Хүндхэн тоглолт хийж, улирлын хагасыг өвлийн аваргаар тодорч давлаа. Улирлын эхний хагасын боломжит 57 онооноос 53-ыг авсан үзүүлэлтээр өмнөх лигийн болон өөрийн тогтоосон үзүүлэлтийг авч, шинэ амжилт тогтоолоо.
Роналду маань 19 тоглолтонд 14 гоолтой явж байна. Ингэснээр 1 улиралд Сери А-д хамгийн их гоол оруулсан Португал тоглогч болжээ. Өмнө нь Руй Баррош 12 гоолтойгоор эзэмшиж байжээ
Ди Шильо ер нь гэмтэл бэртэлгүй бол сайн тоглоод байна шүү
Өнөөдөр 2 VAR ашигласан шийдвэр гарлаа... эхний пенальти дээр Жан бөмбөгийг мөргөж гаргадаа гар хүрсэн гэж, нөгөө нь Сампдори довтолгоо эхлэхдээ оффсайд байсан гээд.... сүүлийн шийдвэр нь манайх Ромаг талбайдаа хүлээж аваад 2 дахь гоолыг Коста хийсэн ч төвд алдаа гаргаж бөмбөг тасалсан гээд хүчингүй болгодогтой ижил байлаа гэж....
Манайхаас Пьяанич ер нь форм муутай байна аа.. Пьяанич форм муутай болчихоод, Хедира гэмтээд, цөөн хэдэн хагастай болохоор төвдөө тоглолт уначихаад байх юм. Өвлийн амралтын дараа хавар Пьяаничийн форм сайжрахгүй бол ч сайнгүй л байна.
Энэ улиралд Роналду ирээд бас хаалттай цохилт дээр потенциалаа муу ашигладаг боллоо... Пьяанич, Дибала 2-ын тоо цөөрөөд, Роналду жаал муухан цохиод байгаа харагдаж байна.
Манай экс тоглогч Кваглиарелла 2005 оноос хойш анх удаа 9 тоглолт дараалан гоолдсон тоглогч болжээ. Одоо 1994 онд Батистута 11 тоглолт дараалан гоолдсон амжилт байгаа юм байна.