Page 5 of 17

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Oct 04, 2019 8:33 am
by Jaal_huu
Higuan ийн цохилтуудыг хараад бхад ууг нь ч арай л өөр түвшин бдагым шүү. Сүпер довтлогч гэхгүй ч өөр юм билээ

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Oct 07, 2019 10:38 am
by Forza Juve
Image

Лигийг уламжлал ёсоороо тэргүүлээд эхэллээ. Лигийн 1 тоглолтын орлогоороо 6,5 саяыг олж рекорд тогтоосон, ТВ-ээр үзсэн үзэгчдийн тоогоор бас л рекорд тогтоожээ.

Дибала, Роналду 2 урд гоёо хосолж байна, улирлын төгсгөл рүү бүр сайхан эвээ олвол улам л сайхан байна. Роналду ер нь улирал эхэлснээс хойш жаал гоолын хувьд аз муутай байна, нөгөө багийн хаалгач айхтар сайн хаалтууд хийгээд л, сая 2-3 гоёо цохиж, гоолдох гэсэн ч Ханданович сайн байлаа...1 удаа шон онолоо, 1 гоол оруулсан ч дамжуулалт өгсөн Дибала жижигхэн отонд байсан тул тооцсонгүй. Сарригийн хувьд Роналду, Дибала, Игуайн, Коста, Рамсей, Бернардески нарыг тухайн нөхцөлд нь хольж ашигласан ямар ч байсан 2 хувилбар гаргасан байна.

Бонуччи Кьеллинигийн үндсэн үүргийг гүйцэтгээд хамгаалалтын ноён нуруу болж, ёстой л сайн үзэж байна.

Интерийнхэн үндсэн арга нь хүчний тоглолт хийж, зориудын жижиг алдаа байнга гаргаж залхаах байв уу даа. Бас шар хуудасгүй ээ ккк.

Шигшээн цугларалт эхэлсэн Де Шильо, Данило, Коста нар бэртлээс ирэхээр болсон байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Oct 07, 2019 5:35 pm
by Хашка
Гоё уламжлалтай баг шүү :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Oct 07, 2019 10:26 pm
by rednasca
Лукаку дээр пеналти байсан л харагдаж байна... за яах вэ, яахав... хэхэ...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Oct 07, 2019 10:59 pm
by Forza Juve
Хашка wrote:Гоё уламжлалтай баг шүү :ногоон:


Танайхан бүр гоёо уламжлалтай баг шүү... Энэ удаа уламжлалаа хадгалаад хожигдсон юм чинь шүүгчийн буруу гэж хашгиралдахгүй яав... эсвэл Барса дээр баахан тэгэж хашгиралдаад, энэ удаа Контэ ичээд тийм зүйл байдаггүй шдээ гээд болиулчихав уу... Уламжлалтай баг хэвээрээ л бай л даа :ногоон: Галзуу хэвээрээ л бай л даа, Контэгийн нөлөөгөөр уламжлалгүй болчихсон юм биш биз. :RD

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Mon Oct 07, 2019 11:22 pm
by Forza Juve
Image

Иймэрхүү юм болдог юм байна

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 10:17 am
by Forza Juve
Image

Хамгаалалтын гэмтэл бэртлийн асуудал энэ тоглолтоос хойш гайгүй болж байгаа болтой.

Дибала сайн байлаа....

Роналду 2 ч гайгүй боломжийг ашиглаж чадсангүй ээ. Нөхөр Локомотивын эсрэг гоол хийвэл АЛ-ын түүхэнд хамгийн олон багийн хаалгыг мялаасан тоглогч болох гээд байна аа :loll:

Куадрадо ер нь гарааны баруун жигүүрийн хамгаалагч болох нь уу үгүй юу....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 10:41 am
by LeMoN
Dybala ч шартай бээлээдээ...Яг суулгах гэж байхад 2 минутанд 2 гоол хийчээд Паратичируу нуруугаа цохиж сэлэбрэйшн хийж этр хаха. Яаж дүмбий Лукакугаар сольчоогүй юм хаха...Одоо гэрээ сунгалтыг нь яриад Паратичи өөрөө эвгүй байдалд орчихоод яваад байна ккк... Сунгачаасай

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 12:38 pm
by El Payaso
Хагас дутуу харж байхад жаахан аргуу л тоглож байх шиг байсан. Рон илт хариад эхлээ юу да энэ улиралд.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 3:16 pm
by LeMoN
За тэр ч магад шүү... Өөрөө тэрийгээ жаал мэдрээд сонин сонин ярилцлага өгөөд эхэлсэн бналээ...Гэхдээ яахвээ 2 жилдээ бол 25 гоолтойгоо л дуусгах биз...Өмнө шигээ алж хядаад байхгүй биз....Торгуулийн цохилтууд дээр ялангуяа илт мэдэгдээд байна лээ...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 4:09 pm
by Forza Juve
Image

Манай толгой компани Эксор группын охин компани Крайслерийн Jeep 2019/2020, 2020/2021 оны улирлуудын ивээн тэтгэлтийн мөнгөн дүнг 25 сая еврогоор нэмэхээр болжээ. Ингэснээр өмнөх 17 сая еврогийн дүн нь 42 сая болж өсчээ. Jeep-тэй хийсэн жерсины үндсэн логоны ивээн тэтгэлт 2021 оны зун дуусах юм.

Сая бас багийн дэлхий даяарх брэндийг өсгөх ажиллагаанд зориулж, хувь нийлүүлсэн хөрөнгийг 300 саяаар нэмэгдүүлэхээр болсон байсан.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 4:18 pm
by Forza Juve
El Payaso wrote:Хагас дутуу харж байхад жаахан аргуу л тоглож байх шиг байсан. Рон илт хариад эхлээ юу да энэ улиралд.


Роналдугийн санхүүгийн эффэкт гэнэ.

1. 58 сая еврогийн орлогын нэмэлт болсон,
2. 1 сая жерси борлуулагддаг болсон,
3. Дэлхий даяар фэнүүдийн тоо 40 саяаар нэмэгдсэн,
4. Инста дээр 32 сая дагагчтай болсон,
5. Jeep-ийн ивээн тэтгэлтийн мөнгө нэмэгдсэн,

Сүүлийн үед тоглолтуудыг нь харахад гоёо боломжуудаа алдаад байгаа.... Аллегригийн үед довтлож тоглохгүй тул Испанид байсан шигээ аймаар бөмбөгдөөгүй, Сарригийн үед жаал багаараа зохицох зүйл байгаа л байх. Сая гэхэд Рамсей, Коста нар гэмтэлтэй, Бернардескиг байранд нь гаргалгүй, шууд л Бентанкурыг 2 довтлогчийн арын байрлалд шууд гаргаад л тоглолоо.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Oct 24, 2019 5:48 pm
by CrossBonez
Роналдог басч болохгүй ээ. Улирлын 2-р хагасаас ууж идээд эхэлж мэднэ шүү, ялангуяа Ав.лиг-т.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Oct 26, 2019 10:15 am
by Ultra Madridista
Хаха лав Мессигийн араас зодог тайлах байх даа .

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Oct 26, 2019 1:55 pm
by Forza Juve
Image

Лого маань Juventus, Jeep гэж байгаа мэт ккк

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Oct 27, 2019 9:36 am
by Forza Juve
Image

Леччэгийн талбай дээр тэнцлээ. Манайхан их л аятайхан 3-4 боломжуудаа чулуу болголгүй, алдсаар байгаад тэнцлээ. Де Лигтийн гар хүрээд л пеналтигаар шагнуулдаг байдал 2-3 болчихов уу даа.

Image

Игуайн тоглолтын сүүлд хаалгачтай мөргөлдөн хамар шанаандаа цохилт аваад тоглолтын дараа шүүд эмнэлэг рүү явсан, толгой бол гэмтэл бэртэлгүй гэсэн байна.. Пьяанич бас жижиг хөндүүр, гэмтлээс болж сэлгээнд суусан, Женоатай хийх тоглолтыг өнжих болтой.

Манайхан оноо алдсан, нөгөө талд Интер дэмжээд оноо алдаж....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Nov 01, 2019 10:49 pm
by Mojul
Энэ залуу хэр байгаа вэImage

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Nov 02, 2019 1:42 pm
by El Payaso
Аяаксийн хоёр ч аль аль нь хүлээж байсанд хүрэхгүй л байх шиг байна шүү дээ. Гэхдээ залуу улс ахиад сайжрах байх л даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Nov 02, 2019 4:14 pm
by Forza Juve
Манай Сери С-д тоглодог баг улирлыг муухан эхлүүлсэн ч сүүлийн үед учраа олоод, хожил байгуулаад хүснэгтийн байраа ахиулаад ирлээ. Үндсэндээ 2-3 тоглогчоос бусад нь 21-ээс доош насны залуучууд...

Хүснэгтийн 8-д 19 оноотойгоор бичигдээд эхэлж... 2-р байрны багаас 3 оноо дутуу, 1-р байрны багаас 10 оноо дутуу. Энэ улиралдаа Сери Б рүү дэвшчихвэл ч сайхан л байна. Сери С-гийн А хэсгийг Берлусконигийн эзэмшдэг, Галлианигийн менежмент хийдэг, Броккигийн дасгалжуулдаг Монза баг илт тэргүүлээд эхэллээ... Монза харахаар Сери А-д саяхан тоглож байсан гайгүй тоглогчид ихтэй харагдсан, ирэх 2-3 жилд багтаад Сери А руу гараад ирэх байх аа. Гарч ирээд Миланаас лаг болчих вий дээ ккк :RD

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sat Nov 02, 2019 10:21 pm
by Forza Juve
Image

Болоньяг хождог тоглолт дээр өмссөн жерси бас л гоёо байна лээ. Ногоон фосфортой бичигтэй, энгэрийн доод хэсгээрээ дугуйны хээтэй ч юм шиг.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Nov 03, 2019 3:34 pm
by Forza Juve


Ювентусд бүх цаг үеийн хамгийн олон цом өргөсөн тоглогчид

Буффон тэргүүлдэг юм байна. Парма дахь УЕФА цом, Италийн цом, Супер цом, ПСЖ-д 2 дотоодын цом, Дэлхийн аваргаа нэмвэл нийт 27 цомтой юм байна. Энэ жил 1-2 нэмэгдэх байхаа.

Манайх өнгөрсөн 8 жил дараалж аварга аваагүй бол Дель Пьеро л байжээ :wink:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Nov 03, 2019 3:38 pm
by Forza Juve
Image

Де Лигт анхны гоолоо хийж, багтаа хожил авчирлаа. Тэрээр Турины дербид дебют тоглолтондоо гоолдсон анхны гадаад тоглогч болжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Nov 06, 2019 10:48 pm
by Forza Juve
Image

Сарри чинь Европын тэмцээнд хожигдоогүй гэсэн цувралын амжилтаар бүх цаг үеийн жагсаалтад дээгүүр л давхидаг л юм байна. Итали дасгалжуулагчдаа манлайлдаг, өнөөдөр шөнө Ван Гаальтай тэнцэж болох л юм байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Nov 07, 2019 3:10 am
by Mojul
САФынх бол дан ЧЛ лдээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Nov 07, 2019 9:12 am
by Forza Juve
Ван Гаалийнх бас АЛ-д байгаа, 1993-1995 онуудад залуучууд, ирээдүйн ододоос бүрдсэн Аяксыг удирдаж байхдаа байна лээ.