Лигийг уламжлал ёсоороо тэргүүлээд эхэллээ. Лигийн 1 тоглолтын орлогоороо 6,5 саяыг олж рекорд тогтоосон, ТВ-ээр үзсэн үзэгчдийн тоогоор бас л рекорд тогтоожээ.
Дибала, Роналду 2 урд гоёо хосолж байна, улирлын төгсгөл рүү бүр сайхан эвээ олвол улам л сайхан байна. Роналду ер нь улирал эхэлснээс хойш жаал гоолын хувьд аз муутай байна, нөгөө багийн хаалгач айхтар сайн хаалтууд хийгээд л, сая 2-3 гоёо цохиж, гоолдох гэсэн ч Ханданович сайн байлаа...1 удаа шон онолоо, 1 гоол оруулсан ч дамжуулалт өгсөн Дибала жижигхэн отонд байсан тул тооцсонгүй. Сарригийн хувьд Роналду, Дибала, Игуайн, Коста, Рамсей, Бернардески нарыг тухайн нөхцөлд нь хольж ашигласан ямар ч байсан 2 хувилбар гаргасан байна.
Бонуччи Кьеллинигийн үндсэн үүргийг гүйцэтгээд хамгаалалтын ноён нуруу болж, ёстой л сайн үзэж байна.
Интерийнхэн үндсэн арга нь хүчний тоглолт хийж, зориудын жижиг алдаа байнга гаргаж залхаах байв уу даа. Бас шар хуудасгүй ээ ккк.
Шигшээн цугларалт эхэлсэн Де Шильо, Данило, Коста нар бэртлээс ирэхээр болсон байна.