AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 01, 2018 11:40 am

Costacurta: UEFA шийдвэрт гайхаагүй

Италийн хөлбөмбөгийн холбооны Дэд комиссар Alessandro Costacurta UEFA-гаас Милан багт оногдуулсан шийтгэлийн талаар:

Шударгаар хэлбэл анхааруулгын дохио байсан.
Би Милан багт өгсөн шийтгэлд төдийлөн гайхаагүй. Бид UEFA-н иймэрхүү шийтгэл гаргана гэдгийг мэдэж байсан.
Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дахин ийм зүйл тохиолдохгүй болохгүй хэрэгтэй.

Милан баг Спортын Арбитрын шүүхэд давж заалдах болсноо мэдэгдсэн билээ. Энэ тал дээр?
Давж заалдах нь амжилттай болох эсэхийг мэдэхгүй байна. Бид дахин ийм явдал болохгүй тал дээр анхаарч ийм явдал дахин гаргахгүй байх хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 01, 2018 11:41 am

Аргентини шигшээ багаас Biglia болон Mascherano нар зодог тайлж байна

Өчигдөр ДАШТ шөвгийн 16 тоглолтууд болж Францын шигшээ баг Аргентиний шигшээ багийг 4:3 хожиж цааш шалгарсан билээ. Уг тоглолтын дараагаар Lucas Biglia шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа мэдэгджээ.

"Онооны харьцаа 2-1 болох хүртэл бид өөрсдийнхөө хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн. Бид цааш шалгарлаа л гэж бодсон.
Энэ бол хөлбөмбөг. Бид ДАШТ маш их гунигтайгаар орхиж байна. Учир нь зам нэгний маань хөлбөмбөгийн замнал дуусаж байна.
Багт үлдэх хүмүүс илүү бага дарам шахалтад ажиллан Аргентиныг ажилтанд хүргэж чадна гэж найдаж байна.
Байраа тавьж өгөх болжээ.Авьяаслаг, ур чадвартай олон шинэ залуу тоглогчид байна. Шигшээ багийг авч явах тэдний цаг ирсэн"

Lucas Biglia хувьд өнгөрөгч 4-р сарын сүүлээр нуруундаа гэмтэл авч ДАШТ оролцох эсэх нь эргэлзээтэй болж байсан юм. Гэсэн ч тэрээр ДАШТ тэмцээнээс өмнө амжиж бэртлээ эдгээн, сайн тоглолтоо гарган ДАШТ руу явах Аргентин шигшээ багийн 23 тоглогчийн тоглогчийн тоонд багтаж чадсан.

Lucas Biglia хувьд 32 настай бөгөөд Аргентин шигшээ багийн төлөө 57 тоглолтод оролцсон юм.
Мөн өчигдөр түүний шигшээ багийн анд Javier Mascherano зодог тайлж байгаагаа мэдэгдсэн билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 01, 2018 11:42 am

Halilovic: Баяртай байна

Уржигдар Alen Halilovic Милан багийн эмчийн үзлэгийн эхний шатандаа оржээ.
Хорват тоглогчийг Улаан Харуудтай холбогдохоос өмнө Италийн Udinese багт элсэн орох нь тун ойрхон байна гэж хэвлэлүүд мэдээлж байсан боловч байдал гэнэт эсрэгээр эргэж Милан багтай ийнхүү холбогджээ.
Madonnina эмнэлгээс гарахдаа сэтгүүлчдэд их товчхоноор “Би баяртай байна” гэж хариулсан юм.
Сүүлийн үеийн мэдээнүүдээс түүнийг одоогийн үндсэн баг болох Hamburg багтайгаа гэрээгээ цуцлаад Милан багт үнэгүй ирж магадгүй хэмээн мэдээлж байна. Германы багийн хувьд доод лиги унасан учир дан ганц Halilovic бус өөр олон тоглогч багаас явах хүсэлтэй байгаа юм. Түүний агент болох Fali Ramadan энэ тал дээр ажиллаж байгаа юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jul 02, 2018 12:03 pm

Sevilla болон Atletico Madrid багууд Kalinic-г сонирхож байна

Испани Sevilla клуб Nikola Kalinic төлөө €14 саяыг санал болгосон ч Улаан Харууд доод тал нь €25 саяыг нэхсэн гэж Corriere dello Sport сэтгүүл мэдээлж байна.
Россонеричууд өнгөрсөн зун Хорват довтлогчийг Fiorentina багаас €25 саяар худалдан авах нөхцөлтэйгээр зээлэн авсан юм.
Kalinic хувьд өнгөрсөн улирал Миланыд тааруухан улирлыг өнгөрөөсөн юм. Миланы төлөө 41 тоглолтод оролцож 6 гоал 6 дамжуулалт өгсөн. Харин ДАШТ-д талбай дээр ч гарч чадалгүй шигшээ багийнхаа дасгалжуулагчтай маргалдан багаасаа хөөгдсөн юм.
Италийн өөр нэгэн спортын мэдээллийн сайт болох Calciomercato- Atletico Madrid түүнийг сонирхож байгаа мөн дасгалжуулагч Diego Simeone хувиараа Kalinic-тай ярилцах болно хэмээн мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jul 03, 2018 12:17 pm

Милан багийн шинэ тоглогчид: Reina болон Strinic

Милан клуб Испани шигшээ багийн хаалгач José Manuel Reina Páez болон Хорватын шигшээ багийн жигүүрийн хамгаалагч Ivan Strinic нартай гурван жилийн гэрээ байгууллаа.

Pepe Reina бол Испани шигшээ багтаа дуудагдан тоглодог туршлагатай хаалгач билээ. Миланы фанатууд түүнийг Liverpool багт тоглож байсан. Тэр дундаа 2007 оны Аваргуудын лигийн финалд Милан багийн эсрэг тоглож байснаар нь сайн санаж байгаа байх. Өнөөдрөөс эхэлж тэрээр Милан багт өөрийн хувь нэмрээ оруулах болно. Өөрийн хөлбөмбөгийн замналынхаа турш Liverpool,Villarreal, Napoli багуудад тоглож явсан тэрээр Сери А лигид 100 гаруй тоглолтод оролцсон туршлагатай нэгэн билээ.

Ivan Strinic хувьд Италийн Sampdoria, багаас Миланд ирж байна. Энэ жилийн ДАШТ Хорватын шигшээ багийн жигүүрийн хамгаалалт дээр амжилттай сайн тоглож байгааг Миланыг фанатууд анзаарсан байх. 30 настай 186cm өндөр 78kг жинтэй бие бялдрын хөгжил сайтай тэрээр Милан багийн жигүүрийн хамгаалалтыг улам бэхжүүлэх болно.

Форза Reina
Форза StrInic
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jul 03, 2018 1:21 pm

Fassone: Бид багаа хүчирхэгжүүлэх болно

Милан багийн гүйцэтгэх захирал Marco Fassone Milan TV-ын студид хүрэлцэн ирж Милан багийн хөгжөөн дэмжигчдээс ирсэн асуултуудад хариулт өгчээ.

Миланы эргэн тойронд?
-Би хөгжөөн дэмжигчдийн тавгүй байдал, сэтгэл гутралыг мэдэрч байна.Би хөгжөөн дэмжигчдийг Миланы эргэн тойронд юу болоод байгааг мэдэхийг хүсэж байгааг мэдсэн тиймээс багийн нөхцөл байдлыг тодорхой болгохыг хүссэн. Бидэнд эерэг уур амьсгал хэрэгтэй. Би Милан багт өдрийн 24 цагт нь анхаарал хандуулан ажиллаж байна. Бидэнд маш чухал төсөл байгаа билээ. Бид өмнө байсан тэр хэмжээндээ очихын тулд эргэн авирч байна. Ингэх нь хэцүү гэхдээ бид ингэж чадна. Хөгжөөн дэмжигчид үргэлж бидний эхний хувьцаа эзэмшигчид байх болно.
Бид UEFA зохион байгуулдаг тэмцээн уралдаанд оролцоно гэдэгтээ маш их итгэж байна.

Багийн эзэдүүдийн талаар?
-АС Милан баг алдарт 32 саяаа өнгөрсөн сард хүлээн авсан. Миний үүрэг бол багийг удирдах нөөц боломж хэр байгааг шалгах бөгөөд бидэнд одоо бол энэ нь байна.
Миний хувьд баг хүчтэй, бат бөх байх хэрэгтэй.
Багийн эзэдүүд биднийг үргэлж дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид одоо хөлбөмбөг дээр, өөрсдийн төслүүд дээрээ болон арилжаа наймааны цонх дээр анхаарч байна.

Арилжаа наймааны тал дээр?
-Bonucci багаас явж магадгүй гэх мэдээллийн талаар ?
Leo бол бидний ахлагч. Бид түүнтэй багаас явах талаар ярилцаагүй. Би түүнийг бидэнтэй удаан хугацааны турш байна гэж найдаж байна. Reina, Strinic, Halilovic нар бол маш сайн тоглогчид.
Halilovic бол маш их авьяастай тоглогч.

Romagnoli багтайгаа гэрээ сунгасан талаар?
-Тэр AC Milan багтай гэрлэсэн. Тэр энд үлдэж цом хүртэхийг хүсэж байгаа.

Cutrone талаар?
-Бид удахгүй түүнийг Милан багтай удаан хугацааны турш үлдэх болсныг зарлах болно.

UEFA-н шийдвэрийн талаар?
-Би UEFA шийдвэр шударга бус гэж бодож байна. Өнгөрөгч 12 сарын турш бид Санхүүгийн шударга тоглолтын дүрмийг аль болох дагаж баримтлах хичээсэн. Гэвч энэ хангалтгүй байж. Одоо спортын арбитрын шүүх өөр аргаар шийдэж өгнө гэж найдаж байна. Бид Ас Миланыг дэлхийн шилдэг 10 багтай өрсөлдөхүйц хүчтэй баг болгомоор байна. Ас Милан болон Милан хотод ер бусын боломж бололцоо чадавх байна. Бидэнд хүн бүрийн тусламж хэрэгтэй байна.

AC MILAN зорилго?
-Ямар ч тоглогч багаас явмаар байна гэж хэлээгүй. Ас Милан багийн зорилго бүхэлдээ өөрчлөгдөхгүй ээ. Зорилт маань нэг жилээр хойшилж байна. Бид Аваргуудын лигийн төлөөх өрсөлдөхүйц баг бий болгохыг зорьсоор байна. Gattuso бол энэ зорилгод тохирсон гайхалтай дасгалжуулагч байх болно. Ас Милан түүний судсаар урсаж байгаа. Бид өнгөрсөн жилийнхээсээ ч илүү багийг босгох хэрэгтэй.

PUMA, Эмэгтэйүүдийн баг болон Миланы хоёрдугаар багийн талаар?

-Милан багийн шинэ адал явдал Puma-хамтаар эхэлж байна. Милан багийн сэргэн мандалтын үед Puma бидэнтэй байх болно гэж би бодож байна. Бид эмэгтэй багтай болохыг маш их хүссэн. Бид өрсөлдөхүйц хүчтэй баг бий болгохын тулд бүхнээ хийж байна. Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаараа Carolina Morace-г сонгосон нь үүнийг гэрчилнэ. Тэр бол билэг тэмдэг болсон хүн. Хэрэв Италийн Сери С бидэнд зөвшөөрвөл бид 2018-2019 оны улирал өөрсдийн хоёрдугаар багаа оролцуулахад бэлэн байна. Багийн спортын албаны дарга Mirabelli үүнийг маш их хүссэн. Бид өөрсдийн залуу тоглогчдоо Сери С-д тоглуулж тэдэнд туршлага суулгаж, тэднийг ахиулж хөгжүүлмээр байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Jul 05, 2018 8:47 am

Simone Миланы хоёрдугаар багийн дасгалжуулагч болно

Италийн хөлбөмбөгийн холбоо энэ улирлаас нэгэн шинэ шийдвэр гаргасан нь Италийн Сери А лигийн багууд өөрсдийн хоёрдугаар багаа Сери С лигийн 2018-2019 оны улиралд тоглуулах боломжтой болгосон явдал юм.
Тэгэхдээ оролцох багуудын тоон хязгаартай юм.
Милан багийн хувьд Сери С лигид өөрсдийн багаа оролцуулахаар ажиллаж байна.

Өчигдөр Милан багийн төв оффис дээр Милан багт хуучин тоглож явсан Marco Simone ирж багийн удирдлагуудтай уулзсан бөгөөд түүнийг Сери С лигид тоглох манай багийн дасгалжуулагчаар томилохоор төлөвлөж байгаа аж.

Marco Simone хувьд Милан багт 1989-1997 онуудад тоглож явсан бөгөөд одоо 49 настай 2011 оноос эхлэн Monaco, Lausanne, Tours FC, Stade Laval, Club Africain багуудыг дасгалжуулж байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Jul 05, 2018 9:53 am

Mancini: Зөвхөн Бразил л биднээс илүү байна

"Миний одоог хүртэл үзсэн ДАШТэмцээний тоглолтуудаас Бразилийн шигшээ багийг эс тооцвол энэ ДАШТ Италиас илүү багийг би олж хараагүй.
ДАШТэмцээнийг Италийн шигшээ баггүйгээр үзэх харамсалтай байна. Бид ДАШТ шалгарч чадаагүй ч гэсэн тоглогчид залуу, сайн хэвээр байна.
Бид шигшээ багийг урам зоригжуулах хэрэгтэй бөгөөд бүгд нэг зорилготой байх хэрэгтэй.
Би үнэхээр их хүсэл тэмүүлэлтэй тоглогчдийг цуглуулсан. Ирэх хоёр жилийн хугацаанд тэд тогтмол сайн тоглож улмаар цааш ахиж хөгжинө гэдэгт итгэж байна.
Хожихын төлөө зорьдог багийг бүрдүүлэх хэрэгтэй.
Бид Евро 2020 тэмцээнд шалгарах хэрэгтэй.
Үүний дараа бид ДАШТ талаар бодох болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 06, 2018 8:32 am

Galliani : Ronaldo-ын Наймааны талаар юу ч мэдэхгүй

Би Реалмадрийн Ерөнхийлөгч Florentino Perez-тай сайн харилцаатай байдаг. Бид байнгын холбоотой байдаг. Харин Би Роналдогын наймааны талаар юу ч сонсоогүй шүү хэмээн Corriere della Sera сэтгүүлд ярилцлага өгчээ.
Хоёр эрхэмүүд бол хөлбөмбөгийн салбарт маш алдартай, нөлөө бүхий эрхэмүүд билээ. Тэд өмнө нь Бразилийн Ronaldo, Kaka, Emerson гэх мэт тоглогчдийг солилцоход хамтран ажиллаж байсан билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 06, 2018 8:45 am

Милан багийн шинэ хаалгачийн дасгалжуулагч

Милан багийн хаалгачийн дасгалжуулагчаар Valerio Fiori томилогдлоо.
Тэрээр өмнө тоглогчийн хувиар нь Lodigiani, Lazio, Cagliari, Cesena, Fiorentina, Piacenza Milan багуудад тоглож байсан юм.
Өмнөх дасгалжуулагч Alfredo Magni хувьд Милан багтай байгуулсан гэрээ нь дууссан юм. Тэрээр 2014 оноос Миланд ажилласан бөгөөд Gianluigi Donnarumma дасгалжуулагч байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jul 06, 2018 9:35 am

Balotelli Хятадын багийн саналаас татгалзав

Mario Balotelli Хятадын Super лигийн багаас жилийн
€30 саяын саналаас татгалзсан болохыг Sky Sport Italia мэдээлж байна.
Balotelli өөрөө Итали руу буцах хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлж байсан билээ.
Тэрээр чөлөөт агент байгаа билээ
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 08, 2018 10:55 am

Милан багийн шинэ тоглогч Alen Halilovic

Милан баг Alen Halilovic-тай 2021 оны 6-р сар хүртэл 3 жилийн гэрээ байгууллаа.
1996 оны 6 сарын 18 нд Хорватын Дубровник-д төрсөн. Зүүн хөлтэй, 169см өндөр 69 кг жинтэй. Бүтээлч, техниктэй тоглогч бөгөөд талбай дээр жигүүрийн довтлогч, хагас хамгаалагч, талбайн найруулагчийн, 10 дугаарын байрлал дээр тоглодог.

Хөлбөмбөгийн замнал:
Хөлбөмбөгийнхөө замналаа Dinamo Zagreb багийн академиас эхэлж 2012-2014 үндсэн багт орж Лигийн аварга болон Хорватын супер цомд түрүүлсэн. 2012 онд Аваргуудын лигид хамгийн залуугаараа тоглолтод оролцсон хоёрдах тоглогч болж түүхэнд бичигдсэн юм. 2014 он түүний ур чадварыг Barcelona баг үнэлж түүнийг өөрсдийн багтаа авсан юм. Тухайн үедээ хүмүүс түүнийг дараагийн Messi гэдэг байсан юм. Copa del Rey цомын тэмцээнд Elche багийн эсрэг талбай дээр анх удаагаа гарч тоглосон байдаг. Гэхдээ Барсад байх хугацааныхаа ихэнхийг Барса Б багт өнгөрүүлсэн. Барса багийн хамтаар тэрээр Аваргуудын лиги, Испани Ла лиги, Европын супер цомд, болон Copa del Rey цомын тэмцээнд түрүүлж байсан юм. Ирэх улирал нь Испаныхаа Sporting Gijon багт зээлээр тоглож тэндээ 36 тоглолтод оролцож 3 гоал оруулсан юм. Эхний тоглолтодоо бүүр хоёр ч гоал оруулж байжээ. 2016 онд Германы Hamburg SV багт худалдагдан очсон боловч бэртлийн улмаас олон тоглолтод оролцож чадаагүй юм. Улмаар дахин Испани Ла лигийн өөр нэгэн баг болох Las Palmas баг руу зээлээ явсан юм. Тэндээ Милан багт тоглож байсан Kevin Prince Boateng-тай хамтран тоглосон бөгөөд 20 тоглолтод оролцож and 2 гоал оруулсан юм. 2013 онд 17 настай байхдаа Хорватын шигшээ багийнхаа төлөө тоглосон хамгийн залуу тоглогч болж байсан юм.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
"Өөрийн хуучин багууд болох Las Palmas болон Hamburger SV багууддаа миний төлөө хийсэн бүх зүйлүүдэд нь баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Харин одоо миний карьерийн шинэ хуудас эхэлж байна.
Одоо би Милан багийн тоглогч боллоо. Агуу баялаг үүх түүхтэй гайхалтай баг. Би энэ хүү агуу түүхтэй өмсгөлийг өмсөж өөрийн хамгийн сайн тоглолтоо үзүүлэхээс хүлээж тэсэхгүй байна.
Форза Милан" хэмээн мэдэгджээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 08, 2018 1:24 pm

Cristiano Ronaldo энэ амралтын өдрүүдээр Италид ирнэ гэх мэдээлэл энэ долоо хоногийн сүүлээр гараад байсан юм. Тэгвэл өчигдөр Ибиза арлаас хувийн онгоцоор нэг тоглогч ирж байгааг сэтгүүлчид мэдээд онгоцны буудал руу очтол онгоц дотроос нь Borini гараад ирсэн гэнээ

Alen Halilović, Borini болон багийн бусад залуу тоглогчид өчигдөр Миланеллод бэлтгэл хийсэн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 08, 2018 1:26 pm

Mirabelli: Арилжаа наймааны талаар

Бидэнд ямар нөөц бололцоо байгаагаа мэдэхгүй учир бид арилжаа наймааны талаар бодохгүй байна.
Яг л та гэрээсээ гадуур явж байгаад өлсөөд түрийвчин дэх мөнгөө харахгүйгээр сэндвич авч идэх үү эсвэл ресторан орж түрс, оргилуун дарс авах уу гэдгийг сонгохтой л ижил.
Хэдэн тоглогч худалдсаны дараагаар бид энэ талаар мэдэх болно.

Багаас ямар тоглогчид явах бол ?
-Аргентин Boca Junior багтай Gustavo Gomez солилцохоор тохиролцоонд хүрсэн. Гэхдээ тэдэнд шийдвэрлэх асуудал байна гэсэн бид тэдэнд тэрхүү асуудлаа шийдвэрлэх хоёр хоногийн хугацаа өгсөн.
Nikola Kalinic-д Турк, Орос, Герман, Испани зэрэг улсуудаас олон санал ирсэн. Atletico Madrid болон Sevilla багууд түүнийг өөрсдөдөө нэгтгэх ойрхон байна.

Багийн од тоглогчдийг зарах уу?
-Хэрэв дасгалжуулагч Gattuso од тоглогчгүйгээр цааш үргэлжлүүлэхийг хүсвэл бид түүний шийдвэрийг сонсоод юу хийхээ шийдэх болно.
Бид юу хийх хэрэгтэй болохоо мэдэх хэрэгтэй. Бид багаас тоглогчид явуулна бас авчирна.

Gattuso шийдвэргүйгээр хэн ч багаас явахгүй бас багт ирэхгүй. Gattuso-н Милан байх болно.
Өнгөрсөн жил бид багаа залуу тоглогчид дээр суурилан бүрдүүлсэн. Энэ жилийн хувьд бидэнд туршлагатай тоглогчид хэрэгтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 08, 2018 1:27 pm

Хоёр Россонери эрхмүүдийн бооцоо

Златан: “Хэрвээ танай баг хожвол би чамайг дэлхийн хаа дуртай газарт чинь оройн хоолоор дайлъя.
Харин манай баг хожвол чи миний хүссэн бүгдийг IKEA-гаас худалдаж авч өг!

Бекхэм: “Хэрвээ танайх хожвол би чамайг өөрийн биеэр IKEA-д дагуулан очиж Лос Анжелес дахь шинэ гэрт чинь хэрэгтэй бүхнийг авч өгнө.
Харин Англи хожвол чи Уэмбли цэнгэлдэхэд ирж Английн өмсгөл өмсөн сууж тоглолт үзэж эхний үеийн завсарлагаар нь загас, чипс идэж тухлана шүү” гэж хариулжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jul 09, 2018 9:27 am

Marseille Балотеллиг багтаа элсүүлэхэд ойрхон байна

Францын хэвлэлүүд Mario Balotelli-г Marseille багийн хамгийн өндөр цалинтай тоглогч болж багт элсэн ороход ойрхон байна гэж мэдээлж байна.

Гэрээний нөхцөл нарийн тодорхой ил болоогүй ч гэсэн L’Équipe сэтгүүл Mario-г Францын багтай хоёр жилийн гэрээ хийх болно гэж мэдээлж байна.
Үнийн дүнгийн хувьд сард €600,000, улиралдаа €7.2 саяыг гэж үзэж байна.

Mario Balotelli энэ зун чөлөөт агент болох хэдий ч одоогийн OGN Nice багийн энэ улирлын анхны бэлтгэл хамрагдах ёстой байсан очилгүй тасалсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jul 09, 2018 9:28 am

De Zerbi: Boateng бол чанартай тоглогч

Sassuolo багийн хуучин дасгалжуулагч Beppe Iachini орыг залгамжлан Roberto De Zerbi ирсэн билээ. Тэрээр өмнө нь Benevento, Palermo багуудыг дасгалжуулж байсан мөн Милан багт залуудаа 1998–2001 хооронд байсан юм. Саяхан тэрээр өөртэй нь ижилхэн Милан багт тоглож байсан Kevin-Prince Boateng багтаа нэгтгэсэн юм.
Би багийн эзэн Giorgio Squinzi-с хөлбөмбөгийг гэсэн маш их хүсэл тэмүүлэл мэдэрсэн. Тэр бол үнэхээр хөлбөмбөгт хайртай нэгэн. Sassuolo багийг дасгалжуулах болсондоо маш их баяртай байна.

Kevin-Prince Boateng талаар?
Тэр бол чанартай тоглогч бөгөөд тийм тоглогчид тоглох хэрэгтэй. Би түүнийг сайн мэднэ. Тэр бол ухаалаг нас биед гүйцсэн, хүчтэй олон өөр өөр байрлалд тоглож чадах тоглогч.

Berardi талаар?

Berardi бол багт маш үнэн цэнэтэй тоглогч. Тэр өнгөрсөн улирал тийм ч сайн тоглоогүй гэхдээ эхний тэр Сери А лигид эхний хоёр улиралдаа 31 гоал оруулсан. Хэн ч өмнө нь ингэж байгаагүй. Хэрэв тэр урам зоригтойгоор дүүрэн багт үлдвэл би баяртай байх болно. Түүн шиг тоглогч олох хэцүү. Хэрэв тэр өөр сонголт хийвэл клуб үүнийг шийдэх байх. Тэр бол сайн залуу.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jul 10, 2018 8:59 am

Mirabelli: Милан эргэн тойронд

Өчигдөр Милан багийн шинэ улирлын анхны нээлттэй бэлтгэл болсон билээ. Уг бэлтгэл болохоос өмнө багийн дасгалжуулагч Gattuso болон багийн Спортын албаны дарга Massimiliano Mirabelli сэтгүүлчдэд шинэ улирал,
Милан багийн эргэн тойрны талаар мэдэгдэл хийсэн юм.

Buffon талаар?
-Түүний хувьд би баяртай байна. Buffon-ыг 40 настайдаа Европын томоохон багт тоглоно гэж бодож байгаагүй

Довтлогч Immobile болон Morata талаар?
-Юу ч баттай болоогүй тохиолдолд бид ямар ч тоглогчийн нэрийг зарлахгүй.
Хэрэв манай довтлогчдоос нэг нь явсан бол шинээр ирэх тоглогч тэднээс илүү, дасгалжуулагч Gattuso тоглолтын хэв маягт тохирох тоглогчийг авчрах ёстой.
Бид эерэг, өөдрөг байх хэрэгтэйгээс гадна өөрсдийгөө маш залуу баг бүрэлдэхүүн гэдгээ санах хэрэгтэй.
Би багийн талбай дээр үзүүлэх тоглолтын талаар бодож байна. Мөн багийнхнаас гайхалтай ирээдүй хүлээж байна. Залуус маань багийнхаа бэлтгэлдээ маш урам зоригтой эргэн ирлээ.
Манай шилдэг тоглогчдын ямар ч агент нь ирж багаас явах талаар бидэнтэй уулзаагүй.

Suso талаар?
-Тэр өөр орны лигийн багт худалдагдах нөхцөлтэй бөгөөд үргэлж л Милан багт тоглох хүсэлтэйгээ илэрхийлж байсан
Түүнийг цааш үргэлжлүүлэн тоглоно найдаж байна. Гэхдээ ямар ч байсан тэр Интер Милан баг руу явахгүй. Би нэг л зүйлийг баттай хэлж чадна. Милан өөрсдийн шилдэг тоглогчдоо хэнд ч худалдахыг санал болгохгүй
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jul 10, 2018 9:16 am

Gattuso: Милан Европын тавцанд бэлдэж байна

Өчигдөр Милан багийн шинэ улирлын анхны нээлттэй бэлтгэл болсон билээ. Уг бэлтгэл болохоос өмнө багийн дасгалжуулагч Gattuso сэтгүүлчдэд шинэ улирал, Милан багийн эргэн тойрны талаар мэдэгдэл хийсэн юм.

Бид өөрсдийн ирээдүйнхээ талаар бодох хэрэгтэй. Бид тийм ч их өөрчлөгдөөгүй. Багт дахиж хэд хэдэн тоглогчид ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид дахин урам зоригтойгоор эхлэх хэрэгтэй. Мөн өөрсдийгөө сайн тоглож амжилт гаргаж чадна гэдэгтэй итгэх хэрэгтэй. Бид элдэв шалтаг шалтгаанууд, асуудлуудаа хойш тавих хэрэгтэй.

Бид дарамт шахалт мэдэрч байна. Гэхдээ надад энэ таалагдаж байна. Энэ намайг айлгахгүй байна. Нэгд би бол Миланы фанат, бас дасгалжуулагч. Би ганцаараа хичээгээд юу ч хийж чадахгүй гээ мэдэж байна. Тиймээс бүгдээрээ хамтрах хэрэгтэй.

Хэдий багийн суурь сайн ч гэсэн Mirabelli, Fassone нар багийн хүчийг зузаатгахад ямар төрлийн тоглогч хэрэгтэй байгааг мэднэ.

Бидэнд Kessie шиг шинж чанартай жигүүр бас довтлогч хэрэгтэй байна.

Halilovic бол бидний хайж байсан жигүүр мөн үү?

Би түүнийг давхар талбайн голд тоглож чадахаар харж байна. Бид үүн дээр ажиллах болно.

Жишээ нь: Bacca хувьд би түүнийг багаас явна гэсэн бодлын оронд багт дүүрэн хүсэл тэмүүлэлтэйгээр эргэн ирж шаргуу бэлтгэл хийх болов уу гэж хүлээж байна.

Silva талаар?

Би түүнийг илүү их зүйл ойлгоосой гэж хүсэж байна. Би түүнээс юу хүлээж байгааг тэр мэдэж байгаа.

Kalinic ДАШТ-д Хорватын шигшээ багаасаа хагадсан талаар?

Тэр ташаандаа бэртэлтэй байсан. ДАШТ руу явахдаа үүндээ зовууртай байсан. Харамсалтайн тэр энийгээ шигшээ багийн дасгалжуулагчдаа хэлээгүй нь буруудсан.

Zaza талаар?

Cutrone бол яг түүн шиг шинж чанартай.

Donnarumma юу эсвэл Reina юу хэн нь гараанд вэ?

Хэн сайн тоглосон нь. Нэг сайн хаалгачтай байснаас хоёр сайн хаалгачтай байсан нь дээр.

Олон улсын Арбитрын шүүх 7-р сарын 19нд хариугаа гарна. Тэр хүртэл бид өөрсдийн бодолдоо Европын тавцанд өрсөлдөх талаар бодох болно. Бид Европын тавцан тоглох талаар бодох хэрэгтэй.

Шинэ тактикийн хувилбар байна уу?

Бид дахин 4-3-3 хувилбараар тоглоно. Хагас хамгаалалтад 3 тоглогч байх нь гол зүйл юм. Гэхдээ би шинэ зүйл дээр ажиллаж байна. Тоглолтын үеэр 3 хамгаалагчтай болсон тоглож байхыг ч харж магадгүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jul 10, 2018 9:36 am

2018/19 улирлын зочин багийн өмсгөлөө танилцууллаа

Милан багийн хоёрдугаар буюу зочин багийн цагаан өмсгөлийг Аваргуудын лигийн финалд 8 удаа шалгарч байсан  бэлгэдлийг сонгон хийсэн юм.  Хүзүүний хэсгээрээ улаан, хар судалтай, урд цээжин хэсгээрээ ташуу хар судалтай бөгөөд 1990 оны Миланы өмсгөлийн хэв маягийг агуулжээ. Өмсгөл доогуураа бол цагаан шорт, цагаан оймстой байх юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Jul 11, 2018 12:36 am

Moggi: Immobile Миланд ирвэл гайхалтай наймаа болох болно

Итали довтлогч Immobile нь агент lessandro Moggi өөрийнхөн үйлчлүүлэгч Милан багт тохирох тоглогчоос гадна Улаан Харуудыг энэ улирал эхлэхээс өмнө сайн довтлогч авч чадвал өнгөрсөн улирлын үзүүлэлтээсээ илүү сайн амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Immobile тайван байна. Тэр Lazio багт үлдэж болно. Өөр багууд түүнийг сонирхож байж болох юм. Гэхдээ тэр Lazio-д байхыг хүсэж байгаа. Гэхдээ та бүхэн харж байгаа байх Cristiano Ronaldo хүртэл худалдаж болж байхад түүнийг гэсэн худалдаж болно.

Милан багийн талаар?
Immobile бол тэдний багийн зорилго. Гэхдээ тэр тэдний эхний сонголт байх эсэхийг мэдэхгүй байна тиймээс та тэднээс үүнийг асуух хэрэгтэй.
Милан баг олон төрлийн харамсалтай асуудлуудтай нүүр тулгарч байгаа тиймээс тэдний арилжаа наймааны асуудал багийн өмчлөл болон UEFA асуудлаа шийдсэн үед зүгээр болно.
Үүнд цаг орох болно. Гэхдээ энэ асуудал маргаангүй шийдэгдэх болно. Elliott эсвэл хэн нэгэн Милан эзэмшигч болж л таарна. Би хэрэв шинэ эзэмшигчид ирвэл энэ асуудал эерэг тийшээ шилжих болов уу гэж бодож байна.
Миний бодлоод Милан багт бага зэргийн өөрчлөлт хэрэгтэй. Тэдэнд довтлогч хэрэгтэй.
Ямар ч эргэлзэнгүй Immobile Милан багт тохирсон гайхалтай наймаа байх болно. Тэр бол Италийн шигшээ багийн довтлогчоос гадна Италийн Сери А лигийн хамгийн үнэ цэнэтэй довтлогч.
Өнгөрсөн улирал харамсалтайгаар бэртэл авч улирлын сүүлийн 3 тоглолтыг өнжсөн. Тэгээгүй бол Cristiano Ronaldo-тай Алтайн шахааны төлөө өрсөлдөх байсан.
Милан баг түүнийг өөрсдийн эгнээндээ нэгтгэвэл тэдний хувьд амжилттай наймаа, амжилтын эхлэл байх болно. Хэрэв тэд сайн довтлогч багтаа элсүүлж чадвал тэд өнгөрсөн улирлаасаа илүү дээр хүснэгтийн байранд бичигдэж чадна.
Gattuso-д улиралд 15-18 гоал оруулдаг довтлогч байдаг байсан бол тэд гарцаагүй хүснэгтэд сайн байр эзлэх байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zigo » Wed Jul 11, 2018 2:59 am

бандуулахаа байцан юмуу?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16923
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Forza Juve » Wed Jul 11, 2018 12:40 pm

Миланы шинэ эзэн Эллиот менежмент гэдэг хедж фанд болсон болтой. Берлусконигоос авсан Хятад нь Хятадаас мөнгө гаргаж чадахгүй байсаар Эллиотод хураалгаж байгаа болтой. Чулуу хөдөлвөл байраа болох гэж 10 жил зовно гэдэг билүү дээ... Эллиот ч бас жаахан үнэ цэнэтэй зүйлсийг нь ашиглаад, арай санхүүг нь сайжруулж байгаад дараагийн эзэнг олох ажиллагаа л хийх байх.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 5149
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Wed Jul 11, 2018 12:52 pm

zigo wrote:бандуулахаа байцан юмуу?

Ашиг бүхийхөрөнгө оруулах төсөл олдвол давж заалдх болох бх.Хчтад нөхөр үр ашгийн хувьд харанхуй туусан юм шиг бган
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Jul 11, 2018 7:32 pm

Дээгүүрээ суудлаа хурдан олоосой. Эллиот менежмент гэдэг газар авсан гэсэн мэдээ л гараад байна шд.
Нөгөөдүүл нь бид эдийн засгийн хувьд хөл дээр нь босгоноо л гээд байна. Арсенал шиг хэдэн жил туухнуу яах нь...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7514
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest