Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON
Posted: Mon Mar 12, 2018 8:24 am
Удинезег хожоод 1 тоглолт дутуу байхад 1 оноогоор тэргүүлээд эхэллээ. Дибалагийн форм хэрэгтэй үед сайжираад эхэлж байна уу даа. Игуайн торгуулийн цохилт алдсанаар 2 дараалав. Уг нь Аллегри Дибалаг цохиорой гэж хэлсэн ч нөхөр итгэлтэй биш байсан уу Игуайн цохив. Манайхан торгуулийн цохилтоо ашиглахад асуудал үүсээд байна уу даа.
Пьяанич АЛ-ийн шөвгийн 8-ын эхний тоглолтыг торгуулийн улмаас өнжихөөр болсон. Аллегри Маркизиод арай илүү тоглох цаг өгөөд, бэлдээд эхлэв үү дээ. Сүүлийн үед талбайд гарах нь цөөн байсан. Нөхөр Пьяаничийг орлох боломжтой ганц нөхөр л дөө. Дээр үед Пирло гэмтэлтэй удахад гайхалтай орлож байсан.
Ди Шильо, Мандзукич 2 гэмтлээс эргэн ирж, талбайд гарчээ.
Нөгөө талд Наполи Ромад хожигдоод, Интертэй нутагт нь тэнцээд баахан оноо алдаж манайд дэм боллоо.... нөхдүүд жаал улирал дуустал манайхыг элдээд өгөөсэй. Эрт чадарвал манайхан хойрогшоод эхлэх биз.
Наполи ч энэ жил Скудетто авах эрхгүй л дээ. АЛ-ын элгийн хэсгээс хасагдсан, ЕЛ-ийг үл тоож хаясан гээд, хүүхдүүд сургамж аваг.