FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Mar 04, 2020 9:20 am



Италийн цомын тэмцээн өнөөдөр тоглох байсан ч хойшилжээ. Италийн лиг ч корона вирусээс болж тодорхойгүй байдал үүсчээ. Яах юм бол доо ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Villa_Bayaraa » Wed Mar 04, 2020 9:23 am

УЕФА-гийн гишүүн лигүүдийн тэргүүнүүд хуралдаж байгаа юм байна лээ... энэ улиралд болох бүх албан ёсны тоглолтуудыг хаалттай байдлаар хийж дуусгах магадлал маш өндөр юм байна... тэгээд дараа жилийн лиг эхэлтэл нөхөрсөг тоглолтуудыг цуцлах магадлалтай юм байна... хэрвээ зуны туршид вирусын асуудал намжихгүй бол намар лиг оройтож эхлэх боломжтой гэсэн...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Mon Mar 09, 2020 9:04 pm



Интерийг хоосон цэнгэлдэхдээ хожоод лигийн тэргүүллээ эргүүлээд авсан. Багийнхан баяраа тэмдэглэх үед Коста Роналдугаа биширсэн харцаар харж байгаа нь өртжээ ккк..

Роналду гоол хийж чадаагүй тул хамгийн олон тоглолт дараалж гоол оруулсан гэсэн рекордыг Батистута, Кваглареллиатай хамт эзэмших нь... эдний дотроос Батистута л дундаа 1 ч тоглолт завсарлалгүй тогтоосон гэсэн.

Сарри Интертэй тоглоход гараагаа өөрчилж, форм муутай гэгдсэн Пьяаничийг сэлгээнд суулгаж, Бентанкурыг байранд нь 2 талд нь Матиуди, Рамсейг, баруун жигүүрийн хамгаалалтад Куадрадог, довтолгоонд Игуайныг, баруун жигүүрт Костаг гаргажээ. Өмнөхөө бодвол илүү хэрэгтэй ротацийг хийдэг болж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby rednasca » Thu Mar 12, 2020 6:16 am

Ругани Корона вирус тусчихаж... орвонгоороо эргэлээ дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Mojul » Thu Mar 12, 2020 6:46 am

Ювэгийн бүгд л эвгүйтсэн юм байна даа
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Funky » Thu Mar 12, 2020 7:00 am

Lig ter ayaaraa gsn ug bizde
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Funky » Thu Mar 12, 2020 7:01 am

CL bas yah boljino
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Mar 12, 2020 8:57 am



Манай энэ сэлгээний нөхөр хаагуур дэмий тэнээд тусчихав даа.... вирустэй, элдэв халуурсан энэ тэр гээд сөрөг шинж тэмдэггүй, биеийн байдал хэвийн л гэнэ.

Манайхан 14 хоног хориод оржээ... Сая манайтай тоглосон Интерийнхэн бас хамрагдаж.... Европын тэмцээн улсууд сайн тэмцвэл оргил үе нь дуустал түр завсарлахаар болчихов уу эсвэл тэмцээнээс хасагдах нь уу ккк...

Балай юм аа.
Last edited by Forza Juve on Thu Mar 12, 2020 9:06 am, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Mar 12, 2020 9:05 am



Пирло саяхан дасгалжуулагчийн лицензээ авсан, ирэх улирлаас манай Сери С дэх багийн дасгалжуулагчаар ирж болзошгүй болжээ.... эсвэл үндсэн багийн дасгалжуулагчийн албанд орж ажиллах болтой.

Манай Сери С-гийн багийн дасгалжуулагч Перчиа туршлагатай дасгалжуулагч гэхэд санасныг бодвол сайн үзэхгүй, Сери Б рүү дэвших плэй-оффийн сүүлийн эрх хавьд л дэнжигнээд явна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Mar 13, 2020 11:16 am



Лионтой хийх тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Реал адилхан карантинлагдсан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby El Payaso » Fri Mar 13, 2020 12:11 pm

Дибала авчихаж дээ. Тэхээр танайхан бүгд шаасын бишүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby El Payaso » Fri Mar 13, 2020 12:22 pm

Аа тэгсэн нэг сонин худлаа шаасан болж таарлаа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Wed Mar 18, 2020 6:04 pm



Матиуди корона тусчихжээ. Нөхөр гэхдээ өөрийгөө хараад, хязгаарлалтанд байсан тул бусад гишүүдэд сүрхий сөрөг нөлөөгүй юм байна.

Корона вирусыг дарагдтал лиг завсарлаад ихдээ 5-р сарын 2-нд эхлэх, 6-р сард дуусахаар урьдчилсан тов гарчээ.

Ингэж баахан завсарлахаар тоглогчдын форм хэр болох юм бол доо... Лионтой хариу тоглолтоо шууд хийнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sun Mar 29, 2020 6:18 pm



Манай тоглогчид хоорондоо ярилцаж тохиролцоод цалингаа бууруулахыг зөвшөөрчээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Apr 16, 2020 9:11 am



Буффон, Кьеллини, Дибала нарын гэрээг сунгахаар болсон, удахгүй зарлагдах юм байна. Бусад гэрээний ажлууд ер нь болсон гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Apr 16, 2020 9:12 am



Ругани, Дибала 2-ын корона вирус эдгэрчээ. Дахин нэг тестлээд баталгаажуулна. Матиуди тестлэгдэх хугацаагаа хүлээж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Apr 16, 2020 9:18 am



Хамгийн үнэтэй наймаанууд...

Канселог авсанаасаа үнэтэйгээр зарсан. Буффон бол ойлгомжтой. Игуайныг Милан, Челсигээр зээлээр явуулж 18 саяыг нь эргүүлж олсон.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Apr 16, 2020 9:25 am



АЛ-д сүүлд түрүүлсэн багийн ахлагч Виалли маань хорт хавдараа даваад гарчээ. Бас л гайхалтай тоглогч байсан шүү... Босман УЕФА-тай маргаад ялж, тоглогчид гэрээ дуусахаар чөлөөтэй явдаг болсон, энэ нь 1996 оны зунаас хэрэгжсэн.

1995-1996 оны улиралд манайх АЛ-д түрүүлсний дараа багийн гарааны Виалли, Раванелли, Паоло Соуза нар явсан. Финалд тоглосон Аяксаас бараг бүх тоглогчид нь ийм тийшээ явсан байдаг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sat Jun 06, 2020 5:04 pm





Бэлтгэлдээ гарчээ. Өчигдөр Б багтай 30 минутын тоглолт хийсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sat Jun 06, 2020 5:16 pm



Европын бүх тэмцээнд нь түрүүлж үзсэн л баг байдагаас Ювентус тэдгээр тэмцээнүүүдэд бүгдэд нь түрүүлсэн хамгийн анхны баг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Sat Jun 06, 2020 5:19 pm



Андреа Багийн Ерөнхийлөгч болоод жил болж байна. Нөхөр энэ хугацаандаа дараах зүйлсийг хийсэн байна. Нэг хийсэн сул зүйл нь Ультрануудтай харилцах харьцааг өөрчилж, Английнх шиг болгосон нь жаахан буруудаад урьтранууд эсэргүүцэж ирэхгүй цэнгэлдэхийн галзуу фэнүүдийн уур амьсгал нэлээд багасаж, уухай дуу шуу ч эрс багассан байх шиг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Tue Jun 16, 2020 9:20 am



АЛ-ын тэмцээний шөвгийн 16-ын хариу тоглолт Сери А дууссаны дараа залгаж үргэлжлээд, Лионыг Туринд цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авах юм байна. Үүнээс цааш шалгарвал Португалийн Лисабон хотод шөвгийн 8-ын тэмцээндээ орж 8-р сарын 23 хүртэл үзэх боломжтой. Шөвгийн 8-ын тоглолт яг л ДАШТ, ЕАШТ шиг 1 тоглолтоор шийдэгдэх юм байна.

Францын лиг цуцлагдаад Лион тэмцээний халаалтгүй орж ирэх бол манайх лигээ дуусгаад яг формтой л үзэх юм байна.

Лигийг 3-4 хоногт шахаад дуусгахаар манайд хамгаалалт, хагас хамгаалалтын сэлгээ байгаа ч довтолгоо дээр жаахан сэлгээ муутайн сул тал гарч магадгүй л юм. Роналду, Дибала, Игуайн, Коста, Бернардески + Рамсей гээд байгаа ч 2 нь их л гэмтэмтгий дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Tue Jun 23, 2020 9:44 am



Улирлын дахин нээлт дээр Болоньяг талбайд нь хожлоо....

Пьяача Андерлехтээс буцаж ирж байна... жигүүрийн хувилбарууд нэмэгдэх ээ.

Жигүүрийн хамгаалагчгүй болжээ... Данило хөөгдсөн, Де Шильо сая гэмтлээ... Алекс Сандро өмнөх Италийн цом дээр гэмтсэн гээд л.... Куадрадо л үлдэж... Матиудиг эсвэл залуучуудын багаас нэг нөхрийг дуудах нь дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Thu Jun 25, 2020 11:01 pm



Барсагийн Артурыг Пьяанич дээр +10 сая евро гээд сольж авахааар болжээ. Энэ наймааг 6-р сарын 30-ны дотор багтаан хийнэ. Артурын цалинг жилийн цэврээр 5.2 сая + бонус, 5 жилийн гэрээтэй байхаар тохиролцжээ. Артурын цалинг 3 дахин өсгөсөн л гэнэ. Артур эхлээд эргэлзэж байсан ч Дани Алвесаас зөвлөгөө авч, шийдвэрээ гаргаж байгаа болтой.

Артурыг 80 сая, Пьяаничийг 70 сая гээд баахан л ашигтай зарсан гэж аль аль баг санхүүгийн байдлаа сайжруулж тайлагнаж байгаа болтой.



Пьяаничийн хувьд манайд ирээд хамгаалалтын урд сайн тоглож байсан боловч Сарри ирсэнээр түүний тоглолтын хэмнэл, арга барилд тохирохгүй болж явуулж байна.

Сарри эхлээд Челсигээс Жоржиньогоо авах гэсэн боловч үнэ ханш нь тэнгэрт, Челси ч хялбар зарахгүй болоод манайхан Артур руу эргэжээ.

Цаашдаа Артурыг хамгаалалтын урд deep-lying хагас хамгаалагч болгож тоглуулах юм байна.

Манайхан Хедира, Бентанкур, Пьяанич, Рамсей, Рабиот, Матиуди гээд хагас хамгаалагчид байгаа ч Сарригийн хүсдэг динамик нөхөр байхгүй төвийн хагас хамгаалалт муу байна.

Артур ирээд Бентанкур/Хедира - Артур/Бентанкур + Матиуди/Рабиот/Рамсей гэж тоглохоор болж байх шиг.

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS: Era Sarriball 2019-2020

Postby Forza Juve » Fri Jun 26, 2020 5:55 pm



Манай эмэгтэйчүүдийн баг Сери А-д 3 дахиа түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн баг эхлэлээс нь түрүүлээд л явав.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests