Брешиаг нутаг дээрээ хүлээн авч хожлоо. Брешиагийн нэг тоглогч хөөгдөөд бүр ч амар болголоо. Роналдуг өнөөдрийн тоглолтонд оролцуулахгүй амраасан. Брешиагийн хувьд Тонали гэх мэт арай гайгүй тоглогчид нь талбайд гарч амжсангүй.
Тоглолтын хувьд хүн илүү болсон тул баахан шон цохиж, довтолсон ч гоол 2-оос дээш гарсангүй ээ. Дибала Роналдугийн байрыг аваад чухал хожил байгууллаа. Нөгөө талд Лацио талбай дээрээ Интерийг хусаад манай араас 1 онооны дутуу нэхэж байна.
Сая Наполи, Веронад зочлон тоглолтонд хожигдоод, цомын тэмцээнд Миланд нэлээд дээрэлхүүлээд Сарри нэлээд өөрчлөлт хийлээ. 4:3:3-д Рамсейг меццала буюу төвийн 3 хагас хамгаалагчийн нэгээр гаргаж, нөхөр довтолгоо дэмжиж, нэлээд урагшаа тоглолоо.... өмнө нь 2 довтлогчийн ард гаргаж туршаад байсан, Сарри бодлоо өөрчилсөн болтой. Өмнө нь Бернардескиг ингэж тоглуулна гэж байсан. Коста улирал эхэлснээс хойш байнга гэмтээд байгаа тул довтолгоонд Роналду, Игуайн, Дибала 3 л байгаад, хувилбаргүй шахам болоод байсан тул Куадрадог буцаан жигүүрийн довтолгооны байрлалд тоглуулсан, Куадрадог ч хэргээ гаргаж гоолдсон, ерөнхийдөө ингэхнэ ээ..
Төвд энэ улирал муу нэртэй байгаа Пьяаничийг амрааж, Бентанкурыг хамгаалагчдын урд төвийн хагас хамгаалагчаар тоглуулсан, дажгүй тоглолоо.... сүүлд Пьяаничийг гаргаж ирсэн ч гэмтээд суучихлаа... СПАЛ, Лион энэ тэртэй хийх тоглолтонд гарахгүй байж магадгүй юм.
Кьеллини маань гэмтлээс эргэн ирж, сүүлийн 10 гаруй минут сэлгээгээр орж ирж тоглолоо.