Page 9 of 27

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Nov 29, 2018 11:28 am
by Forza Juve
За шөвгийн 16-д шалгарчээ. Үлдсэн тоглолтонд хожиж хэсгээ тэргүүлчих байлгүй. Талбай дээрээ МЮ-д хожлоо бэлэглээгүй бол сүүлийн 2 тоглолт гэмтэл бэртэл ихтэй, тоглогчид ачаалалтай үед тайван байх байсан ч алдлаа. МЮ бас юун ч азтай юм.... Янг бойс дээр сүүлийн мөчид гоол хийж.

Тоглолтын хувьд манайхан Валенсигийн хэдийг гараас гаргаагүй ч манайхан ч сүрхий хурц байсангүй, Роналду бол ганган пасс Мандзуд бэлдэж өгсөн. 1-р үед тоглолтын хамгийн аюултай цохилтыг Валенси хийж, Шесны ч хэргээ гаргаж, гайхалтай хаасан. Ер нь манайхан хүссэнээрээ тайван л тоглолоо.

Жан, Бернардески нар бэлтгэлдээ гарч, Хедира Сери А-гийн тоглолтонд эргэж ирэх юм шиг байна... бусад нь ч ер нь эргэж ирцгээгээд ер нь бүхлээрээ 12 сардаа цуглах шинжтэй.

Роналду маань АЛ-т хамгийн анх 100 хожил байгуулсан тоглогч болж байгаа юм байна. :eek:

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Nov 29, 2018 6:41 pm
by Forza Juve
LeMoN wrote:Neto манайд бсан болоод ч тэр үү Аймар аймар хаалтууд хийлээ...Хаашаа цохицгоодогы нь мэддэг болтой...Зиа Яанг бойзоо аятайхан бэртэлгүй хожоод 1ээр гарчмаар бгаамдаа..Өвлийн цонхоор ганц 9 номэр олж ирмээр бгаан дунджаас дээгүүр ...эсвэл Куаглареллиа маягийн тоглолттой...Манзу бэртэхээр сэлгээгүй шахуу болчих гд бдаг


Милан хөөрхий энэ улирлын АЛ-ын эрхээ авч чадахгүй бол Игуайныг жинхлэхгүй буцаана гэсэн шуум яваад байна.... үнэн бол Игуайн буцаж ирэх нэлээд л магадлалтай гэж бодоод байна даа ккк, манайхан 9 авахгүй биз дээ. Мандзукич байхгүй үед Дибала үзнэ... тэгээд л болчих байх аа.

Фиорентинад зээлээр очсон Пьяча бас сайнгүй байх шиг байна аа.. гараа энэ тэрд гарахгүй, гарахаараа эрт солигдоод, өвдөгний чагтан холбоо тасрахаар өмнөх шигээ байх магадлал 60%-тай байдаг гэсэн билүү... Фиорентина жинхлэхгүй гэсэн шуум бас яваад байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Nov 29, 2018 9:01 pm
by LeMoN
Игуайн буцаж ирвэл жинхэнэ жонхуу болох нь дээ..Цалин өндөр дээр нь авах баг олдоцгүй...Манайд гомдцон бгааг ч хэлэхүү...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Dec 02, 2018 10:24 pm
by Forza Juve
Image

Манайтай дерби гэж бодоод байдаг багийг талбай дээр нь хуурай хожлоо :RD Тоглолтын хувьд ширүүн, тэмцэлтэй байсангүй, манайхан 2-р үед жаал сууж, Фиорентинагийн хэд ч овоо шахсан ч олигтой, гоолын хэмжээний боломж гарсангүй, манайхан 2 гоол хийж, хувь заяаг шийдэв. Роналду 1 гоол ороход хувь нэмэр оруулж, торгуулийн цохилтоо амжилттай хийлээ.

Бернардески талбайд эргэж ирж, Кийн хүү улирлын анхны тоглолтондоо оролцлоо.

Image

Фиорентинагийн зарим нэг балай фэнүүд фэнгэлдэхийн хажууд манай домог Ширеа болон Хейзелд нас барсан 39 фэнүүдийг тамд шарагдаж байгаа энэ тэр гэж бичсэн байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 04, 2018 11:48 pm
by Ultra Madridista
Төвийн хагас авамаар байгаа юм даа яасан ч нимгэн юм .Бентанкур гэж гоё тоглогч гарч ирж байна шүү .Канселог баруунд тоглуулмаар байх юм .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Dec 05, 2018 9:02 am
by enzo
өвлийн цонхоор дундаа нэг хүн авах байхаа.. Маркизиог л явуулахгүй байсын, эндээ зодог тайлах байсын

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Dec 05, 2018 9:05 am
by enzo
Калъяри гийн Барелла, Брешиагийн Тоналли гээд гоё тоглогчид гарч ирж байна, болдлог бол авмаар л байна

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Dec 05, 2018 9:19 pm
by Forza Juve
Image

Сери А-гийн жилийн шагналуудыг манайхан давамгай хамжээ.

Шилдэг баг, шилдэг дасгалжуулагчийг манайх авчээ :eek:

Роналду маань Алтан бөмбөгт аман хүзүүдэж... Мессигийн адил шагнал дээр очоогүй байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Dec 05, 2018 9:28 pm
by Forza Juve
Италийн цомын шөвгийн 16-д Болоньяг нутаг дээрээ 2019 оны 1-р сарын 13-нд тоглох юм байна. Болоньяг хожвол шөвгийн 8-д Аталантаг 2019 оны 1-р сарын 30-нд тоглох юм байна. Хагас шигшээд шалгарвал Фиорентина/Ромагийн хожсонтой нь 2-р сар, 4-р саруудад тоглолтууд хийх юм байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Dec 05, 2018 9:29 pm
by Forza Juve
Image

Италийн Супер цом 1-р сарын 16-нд Саудын Арабын Жедда хотод болох юм байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Dec 05, 2018 10:04 pm
by LeMoN
CR7 маань шагнал аваагүй гээд шартай үзэх бхааа....Аваагүй жилийнхээ дараа жил лаадагдаа

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Dec 06, 2018 7:38 pm
by Ultra Madridista
Уг нь бол авах ёстой байсан хүчээр л өгсөнгүй дээ .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Dec 09, 2018 12:57 pm
by Forza Juve
Image

Интерийг хүлээж аваад хожоод явууллаа. Интерээс Галиардинигийн шон оносон цохилт л гай тарихаар байлаа. Эхний үед бол манайхан сайнгүй байсан ч 2-р үед тоглолтоо гаргалаа. Пьяанич маань жаал форм муутай л байв уу даа. Жан гэмтлээс ирж талбайд гарчээ :eek:

15 тойргийн дараа 1 л тэнцэж 2 л оноо алджээ. Гол нөхдүүдтэй улирлын сүүлээр таарж байгаа, таарлаа ч нөхдийг ихэвчлэн нутаг дээрээ хүлээн авч байгаа болохоор иймэрхүү үзүүлэлт гарч байна л даа.

Төвд тоглоод эхэлсэн чинь Мандзукичийн гоолын чадвар сэргээд л ирлээ :eek:

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Dec 10, 2018 10:49 am
by Ultra Madridista
5 дахид бараг лигийн тоглолтууд болж байхыг анх удаа л харлаа ямар учир байна .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Dec 13, 2018 12:45 pm
by El Payaso
Энэ жил СЛд чамбай үзэх бх гэж бодож бсн ясан хийтэй байх юм бэ. МАНЮд талбайдаа гусуулаал Залуу хөвгүүдэд очиж хусуулаад л. Хоёроор гарангаа л алдсан бна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Dec 13, 2018 12:47 pm
by Forza Juve
Image

Тоглолт үзсэнгүй ээ. Швейцарт хусуулжээ.... Хэсгээсээ 1-р гарлаа гарлаа.... Шөвгийн 16-д Атлетико л чанга учраа байна даа.

Манай багийн 2018 он гараад тогтоогоод явж байсан, бүх тэмцээний зочлон тоглолтонд хожигдоогүй гэсэн цуврал зогсжээ. ккк.... сонин л баг зогсоолоо.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Dec 13, 2018 12:48 pm
by Forza Juve
El Payaso wrote:Энэ жил СЛд чамбай үзэх бх гэж бодож бсн ясан хийтэй байх юм бэ. МАНЮд талбайдаа гусуулаал Залуу хөвгүүдэд очиж хусуулаад л. Хоёроор гарангаа л алдсан бна.


Цагаан хэл амнаас болгоомжилж байгаа юм аа :ногоон: Хавар л гялалзах гээд байгаа.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Dec 13, 2018 5:30 pm
by LeMoN
Хэрэгтэй хожигдол энэ тэр гэж шаах нь ч хаашаайн хаха 1 сая евро хий алдав......Манайхан халаалтгүй шахуу гарсан хүйтэн байсаныг хэлэхүү хөдөлж өгөхгүй хэдэн гарууд л гүйлдээд байна. Жоохон басангуй тоглочлоо доо..Нөгөө талд МАНЮ хожигдоогүй бол 2-оор гарч хөгөө чирэх байлаа...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Thu Dec 13, 2018 7:30 pm
by Mojul
Танайх ч гараагаа гаргаж манайх маш сул баг гаргасан 1ээр гарах сайхан боломж байж кк өөрсдөө барсангүй дээ

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Dec 14, 2018 8:43 pm
by Forza Juve
Image

Одоо манайх нэг иймэрхүүг олсон байна гэнэ дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Dec 14, 2018 8:48 pm
by Forza Juve
Image

Янг бойстой АЛ-д тоглоход нэг ийм явдал болжээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Dec 14, 2018 9:20 pm
by El Payaso
Young Boys on top of the Old Lady гэсэн гарчиг гарсан юм байна. AS.com дээр ккк.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Dec 17, 2018 7:37 pm
by Forza Juve
Image

Хамгийн хүсэмгүй сугалаа таарчээ. Ерөнхийдөө Атлетикогийнхан хамгаалалтаа анхаарч хойш суугаад алдаа дээр, булангын цохилт, хаалттай цохилт, сөрөг довтолгоо гээд манай сул тал дээр ажиллах, дээрээс нь бохир биеийн хүчний тоглолтоор манайхыг зовоох тактиктай л гарах болов уу. Гол тоглолт бол Атлетикогийн талбай дээр элдэв алдаа гаргахгүй л сайн үзэх хэрэгтэй... Нөхдүүдтэй 2 улирлын өмнө хэсгийн шатанд таараад, 1 тэнцэж, хожигдсон тул тодорхой хэмжээгээр мэдэхээр л болсон.... сүүлд таарсан шиг талбай дээр нь эхлээд давуу байдлаа алдчихвал хамгаалсаар байгаад дуусгана, манайхан ч нэлээд зовох байх аа. Сүүлд хасагдах шатанд 1997-1998 оны улиралд таараад манайх цааш шалгарсан.

Хамгаалах арга барилаар тоглодог багтай таарахад давуу тал нь учиргүй довтлуулаад сандралд орохгүй, тайван, хүссэнээр тоглох юм даа. Манай хувьд довтолгооны сонголтууд их болсон тул сайн л байна... Энэ үед хагас хамгаалалт л гэмтэл бэртэлгүй, гайгүй байх хэрэгтэй.

Ер нь тоглолт 2 тэнцээд бөмбөгний зөрүү, эсвэл 1 тэнцээд 1 хожоод 1 бөмбөгний зөрүүгээр шийдэгдэх магадлалтай л байна.

Чанга багуудтай ер нь эхэлж тоглох нь манайд тохироод байдаг юм.

Эхний тоглолтын хувьд Сассоуло, Фросинонэ, хариу тоглолт Наполи, Удинезе 2-ын тоглолтын дундуур, тэрний өмнөх 7 хоногуудад нь ямар нэгэн лигийн болон цомын тоглолтгүй, ачаалал бага үед таарах юм байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 18, 2018 9:41 am
by kayo
Ёстой эвгүй сугалаа чинь энэ байна даа, Атлетико ч СЛ-д сайн үздэг дээ, хэнийг ч аваад л зална. Роныг бол сайн мэдэх улсууд гаргаахгүй дээ.

Хамгаалалт сайн, хоёр давхрын тоглолт сайн, балиар зууралдсан тоглолттой, заваарах нь дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Dec 18, 2018 11:59 am
by Jersey
Манзу чинь former athletico биз дээ