AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:38 am

Barzagli: Bonucci-тай хийх тулаан

Bonucci хувьд өнгөрсөн зун Juventus багаас явж Миланд ирсэн билээ. Тэрээр анх удаагаа энэ бүтэн өдрийн тоглолтод өөрийн хуучин багийн цэнгэлдэх болох Allianz Stadium эргэн ирэх юм.
"Миний хувьд болон бид бүгдийн хувьд их зүйл өөрчлөгдөөгүй.
Leo хувьд энэ тоглолт онцгой тоглолт болох болно. Учир нь тэр хуучин тоглож байсан Allianz цэнгэлдэхдээ, хуучин баг болон өөрийн найзуудынхаа эсрэг тоглох болно.

Бид хамтдаа маш сайхан цаг хугацааг туулсан. Энэ түүний хувьд ч гэсэн их сэтгэл хөдөлгөсөн зүйл байх болов уу гэж бодож байна.
Гарцаагүй түүнийг өөр багт байгаагаар харах нь бидний сэтгэлийг хөдөлгөх байх. Гэхдээ бид бүгд талбай дээр гар барьж мэндэлсний дараагаар бүгд хоорондоо тулалдах болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:38 am

Adriano эмнэлэгт хүргэгджээ

Интер багийн хуучин довтлогч Adriano хувийн эмнэлэгт хүргэгдсэн хэмээн Бразилийн Globoesporte мэдээлж байна.
Түүний эмнэлэгт хүргэгдсэн шалтгааныг эмнэлэг болон найзууд нь мэдээлээгүй байна.
Зарим хэвлэлүүд түүнийг гэртээ байхдаа өөрийн гараа тайрсан хэмээн мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:39 am

Balotelli: Италийн шигшээдээ дуудагдана гэж таамаглаж байсан

Саяхан улс орнуудын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болж өндөрлөсөн билээ. Италийн шигшээ уг нөхөрсөг тоглолтын үеэр Аргентин, Англи шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Уг тоглолтуудад болохоос өмнө Balotelli шигшээ багтаа дуудагдах магадлал өндөр байсан боловч шигшээдээ дуудагдаагүй юм. Энэ талаар тэрээр Gazzetta dello Sport сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Яг үнэнээсээ хэлбэл би Италийн шигшээ багтаа дахин дуудагдана гэж таамаглаж байсан.
Би төлөвшсөн. Би 27 настай. Хоёр хүүхэдтэй. Бүсгүйчүүдтэй зугаацдаг цаг өнгөрсөн.
Францын Nice багтайгаа байгуулсан гэрээ нь дуусахаар ямар орны лиги руу явах вэ? Итали, Франц эсвэл Англи?
Би эдгээрийн эрмэг дээр байгаа хүн…
Интер, Милан багуудад тоглож явсан довтлогч маань шигшээ багийнхаа төлөө 33 тоглолтод оролцож 13 оруулсан байдаг ба 2014 оны хасгийнхаа сүүлчийн тоглолтоос хойш нэг удаагаа шигшээ багтаа дуудагдаагүй юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 31, 2018 9:40 am

Cutrone: Милан Аваргуудын лигид шалгарах юм бол үсээ хусна

Buffon талаар?
Одоо л яг ажил эхэлж байна. Италийн шигшээ багийн бэлтгэл дээр би түүний эсрэг гоал оруулаад үзсэн. Гэхдээ би түүний цэнгэлдэхэд түүний эсрэг жинхэнэ гоал оруулмаар байна.

Gattuso талаар?
Тэр биднийг илүү нэгдмэл болгосон. Бид одоо зорилготой тулалдаж байна. Тэр бидэнд маш их тусалсан.

Өөр багаас санал ирсэн үү?
Надад зарим нэг саналууд ирсэн. Гэхдээ эдгээрийг миний агент болон клуб мэднэ. Би өөрийгөө улам сайжруулж, цааш ахих талаар л бодож байсан.

Би Juventus багийн залуучуудын багийн эсрэг л тоглож байсан. Тэдний эсрэг хаалгач хийж байсан. Giovanissimi бүс нутгийн лиги дээр манай багийн хаалгач талбайгаас хөөгдсөн юм. Улмаар би түүнийг орлон тоглоё гэж санал гаргаж байсан.
Би үргэлж өөр өөр байрлал дээр тоглож үзэх дуртай байсан.

Миланчууд Juventus цэнгэлдэхэд сүүлийн үед хожил байгуулаагүй гэх статистикийн талаар?
Би үүнийг мэднэ гэхдээ бид одоо жинхэнэ баг болсон бөгөөд бид айхгүй байна.
Juventus хожих хэцүү байх болно. Гэхдээ юу болохыг хэн ч мэдэхгүй. Бид хожихыг хүсэж байна. Магадгүй бидэнд маш бага боломж гарах байх. Гэхдээ бид тэдгээр боломжоо ашиглах тал дээр ажиллаж байна.

Эсрэг багийн довтлогчдийн тал дээр?
Би Higuain эсрэг багийн арван зургаа дотор тоглодог тоглолтыг биширдэг. Мөн Dybala хэрхэн шийдвэр гаргадаг болохыг.

Bonucci талаар?
Тэр бол бидний ахлагч. Тэр багийн бусад гишүүдэд тайван байдлыг бий болгох хэрэгтэй.

Гоал оруулбал яах вэ?
Өөрийн хийдэг гоалын баяраа хийнэ!
Эцэст нь хэрэв Милан Аваргуудын лигид шалгарах юм бол би үсээ хусна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Sun Apr 01, 2018 4:55 am

Манайх Дибалад арай хямдхан гоол алдчлаа. Эхний хагаст их дажгүй хэмнэлтэй явж байгаад 60" минутаас хойш сонин болчлоо. Тэр Чалхагын шон онодог орсон бол сэргэлт аваад дуусгах байсан байх. Бона 64" дээр 16 дотор зүгээр аятайхан цохиод оруулчих газар алдаж байх юм тэгсэн наана нь Калинич байж байх жишээнний. Одоо зүгээр А.лигээ мартаад Италийн цомын Финал дээр Juve -г нухаж цомоо өргөөд Е.лигтээ л ороё. Гаттузо ирэх намар байх уу үгүй юу гэдэг л байна даа. Манай дүнхүү удирдлагууд Монтеллад хэт итгэж цаг алдаж одоо бодоход эртхэн Риногоо авчирах байж дээ. Улиралын эхэнд тэр олон дараалсан хожигдол тэнцээнүүд одоо гай болж байна. Зун тэр шуумраад байгаа Араб марабууд нь авчаасай зүгээр.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Sun Apr 01, 2018 5:42 am

Ибра хэдэн метрээс ч чаачив даа аймар аймар. Калиничийг бодохоор л уур хүрэхийн манайд одоо ямар ацаа хийж ирсийн бол Бакка байсан бол чирээ л явж байгаа. Манайх энэ зун жаахан цэвэрлэгээ хиймээр дээ Kalinic , Bona , Monto , Borini , Zapata , Anto , Loca энэ хэдийгээ явуулсан нь дээр.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Sun Apr 01, 2018 5:20 pm

зун авчирсан баахан нөхдүүдээс үлдээчмээр хүн байгаамуу?
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Apr 01, 2018 5:27 pm

Сери А лигийн 30-р тойрогт Juventus vs Milan багуудын тоглолт болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр мөн хоёр багийн залуучуудын тоглолт болж 0:0 өндөрлөжээ.
Уг тоглолтод Mastour залуучуудын багт орж тоглосон байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Apr 01, 2018 5:30 pm

Balotelli: Би Neymar-тай ижил төвшинд

Итали довтлогч Mario Balotelli дасгалжуулагч Roberto Mancini-г Италийн шигшээ багийн шинэ дасгалжуулагч болгохыг хүсэж байгаа, өөрийн Сери А лиги дах ирээдүйн талаараа болон Neymar болон Paulo Dybala нартай ижил төвшний тоглогч болох талаар Sportweek сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ.

Италийн шигшээ багийн түр дасгалжуулагчаар Gigi Di Biagio томилогдсон бөгөөд энэ үеэр хүн бүр Mario Balotelli-г Италийн шигшээ багтаа дахин дуудагдах болов уу хэмээн таамаглаж байсан юм.

Би шигшээ багийн хэнтэй ч ярилцаагүй ээ. Сэтгүүлчид та нар л намайг шигшээ багт дуудагдана хэмээн зохиомол мэдээ тархаасан. Шулуухан хэлэхэд би шигшээ багтаа дуудагдах эрхтэй гэж бодож байсан.

Таны бодлоор Италийн шигшээ багийн дасгалжуулагчаар хэн болох хэрэгтэй вэ?
Antonio Conte болон Claudio Ranieri нарт бусдыг татах хүч байна. Гэхдээ Roberto Mancini бол миний хөлбөмбөгийн эцэг бас би түүнийг сонгогдвол баяртай байх болно. Би түүнд хандаж хэлсэн шүү өөртөө биш.

Та Францад хоёр жил байлаа одоо Итали даа эргэн ирэх үү?
Италийн талаар ярих үед би өөрийн өсөж төрсөн Brescia-г болон тэндэх ээжийгээ, найзуудыгаа, өөрийн дүү Enock, шигшээ багийнхныгаа санадаг болохоо хэлж байсан. Би хэзээ ч Италийн багт буцаж очихгүй гэж хэлж байгаагүй.
Би Ром хот руу тэндхийн багт тоглохоор явж болно. Хэрэв Roma клуб руу тоглохоор явбал хэн нэгэн намайг буруутгахгүй байх.

Juventus багийн захирал Beppe Marotta саяхан Balo-г өөрийн багт нь тохирохгүй хэмээн хэлсэн байдаг. Энэ талаар?
Хачирхалтай л юм. Яагаад гэвэл би түүнтэй ердөө ганцхан удаа л ярилцаж байсан. Juventus баг намайг багтаа элсүүлэхийг хүсэж байх үед шүү дээ. Би тухайн үед тэдний саналаас татгалзаж байсан. Яг одоо бол би Милан руу буцаж очихгүй. Хөгжөөн дэмжигчдийн эсрэг ямар нэг юм байхгүй ээ. Би тэдэнд үнэхээр их дуртай. Гэвч клуб намайг их муухайгаар хөөсөн. Би тэнд хэрэг болоогүй, зүгээр хэсүүчлэх маягийн юм болсон.

Хэрэв зөвхөн Adriano Galliani багт эргэн ирэх юм бол би тэнд буцаж очиж болно. Гэхдээ Adriano Galliani эргэн ирэхээргүй харагдаж байна. Napoli баг надад санал хүргүүлэхгүй байх гэж бодож байна. Учир нь Napoli багийн ерөнхийлөгч Aurelio De Laurentiis надад тийм ч их дургүй.
Би Интер руу эргэн очиж болно. Учир нь гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй гайхалтай баг. Гэхдээ би Интерт үгүй гэж хэлэх байна. Хүн болгон намайг Милан багийн хөгжөөн дэмжигч болохыг мэднэ. Энэ асуудал дагуулна.

Ирэх улирал ямар улсын лигид тоглох вэ? Итали, Франц эсвэл Англи?
Би зааг дээр байна гэж хэлмээр байна. Чухал зүйл юу вэ гэвэл би яг одоо сайн формтой байна. Сайн формтой байх үедээ би хаана ч сайн тоглолт үзүүлж чадна.
Nice багт ирэх эрсдэлтэй байсан. Яагаад гэвэл хэдэн сайн тоглогчтой дундаж баг байсан. Mino Raiola надад хэрэв Liverpool Milan багуудад тоглож байсан үеийнх шигшээ дахиад бэртлийн асуудлуудад орвол өндөр төвшиндөө эргэн ирэх хүнд байх болохыг анхааруулсан юм.
Би бэлтгэлийн хуваариа өөрчилсөн бас хоолны дэглэмээсээ пизза, кремтэй гоймон, хиам зэргийг хассан.

Таны агент Raiola саяхан таныг €100сая үний дүн хүрэх 10 жилдэг тоглогчийн нэг хэмээн хэлсэн энэ талаар?
Би хэнийг ч €100сая үнийн дүн хүрнэ гэж бодохгүй байна. Сүүлийн дөрвөн жил бүхий л наймаанууд галзуурмаар үнийн дүн дээр тулгуурлан хийгдсэн. Mino зарим тоглогчид тэрхүү үнийн дүнгээр худалдагдсан болохыг л хэлэхийг хүссэн. Тиймээс би бараг л тэдний төвшинд байна.

Гэсэн хэдий ч намайг багтаа авахын тулд тохиролцох хэрэгтэй. Яагаад гэвэл Nice багтай байгуулсан миний гэрээ энэ зун дуусаж би чөлөөт агент болно. Хэрэв би үнийн дүн хүрвэл тэрхүү үнэ маш өндөр үнийн дүн байх болно. Яагаад гэвэл энэ улирал оруулсан гоалууд маань намайг хэн болохыг тодорхойлно.

Би өөрийгөө дэлхийн шилдэг 10 тоглогчийн нэг бодож байна. Cristiano Ronaldo болон Leo Messi нар бусад тоглогчдоос илүү төвшинд байна. Neymar, Antoine Griezmann Paulo Dybala нарын хамтаар би тэдний ардаас жагсаж чадна. Энэ гурав багахан зүйлээрээ л илүү. Яагаад гэвэл тэд надаас багахан илүү тэмцээн уралдааны шагналт байранд орж тэмцээн уралдаанд түрүүлсэн юм. Жишээ нь: Dybala хувьд гэвэл Аваргуудын лигийн финалд хоёр удаа шалгарсан харин би тэгээгүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Apr 01, 2018 5:31 pm

Zlatan: Хэрэв би дайнд явахаар бол ганц түүнийг л авч явна

Өнөө шөнө 02:45 минутаас Juventus vs Milan тоглолт болно. Уг тоглолт болохоос өмнө уг хоёр багт хоёуланд нь тоглож явсан Zlatan Ibrahimovic хоёр багийн дасгалжуулагч нарын талаар өөрийн сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцжээ.

"Би Gattuso-г нэг багийн тоглогчийн хувиар мэднэ. Та Gattuso-д хэрхэн ялалт байгуулах талаар заах хэрэггүй. Тэр үүнийг маш сайн мэднэ.
Түүнд ялалт байгуулах хүсэл эрмэлзэл маш их байдаг. Тэр багийн төлөө маш сайн зүйлс хийж байгаа.
Би түүнд баяртай байна. Учир нь тэр надад хувь хүний хаа хувиар болон тоглогчийн хувиар таалагддаг.
Тэр бол чамайг маш ихээр урам зориг өгдөг тийм хүн. Дан ганц талбай дээр бус талбайн гадна ч гэсэн.
Түүн шиг хүн олон байхгүй ээ. Хэрэв би дайнд явахаар бол ганц түүнийг л авч явна.
Чамд хэрэг болсон үед тэр чиний хажууд үргэлж байдаг.

2011 онд Милан баг лигидээ түрүүлэхэд Allegri Улаан Харуудыг удирдаж байсан юм.

"Allegri чамайг ялалт байгуулахад юу хэрэгтэй болохыг мэддэг. Тэр өмнө нь Милан багтай түрүүлж байсан. Харин одоо тэр Juventus багийн хамтаар ялалт байгуулж байна.
Би Allegri мэддэг байхад тэр карьерийнхаа эхэн үед явж байсан бөгөөд туршлага багатай байсан. Одоо бол тэр илүү их туршлагатай, олон сайн амжилт гаргасан"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Apr 02, 2018 1:36 pm

Çalhanoğlu: Би ингэж гоалын баяр хийж байх болно

Hakan Çalhanoğlu Италийн Corriere della Sera сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Гоалын баяр?
Chievo багтай хийсэн тоглолтод би гоал оруулсныхаа дараа Милан логог үнэссэн. Үүнээс хойш би ингэж гоалын баяр хийж байх болно. Би Германд байхдаа Hamburg эсвэл Leverkusen багт тоглож байхдаа ч ингэж байгаагүй ээ.
Ирэх тойргуудад биднийг чухал хариуцлагатай тоглолтууд хүлээж байна бид хожих хэрэгтэй.

Гоал оруулах талаар?
Би гоал оруулах оруулахгүй байх нь чухал бишээ. Яагаад би чөлөөт цохилтоос гоал оруулаагүй байна вэ гэж үү? Энэ дарамт шахалтнаас хамаарч байна. Punizione буюу Италиар чөлөөт цохилт гэх үгийг магадгүй би хамгийн түрүүнд сурсан байх. Хүн бүхэн надад Hakan чөлөөт цохилтоос оруул, үүнийг оруул гэж хэлдэг.
Би өөрийнхөө статистикээ мэднэ. Германд би чөлөөт цохилтоос 15 гоал оруулсан. Өрсөлдөгч баг маань өөрсдийн талбай дээрээ алдаа гаргахгүй байхыг хичээдэг эс бөгөөд би гоал оруулдаг.

Gattuso-н талаар?
Gattuso удирдлага доор бид хамтарч тоглож сурсан. Яагаад бид өмнө нь тэгдэггүй байсан гэж үү. Би үүнийг бие биенээсээ дандаа асуудаг. Багт шинэ тоглогчид, шинэ зан араншинтай хүмүүс ирсэн. Үүнийг нэгдмэл нэг болгон найзууд болгоход цаг хугацаа шаардана.
Дасгалжуулагч биднийг бэлтгэл дээр өөрсдөөсөө 101 хувь чадал чармайлт гаргахыг шаарддаг. Бидэнд ч энэ нь таалагддаг.
Жишээ нь: Би Suso болон Bonaventura нар хэрхэн тоглодгийг мэднэ. Би тэднийг мэднэ, тэдний хөдөлгөөнүүдийг ойлгодог.

Милан баг Montella-үгүй байсан илүү юу эсвэл?
Энэ бол хөлбөмбөг дасгалжуулагч нар ирж бас явж л байдаг хүн болгонд л өөрийн гэсэн арга барил, философи, тоглолтын хувилбартай байдаг. Магадгүй багийн хувьд жижиг зүйлс өөрчлөгдөж тоглогчид сайжирсан эсвэл муудсан ч байж болно.

Талбай дээр тоглох зөв байрлалаа олсон уу?
Би Leverkusen- багт байхдаа зүүн жигүүрт тоглодог байсан ба дажгүй тоглодог байсан. Би Ricardo Rodriguez болон Jack Bonaventura нартай сайн ойлголцдог.
Баг сайн тоглож эхэлсэн. Gattuso надад их тусалсан. Тэр надтай ярилцаж өөрийнгөө надад итгэж буйгаа харуулсан. Намайг хэт их зүйл бодож байна. Зөвхөн тоглох талаар бодох хэрэгтэйг гэж хэлсэн.
Оюун санаа бодол санааны хувьд тэр намайг илүү хүчтэй болгосон. Дан ганц тэр ч биш түүний дасгалжуулагчийн албаныхан Миланы бэлтгэлийн баазад гайхалтай уур амьсгалыг бий болгосон. Миний хүнд хэцүү цаг үед багийнхан маань, Mirabelli болон Fassone нар надад тусалсан.

Хамгийн том бэрхшээл юу байсан бэ?
Би өмнө хэзээ ч Германаас гадуур тоглож байгаагүй. Би Итали хэл мэдэхгүй байсан учраас хүмүүстэй харилцаж чадахгүй байсан. Эхний нэг сар хэцүү байсан. Миний эхнэр бид хоёрд амьдрах өөрсдийн гэр байхгүй байсан болохоор зочид буудалд байдаг байсан.
Одоо бол арай дээрдсэн. Бид Casa Milan төвийн ойролцоо амьдарч байна. Тиймээс ямар нэг юм болбол би оффис дээр хэдхэн хормын дотор л хүрээд ирнэ.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Би гэртээ байх дуртай. Миний эхнэр сайн хоол хийдэг. Өөрийн нохой Duman-тай цагийг их өнгөрөөдөг. Тэр миний төлөв байдлыг өөрчлөх чадвартай.
Би Милан хотод дуртай. Бид Duomo талбайд зочилж үзсэн. Итали хүмүүс Турк хүмүүстэй ижилхэн үнэхээр найрсаг, хүнлэг хүмүүс.

Баг доторх хамгийн харилцаа холбоотой байдаг багийн тоглогч хэн бэ?
Rodriguez учир нь тэр Германаас ярьдаг болохоор. Borini Италиар ярихад тусалсан. Би Conti-тай буудалд ихэнх цагийг өнгөрөөдөг.

Германы талаар?
Би Герман улсад талархдаг. Учир нь би тэнд төрж тэнд хөлбөмбөг тоглож сурсан. Гэхдээ Турк бол миний гэр орон, миний гэр бүл. Эх орныхоо төлөө тоглоно гэдэг бол өөр хэрэг.

Улс орнуудын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтоор Çalhanoğlu Милан багт тоглож явсан домгуудын нэг Savecevic уулзсан билээ. Savecevic өөрт тань уулзахдаа юу гэж хэлсэн бэ?.

Тэр надад сайн хаалга руу цохь цохь гэж хэлсэн. Тэр ер бусын тоглогч байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Apr 02, 2018 2:31 pm

Ювэ-тэй харьцангуй сайн үзсэн санагдсан. Эхнээсээ нягт хамгаалаад тэнцчих болов уу гэж горьдож байсан.
Харин ч довтолгоо нтр бол сайн байсөөн... Тэгээд яалт ч байхгүй СериА лигтээ Ювэ арай тасарчиж...

Манайхыг 3н зүйлээр дутуу байлаа гэсэн байсан. Би бас санал нэгтэй байгаа юм.
1. Пейс буюу өөрсдийн тоглолтын хэм... Сусо Хакан нар крийтив тоглогчид мөнч , энэ удаагийн тоглолтод Барзагли Сусог хармаалсан.
Энэ үед довтолгоо дэмжих чадвар сайтай, илүү өөрсдийгөө харуулах ёстой жигүүрийн тоглогчид болох Родригуез, Калабриа нар хэт удаан байна гэж...

2. Миланы бүрэлдэхүүн сэлгээ муутай байна. Сэлгээгээр орж ирж байгаа тоглогчид Туринд Монтоливо, Калинич нар байлаа.
Аллегри бас хэлсэн байна лээ. Милан дахь 2 дахь жилдээ 60 дахь минутад сэлгээгээр оруулж ирэх тоглогч олдодгүй байлаа гэж...

3. Хүн бүрийн мэдэж байгаачлан Миланд Киллер довтлогч алга. Кутроне, Силва нар маш сайн өсөж яваа довтлогчид мөн.
Гэхдээ тэдэнд туршлага бага байна. Мөн Калинич бол бидний бодож байгаа шиг тоглогч биш болох нь ойлгомжтой болжээ гэж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Apr 02, 2018 2:39 pm

За тэгээд Ювэ л болохоос биш сайн талаас нь харвал 2018 он гарснаас хойш 3 сарын турш лигтээ хожигдоогүй байж байгаад хожигдлоо.
Яахав ерөнхий багийн ойлголцол, хэмнэл сайн байна л гэж үзэж болох...

Харин манай Гуттузо маань л нэлээд бухимдсан бололтой. Сайн тоглоод зөвхөн болохгүй ээ л гэж...
"I can't stand here and smile or pretend I'm happy with just playing well. It burns me and it has to burn everyone."

Тоглолтын үеэр Ювэгийн фанатууд манай автобус руу дайрсан юм байна.
Ругани харин үүнийг буруушааж инстаграм дээрээ коммент бичсэн байна.
Энэ долоо хоногт Интертэй дербитэй. Биглиа лав өнжих болсон байна. Хүндхэн тоглолтууд ар араасаа байна даа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Apr 02, 2018 3:18 pm

Интерийг гусаж кайж авмаар байхым даа..

Ювэ ч тэгээд бүрэлдэхүүн энтр дээрээ бол ярилтгүй зузаан юмөө..

Манайд тэгээд сэлгэе гээд ч Борини, Кутронэ, Калиничээс өөр хүн алга шд
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Apr 02, 2018 3:48 pm

Интер ядаж байхад ойрд аймаар байгаад байгаа шд бас... Ийм үед нь хусаад тэгээд цаашлаад хүснэгтэд дээр нь дуусвал юүхэв зүгээр...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Mon Apr 02, 2018 4:38 pm

Kucka маань Ibra -джээ аймар аймар. Juventus -тэй хийсэн тоглолт дээр манайх арай өөр Милан байсаан өмнөхөөсөө илт итгэлтэй сайн тоглосон. Эхний хагаст бол зүгээр л базсаншд. Хоёрдугаар хагаст Biglia , Silva хоёр суугаад Monto , Kali хоёр орж ирснээс хойш харин унтарсан. Энэ нь манай сэлгээ ямар байна вэ гэдэг нь тодорхой харагдсан. Түүнээс багт ахиц дэвшил гарч л байна зун хэдэн гайгүй хүн олоод ирчвэл ч. Урд Ibra шиг киллер хэрэгтэй байна.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Цогоо » Mon Apr 02, 2018 6:20 pm

GTM13 wrote:Хөөе Бууны чинь замаг гацчихсан юм биш үү ногооноо. Би Serie A лигийн хүрээнд ярьж байнашд, Лигтээ хамгийн сайн байгаа л гэжийнаа ногооноо. Сэдэвтээ очиж далийгаач ... ха ха Танайх бол А.лигийн тэмцээн уралдаанд олон жил тогтмол ордог тэгээд мулт шаадагшд. Гаттузогын Милан бол яахав одоогын энэ балчиг шавраас гарах гэж хичээж яваа баг. Шархтай баатарыг араас нь жадалж алчаад дээр нь гишгэж ханхалздаг гавьяа гэх юмгүй хоосон нэрнээс цаашгүй лүд байнашдээ чи... :loll:
Манайх танай тэр балчиг руу чинь явж байна өө. Зөрөхдөө нэг жадлачихаад л явъюу гэж тэр л дээ. хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Mon Apr 02, 2018 6:49 pm

Духлаа аашаад л... танайх чинь харин манай дээр Comeback хийчлээшд. Лигтээ хөөрхөн хожоод л байна..
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Цогоо » Mon Apr 02, 2018 7:46 pm

Ирээдүй бүрхэг байна аа. Лиг мигтээ түрүүлж мүрүүлээд баавартай баймаар байна шт. Гэтэл ВэнгэрАут гээд л сууж байхаас өөр юм алга.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Wed Apr 04, 2018 5:18 pm

Өнөөдөр Дерби тоглолт эрт болохнээ. Өнөөдөр хожихгүй бол тэгээд дуусаа А.лиг. Гэснээс энэ Gutrone Belotti гэж балайрч явахаар Ronaldo ахыгаа сайн харж авмаар юм.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Apr 04, 2018 9:16 pm

Милан клуб Depay-д санал хүргүүлэх үү?

Милан клуб энэ зун Olympique Lyonnais жигүүр Memphis Depay-д санал хүргүүлнэ хэмээн Tuttosport мэдээлж байна. Итали хэвлэлийнхэн түүнийг €30 сая багтан ирэх болов уу хэмээн таамаглаж байна. Нидерланд залуугийн хувьд Францын Lyon энэ зун очоод өөрийн формоо олоод байгаа юм. Тэрээр Lyon багийн төлөө 46 тоглолтод оролцож 17 гоал оруулаад байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Apr 04, 2018 9:16 pm

Vidal болон Depay

Милан баг Arturo Vidal болон Memphis Depay нарыг хоёуланг нь сонирхож байна. Гэхдээ энэ наймаанууд амжилттай болох эсэх нь UEFA гаргасан Санхүүгийн шударга тоглолтын дүрмээс хамаарах болоод байна хэмээн хэвлэлүүд үзэж байна.
Өнгөрсөн намар Милан багийн санал болгосон сайн дурын гэрээ-г UEFA хүлээн авалгүй татгалзсанаар ирэх улирал Улаан Харууд санхүүгийн хувьд тодорхой хэмжээний хориг, шийтгэл хүртэх болоод байна. Үүний улмаас мөнгө зарж тоглогч авах бус харин Pepe Reina, Ivan Strinic, Ki Sung-Yueng гэх мэт ирэх зун гэрээн дуусаж чөлөөт агент болох тоглогчдийг сонирхож буй мэдээлэл гараад байгаа юм.
Өнөөдрийн Tuttosport сэтгүүлийн дугаарт Россонеричуудын наймааны төлөвлөгөөнд хоёр том тоглогч байгаа хэмээн мэдээлсэн байна.

Эхнийхан Bayern Munich багийн хагас хамгаалагч Vidal юм. Түүнийг багтайгаа байгуулсан гэрээгээ дуусгахаас нэг жилийн өмнө өөр баг руу явж болох талаар Bayern Munich багийн удирдлагуудаас асуух болно хэмээн Италийн сэтгүүлийнхан үзэж байна. Хэрэв ингэвэл түүний наймааны үнэ буурч болох ч Милан багийнхан UEFA-н санхүүгийн шударга тоглолтын хоригт орвол түүний цалинг төлөхөд хүндрэлтэй байх болно гэж үзэж байна.

Хоёрдох наймаа бол Memphis Depay юм. Lyon-н жигүүр "Милан бол гайхалтай баг агуу түүхтэй гайхамшигтай баг" хэмээн хэлсэн нь түүнийг Милан багт огт наашгүй биш болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч Manchester United баг түүнийг буцаан авах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд энэ гэрээний нөхцөл нь Милан багт түүнийг өөрсдөдөө элсүүлэхэд тодорхой хэмжээгээр саад хийж болох юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Apr 04, 2018 9:17 pm

Ruud Gullit-н Улаан Өндөгний баярын Дерби

Bagnoli-н удирдсан Интер Милан улаан өндөгний баярын дерби болохоос өмнө хоёр багийн хоорондын онооны зөрүүг багасгаж Миланы цом хүртэх боломжийг багасгахаар байсан гэхдээ Ruud...

Энэ улирлын тавдах удаагын дерби тоглолт байсан юм. Luigi Berlusconi цомын тэмцээнд Милан Papin-н гоалоор хожсон бол дараагийн учраа болох лигийн тоглолтод дээр Улаан харууд De Agostini оруулсан нэг гоалоор Интертай тэнцсэн юм. Харин Италийн Цомын тэмцээнд Россонеричууд Нераззурричуудыг Papin-н хоёр гоал Gullit-н нэг гоалоор 3:0 тэднийг бут ниргэсэн юм. Уг тоглолтод нэг гоал оруулсан Gullit 1992-93 улирлын Дерби тоглолтод Цэнхэр харуудын эсрэг дахин гоал оруулах байжээ.

Ac Milan Дерби тоглолт болохоос өмнө Улаан харуудын амжилт буурсан юм: Интерчууд ихээхэн найдвар тавьж байсан юм

Fabio Capello:
Хоёрдугаар сарын төгсгөлд AC Milan лигийг 11 онооны зөрүүтэй тасархай байдлаар тэргүүлж байв. Миланы тоглогч Mauro Tassotti-г телевизийн шоугаар биднийг аль хэзээний лигийн аварга болсон гэж хэлж байсан бөгөөд би үнэхээр их санаа зовж байсан.

Don Fabio хэлсэн нь зөв байсан юм. Тухайн үед багт Нидерландын гурвал, тэр гурав дээр нэмэгдээд Lentini, Papin, Boban нар байсан юм. Ас Милан Итали даа дийлдэшгүй хамгаалалттай байлаа. Fiorentina багийг талбай дээрээ хожсоны дараагаар багийнхан бие болоод бие бялдрын хувьд ядарч сульдаж эхэлсэн юм. Үүн дээр нэмэгдээд бэртэл гэмтэл нэмэгдэж гол түлхүүр тоглогч Van Basten Аваргуудын лиги, Сери А-даа оролцож чадахгүй болсон юм. Энэ бүх хүчин зүйлүүд тэдний лигийн 58 тоглолтод хожигдоогүй цуврал нь өндөрлөхөд нөлөөлсөн юм. AC Milan-Parma багт 0-1 хожигдсоноор энэ цуврал өндөрлөсөн юм. Тухайн улирлын Дерби тоглолт болоход 5 тоглолт дутуу байсан бөгөөд тэрхүү 5 тоглолтоос Улаан Харууд ердөө 4 оноо л авна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Таван тоглолтод 4 тэнцээ 1 хожигдол. Лигийн тэргүүлэгчдийг ийм тоглолт үзүүлнэ гэж хэн ч таамаглаагүй биз.

Silvio Berlusconi: Gullit үнэхээр хожигдохыг хүсээгүй

1993 оны 4-р сарын 10 ны хагас сайн өдөр болсон Интер vs Ac Милан 1-1 тоглолтын дараа хэвлэлүүд “Гайхамшиг болох дөхлөө. Хэдэн удаа хичээл заалгуулснаас дээр юм боллоо” гэсэн гарчигтай сонинууд хэвлэгдэн гарч байсан юм.

Уг тоглолтод юу болсон бэ?
AC Миланчуууд тоглолтыг удирдаж чадна гэсэн итгэлтэйгээр талбайд гарсан боловч Интерийн Bergomi, Berti болон Ruben Sosa нар маш сайн тоглолт үзүүлж Цэнхэр Харууд 44 дах минутанд тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Тухайн тоглолт хагассайн өдөр бороонд болсон бөгөөд эхний гоал алдсан мөчөөс тоглолт дуусах хүртэл Улаан Харуудад амаргүй тоглолт туулахаа мэдсэн юм. Интер дасгалжуулагч Bagnoli онооны харьцаагаа хадгалан үлдэж хамгаалахыг хүсэж талбайд Taccola-г хагас хамгаалагч Angelo Orlando сэлгэн оруулсан бол Миланы дасгалжуулагч Capello эрчимтэй довтлохоор шийдэж талбайд Massaro-г Papin-аар сэлгэн оруулж ирэв. Нойтон талбайд Итали довтлогч Франц эрийг бодвол илүү тоглолт үзүүлсэн юм. Долоон минутын дараа Интерийн хамгаалагч Taccola-н дутуу цэвэрлэсэн бөмбөг Ruud Gullit дээр ирж тэрээр бөмбөгийг газар буулгалгүй цохин гоал оруулж тооны харьцааг тэнцүүлсэн юм. Россонерчууд өрсөлдөгчдөө 3 оноо өгөлгүй амжилттай оноо чадахаараа салгасан бөгөөд улмаар тэдний аваргын төлөөх тэмцлийг зогсоож чадсан юм.

Тоглолтын дараа багийн ерөнхийлөгч Silvio Berlusconi:
Gullit болон Albertini нар маш сайн тоглосон. Ruud энэ тоглолтод үнэхээр хожигдохыг хүсээгүй. Тэр яг Capello шиг тоглож гайхамшигтай гоал оруулсан.

Тоглолтын дараа Ruud Gullit:
Интерчууд тоглолтыг 1-0 хожиж байх үед улс орон даяараа тэднийг дэмжиж байсан. Би Дербид тоглох дуртай. Энэ тоглолтод чи жинхэнээсээ гал гарсан ширүүн тоглолтыг мэдэрч чадна.

Fabio Capello:
Бид хохирол амссан. Гэхдээ энэ тоглолтод тэнцэх эрхтэй.

Тоглолтын мэдээлэл:
Интер-AC Милан 1-1

Интер: Zenga, Bergomi, De Agostini, Berti, Paganin, Battistini, Orlando (55' Taccola), Manicone, Schillaci, Shalimov, R. Sosa. Coach: Bagnoli.

AC Милан: S. Rossi, Tassotti (27' Nava), P. Maldini, Albertini, Costacurta, Baresi, Lentini, Rijkaard, Papin (63' Massaro), Gullit, Eranio. Coach: Capello.

Шүүгч: Pairetto.

Гоалууд: 44' Berti 83' Gullit
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Apr 04, 2018 9:17 pm

Bonucci: Милан багт өгөх миний зөвлөгөө

Багийн спортын албаны дарга Mirabelli болон Гүйцэтгэх захирал Fassone нарт зөвлөгөө хэрэггүй ээ. Хэрэв би тэдэнд зарим нэг зөвлөгөө өгөх байсан бол би тэдэнд олон улсын хэмжээнд танигдсан шилдэг тоглогч худалдаж ав гэж зөвлөгөө өгөх байсан. Ингэснээр бэлтгэлийн төвшин сайжрах болно. Энэ бол нэн чухал зүйл.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Thu Apr 05, 2018 2:45 am

За зо үнэн гутармаар тоглолт боллоо доо. CL утгаараа худлаа боллоо. Рино анхнаасаа Silva & Gutrone гэж гаргах байсиймаа. Сэлгээ гэсэн Loca , Kalinic , Borini орж ирж нтр..
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests