Page 1 of 27

FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 12, 2018 10:10 am
by Forza Juve
Image

Стураро Спортинг руу явахаар болж, явах хүмүүс нь явж, үндсэн бүрэлдэхүүн тодорлоо.

Наймааны цонхны хувьд санхүүгийн байдал болон багийн сул талыг харж, зохистой наймаа хийлээ.

Image

Улирлын гарааны хувьд ингэж гарахаар болж байх шиг. Роналду, Дибала, Коста 3-ын тридент энэ улирлын гол харах зүйл болж байна.

Гарааны 3 хагас хамгаалагчийн эрхийн төлөө Пьяаничтай хамт тоглох 2 хагас хамгаалагчийн төлөө Матиуди, Жан, Хедира 3 өрсөлдөх нь ээ. Бентанкур энэ улирал цахиур хагалж гараанд ороод ирж магад. Маркизио ямар ч найдваргүй ч, цомын тэмцээнүүдэд гарах биз.

Image

Сери С-д анх удаа тоглох гэж байгаа JUVENTUS U23 багийн бүрэлдэхүүн ингэж зарлагдсан бололтой. Амжилттай тоглож, Сери Б-д гарч ирэх болтугай.

Image

Роналду Дибалагийн том ах, халамжлан хүмүүжүүлэгч болжээ... хамт бэлтгэл хийдэг партнер, энд тэнд явахад 1 өрөөний анд болж байгаа болтой. Клубтээ Роналдутай, шигшээтэй Месситэй тоглодог гайхалтай боломж бий болжээ. Томчуудаас их юм сурч, тэдэн шигээ том тоглогч болтугай :eek:

Роналдугийн үе ингээд албан ёсоор эхэллээ дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 12, 2018 12:29 pm
by Ultra Madridista
Месситэй амжилтанд хүрээгүй Дибала Роналдотой амжилтанд хүрэх нь дээ дэлхийн шилдэг тоглогчийн нөлөө гэж Дибала шинэ түвшинд гарнаа

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 12, 2018 4:18 pm
by LeMoN
Товчхонд сайхан сэдэв нээлт байна. кэкэ

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 13, 2018 3:37 am
by someone
"Хаан" анхныхаа гоолыг хийжээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 13, 2018 5:15 am
by 21Grams
Хаана, хэзээ?

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 13, 2018 9:22 am
by Бороо
Өчигдөр Juventus B-тэйгээ нөхөрсөг тоглолт хийсэн..

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 13, 2018 5:15 pm
by Forza Juve


Аньеллигийн гэр бүлийн анхны гарал үүсэлтэй холбоотой төрөлх тосгон Виллар Перосад аль 1955 оноос улирлын өмнөх бэлтгэл, нөхөрсөг тэмцээнийг хааж, үндсэн баг Б багтайгаа тоглодог. Үүнээс цааш албан ёсоор улирлын тоглолт эхэлдэг. Яг энэ үед баг бүрэн бүрэлдэхүүнээр цуглаж, хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, улирлын нээлтийг хийдэг. Роналду ирээд энэ жил аймаар хөл хөдөлгөөнтэй байна.

Багийн босс Андреа Аньелли АЛ бол гол зорилт л гэж байна.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Aug 14, 2018 9:13 am
by Оргил
ёооё нөгөө бот бичсэн байх даа гэсэн чэн.. ботоос дутахааргүй бичжээ.. кк

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Aug 17, 2018 4:29 pm
by Forza Juve
Image

Клубын бүх түвшинд тоглосон Маркизиог хугацаанаас нь 2 жилийн өмнө гэрээг нь цуцалж явуулахаар болжээ. Сүүлийн 2 улирал Аллегри нөхрийг боломж байхад гараанд тэр бүр гаргахгүй, сэлгээнд суулгаж байсан, энэ улирлын наймааны цонх нээгдэхэд л явах нь гээд шуум тарж байсан. Уг нь улирлын наймааны цонх хаагдах гэж байхад 6 дахь төвийн хагас хамгаалагчийг авчираагүй болохоор нөхрийг 6 дахь сонголт гээд энэ улиралдаа байлгах болов уу гэж бодсон үгүй болтой. Яг гараанд гаргах гэхээр арай амжихгүй, бас сэлгээ болгох гэхээр арай их зардалтай байсан, нөхрийн хувьд ч бас талбайд арай их гарах хүсэлтэй байсан ч өнгөрсөн жил шиг бараг тоглохгүй болчихоод байсан байх аа.

Маркизиодоо амжилт хүсье дээ.. Нөхөр MLS руу явах болов уу даа. Нөхрийг гэхдээ гэнэт, ямар нэгэн ёслолгүй л явуулчихлаа даа.

Одоо ингээд Пьяанич, Жан, Матиуди, Хедира, Бентанкур 5 л үлдлээ. Цонх хаагдахаас өмнө нэг сюрприз барих гээд байгаа юм болов уу, арай ч 5 хамгаалагчтай улирлыг эхлүүлэхгүй байх аа.

7 Скудетто хүртсэн Барцальи, Кьеллини 2 л үлдлээ дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Fri Aug 17, 2018 5:42 pm
by LeMoN
Шинэ Үе солигдож байна дааа. Буффонгүй Маркизио-гүй улирал эхэлж байнашд. СОнин мэдрэмж

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sat Aug 18, 2018 2:17 pm
by Ultra Madridista
Өнөөдөр тоглолттой байсан байхаа .Хааныхаа эхний тоглолтыг үзийдаа

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 19, 2018 12:25 am
by Mojul
Роныг 2 жигүүрээр толгой муутай 2 гар дэмжиж тоглохым байна шдээ. Рон гараа савчсаар байж таарах байхдаа

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 19, 2018 12:49 am
by CR7
яг тэгж бна гараа савчсаар байгаад дууслаа эхний үе

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 19, 2018 2:37 am
by Ultra Madridista
Том хүний эхний тоглолт хүртэл драматай байх юмаа .Куадрадо энэ жил Ронд их загнуулах байхдаа ур чадвартай ч толгой алга даа .Киевогийн хаалгач үс нь бууралтчаад байхад л айхтар хаагаад байхын янзын юмаа .Кансело гэж гоё РБ гарч ирж байна даа сая Португалийн шигшээ яагаад авч явсангүй вэ .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Sun Aug 19, 2018 2:59 pm
by Forza Juve
Image

Роналдутай улирлын эхний тоглолтоо хийлээ. Кьево ч түвэгтэй баг л даа... ардаа суучихаад, зай өгөхгүй, Соррентино хөгшин ямар ч сайн хэдийг хийчихэв... манайхан бөмбөг эзэмшилт 70 гаруй, хаалга руу 10 гаруй цохиж. Ямар ч гэсэн хожил байгуулж, эхлүүлэв. Манайхан ерөнхийдөө улирлын аажуу эхлүүлж 10-р сараас зүгширч, 2-р сард формондоо ороод байгаа. Роналду урд довтлогчоор болохоор Кьевогийн хэд бүсэлчихээд, араасаа сүрхий дэмжлэг байхгүй, хэцүүхэн л байлаа. Мандзукич гарч ирээд Роналду зүүн жигүүрт гарч ирсэнээр, нөхөрт ч өөрт нь болон багийн тоглолт аятайхан болоод явчихлаа.
Цаашдаа Мандзукичийг төвд, Роналдуг Реалд тоглодог шиг зүүн талд тоглуулаад байж магадгүй л боллоо. Мандзукич сая шигшээгээсээ зодог тайлсан тул хэт ачаалалд дарагдахгүй үзэж болох байх. Баруун талд Куадрадо, Бернардески, Коста 3 ээлжлээд тоглоод байж болох биз.
Төвд Аллегри 2-р сар хүртэл 2 хагастай тоглож үзэх л шинжтэй.... 2 хагастай нөхцөлд Хедира ч тохиромжгүй л харагдаад байгаа.
Бонуччи эхний гоолыг хүний авалгүй мөргүүлсэн ч, сүүлд тэнцээний гоолыг айлын нөхрөөр хийлгүүлэв.... Кансело сайн довтолгоо дэмждэг юм байна, хамгаалах ур чадварыг нь Кьево олигтой шалгасангүй. Канселогийн алдаа гаргаж пенальт заалгуулдаг шиг нөхцөл манай эсрэг эхний үед Кансело дээр үүсэхэд пенальт заасангүй ээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 20, 2018 3:44 pm
by Forza Juve
Image

Гоймонгын компани түнш болжээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 20, 2018 5:51 pm
by kayo
Рон 9 дээр чадахгүй ээ. Реалд байхын л 9 дээр гаргахаар гараа савчуулахаас өөрийг хийдэггүй шдээ, ккк. Заавал нэг нөхөр 9-дээр хамгаалагчдыг татаж байж тоглолт нь гарч байх шиг байгаан.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Mon Aug 20, 2018 5:55 pm
by 21Grams
Бэнзэмаг хамт авах байж дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Aug 21, 2018 12:19 am
by Ultra Madridista
kayo wrote:Рон 9 дээр чадахгүй ээ. Реалд байхын л 9 дээр гаргахаар гараа савчуулахаас өөрийг хийдэггүй шдээ, ккк. Заавал нэг нөхөр 9-дээр хамгаалагчдыг татаж байж тоглолт нь гарч байх шиг байгаан.

Хаха сүүлийн хэдэн жил аваргуудын лигийн чухал тоглолтууд дээр 9 дээр тоглоол хождог байлаа .

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Aug 21, 2018 9:17 am
by Forza Juve
21Grams wrote:Бэнзэмаг хамт авах байж дээ.


Санаа зоволтгүй ээ.... Мандзукич энэ байрлалд яг тохирно ккк..

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Aug 21, 2018 12:00 pm
by Shaggy
Гэснээс хамгаалалт жоохон тийм байна уу? Гайгүй байгаа

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Tue Aug 21, 2018 1:27 pm
by Forza Juve
Shaggy wrote:Гэснээс хамгаалалт жоохон тийм байна уу? Гайгүй байгаа


Image

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Aug 22, 2018 5:33 pm
by Forza Juve


Манай Сери С-ийн ЮвентусU23 баг анхны тоглолтоо Сери С-ийн цомд хийж, анхны хожлоо Английн U20-ын залуу довтлогчийн оруулсан гоолоор хожсон гэнэ дээ. Амжилт хүсье ээ. Ирэх улиралд Сери Б-д гараад ирвэл ч.

Сонирхуулахад Сери Б-д өнгөрсөн улирал 3 баг дампуурсанаас шалтгаалж, энэ улиралд 22 баг биш, 19 багтайгаар эхлэх гэж байгаа юм байна. Сери Б-ыг 20 баг, Сери А-г 18 багтай болгох гэсэн яриа хэрэгжих гээд ч байгаа юм шиг...

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Aug 22, 2018 5:40 pm
by Forza Juve


Пьяаничийн гэрээг дахин 2 жилээр буюу 2023 он хүртэл сунгаж, цалинг цэврээр 6,5 сая евро болгожээ.

Одоо Алекс Сандро, Ругани, Куадрадо нарын гэрээг сунгахаар ажиллаж байна гэнэ дээ.

Re: FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo

PostPosted: Wed Aug 22, 2018 5:51 pm
by rednasca
Image