AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Mon Aug 21, 2017 4:39 pm

Tmshinoda wrote:Нээлтийн тоглолтыг Батбаяр, Чуугий мань 3 үзлээ..

Сайхан хожлоо.. :-D

та 3 яг үзсэн үү? :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9367
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Aug 21, 2017 6:56 pm

Pioli: 'Kalinic мэргэжлийн бус зан гаргасан

Италийн Серья А лигийн 2017-2018 оны улирлын нээлт өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Лигийн нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Inter Milan vs Fiorentina клубуудын тоглолт байсан юм. Уг тоглолтыг онцгой болгож байсан зүйлс нь өнгөрсөн улирал Inter Milan клубийг дасгалжуулж байсан Pioli энэ жилээс Fiorentina клубийг дасгалжуулан өрсөлдөгчийн дүрээр зочилон тоглосон юм. Мөн Fiorentina клубд тоглож байсан Borja Valero энэ зун Inter milan багт нэгдэж өөрийнхөө хуучин багийн эсрэг тоглох явдал байлаа. Өөр нэгэн зүйл нь Fiorentina-н довтлогч N.Kalinic энэ тоглолтонд оролцох болов уу гэдэг асуулт байсан юм. Арилжаа наймааны цонх нээгдсэнээс хойш зуны турш Милантай нэр холбогдоод байсан юм.
Дасгалжуулагч Pioli энэ тоглолтын өмнө хэвлэлийнхэнд өөрийн багийнхаа одоогийн нөхцөл байдал болон Kalinic талаар өөрийн бодлоо сэтгүүлчидтэй хуваалцсан юм.

“Багийн хамгаалагч Pezzella бэртэл нь хараахан эдгээгүй байна. Тэр өнөөдрөөс л бидэнтэй бэлтгэл хийж эхэлсэн. Үүнээс бусдаар бол бүх тоглогч нар сайн формтой байна. Simeone бүрэн дүүрэн формтой байна. Яг л багт ирсэн бусад шинэ тоглогч нар шиг. Энэ жил бид олон сайн тоглогч нар багтаа элсүүлсэн. Үүнийхээ үр шимийг ч хүртэнэ гэж бодож байна. Бид энэ улирал ямар амжилт гаргахаа мэдэхгүй байна. Гэхдээ бид зорилго тэмүүлэлтэй байх ёстой. Бид зарим нэг залуу авьяаслаг тоглогчид багтаа элсүүлсэн. Тоглолт бүрт хожихын төлөөх сэтгэл зүйг багтаа суулгах хэрэгтэй”
Энэхүү тоглолтонд Kalinic оролцоогүй бөгөөд Милан клубд очих эсэх нь баттай болоогүй байсан тухайн цаг үед хоёр ч удаа тэрээр багийнхаа бэлтгэлээ тасалж байжээ.

Энэ талаар хэлэхдээ: “Би анхнаасаа л энэ явдлыг аль болох хурдан шийдэх хэрэг гэж хэлж байсан. Хоёр клуб болон тоглогчийн дундах асуудлыг. Мэдээж тэр мэргэжлийн бус зан чанар гаргасан”
Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр хоёр баг албан ёсоор тохиролцоонд хүрээгүй байхад Хорват довтлогчийн хувьд өөрөө Миланд элсэхээр эрс шулуудсан байсан бөгөөд багийнхаа сүүлийн хоёр бэлтгэлийг тасалсан хэмээн клубийн зүгээс мэдээлж байсан юм.
Энэхүү наймаа одоогийнх шиг илүү баттай болохоос өмнө Италийн хэд хэдэн хэвлэлүүд энэ наймааг баттай болно хэмээн мэдээлж байсан юм. Улаан харууд түүнийг €5 саяар зээлээд ирэх зун €20 саяар авах нөхцөлтэйгээр өөрийн болгож байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 22, 2017 10:41 am

Marchisio Sr: Милантай холбоотой мэдээллүүд бол цуу яриа

Ювентус клубийн хагас хамгаалагч Claudio Marchisio-н агентаар түүний аав болох Stefano Marchisio ажилдаг. Саяханаас хэвлэлээр яригдаад байгаа мэдээлэл болох түүний хүү Миланд тоглож магадгүй гэх мэдээлэлд тэрээр хариулт өгжээ.

"Үнэндээ би үүний талаар юу ч мэдэхгүй байна.
Би энэ цуу ярианууд хаанаас гарсныг мэдэхгүй байна. Бид хоёр жилийн таван жилийн гэрээ байгуулсан. Одоо цаана нь гурван жил дутуу байна.
Үлдсэнийг нь Ювентусээс асуух хэрэгтэй байх. Гэхдээ би тэдэнтэй гурван хоногийн өмнө ярилцсан. Тэд надад энэ талаар юу ч яриагүй. Энэ Миланы зүгээс гаргасан цуу яриа байх.
Хоёр зүйл баттай байна. Claudio сайн байгаа. Мөн тэр тоглохыг хүсэж байгаа. Хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх бүрээр Ювентус клуб олон тоглогч худалдаж авдаг. Энэ нь тэр багаас явах ёстой гэсэн үг биш.
Хэрэв тэр хэдэн сараар талбайд гарч тоглохгүй байвал бид ирэх жилээс багаас явах талаар бодож болох юм. Гэхдээ багийн дасгалжуулагч түүнийг өнгөрөгч тойрогт тоглуулсан. Багт түүнтэй холбоотой ямар нэг асуудал байхгүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Aug 22, 2017 10:56 am

Милан клуб хорват довтлогч Nikola Kalinic-г багтаа авснаар тэд энэ зуны 11 дахь шинэ тоглогчоо багтаа нэгтгэж байна. Сэтгүүлчид Миланы гүйцэтгэх захирал Marco Fassone-с багийн арилжаа наймааны ирээдүйн талаар асуухад довтлогч Nikola Kalinic сэтгэл хангалуун байна. Мөн одоогоор шинэ наймаа хийхээр төлөвлөөгүй байгаа хэмээн мэдэгджээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Tue Aug 22, 2017 12:16 pm

Өсөхбаяр wrote:
Tmshinoda wrote:Нээлтийн тоглолтыг Батбаяр, Чуугий мань 3 үзлээ..

Сайхан хожлоо.. :-D

та 3 яг үзсэн үү? :ногоон:


Яг үзсэн :lol:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4329
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Aug 23, 2017 8:18 am

Калинич ирээд дахиж наймаа хийгдэхгүй л гэж...
Гэхдээ манайх Маркизио, Кейта Балдо нартай холбоотой хэвээр байна.

Маркизио цонх хаахаас өмнө Ювэгээс явж магадгүй гэж... Хямд авчихвал гоё л наймаа.
Кейта Балдогийн төлөө дахиад 15 сая евро дээр Палетта, Нианг нарыг өгье гэсэн байна...

Манайхаас явах тал дээр. Соса, Нианг, Палетта нар их яригдаж байна.
Жозе Соса явах байх. Фенербахчетай яриад байна. Густаво Гомезыг бас Фенер сонирхож байгаач манайх режект хийсэн байна.
Ниангийн 18 сая еврогийн саналыг режект хийсний дараагаар Оросууд бүр 23 сая евро гээд санал оруулж...
Нианг өөрөө хүсэхгүй байна. 23 саяар явуулчихвал болж л байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7518
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Aug 23, 2017 8:19 am



Манай энэ зуны авсан 11 хүн. Бараг л болчихоор байна хаха
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7518
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Aug 23, 2017 12:57 pm

Kalinic: Би ямар нэг дарамт мэдрэхгүй байна

“Би энд байгаадаа үнэхээр их баяртай байна. Милан клубд бүх зүйл шинээр эхэлж байна. Би эндэх бүх зүйлс сайн явагдана гэж найдаж байна. Миний хэлж чадах зүйл бол хожил байгуулахын төлөө би бүхнийг хийх болно. Ингэхийн тулд би золиос гаргахад бэлэн байна. Би өнгөрсөн жил Fiorentina амжилттай тоглосон шигээ энэ жил Миланд ч гэсэн тэгж тоглох хэрэгтэй байна. Би ямар нэг дарамт мэдрэхгүй байна. Би хэрхэн тоглох тал дээрээ л төвлөрч байна. 7-дугаарын өмсгөлийн талаар гэж үү. Би 9 дугаарт дуртай. Гэхдээ André Silva энэ дугаарын сонгоод авчихсан байсан. Би 7 дугаар сул байхаар нь авсан”
Хорват довтлогчийн хувьд Kalinic Италийн серья а лигид ирснээсээ хойш 83 тоглолтонд оролцож 33 гоал оруулсан байдаг. Түүний хувьд 2-3 тоглолтонд 1 гоал оруулдаг статистиктай. Энэхүү статистик нь түүнийг лигийн шилдэг хүчтэй довтлогч нарын нэг болгож байна. Түүний хувьд цохилтын ур чадвартай сайтай, агаарын тулаанд сайн тоглодог нь түүний давуу талууд юм. Хорин ёсөн настай 187см өндөр, 80 кг жинтэй тэрээр карьерийнхаа оргил үед Миланд нэгдэж байна.

Карьер
1988 онд Хорватын Cолинд төрсөн. Өөрийн хөлбөмбөгийн замналаа Hajduk Split багаас эхлүүлсэн. Pula Staro Cesco болон Sebenico багуудад тоглож байхдаа өөрийн мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа анхны гоалыг оруулж байсан. 2009–2011 онуудад Английн Blackburn Rovers багт 44 тоглолтонд оролцож 7 гоал оруулсан. Дараагаар нь Украйны Dnipro Dnipropetrovsk багт 2011–2015 хүртэл тоглож 86 тоглолтонд 36 гоал оруулсан байдаг. Одоо Италийн Сериа А лигидээ 2015 оноосоо өнөөдрийг хүртэл тоглохдоо 68 тоглолтонд 27 гоал оруулжээ. Харин шигшээ багийнхаа хувьд гэвэл Үндсэн багаа орохоосоо өмнө шигшээ багийнхаа бүх насны ангилалд тоглож байжээ. 2008 онд Хорват vs Молдав шигшээ багуудын тоглолтонд сэлгээнээс гарч ирж дебютээ хийж байсан. Өнгөрөгч Франц зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Испанитай хийсэн тоглолтонд гоал оруулж, гоалын дамжуулалт өгч байжээ.

Милан клубийн гүйцэтгэх захирал Marco Fassone түүний талаар:
“Бид Nikola-г багтаа элсүүлснээр өөрсдийн энэ жилийн баг бүрэлдэхүүнээ бүрдүүлж дууслаа гэж бодож байна.Бид энэ зун 11 наймаа хийлээ. Хамгийн сүүлийн наймааг амжилттай хийхэд их цаг шаардсан амаргүй наймаа боллоо. Kalinic хувьд өөрөө россонери болохыг ихээр хүссэн. Түүний хувьд эртнээс Миланы тоглогч болохыг хүссэн бөгөөд энэ түүнийг наймааг амжилттай болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юм.Тэр бол бидний хайж байсан чадварлаг бөгөөд туршлагатай тэрхүү тоглогч юм. Бид үргэлж л энэ онцлогч, шинж чанаруудын талаар ярьж байсан. Үүн дээр тулгуурлан бид Leonardo Bonucci болон Lucas Biglia нарыг багтаа авсан.Nikola баг бүрэлдэхүүнийг гүйцээж бүрэн болгосон. Бид Миланы шинэ тоглогчдоороо бахархаж байна”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Aug 23, 2017 12:58 pm

Nikola Kalinic Серья А лиги дах 27 гоалынхоо 25-ын эсрэг багийн арван зургаа дотор оруулж байжээ. (92.6%)
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Aug 23, 2017 12:59 pm

Милан клуб хорват довтлогч Nikola Kalinic-г багтаа авснаар тэд энэ зуны 11 дахь шинэ тоглогчоо багтаа нэгтгэж байна. Сэтгүүлчид Миланы гүйцэтгэх захирал Marco Fassone-с багийн арилжаа наймааны ирээдүйн талаар асуухад довтлогч Nikola Kalinic сэтгэл хангалуун байна. Мөн одоогоор шинэ наймаа хийхээр төлөвлөөгүй байгаа хэмээн мэдэгджээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 24, 2017 10:50 am

Rafinha Милан багт тоглохыг хүсэж байна

Sky Sport Italia мэдээлж буйгаар Barcelona клубийн хагас хамгаалагч Rafinha Миланд тоглохыг хүсэж байгаа ажээ.
Rafinha Милан клубд худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр очмоор байгаагаа хэлсэн бололтой. Миланы төлөвлөж буй төсөл түүнийд ихэд таалагдсан бөгөөд хэд хэдэн Английн багуудын саналаас ч татгалзсан гэнэ.
Гэсэн хэдий ч одоогоор Ас Милан клуб тоглогчид өөрсдийн хариугаа хэлээгүй байгаа бололтой.
Rafinha-н ах Thiago Alcantara Германы Bayer Munich клубд тоглодог билээ.
Barcelona багийн хагас хамгаалагчийн хувьд 2015 онд авсан шөрмөсний бэртлийн улмаас өнөөг хүртэл тодорхой хэмжээний асуудалтай байгаа билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 24, 2017 10:51 am

Niang нь наймаа стресснээс болж цуцлагдав

Оросын Spartak Moscow баг өмнө нь санал болгож байсан саналаа сайжруулан дахин Миланд санал хүргүүлсэн ч гэсэн хэлэлцээр цуцлагджээ.
Sky Sport Italia мэдээлж буйгаар Spartak Moscow Миланы довтлогчийн төлөө €23саяыг хүргүүлсэн боловч тоглогч өөрөө багаас явахаасаа татгалзсан хэвээр байжээ.
Niang хувьд Милан клубийн бэлтгэлд 10 өдөр очиж чадахгүй болжээ. Эмч нар түүний биеийг стресснээс болж муу байгаа гэж мэдэгджээ.
Италийн хэвлэлүүд түүнийг хуучин Миланы дасгалжуулагч Sinisa Mihajlovic баг болох Torino клуб руу явж магадгүй хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч хоёр багууд үнийн санал дээрээ тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Торино клубд зөвхөн €12 саяыг л өгнө хэмээн мэдэгдэж байгаа ажээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 24, 2017 10:52 am

N.Kalinic Ас Миланд элссэний хаа дараа Интерээр тохуурхжээ

Gazzetta Dello Sport-д өгсөн ярилцлагадаа:
"Интерийн эсрэг гурван гоал оруулах сайхан байсан. Миланы хамтаар би тэдний эсрэг гурван гоал дахин оруулах гэж үзэх болно" ⚽️⚽️⚽️ 3:)
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 24, 2017 7:44 pm

Galliani: Sarri Миланы дасгалжуулагч болох ойрхон байсан

Милан хуучин гүйцэтгэх захирал Adriano Galliani хоёр жилийн өмнө одоогийн Napoli клубийн дасгалжуулагч Maurizio Sarri Милан клубийн дасгалжуулагч болох үнэхээр ойрхон байсан талаар мэдэгджээ.

2015 онд түүнийг Empoli багаас явах үед түүнийг улаан харуудын дасгалжуулагч болж магадгүй гэх цуу яриа гарж байсан юм.

Galliani түүний талаар хэлэхдээ: Sarri бол гарцаагүй гайхалтай дасгалжуулагч. Тэр миланы дасгалжуулагч болох үнэхээр ойр байсан гэдгийг би баталж чадна.

Тухайн үед хэвлэлүүд багийн ерөнхийлөгч Silvio Berlusconi багтаа дасгалжуулагч Sarri-г түүний улс төрийн зүүний үзлээс нь болоод аваагүй хэмээн мэдээлж байв.

Berlusconi хувьд Forza Italia намыг байгуулсан юм. Итали улс дах томоохон барууны үзэл баримтлалтай нам юм. Мөн тэрээр Италийн ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 24, 2017 7:47 pm

Montella Niang-д сэтгэл дундуур байна

M'Baye Niang стрессээс болж багийнхаа бэлтгэлд ирэхээргүй болсонд дасгалжуулагч Montella түүнд үнэхээр их сэтгэл дундуур байгаа болох талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Италийн хэвлэлүүд Миланы довтлогч Торино клуб руу явахын тулд Spartak Moscow клубээс ирсэн саналаас татгалзаж, багийн бэлтгэлээ стрессний улмаас орхиод байгаа хэмээн мэдээлж байна.
"Би үнэхээр их Niang-д сэтгэл дундуур байна. Бидний дунд маш сайн хоорондын харилцаа ойлголцол байсан. Милан шиг агуу клубд тоглох баяр баясгалан авчирахаас биш стрессд оруулахгүй.
Би түүнээс арай өөр зүйл хүлээж байсан. Би түүнийг хурдан эдгээсэй гэж хүсэж байна. Мөн би ямар нэг стрессгүй, энэ багт байгаадаа баяртай байгаа тоглогч нартай байгаадаа баяртай байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Aug 24, 2017 7:47 pm

Rafinha Милан багт тоглохыг хүсэж байна

Sky Sport Italia мэдээлж буйгаар Barcelona клубийн хагас хамгаалагч Rafinha Миланд тоглохыг хүсэж байгаа ажээ.
Rafinha Милан клубд худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр очмоор байгаагаа хэлсэн бололтой. Миланы төлөвлөж буй төсөл түүнийд ихэд таалагдсан бөгөөд хэд хэдэн Английн багуудын саналаас ч татгалзсан гэнэ.
Гэсэн хэдий ч одоогоор Ас Милан клуб тоглогчид өөрсдийн хариугаа хэлээгүй байгаа бололтой.
Rafinha-н ах Thiago Alcantara Германы Bayer Munich клубд тоглодог билээ.
Barcelona багийн хагас хамгаалагчийн хувьд 2015 онд авсан шөрмөсний бэртлийн улмаас өнөөг хүртэл тодорхой хэмжээний асуудалтай байгаа билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Aug 25, 2017 11:08 pm

Интер Милан клубийн ТУЗ-ын дарга Erick Thohir:
Би Интерийн хөгжөөн дэмжигч. Тэд Голландын гурвалыг багтаа элсүүлсэн тэр цагаас л эхлэн би тэднийг дэмжиж байна :loll: :loll:
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 26, 2017 11:47 am

Cassano: Интермилан Серья А-д түрүүлэх болно

Antonio Cassano сэтгүүлчидтэй энэ жилийн Серья А лигийн талаар болон Patrik Schick бол Paulo Dybala-с илүү тоглогч гэх мэт лигитэй холбоотой асуудлуудаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Roma эсвэл Inter?
Би Интерийг дэмжих болно. Мөн тэд энэ жил аварга авах болно гэж бодож байна. Интермилан энэ жил үнэхээр сайн сэлгээний бүрэлдэхүүнтэй байгаа.
Тэд Ювентусыг хожиж чадна. Тэд үргэлж л серья А лигийн шилдэг баг байж ирсэн. Би Интерд нэг улирал тоглосон ч гэсэн дотроо би Интериста.
Dzeko хөлбөмбөг тоглож гоал оруулдаг харин Icardi багийнхаа төлөө бага зүтгэдэг.
Schick талаар? Тэр Dybala-с илүү тоглогч. Өөрийн онцлог шинж чанараараа. Би түүнд Интер Миланд элс гэж зөвлөмөөр байна.
Ямар баг Серья А лигид түрүүлэх бол?
Интер Милан Ювентс болон Наполи багуудын өмнө бичигдэн түрүүлэх болов уу. Тэд ухаалаг наймаанууд хийсэн. Мөн тэдэнд Sabatini (The Suning cпортын техникийн зохицуулагч) хэрэг байхгүй.
Skriniar бол ёр бусын тоглогч. Skriniar, Borja Vecino бол багийн спортын албаны дарга Ausilio авчирсан тоглогчид.
Ювентус хамгаалагч Bonucci явуулсанаар хүч нь сулрах болов уу? Тэр шилдэг тоглогч болсон. Тиймээс Barzagli, Chiellini нарт талархах хэрэгтэй. Dani Alves багаас явсан нь илүү гарзтай.
Тэр Ювентусын хувцас солих бэлтгэлийн өрөөн уйтгартай байсан гэж хэлсэн. Ювентус бол цэргүүдийн баг гэж хэлсэн маань буруу байгаагүй ээ.
Милан болон Наполи клубуудын талаар?
Montella бол сайн дасгалжуулагч. Милан энэ зун маш их хэмжээний мөнгө зарцуулсан.
Наполи үргэлж л тогтсон гарааны 11 тоглогчоороо тоглодог. Тэд хэт нэг давтагдсан тоглолттой. Энэ нь тэднийг хязгаарлаж байна.
Серья А лигийн шилдэг гурван тоглогч? Гарцаагүй аварга болох Higuain. Түүний араас бусад нь орно. Би түүнээс араас Insigne болон Dzeko оруулахаар байна.
Insigne надаас илүү гэж үү?
Lorenzo бид хоёр маш сайн найзууд. Гэхдээ би түүнээс илүү байсан. Бид хоёр өөр тоглолттой.
Би талбай дээр ихээхэн урам зоригтой тоглолт үзүүлдэг байсан. Мөн би өөр байрлал дээр ч тоглож чаддаг байсан. Тэр 4-3-3 байрлалын зүүнд тоглох хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 26, 2017 11:47 am

Хоёр жил тутам нэг удаа зохион байгуулагддаг Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний дараагийн зохион байгуулах улсаар Итали улс тодорсон билээ. Тэгвэл Италийн U21 насны залуучуудын хамгийн эхний учраа Испани U21 болох нээ. Хоёр баг хоёр сарын өмнө уг тэмцээний хагас шигшээд учраа тааран тоглож байсан юм. Залуу Аззуричуудад 9-р сарын 1нд Испани Toledo болох тоглолтонд хариугаа авах боломж олдож байна. Харин 9-р сарын 4 ны өдөр Stadio Piercesare Tombolato цэнгэлдэхнээ Словени u21 багтай нөхөрсөг тоглолт хийх хуваарь гарчээ.
Luigi Di Biagio хувьд Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний дараагаар багийг цааш үргэлжлүүлэн дасгалжуулахаар болсон билээ. Тэрээр энэхүү хоёр тоглолтонд оролцох тоглогчдын нэрийг гаргажээ. Уг тоглогчдоос 7 тоглогч нь анх удаагаа шигшээ багтаа дуудагдаж байгаа юм. Үүнд: Claud Adjapong (Sassuolo), Gianluca Mancini (Atalanta) and Gian Filippo Felicioli (Verona), midfielders Nicolò Barella (Cagliari) and the forwards Patrick Cutrone (Milan), Riccardo Orsolini (Atalanta) and Luca Vido (Atalanta). Испани эсрэг хийх тоглолтынхоо бэлтгэлийг Ром хотноо хийх юм.
Миланаас Patrick Cutrone Manuel Locatelli Davide Calabria дуудагджээ.

Хоёр тоглолтонд дуудагдсан тоглогчдын нэрсийг хүргэж байна
Хаалгачдаар: Emil Mulyadi Audero (Venezia), Lorenzo Montipò (Novara)

Хамгаалагчдаар: Claud Adjapong (Sassuolo), Kevin Bonifazi (Torino), Arturo Calabresi (Spezia), Davide Calabria (Milan), Gianluca Mancini (Atalanta), Giuseppe Pezzella (Udinese), Gian Filippo Felicioli (Verona), Filippo Romagna (Cagliari)

Хагас хамгаалагчдаар: Nicolò Barella (Cagliari), Manuel Locatelli (Milan), Rolando Mandragora (Crotone), Alessandro Murgia (Lazio);

Довтлогчдоор: Alberto Cerri (Perugia), Patrick Cutrone (Milan), Federico Chiesa (Fiorentina), Andrea Favilli (Ascoli), Riccardo Orsolini (Atalanta), Simone Palombi (Lazio), Vittorio Parigini (Torino), Daniele Verde (Verona), Luca Vido (Atalanta).
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 26, 2017 8:47 pm

Cassano: Би галзуу биш ээ, сэтгэл санаагаар ч унаагүй

Итали довтлогч Cassano хөлбөмбөгийн талбайд гарч албан ёсны тоглолт хийлгүй жил гаран болж байна. Чөлөөт агентийн хувиар энэ зуны дундуур Серья Б лигээс дээд лиги буюу Серья А-д дэвшсэн Hellas Verona клубд элсээд байсан боловч төд удалгүй багаа орхисон билээ. Түүний хөлбөмбөгийн замналын яг сүүлийн нэгээс хоёр жилийн хугацаа тун амаргүй үргэлжилж байгаа билээ. Тэрээр энэ талаараа сэтгүүлчидтэй өөрийн бодлоо хуваалцжээ.

474 өдөр талбайд гарч тоглоогүй гэж үү?
Энэ бол маш их өдөр. Өнгөрсөн жилийн 3-р сарын 8нд Sampdoria vs Genoa дерби тоглолтоос хойш талбайд гарсангүй .
Би өөр өөртөө сүүлийн хугацаа өгж байна. Ес дүгээр сар гэхэд ямар нэг багаас санал ирэхгүй бол би зодог тайлах болно. Надад агент байдаггүй. Тиймээс намайг өөрийн багтаа авахыг хүсэж байгаа хэн ч гэсэн надтай яаж холбогдохоо мэдэх байх.
Намайг хөлбөмбөгт буцаан авчрах боломжтой ямар багууд байна гэж үү? Entella эсвэл Cagliari байна. одоогоор үүнээс өөр баг байхгүй байна.
Би Entella багийн ерөнхийлөгч Antonio Gozzi мэднэ. Өнгөрөгч нэгдүгээр сард түүнтэй уулзалдаж байсан. Гэвч тухайн үед би түүнд Серья Б-д тогломооргүй байгаагаа тайлбарласан. Тэр ч үүнийг ойлгосон.
Миний хүслийг ойлгосон түүнд талархмаар байна. Харин одоо бол би бэлэн. Entella багийн хамтаар Серья А лигид дэвшин гарах нь мөрөөдлийн байх болно. Cagliari багийн хувьд гэвэл би хуучин фитнесс дасгалжуулагч Agostino Tibaudi уулзаж болно. Тэр намайг хэрхэн дасгалжуулахаа мэднэ. Би түүнтэй өмнө нь ажиллаж байсан.
Мөн би Sardinia аралд дуртай. Би жил бүрийн амралтаараа тийшээ явдаг. Cagliari клубийн ерөнхийлөгч Giulini бид хоёрын хооронд харилцан хүндлэл байдаг.
Би Verona клубийг орхиж байгаадаа харамсаж байна уу гэж үү? Үгүй ээ. Тэнд ямар ч гэрэлтэй зүйл байгаагүй ээ. 3-4 өдрийн дараагаар би дасгалжуулагч Pecchia-д багаас явмаар байгаа талаараа хэлсэн. Тэнд байх надад ямар ч ая тухгүй байсан.
Надад тохирохоор уур амьсгал байгаагүй ээ улмаар би улирал эхлэхээс өмнө багаас хурдан явахаар шийдсэн.
Бие бялдрын хувьд ямар нэг асуудал байгаагүй ээ. Би 15 хоногийн дотор 3-4 кг хассан. Verona клубээс асуусан ч болно. Тестийн хариу тэндээ байгаа.
Хорин таван насандаа би илүү их бие бялдар болон оюун санааны хүчтэй байсан. Одоо 35 насандаа гарааны шугамаас бүрэн эхэлж чадахгүй байна.
Verona клубд би харийн хүн шиг л мэдэрсэн. Гэхдээ би хэзээ ч жинхэнээсээ хөлбөмбөгөөс зодог тайлах талаар бодож байгаагүй ээ. Энэ бол миний ертөнц.
Cassano талаарх үнэн гэвэл? Cassano бол аз жаргалтай эр. Үнэхээр аз жаргалтай. Түүнд эхнэр Carolina болон Christopher, Lionel гэх хоёр хүү нь байна. Тэр тэднийгээ тэвэр дүүрэн хайраар тэвэрдэг.
Ийм зүйл намайг сэтгэлээр унаган гэж үү? Миний хүүхдүүд болон гэр бүл нэгд бичигдэнэ, юу юунаас илүү эрхэм.
Би галзуу бишээ бас сэтгэлээр ч унаагүй ээ. Verona-д би зөв зүйл мэдрээгүй тиймээс би явсан.
Би хэзээ ч залуу тоглогч нарт ёс суртахууны хичээл зааж өгөх гэж оролдож байгаагүй. Гэхдээ би гайхалтай тоглогчоор санан дурсагдах болно. Би итгэлтэй байна.
Би зодог тайлсныхаа дараа юу хийх вэ гэж үү? Би хөлбөмбөгтөө байсаар л байх болно. Би спортын албаны дарга болж болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Aug 26, 2017 10:39 pm

Bonucci: Илүү их үл итгэсэн байдлыг таамаглаж байсан

Милан клубийн шинэ цэрэг Leonardo Bonucci Juventus клубээс ирсэнийхээ дараа Миланд түүнд үл итгэсэн байдал их байх болов уу гэж бодож байсан талаараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаараа мэдэгджээ.

Сан Сиро цэнгэлдэхэд Европа лигид оролцох эрхийн төлөөх CSU Craiova клубийн эсрэг хийсэн тоглолтонд би оролцоогүй ч гэсэн цэнгэлдэхэд орох үед би бага зэрэг сэтгэл түгшсэн. Хөгжөөн дэмжигчдийн халуун дотно хүлээн авсан байдал тэдний өгж буй урам зориг намайг багт улам ихийг зориулах хүсэл төрүүлж байна.
Тэр үед цэнгэлдэхэд цугласан олныг дахин дуртайяа харахсан.
Багийн ахлагчийн туузын талаар?
Энэ бол чухал үүрэг хариуцлага. Би би үүнийг хамгаалахын тулд тоглолт бүрийн эхлэлээс төгсгөлийн минут хүртэл бүхнээ зориулах болно.

Та ийм явдалыг таамаглаж байсан уу?
Үнэнийг хэлбэл үгүй ээ.
Би Gianluigi Buffon, Alessandro Del Piero болон Giorgio Chiellini гэх мэт гайхалтай лидерүүдээс суралцсан азтай хүн.
Bonucci Английн Chelsea эсвэл Manchester City баг руу явж болох байсан. Яагаад түүнийг ийм сонголт хийсэн талаар асуухад?

Учир нь тэдэнд маш гайхалтай төсөл байсан. Би өрсөлдөж тэмцэхийн төлөө амьдардаг. Багийн гүйцэтгэх захирал Fassone болон Спортын албаны дарга Massimilianо Mirabelli намайг үнэ цэнэтэй болохыг мэдрүүлж, багтаа авчрахыг үнэхээр их хүссэн. Нөгөөтэйгүүр хэлэлцээр 48 цагаа бага хугацаанд болсон.
Bonucci-г Ювентус клубд 2010 онд ирэх үед Ювентус клуб одоогийн милан клуб шиг шинээ дахин хөл дээрээ босож байсан юм. Итали хамгаалагч гэсэн одоогийн Милан клубийн байр байдлыг тухайн үеийн Ювентусын байр байдалтай ижил хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ бол үнэн. Би олон ижил зүйл харж байна. Үнэндээ би Миланыг сонгосон. Учир нь миний бодолд Ювентусд очсон замаа давтах санаа байсан. Бид тэр үед сэргээн босголтоос эхэлж байсан. Яг Миланы одоогийн нөхцөл байдал шиг. Доороос Оргил руу хүртэл.
Би энд илүү өндөр оргилд гарахыг хүсэж байна. Энд байх дөрвөн жилийн хугацаандаа би аваргуудын лигид түрүүлнэ гэж найдаж байна. Би бүхнийг хожмоор байна.
Одоо бол энэ миний шинэ гэр орон. Одооноос эхэлж надад энд гэр шиг минь мэдрэгдэх болно.
Миний сэтгэл маш их хөдөлж байна. Урд өмнөхөөсөө илүү их амжилт гаргахыг хүсэж байна. Би хязгаарыг давж гарах болно. Миний зорилго бол Миланыг буцан хөлбөмбөгийн ноён оргилд аваачих.
Би дахин эхлэхийн тулд энэ клубийг сонгосон. Би энд хожил байгуулахын тулд ирсэн.

Ювентус болон Милан талаар?
Милан клуб Juventus болон Napoli клубуудаас нэг алхмын хойно байна. Гэхдээ бид өөрсдийгөө дутуу гэж бодох хэрэггүй. Энэ хоёрын дараагаар би Миланыг харж байна. Дараа нь Inter болон Roma клубууд ижил төвшинд байна.

Andrea Belotti эсвэл Pierre-Emerick Aubameyang ирвэл?
Belotti бол чамайг урагш хөтлөх нэгэн. Тэр бол маш шаргуу тоглогч.
Би түүнийг ирэх эсэхийг мэдэхгүй байна.
Дэлхийн хэмжээний шилдэг тоглогч тухайн тоглолтыг олон янзын аргаар амархан шийдэж чаддаг.
Дасгалжуулагч Vincenzo Montella талаар?
Би түүнээс цааш ахиж хөгжих ихээхэн хүсэл эрмэлзэл олж хардаг. Тэр бол ихээхэн ухаалаг тактиктай нэгэн. Тэр бол гайхалтай ирээдүйтэй дасгалжуулагч. Би түүтэй цаашдаа олон хожил байгуулна гэдэгтэй итгэлтэй байна.
Түүний хөлбөмбөгийн талаар бодол гайхалтай. Би өмнө нь хамгаалалтандаа дөрвөн хамгаалагчтай ийм тоглолттой хүнийг харж байгаагүй ээ.
Милан хамгаалалтандаа гурван хамгаалагчтай байрлал руу шилжих болов уу?
Үнэндээ бол дөрөв эсвэл гурван хамгаалагчтай байх нь надад ижил ээ.

Та хөлбөмбөгийн тоглогчийнхоо замналаа дуусгаад дараа нь дасгалжуулагч болох уу?
Гарцаагүй тэгнэ. Би энэ талаар 4-5 жил бодож байна. Би цааш 6-7 жил тоглоно. Үүний дараа дасгалжуулагч болно.
Энэ бол Antonio Conte надад суулгасан зүйл юм. Би өөрийгөө бага зэрэг түүн шигээр хардаг. Дараагаар нь мөн би дасгалжуулагчийн хувиар томын тоогоо ахиулмаар байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Aug 27, 2017 4:59 pm

Montella: Бидний анхаарал Cagliari багийн эсрэг бүрэн төвлөрч байна


San Siro цэнгэлдэх улирлын нээлтийн тоглолтын талаар?

Европа лигийн хэсэгийн шатанд шалгарахын төлөө талбай дээрээ хийсэн хоёр тоглолтонд бид хөгжөөн дэмжигчдээс маш их дэмжлэг мэдэрсэн. Би үүнд баяртай байгаа. Лигийн хамгийн анхны талбай дээрээ хийх тоглолтонд хөгжөөн дэмжигчдээс гайхалтай дэмжлэгийг хүлээж байна. Энэ тоглолтыг дэмжихээр багийн ерөнхийлөгч хүртэл ирсэн.

Cagiari багийн талаар?
Өнгөрсөн улирал тэд бидэнд аюул тарьж байсан. Өнгөрсөн жил лийгийн эхний тоглолтонд бид хожиж байсан дараагийн тоглолтонд тоглолтын эцсийн мөчид бид хожигдож байсан. Энэ тоглолт ихээхэн хүнд тоглолт болох болно. Учир нь тэд тактикийн хувьд ихээхэн бэлтгэгдсэн, аюул тарихаар довтолгоотой баг. Серья А лигийн сонгодог тоглолт болно.

Багийн довтолгооны талаар?
Kalinic багийнхантай цуг бэлтгэл хийж байгаа. Тэр баг хамт олноос бага зэргийн хоцорж, ард байгаа гэхдээ бид түүнийг бидний тоглолтын хэв маяг дасан зохицуулахаар бэлтгэж байгаа. Бидэнд Cutrone байгаад баяртай байна. Багт Kalinic болон André Silva элсүүлсэн багийг чадавхтай болгосон. Би гараанд хэн гарч тоглох дээр санаа зовохгүй байна. Хэн нэгэн сэлгээнээс гараанд гарч тоглох болно. Энэ нь надад асуудлыг шийдэх олон шийдэл болж байна. Эдгээр шийдлүүдийн нэг нь хоёр довтлогчтой тоглох.

Багийн хамгаалалтын талаар?
Бидний хамгаалалтандаа үзүүлж буй статистик бидний хэр хамгаалалттай байгааг харуулж байна. Би үүнд баяртай байна. Гэхдээ бид цааш улам сайжрах хэрэгтэй. Аварга баг гэдэг бол өөрсдийн тоглолтын хүчээ зөвөөр тэнцвэржүүлж чадсан багийг хэлдэг. Тэрнээс бүхэлдээ хамгаалдаг баг биш. Бидэнд гурван хамгаалагчийн байрлал дээр тоглож чадах тоглогчид байна. Гэхдээ энэ нь үргэлж тоглогчдоос болон тухайн тоглолтоос хамаардаг.

Багийн тоглогч тус бүрийн талаар?
Би Niang-тай маш сайн харилцаатай. Би түүнийг хурдан эдгэнэ гэж найдаж байна. Учир нь тэр их мэдрэмжтэй. Montolivo өчигдөр бэлтгэл хийсэн. Би түүнийг формдоо байгаа гэж бодож байна. Biglia хурдан сайжирч байгаа. Locatelli маш сайн сайжирч байгаа. Тэр өнгөрсөн Европа лигид шалгарах эрхийн төлөөх тоглолтонд үүнийгээ баталсан. Manuel болон Riccardo хоёулаа талбайн гол зэрэг тоглож болно. Тэд бол манай багийн амин чухал тоглогчид.

Багийн ахлагчын талаар?
Клубийн зүгээс багийн билэг тэмдэг болох багт шинэ эрин үе эхэлж буйг илэрхийлэх наймаа хийхийг хүссэн. Хэдэн өдрийн дараагаар Montolivo, Abate үүнийг ойлгож клубийн шийдвэрийг зөвшөөрсөн. Харин хэвлэлээр яригдаж буй агент Raiola-ын Donnarumma-д багийн ахлагчийн тууз өгөх тал дээр бол бид заримдаа бусдын юу хэлж буйд хэт анхаарал хандуулдаг юм шиг. Клубийн зүгээс надад хэзээ ч Donnarumma-д ахлагчийн тууз өгөх зааварчилгаа өгч байгаагүй ээ. Түүнд болон түүнтэй хамааралтай хүмүүст тийм амлалт өгж байгаагүй. Магадгүй тэр ирээдүйд ахлагчийн тууз авна гэж хэлүүлж байсан байх. Гэхдээ энэ бол өөр хэрэг.

Арилжаа наймааны талаар?
Одоогоор Cagliari багийн эсрэг хийх тоглолт хамгийн чухал байна. Залуучуудын академи бол багаа ирээдүйд босгох чухал зүйл маань. Эдийн засгийн хувьд ч гэсэн.

Ас Милан багийн менежер Christian Abbiati:
Бид энэ тоглолтонд сайтар бэлтгэгдэж сэтгэл санааны хувьд ихээр урам зоригжуулагдсан. Залуучууд маань урам зоригоор дүүрэн байна. Хүн бүхэн л багийн шинэ уур амьсгалд дасан зохицсон харагдаж байна. Europa League лигийн хэсгийн талаар гэвэл Тийм ч амархан байхгүй байх болов уу гэхдээ бид цааш шалгарах хэрэгтэй. Багийн урам зорийг талаар? Баг хамт олон маш сайн уур амьсгал доор байгаа. Багийн менежерүүд болон дасгалжуулагчийн баг хамт олон арилжаа наймааны цонхоор сайн ажилласан. Бидний төсөл бол маш зоримог өөдөө тэмүүлсэн төсөл. Бид бүхэн зорилгууддаа хүрнэ гэж найдаж байна.

Багийн хаалгач Storari талаар?
Өдөр бүр бэлтгэлээ 100 хувь хийж яг тэр хэмжээгээрээ тоглолтонд оролцоно гэдэг амар бишээ. Shkendija клубийн эсрэг хийсэн тоглолтонд тэрээр талбай дээр амжилттай сайн тоглосон тоглогчдын нэг байсан.

Багийн залуучуудын талаар?
Inzaghi болон Brocchi нар багийн залуучуудын багийг дасгалжуулж байх үеээс л манай залуучууд сайжирч байхыг би харсан. Тэд нар баяртай байгаа.

Cagliari багийн талаар?
Тоглолт бүр л хүнд байдаг. Маш их анхаарлаа төвлөрүүлэн тоглох хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tdi » Mon Aug 28, 2017 12:36 pm

Сусо :-D :-D :-D
User avatar
Tdi
 
Posts: 1421
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Mon Aug 28, 2017 1:04 pm

Suso chirj bn aa. Ungursun uliral chirsen ene uliral bas l chireh yanztai. Odoo ulam l oortoo itgeltei bolood bh shig hartsnaas ni.

Cutrone laajiinaa. Inzaghi-tai adilhan geed humuus heleed bgaa yah argagui sanagduulam husaj bn aa.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Mon Aug 28, 2017 1:05 pm

Энэ улирал ч ер нь аятай болох шинжтэй угаасаа ч түрүүлнэ гэж байхгүй.

Нэг муу мэдээ байгаа нь Интер сайн тоглоод байна хаха
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests