Page 9 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 23, 2019 11:25 am
by Forza Juve
Image

Лациог байнга хусдаг байсан, хусууллаа.... Манайх Супер цомын тоглолт хийх гээд тойргийн тоглолтоо өмнө нь хийгээд Лацио хийхгүй орох юм ккк... За яахав.... сул талуудаа харж л байвал.... Супер цом энэ тэр сонин биш л байна.

Дибала Супер цомд 1 гоол хийж, нийт 4 гоолтойгоор бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлээд эхэллээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 23, 2019 2:15 pm
by LeMoN
El Payaso wrote:Гол нь Лациог барахгүй байж СЛ авах уу.

CL дээр бол Лацио маягийн замын тоглолт биш дан тактик аз эз зангарга л шийднэ дээ....ЧЛ-ын финал минал хавьцаа бол...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Dec 24, 2019 7:26 am
by enzo
Лацио манай эрлэг болчлоо шүү энэ улирлын... Энэ жилдээ ЧЛ-т тэгээд хэр явахын болдоо, аз, гэмтэл бэртэл, форм энэ тэрээс болох байхдаа

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 9:38 am
by Forza Juve
Image

Мандзукич Бенатиагийн тоглодог Дохагийн Эл Духэйл клуб рүү үнэгүй явлаа. Мандзукичдаа амжилт хүсээд баяртай гэж хэлье дээ. Нөхрийн гэрээ энэ зун дуусч, Аллегри явах нь тодорхой болсон байхад цалинг нь нэмж гэрээг сунгасан мөртлөө зун нь явуулахаар болсон, тэгээд явуулна гээд үндсэн багт дуудахгүй цөлсөн, явуулах арга хэмжээ хийсэнгүй гээд нөхөрт арай л хатуу хандлаа. Нөхөр ч багт оруулсан хувь нэмэр их байсан. Ингээд нөхөр явснаар цэврээр 6 сая евро цалингын цэснээс суларлаа.

Манайх Коста гэмтээд талбайд гарахгүй байвал нэг довтлогч энэ тэр авах хэрэгцээтэй байж болзошгүй л харагдаад байна. Коста гэмтэхээр хувилбар байхгүй, Роналду, Игуайн, Дибала гурав л үлдээд байна.

Өвөл Жан, Пьяача, Перин нарыг явуулахаар ажиллаж байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 9:47 am
by shinee8
Forza Juve wrote:Манайх Коста гэмтээд талбайд гарахгүй байвал нэг довтлогч энэ тэр авах хэрэгцээтэй байж болзошгүй л харагдаад байна. Коста гэмтэхээр хувилбар байхгүй, Роналду, Игуайн, Дибала гурав л үлдээд байна.

Зальцбургийн Хааландтай бас холбогдоод байна лээ шд.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 10:03 am
by LeMoN
Haaland н агэнт нь Раиола юм бна...бараг ирчлээ л гэнэ...Эмрэ Жан +60 сая Погба гэсэн юм яваад бна...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 12:42 pm
by erdene_b7
Манайх авнашдээ :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 1:44 pm
by LeMoN
Танайх бас их сонирхож байгаам билээ...Раиола л мэдэж дээ хаха

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 3:01 pm
by Kro
Манзу гоё тоглогч шүү. Жоохон онцгүй л явуулж байгаан байна.
Гэснээс бөөн драм болж аваад байсан Жан ингээд жийгдчихэж байгаа юм уу хэхэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 25, 2019 3:16 pm
by LeMoN
Манзу манайд нэлээн хэрэг болсөөн...Өөрөө ДАШТ-ын дараа жоохон ханачих шиг болсон...Хуучны бүх бөмбөгөнд хүрдэг байсан Манзу биш болсон... Нас нь ч явчлаа... Жан бас болохгүй байсаар байгаал өвөл зарагдах юм шиг байнашд...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Dec 27, 2019 3:39 pm
by Forza Juve


АЛ-ын тэмцээнд бүтцээ өөрчилснөөс хойших ТОП5 багийн авсан мөнгөн шагнал, урамшуулал гэнэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Dec 31, 2019 6:04 pm
by Forza Juve
Image

Энэ улирлын нээлт Аталантагаас Пармад зээлээр тоглож байгаа 19 настай Дежан Кулусевскиг манайх авчээ... 35+10 гэсэн нөхцлөөр, 5 жилийн гэрээг жилийн 2 саяын цалинтай хийж... нөхөр ирэх зун багтаа нийлэх юм байна.

Энэ улиралд 17 тоглолтонд 4 гоол, 7 дамжуулалт өгч, дамжуулалтын тоогоор 2-р явж байна. Македон гаралтай, Швед иргэншилтэй тоглогч юм байна. Интерийг зун авчирья, одоо зээлээр байлгая гэсэн санал гаргаад ялж.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Dec 31, 2019 6:06 pm
by Forza Juve
Image

Маттиа Периныг Женоа руу нь буцаад явууллаа... Эхлээд зун болтол зээлээд, дараа нь төлбөрийг нь авна гэнэ.

Одоо Жан, Пьяча, Ругани нарыг үнэ тохирвол явуулахаар ажиллаж байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 02, 2020 12:50 pm
by LeMoN
Kulusevski гээд бацааныг 35 -аар авч байхаар Эриксоныг 30 дотор дарчих ухаан байхгүйм байхдаа...Дунд шугаманд хүн хэрэгтэй байдаг...Жан-ыг шууд Тот-тай тулчихгүймлддд сду...Жаныг үнэгүй авсын нэг наймаанд хавчуулчмаар байдаг....Паратичи одоо Марротта-гийн туслах байсын гэсэндээ Марроттад мадлуулах вийдддээ айн хахахаха нэг тийм мэдрэмж төрөөд байна шүз

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 02, 2020 2:31 pm
by Цогоо
Манай Рамзи хэр идээшиж байна?

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 02, 2020 2:34 pm
by meesh
Харин хэр байна, манай Жан очно очно гээд явсан зайлуул СЛ бүрэлдэхүүнээс хасагдчихсан, одоо явах дээрээ тулсан гэсэн үү.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 02, 2020 4:10 pm
by Forza Juve
Рамзи гэмтэл бэртэл гээд тогтмол тоглож чадахгүй, үе үе гарахаараа гайгүй ч, яг өөрийгөө харуулж чадахгүй л байна. Жаны хувьд Аллегри авсан ч Сарри ирээд нөхцөл байдал өөрчлөгдсөн, адил Рабиот, Матиуди, Хедира гээд нөхдүүдтэй өрсөлдөөд хэцүү л байгаа.

Энэ Пармагийн шинэ залуу довтолгооны олон байрлалд тоглож чаддаг, их олон талтай тоглогч гэсэн. Бернардески, Рамзи энэ тэр байхад Эрикссоныг бас дахин өндөр үнээр аваад яахав гэж бодож байгаа байлгүй. Коста бас бэртэл гэмтэл гээд ихэнхидээ байхгүй байгаа, манайхан төвийн АМ биш, РИД-д нэмэлт хувилбар болох жигүүрийн хүмүүс сонирхоод байх шиг.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 02, 2020 5:15 pm
by LeMoN
Ер нь бол ДМ муу бгаа болохоор Роналдо гоолдохгүй ЧЛ д ДМ муу бгаа болохоор миа бгаа шүү.. Хэдираг зүгээр явуул матуидигээс бусад нь миа бна...Хэдэн ч жил энэ Пианич Хэдира 2 г нандин хаялт хийхнуу гэсэн бүтсэнгүй..Рамси эхний хэдэн тоглолт гайгүй бсан дунд шугамаас Матуиди энэ 2 с бусад хог бгаа....Одоо тэгээд алийн болгон Сэри А авч ханаад муу бгаа хэдээ худ хайцаалаад өншөрөхөвдээ явуулах 1г нь явуул явуул ТоП Мид ацаармаар бна....Пианич г харлаа дээд түвшин нь энэ юм бна...За ядаж Ракитич..Парма ирсэн бацаан хэзээнээ хөгжиж ЧЛ цомд хүрэх н тэгсэр бтал баг тарах нь

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Jan 06, 2020 7:31 pm
by enzo
Бараг нэрийг нь сонсоогүй бацааныг ямар өндөр үнээр авч байнаа.... бүр гайхаад байхын...
Хэдэн жилийн өмнө л дибала, пянич 2г тус бүрд нь 30 саяар авч байсан гэхээр л.. Мөнгө цацдаг баг болж байгаамуу гэшш

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Jan 09, 2020 5:36 pm
by Forza Juve
Image

Роналду маань багт лигт анх удаагаа хэт трик хийж, хожил байгуулав.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jan 10, 2020 4:37 pm
by Forza Juve


Фэн клубууд гэнэ. Манайд алга байна аа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jan 10, 2020 5:23 pm
by Moza
Казакууд фэн клубтэй болчуул манай улс ч сондгойроод тод харагдахнээ. :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Jan 10, 2020 7:16 pm
by ТӨӨГӨӨ
Олуулаа биздээ? Нэг юм хийгээчээ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Jan 13, 2020 10:31 am
by Forza Juve
Image

Ромаг талбайд нь хожоод хүснэгтийг тэргүүллээ. Ромаг 2014 оноос хойш талбайд нь хожиж чадахгүй байсан. Роналду ч Милантай хийсэн тоглолтонд сэлгээнд сууснаас хойш цохилт энэ тэр цөөрсөн ч гоол, дамжуулалт эрс нэмэгдээд байна. 16 тоглолтонд орж 14 гоол, 2 гоолын дамжуулалт хийлээ. Сери А-д ирсээд Ромад гоол хийж, нөхлөө.

Демирал анхны гоолоо, Турк тоглогч Ювентусд гоол оруулсан тохиолдол гаргасан ч гэмтэж... хүнд гэмтэл байж магадгүй л гэнэ. Ромагаас Заниоло бас гэмтээд, энэ улиралд дахиад гарахгүй болж... шигшээ багт харамсалтай л болж.

Image

Ингээд өвлийн аварга боллоо... Сарри энэ талаар ярилцлага өгчээ. 2 ч удаа Наполитой өвлийн аварга болж байсан ч авч чадаагүй, харж л байя гээд :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Jan 14, 2020 6:11 pm
by Forza Juve
Манай орлого өнгөрсөн оны 394,5-аас 459,7 сая болж өссөн. Үүний 65,6 /14%/-ийг билетийн, 208,5 /45%/-ийг ТВ эрх, түүнтэй холбогдох шагнал, 185,6 /41%/-ийг арилжаа/ивээн тэтгэлтээс олсон байна. Өмнө жилүүдэд олигтой байдаггүй арилжаа/ивээн тэтгэлт маш сайн өссөн байна. Ирэх жилээс буюу энэ 2019/2020 оны улирлаас Jeep-тэй хийсэн логоны гэрээ 2020/2021 он хүртэл нэмэгдсэн, Адидасын гэрээ 2026/2027 улирал дуустал 51 сая болж нэмэгдсэн тул ойролцоогоор хамгийн багадаа 235 орчим сая болох юм байна.

Цэнгэлдэхийн багтаамж жижиг тул билет ерөнхийдөө үнээ л нэмэхгүй бол нэмэгдэхгүй байх. Энэ улирлаас үнэ нэмээд ултранууд эсэргүүцээд орж ирэхээ больсон. Цаашдаа яаж юм байгаа юм.

АЛ-д сайн үзээд байвал ТВ эрх, шагнал нэмэгдэнэ. Өнгөрсөн жил шөвгийн 8-аас хасагдсан тул багассан.