FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Ultra Madridista » Thu Jan 17, 2019 7:05 pm

Манай хаан аймар хаан шүү :gold :gold :gold
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Fri Jan 18, 2019 10:33 am

Image

Супер цомоо авлаа.... уг нь манайх дотоодод дабль хийсэн юм чинь шууд л өгчихмөөр байгаа юм шдээ ккк

Image

Роналду маань ирээд анхны цомоо авлаа.

Image

Кьеллини маань ахлагчийн хувиар анхны цомоо авчээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Fri Jan 18, 2019 10:38 am

Forza Juve wrote:Image

Арсеналын Рамсэйг энэ зун үнэгүй авахаар болж, урьдчилсан гэрээ хийсэн болтой. Нөхрийн цалин, хугацаа дээр янз бүрийн тоо явж байгаа ч үндсэн нь арай бага, тоглолтын тооноос хамаарсан урамшуулалтай байгаа болтой. Хедира гээд гэмтэмтгий нөхөр дээр Жан гэдэг нөхөр нэмэгдсэн, одоо Рамсей нэмэгдэх нь дээ.... Гэмтэл бэртэл нь л асуудал байна даа.


Рамсейтэй албан ёсоор гэрээгээ байгуулаад ирэх 7 сард үнэгүй ирэхээр болжээ. Нөхөр эмнэлгийн урьдчилсан үзлэгээр орсон байна. Өвөл авах гэж үзсэн ч Арсенал өндөр үнэ нэхсэн сурагтай.

Image

Игуайн Челси рүү явж байгаа нь тодорхой болж, өнөө маргаашдаа эмнэлгийн үзлэгээр орох нь... улирал дуустал зээлээд, дахин 12 сараар зээлэх гээд баахан л зээлэх нөхцөлтэй болтой. Жилийн зээл нь 18 сая гэдэг хэвээрээ биз дээ. Манайх Челсигээс Куадрадог авсан шиг юм болох нь.... Шинэ багтаа очоод хурдан дасаад бөмбөгдөж өгөөсэй. ПЛ-д тохирох л санагдаад байгаа юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby LeMoN » Fri Jan 18, 2019 1:43 pm

Higuain-с салах гэж бөөн л юм болж байна. Уг нь 31-тэй тийм ч хөгшин биш...Гаттузо хэлсэн байсан: Игуайн уг нь авъяас нь байна сэтгэлзүйн нэг импактаас гарч чадахгүй байгаад байна энээ тэрээ...Манзукичийн бэртэл 3-4 сар байж магад л гэнэ... Энэ л хамгийн том асуудал байна даа... сэлгээнд Кийн-с өөр хүн байхгүй шахуу...Хэрвээ 3-4 сар аут бол наймаа хиймээр байгаамдаа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby El Payaso » Fri Jan 18, 2019 1:46 pm

Креспо болох байх оо одоо ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Wed Jan 23, 2019 9:28 am

Image

Коста, Ругани хоёр улирлын анхны гоолоо, Жан багт ирснээс хойш анхны гоолоо, Роналду багт ирээд анхны торгуулийн цохилтоо алдсан тоглолт болжээ ккк. Улирлын эхэнд Роналду ирээд, Дибалад зай олдохгүй маягтай байсан, одоо бол гараанд байнга үздэг, аятайхан болоод эхэллээ.

Ер нь энэ улирлын эхний 3 байр тодорхой болж, 4-р байрын төлөө л Милан, Рома, Лацио, Аталанта гээд багууд үзэх нь дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Thu Jan 24, 2019 1:39 pm

Image

Игуайн Челси рүү явжээ. 6 сарын зээлийн төлбөр нь 9 сая, ахиад 1 жилээр сунгаж болно... тэгвэл 18 сая евро төлөх юм байна.....бодвол жилийн цалин цэврээр 10 сая байх аа. Амжилт хүсье дээ...

Стураро, Пьяача 2-ыг Женоа руу зээлээр явуулж байгаа болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Fri Jan 25, 2019 9:56 am

Image

Спортингийн зээлээс гэмтэлтэйгээс болж талбайд нэг ч гараагүй, хугацаанаас өмнө буцаж ирсэн Стурарог хуучин баг болох Женоа руу нь зээлээр явуулжээ. Нөхрийг зээлсэн гэж 1,5 саяыг аваад, нөхдүүд 8,5 саяаар жинхэлнэ, сайн байвал нэмж 8 саяыг тодорхой нөхцөл хангавал өгөх юм байна.

Пьяачг Фиорентинагийн зээлээс буцааж дуудаад Женоа руу явуулах нь... уг нь Аталанта сонирхдог бол авбал жинхэнэ өнгөлөөд өгнө дөө ккк.

Аллегри Бенатиаг талбайд төдийлөн гаргахгүй байгаагаас шалтгаалж, нөхөр энэ өвөл явах магадлал маш өндөр болчихлоо.... орны хүнийг олж байж явуулна гээд манайханд ажил гарсан болтой. Бенатиа явчихвал манайхан түр хугацааны шийдлээр зун хүртэл аргалаад, зун сайн хамгаалагч авах гэж үзэх нь дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby LeMoN » Mon Jan 28, 2019 2:24 pm

Роналдо татвараас бултсан хэргээ хүлээн зөвшөөрч 22 сая-н торгууль төлөөд чөлөөлөгдсөн нь сүртэй юм бололгүй өнгөрөв...Мань эр ял авч магад гд торгуулиа төлсөн болтой тэр нь ч дээр биз... Лацио-г өчдөр өөрсдийн оруулсан 3-гоолоор 2-1-ээр нухлаа... Лацио балиар яхир тоглосоор хүндхэн хожил авлаа... Наймааны цонх хаагдахаас өмнө. Дармиан гэсэн наймаа нэлээн сайн явж байсанч Спинназола явахгүй гэснээ больчих боллооо....Манайх одоо фүллбэк тийм л хэрэгтэй байгаам байхдаа.. Минийхээр Ганц 9 номэр л авчмаар бгаамдаа...Зааз томчууд маниасаа дор бна ч гэж юу байхав мэдэж байгаа биз... Нэг асуудал гэвэл Манайхыг мулталчих гээд байдаг ЭКС ЮВЕ МОРАТА Игуайны наймаагаар Атлетикод очиж манай эсрэг тоглохоор болов....Игуайнаас салах гэсэн биш тэрүүгээр явсан гайг энд дуудаад ирэв хаха..Ядаргаайтай яхир АТЛЕТИКО дээр манайхыг мэддэг Мората очихоор гай тарих нь ойлгомжжжж...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby El Payaso » Mon Jan 28, 2019 2:58 pm

Morata euro leagued toglozon bizde esul hamguo bolzimu?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby LeMoN » Mon Jan 28, 2019 3:52 pm

Хамаагүй бхаа not sure
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Ultra Madridista » Mon Jan 28, 2019 7:17 pm

Юве энэ байдлаараа ялагдалгүй түрүүлэх нь байна шүү Юве тэгээд Атлетиког хусчихвал цаашаа бат биз дээ .Хаантай маргах хүн бүр байхгүй болох нь дээ
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby turuue » Mon Jan 28, 2019 8:11 pm

Европа лигт тоглосон нь угийн хамаагүй байсан. Энэ жилээс дүрэм шинэчлэгдээд нэг тоглогч Аваргуудын лигт хоёр өөр багаас тоглох боломжтой болсон.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Tue Jan 29, 2019 4:50 pm

Image

Манайхан хөөрхий муу тоглосон ч Лациогоо шоглосоор л байна. Манай энэ хагас хамгаалалт энэ жилийн АЛ-ын хасагдах шатанд хэр үзэх юм бол доо. Саяын Лацио дээр Хедира, Пьяанич 2 гэмтээд сэлгээгүй үзсэн, гарсан Матиуди, Жан, Бентанкур 3 нь их л муу тоглосон.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Tue Jan 29, 2019 5:01 pm

Image

Манай Бенатиа талбайд санаснаараа олон гарч тоглохгүй байна гээд Арабын лиг рүү явахаар болж, эмнэлгийн үзлэгээр тэнцжээ. Манайх 8 сая дээр 2 саяын бонус гэсэн нөхцлөөр зарлаа. Гэрээний хугацаа энэ тэр нь юу байсан юм бол доо... арай л багаар зарах шиг боллоо. Манайхан тэгээд сэтгэл ханамжгүй, явья гэвэл явуулчихдаг л даа. Бенатиа энэ улирал арай л цөөн гараанд гарсан, мөн нөхөр гараанд гараагүй байж, хэдэн удаа гэмтсэн байсан.

Image

Бенатиа гэнэт явья гэснээр манайх хуучин цэрэг Касересийг 6 сараар түр орлуулахаар Лациогоос 600K төлж авлаа. Бенатиа явсанаар Руганигийн талбайд гарах тоо эрс өсч, фэнүүдийн хүссэнээр болох нь дээ.

Image

Бенатиа явах болсон чинь гэмтэл багатай байдаг Бонуччи гэнэт Лациогийн эсрэг тоглоод гэмтээд, 1 сар талбайд гарахгүй.... бүр АЛ-д Атлетикотой хийх эхний тоглолтыг өнжиж магадгүй болжээ. Тэнд бас Барцальи гэмтэлтэй байгаа. АЛ-д яг чухал үед эргэлзээтэй хагас хамгаалалт дээр, төвийн хамгаалалт эвгүй болчих гээд байна уу даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Ultra Madridista » Tue Jan 29, 2019 11:47 pm

Бенатиаг ийм хямдхан зарсан юм бол манайх авах байж дээ хайран юм нас гайгүй биз дээ
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Wed Jan 30, 2019 7:22 pm

Image

Манай залуу хаалгач Эмиль Аудеро энэ улиралд Сампдори руу 12 саяаар худалдан авах, манайх эргээд 20 саяаар авах нөхцлөөр зээлээр явсан. Манай нөхөр Сампдорид сайн тоглоод гарааны хаалгач болж, одоогийн баг нь манай залууг 20 саяаар шууд худалдан аваад, манай эргэж авах нөхцлийг хүчингүй болгохоор тохирсон гэнэ. Ирээдүйд зарах болвол Сампдорид төлөх өөр багийн үнийг манайд төлөөд авах давуу эрхтэй үлдэж байгаа юм байна.

Аудеро нь Индонез аавтай, Итали ээжтэй нөхөр юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby enzo » Thu Jan 31, 2019 1:17 pm

Аймар формтой байгаа Аталантад гөвүүлж коппагаас мултарваа гэж.. Нөгөө талд Рома 7:1 дүүлсэн байна.
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Jersey » Thu Jan 31, 2019 1:21 pm

PSG Juventus 2 мулт явлаа гэж
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby LeMoN » Thu Jan 31, 2019 1:57 pm

Цомоос эрт мултарлаа...1 бодлын тоглолт багасаад ЧЛ дээ анхаараад зүгээр л юм....Алуулсан болтой
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Fri Feb 01, 2019 9:00 am

Цомоос мултарсан нь болсон байх аа. Гэмтэл бэртлийн асуудалтай байхад лиг, АЛ-дээ анхаарлаа хандуулаад явсан нь дээрээ... Кьеллини 2 долоо хоног талбайд гарахгүй гэнэ. Ямар ч байсан АЛ-д Атлетикогийн эсрэг эргэж ирэх боломжтой юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Ultra Madridista » Fri Feb 01, 2019 11:00 am

Яаая трибл хийх газар хммм
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby enzo » Mon Feb 04, 2019 10:46 am

- Сүүлийн 3 тоглолтонд 7 гоол алдсан үзүүлэлт 2011 оны Дел Нери гийн хар үеэс хойш анх удаагаа байна гэнэ..

- Энэ жил Аллегри гийн сүүлийн жил бололтой.. експертүүд Анелли Зидантай энэ зун багтаа авах аман тохироо хийсэн л гээд байна..

- 2012 оноос хойж BBC гараанд байгаагүй анхны тохиолдол гэнэ.. Манай амин сүнс төвийн хамгаалалт ийм шүүрэн шанага болох гэж...
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Ultra Madridista » Mon Feb 04, 2019 11:41 am

Immobile :Роныг ирхээс өмнө Сериа А мэргэн бууч болсондоо баяртай байна гэсэн нээрээ Рон ингээд мэргэн бууч тэргүүлэх гэж тасарцан амвьтан юмаа
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 860
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

Postby Forza Juve » Mon Feb 04, 2019 4:28 pm

Image

Пармаг талбай дээрээ хүлээн аваад тэнцлээ. Сүүлийн 2 тоглолтонд тус бүр 3 гоол алдлаа. Мандзукич, Хедира 2 талбайд эргэн ирж, Мандзукич ахлагчаар тоглов.... Роналду маань 2 гоол оруулсан ч хожиж чадсангүй. Нөхөр 17 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд эхэллээ.

Спиннацолла маань Сери А-д шинэ багтаа анхны тоглолтоо хийсэн, сайн ч тоглосон бол төвд Ругани, Касерес 2 гарч.... хэдэн оноос ч юм анх удаа BBC-ын аль нь ч байхгүй тоглолт болжээ... Манай төвийн хамгаалагч нар ойлголцоогүйгээс болж гоолууд алдлаа... энэ 2-ыг Атлетико хүртэл жаал зүгширүүлэхгүй бол ч..... Тоглолтын явцад Бернардески хавиргандаа асуудалтай болоод талбайгаас гарлаа.... гайгүй байгаасай.

Хедира 3 нь ч удаа шон цохив... сүүлд манайхан сэтгэл тайвширчихсан чинь балай гоолууд алдаж...бас тайвшираад 4 дэх гоолоо хийх гэж хичээсэнгүй харагдав.

Тоглолтын агуулга бол сайн байлаа.... уг нь жилийн өдийд жигдэрээд ирдэг дээ.

Цэнгэлдэхэд ультранууд цөөн болсон юм уу даа... Багийн дуу шуу их л бага байх шиг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest
cron