FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ювентус энэ улиралд хэдэн цом хүртэх вэ?

Poll ended at Wed Aug 30, 2017 5:14 pm

3
2
25%
2
2
25%
1
4
50%
0
0
No votes
 
Total votes : 8

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Өсөхбаяр » Sat Feb 10, 2018 2:27 pm

танай авсан тоглогчид хуучин багтаа хутга зоох ер нь дуртай юмаа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Feb 15, 2018 10:08 pm

Image

Талбай дээрээ олон гоолтой тэнцлээ. Лондон явж хожихгүй бол болохгүй нь ээ. Ер нь Лондонд зөв тогловол элбэг цаашаа шалгарчих биз... ер нь итгэлтэй байна.

Саяын тоглолт дээр Аллегри жаахан эрсдэл хийчихэв үү эсвэл хэтэрхий сэлгээний зарим тоглогчдод итгэл хүлээлгэсэнгүй юу буруу гараа гаргаж, онцгүй үр дүн авлаа. Сая Матиуди гэмтээд гараанд өөрчлөлт орох болчихлоо... Аллегри Тоттенхэм 4:2:3:1 гээд гарсан болохоор нь нөхдийг аргална гээд улирал эхлэхэд айхтар гоолтой байсан ч, бас айхтар олон гоол алдсан 4:2:3:1-ээр гаргасан нь сүүлд 2 гоол алдах, бас Тоттенхэмийнхэн тоглолтын эхнээс манайхыг төвд дарамталж, тоглолтын санаачлагыг авах, Эриксен гялалзах боломжийг олгочихлоо. Уг нь тоглолтын өмнө 4:3:3 гэсэн гараа хэвээр Бентанкурыг гаргана гэж байсан ч төвд Пьяанич, Хедира 2, тэрний урд Костаг гаргаад Пьяанич ганцаардаад, Хедира үл үзэгдэгч болоод, өмнө нь ийм байрлалд гарч байгаагүй Коста төвд сүрхий нэмэр болсонгүй байлаа. Ер нь Тоттенхэм сайндаа биш, Аллегри гараагаа сонгохдоо Тоттенхэмийг хялбарт тооцов уу, хаширласнаас л боллоо.

Сүүлд Стураро, Бентанкур 2 орж ирээд төвдөө 3 хагастай, 4:3:3 руу шилжсэн чинь ерөнхийдөө тоглолтын санаачлага алдагдсан байдал сайжирч, овоо бөмбөг эзэмшиж, хэд хэдэн комбинац хийлээ.

Ер нь Аллегри үүнээс хойш 4:2:3:1 дэмий юм, эсвэл жижиг багууд дээр л гаргах хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Дараагийн Лондонд болох тоглолтонд анхнаасаа 4:3:3 гаргаж, санаачлага, хяналтыг авч тоглоод хүссэн үр дүнгээ авах биз дээ. Анхнаасаа л Хедира, Пьяанич, Стураро эсвэл Бентанкур гэж гаргах байсан юм.

Хедира гэж иймэрхүү тоглолтонд үл үзэгдэгч болчих юм. Сүүлийн гоол дээр Буффон маань жаахан тиймхэн байв. Ер нь Буффон маань энэ улирал дуусгаад олон таван үггүй зодог тайлсан дээр болов уу даа. Ливерпуүлийн Жаныг авчихсан юм шиг билээ. Аллегригийнхаар бол Матиуди, Жан 2 гээд 1 байрлалд 2 иймэрхүү тоглогч байлгах гээд байдаг нь зөв ч юм уу. Бентанкур жаахан түүхий байх шиг, Маркизио ч хөөрхий багт ирээдүйгүй болсон болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby rednasca » Fri Feb 16, 2018 12:12 am

Английн багуудыг л барахгүй юм...
ямар учир байнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Өсөхбаяр » Fri Feb 16, 2018 3:59 am

хялбарт тооцох, хаширлах
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10193
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Fri Feb 16, 2018 7:02 am

2015-2016 оны улиралд Сититэй хэсэгт таараад уг нь хашраасан шдээ ккк. Английн баг мөн л байх. бас Тоттенхэмтэй асуудал шийдэгдээгүй л байгаа юмсан... тэгсэн дуусчихсан л гэж бодоод байгаа болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun Feb 18, 2018 10:25 pm

Image

Ториногоо талбайд нь очоод нухлаа... Улирлын шийдвэрлэх үед гэмтэл бэртэл бас л их тохиолдоод байх юм. Дибала, Хөведес 2 гэмтлээс эргэж ирж байхад Игуайн, Бернадески 2 гэмтэлтэй гээд талбайд орхилоо. Бернагийн хувьд тоглолт дуусах алдад сэлгээгээр орохдоо жаахан эмзэг байсан бол Игуайн тоглолт эхлээд удаагүй байгаад айлын хаалгачтай тулаад, нөхөр хөл дээр нь буугаад эвгүй болчихлоо... Гайгүй л байгаасай даа. Тоттенхэмийн хариу тоглолтонд нөхөр хэрэгтэй, бас яг формдоо орж байсан юмсан.

Сайн тал нь овоо сэргээд ирсэн Ториногоо хусаад, хүснэгтийг гэмтэл бэртэл их ч, түр тэргүүлээд эхэллээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Mojul » Mon Feb 19, 2018 11:36 am

Netflix д танай first team documentary оржээ.
3ангитай байна. Өдөр харахад 2сийзон 6 анги бсан сая 1 болчихож.Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon Feb 19, 2018 12:23 pm

Сийзон 1 нь гарсан, 8 ангитай юм шиг байна лээ. татаад үзье дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon Feb 19, 2018 2:51 pm

Image

Хятадын Linglong дугуй үйлдвэрлэгч манай албан ёсны дугуйны түнш болжээ... Хятадын компаниудтай их найзалж байх чинь.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue Feb 20, 2018 9:41 am



Саяын Ториногийн эсрэг тоглолт дээр Хедирагийн үзүүлэлт гэнэ ээ :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue Feb 20, 2018 9:48 am

Игуайн лигийн хүрээнд ирэх Аталантатай хийх тоглолтыг өнжөөд, дараагийн Лациотой хийх тоглолтонд гэмтэл нь эдгээд ирэх бол Бернадески маань ойролцоогоор 1 сар гэмтэлтэй байх бололтой.

Матиуди, Мандзукич 2 гэмтэл, ханиаднаас буцаж ирж, Аталантатай хийх амралтын өдрийн тоглолтонд оролцох боломжтой юм байна. Куадрадо бол арай л болоогүй гэнэ.

Улирлын эхний хагаст Игуайн, Дибала, Мандзукич, Куадрадо, Бернардески, Коста, Пьяача гээд баахан довтлох чиглэлийн нөхөд болоод илүүдээд Пьяачаг явуулаад байсан, яг хэрэгтэй үед хүмүүс гэмтээд сэлгээ энэ тэр алга болох гээд байна уу даа энэ чинь.

Энэ зун Жан ирээд, Стураро, Маркизио 2-ыг явуулна гэсэн шуум яваад эхэлж, ер нь 2 нөхрийг талбайд бага гаргаад байгаа үнэн л болов уу.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Feb 22, 2018 2:03 pm

Де Шильо бас гэмтээд 10-15 хоног талбайд гарахгүй болж байх шиг байна. Тоттенхэмд эргэж ирж амжих нь уу. нөхөр ч амархан гэмтээд байх юм аа.

Матиуди, Мандзукич, Хөведес нар багийнхантайгаа хамт бэлтгэлээ хийгээд эхэлжээ. Энэ Хөведес хөөрхий энэ улиралд 1 ч бүтэн тоглолт хийсэнгүй баахан л гэмтэлтэй байлаа. Ингээд дахихгүй хэд тоглоосой... улирлын чухал үе ч эхэлж байна.

Бернардескигийн гэмтэл санаснаас хурдан эдгэрэх шинжтэй, Тоттенхэмтэй хийх тоглолтын өмнө амжих юм шиг бичигдэж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Fri Feb 23, 2018 11:19 am

Де Шильо бас их шилэн юмаа, гайгүй тоглоод ирхээрэй гэмтчих юм, бэлтгэлийг дааж чадахгүй байна уу даа..

Нэг тийм судалгаа гарсан байна лээ.. Манай сүүлийн үеийн бэртлүүд дандаа булчингийн бэртлүүд байна, бэлтгэлийг манайхан их хүнд хүчний бэлтгэл жимд хийдэг, бусад багууд техник фитнесс дээ анхаардаг энэ тэр гэж гарсан байна лээ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Fri Feb 23, 2018 11:21 am

Одоо Аталанта тай гэртээ дарааллаад 2, Лацио, Спурс тэй зочлон гээд улирлын чухал тоглолтууд эхлэж байна даа.. гэмтэл бэртэл их байгаа ч дасгалжуулагчийн ур ухаан мэдэж дээ..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon Feb 26, 2018 10:03 am

Image

Цаснаас болж Аталантаг талбай дээрээ хүлээн авах тоглолт хойшилжээ. 3-р сарын дундуур нөхөн тоглолт болох төлөвтэй. Уг нь Аталантатай тоглосон бол их зүгээр байсан юм даа :RD Нөхдүүд Европа лиг, цом гээд шигүү тоглолтонд гарааны ихэнх тоглогчидоо сэлгэсэн байсан болтой.

За ингээд цомын тэмцээн, Лацио, Тоттенхэмд сайн бэлдээд, бэртэлтэй нөхөд эргэж ирэх боломж олдоод байж л байя даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue Feb 27, 2018 2:32 pm

enzo wrote:Де Шильо бас их шилэн юмаа, гайгүй тоглоод ирхээрэй гэмтчих юм, бэлтгэлийг дааж чадахгүй байна уу даа..

Нэг тийм судалгаа гарсан байна лээ.. Манай сүүлийн үеийн бэртлүүд дандаа булчингийн бэртлүүд байна, бэлтгэлийг манайхан их хүнд хүчний бэлтгэл жимд хийдэг, бусад багууд техник фитнесс дээ анхаардаг энэ тэр гэж гарсан байна лээ..


Image

Манай гэмтэл бэртэл ч арай л байгаад байгаа юм аа. Арга хэмжээ авч л байгаа биз. M нь булчингын гэмтэл, Т нь контакнаас үүссэн гэмтэл, I нь ханиадны гаралтай. * нь гэмтэл ахин сэдэрсэн гэнэ. Ингээд харахад булчингын гэмтэл Энцогийн хэлдэгээр их юм.

Гэмтэл бэртлээр бол лигээ хэдэн жил тэргүүлээд, топ5 дотроо бол дээгүүр давхина даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby El Payaso » Tue Feb 27, 2018 4:05 pm

Дибала гэмтээд бна уу эсвэл ер нь бэнч болчихов уу
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Tdi » Tue Feb 27, 2018 4:07 pm

Аллегриг Миланд байхад Миланыхан бас ташраараа гэмтчихдэг байл уу?
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue Feb 27, 2018 4:44 pm

El Payaso wrote:Дибала гэмтээд бна уу эсвэл ер нь бэнч болчихов уу


Дибала бараг 2 сар шахам гэмтэв үү дээ. Тэрнээс өмнө 2-3 тоглолтонд сэлгээнд байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu Mar 01, 2018 12:48 pm

Image

Аталантаг цомын 2 тоглолтонд 2 хожоод Милантай цомын тэмцээнд тоглохоор боллоо. 5-р сарын 9-нд Олимпико гэнэ. Ингээд 4 жил дарааллаад Италийн цомын шигшээ тоглолтонд шалгарлаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Nobun@g@ » Thu Mar 01, 2018 1:54 pm

Танайх чинь сүүлийн хэдэн жил босоо байгаа бил үү...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby rednasca » Thu Mar 01, 2018 6:24 pm

өчигдөр Атлантад алуулангаа алдлаа шүү...
Буффоныг тойруулсан цохилт шон оноод гараагүй бол ч хэцүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Fri Mar 02, 2018 1:16 pm

Хагас жилийн санхүүгийн тайлан гарчээ.. Ашигтай гарсан ч түрүү жилийхээс бага байгаа нь тоглогч зарсан мөнгөтэй холбоотой /Погба/.. ямарч байсан +тайлантай гарчээ.. Аваргуудын Лигт хэр хол явахаас энэ жилийн санхүү шууд хамаарах байх..
2018-19 улирлаас эхлээд Сери А багуудад хуваарилах мөнгө өөрчлөгдөж байгаа бололтой.. жижиг багуудад илүү ашигтайгаар өөрчлөгдсөн байна.. жижиг багууд тэгээд Удинезе Аталанта Сассуоло шиг стадионоо өмчлөөд академиа сайжруулаад сайн үзээсэй..
Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sat Mar 03, 2018 12:50 pm

Лациогийн талбай дээр зочилж тоглох хүнд тоглолтонд Игуайн ирж амжихгүй, Мандзукич гэмтээд алга болчихлоо гэнэ дээ.

Гэнэт л довтолгооны хүнгүй болчих гэж... Игуайн, Мандзукич, Бернардески, Куадрадо нар алга.. Дибала довтолгоонд төвд гараад, Алекс Сандро, Коста нар жигүүрт гарна гэнэ. Сэлгээ алга байх нь....

Тоттенхэмтэй хийх тоглолтонд Ди Шильо ирнэ гэнэ. Мандзукич гайгүй ирчих биз. Игуайн эргэлзээтэй гэнэ. Куадрадо 4-р сарын 1 гэхэд талбайд гарч чадахаар бол Бернардески улирал дуустал гэмтсэн гэсэн шуум яваад байна.

Рома нөгөө талд Наполигоос оноо салгаж чадахгүй л байх л даа..
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Жонон » Sat Mar 03, 2018 2:20 pm

Танай Наполи хоёр Ром хотыхныг хусаж өгөөд манайд буян болвол сайн л бна.Хаашдаа манайх түрүүлэхгүйгээс хойш 4-төө орохоо бодьё.АЛ орлоо гэхэд Лацио,Ром аль аль нь амжихгүй
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest