AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 17, 2018 10:41 am

Ancelotti: Ирээдүйд шигшээ багийг дасгалжуулж болно

Италийн шилдэг дасгалжуулагчдийн нэг Carlo Ancelotti ОХУ-д ДАШТ нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ Мексикийн ТВ-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Та ирээдүйд Мексикийн шигшээ багийн дасгалжуулагч болох уу?

-Яагаад үгүй гэж
Би хэзээ ч шигшээ баг дасгалжуулж байгаагүй. Эрт орой хэзээ нэгэн цагт дуртайяа. Би саяхан Италийн шигшээ багтай холбогдсон. Гэхдээ би клубийн дасгалжуулагч хийхийг илүүд үзсэн. Учир нь би өдөр бүр тоглогчдийг дасгалжуулахыг хүссэн.
Би Реалмадридыг дасгалжуулж байсан. Тиймээс Барселона багийг дасгалжуулах нь миний хувьд ярвигтай байх болно.
Интерийг ч мөн адил. Би тэднийг хэзээ ч дасгалжуулахгүй. Яагаад гэвэл миний өнгөрсөн Милантай холбоотой.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 17, 2018 10:42 am

CdS: Милан багийн Б төлөвлөгөө Higuain

Милан клуб UEFA Санхүүгийн шударга тоглолтыг хоригоос болж Европа лигид оролцож чадахгүй ч байж магадгүй байдалд байгаа билээ. Хэрэв тэд Европа лигид оролцох эрхээ аваад зуны наймааны гол бай болоод байгаа довтлогч Alvaro Morata авч чадахгүй бол Gonzalo Higuain өөрсдийн болгохоор ажиллах болно хэмээн Corriere dello Sport мэдээлж байна. Хэрэв энэ наймаа болохоор бол Аргентин довтлогчийн үнэ дээд тал нь €60 сая болох болов уу гэсэн өөрсдийн таамгаа дэвшүүлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jun 18, 2018 9:44 am

Mirabelli: Худлаа амлалт өгмөөргүй байна

Милан баг энэ зун арилжаа наймааны цонх дээр олон өндөр төвшний тоглогчид нэр холбогдоод байгаа билээ. Гэхдээ эдгээр тоглогчдийг багтаа авчрах эсэх нь UEFA Санхүүгийн шударга тоглолтын хоригоос ихээхэн хамаарах болоод байгаа билээ. Багийн спортын албаны дарга Mirabelli энэ талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Бид болгоомжтой байж, арилжаа наймааны дүрэм журмыг хүндлэх хэрэгтэй.
Бид өөрсдийн тоглогчдоо авч үлдэх тал дээр ажиллах болно. Бид Итали даа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг бөгөөд давхар өөрсдийн хүчээ зузаатгах хэрэгтэй. Ингэснээр Миланыг аль болох өндөрт авч чадна.

Хэвлэлээр Улаан Харуудын энэ зуны наймааны гол байнууд нэгээр Morata нэрлэгдээд байгаа юм. Энэ талаар?
Багт элсүүлэх тоглогчдын нэрсийг хэлэх нь илүүдсэн бас хөгжөөн дэмжигчдийг хуурсан хэрэг болох болно. Бид UEFA гаргах шийдвэрийг хүлээх хэрэгтэй. Шийдвэр гарсны дараагаар арилжаа наймааны цонхоор юу хийх боломжтойгоо мэднэ.
Мөн бидэнд бэртлээс эргэн ирж буй Andrea Conti байна. Тэр багийн хүчийг зузаатгах анхны хүн байх болно.

Энэ зун чөлөөт агент болох Marouane Fellaini болон Dani Ceballos багтаа авах уу?
Тэр хоёр бол сайн тоглогчид. Гэхдээ бидэнд ч сайн тоглогчид байна. Бид хуурамч амлалт өгөхгүй эсвэл хэн нэгнийг хуурахгүй байх хэрэгтэй. Тайван байцгаая.
Бидэнд илүү их хүндэтгэл хүртэх эрхтэй ерөнхийлөгч байна. Учир нь тэр өөрийн үүргээ үргэлж биелүүлдэг. бидний хэлж чадах зүйл гэвэл Милан баг одоо ч гэсэн шилдэг тоглогчдийг өөртөө татах хүчтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jun 18, 2018 10:00 am

Sporting багийн дасгалжуулагчаар Mihajlovic тодорч магадгүй

Милан багийг дасгалжуулж байсан Sinisa Mihajlovic Португалийн Sporting CP багийн дасгалжуулагч болж магадгүй хэмээн “A Bola” мэдээлж байна.

Серби дасгалжуулагчийн хувьд өмнө нь Сери А лигийн Bologna, Catania, Fiorentina, Sampdoria, Milan, Torino багуудыг дасгалжуулж байсан туршлагатай юм.

Тэрээр хамгийн сүүлд Torino багийг дасгалжуулж байгаад 2018 оны 1-р сарын 8 нд ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ямар нэг баг дасгалжуулаагүй юм.

Одоогийн байдлаар Португалийн багийн нөхцөл байдал асуудалтайгаа байгаа юм. Багийн ерөнхийлөгч олон нийтээр багийн тамирчдаа шүүмжилж улмаар баг зүүсэн хөгжөөн дэмжигчид багийн бэлтгэлийн талбай руу халдсан хэрэг гарсан юм. Үүнээс болж хэд хэдэн тоглогчид багтайгаа байгуулсан гэрээгээ цуцлах хүсэлтээ гаргаад байгаа юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jun 18, 2018 11:18 am

Raiola: Marseille клуб Balotelli дуртай

Mario Balotelli-н Агент Mino Raiola:

"Би Marseille багтай сайн харилцаатай.
Би тэдний багийн спортын албаны дарга Andoni Zubizarreta мэднэ бас багийн ерөнхийлөгч Jacques-Henri Eyraud сайн мэднэ. Юу болохыг харж л байя. Арилжаа наймааны цонх дуусах болоогүй байна.

Balotelli бол сэтгэл хөдлөл, баяр баясал төрүүлдэг тоглогч. Энэ нь Marseille багийн сэтгэл зүй, оюун санаад сайнаар нөлөөлнө. Marseille хотын иргэд бол хүсэл тэмүүлэлтэй хүмүүс Mario хувьд ч гэсэн яг тийм. Юу болохыг харж л байя"
Super Mario хувьд энэ 8-р сард 28 нас хүрэх юм. Mario Францын Nice багт бүх тэмцээний оролцуулаад 38 тоглолтод оролцож 26 гоал оруулсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jun 18, 2018 12:33 pm

Razzi: Kim Jong Un Интер Миланыг дэмждэг

Италийн хуучин сенатор Antonio Razzi Хойд Солонгосын удирдагч Kim Jong Un-тай уулзаж дэмждэг багуудынхаа өрсөлдөөнөөс болж энэ талаар ярилцахаас зайлс хийж байсан талаараа эргэн дурсав.

"Тэр залуу байхдаа Швейцарын Бернд сурч байсныг. Мөн Сан Сиро цэнгэлдэх орж Интер vs Милан тоглолтыг үзэж магадгүй болохыг та мэдэх үү?

Тэр үнэхээр Италийн хөлбөмбөгт дуртай ба бидний техникийн чадавхыг үнэлдэг. Тэр Интер Миланыг дэмждэг. Харин би Ювентусыг дэмждэг. Бид хэзээ ч энэ талаар ярьж байгаагүй. Учир нь Интер болон Ювентус багуудын хооронд маш өрсөлдөөн байдаг.
Тиймээс би ямар нэг таагүй байдал үүсгэхийг хүсээгүй. Тухайн үед дэлхийн энх тайвны асуудлын талаар яригдаж байсан.

Би дотроо: Anto битгий Интер-Ювентус талаар яриарай. Үгүй бол тэр чамайг буудна шүү гэж бодсон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Jun 20, 2018 8:29 pm

Badelj: Багаа нэгдүгээр тавих хэрэгтэй

Milan Badelj шигшээ багийнхан тоглогчийн талаар:

Болсон зүйл бидэнд нөлөөлөөгүй ээ. Баг нэгдүгээр байх хэрэгтэй. Шигшээ багийн талаар ярьж буй үед өөрийнгөө хоёрдугаарт тавих хэрэгтэй.
Клубийн түвшинд ч гэсэн ийм байх хэрэгтэй. Гэхдээ олон улсын хэмжээнд, шигшээ багийн хэмжээнд илүү их хэрэгтэй. Учир нь энэ бол илүү чухал нөхцөл байдал.
Чухал зүйл гэвэл бид нэгдмэл нэг байдал мөн хувцас солих өрөөндөө эерэг уур амьсгалыг авч үлдэхийг зорьж байна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Jun 21, 2018 10:52 am

Badelj: Багаа нэгдүгээр тавих хэрэгтэй

Хорватын шигшээ багийн тоглогч Milan Badelj саяхан шигшээ багаасаа хасагдсан Kalinic талаар:

"Болсон зүйл бидэнд нөлөөлөөгүй ээ. Баг нэгдүгээр байх хэрэгтэй. Шигшээ багийн талаар ярьж буй үед өөрийнгөө хоёрдугаарт тавих хэрэгтэй.
Клубийн түвшинд ч гэсэн ийм байх хэрэгтэй. Гэхдээ олон улсын хэмжээнд, шигшээ багийн хэмжээнд илүү их хүндлэл байх хэрэгтэй. Учир нь энэ бол илүү чухал нөхцөл байдал.

Чухал зүйл гэвэл бид нэгдмэл нэг байдал мөн хувцас солих өрөөндөө эерэг уур амьсгалыг авч үлдэхийг зорьж байна"
Хоёр тоглогчийн хувьд Италийн Fiorentina багт 2015-2017 он хүртэл хамтран тоглож байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Jun 21, 2018 11:14 am

Миланы удирдлагууд Meyer агенттай уулзав

Германы Schalke 04 багийн тоглогч Max Meyer энэ сарыг дуусгаад чөлөөт агент болох билээ.
Милан багийн удирдлагууд Max Meyer нь агент болох Fabio Parisi-тай өчигдөр уулзалт хийсэн хэмээн Италийн хэд хэдэн хэвлэлүүд мэдээлж байна. Герман тоглогчийн авах цалин өөр бусад урамшууллууд нийлээд €10сая байх болов уу гэж таамаглаж байна.
Meyer хувьд өөрөө Миланыг сонирхож байгаа ч гэсэн Английн Premier лигийн багуудаас илүү ашигтай саналууд ирж байгаа аж.
Гэхдээ яг одоогийн байдлаар түүнийг багтаа нэгтгэх тал дээр хамгийн боломжит багаар Hoffenheim нэрлэгдэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Jun 21, 2018 12:06 pm

Van Basten: Миланы таагүй байдал сэтгэлийг минь өвтгөж байна

Миний тоглож байсан Милан болон одоогийн Милан хоёрын хооронд их зүйл өөрчлөгджээ.
Миний Милан Silvio Berlusconi эзэнтэй Италийн баг байсан. Нидерландын гурвалтайгаас гадна үнэхээр сайн бүрэлдэхүүн байсан.
Одоо бол Хятад эзэнтэй. Тэр хэн болохыг ч мэдэхгүй байна. Баг нь ч гэсэн 30 жилийнх шиг биш.
Харамсалтайн багийн төвшин маш ихээр буурсан. Бүүр Европа лигийн тэмцээнээс хасагдах аюултай байдалд байна.
Милан-Интер багууд одоогийн Реал- Атлетико байсан гэж бодохоор сэтгэлийг минь өвтгөж байна.

Милан яг л Мадрид шиг гэж үү?

Тийм ээ. Бид эзэгнэдэг байсан. Бид Ав.Лиги, UEFA Cup түрүүлсэн.
Одоо бид Италийн хөлбөмбөгийн хямралын жишээ болоод байна. Яагаад гэж үү? Бусад багуудад мөнгө болон сайн зохион байгуулалт байна.
Ювентус яг л миний байсан Милан шиг. Зохион байгуулалттай, хүчтэй, тогтвортой өсөлт, тогтвортой амжилт гаргаж байна. Тэд хөрөнгө оруулалт хийж байна. Тэд өндөр төвшиндөө байсаар байна.
Гэсэн хэдий ч ялгаатай зүйлүүд байна. Гэхдээ том ялгаа биш. Өмнө нь Милан Европ доо эзэгнэдэг байсан бол одоо бол Реалмадрид.
Ювентус элит багуудын нэг гэхдээ тэд зөвхөн Итали даа л ялсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Jun 23, 2018 7:31 am

Тавтай морил Carolina Morace

Италийн Сери А лигийн Миланы эмэгтэйчүүдийн багийн шинэ дасгалжуулагчаар Carolina Morace 2020 он хүртэл ажиллахаар боллоо.

Carolina Morace хувьд гэвэл Италийн шилдэг хөлбөмбөгчин байсан. Өөрийн хөлбөмбөгчнийхөө замналын хугацаанд Verona, Lazio, ASD Reggiana болон ACF Modena багуудын эмэгтэйчүүдийн багт довтлогчоор тоглон 12 удаа лигид түрүүлж 13 удаа мэргэн буучаар шалгарч байсан юм. Италийн шигшээ багтаа 153 тоглолтод оролцож байсан юм. Түүний шигшээ багийн төвшинд тоглосон хамгийн онцлох тоглолт гэвэл 1990 оны 8-р сарын 18нд Вэймблей цэнгэлдэхэд Английн шигшээ багийн эсрэг 4 гоал оруулсан тоглолт юм.

Аззурричуудын төлөө 105 гоал оруулсан нь түүнийг бүх цаг үеийн мэргэн буучаар тодруулдаг юм. 1993 болон 1997 оны UEFA Эмэгтэйчүүдийн Европын Аваргын тэмцээний мөнгөн медаль, 1997 оны тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч байсан юм. 2015 онд Италийн хөлбөмбөгийн алдарын танхимд элсэн орсон анхны эмэгтэй хөлбөмбөгчин болсон юм.
Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн хувиарч гэсэн тэрээр туршлагатай нэгэн юм.
SS Lazio клуб, Тринидад ба Тобаго шигшээ баг, Италийн шигшээ багуудад ажиллаж байсан бөгөөд 1999 онд Италийн ADC Viterbese багийг анх удаагаа эмэгтэй дасгалжуулагч удирдан эрэгтэйчүүдийн лигид тоглосон явдал болж байсан юм. 2010 онд Канадын эмэгтэйчүүдийг шигшээ багийг удирдан CONCACAF Women's Gold Cup түрүүлсэн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Jun 23, 2018 7:06 pm

TBT: Pippo 2006 оны ДАШТ гоал

12 жилийн өмнө Чехийн эсрэг оруулж байсан Inzaghi гоалыг эргэн дурсацгаая

2006 оны ДАШТ Итали

Итали шигшээ баг 2006 оны ДАШТэмцээнд E хэсэгт багтан орж хэсгийн сүүлийн тойрог болохоос өмнө 4 оноотой Чех 4 оноотой, Гана 3 оноотой, АНУ- 1 оноотой байсан юм. Сүүлийн тойрогтоо хожиж байж л хэсгээс гарах хүнд болзолтой нүүр тулгараад байсан юм. Харин тэдний сүүлийн тойргийн өрсөлдөгч нь Nedved, Poborsky, Rosicky тэргүүтэй амаргүй өрсөлдөгчид болох Чехийн шигшээ баг байсан юм. Тухайн үеийн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Marcello Lippi өмнөх хоёр тойргийн тоглолтод багтаагүй тоглогчдийг тоглолтын бүрэлдэхүүнд дуудсан байлаа. Эдгээр тоглогчдийн тоонд алдарт Pippo Inzaghi багтсан байсан юм.

Aззурри болон Inzaghi: Хэсгийн нэгдүгээр байранд бичигдэж дараагийн шатанд шалгарав
Тоглолт эхнээсээ тийм ч сайхан эхлэсэнгүй. Арван долоон минут өнгөрч байхад Nesta булчингын гэмтлээс болж талбайг орхин түүний оронд Materazzi талбайд орж ирэв. Гэсэн ч энэ сэлгээ Италичуудад ашиг тусаа өгөх ёстой байж. Сохорсон биш завшив гэгчээр болж тоглолтын эхний гоалыг Materazz оруулсан юм. Италичууд энэ тоглолтод хожиж байж хэсгээс тэр дундаа нэгээр гарах байсан бөгөөд тэдэнд хожлоо бататгах шаардлагатай хоёрдах гоал хэрэгтэй байсан юм. Pippo Inzaghi 60 дах минутанд талбайд гарч хоёрдах гоалын хэд хэдэн боломж харамсалтай байдлаар алдаад байлаа. Тоглолтын төгсгөлийн 87 дах минут болох үед Inzaghi өөр олдсон боломжоо алдалгүй ашиглав. Petr Cech эсрэг сугаран гаран өөрийн алдарт даралттай хууралтаа хийн тоглолтыг тооны харьцааг 2:0 болгож Аззурричуудыг дараагийн шатанд шалгаруулав

Чех 0-2 Итали
Чех: Cech, Grygera, Jankulovski, Rozehnal, Kovac (78' Heinz), Nedved, Plasil, Poborsky (46' Stajner), Polak, Rosicky, Baros (64' Jarolim). Дасгалжуулагч: Bruckner.
Итали: Buffon, Zambrotta, Nesta (17' Materazzi), Cannavaro, Grosso, Camoranesi (74' Barone), Perrotta, Pirlo, Gattuso, Totti, Gilardino (60' Inzaghi)

Дасгалжуулагч: Lippi.

Тоглолтын шүүгч: Archundia (Mexico)

Гоал: 26' Materazzi (I), 87' Inzaghi (I)

Улаан Карт: 90’+2’ Polak (CR).
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 24, 2018 8:57 pm

Милан клубд ямар хүмүүс хөрөнгө оруулж эсвэл худалдаж авах гэж байна

Италийн санхүүгийн хэвлэл болох Il Sole 24 Ore АНУ-ын Tom Ricketts гэр бүлээс гадна Милан багийн худалдан авч болохуйц 4 нэр дэвшигчийг өөрсдийн зүгээсээ нэрлэж байна.

Милан багийн удирдлагууд одоогоор АНУ-д Милан багийн хувьцааны шинэ хамтран эзэмшигчийг хайн яваа билээ.

Нэгдүгээрт Италид төрж 12 настайдаа АНУ нүүсэн бизнесмен Rocco Commisso. Сүүлийн үеийн мэдээгээр түүнийг энэ 4 эрхэм дундаас Милан багийг өөрийн болгох хамгийн өндөр боломжтой хэмээн мэдээлж байна. Тэрээр кабелын телевизийн болох Mediacom үүсгэн байгуулагч, мөн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг юм. Өнгөрсөн жил тэрээр АНУ мэргэжлийн лигийн New York Cosmos багийг худалдан авсан юм.

Хоёрдугаарт АНУ-ын Техас мужид төрж өссөн Tilman Joseph Fertitta. Түүний эцэг эх Италийн Sicily нүүж ирж байсан юм. Landry’s Inc рестораны эзэн мөн 2017 оноос АНУ-ын NBA Houston Rockets эзэн болсон юм.

Гуравдугаарт хэд хэдэн мэргэжлийн багийг эзэмшдэг Joshua Harris бичигдэж байна. Тэрээр New Jersey Devils хоккей баг, NBA Philadelphia 76ers болон Английн Premier лигийн Crystal Palace багийн хувьцааны 18 хувийг эзэмшдэг юм.
Хамгийн сүүлд James Dolan бичигдэж байна. Италийн хэвлэлийнхэн түүнийг хамгийн нууцлаг худалдан авагч байж болох юм гэж үзэж байна. Тэр болон түүний гэр бүл Madison Square Garden цэнгэлдэхийг эзэмшдэгээс гадна New York Rangers хоккей баг, New York Liberty эмэгтэйчүүдийн багийг эзэмшдэг юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Jun 25, 2018 7:03 pm

Fiorentina баг руу Gabriel явах уу?

Италийн Fiorentina клуб Милан багийн хаалгач Gabriel-г Sampdoria багаас өрсөн өөрсдийнхөө эгнээндээ нэгтгэн авч 4 жилийн гэрээ байгууллаа хэмээн Gazzetta dello Sport мэдээлж байна.
Бразил хаалгачийг Улаан Харууд анх 2012 онд авч байсан болов ч ирснээсээ өнөөг хүртэл 7 тоглолтод л оролцсон юм. Тэрээр ирснээсээ хойш Milan гадна Cruzeiro, Carpi, Napoli, Cagliari, Empoli багуудад зээлээр тоглож байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 26, 2018 10:26 am

Maldini: Миланд санаа зовж байна

Милан багийн домогт ахлагч Paolo Maldini төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Италийн Gazzetta dello Sport сэтгүүлд нийт 50 асуулттай ярилцлага өгснөөс Миланд тоглож явсан цагийн талаар болон одоогийн багийн нөхцөл байдлыг талаарх түүний өгсөн ярилцлагуудыг бид түүвэрлэн хүргэж байна.

-Одоо бол би зодог тайлсан хөлбөмбөгчин, аав, нөхөр, бас аз жаргалтай эр билээ.
Би зөвхөн хоёр өмсгөл л өмсөж байсан.
Милан болон Италийн шигшээ. Би хэзээ ч Милан багийг орхин гэж бодож байгаагүй. Баг маань ч гэсэн намайг зарна гэж төлөвлөж байгаагүй.

Милан багт насан туршдаа тоглосон талаараа?
-Илүү их үүрэг хариуцлага гэсэн үг. Чамайг энэ хариуцлагыг хүлээн авахад бэлэн болсон цаг нь ирдэг.

Хамгийн шилдэг Миланы бүрэлдэхүүн?
-Дасгалжуулагч Sacchi нь 1992-93 оны эхний баг, Capello удирдаж байсан Миланы баг. Мөн Ancelotti 2002-2003 оны баг бүрэлдэхүүн.
Гарааны бүрэлдэхүүн гэлтгүй сэлгээний бүрэлдэхүүнд ч гэсэн маш чадварлаг байсан. Гэхдээ надад үлдсэн хамгийн дурсамж гэвэл миний өөрийн дебют байна. Цэнгэлдэх руу автобусаар явж байхдаа би хэрхэн энэ багт үлдэхвээ гэж гайхшран бодож байлаа.
Би хэзээ ч Миланы төлөө гарч тоглоно гэж бодоогүй. Гэхдээ л ийм зүйл болсон. Замналын маань хамгийн эхний тоглолтын талбайн муу тааруу байсан хаалгач Terraneo араараа өгсөн дамжуулалт миний хамгийн анхны бөмбөгнд хүрсэн хүрэлт байсан.

Таны Милан баг дах хамгийн шилдэг он жилүүд?
-Бие бялдрын хувьд би 1991 -1992 болон 1993-1994 улирал оргилд хүрсэн. Гэхдээ би 2002-2003 оны улирлын Миланыг сонгоно.
Би үргэлж төгс тоглолт үзүүлэхийг хичээдэг байсан. Гэвч энэ бол боломжгүй зүйл. 2002-2003 оны улирал би тийм тоглолт үзүүлэхэд ойртож очсон. Тэрхүү улирал би Ав.лигийн 19 тоглолтыг бүгдэд нь оролцон сайн тоглосон.

Милан багийн санхүүгийн байр байдлын талаар?
-Хөгжөөн дэмжигчийн хувиар би санаа зовж байна. UEFA Миланыг хасна гэж бодохгүй байна. Харин ч эсрэгээрээ хүчтэй Миланыг хүсэж байгаа. Юу болохыг харж л байя.
Би Сан Сиро цэнгэлдэхээ санаж байна. Тоглолтын өмнөх агшнууд, талбайн голд багаараа зогсон тоглолтоо хүлээх гэх мэт олон гайхалтай мөчүүдийг санаж байна. Хөлбөмбөгт надад олон найз нөхөд бий. Аз болж надад дахин ажил хийх хэрэг гараагүй.
Гэсэн хэдий ч би Barbara Berlusconi-д тийм гэж хэлсэн.
Би зөвхөн одоогийн Миланы эзэдүүдэд үгүй гэж хэлсэн. Шигшээ багийн хувьд би 2014 оны ДАШТ Италийн багийн дасгалжуулагчийн албанд орж болох байсан. Гэсэн тэд холбогдоогүй.
Би Chelsea багт үгүй гэж хэлсэн. Учир нь тэр үед дөнгөж зодог тайлж байсан бас тэд миний хийх ажил яг нарийн тодорхой биш байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 26, 2018 10:57 am

Sala: Миланд шударга бус хандаж байна

Милан клуб UEFA санхүүгийн шударга тоглолтын хариуг хүлээж байгаа билээ. Зарим хэвлэлүүд Милан багийг санхүүгийн шийтгэл хүлээхээс гадна бүүр цаашлаад хоёр жил Европын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж магадгүй хэмээн мэдээлж байна.
Энэ талаар Италийн Милан хотын дарга Giuseppe Sala: “Paris Saint-Germain багийн юу хүссэн зүйлийн UEFA хамаагүй хийсэн. Юу болохыг харж л байя. Хэрэв тэд Миланд хориг тавьбал их хэмжээний шударга бус байдал бий болно" хэмээн ANSA хэвлэлд мэдэгджээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 26, 2018 11:42 am

Mirabelli: UEFA шийдвэрийг хүлээж байна

Милан баг UEFA гаргах шийдвэрийг хүлээж байна. Энэхүү шийдвэр өчигдөр гарах байсан хойшилж өнөө шөнө эсвэл гуравдах өдөр хүртэлх хугацаагаар хойшилсон билээ. Багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli багийн эргэн тойронд болж буй үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Бид бэлдэх ёстой зүйлс дээрээ ажиллаж байна. Дараагаар UEFA шийдвэрийг хүлээж байна.
Бид хүлээх хэрэгтэй боллоо. Хачирхалтай сонин замаар ажлаа хийж байна. Гэхдээ бид үүнд дасан зохицно. Бид арилжаа наймааны цонх дээр болгоомжтой хандах ёстойгоо мэднэ. Гэхдээ бид ирэх улиралдаа бэлдэхийн тулд өөрсдийн баг бүрэлдэхүүн дээрээ ажиллах хэрэгтэй. Учир нь бид Италидаа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй.
Одоогийн нөхцөл байдлыг шийдэхийг хүлээн суугаа хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт хүсэж байна. Гэхдээ бид Милан багийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа гэдгийг би баталж чадна.

Дасгалжуулагч Gattuso талаар?
Тэр хэзээ ч тайван байгаагүй. Хэдий тэр амралтаа аван амарч байгаа ч гэсэн. Тэр бидэнтэй өдөр 30-40 удаа ярилцаж байгаа. Магадгүй тэр амралтаа авч хол яваагүй нь дээр байсан байх.

Max Meyer Милан багт ирэх үү?
Тэр бол бидний мэдэх сайн тоглогч. Гэхдээ бид түүнийг сонирхоогүй байна.

Nikola Kalini талаар?
Бид түүнийг нурууны бэртэлтэй байсныг мэднэ. Мөн тэр тааруухан улирлыг туулсан. Тэр багийн арилжаа наймааны цонх дээр байгаа. Яагаад гэвэл Европын багууд түүнийг сонирхож байна. Энэ асуудал бишээ.

Suso талаар?
Тэр бол бидний хувьд чухал үнэ цэнэтэй тоглогч.Гадаадын баг түүнийг авахаар бол чөлөөлөгдөх гэрээний заалттайгаар гэрээгийн сунгаж хийсэн. Тэр Миланд үлдэхийг хүсэж байгаа. Тиймээс тэр өөрөө л бодлоо өөрчилчхөөгүй л бол ямар ч асуудал байхгүй.

Donnarumma талаар?
Одоогоор ямар нэг санал ирээгүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Jun 27, 2018 10:15 am

Kaka: Миланд эргэн ирэхийг хүсэж байна

Бразилын Алдарт хөлбөмбөгчин Kaka Италийн Gazzetta Dello Sport сэтгүүлд Милан багт эргэн ирэх хүсэлтэй байгаа тэгэхдээ энэ удаа тоглогчийн хувиар бус менежер, удирдлагын байр сууриас ирэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Би Италид дасгалжуулагчийн сургалтад сууж болно.
Гэхдээ би өөрийгөө талбай дээр дасгалжуулагчийн хуваар төсөөлөхгүй байна. Би өөрийгөө ширээний ард суух албан тушаалд илүү тохирно гэж бодож байна. Гэхдээ Италид дасгалжуулагчийн чиглэлээр суралцах нь миний боловсролд ач тустай.
Би үргэлж Миланыг дэмждэг байсан. Би дасгалжуулагч Rino Gattuso-тай холбогдоогүй удсан гэхдээ багийн гүйцэтгэх захирал Fassone болон багийн тоглогчидтой байнгын холбоотой байгаа.
Би саяхан Andrea Pirlo-тай ярилцсан. Миланаас Dida болон Serginho нар Италид дасгалжуулагчийн сургалтад сууж байгаа. Би тогтмол мэдээлэлтэй байгаа.

Европын тэмцээн уралдаанд оролцохгүй байж магадгүй талаар?

-Ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Милан клуб Европа лигид тоглож чадна гэж найдаж байна. Тэд үүнийгээ талбай дээр ялалт байгуулан олж авсан. Тэд удаанаар өөрсдийн хаана байсан тэр газраа эргэн очих болно.
Үүнд цаг шаардана. Гэхдээ ийм зүйл болно. Бид цөхөрч болохгүй. Бид чухал үнэ цэнэтэй зүйл бүтээж чадна.
Би үнэхээр хөлбөмбөгт дуртай. Одоо бол би үүнээс гадуур амьдарч байна. Гэхдээ энэ бол зайлшгүй алхам. Яагаад гэвэл би шинэ үе шатанд бэлтгэж байна.
Би Милан багт эргэн очихыг маш их сонирхож байна. Би хэзээ гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ л эргэн очих болно.
Би удахгүй эргэн очно гэж найдаж байна. Яагаад гэвэл Милан яг л гэр шиг минь л гэсэн үг.
Бид дахин эхэлж чадна гэж бодож байна.
Хөгжөөн дэмжигчдэд хандан хэлэхэд Тэвчээртэй бай, Шинэ түүх удахгүй эхлэх болно.
Миланы төлөө дахин ажиллах сайхан байх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Jun 28, 2018 8:44 am

Alen Halilovic Миланы эмчийн үзлэгт орно

Хорватын Dinamo Zagreb багаас гаралтай Alen Halilovic Өнөөдөр Милан багийн эмчийн үзлэгээр орох гэж байна. Хэрэв эмчийн үзлэгээр ямар нэг асуудалгүй гарвал Милан багтай 3 жилийн гэрээ хийнэ хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хэдий 22 настай ч гэсэн Barcelona B багт, Barcelona багийн үндсэн баг, Испани Sporting Gijón, Германы Hamburger SV, Испани Las Palmas багуудад тоглож байсан туршлагатай юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жавхаа » Thu Jun 28, 2018 12:57 pm

Европа Лигт тоглох эрхийг хассан гэнэ үү... УЕФА бандсан юм байхаа
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 4797
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Thu Jun 28, 2018 12:58 pm

Жавхаа wrote:Европа Лигт тоглох эрхийг хассан гэнэ үү... УЕФА бандсан юм байхаа


Тэгчлээ...
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4236
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Jun 29, 2018 1:17 pm

Rocco Commisso: Би Ювентусын фанат

Бид өмнө нь Милан багийг худалдан авч болохуйц АНУ-ын дөрвөн саятан эрхмүүдийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаа Милан багийг худалдан авахтай хамгийн ихээр холбогдож буй Rocco Commisso эрхэмийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Rocco Commisso бол Италийн Calabria бүс нутгаас гаралтай 12 настайдаа АНУ руу нүүж ирсэн бизнесмен юм. Милан багийн дасгалжуулагч Gattuso, багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli-тай нэг нутгаас гаралтай юм. Тэрээр кабелын телевизийн болох Mediacom үүсгэн байгуулагч, мөн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг юм. Спортын ертөнц ямар нэг холбоо хамааралгүй цоо шинэ хүн биш юм. Өнгөрсөн жил тэрээр дампуурлын эрмэг дээр байсан АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн New York Cosmos багийг худалдан авсан юм. Тиймээс Милан шиг нөхцөл байдалд байгаа багийг ийм нөхцөл байдлаас хэрхэн гаргахаа сайн мэдэх хүн билээ. Өнгөрсөн оны Forbes cэтгүүлийн АНУ-ын 400 баян эрхмийн тоонд багтан орж байсан юм.

Forbes сэтгүүлийн нэгэн дугаарт тэрээр “Италийн цагаачдын түүхэнд болон бизнесийн ертөнцөд сүүлийн 100 жилийн хугацаанд над шиг өөр хүн байхгүй гэж би бодож байна” хэмээн ярилцлага өгч байжээ.
Мөн 2017 онд Италийн Сери А лигид өөрийн гэсэн багтай болох хүсэлтэй байсан талаараа нууцаа дэлгэсэн байна. Италийн хөлбөмбөгийн Сери А,Б лигүүдийн Roma, Venezia, Reggiana багууд Америк эзэнтэй байдаг бол Bologna клуб Канад эзэнтэй байдаг билээ.
Милан багийг худалдан авахаар сонирхож буй Rocco Commisso We The Italians-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Би өмнө нь хэд хэдэн удаа Италийн багуудад худалдан авах санал тавьж байсан. Саяхнаас гэвэл АС Милан багийг Хятадуудаас худалдан авах үйл ажиллагаанд оролцох уу гэж миний найз Sal Galatioto надад санал тавьсан. Бид хоёр олон жилийн өмнө Royal Bank of Canada хамтдаа ажиллаж байсан юм.
Эхний шатанд тэр надаас хөлбөмбөгийн баг худалдан авах үйл ажиллагаанд оролцмоор байна уу гэж асуусан. Учир нь тэр намайг санхүүгийн боломж бололцоотой, Италийн хөлбөмбөгийг сонирхдогийг мэддэг.
Арван долоон жилийн өмнө би Италийн Сери А лигийн Sampdoria болон Genoa багуудад багаа худалдах авах санал тавьж байсан. Мөн De Benedetto болон Pallotta нарыг AS Roma багийг худалдан авахад нь хөрөнгө оруулж байсан.
Надад Pescara, Palermo, Catania, Reggina багуудаас өөрсдийнхөн багийг худалдаж авах санал ирж байсан. тэгэхдээ би худалдаж аваагүй.
Та яагаад намайг татгалзсаныг мэдэх үү? Яагаад гэвэл би Calabria далайн элсэн эрэг дээр хөлбөмбөг тоглодог байхаасаа л эхлэн Ювентусын үнэн ч фанат болсон.
Би Ювентус багийн эзэн Agnelli-тай уулзаж байсан. Үнэнийг хэлэхэд тэдэнд миний мөнгө хэрэггүй. Миний тэдэнд тавьсан санал багийн худалдаж авах биш байсан. Би яг л 20-30 жилийн өмнө Либийн удирдагч Gadhafi, Ювентус багийн нэг жижиг хэсгийг худалдаж авсан шиг зүйл хийхийг хүссэн.
Би тэтгэвэрт гарахаасаа өмнө Ювентус багийг хамгийн том хувьцаа эзэмшигч гэж өөрийгөө зарламаар байна. Гэхдээ багийг удирдахаар хэмжээний хувьцаа эзэмшигч бишээ. Би Agnelli гэр бүлийнхнийг ер бусын хүмүүс гэж боддог. Тэд Ювентус багийг дэлхийн шилдэг тэргүүлэгч баг болгоход маш их зүйлс хийсэн”

Магадгүй эцэст нь Rocco Commisso Ювентус багийн хамгийн том өрсөлдөгч багийг худалдан авахаар сэтгэл шулуудсан бололтой.
Cонирхуулж нэмж хэлэхэд Silvio Berlusconi анх Милан багийг худалдаж авахаасаа өмнө Интер Милан багийг дэмждэг байсан билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Forza Juve » Fri Jun 29, 2018 4:39 pm

Милан ч энэ зун адал явдалтай байна аа... Хятад эзэн нь Хятадын засгаас мөнгө гаргах дээр хатуу хяналт тавих ёстой гэсэн жагсаадтад орсон, Хятадаас мөнгө гаргах бололцоогүй болсон, өөрөө хэн нь үл мэдэгдэх нөхөр.. АНУ-ын Эллиот менежментээс авсан зээл нь 10-р сард төлөгдөхгүй бол багаа алдах гээд байгаа байгаа, баг нь УЕФА-гийн санхүүгийн шалгуурыг хангаагүй гээд ирэх улирлын Европа лигт орж чадахгүй болж байгаа гээд л ккк

Энэ манай фэн Коммиссо нь хөөрхий авчихаасай даа...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4984
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Jun 30, 2018 9:10 am

Zlatan Ibrahimovic: Швед над шиг байлдан дагуулж чадна гэхдээ...

Швед довтлогч  Zlatan Ibrahimovic өөрийнхөн шигшээ баг энэ жилийн ДАШТ амжилттай сайн тоглож чадна. Харин өөрийнхөн улсынх нь хэвлэл мэдээлэлдээ тийм ч сайн хандахгүй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

ДАШТ эхлэхээс өмнө би хэлж байсан Шведийн шигээ баг хол явж чадахыг бүүр цаашлаад түрүүлж болохыг.
Би Шведийн шигшээ багийг шөвгийн 16д шалгарсанд маш их баярлаж бас бахархаж байна. Би тэднийг дэлхийн тавцанд аваачсан одоо Шведүүд дэлхийн оргилд гарлаа.
Шведийн эсрэг тоглох хэн ч тоглох байх хамаагүй хялбар тоглолт хийхгүй. Үүнийг хүн бүр мэдэж байгаа гэж бодож байна.

ДАШТ үеэр Шведийн шигшээ багийн Jimmy Durmaz руу арьс өнгөөр ялгаварласан хэрэг гарсан билээ. Энэ талаар?
-Энэ бол хэвийн зүйл. Бухал салхи даган хөдөлдөг шиг л зүйл. Шведийн хэвлэл мэдээлэл яг л тийм.
Миний хөлбөмбөгийн замналын бүхий л хугацаанд ийм зүйл болсон. Хамгийн муухай зүйл нь юу вэ гэвэл чи Швед хүн байтал Шведийн хэвлэл мэдээлэл дагаал муулдаг. Одоо бүүр улам дор болсон. Бид ийм л ертөнцөд амьдарч байна.
Бид тэдгээр мунхаг хүмүүсийг үл ойшоох хэрэгтэй. Баяр баясгалантай байж, өөрсдөдөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гэхдээ хуйвалдсан, зальтай хүмүүс яг л Шведийн хэвлэл мэдээллийг гарах хэцүү. Бид өөрсдийн юу хийх дуртай тэхийгээ хийх хэрэгтэй. Бид хөлбөмбөг тоглон өөрсдийн хайр, баяр баясал аз жаргалаа бусдад түгээх хэрэгтэй.
Шведийн хэвлэл мэдээлэл буруу зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа нь ичгэвтэртэй хэрэг. Швед бол 9 сая хүн амтай жижиг улс. Хэвлэл мэдээллүүд ингэж буруу зүйл хийхийн оронд хүмүүсийн мэдлэгийг дээшлүүл тэднийг нэгдмэл нэг байл хэрэгтэй. Тэд үүнээс эсрэг зүйл хийж байна.
Тэд өөрсдийн сонин сэтгүүлээ зарах зарахын тулд биднийг ашиглаж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jul 01, 2018 11:40 am

Parolo: Би Immobile-г хулгайлах болно

Италийн Сери А лигийн өнгөрсөн улирал Lazio багт сүүлийн тойрогт Интерт 3-2 хожигдож Аваргуудын Лигид оролцох эрхээ алдсан билээ. Зун болж арилжаа наймааны цонх нээгдсэнээс хойш багийн гол хэд хэдэн тоглогч багаасаа явж магадгүй мэдээллүүд гараад байна. Бразил тоглогч Felipe Anderson Английн West Ham United баг руу Milinkovic-Savic тэдний лигийн өрсөлдөгч Juventus, Английн Manchester United болон Испани Real Madrid багуудтай нэр холбогдоод байгаа билээ.

Lazio багийн ахлагч Parolo өөрийнхөн багийн арилжаа наймааны талаар сэтгүүлчдэд:

-Тэр бол хүчтэй тоглогч. Италид байхдаа өөрийн тоглолтоо сайжруулсан. Тоо баримтууд түүнийг одоогоосоо ч илүү тоглолт үзүүлж чадахыг харуулж байна.
Түүнийг багт тогтоон барьж үлдээх амаргүй байх болно. Гэхдээ тэр Lazio багт үлдэх юм бол би үнэхээр их баярлах болно.

Immobile Милан баг руу явж магадгүй талаар?
-Тэр намайг хаяад явж чадахгүй ээ. Тэр миний хүзүүн дээр зүүгдээстэй. Тэр бол миний маш сайн анд нөхөр.
Би түүнийг багаас явна гэж бодохгүй байна.
Хэрэв багаас явах гээд байвал би түүнийг хулгайлаад гэрт нь аваачаад түгжинэ.

Lazio баг саяхан RB Salzburg багаас жигүүрийн тоглогч Valon Berisha €7.5саяар авсан. Энэ талаар?
-Тэр бол олон байрлал дээр тоглож чадах олон талт тоглогч. Тэр бол маш сайн наймаа бөгөөд багт өөрийнхөө туслалцааг хүргэж чадна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest