, Жан, Пьяача нарыг зээлээр явууллаа. Ингэснээр нийт дүнгээр 30,6 сая еврогийн цалингийн хэмнэлт гаргаж байгаа юм байна.

ПСЖ-тэй Курзаваг Де Шильогоор солих дээр Курзавагийн гэрээ энэ зун дуусна, мөнгө нэмж авах дээр тохиролцоогүй тул больсон болтой.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Feb 03, 2020 5:23 pm
by Forza Juve
Image

Фиорентинаг талбай дээрээ хожиж, Роналду 2 пенальтигаас гоолдлоо. Фиорентинагийн хаалгач нь Роналдуг судалсан, цохьвол хаачих юм шиг юм хэлээд байсан, түүгээр нь болж, Роналду хаалгасангүй, харин гоолдлоо.

2 пенальти дээр Фиорентинагийн эзэн өмнө Женоа, Интертэй хийсэн тоглолт шиг эргэлзээтэй пенальти л гэж.... эхнийх нь яах аргагүй гар, 2 дахь нь Бентанкурыг ганцаар орох гэхэд нь гараараа татсан зүйл гарсан, яах аргагүй л байх юм.



Роналду ирээд албан ёсны бүх 70 тоглолтонд 50 гоол орууллаа. 2005 онд Трезеге 9 тоглолт дараалан гоол хийснээс хойш Роналду анх удаа хийлээ. Роналду өөрөө 8 тоглолт дараалан л гоол оруулж байсан гэх юм... үнэн үү.

Роналду одоогоор лигт 19 тоглолтонд оролцож, 19 гоол оруулжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Feb 05, 2020 9:02 am
by Forza Juve


Кьеллини маань гэмтлээс эргэн ирж, багийнхантайгаа бэлтгэлээ хийгээд эхэлжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Feb 05, 2020 9:06 am
by Forza Juve
Image

Манайх энэ зун Орсилинигээ Болоньягаас буцаан авахаар болж байна. Нөхөр Болоньяд сайн тоглоод 22 тоглолтонд жигүүрийн тоглогчоор тоглож 6 гоол, 4 гоолийн дамжуулалт өгсөн байна.

Өмнө нь 20 саяаар билүү дээ Болоньяд эргэн авах нөхцлөөр зарсан байсан.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Feb 05, 2020 9:07 am
by Forza Juve
Forza Juve wrote:Image

Манайх ПСЖ-гээс Де Шильогоор зүүн жигүүрийн хамгаалагч Курзаваг нь сольж авч байгаа юм байна. Де Шильо хэдийн 2 жигүүрийн хамгаалалт, төвд тоглодог гээд хөрвөх чадвар сайтай ч сүүлийн үед гэмтлээс болж талбайд биш, эмнэлгийн орон дээр байх нь их болсон, явсан нь дээр дээ. Тэгээд ч манайд зүүн талд Алекс Сандро л ганцаараа, хэрэгтэй үед баруун талд тоглодог Де Шильо, Данило гарч байсан.

Ингээд ПСЖ-д байсан Матиуди, Рабиот, Буффон 3 дээр нэмэгдээд Курзава ирлээ.


Энэ наймаа буцжээ. Манайх Де Шильо дээр мөнгө нэмж авах гэсэн боловч санал зөрөлдөөд больсон байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Feb 08, 2020 7:47 pm
by Forza Juve
Image

Манайх вебсайтад зочлогчдын тоогоор бас л гайгүй л юм байна

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Feb 08, 2020 8:11 pm
by Forza Juve


Роналду Сери А-д хамгийн олон дараалсан тоглолтонд гоол оруулсан гэсэн рекордыг эвдэхэд ойрхон байна даа. Ирэх Верона, Брешиа, СПАЛ гэсэн 3 жижиг багийн хаалгыг мялаахад л болно.

Энэ улиралд Иммобилэгийн цуврал 9 хүрээд зогссон юм байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Feb 10, 2020 4:19 pm
by Gunnerz
ramseyg jiih ged tiim muu bgaamuu gemteltei bgaamuuu