Page 8 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Dec 08, 2019 2:17 am
by ТӨӨГӨӨ
харин тийн бна шд. Одоо эднийх л хусчихвал ядаж бланслах гээд бнаа. Хожигдвол дахиж бэт этр гэж дэмийрэхгүйэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Dec 08, 2019 5:32 am
by Dj Tuvshin
ТӨӨГӨӨ wrote:харин тийн бна шд. Одоо эднийх л хусчихвал ядаж бланслах гээд бнаа. Хожигдвол дахиж бэт этр гэж дэмийрэхгүйэ.

Яана вэ одоо?!? :sad:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Dec 08, 2019 12:05 pm
by ТӨӨГӨӨ
дахиж ийм юмаар оролдохгүйэ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Dec 08, 2019 12:28 pm
by El Payaso
Луйс Алберто энд мундаг байгаа юм бна шүү.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Dec 08, 2019 3:53 pm
by LeMoN
Сайхан гөвүүллээ дээ хаха

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 09, 2019 9:56 am
by Forza Juve
Image

Сайхан хожигдлоо... Тоглолтыг нь нэг харна аа... Бентанкур гэмтсэн ч хөнгөн байсан гэнэ. Интерийг дэмжлээ хөөрхий ккк.

Рабиот, Пьяача 2 гэмтлээс иржээ... Пьяача хүү энэ жил хэр байхнав... гэмтээд л сураггүй боллоо..

Леверкузентэй одоо баахан сэлгээний нөхдүүдийг гаргах байх даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Dec 10, 2019 9:18 am
by Forza Juve
Image

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Dec 10, 2019 9:26 am
by Forza Juve
Image

Гэмтэл бэртэл ийм байна. 3 тоглолт байгаагаас 1 АЛ-ын сэлгээ гаргах, 1 лигийн, 1 Суперцомын тоглолт үлджээ... Хагас хамгаалалтаа улирлын 2-р хагаст тогтоод, Роналдугаа дэмжээд өгөх байлгүй дээ....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Dec 11, 2019 9:40 am
by Forza Juve
Маргааш Леверкузентэй хийх ач холбогдолгүй тоглолтонд тэр олон хагас хамгаалагчдаас Пьяанич, Матиуди, Рабиот 3 л үлдэж.... дээр нь залуучуудын багаас 2 тоглогч дуудаж.... Сарри сайн сэлгээ хийгээд Демирал, Ругани, Буффон мэтээ гаргах байлгүй дээ ккк.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Dec 12, 2019 9:25 am
by Forza Juve
Image

Леверкузенг талбай нь хожоод ойрд байгаагүй олон оноог хэсгээсээ түүлээ. 1996-1997 онд Липпигийн, 2004-2005 онд Капеллогийн үзүүлж байсан амжилттай зэрэгцэн иржээ.

Хамгаалалтанд сэлгээний нөхөд болох Буффон, Данило, Ругани, Демирал, Де Шильо нар тоглосон, хаалгаа хуурай манажээ. Төвийн хамгаалалтанд олон тоглогчид, өрсөлдөөн байгаа тул Демиралд тэр бүр зай олдохгүй л байна. Уг нь сайн тоглож байна аа... сая Европын АШТ-ын урьдчилсан шатны бэлэгдлийн шигшээд орсон байсан.

Роналду маань ээлжит гоол хийж, Роналду, Дибала, Игуайн 3 хамт гарах тоглох учраа олоод л байгаа болтой.

Сарри Европд сайн л үзэж байна :wink:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Dec 12, 2019 3:25 pm
by Forza Juve
Forza Juve wrote:Image

Сарри чинь Европын тэмцээнд хожигдоогүй гэсэн цувралын амжилтаар бүх цаг үеийн жагсаалтад дээгүүр л давхидаг л юм байна. Итали дасгалжуулагчдаа манлайлдаг, өнөөдөр шөнө Ван Гаальтай тэнцэж болох л юм байна.


Сарри маань 22 дараалсан хожигдолгүй цувралаар бүх цаг үеийн 3-т ороод иржээ :wink:

Буффон АЛ-д тоглосон бүх цаг үеийн хөгшин тоглогчийн 2-т бичигджээ. Эхнийх нь Итали хаалгач Марко Балотта 43 настай тоглосон гэдгээрээ ордог.

Роналду 176 тоглолт Европын тэмцээнд тоглосон гээд 188-тай Кассилесийн дараа орсон.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Dec 12, 2019 3:33 pm
by Forza Juve

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Dec 12, 2019 3:34 pm
by Forza Juve


2020 онд 1 номер нь болно л гэнэ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Dec 12, 2019 3:35 pm
by Forza Juve


Манай сошиал баг сүрхий ажилладаг болтой.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 16, 2019 9:06 am
by Forza Juve
Image

Ронни манайд ирсэнээсээ хойш анх удаа 4 тоглолтонд дараалж гоолдлоо. Сарри анх удаа Игуайн, Роналду, Дибала 3-ыг зэрэг гаргаж, тоглов. Демирал төвийн хамгаалалтанд гарч сайн тоглолоо.

Интер оноо алдаад хоорондын тоглолтоор хүснэгтээ тэргүүлээд эхэллээ.

Image

Энэ гурав хамтдаа 182 минут тоглоод 7 гоол хийсэн байна. Цаашдаа ингэж гаргаад байж магадгүй л байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 16, 2019 9:13 am
by Forza Juve
Image

Буффон маань Ювед тоглосон тоогоор Дель Пьеротой тэнцэж, хамтдаа бүх цаг үеийнхийг тэргүүлээд эхэллээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 16, 2019 8:05 pm
by Forza Juve
Image

Лионтой хийх тоглолтууд лигт Брешиа, СПАЛ, Болонья, Леччэ гэсэн жижиг багуудтай хийх тоглолтуудын хооронд таарч байгаа юм байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Dec 19, 2019 4:49 pm
by Forza Juve
Image

Сарри хамгийн цөөн тоглолтонд 100 дахь ялалтаа байгуулсан дасгалжуулагч болжээ. Нийт 169 тоглолтонд 100 дахь хожлоо байгуулж, Анчелоттигийн 185 тоглолтонд хүрсэн амжилтыг давсан байна.

Буффон 647 Сери А-гийн тоглолтонд оролцсоноор бүх цаг үеийн Малдинигийн рекордтой тэнцэж, Ювентусын тоглогч хамгийн их Сери А-гийн тоглолт хийсэн гэсэн Дель Пьерогийн 478 гэсэн тоог давсан байна. :eek:

Роналдугийн нисэлттэй мөргөлтөөр Сампдориг хожиж, Роналду Ювентус ирээд 5 тоглолт гоол хийж, өмнөх амжилтаа сайжруулж байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Dec 20, 2019 1:01 am
by Mojul
Ёстой аймар нисжээ. Газраас 71см өндөр үсэрсэн 2.56метр өндөрт ирсэн бөмбөг мөргөсөн гэнэ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Dec 20, 2019 8:55 am
by Forza Juve




Челленж гарчихаж.....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Dec 20, 2019 3:20 pm
by Forza Juve


Бас нэг ийм юм яваад байна

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Dec 21, 2019 6:37 pm
by Forza Juve
Image

Бүтэн сайнд Саудийн Арабт Италийн Супер Цомын төлөө Лациотой тоглоод улирлын завсарлага эхэлнэ. Манайхан энд зориулж Араб нөхөр оролцоод жерсигээ ийм болгожээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 23, 2019 8:54 am
by El Payaso
Лациог бардаггүй дээ хоёр ойрхон хусууллаа. СЛ холкл бга юм бна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 23, 2019 10:13 am
by LeMoN
Lazio манайхыг нухдаг болчлоо шүү хаха...За ЧЛ -г л авж байвал яаж ч сапирсан яахвэээ хаха.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Dec 23, 2019 10:52 am
by El Payaso
Гол нь Лациог барахгүй байж СЛ авах уу.