Page 10 of 27

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 18, 2018 12:13 pm
by Ultra Madridista
Рон чинь Атлетикод гоол хийгээд сурцан л даа ер нь хамгаалалт сайтай 2 баг үзэх нь дээ .Ёстой аймар сугалаа Мандзукич энэ 2 тоглолтыг бараг шийдэх байх даа .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 18, 2018 12:51 pm
by DaaGi LFC
LeMoN wrote:Хэрэгтэй хожигдол энэ тэр гэж шаах нь ч хаашаайн хаха 1 сая евро хий алдав......Манайхан халаалтгүй шахуу гарсан хүйтэн байсаныг хэлэхүү хөдөлж өгөхгүй хэдэн гарууд л гүйлдээд байна. Жоохон басангуй тоглочлоо доо..Нөгөө талд МАНЮ хожигдоогүй бол 2-оор гарч хөгөө чирэх байлаа...
бараг хоёроор гарсан дээр байсан юм бишүү.

Sent from my SM-N910F using Tapatalk

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 18, 2018 3:08 pm
by LeMoN
Atleticо- 2-р потны чангадуу сугалаа... 2-р сард манайх илүү сайжирцан амарцан орж ирнэ дээ.Аргалчина дөө

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Dec 21, 2018 7:02 am
by Forza Juve
Image

Алекс Сандро гэрээгээ дахин 3 жилээр сунгаж, 2023 он хүртэл болгожээ. Нөхөр өөрийн хүссэн хэмжээгээр цалингаа нэмүүлж жилийн цэврээр 5 сая евро болгож.... Маротта байхдаа 5 сая биш гээд л арай доош янз бүрийн тоо хэлээд байсан, ингээд тогтож дээ. Нөхөр өнгөрсөн улиралд гамшигтай муу байсан ч энэ улирлаас эргээд формоо олж эхэлсэн, ингээд бодох санах зүйлгүй сайн тоглох хэрэгтэй.

Одоо тэгээд сайн LB олох хэцүү, үнэ нь ч тэрнээс эс юм болно.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Dec 21, 2018 7:05 am
by Forza Juve
Хедира, Бернардески нар багийнхантайгаа бэлтгэл хийдэг болжээ... Кансело гэмтээд ирэх жилийн 1 сарын сүүлчээр л талбайд гарах төлөвтэй.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Dec 24, 2018 1:48 pm
by enzo
Адидастай хийсэн гэрээгээ шинээр 8 жилээр сунгажээ.. Ингэснээр нийт 450 сая, улиралд 51 саяыг адидастай авах юм байна, урдны гэрээгээр улиралд 20 орчим байсан.. Ингээд жерсигээс авдаг мөнгөний хэмжээгээр топ 10н 7 байранд орж ирж бгам байна..

Милан, Интер Наполи Рома эд нар тус бүрдээ 20 эсвэл түүнээс бага мөнгө улиралд авдым бна

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Dec 24, 2018 3:14 pm
by Forza Juve
enzo wrote:Адидастай хийсэн гэрээгээ шинээр 8 жилээр сунгажээ.. Ингэснээр нийт 450 сая, улиралд 51 саяыг адидастай авах юм байна, урдны гэрээгээр улиралд 20 орчим байсан.. Ингээд жерсигээс авдаг мөнгөний хэмжээгээр топ 10н 7 байранд орж ирж бгам байна..

Милан, Интер Наполи Рома эд нар тус бүрдээ 20 эсвэл түүнээс бага мөнгө улиралд авдым бна



Juventus - Adidas 51 milioni

Milan - Puma 12 milioni
Inter - Nike 10 milioni
Napoli - Kappa 8 milioni
Roma - Nike 5 milioni
Lazio - Macron 3 milioni
Fiorentina - Sportif 3 milioni
Totale 41 milioni гэнэ ээ :RD

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 25, 2018 9:51 pm
by enzo
Commercial талаараа бас дэвшээд л байна шүү.. гэхдээ барса реал маню баерн нтр тэй ойртох хаа ч байсын

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sat Dec 29, 2018 10:55 am
by Forza Juve
Image

Францад манайх бас ч сүрхий популар юм байна. Франц тоглогчид их байсантай холбоотой байх аа.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sat Dec 29, 2018 7:33 pm
by Forza Juve
Куадрадо гэмтлээс болж 3 сар талбайд гарахгүй болжээ... Куадрадо гэмтээд Спинаццола хүүг өвлийн цонхоор явуулна гээд байсан шуум намдах шиг боллоо. Нөхрийг ер нь явуулах бол хэдэн тоглолт хийлгээсэй. Манайхан АЛ гээд залуучуудад ч боломж олгохоо больжээ. Бараг л бүх цаг үеийн хамгийн цөөн Итали тоглогчидтой байгаа байх.

Төвд Ругани, Бенатиа 2 талбайд ер гарахаа болив.... Бонуччи Аталантатай хийсэн тоглолтонд муу үзсэн. Аллегри ачаалал цөөтэй үедээ альболох олон оноо авч тасраад, хавар АЛ-д тухта үзье гэж бодоод байгаа юм болов уу даа. Бенатиа явмаар байгаа шуум гарчээ.

Стураро Спортингд нэг ч тоглолт хийгээгүй өвлийн цонхоор ирж байгаа болтой.... Кийнтэй хамт өвлийн цонхоор зээлэх юм шиг байна.

Арсеналын Рамсейг ирэх зун үнэгүй авахаар болсон... 4 жилийн цэврээр 4 саяын гэрээ хийлээ гэсэн шуум хүчтэй явж байна... магадгүй л болоод явчихлаа.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sat Dec 29, 2018 9:41 pm
by Forza Juve
Image

Хүндхэн тоглолт хийж, улирлын хагасыг өвлийн аваргаар тодорч давлаа. Улирлын эхний хагасын боломжит 57 онооноос 53-ыг авсан үзүүлэлтээр өмнөх лигийн болон өөрийн тогтоосон үзүүлэлтийг авч, шинэ амжилт тогтоолоо.

Роналду маань 19 тоглолтонд 14 гоолтой явж байна. Ингэснээр 1 улиралд Сери А-д хамгийн их гоол оруулсан Португал тоглогч болжээ. Өмнө нь Руй Баррош 12 гоолтойгоор эзэмшиж байжээ :wink:

Ди Шильо ер нь гэмтэл бэртэлгүй бол сайн тоглоод байна шүү :eek: Өнөөдөр 2 VAR ашигласан шийдвэр гарлаа... эхний пенальти дээр Жан бөмбөгийг мөргөж гаргадаа гар хүрсэн гэж, нөгөө нь Сампдори довтолгоо эхлэхдээ оффсайд байсан гээд.... сүүлийн шийдвэр нь манайх Ромаг талбайдаа хүлээж аваад 2 дахь гоолыг Коста хийсэн ч төвд алдаа гаргаж бөмбөг тасалсан гээд хүчингүй болгодогтой ижил байлаа гэж....

Манайхаас Пьяанич ер нь форм муутай байна аа.. Пьяанич форм муутай болчихоод, Хедира гэмтээд, цөөн хэдэн хагастай болохоор төвдөө тоглолт уначихаад байх юм. Өвлийн амралтын дараа хавар Пьяаничийн форм сайжрахгүй бол ч сайнгүй л байна.

Энэ улиралд Роналду ирээд бас хаалттай цохилт дээр потенциалаа муу ашигладаг боллоо... Пьяанич, Дибала 2-ын тоо цөөрөөд, Роналду жаал муухан цохиод байгаа харагдаж байна.

Манай экс тоглогч Кваглиарелла 2005 оноос хойш анх удаа 9 тоглолт дараалан гоолдсон тоглогч болжээ. Одоо 1994 онд Батистута 11 тоглолт дараалан гоолдсон амжилт байгаа юм байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Jan 02, 2019 9:23 pm
by Forza Juve
Image

Гэнэ ээ. Өнгөрсөн жилийн онцгой үйл явдал бол Роналдуг авчирсан нь байлаа...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Jan 02, 2019 10:00 pm
by LeMoN
Сүүлийн тоглолтонд даблдсанаар 8 жил дараалан жилд 50 гоол хийсэн гэсэн үзүүлэлт хийжээ... Бас л даварцан үзүүлэлт байгаам шүү..

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Jan 04, 2019 1:47 pm
by Forza Juve
Image

Арсеналын Рамсэйг энэ зун үнэгүй авахаар болж, урьдчилсан гэрээ хийсэн болтой. Нөхрийн цалин, хугацаа дээр янз бүрийн тоо явж байгаа ч үндсэн нь арай бага, тоглолтын тооноос хамаарсан урамшуулалтай байгаа болтой. Хедира гээд гэмтэмтгий нөхөр дээр Жан гэдэг нөхөр нэмэгдсэн, одоо Рамсей нэмэгдэх нь дээ.... Гэмтэл бэртэл нь л асуудал байна даа.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Jan 04, 2019 1:56 pm
by El Payaso
Танайх үнэгүй тоглогчдоор бараг баг босгочих юм аа хахаха. Хедира, Жан, Рамсэй гээл айн ккк. Манайхаас долоо хоногийн 235 цалин хүссэн гэсэн байх аа. Рамсэй.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Jan 04, 2019 2:02 pm
by LeMoN
Цэцэг түүгээд ашиг хийгээд л байгаа багдаа хаха...Бонустайгаа 8 сая Англиас ирээд сайн тоглосон хүн цөөхөн байна. Жаан нь хэвтээд өглөө... Рамси ч мэдэхгүйэээ Рабиот нь дээр байсымсан...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Jan 06, 2019 3:45 pm
by LeMoN
Аяксын Де Лигт-гээд 19-тэй хамгаалагчийг 75 сая-д сонирхож байгаа шуум яваад байна..Агэнт нь Мино Раиола юм байна.Мино ч хамгийн үнэтэй ааш муутай гаруудыг цуглуулдгаараа алдартай...Манайтай бас нэлээн олон наймаа хийсэн....Манайх ер нь бярдаж наймаа хийх гээд байдаг болж....Сайн хамгаалагчид байхад хэрэг бна уу...Челси-гийн Сарри Игуайныг сонирхоод байгаам байна. Моратаг Миланд өгөөд манайд 36-г өгье барья гэсийм бна.Өгдөг л газар...Манай 19-тэй Мойс Кийн бацаан гэрээгээ шинэчлэхгүй бол явах тухай яриа гаргаад эхэлж...Манай довтлогч муутай байгаад өөрөө гарсан боломжоо ашиглаж чадахгүй байгаа...Зарвал зарсан нь ч яахудэээ...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jan 07, 2019 4:16 pm
by Ultra Madridista
Рон тэгээд аймар юм даа ийм аймар нөлөөтэй юу гэсэн үг вэ шинэ багтаа ирээд шууд рекорд тогтоолгон гэдэг энэ жил лиг болон аваргуудын лигтээ түрүүлэхрээр харьцуулагдах ямар ч амьвтан байхгүй болно биздээ >Хаан бол хаан юм даа .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jan 07, 2019 4:48 pm
by Оргил
яаж ч байсан Мессигийн доор л байх боло уу даа..

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jan 07, 2019 5:28 pm
by Ultra Madridista
Месси ядаж шигшээ багтайгаа тивийн аварга болчихоо тэгээд харьцуулагдаж магад

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jan 14, 2019 6:59 am
by Forza Juve
Image

Шинэ жилийн анхны тоглолтыг Италийн цомын 16-д Болоньягийн талбай дээр зочилж, хожлоо. Шөвгийн 8-д Кальяри - Аталанта 2-ын аль хожсоныг нь талбайдаа хүлээж авна.

Баахан гэмтэлтэй байдаг нөхөд эргэж ирж гарчээ. Бернардески, Хедира, Жан, Спиннацолла гээд, залуусаас Кийн хүү довтолгоог дэмжиж....

Бернардески шинэ оны анхны гоолыг оруулсан бол Кийн хүү улирлын анхны гоолоо хийж... Мандзукич 1 сар талбайд гарахгүй, Атлетикогийн эхний тоглолтыг өнжих эрсдэлтэй болсон нь Кийн хүүг үлдэх шалтгаан болж... мөн Куадрадо гэмтсэн нь Спиннацоллаг үлдээх шалтгаан болжээ.

Спиннацолла үлдэхээр болж, Ювентусын төлөө анхны албан ёсны тоглолтондоо орж сайн тогложээ. :eek:

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Jan 14, 2019 11:10 am
by enzo
Спинаццола өнгөрсөн оны 3 сараас хойш талбайп гараагүй гэхэд бүр маш сайн тоглосон байна лээ.. 8/10 үнэлгээ авсан байна лэ :eek:

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Jan 16, 2019 9:39 pm
by LeMoN
Зиа өнөө оройны Италийн сүпер цомын финалд манайхаанс Манзукич байхгүй Миланаас Игуайн бэртсэнээр оролцохгүйнэ дээ..

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Jan 16, 2019 9:48 pm
by Ultra Madridista
Хаан шинэ багтаа анхны цомоо өргөхнээ

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Jan 17, 2019 4:22 am
by someone
"Хаан" финалын цор ганц гоолыг оруулж шинэ багтаа анхны цомоо авч өглөө. :gold