AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Mojul » Mon May 28, 2018 2:16 pm

Фэллайни гэрээгээ сунгахгүй байгаа танайх сонирхоод байгаам гэсэн
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13807
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Mon May 28, 2018 2:51 pm

Mojul wrote:Фэллайни гэрээгээ сунгахгүй байгаа танайх сонирхоод байгаам гэсэн

sda modoor yugaa hiihev dee
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Mon May 28, 2018 2:52 pm

Ene ezdiin asuudal shiidegdtel butkui ee.

Gesnees yagaad Gattuso-g muulaad bn aa ai. EL-d oruullaa bolom bish u johon davrad bnuu guu u.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8742
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Mojul » Mon May 28, 2018 9:37 pm

Gankhuu wrote:
Mojul wrote:Фэллайни гэрээгээ сунгахгүй байгаа танайх сонирхоод байгаам гэсэн

sda modoor yugaa hiihev dee
Өндөр цалинтай модтой болохнээ :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 13807
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Wed Jun 06, 2018 12:21 am

Ромагнолитой 2022 он хүртэл гэрээгээ сунгаж.

Абате АНУ-г зорих бололтой.

Италийн супер цомын тоглолт 2019 оны 1 сард Саудын Арабад болохоор болсон байна.

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18335
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Fri Jun 08, 2018 10:22 am

Рэйнаг бүр авцын байнашд.
Нэмээд Сампдориагийн зүүн ар Ivan Strinić-ийг авчиж..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4237
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Fri Jun 08, 2018 10:25 am

Фалкаог сонирхож байгаа л юм байна..

Гайгүй үнээр авчихад, гоол яаж хийхээ мэддэг л хүн дээ
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4237
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:10 pm

Монтелла Хятадын лиги руу явах уу?

Милан багийг дасгалжуулж байсан Vincenzo Montella-д
Хятадын Super лигийн багуудаас санал ирсэн бөгөөд ойрын хугацаанд багтаан тэрээр хариугаа хэлэх болно хэмээн сэтгүүлч Alfredo Pedulla мэдээлж байна. Энэ мэдээллийг гарахаас өмнө саяхан Италийн шигшээ багийн шинэ дасгалжуулагч болсон Roberto Mancini нь дасгалжуулж байсан Оросын Zenith St Petersburg багийг дасгалжуулж магадгүй гэх мэдээлэл гараад байсан юм. Гэвч Оросын багийг Sergei Semak дасгалжуулахаар болсон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:20 pm

Сери А лигийн хоёрдугаар багууд Сери С-д

Италийн Сери А лигийн багуудын хоёр дах багууд Сери С лигид 2018/19 улирал тоглох боломжтой боллоо. Энэ талаар Италийн Хөлбөмбөгийн холбооны дэд захирал Alessandro Costacurta хэлэхдээ "Энэхүү өөрчлөлт Италийн болон Европын бусад орнуудын хөлбөмбөгийн хоорондын зай хоцрогдлыг нөхөж олон залуу тоглогчдод өөрийн улс орны лигид тоглож цааш өсөж хөгжих боломж олгох болно. Мөн нас насны залуучуудын баг, U-21 багт ач тустай зүйл юм"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:20 pm

Италийн шигшээ баг ДАШТ оролцох эрхээ авлаа

Италийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Португалийн шигшээ багийг 3⃣-0⃣ хожсоноор 2019 онд Францад зохион байгуулагдах эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ оролцох эрхээ авлаа.
ДАШТ оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын 7 тоглолтондоо бүгдэд нь хожил байгуулсан амжилт үзүүлсэн байна.
Тэдэнд баяр хүргэе
Форза Аззурри
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:23 pm

Montolivo Werder Bremen баг руу явах уу?

Dortmund руу явсан Thomas Delaney-г орлох боломжтой тоглогчоор Riccardo Montolivo сонгож байгаа гэж Fussballeck мэдээлж байна.
Montolivo Милантай байгуулсан гэруу дуусахад нэг жил дутуу байгаа юм.
Montolivo хувьд Герман ээжтэй билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:24 pm

Fabio Borini Милан багийн тоглогч болно

Английн Sunderland клуб Fabio Borini-г 2018 оны 7-р сарын 1-с эхлэн албан ёсоор Милан багийн тоглогч болох болсныг баталлаа.
Итали жигүүрийн хувьд өнгөрсөн зун Улаан Харуудын эгнээнд худалдан авах нөхцөлтэйгээр ирж Сери а лигийн 29 тоглолтод оролцож нийт бусад оролцон тоглосон бүх тэмцээнийхээ хүрээнд 4 гоал 6 гоалын дамжуулалт өгсөн юм
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:24 pm

Carlo Ancelotti Хятадад #G-Expo-д оролцож явна

Carlo Ancelotti Хятадад #G-Expo-д Ruud Gullit, Alessandro Del Piero, Alessandro Costacurta, David Beckham хамтаар оролцож явна.

Сурвалжлагч түүнээс Хятадын аль нэг багийг эсвэл тэдний шигшээ багийг дасгалжуулах уу хэмээн асуухад: Болох л юм. Гэхдээ ирэх гурван жилийн хугацаанд би Napoli багийг дасгалжуулах гэрээтэй байна гэж хариулжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:25 pm

De Jong: Alonso-тай нэг өдөр пиво ууж суух байх

Милан багийн хуучин тоглогч Nigel de Jon 2010 оны ДАШТэмцээний финалын тоглолт дээр Xabi Alonso дээр гаргасан алдааныхаа талаар эргэн дурсав.

“Би бөмбөгөнд хүрэхийг л хүссэн. Тухайн үед би үүнийг л зорьж байсан.
Би Alonso-г ирж байгааг хараагүй. Яагаад гэвэл тэр миний харж байсан чиглэлд байгаагүй. Би өөрийгөө талбайгаас хөөгдөхгүй гэж таамаглаж байсан. Учир нь энэ бол санаандгүй алдаа байсан.
Тухайн тоглолтыг Английн шүүгч шүүж байсан надад азтай явдал болсон. Учир нь тэр шүүгч өмнө нь олон хүнд бэрх, контакттай тоглолтуудыг шүүж байсан.
Би алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч түрүүлж гараа өргөсөн. Шүүгч миний ингэснийг минь харж үзэж надад уян хатан хандах болов уу гэж бодсон.
Бид контакттай спорт тоглодог. Заримдаа чи том биш алдаа нь дээр улаан карт авах үе байдаг. Тэрхүү алдаа ДАШТэмцээний чухал тоглолтод дээр гарсан тул хүмүүсийн анхааралд ихээр өртсөн юм.

Магадгүй нэг өдөр Xabi Alonso бид хоёр уулзалдаж пиво ууж энэ талаар ярилцаж, хөхрөлдөн сууцгаах байх.
Гэхдээ эцэст нь тэр тоглолтод хожиж Дэлхийн Аварга болсон. Би түүнийг эцэст нь хожсон болов уу гэж бодож байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:26 pm

Италийн Супер Цом Саудын Арабд болно

Саудын Арабын Спортын Ерөнхий Хороо Италийн Супер Цомын төлөөх Ювентус Vs Милан багуудын тоглолтыг Саудын Араб улс зохион байгуулах болсныг зарлажээ.
Энэхүү тоглолт Сери А лигийн аварга болсон Ювентус болон Италийн цомын тэмцээний хоёрдугаар байранд орсон Милан багуудын хооронд болох юм.

Италийн Суперцомын төлөөх тоглолт Итали улсын хилийн гадна 10 дах удаагаа зохион байгуулагдахаар болж байгаа нь энэ юм. Өмнө нь АНУ, Ливи, Хятад, Катар улсуудад зохион байгуулагдаж байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:26 pm

Dzeko: Милан клубд очих ойрхон байсан

Рома багийн довтлогч Edin Dzeko Миланд тоглохыг мөрөөддөг байсан. Мөн 2009 онд Улаан Харуудын эгнээнд нэгдэхэд ойр байсан талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Босни-Герцеговина шигшээ багийн довтолгч Италийн Сери А лигид гурван жил тоглоод байна. Эдгээр жилүүдийнхээ 2016-17 улиралд лигийн мэргэн буучаар тодорч байсан юм.

“Željezničar багт тоглож байхдаа би Миланд тоглохыг мөрөөддөг байсан.
Wolfsburg багтай Германы аварга болсны дараагаар би Миланд клубийн эгнээнд элсэх ороход ойрхон байсан. Гэвч Германы багийнхан намайг явуулахыг хүсээгүй.
Аз болж миний хөлбөмбөгийн замнал сайн замаар явсан. Би одоо Рома багт аз жаргалтай байна.

Dzeko хувьд мөн л энэ өвөл Английн Челси баг руу явах дөхсөн билээ.
"Manchester City багт тоглож байгаад Chelsea руу явахад би бэлэн байгаагүй юм. Тиймээс би Рома багт үлдэхээр шийдсэн"

Өөрийн ирээдүйнхээ талаар?
Рома багтай байгуулсан хоёр жилийн гэрээ надад байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:27 pm

Braida : Би Ancelotti-д Napoli-г сонгохыг зөвлөж байсан

Милан багт ерөнхий менежерээр ажиллаж байсан Ariedo Braida дасгалжуулагч Carlo Ancelotti-т Napoli багийг дасгалжуулахыг зөвлөж байсан болохоо нууцаа дэлгэжээ.

Braida хувьд Ancelotti-тай 2001-2009 онуудад Миланыг Сери А лиги болон Аваргуудын лиги, Клубуудын ДАШТ түрүүлдэг жилүүдэд хамтран ажиллаж байсан юм. Одоо тэрээр Barcelona багийн олон улсын спортын зөвлөхийн ажил хийдэг билээ.

Ancelotti Napoli багийг дасгалжуулахаар болсон талаар?
Тэр Napoli багийг дасгалжуулах шийдвэр гаргасан нь намайг гайхшруулаагүй.
Тэр бол миний найз бас би түүнд Napol бол түүнд тохирох зөв баг гэж хэлж байсан. Тэдний хувьд ч гэсэн тэр яг тохирох хүн нь.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:27 pm

Strinic: Би Милантай гэрээ байгуулсан

Sampdoria багийн хамгаалагч Ivan Strinic Милан багтай гурван жил байгуулсан ДАШТ дараа тэдний эгнээнд нэгдэхээр болсон болохоо баталж байна.

Энэ улирал дууслаа. Тиймээс би одоо Sampdoria багийн тоглогч биш болсноо хэлж болно. Би Милан багтай гурван жилийн гэрээ байгуулсан.
Миний бодлоор клубийнхэн үүнийг ДАШТ дараа зарлах болов уу

Sampdoria багаас явсан ямар санагдаж байна?
Багтай байгуулсан гэрээ дуусахаас хоёр сарын өмнө клубын зүгээс нэгээс хоёр зүйл л хийж чадна.
Нэгт тэд гэрээг чинь дуусахаас өмнө чамайг сайн ашиглах эсвэл тэд чамайг дахиж тоглуулахгүй байхаар шийддэг.
Тиймээс би улирлын хоёрдугаар хагас ердөө гуравхан тоглолтод оролцсон. Милан клуб намайг авахыг хүсэж байсан. Тэд надад улирлын үлдсэн хагаст олон тоглолтод оролцохгүй байх нь хамаагүй гэж хэлсэн.
Тэд намайг багтаа ямар ч байсан авахыг хүсэж байсан нь сайхан хэрэг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:28 pm

Alisson мөрөөдлийн XI

Италийн Рома болон Бразилийн шигшээ багийн хаалгач Alisson Becker өөрийн мөрөөдлийн 11 тоглогчоо Roma TV өгсөн ярилцлагаараа танилцуулжээ.

Alisson мөрөөдлийн багт :
хаалгач Taffarel;

хамгаалагчид: Cafu, Maldini, Cannavaro, Roberto Carlos

Pirlo, Totti, Zidane; Messi, Ronaldo, Neymar
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:40 pm

Италийн Сери А лигээс Швейцарын шигшээ багт 4 тоглогч дуудагджээ

Швейцарын шигшээ багийн дасгалжуулагч Vladimir Petkovic өчигдөр ДАШТ оролцох 23 тоглогчийн нэрсийг эцсийн байдлаар зарлажээ.

Энэхүү 23 тоглогчоос Италийн Сери А лигид тоглодог 4 тоглогч багтжээ. Хэрэв Lichtsteiner Английн Arsenal баг руу яваагүй байсан бол энэ тоо 5 байх байсан юм.
Arsenal багийн шинэ цэрэг жигүүрийн хамгаалагч Lichtsteiner шигшээ багаа ахлах бол хамгаалалтад түүний нөгөө жигүүрт Миланы Ricardo Rodriguez дуудагдсан байна.
Udinese багаас Valon Behrami, Bologna багаас Blerim Dzemaili харин Atalanta багаас Remo Freuler нар тус тус дуудагджээ.

Швейцарчуудын хувьд Brazil, Costa Rica, Serbia гэсэн шигшээ багуудтай хамт E хэсэгт орсон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:40 pm

Romagnoli бол Милан багийн багана

Өчигдөр Милан клуб өөрсдийн залуу хамгаалагч Alessio Romagnoli-тай 2022 он хүртэл гэрээгээ сунгасан болохоо зарласан билээ. Багийн гүйцэтгэх захирал Fassone багийн залуу хамгаалагчийн талаар хэлэхдээ:

"Alessio 4 жил гэрээгээ сунгаж бидэнтэй үлдэх болсныг дуулгахад бахархалтай гаас гадна баяртай байна. Сонин дээрээс түүнийг өөр багуудтай нэр холбогдож, багаас явах болсон талаар уншаад бид инээлдсэн
Учир нь бид түүний агент болон өөртэй нь хэдэн долоо хоногийн өмнө гэрээгээ сунгах тал дээр тохиролцоонд хүрчихсэн байсан.Бид шинэ улирлыг ирээдүйд багийн гол багана болох тоглогч багтайгаа үлдэхээр болсныг зарлаж эхлүүлж байгаадаа баяртай байна"

Багийн спортын албаны дарга Mirabelli:

"Alessio багтаа авч үлдсэн нь онцгой явдал юм.
Милан багт тоглосон энэ их урт хугацааны турш тэр эргэлзэж байгаагүй. Тэр элдэв цуу яриаг ойшоож сонсож байгаагүй.
Би хувьдаа түүнийг шилдэг хамгаалагчдын нэг гэж боддог Энэ залууд Bravo гэж хэлэх хэрэгтэй. Милантай гэрээгээ сунгаж байгаа нь түүний сүүлийн удаагийнх биш гэж би найдаж байна. Тэр Милан багт олон жил тоглох болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:41 pm

Depay тоглолтыг Gattuso үзжээ

Өчигдөр шөнө Турин хотноо болсон Итали vs Нидерландын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтыг Миланы дасгалжуулагч Gennaro Gattuso цэнгэлдэхэд ирж үзсэн бөгөөд энэ үеэрээ Memphis Depay-н тоглолтыг онцолж үзсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Нидерланд жигүүрийн нэр Милантай анх удаагаа холбогдож байгаа нь энэ биш юм. Сери А лиги өндөрлөхөөс хэдэн тойргийн өмнөөс л Lyon багийн жигүүртэй нэр холбогдож эхэлж байсан юм.

Tuttosport мэдээлж буйгаар Depay Россонеричуудын эгнээнд нэгдэхээ эртнээс зөвшөөрчээ. Одоогоор түүний наймаа нь дээр багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli ажиллаж байгаа бөгөөд наймаа амжилттай болох эсэх нь UEFA-н Санхүүгийн Шударга Тоглолтын хариунаас ихээхэн шалтгаална.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:41 pm

Montolivo Милан клубтэй байгуулсан гэрээгээ цуцлах уу?

Riccardo Montolivo Милан клубтэй байгуулсан гэрээгээ цуцалж магадгүй гэж Calciomercato сайт мэдээлж байна. Итали хагас хамгаалагч Улаан Харуудтай байгуулсан гэрээн 2019 оны зун дуусах хэдий ч тэрнээс өмнө цуцалж магадгүй гэж тэд үзэж байна.

Энэ улирлын хувьд Montolivo хувьд бүх тэмцээнийг оролцуулаад 26 тоглолтод оролцож үүнээсээ 12-ын гараанаас эхлүүлжээ. Россонеричууд энэ зун хагас хамгаалалт болон довтолгоондоо хүчээ зузаатгах гэж байгаа тул түүний талбайд гарч тоглох боломж улам багасах болов уу. Мөн түүнийг Миланыг орхин явж аль болох талбайд олон минут тоглолтуулах ямар ч баг руу хамаагүй энэ зун явах болов уу гэж Италийн сайт мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:42 pm

Balotelli: Италийн шигшээд дуудагдахгүй байх нь хэцүү байсан

Super Mario 2014 оны ДАШТ хойш анх удаагаа шигшээ багтаа дуудагдаж одоогоор хоёр нөхөрсөг тоглолтод оролцож нэг гоал оруулаад байна. Нидерландын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод гараанд гарч тоглох магадлал өндөр байна.

"Би шигшээ багтаа дуудагдаагүй дээ уурласан.
Болоод өнгөрсөн зүйлийн талаар ярих нь утгагүй. Учир нь бид шинээр эхэлсэн бас урагшаа өөрсдийн ирээдүйдээ анхаарч байна. Би шигшээ багтаа дуудагдаагүй талаар бүүр цаашлаад бүүр нэр маань гараагүйд харамсаж байсан. Одоо үүний талаар бодохын сайн зүйл гэж байхгүй ээ.
Antonio Conte намайг 2016 оны Европын аваргаар дуудаагүй нь зөв болсон. Яагаад гэвэл би бие бялдрын хувьд сайн биш байсан. Дасгалжуулагч Giampiero Ventura намайг яагаад шигшээ багтаа дуудаагүй талаар хэлсэн. Гэхдээ би түүний шалтгааны сайн ойлгоогүй. Гэхдээ би түүний сонголтыг хүндэлж байна.
Тэр намайг яагаад шигшээ багтаа дуудаагүй талаарх надад барагцаа байна. Би үүнийг өөртөө үлдээх болно.

Зарим хөгжөөн дэмжигчид түүнийг Италийн шигшээ багтаа дахин тоглох шаардаж, хүсэж байсан бол эсрэгээрээ Саудын араб vs Италийн шигшээ багуудын тоглолтод түүнийг Итали хүн биш гэсэн баннер өлгөсөн байсан юм. Энэ талаар?

Надад дургүй хүмүүсийн талаар ярих нь хэцүү. Миний ойр дотны хүмүүсийн хайрыг би үргэлж мэддэг. Би хүн бүр чамайг бүрэн ойлгож чадахгүй. Би үргэлж надад тусалсан хүмүүст анхаарал хандуулдаг бөгөөд тэдэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
Баннер бол төвөгтэй асуудлуудын нэг хэсэг бөгөөд бага байхаасаа ийм асуудалтай нүүр тулж байсан. Би үүнийг жинхэнэ расизм эсвэл атаархал эсэхийг мэдэхгүй байна. Энэ нь миний сэтгэлийг өвтгөдөг. Франц, Англид байсан шиг байна. Сошиал медиа дээр миний хэлж байсан шиг үүний эсрэг сэрэг цаг нь болсон.

Өнгөрөгч тавдах өдөр болсон Франц vs Итали тоглолтод Balotelli багийн ахлагчаар гарах дөхсөн боловч Leonardo Bonucci түүнээс илүү олон тоглолт хийснээрээ ахлагчийн туузтай гарсан. Үүний талаар?

Багийн ахлагч болох нь ялгаа, том өөрчлөлт гаргаж чадна гэж бодохгүй байна. Учир нь би шигшээ багтаа гоал оруулж байна. Би багийн ахлагчийн туузгүй ч гэсэн үлгэр дуурайлал үзүүлж чадна. Би үүнийг Итали улсад Африкаас цагаачлагчид болон тэдний хүүхдүүдэд хүчтэй мэссэжи болж чадна гэж бодож байна.
Миний хийж буй үйлдэл багийнханд маань эерэгээр хүрэхийн хүсэж байна. Би багийнхантайгаа сайтар дасан зохицож байна. Бид бол сайн баг, нэгдмэл баг.

Итали довтлогч Nice багтай байгуулсан гэрээн дуусаад чөлөөт агент болсон билээ. Саяхнаас тэрээр Францын өөр нэг баг болох Olympique Marseille багтай нэр холбогдоод байгаа юм. Сурвалжлагч түүнээс яагаад италийн Сери А лиги руу буцаж болохгүй талаар асуухад?

“Учир нь миний агент Mino Raiola маш их мөнгө нэхсэн ” хэмээн хариулжээ.
Би өмнө нь хэлж байсан. Ballon d’Or-г хүртэх нь миний мөрөөдөл. Би хэзээ ч мөрөөдөлдөө бууж өгөхгүй.
Ингэж мөрөөдөх нь намайг шаналгадаггүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:42 pm

Filippo Galli Израйлын хөлбөмбөгийн техникийн албаны дарга болно

Милан багийн домгуудын нэг Filippo Galli Израйлын шигшээ багийн спортын албаны дарга болно.
Энэ долоо хоногт тэрээр Tel Aviv хотноо очиж Израйлын хөлбөмбөгийн холбоотой 4 жилийн гэрээ байгуулах бөгөөд дан ганц үндсэн багийг бус U-21 хүртэл хариуцан ажиллах болно хэмээн Италийн Gazzetta dello Sport сэтгүүл мэдээлж байна.

Filippo Galli хувьд 1982-1996 онуудад Милан төлөө 325 тоглолтод оролцож 5 удаа Италийн аварга, 3 удаа Европын цом буюу Аваргуудын лигид түрүүлж байсан юм.
Зодог тайлаад хоёр жил хөлбөмбөгөөс хол байсан тэрээр 2006 онд Милан эргэн ирж Улаан Харуудын залуучуудын багийг дасгалжуулж улмаар Хүүхэд залуучуудын хэлтсийг өнөөг хүртэл удирдан ажиллаж байсан юм. Түүний өмнө нь хийж байсан үүрэгт ажлыг Cagliari багт ажиллаж байсан Mario Beretta авсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests