FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby El Payaso » Mon Feb 10, 2020 4:46 pm

Forza Juve wrote:Ирэх Верона, Брешиа, СПАЛ гэсэн 3 жижиг багийн хаалгыг мялаахад л болно.

Верона юу болов? :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Kro » Mon Feb 10, 2020 4:52 pm

Баталгаатайм бодоод тавьсан овоо алдсан. Арай ч дээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby El Payaso » Mon Feb 10, 2020 5:03 pm

Верона энэ жил сайн байгаа юм билээ. Томчуулаас дан оноо салгасан байсан. Хэдэн тойргийн өмнө Лациотой тэнцсэн. Энэ жил сериа а овоо сонирхолтой болж байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby El Payaso » Mon Feb 10, 2020 5:05 pm

Ингэж байгаад Лацио түрүүлчихгүй байх даа. Уг нь Европ болон цомдоо мултарсан Интер, Юве хоёрын хажууд тайван тоглох боломжтой юм даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby ТӨӨГӨӨ » Mon Feb 10, 2020 6:07 pm

Kro wrote:Баталгаатайм бодоод тавьсан овоо алдсан. Арай ч дээ.

Хаха Ювэгийн эвэй тоглолт дээр тавихаа больсон шдээ. Ер нь алдаад бгаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Gooner » Mon Feb 10, 2020 8:19 pm

Gunnerz wrote:ramseyg jiih ged tiim muu bgaamuu gemteltei bgaamuuu

Сарригийн наймаа биш болохоор гаргахгүй байх шиг байгаа юм.
Ер нь Ювэ түрүү жилээсээ оруулж байгаа гоол, үр дүнгүүд таг эсрэгээрээ байгаад байх шиг байна шдээ, дөнгөн данган 2-1 гэсэн тоо их харагдахым, Сарри-болл ганцхан Наполид үр дүнгээ өгөв үү дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Tue Feb 11, 2020 11:42 am

Image

Роналду 10 дахь тоглолтондоо дарааллаж гоолдлоо.... Манайхан харин 2 сонин гоол алдсан, хэтэрхий хайнга байсан гэсэн шүүмжлэлүүд байна. Тэрийг нөхөж харна аа. Энэ улиралд хагас хамгаалалтаас гоол хийсэн тохиолдол гарын 10 хуруунд багтаад, 2020 он гарснаас хойш Роналду багийн бараг бүх гоолыг хийж байна гэсэн сул талууд байна.

Энэ улиралд 3 хожигдсоны хувьд Лациод бол яалт ч үгүй л хусуулсан, Наполи, Веронад бол өөрсдөөсөө, хичээгүйгээс болж л хусуулсан.

Кьеллини ирээд жаал хамгаалалт тогтворжих байх, Пьяанич энэ улиралд муу байна аа... Сарригийн арга барилд дасахгүй болохгүй байна уу.

Сарри өдийг хүртэл баахан л гарааны 11-ын туршилт хийлээ.... яг улирлын эгзэгтэй, шийдвэрлэх үе эхлэх гэж байна... яах юм байгаа юм харж л байя. Сарригийн арга барилд сайн зүйлс ч байна, муу зүйлс ч байна. Нөхрийн шид Европын тэмцээнд харагдах байх гэсэн бяцхан ажиглалт байгаа, тэрийг хэр үнэн байхыг 3 сарын дотор мэднэ.

Манайх хожигдоод, Интер, Лацио хожоод сүүлийн 8 жилд байгаагүйгээр Сери А-гийн аваргын өрсөлдөөнийг сонирхолтой болгож байна. Скудетто бол халаасанд байх ёстойгоо Сарри мэдэж байгаа байлгүй. Скудетто бол өрсөлдөгч нар гэхээс манайхны өөрсдөөс л шалтгаалах зүйл л дээ. Өөрсдөө л хичээвэл болно.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Feb 13, 2020 9:06 am



Шчеснигийн гэрээг 2024 он хүртэл сунгалаа. Цалин 4 саяаас 7 болгосон сураг байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Feb 13, 2020 9:08 am



Аллианзтай Цэнгэлдэхийн нэр, бэлтгэлийн хувцас, эмэгтэйчүүдийн багийг ивээн тэтгэлт зэрэг дээр 2030 хүртэл нийт 103,1 сая еврогийн гэрээг шинэчлэн хийжээ.

2021/2022-2022/2023 он хүртэл жилийн 4,1 сая, 2022/2023-2027/2028 хүртэл жилийн 16,2 сая, сүүлийн 2 жилд 14,7 сая гэсэн нөхцөлтэй юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby someone » Mon Feb 17, 2020 12:07 am

Хаанд юу тохиолдоо вэ? Өнөөдөр яагаад сэлгээнд ч байсангүйв?
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Mon Feb 17, 2020 9:22 am

Image

Брешиаг нутаг дээрээ хүлээн авч хожлоо. Брешиагийн нэг тоглогч хөөгдөөд бүр ч амар болголоо. Роналдуг өнөөдрийн тоглолтонд оролцуулахгүй амраасан. Брешиагийн хувьд Тонали гэх мэт арай гайгүй тоглогчид нь талбайд гарч амжсангүй.

Тоглолтын хувьд хүн илүү болсон тул баахан шон цохиж, довтолсон ч гоол 2-оос дээш гарсангүй ээ. Дибала Роналдугийн байрыг аваад чухал хожил байгууллаа. Нөгөө талд Лацио талбай дээрээ Интерийг хусаад манай араас 1 онооны дутуу нэхэж байна.

Сая Наполи, Веронад зочлон тоглолтонд хожигдоод, цомын тэмцээнд Миланд нэлээд дээрэлхүүлээд Сарри нэлээд өөрчлөлт хийлээ. 4:3:3-д Рамсейг меццала буюу төвийн 3 хагас хамгаалагчийн нэгээр гаргаж, нөхөр довтолгоо дэмжиж, нэлээд урагшаа тоглолоо.... өмнө нь 2 довтлогчийн ард гаргаж туршаад байсан, Сарри бодлоо өөрчилсөн болтой. Өмнө нь Бернардескиг ингэж тоглуулна гэж байсан. Коста улирал эхэлснээс хойш байнга гэмтээд байгаа тул довтолгоонд Роналду, Игуайн, Дибала 3 л байгаад, хувилбаргүй шахам болоод байсан тул Куадрадог буцаан жигүүрийн довтолгооны байрлалд тоглуулсан, Куадрадог ч хэргээ гаргаж гоолдсон, ерөнхийдөө ингэхнэ ээ..

Төвд энэ улирал муу нэртэй байгаа Пьяаничийг амрааж, Бентанкурыг хамгаалагчдын урд төвийн хагас хамгаалагчаар тоглуулсан, дажгүй тоглолоо.... сүүлд Пьяаничийг гаргаж ирсэн ч гэмтээд суучихлаа... СПАЛ, Лион энэ тэртэй хийх тоглолтонд гарахгүй байж магадгүй юм.

Кьеллини маань гэмтлээс эргэн ирж, сүүлийн 10 гаруй минут сэлгээгээр орж ирж тоглолоо.

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Mon Feb 17, 2020 8:17 pm



Манай 23 хүртэл насны баг Сери С-д тоглож байгаа. Өнгөрсөн Ням гаригт Сери С-гийн А хэсгийг тасархай тэргүүлж байгаа Берлусконигийн Монза багтай талбай дээр нь тоглож, 2:1-ээр хожжээ. 1 гоол эхлээд алдаж эхэлсэн ч 2 гоол нөхөж оруулж хожлоо. Хожлын 2 гоолыг Монзагаас Дани Моттагаар сольж зээлээр асан Марчи 2 торгуулийн цохилтоос оруулсан байна.

Ювентус 23 баг дан 23-аас доош насны залуусаас бүрдсэн, 34 настай Марчиг сая авсан нь хэрэг боллоо... 1-2 туршлагатай хүн хэрэгтэй ч юм шиг. Сери Б рүү шалгарахын төлөө тоглолт хийх боломжтойгоор хүснэгтийн 11-д 2-р байрын багаас 10 онооны хоцроттой явж байна.

Залуус бас Сери С-гийн Италийн цомын аваргын төлөөх шигшээ тоглолтонд Тернана багтай 3, 4-р сард 2 тоглолт хийж цом авах эсэхээ шийдэх юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Feb 19, 2020 9:06 am



Дортмунд Жаныг шууд жинхлэхээр болжээ. 26 саяаар авч байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Feb 19, 2020 4:42 pm



Пьяаничийн гэмтэл гайгүй гэнэ ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Feb 21, 2020 9:15 am



Сарри улирлын шийдвэрлэх үед чухал тоглолтуудад ингэж тоглохоор болсон гэсэн мэдээ гараад байна. Сарри Наполид байхдаа Мертенсийг 9 дээр гаргаад нээсэн шиг Дибалаг 9 дээр тоглуулна, дахиж 2 довтлогчийн 1 эсвэл жигүүр, эсвэл АМ дээр гаргахгүй л гэнэ. Игуайн улирлын эхний хагаст дажгүй байсан ч сүүлийн үед үзэгдсэнгүй, зун явуулах биз.

Урд яах аргагүй довтолгоо дээр Коста байнга гэмтээд, Бернардески олигтой биш, Сарригийн арга барилд идээшихгүй, Игуайн сулраад хувилбаргүй болсон байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Feb 21, 2020 9:20 am



Хедира гэмтлээс эргэн иржээ. Өвөл шинэ тоглогч авчирсан шиг л санагдаж байна :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sun Feb 23, 2020 2:05 pm

Image

СПАЛ-ийн талбайд зочлоод ээлжит хожлоо авлаа. 10 хоног амраад орж ирсэн Роналду 1000 клубын гишүүн болж, 11 тоглолт дарааллан гоолдсон Сери А-гийн бүх цаг үеийн рекордтой зэрэгцэн ирлээ. Өнгөрсөн улиралд Роналду Сери А-д 21 гоол хийж байсан бол энэ улиралд 21-ыг хийчихээд байна даа.

Кьеллини маань гараанд гарч 55 минут тоглож, Рамсей төвийн 3 хагас хамгаалагчийн меццаладаа, Куадрадо баруун жигүүртээ гарчээ. Рамсейгийн хувьд хүсэж байсан байрлалдаа тоглож, тоглолт нь гарч эхэлж байна. Эхний гоолыг эхлүүлж, 2 дахь гоолыг хийсэн.



Дараагийн тойрогт Интерийг талбай дээрээ хүлээн авна, хожих хэрэгтэй, Роналду ч рекорд тогтоох чин хүсэл байгаа биз :wink:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Feb 28, 2020 9:34 am

Image

Лионд талбай дээр нь хусууллаа. Их л муу тоглосон гэнэ. Манайхан нэг л болохгүй байна даа. Яавал ч зүгээр юм.... хариу тоглолтонд учраа сайн ололцохгүй бол ч....

Сарригийн Европын тэмцээнд хожигдоогүй гэсэн цуврал зогслоо. Тэр нь ч зүгээр биз. Нэг дохио байх хэрэгтэй. Лионыхон Де Лигтийг толгойдоо гэмтэл аваад цус энэ тэрээ садруулаад талбайн гадна тусламж авч байхад сэргэлэнтэж, сул талыг ашиглаж гоолдсон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Feb 28, 2020 9:50 am



Ювентус - Интер тоглолт үзэгчидгүй болохоор болжээ. Интерийнхэнд л тааламжтай болох нь ээ.... өнгөрсөн тойрогт тоглоогүй 1 тойрог амарсан, үзэгчидгүй гээд л ккк. Манайхан Лионы хожигдлын дараа бас анхаарах байлгүй дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Барнаба » Fri Feb 28, 2020 10:50 am

Италид харин вирусын дэгдэлт асар өндөр байна, нэмээд Франц, Герман, Испани гээд бусад орнууддаа халдаагаад эхэллээ.

Гэснээс танайх ер нь нэг тийм эвлэж өгдөггүй хэрнээ үнэтэй бүрэлдэхүүнтэй л болчихсон санагдаад байгаам даа. Салагнаж байгаад ЧЛ-д нухуулаад, лиг-ээ Интэр-т алдах вий дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Feb 28, 2020 9:07 pm



Матиудигийн гэрээг 1 жилээр сунгажээ.



Коста, Хедира нар багийнхантайгаа бэлтгэлээ хийгээд эхэлжээ.

Энэ байдлаараа Пьяанич гарааны 11-ээс хасагдаж, Хедира, Бентанкур, Рамсей гэх маягаар гаргаж магадгүй л гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sat Feb 29, 2020 8:04 pm



Улирлын хамгийн фэнүүдийн анхаарлыг татсан энэ 7 хоногын тоглолт болох Интерийг талбай дээрээ хүлээн авах тоглолт 5-р сарын 13 хүртэл буюу 35 болон 36-р тойргийн тоглолтуудын хооронд болохоор хойшлогдлоо. Ингэж хойшлогдсоноор улирлын төгсгөлийг ихээхэн сонирхолтой болгох нь ээ.

Энэ 7 хоногт болоод Интер хожигдсон бол нөхдүүд Скудетто уралдаанаас хасагдах эрсдэлтэй гэж шигшээн дасгалжуулагч Манчини хэлсэн ч тийм эрсдэл хүлээн зүйл хойшлогдлоо.

Ингээд Интерийн сүүлийн 2 лигийн тоглолт хойшиллоо... Улирлын эцэст Европа лигтээ тоглож байвал ихээхэн ачаалалтай болохоор байна. Контэ өмнө АЛ-ын лигээс хэсгээс гараагүй хасагдаад, Европа лигт багаа удирдсан боловч Ювентусийн цэнгэлдэх хүрээлэнд болсон шигшээ тоглолтонд шалгарч чадаагүй хагас шигшээд Бенфикад хожигдоод хасагдаж байсан. Үүнээс хойш Ювентусын фэнүүд ерөнхийдөө нөхрийг дахин дасгалжуулагчаар авахад эсрэг саналтай болсон. Нөхөр энэ улиралд Европа лигт сайн үзэж, өөрийгөө Европд сайн үздэг гэдгээ үзүүлэх, үнэлгээгээ өсгөх хэрэгтэй л байгаа байх даа.

Манайхан энэ удаа амраад ирэх 7 хоногын дундуур Миланыг Италийн цомын хагас шигшээн хариу тоглолтонд талбайдаа хүлээн авна. Энэ хүртэл Лионы эсрэг муу тоглосны алдаагаа засаад, дахин зохион байгуулагдах хугацаа гарч ирлээ. Сарриг ч бас жаал ивээгээд л байна ккк.... Сая бас Интерт хусуулбал нөхрийг хална гэсэн үнэн худал шуум яваад байсан :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Villa_Bayaraa » Sun Mar 01, 2020 8:14 am

Танайх андер-23-н тоглогчдоо бүгдийг нь ажиглалтад оруулжээ дээ... Танай андер-23-тай тоглосон Сери С лигийн нэг багийн тамирчнаас ковид-19 илэрсэн гэсэн... хэрвээ андер-23-аас чинь илэрвэл харин ёстой эвгүй байдал үүсэх нь дээ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Mon Mar 02, 2020 5:14 pm

Харин тэгсэн байна лээ. Залуучуудын баг бэлтгэл энэ тэрээ үндсэн багийн бэлтгэлийн талбайгаас болиод улирлын эхний бэлтгэл хийдэг талбай буюу Виново руу шилжсэн байна.

Одоо энэ тоглолт цуцлагдах энэ тэргүй жаал жигдрээсэй... бүр болохгүй бол хаалттай нөхцөлд ч гэсэн тоглоод.... тэгэхгүй бол цуцлагдаад байвал улирлын аварга тодрохгүй, дуусах гээд байна шүү ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Tue Mar 03, 2020 2:52 pm



2019/2020 оны наймааны ашиг 85,46 сая евро болсон байна. Саяын өвлийн цонхоор л гэхэд 23,5 саяыг хийжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests