AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 01, 2017 1:09 pm

Udinese: Миланчууд Jankto-г багтаа элсүүлэхийг хүсэж байсан

Хөлбөмбөгийн Арилжаа наймааны цонх хаагдахаас өмнө Милан клуб Чех тоглогч Jakub Jankto худалдан авах санал хүргүүлснийг Udinese баталжээ.
Udinese багийн спортын албаны дарга Manuel Gerolin: Милан биднээс Jankto худалдах талаар асуусан. Гэвч бид түүнийг худалдахгүй гэдгээ мэдэгдсэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Пато7 » Fri Sep 01, 2017 11:54 pm

санчесийг л алддаг буруудлаадаа
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Пато7 » Fri Sep 01, 2017 11:55 pm

андрэй силва яагаад эхний тойргуудад тоглосонгүй вээ
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Sep 03, 2017 9:48 am

Massimo Ambrosini Довтлогч нар Миланы улирлыг шийдэхэд чухал үүрэгтэй

Ас Милан клубийн хуучин ахлагч болох Massimo Ambrosini Миланы шинэ довтлогч нар багийг Ав.лигид шалгарахад чухал үүрэгтэй байх болно гэдэгт итгэлтэй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Милан одоогоор гурван довтлогчтой байгаа бөгөөд Andre Silva болон Nikola Kalinic энэ зун багт шинээр ирсэн. Харин гурав дах довтлогчоор Милан академиас гарч ирсэн Patrick Cutrone бичигдэж байна. Ambrosini Милан довтолгооны гурвал Миланыг дахин европын тавцанд аваачина гэдэгт итгэлгүй байгаа талаараа мөн мэдэгджээ.
Хамгаалагч Romagnoli хувьд маш чухал жил. Тэр багт залуугаараа олон амлалт, итгэл найдварын хамтаар ирсэн.
Bonucci хамтаар тэрээр өөрийнхөө хамгаалан тоглох чадвараа сайжруулах хэрэгтэй. Хэрэв тэр нэгийн эсрэг нэгийн тулаанд сайжирч чадвал тэр бүхий л талаараа шилдэг тоглогч болж чадна.
Donnarumma талаар? Түүний гэрээ сунгалтыг өөрөөр шийдэж болох байсан. Гэхдээ миний бодлоор хамгийн боломжит шийдвэрлэх арга зам бол Миланд үлдэх явдал байсан.
Би хувьдаа түүнийг сайн мэдэхгүй ээ. Гэхдээ би түүнийг зөөлөн сэтгэлтэй залуу болохыг мэднэ.
Хүмүүст үзүүлж харуулаагүй олон чадварууд түүнд байгаа. Зургаа нь сард болсон зүйлээс болж тэр сэтгэлээр унаж муу байдалд орохгүй ээ. Түүнчлэн ямар нэг маргаангүйгээр хөгжөөн дэмжигчид түүнийг багийн шүтээн мэтээр дахин авч үзэх болно.

Bonucci талаар?
Түүнийг Миланд ирсэн явдал намайг үнэхээр алмайруулсан. Bonucci бол мэргэжлийн тоглогч мөн тэрээр бидний урмыг хугалахгүй ээ.
Ямар ч байсан Ювентусд хийж бүтээсэн зүйлтэй түүний насан дээрээ Миланд ирэх нь түүний хувьд том шалгуур байх болно.
Түүнийг багийн ахлагчаар сонгосон нь зөв үү? Та нар энэ талаар Montolivo-с асуух хэрэгтэй. Тэд түүнд энэ талаар сануулж өөрсдийнхөө шийдвэрийг түүнд сайтар тайлбарласан байх гэж би бодож байна.
Надад багийн тоглогчдийн урам зориг, тоглолт, тэмцээнд уралдаанд бүрэн бэлэн байгаа байдал нь таалагдаж байна. Дасгалжуулагч Montella-д байгаа олон сонголтууд надад таалагдаж байна.

Таныг санааг зовоож буй зүйл?
Энэ бүх тоглогчдыг хэрхэн нэгтгэх нь тодорхойгүй байна.

Багийн довтлогчид танд итгэл төрүүлж байна уу?
Милан хэр тоглохоос л шалтгаална даа. Cutrone 20 гоал оруулна гэж таамаглаж болохгүй. Andrè Silva багт дасан зохицоход цаг хэрэгтэй. Харин Kalinic хувьд тэрээр дөнгөж багт ирээд байна. Юу болохыг харж л байя.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Sep 03, 2017 11:04 am

Lapadula: Харамсах зүйл байхгүй

Gianluca Lapadula өнгөрсөн улирал Милан багт элсэн орсонд ямар ч харамсах зүйл байхгүй. Бүхий л хугацаанд Genoa клуб өөрийг нь багтаа элсүүлэхээр ажиллаж байсан нь өөрт нь ихээхэн итгэл найдвар түрүүлсэн талаар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Lapadula хувьд өнгөрсөн улирал Миланд тоглохдоо ердөө 12 тоглолтонд л оролцсон байдаг. Харин энэ зуны арилжаа наймааны цонхоор Италийн Genoa багруу явсан билээ.

"Би Милан клубд элсэн орсондоо яахан харамсах билээ. Тэр жил бол миний ахиж дэвшсэн жил байсан. Хэн ч надаас багийг орхин явахыг асуугаагүй. Гэвч энэ бол миний карьер дахь чухал шийдвэрлэх жил байсан. Би 100 хувь бүрэн дүүрэн тоглож чадах тийм газар руу явахаар шийдсэн.
Pescara клубээс (Миланд ирэхээс өмнөх баг нь) явсны дараа надад олон багаас санал ирж байсан. Гэвч би Genoa клубийг сонгосон. Милан клубийн тухайд гэвэл тэд надад эцсийн мөчид санал тавьсан. Би тэдэнд үгүй гэж хэлж чадаагүй.
Энэ бүхний дараа Genoa намайг өөрсдийн эгнээндээ элсүүлэхийн тулд ажилласаар байсан нь надад маш их итгэл найдвар төрүүлсэн. Багийн ерөнхийлөгч болон дасгалжуулагч намайг өөрийн багтаа элсүүлэх гэж удаан хөөцөлдсөн. Би Genoa клуб надад яг тохирох тэр зөв газар гэдэгт итгэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Sep 03, 2017 11:26 am

Vialli: Хамгийн тэнцвэртэй Серия А

Цагтаа Италийн шигшээ багт болон Sampdoria, Juventus, Chelsea багуудад тоглож явсан Gianluca Vialli Серия А лигийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрээр одоо Sky Sport Italia-д хөтлөгч, хөлбөмбөгийн тайлбарлагч хийдэг юм.
Gianluca Vialli сүүлийн 10 жилийн бараг хамгийн тэнцвэртэй Серия А улирал эхэлж байна. илэрхийлжээ.
Лигийн багууд олон талаараа хүчирхэгжсэн. Милан клуб Серия Алигийн хамгийн хүчтэй хамгаалалтай баг болсон. ИнтерМилан клубийн хувьд Европын тавцанд тоглохгүй явдал нь тэд лигитэй л зөвхөн анхаарал хандуулж лигид цааш өрсөлдөх нь их давуу тал болох болов уу.
Napoli аль хэзээний хүчирхэг баг тэд Аваргуудын лигид оролцох болохоор арилжаа наймааны цонх хаагдахаас өмнө ямар нэг тоглогч авах байх.
Ер нь бол бүгд тэнцвэржсэн бөгөөд бүгдэнд нь сайн боломж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Sep 03, 2017 12:16 pm

Niang: Torino-д Mihajlovic байгаа болохоор ирсэн

M’Baye Niang Torino клубд дасгалжуулагч Sinisa Mihajlovic-тай хамтран ажиллахын тулд ирсэн. Болохоо баталлаа.
Франц довтлогч Торино клубд ирэх улирал €20саяаар худалдан авах нөхцөлтэйгээр ирсэн юм.
Тэрээр сэтгүүлчдэд өөрийн шилжилтийнхаа талаар хэлэхдээ:
Torino багийн тоглогч болсондоо баяртай байна.
Хүн бүр итгэж байгаа болохоор би энд ирэхээр шийдсэн. Энэ бол маш чухал.
Дасгалжуулагч Mihajlovic-тай маш сайн харилцаатай байдаг маань нууц бишээ. Би лиги болон Coppa Italia тэмцээнд амжилттай сайн тоглоно гэж найдаж байна. Энэ багийн өмсгөлтэйгээр аль чадахаараа л хол явах нь миний зорилго.
Torino багийн Ерөнхийлөгч Urbano Cairo түүний талаар хэлэхдээ:
M’Baye Niang бол бие бялдрын хувьд болон ур чадварын хувьд бусдад сайтар танигдсан довтлогч. Тэрээр Төвийн довтлогчийн болон жигүүрийн довтолгоонд тоглож чаддаг.
Дасгалжуулагч Mihajlovic түүнийг сайн мэддэг, хамтран ажиллахдаа таатай байдаг, өмнө нь түүнийг дасгалжуулан маш сайн амжилтанд хүрч байсан билээ. Ийм хүнийг багтаа элсүүлэхэд бидэнд ямар ч хүндрэл бэрхшээл гараагүй.
Niang багтаа элсүүлсэн явдал нь манай багийн хүчтэй довтолгооны шугамын хүчийг улам зузаатган хүчирхэгжүүлж байгаад таатаай байна.
Клубийн нэрийн өмнөөс халуун дотноор M’Baye Niang-д багт тавтай морил гэж хэлмээр байна. Forza Toro
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Пато7 » Sun Sep 03, 2017 11:12 pm

нианг нэг явж санаа амрах гэж хах
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Пато7 » Sun Sep 03, 2017 11:46 pm

дараагийн лациотой хийх тоглолтонд андрэй силва тоглох болов уу??
Пато7
 
Posts: 89
Joined: Sun May 21, 2017 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Sep 06, 2017 12:47 pm

L’Equipe Серия А А лигийн шилдэг гарааны 11 тоглогчийг танилцуулав

Францын алдарт спортын сэтгүүл болох L’Équipe Европын шилдэг 5 лигийн энэ улирал амжилттай тоглох магадлал өндөр шилдэг гарааны 11 болон сэлгээний тоглогчдыг зарлажээ. Тэд Италийн Серия А лигийг зарлахдаа Juventus, Napoli, Milan, Roma багуудын тамирчдыг түлхүү оруулж 4-3-3 хувилбарыг авч ашиглажээ.

Хаалгачаар Gianluigi Buffon

Жигүүрийн хамгаалагчдаар Alex Sandro , Andrea Conti.

Төвийн хамгаалагчдаар Kalidou Koulibaly, Leonardo Bonucci.

Хагас хамгаалагчдаар Radja Nainggolan, Miralem Pjanic and Marek Hamsik,

Довтлогчдоор Dries Mertens, Gonzalo Higuain болон Paulo Dybala

Сэлгээний тоглогчдоор: Donnarumma,Chiellini, Dalbert De Rossi, Insigne, Dzeko, Andrea Belotti
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Sep 06, 2017 1:26 pm

Хөөрхий зайлуул яагаад Интерийг жийчихсэн юм болдоо ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Sep 06, 2017 3:04 pm

Ferlaino: Raiola бол хөлбөмбөгийн клубуудын дайсан

Napoli багийн хуучин ерөнхийлөгч Corrado Ferlaino хөлбөмбөгийн агент болох Mino Raiola-н талаарх өөрийн сэтгэгдлээ, энэ жилийн серья а лигийн талаар мөн өөрийн хуучин баг болох Napoli талаар орон нутгийн радиод ярилцлага өгчээ.
Mino Raiola хувьд Mario Balotelli, Gianluigi Donnarumma, Paul Pogba, Zlatan Ibrahimovic гэх мэт тоглогчдийг төлөөлдөг. Мөн Lorenzo Insigne-г төлөөлөн ажиллах гэж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

"Raiola бол хөлбөмбөгийн клубуудын дайсан. Тэр бол дөнгөж саяхан тоглогчтой байгуулсан гэрээг цуцалж чадахаар нэгэн.
Түүний төлөөлдөг тоглогчид хэдхэн сайн тоглолт үзүүлсний дараа тоглогчдийнхоо цалинг нэмэхийг шаарддаг. Түүний төлөөлдөг тоглогчид муу тоглосны дараа ч гэсэн дээрхтэй ижил цалинг үргэлж л авч байдаг.

Лигийн аваргын өрсөлдөөний талаар?
Juventus клуб хамгаалагч Leonardo Bonucci-г багаас явуулсан мөн багийн бусад хамгаалагчдын нас нь ахисан ч гэсэн тэд энэ жилийн лигийн аваргад түрүүлэх магадлал өндөр байна.

Napoli-н талаар?
Napoli клубийн хөгжөөн дэмжигчдийн хувьд Лигийн аварга болохыг мөрөөдөж байгаа нь зөвөө. Гэхдээ үргэлж л тааварлаж болохгүй зүйл тохиолддог.
Хэрэв Napoli-чууд лигийн аварга болбол баяраа тэмдэглэхийн тулд би хотдоо эргэн очих болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Sep 06, 2017 7:04 pm

Conti бэртэл авлаа

Өчигдөр шөнө Итали vs Израйль тоглолт явагдаж 1-0 Аззуричууд хожил байгуулав. Уг тоглолтонд Миланы шинэ цэрэг Andrea Conti өөрийн шигшээ багийнхаа анхныхаа тоглолтонд оролцсон юм. Харамсалтайн хамгаалагч маань шагайгаа булгалжээ.

Тоглолтын дараа сэтгүүлчдэд тэрээр:
"Дасгалжуулагч надад боломж олгосонд баяртай байна. Энэ үнэхээр гайхалтай сайхан байлаа.
Харамсалтайн хагас л баярлах байж. Миний шагай тоглолт эхэлсэнээс хойш 20 минутын дараа хавдаж эхэлсэн.
Залуу Итали хамгаалагчийн хувьд тоглолтын 2 дугаар хагасын 48 дах минутанд Davide Zappacosta сэлгэгдсэн юм.
Испанитай хийсэн муухан тоглолтын араас гарж ирлээ. Гэхдээ бид өөрсдийн байр байдлаа хадгалан авч үлдэж цааш явах хэрэгтэй.
Дасгалжуулагч хамгаалагчийг үргэлж довтолж, жигүүрийн тоглогч нарийг дэмжиж тоглохийг хүсдэг. Магадгүй би үүнийг тухайн үед арай эрт хийсэн байх. Би улам цааш хөгжиж ахих хэрэгтэй байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Sep 06, 2017 8:02 pm

Squinzi: Berardi €40 саяын үнэтэй

Sassuolo клубийн эзэн Giorgio Squinzi багийнхан довтлогч Domenico Berardi бол €40саяын үнэтэй. Үнэндээ тэр илүү үнэтэй байж магадгүй хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Италийн залуу довтлогчийн хувьд энэ зун Sassuolo клубээс явж магадгүй байсан юм. Гэсэн ч тэрээр багтайгаа шинэ гэрээ байгуулсан юм.

Багийн эзэн Giorgio Squinzi довтлогчийнхоо талаар хэлэхдээ: "Бид түүнийг багтайгаа гэрээгээ сунгасанд баяртай байна. Учир нь бидний хэн нь ч түүнд итгэхээ больж байгаагүй.
Бид түүнийг өөрсдийн клубийн билэг тэмдэг болохыг хүсэж байна. Энэ бол миний мөрөөдөл"

Түүний үнэ ханш бусад багийг айлгадаг гэж үү? Berardi тэр мөнгөн дүнгээс хамаагүй үнэтэй. €40сая гэдэг бол түүн шиг ур чадвартай тоглогчид тохирох үнэ. Үнэндээ тэр илүү үнэтэй ч байж магадгүй юм.

Patrik Schick болон Federico Bernardeschi нартай харьцуулбал?
Domenico бол яагаад ч тэднээс доор орох нэгэн бишээ. Тэр тогтвортой тогловол дор хаяж тэдний төвшнийх байгаа.

Интер миланы багт очиж магадгүй гэсэн мэдээллийн талаар?
Үнэн хэрэгтэй ИнтерМиланд очих тал дээр ямар нэг хориг тавьсан зүйл байхгүй. Гэхдээ чинь үнэнгээсэй, Миланиста хүний хувьд түүнийг өөр өнгийн өмсгөлтэй болсоноор харах бэрх байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Sep 06, 2017 9:09 pm

Bonaventura: Милан хувьд Лигийн аваргын төлөөх өрсөлдөөн хүнд байх болно

Милан клубийн албан ёсны сайтаас зохион байгуулдаг ASK асуулт хариултын ярицлагын буланд багийн хагас хамгаалагч Giacomo Bonaventura оролцлоо. Тэрээр энэ жилийн Серия А лигийн аваргын төлөөх өрсөлдөн Миланы хувьд маш хүнд байх болохыг мэдэгдсэн юм.

Миланчууд энэ зун шинэ эзэдтэй болж шинээр олон наймаа хийж лигийг дор хаяж 4-р байраар дуусгах зорилготой байгаа билээ.

“Багт маш их урам зориг болон олон шинэ тоглогчид байна.
Бид улирлыг сайн эхлүүлсэн. Гэхдээ бид лиги урт бөгөөд хүнд байх болно гэдгийг мэднэ. Мөн бид өөрсдийнхөө урам зоригийг тогтмол сэргээж байх ёстой”

Лигийн аварга болох талаар?
“Энэ маш хүнд байх болно. Лигид Juventus, Napoli, Roma гэх багууд биднээс илүү болохоо сүүлийн хэдэн жил баталсан.
Шаргуу хөдөлмөрлөвөл бид тэдний хэмжээнд хүрч чадна. Бидэнд Juve ирсэн Leonardo Bonucci. байна.
Тэр бол бидэнд үнэхээр тусалж чадах гайхалтай тоглогч. Миний бодлоор тэр бол багт хамгийн их нөлөө үзүүлж чадах наймаа болсон”

Таны нүүр тулж байсан хамгийн шилдэг тоглогч хэн байсан бэ?
Би Zlatan Ibrahimovic Миланд байхад түүний эсрэг тоглож байсан. Түүний бие бялдрын хөгжил намайг үнэхээр алмайруулсан. Дараа нь Andrea Pirlo уран тансаг тоглолтын байдаг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Sep 07, 2017 10:48 pm

Соса Транзсбор явж байгаа юм байна даа... Манайхаас 5.5 саяар авч байна.
Өөрт нь жилийн 6 саяар 3 жил буюу 18 сая, тэгээд бонуст нь 5 сая нийт 23 саяыг авах гэрээг санал болгож...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 08, 2017 11:06 pm

Hamsik: Би Ювентус болон Миланы саналаас татгалзсан

Marek Hamsik өөрийн хөлбөмбөгийн замналаа Napoli клубд өндөрлүүлж болох мөн өмнө нь тэрээр Ювентус болон Милан багуудын саналаас татгалзаж байсан талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

Словак шигшээ багийн ахлагч Италийн Наполи багт өөрийн хөлбөмбөгийн замналынхаа сүүлийн 10 жилийг туулаад байна. Өнгөрөгч долоо хоногт түүний хуучин агент болох Mino Raiola түүнийг багтаа насан турш баймаар байгаа болохыг мэдэгдсэн.

"Хөлбөмбөгт юу болохыг тааварлаж мэдэж болохгүй нь хэцүү юм даа. Би Napoli-г орхих талаар бодохгүй байна. Өмнө нь би Ювентус болон Mилан багуудын саналаас татгалзаж байсан. Учир нь би бэлэн биш байсан. Гэхдээ би одоо энд байгаадаа баяртай байна. Мэргэжлийн хувьд ч, хүнийхаа хувьд аль аль дан.
Би энд карьераа өндөрлүүлж болох юм. Магадгүй Лигийн аварга болсны дараа ч юмуу. Гэхдээ би өөрийгөө 40 нас хүртэл үүнийг хүлээх хэрэггүй болов уу гэж итгэж байна.
Hamsik хувьд ердөө 2 гоал оруулбал Наполи клубийн бүх цагийн мэргэн буучийн жагсаалттай тэнцэж ирэх юм. Клубийн бүх цагийн үеийн мэргэн буучийн алдрыг Diego Maradona эзэмшдэг юм.
Би энэ амжилтыг эвдэж чадна гэдэгт үнэхээр их найдаж байна. Maradona бол Наполийн бурхан л гэсэн үг. Тийм хүний урд бичигдэнэ гэдэг гайхалтай хэрэг байх болно. Алив ээ, Hamsik, Maradona урд бичигдлээ гэх нь гайхалтай байх болно.
Мэдээж би өөрийгөө түүнтэй харьцуулж чадахгүй. Гэхдээ тэрхүү амжилтыг эвдэн, багийнхныхаа хамтаар лигийн аварга нэгэн зэрэг жил болбол үнэхээр солиотой хэрэг байх болов уу.
Лигид түрүүлэх нь бидний улирлын зорилго. Гэхдээ энэ улирал Серья А лиги илүү тэнцвэржсэн.
Одоогоор миний хувьд Maradona-ийн рекорд амжилтад хүрэх нь хангалттай"

Мөн түүнчлэн Hamsik багийнхаа дасгалжуулагчийн талаар болон Аваргуудын Лигийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ.

Багийн дасгалжуулаг Sarri талаар?
Тэр бол төгс гэмээр мотиватир. Тэр бол агуу сэтгэл зүйч бөгөөд хэрхэн тоглогч нартайгаа сайн харилцаа үүсгэхийг сайн мэддэг нэгэн.
Тэр тоглолтонд маш нарийн, детальчилж бэлддэг. Миний өмнө нь харж байгаагүйгээр. Бид өрсөлдөгчийнхөө талаар бүхнийг мэддэг. Гэхдээ тэр биднийг өөрсдийн тоглолтоо үзүүлэх хэрэгтэй хэмээн хэлдэг. Учир нь энэ чинь л бид шүү дээ.

Аваргуудын лигийн талаар?
Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд ихээр хөгжиж, сайжирсан.
Бид үхлийн хэсэгт орсон гэж бодохгүй байна. Гэхдээ хэсгийн бүх багууд сайн.
Украины Shakhtar Donetsk клуб маш их туршлагатай. Харин Feyenoord-чууд бол Нидерландынхаа аваргууд.
Аваргуудын лигийн бол бидний зорилго бишээ. Гэхдээ бид үүнд анхаарал хандуулж байгаа. Бид гол чухал тоглолтууддаа анхаарал хандуулан тоглох болно. Бид өнгөрсөн жилээсээ илүү сайн амжилт гаргаж чадна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sat Sep 09, 2017 11:29 am

[img]https://www.football-italia.net/sites/default/files/imagecache/main_photo/[type]/[nid]/Sosa-Trabzonspor-medical_0.jpg[/img]

Соса оффишл болж дээ. Манайд ирээд яг өөрийгөө харуулж чадаагүй.


Season Ticket манайх 31,000 билет зарсан байгаа нь Италидаа хамгийн их борлуулалт хийсэн байна.
Энэ нь манай хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 2 дахин өссөн гэсэн үг.

Манай Рино Монтеллатай сайн харилцаатай байгаа гэнэ. Байнга л бэлтгэлээ үзүүлэхээр дууддаг гэнэ.
Монтеллагийн Милан Гаттузод маань Анчелоттигийн Миланыг санагдуулдаг гэнэ.
Тэр дундаасаа Кессие түүнийг гайхшруулсан гэнэ. Түүний физикал гайхалтай. Маш сайн наймаа болсон.
Тэр талбай дээр гарахаараа над шиг л байдаг. Гэхдээ надаас гоол болон чанараараа илүү л гэж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Sep 09, 2017 9:42 pm

Materazzi: Миланд элсэн орж болох байсан

Интер Милан клубийн домгуудын нэг болох Giacinto Facchetti хамгаалагч Marco Materazzi-г 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоос өмнө тэдний өрсөлдөгч баг болох Миланд элсэн орохын болиулж байсан болохыг мэдэгджээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Sep 09, 2017 9:43 pm

De Sciglio: Allegri-тай хамтран ажиллахад таатай байна

Juventus хамгаалагч Mattia De Sciglio дасгалжуулагч Massimiliano Allegri-тай дахин нэгдсэн нь чухал хэмээн мэдэгдэв.
Итали хамгаалагчийн хувьд Juventus клубд энэ зун Милан клубээс элссэн билээ. Дасгалжуулагч Allegri удирдлага нь доор тэрээр Миланд өөрийн анхныхаа тоглолтоо хийж байсан юм.
"Миний хувьд Allegri дахин эргэн нэгдсэн нь чухал хэрэг.
Намайг Миланд байхад тэр надад ихээхэн итгэл хүлээлгэн тоглуулдаг байсан. Хэдий би маш залуу байсан ч гэсэн намайг тайван тоглохыг зөвшөөрдөг байсан.
Тэмцээнд хожил байгуулахын тулд өөрийнхөө бүхий л зүйлээ бэлтгэл дээр зориулах хэрэгтэй тийм баг"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Sep 09, 2017 10:35 pm

Gattuso: Kessie бол аймшигтай

Ас Миланы хэвлэлийн бага хурал дээр Миланы залуучуудын багийн дасгалжуулагч Gennaro Gattuso Миланы хийсэн наймаанууд дундаас Franck Kessie онцолсноос гадна Миланы энэ зуны хийсэн наймаанууд түүнд дасгалжуулагч Carlo Ancelotti-н хийж байсан наймаануудыг санагдуулам байгаа болохыг мэдэгдэв.
Дасгалжуулагч Montella бид хоёр сайн харилцаатай. Бид бүх зүйлийн талаар ярилцдаг. Тэр намайг дандаа багийн бэлтгэлд урьдаг. Гэхдээ би түүнд саад хийх дургүй.

Montella-н Милан багийн талаар?
Үнэхээр чанартай, чадварлаг баг. Бага зэргийн Ancelotti байдаг байсан үе шиг. Тэрээр зун болгон ур чадвартай, сайн тоглогч нарыг авчирдаг байсан.

Franck Kessie талаар?
Franck Kessie бол бие бялдрын хувьд аймшигтай нэгэн. Тэр надаас их гоал оруулсан. Тэр надаас ч илүү хүчтэй. Мөн тэр маш сайн наймаа болсон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sun Sep 10, 2017 6:35 pm

Image

Милан Лациогийн тоглолтын талаар 8 баримт

1. Лацио багийн хувьд эвэй тоглолтод хамгийн олон тэнцсэн баг нь АС Милан. 35 тэнцэж, 21 удаа Милан, 18 удаа Лацио хожиж байсан.
2. Хамгийн сүүлд АС Милан баг эхний 3н лигийн тоглолтдоо хожсон нь 2006-2007 оны улирал.
3. Россонеричүүд 5н гоол оруулсны 4г нь эхний 30 минутад оруулсан байна. Өөр баг тоглолтын эхний 30 минутад ингэж олон гоолыг оруулж чадаагүй байгаа гэнэ.
4. Фрэнк Кессие Серие А-д Лациогийн эсрэг анхны бөгөөд ганц удаа тулж байсан нь 2016 оны 8 сарын 21нд. Тэгээд 2 гоол оруулж байсан.
5. Сусо лигийн эхний 2 тоглолтод тус бүр дамжуулалт өгч, гоол хийсэн цорын ганц тоглогч.
6. Никола Калинич өөрийн хамгийн сүүлийн гоолыг лигт Лациогийн эсрэг хийж байсан. 5 сард.
7. Лукас Биглиа 2013-2014 оны улирлаас хойш Ромын багт багтан нийт 109 Серие А тоглолтод оролцож 13 гоол оруулж байсан.
8. Монтелла дасгалжуулагчийн хувиар, Симеоне Инзагигийн эсрэг хожигдож үзээгүй. 2 хожиж, 1 тэнцэж байж.
Мөн Монтелла Лациогийн эсрэг 13 тоглолтод багаа удирдахдаа, сүүлийн 13 тоглолтдоо 6 хожиж, 4 тэнцэж, 3 хожигдсон байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sun Sep 10, 2017 6:38 pm

Өнөө орой Лациогийн эсрэг манайх тодорхой хэмжээгээр шалгуурт орох байх гээд тоглолтоо үзэхээр хүлээж байсан чинь цуцлагдаж байгаа бололтой.
Италид хүчтэй салхитай бороо орж байгаа юм байна. Өчигдөр энэ шалтгаанаар Рома, Сампдориагийн тоглолтыг цуцласан.
Ливорно хавьд бүр хүнд байгаа гэнэ. Одоогоор байгалийн энэ шалтгаанаас болж 7 хүн нас барж, 3 хүн сураггүй болсон байгаа гэнэ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby rednasca » Mon Sep 11, 2017 1:00 am

юун цуцлагдах, бүр алуулсан байна шдээ... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Mon Sep 11, 2017 1:34 am

миланыхан маань ганц цуглаж үзэхэд нь онцгүй юм болсон бна шт. гаагүй харицгаасан бгаа :)
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10196
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests