Page 1 of 17

FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 9:59 am
by Forza Juve
Саррибалын үе эхэллээ.

Image

Манайхан Аллегригийн арга барил дууссан, арай шинэлэг, Европд илүү амжилттай тоглоё гээд Сарриг дасгалжуулагчаар авчирлаа. Манайхан бол довтолгооны хөлбөмбөг тоглуулдаг дасгалжуулагчийн сонголт цөөн байсан тул л Сарриг авчирлаа. Нөхөр өнгөрсөн жил Челсид анхныхаа цомыг Европа лиг авч эхлүүлсэн. Европа лиг авахад жаахан азтай ч юм уу сүрхий өрсөлдөгчид таарахгүй, шигшээд Арсеналтай л тоглосон.

Нөхрийг одоо сайн амжилт л гаргаасай гэж хүсье дээ.

Сарригийн багт дараах нөхдүүд байна. Туслах Мартучиелло нь жижиг багуудыг удирдаж байсан нөхөр юм.

Assistant: Giovanni Martusciello
2nd Assistant: Marco Ianni
Fitness Head: Andrea Pertusio
Fitness Coach: Davide Ranzato & Davide Losi
GK Coach: Claudio Filippi & Massimo Nenci
Analyst: Riccardo Scirea
Scout: Gianni Picchioni

Image

Манайхан Милан лабын үүсгэн байгуулагч Даниэлэ Тоначчиниг багтаа элсүүлсэн байна. Нөхөр Миланд 20 жил ажиллаад өнгөрсөн улирлын сүүлд Миланыг орхисон байна. Гэмтэл гэртэлд ч анхаарахгүй бол ч хэцүүхэн асуудлуудын нэг болчихоод байсан.

Image

Шинэ улирал эхлэхтэй холбоотойгоор дээрх наймаануудыг хийжээ.

Рамсей, Рабиот, Буффон нар үнэгүй ирсэн. Буффон 2-р хаалгачаар тоглоод, дараа нь клубын удирдлагад шилжих болтой юм. Өнгөрсөн улиралд сул байсан төвийн хагас дээр 2 сайн тоглогчийг үнэгүй авсан нь ёстой сайн үйлдэл боллоо.

Ромерог 30 саяаар аваад буцаад Женоад зээлээр 1 жил явуулсан. Өнгөрсөн улиралд өөрийгөө сайн харуулж, манай сонирхлыг төрүүлж, авахад нөлөөлсөн.

Сассоулогоос Демирал гээд нөхрийг авсан бөгөөд сая зуны тоглолтуудад сайн тоглогчоо харуулаад үлдэхээр болсон. Кьеллини гэмтэлтэй, Руганигийн байр суурь хэцүү болж магадгүй л боллоо.

Де Лигтийг Аяксаас 75 сая евро дээр 10,5 саяын агентийн төлбөртэй авчээ. Үнэтэй авсан ч Аякст нөхрийн төлбөрийг 5 жилд хувааж өгөх болохоор жилд ирэх санхүүгийн нөлөөлөл багасаад явчих юм байна. Нөхрийн хувьд сайн хамгаалагч гэдгээ өнгөрсөн улирал харуулж, манайтай 5 жилийн, жилийн 7,5+4,5 гэсэн нөхцөлтэй гэрээ хийжээ.

Наймаануудын үндсэн төрхийг харахад өнгөрсөн улиралд сул байсан хамгаалалт болон хагас хамгаалалтуудаа сайжруулсан байна.

Манайхан 2018-2019 оны улиралд дараах тоглогчдыг зарж, 115 сая еврогийн орлого олсон байна.

€26.6m = Spinazzola
€22m = Caldara
€19.9m = Audero
€14.7m = Mandragora
€12.9m = Sturaro
€10.5m = Orsolini
€8.4m = Alberto Cerri

Image

Энэ улиралд баахан тоглогчид ирээд Хедира, Матиуди, Перин, Игуайн, Кансело, Мандзукич, Дибала нарыг явуулахаар сонирхогчидтой уулзаж байгаа болтой.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 10:07 am
by Forza Juve
Манай 2019-2020 оны улирлын хуваарь гарчээ. Өнгөрсөн улирлын шиг улирлын сүүл рүү сайн багуудтайгаа үзэх юм байна.... Европын хасагдах шатны тоглолтууд ачаалал ихтэй байх төлөвтэй.

Image

Image

Image

Image

Image

Image

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 11:14 am
by LeMoN
Dybala бараг явж байна даа...Лукаку ирж таарах нь Манзу Игуайн 2-с дээрдэхнүү...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 12:14 pm
by Forza Juve
Лукакуг үнэхээр авах гээд байна уу эсвэл Интерээс Икардиг авах гээд нэг заль мэх хийгээд байна уу. Лукаку гэж юм ёстой хэрэггүй хог шдээ уг нь ккк.

Дибалаг хөөрхий яг л ашиглаж болохгүй байсаар байгаад явуулах нь уу даа... Хуурамч 9 дээр тоглуулна гэж байгаад больчих шиг болов уу... Нөхрийг гол хүнээ болгоод л тоглуулахгүй бол багийн нэг хэсэг гээд энд тэнд тоглуулаад өөдлөхгүй, тогтмол сайн байж чадахгүй байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 1:47 pm
by bayarbat
Forza Juve wrote:Лукаку гэж юм ёстой хэрэггүй хог шдээ уг нь ккк.

Италидаа бол хангалттай гоол хийчнэ ээ. Манайд тоглож байснаасаа ч илүү формоо олоод сайжрах байх хоосонгүй шд

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 2:22 pm
by El Payaso
Сарри ч тэгээд яаг СЛ авч өгөх дасгалжуулагч мөн үү дээ. Хамгаалалт сайнгүй. Ийм тактиктай хүн ч СЛд амжилт гаргадаггүй талтай даа.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 3:58 pm
by LeMoN
Сарри ч мэдэхгүйм нээх юм хүлээхгүй л байгаа....Даалуу тоглогчидтой болгоод өглөө...Чадахгүй бол хохиношд манай ирж байгаа дасгалжуулагч нар....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 02, 2019 4:01 pm
by LeMoN
Гэхдээ манай Монгол сэтгэхгүйгээр бол манай багийн цаг нь болчоод байгаа шүү энэ жилллл.... :ногоон: :ногоон: :loll: :loll: :lol: :lol:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Sun Aug 04, 2019 11:28 pm
by Forza Juve
Image

Кийн хүүхдийг Эвэртонд 30 саяаар зарчихлаа. Төлбөрийг 3 хувааж авна, зарах үед нь эхний байдлаар саналаа өгөх юм байна. Нөхрийг үлдээгээд сэлгээгээр овоо хөгжүүлчихнэ гэж байсан чинь ингээд зарчих юм даа.

Дибала, Игуайн, Мандзукич гээд бүгдийг нь зарах гээд ажиллаад байгаа болтой.... МЮ-аас Лукаку, Интерээс Икарди 2-ын аль нэгийг авах болтой... Роналдуутай залуу, хүчний тоглогчтой довтлогч л тоглуулах гээд байгаа юм уу даа. Байгаа хамаг л довтлогч нараа зарах гээд байна.

Дибала, Мандзукич 2-ыг МЮ-д, Игуайныг Ромад өгөх гээд яриад яваа болтой.

Манайхан сүүлийн 3 улиралд тоглогчид зарсны ашиг нь 345 сая евро хүрлээ л гэнэ. Орлого биш, ашиг нь шүү дээ кк... арай л аймаар наймаа хийдэг болжээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 06, 2019 11:42 am
by Forza Juve
Image

Канселог Ситид Данило+30 сая гэсэн нөхцөлтэйгээр зарчихжээ. Канселогийн хувьд улирлыг сайн эхлүүлсэн ч, улирлын сүүлд жаал сэлгээ энэ тэр рүү суугаад, бас Аякстай тоглоход балай алдаа гаргаад байсан. Хэдийгээр жаал дутагдалтай байсан ч Данилог авчирсан нь сонин л үйлдэл болж. Наймааны хувьд Данило+30 гэдэг нь сайн наймаа ч, Канселог орлуулж байгаа нөхөр нь Реал, Ситид гологдсон гар байх юм.

Манайх өнгөрсөн улирлын хагас хамгаалалт, төвийн хамгаалалтаа сайжруулсан ч жигүүрийн хамгаалалт нэг л сул болчихлоо шүү... Ди Шильо, Данило, Алекс Сандро, Пеллегрини гээд.... ахиад нэг нөхрийг авахгүй бол ч сонин л байна. Куадрадог тоглуулж болох ч шийдэл хэцүүхэн л харагдаж байна даа. Кансело, Спиннацолла 2-ыг мөнгө хараад л явуулчихна гэж баймааргүй юм ккк.

Портуд хамт байсан Данило, Алекс Сандро 2 ахин нэг баг боллоо... манайх Данилог Реал явахаас өмнө сонирхож байсан ч авч чадаагүй....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 06, 2019 3:35 pm
by Ultra Madridista
канселог яаж байгаан болдоо баруун ард бол одоо үедээ л класс ш д довтолгшоо дэмжих тал дээр карвахалаас ч илүү байх .Роныг төвд тавих гээд л төвийн довтлогчдоо зараад байна даа .

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Tue Aug 06, 2019 4:00 pm
by Жавхаа
Forza Juve wrote:Image

Канселог Ситид Данило+30 сая гэсэн нөхцөлтэйгээр зарчихжээ. Канселогийн хувьд улирлыг сайн эхлүүлсэн ч, улирлын сүүлд жаал сэлгээ энэ тэр рүү суугаад, бас Аякстай тоглоход балай алдаа гаргаад байсан. Хэдийгээр жаал дутагдалтай байсан ч Данилог авчирсан нь сонин л үйлдэл болж. Наймааны хувьд Данило+30 гэдэг нь сайн наймаа ч, Канселог орлуулж байгаа нөхөр нь Реал, Ситид гологдсон гар байх юм.

Манайх өнгөрсөн улирлын хагас хамгаалалт, төвийн хамгаалалтаа сайжруулсан ч жигүүрийн хамгаалалт нэг л сул болчихлоо шүү... Ди Шильо, Данило, Алекс Сандро, Пеллегрини гээд.... ахиад нэг нөхрийг авахгүй бол ч сонин л байна. Куадрадог тоглуулж болох ч шийдэл хэцүүхэн л харагдаж байна даа. Кансело, Спиннацолла 2-ыг мөнгө хараад л явуулчихна гэж баймааргүй юм ккк.

Портуд хамт байсан Данило, Алекс Сандро 2 ахин нэг баг боллоо... манайх Данилог Реал явахаас өмнө сонирхож байсан ч авч чадаагүй....


манайхаас янзын амьтан сугалцан байна шдээ :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 07, 2019 9:43 am
by Бороо
Данило 2 жилийн дараа Байерн Мюнхенд очих байхөө :ногоон:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 07, 2019 10:02 am
by Jersey
Энийг тоглосон тоглолтыг нилээн нервтэж үздий шүү пяз гэж..

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 07, 2019 2:53 pm
by LeMoN
Түрүү жилийн хамгийн сайн наймаагаа зарчлаадаа Кансэлог ..Сарри системд таарку гснээр явуулав Дибала г бас ашиглахгүй гэцэн мань эр явку гээд драмаж өгчийнө...Данило Кансэлогоос дээр бна ч гэж юу бхав..Кийн Манзу явав Цонхоос өмнө ганц довтлогч авчирж чадахнуу..Игуайн баё явку гд драмаджийнадаа манайхан

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 07, 2019 5:16 pm
by Forza Juve


Данило эмнэлгийн үзлэгээр орох гээд ирсэн, фэнүүд ёстой алга байна шдээ... 2-3 фэнүүд ккк

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 07, 2019 5:58 pm
by Жавхаа
зүгээрээ манай Италид дажгүй тоглочих байх... манайд байхдаа нээх болохгүй бүтэхгүй байгаа юм байхгүй байсан

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 08, 2019 10:42 am
by Forza Juve
Image

Данилог 5 жилийн, жилийн 4 саяын цэвэр цалинтай авчирчээ. Нөхрийг 37 саяаар аваад, Канселог 65 саяаар зараад, 28,6 саяын өгөөжтэй ажиллажээ.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 08, 2019 2:21 pm
by Жавхаа
Канселог танайх чинь 40,4 сая авсан байхаа... Данилог манайх Реал-с 26,5 саяаар аваад танайд 37 саяаар зарсан. Канселог 28,6 сая +Данило гэхлээр дажгүй наймаа шүү

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Thu Aug 08, 2019 5:20 pm
by CrossBonez
Forza Juve wrote:Манайхан сүүлийн 3 улиралд тоглогчид зарсны ашиг нь 345 сая евро хүрлээ л гэнэ. Орлого биш, ашиг нь шүү дээ кк... арай л аймаар наймаа хийдэг болжээ.

Энэнтэй ёстой 100% санал нийлж байна. Мундаг наймаанууд хийгээд байгаа. Сайн ч авах юм, сайн ч зарах юм. :eek:

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 09, 2019 10:02 am
by Gooner
Дибала агентаа халах байхаа хаха.
Арай л "аллаа" шт, тоглогчийн карьер нь хаашаа ч эргэхээр, нэг жил энд хий эргэвэл нэлээн уналт болно байх. Одоо Испаниас Реал, Итали дотроо авах баггүй, Фрнцаас ПСЖ л авч магад боллоо.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 09, 2019 11:23 am
by Forza Juve
Итали дотроо манайх боломжит баг болох Интерт зарахгүй гээд байгаа, Италиас өөр авч чадах баг байхгүй. Дибалагийн имэж эрхийг нэг өөр компани эзэмшдэг, тэрэн дээр асуудал гараад наймаа бүтэлгүйтсэн юм шиг... гэхдээ бас Дибалатай манайхан яриад хор найруулав уу ч гэж бодогдох шиг.

Интерийнхэн Икардиг явуулаад, Лукакуг үнийг нь буулгаж авах гээд байсан.... Икарди манайд ирнэ өөр баг руу явахгүй гээд... үүнээс болж Интерийнхэн өндөр үнэ хэлээд суугаад байсан... манайхан Интерийг Икардийг хурдан заруулах шаардлагыг гаргах үүднээс Лукакуг авах гэж байгаа мэт мэх хэрэглээд, Дибалаг хүртэл солилцое гээд МЮ-ын Лукакугийн үнийг хэвээр хадгалуулав уу даа. Одоо Интерийнхэн өндөр үнээр авсан, Икардийг манайх руу гайгүй нөхцлөөр л явуулах боломж л үлдсэн.

Сарри уг нь ирээд Дибалаг хуурамч 9 дээр тоглуулна, гялалзуулна л гээд байсан.... Аллегригийн үед бол Дибала юу Аллегр юу гэсэн сонголт үлдээд байсан...

АПЛ-ийн цонх хаагдаад манайх Сарригийн хувьд тоглолт таарахгүй гээд байгаа Перин, Хедира, Ругани, Матиуди, Мандзукич, Игуайныг явуулах боломжууд нэлээд хумигдлаа даа. Нөхдүүд ч сүрхий явах сонирхолгүй, маш таатай бол явах юм шиг байна....

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Fri Aug 09, 2019 1:12 pm
by Ultra Madridista
Кансело бол алдахад хайран л юм даа .Данило ч орон гаран нөхөр шүү хамгаалалтын байрлал авч мэдэхгүй .Реалд байхад хамгийн их хараалгуулдаг тоглогч байсан байхаа .Довтолгоонд ороод буцаж мэдэхгүй ард нь хов хоосон шааж байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 14, 2019 7:57 pm
by Forza Juve
Image

Куадрадогийн гэрээг дахин 1 жилээр сунгаж, 2021 он болгож байгаа юм байна. Манайх RB авахгүй Куадрадог энэ байрлалд Данилотай хамт тоглуулах юм байна.

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

PostPosted: Wed Aug 14, 2019 8:03 pm
by Forza Juve
Image

Явуулах тоглогчид гэнэ. Хедираг явуулах гэсэн ч Сарригийн итгэлийг улирлын өмнөх цугларалтад олсон байна.