FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Mon Nov 25, 2019 4:02 pm

Харин хэлээд л байна. Хэр баргийн тоглогч бол иймэрхүү нөхцөл байдалд сэтгэл санаагаар унаад, идэвхи зүтгэлгүй болоод, тоглолт нь гарахаа больдог, гэтэл Игуайн чинь эсрэгээрээ л байна. :eek:

Саяын Аталантатай хийсэн тоглолтонд Коста хөлний жижиг бэртлээс болоод 15 хоног, Бернардески баруун хавирга хавьдаа жижиг гэмтэл, Де Лигт мөрөө мулталсан тул Атлетикогийн эсрэг гарахгүй болжээ.. Энэ Коста өнгөрсөн улирлын шиг гэмтлээс салахгүй байх нь уу даа.

Одоо Атлетиког нутагтаа сайхан аргалахад л хэсгээс 1-р гарах эрхээ авна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Mon Nov 25, 2019 5:43 pm

Image

Жиовинко маань Азийн Аваргуудын лигт очсон Арабын багтайгаа түрүүлжээ. Хойд Америкийн Торонтод тоглож байхдаа MLS CUP-д түрүүлж, Хойд Америкийн Аваргуудын лигт шигшээд пенальтигаар хожигдож байсан. Бас энэ тэрүүгээр яваад аварга аваад л явна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Nov 27, 2019 12:50 pm

Image

Нягт тоглож Атлетиког талбай дээрээ хожиж, хэсгийн 1-р байраа баталгаажууллаа. Сүрхий амархан, сүрхий хэцүү хэсэгт ороогүй ч ойрын үед 4 тоглолтонд хэсгээс гарах эрхээ авч, 5 тоглолтонд 1-р байраа баталгаажуулж байгаагүй л м байна ккк. Атлетико ч энэ улирлын эхний хагаст сайн биш л харагдаж байна.

Дибалаг хурц өнцгөөс санаанд оромгүй цохиж гоолдлоо. Роналду жаахан стресстэй л харагдаж байна. Одоо ч яахав, хавар л формондоо ороход болно доо.

Дуучин Риханна цэнгэлдэхэд ирж тоглолт үзсэн юм байна.

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Nov 27, 2019 1:09 pm

Image

Роналду Европын клубуудын тэмцээнд тоглосон тоогоороо бүх цаг үеийн 2-т ороод иржээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby LeMoN » Wed Nov 27, 2019 1:18 pm

Dybala гийн гоол класс дээр нь санаанд оромгүй өнцгөөс хийсэн аймар гоол байлаа...Роналдо туг хуга өшиглөөл авна лээ...Хасагдөх шатанд алаад эхлэх бхөөө...Бөмбөгний шилжилт гоё бнөөө...Ганц гоол хийсэнтч бүтэн дарамталлаашд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5976
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Nov 27, 2019 5:24 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Nov 27, 2019 5:26 pm



Сүүлд Де Лигт Лемарыг бол цэвэрхэн хадаад л гоолын аюулыг зайлууллаа. Де Лигт бол багтаа дасаад, сайжирч байна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Nov 28, 2019 11:29 am

Сарри Дибалаг довтлогч гэж хараад, довтлогчоор Игуайнтай ээлжлээд тоглуулаад байгаа нь нөхрийн потенциалыг гаргахад их хэрэгтэй зүйл болж байна. Аллегри нөхрийг довтлогч биш АМ гээд 2 довтлогчийн ард, эсвэл бүр биш байрлал болох баруун жигүүрт тавиад өнгөрсөн улирал ёстой үр ашиггүй ашигласан, бараг л Дибала юу Аллегри юу гэсэн сонголттой учирч багийн удирдлага Аллегри биш гэж шийдсэн. Бас Дибалаг явуулдаг ч юм уу гэж санал сонссон, гэхдээ энэ нь Интерээс Икардиг авчирах, Интерийг Икардиг заавал заруулах, Лукакуг авахад сонирхож байгаа мэт оролцож, үнийг нь өсгөх гэсэн тактикууд байсан гэж хараад байгаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Өсөхбаяр » Thu Nov 28, 2019 1:03 pm

танайхан чинь Лигийнхнээ згр нэг дарамтлахгүй бүр тоглогч наймаанд нь ийм аймар бодлого явуулдаг юмуу :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9469
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby LeMoN » Thu Nov 28, 2019 1:07 pm

2000 аад оноос л ийм тактик хэрэглэдэг бсымдөө....Можжигоос ийм үйлдлүүд их гардаг байж билээ....Гэхдээ энэ зуныхыг бол нээрээ Дибалаг зарах гээд бсан гэж харсан...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5976
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Nov 28, 2019 1:21 pm



Ийм жишээ байгаа шдээ ккк... сүүлд Каннаварог 2006 онд ДАШТ-д түрүүлж, Алтан бөмбөг авахын 2 жилийн өмнө сэлгээний хаалгач Карини гэж нөхрөөр сольж авч байсан.
Last edited by Forza Juve on Thu Nov 28, 2019 1:24 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby LeMoN » Thu Nov 28, 2019 1:23 pm

:-o
Forza Juve wrote:

Ийм жишээ байгаа шдээ ккк... сүүлд Каннаварог 2006 онд ДАШТ-д түрүүлж, Алтан бөмбөг авахын 2 жилийн өмнө нэг зээлээр явуулдаг тоглогчоор сольж авч байсан.

:-o :-o Энэ гадны блогуулаар их явдаг даа саваана
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5976
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby kayo » Fri Nov 29, 2019 9:13 am

Рон бүүр сураггүй болжээ, заримдаа нэг хайлайт үзэхээр нэг л өнхөрсөн, дээшээ цөлсөн, уурласан хүн гүйхийн. Италийн хамгаалалт сайтай лийгт арай таарахгүй байна уу.
kayo
Барса фэн
 
Posts: 7804
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sun Dec 01, 2019 9:29 pm

Image

Талбай дээрээ Сассоулог хүлээн аваад тэнцлээ. Эхний үед манайхан сайнгүй, муугүй л тоглож, 2-р үед нүдсэн боловч хожил авч чадсангүй ээ. 2 дахь гоол дээр Де Лигт бөмбөг зайлуулахдаа алдаж, айлын нөхөрт өгөөд, тэр нь тогтоогоод цохиж гоолдлоо. Буффон нөхрийг бөмбөг авахад байраа сайн эзэлж чадсангүй бөмбөгийг хаасан ч алдаатай болж бөмбөг бие дээгүүр өнхөрөөд орлоо.

Сассоулогийн үндсэн хаалгач гэмтээд сэлгээний 18 настай хаалгач гарсан ч сайн тоглож тэнцээ авлаа. Роналдугийн чөлөөт цохилт, Игуайн, Дибала, Рамсей нарын цохилтыг сайн хаалаа... Рамсейгийн цохилт дээр Буффон шиг алдаа гаргасан ч хурдан хөдөлж бөмбөгөө орохоос нь өмнө авлаа. Дибала бол гараанд гаргахаар л байлаа... Роналду торгуулиас гоолдож 11-р сард анх удаа гоолдоогүй өнжсөн, 4 тоглолт гоолгүй байсан цувралаа зогсоолоо. Роналду бол өмнөхөөс арай л сайжирч.... одоо яахав ээ... хавар л формондоо орсон байхад болно.

Бүрэлдэхүүн зузаан тул Сарригийн хувьд хувилбар болгоныг л авч үзэж, янз бүр л байх шиг байна. Төвд гэхдээ энэ удаадаа Бонуччи, Де Лигт 2-ын нэгийг амраачихгүй... Коста гэмтээд алга болчихсон чинь 4:3:1:2-оор л ерөнхийдөө тоглоод байна.... Коста энэ улиралд гэтэл бэртэл гайгүй байгаасай.

Бентанкур бол Хедирагийн байрыг авчихлаа даа.

Интер хожвол хүснэгтийг тэргүүлэх нь ээ. Хавар болтол 1-2 оноогоор тэргүүлээд авсан ч яахав ээ ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Dec 06, 2019 9:24 am

Image

Ибра өөрөө эсрэг юм хийсэн байж хүнд сургаад суух юм даа ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby CrossBonez » Fri Dec 06, 2019 4:41 pm

kayo wrote:Рон бүүр сураггүй болжээ, заримдаа нэг хайлайт үзэхээр нэг л өнхөрсөн, дээшээ цөлсөн, уурласан хүн гүйхийн. Италийн хамгаалалт сайтай лийгт арай таарахгүй байна уу.

Нодлин бол Аллегригийн тактикаас их юм болсон гэж хардаг ш д. Энэ жил болхоор нөгөө улирлын эхэнд муудчихдаг синдром нь ч хөдөлсөн юм бил үү. Шигшээдээ бузарлаад л явна лээ.
Kroenke out.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3684
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Хойд өргөргийн 48 градуст...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Dec 06, 2019 5:20 pm

Роналдуг араас нь сайн дэмжих ёстой, хагас хамгаалалтын хувьд эхний үед гарааны 11-ыг тогтох, хамгийн сайн бүрдэлийг олох гэж баахан л туршилт хийгээд байна аа. Шигшээдээ бол тогтсон, бузарлаад байгаа, багт олохоор арай зүгширээгүй, Саррибал арай л суугаагүй, Аллегригийн арга барилыг эвдэхгүй, аажим шилжилт хийгдэж байна. Роналду ч элдэвээр хэлүүлдэг ч эрсдэл аваад, шийдээд л яваад байна.... шинэ багт бол шууд л Реал энэ тэрд байсан шиг систем суугаад явна гэж байхгүй л дээ. Өмнө нь Аллерги дутагдал гаргасан. Месси бол иймэрхүү эрсдлийг хийхгүй, Барсадаа л дассан даавуундаа хөрвөөд л, сайхан л, анх сонгосон баг нь ч аятайхан байсан, баг нь ч явуулдаг ч юм уу гэсэн бодолгүй, 1 багтаа үнэнч карьераа дуусгана гээд магтуулаад л сууж байна даа. Мессиг муучилж, атаархсангүй ээ, харьцуулсан зүйлээ л хэллээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5684
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby LeMoN » Fri Dec 06, 2019 5:41 pm

Сери А хамгаалалт сайтай болохоор гэдэг шиг худлаа юм байхгүй бхөө...Удаан темптэй болохоор л бага довтолдог гоолын момент бага үүсдэг...Стат харвал гараад ирнэ дээ...Бусад Лигүүд үнэндээ Run N Gun бнашдээ...Роныг нээх улиралд алж хядуулах гээд яадын...хэрэгтэй үедээ хэлүүлэлтгүй шаагаад байхыг өнгөрсөн жил Атлети аякс дээр харсан.. Улирлыг хагасаас ЧЛ д шүтэцгээгээд эхэлнэ биз... Шартай гар удаан ийм муу байхгүйдээ...Сая баллондр месси авцан гээд бас зүгээр суухгүй биз...Манайд ирээд амиа тоглолт нь бол шал өөр болсон харагддагшддд.Алж хяддаг үеийнх шигээ байхгүй бгаа нь үнэн2 ЧЛ ийн цааш шалгардаг момэнтийн гоол л хэрэгтэй бна...Яг манайхыг эцсийн мөчид мулталж бсан шигээ эгзэгийн гоолууд хийхэд л болоо...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5976
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby ТӨӨГӨӨ » Sat Dec 07, 2019 11:39 pm

Ѳнѳѳдѳр Лациог хусах магадлал хэр бна вэ? 700$ тавьчлаа ккк
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9785
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Dj Tuvshin » Sat Dec 07, 2019 11:53 pm

ТӨӨГӨӨ wrote:Ѳнѳѳдѳр Лациог хусах магадлал хэр бна вэ? 700$ тавьчлаа ккк


Өмнөх тойрогт Удинезийг 3:0-дсэн.Чиро Иммобил нь 17 гоолтойгоор лигийн мэргэн буучийг тэргүүлж байгаа,өнөөдөр талбайдаа Ювэг хүлээж авна гэх мэт хүчин зүйлс бна.Гэхдээ Ювэ хожвол цөм хийх байх оо... :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3802
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby ТӨӨГӨӨ » Sun Dec 08, 2019 12:03 am

ккк 2.37 бнаа. Одоо ѳнгѳрсѳѳн
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9785
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Өсөхбаяр » Sun Dec 08, 2019 12:09 am

ТӨӨГӨӨ wrote:Ѳнѳѳдѳр Лациог хусах магадлал хэр бна вэ? 700$ тавьчлаа ккк

овоо өндөр одд тавьсан байх чинь..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9469
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Dj Tuvshin » Sun Dec 08, 2019 12:10 am

ТӨӨГӨӨ wrote:ккк 2.37 бнаа. Одоо ѳнгѳрсѳѳн

Тэнцэнэ гээд тавьсан бол 3.62 байсан бнашд...ккк
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3802
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby ТӨӨГӨӨ » Sun Dec 08, 2019 1:08 am

ѳѳ ѳнѳѳдѳр ёстой худлаа ѳдѳр бнѳѳ. Челси, Байерн, ЦСКА гээд дандаа алдлаа :redface:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9785
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Dj Tuvshin » Sun Dec 08, 2019 1:41 am

Өнөөдөр гэртээ тоглож байгаанууд нь хожоод байгаам биш үү дээ? :ногоон:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3802
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest