AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:56 pm

Бакка: Гаттусо намайг үлдээхийг хүсэж байсан

Карлос Бакка өнгөрсөн улирал Испани Villarreal амжилттай зээлээр тоглосон билээ. Милан багтаа буцаж ирэхээсээ өмнө болон ирснээсээ хойш эргэн Villarreal багт очих хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж байсан бөгөөд клуб түүний хүслийг биелүүлж бүүр мөсөн явуулсан билээ.

Колумб довтлогч Villarreal багтай 2022 он хүртэл гэрээ байгуулжээ. Түүнийг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр Милан багаас явах болсон шалтгаанаа сэтгүүлчидтэй хуваалцжээ.

“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж эхлэхийн өмнө надад миний гэр орон мэт санагдсан газар руу эргэн очих хүсэл төрсөн.
Надад Аваргуудын лигид оролцох эрхтэй олон багаас санал ирсэн. Гэхдээ Villarreal бол миний болон миний гэр бүлийнхний хүсэж байсан газар байсан. Би эцэст нь энэ багт өөрийнхөө тоглолтын төвшинг эргүүлэн олж авсан.

Милан багаас явж магадгүй гэсэн шуум эртнээс маш хүчтэйгээр яригдаж байсан. Энэ талаараа?

-Би Миланд үлдэж болох байсан. Надад тийм сонголт байсан. Гаттусо болон Леонардо нар намайг багт үлдээхийг хүсэж байсан. Дасгалжуулагч надтай хамтарч ажилмаар байна, намайг багийнхаа бүрэлдэхүүнд багтсанаар харж байгаагаа бүүр цаашлаад миний багаас явна гэх саналын эсрэг байр суурьтай байсан.
Тэр намайг багт үнэ цэнэтэй чухал болохыг мэдрүүлсэн. Гэхдээ миний багаас явах шийдвэр аль хэзээний гарчихсан байсан. Би Милан клуб зөв зүйл хийж байгаа гэж хэлэх байна.
Тэд одоо хэлэх гэсэн үгээ нүүр тулан хэлдэг дасгалжуулагчтай болсон ба ялалтын замдаа эргэн орсон”
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:56 pm

Toni: Higuain мэргэн буудагч болно

2006 оны Дэлхийн аварга, Италийн алдарт тамирчин Luca Toni энэ жилин Италийн Сери А лигин мэргэн буучаар Миланы шинэ цэрэг Gonzalo Higuain тодорно хэмээн үзэж байна.

"Ювентус клуб Ronaldo багтаа элсүүлснээр лигийнхээ бусад багуудыг том наймаа хийхэд түлхэц болсон. Интер арилжаа наймааны цонхоор үнэхээр ажилсан. Тэд Stefan De Vrij, Kwadwo Asamoah, Radja Nainggolan, Keita Baldé багтаа авсан.
Higuain Милан багийн довтолгооны чанарыг улам ахиулах болно.
Ronaldo, Higuain, Icardi нар тус тусдаа лигид 30 гоал оруулж чадахаар тоглогчид.
Дэлхийн шилдэг тоглогч болон Аргентиний торгуулийн талбайн мангасуудын дундах маш гайхалтай өрсөлдөөн болох болно.
Та хэнийг лигийн мэргэн бууч болно гэж таамаглаж байна?
-Pipita мэргэн бууч болно"

Luca Toni хувьд 2005-2006 оны улирал Европын лигүүдийн дундах мэргэн буучаар тодорч байсан юм.
Мөн Германы Bayern Munich багт 2007–08 улирал тоглохдоо Германы лигийн мэргэн буучаар тодорч байсан шилдэг довтлогч билээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:57 pm

Гаттусо: Наполи эсрэг тоглоход айх зүйл алга

Анчелотти vs Гаттусо
-Карло бид хоёр маш сайн харилцаатай. Тэр миний хувьд дасгалжуулагчаас илүү нэгэн байсан. Тэр миний хүнд бэрх цаг үед байсан. Би түүнээс их зүйл суралцсан. Хэвлэл мэдээллийнхэн бидниг өөр өөр зан араншинтай гэдэг боловч Карло бид хоёр тоглогчийн хувиар ижил тэмцэгч зан чанартай. Дасгалжуулагчийн хувиар бол тэр Nereo Rocco шиг. Тэр бэлтгэлийн дараа тоглогчидтой ярилцаж тэдэнтэй үлддэг. Би хэзээ ч Карло талаар хүмүүс муулж байхыг сонсож байгаагүй

Өнөөдрийн тоглолтын талаар?
-Наплесд сайн тоглолт үзүүлж гэртээ эерэг үр дүн авчрана гэж найдаж байна. Өөрийн багийнхнаа маш сайн зан чанартайгаар тоглохыг хүсэж байна. Наполичуудыг дарамтанд оруулмаар байна. Өөрийн залуусаа өрсөлдөгч багаасаа айхыг байхыг хүсэхгүй байна.
.
Анчелоттийн Наполи багийн талаар?
-Наполи клуб урт хугацааны турш нэг баг болж тоглосон тоглогчидтой. Карло багтаа зарим нэг өөрчлөлт хийх гэж үзэж байгаа. Тоглолтондоо илүү агаарын, холын зайн дамжуулалт өгдөг болгохоор ажиллаж байгаа гэхдээ багт хуучин дасгалжуулагч Sarri арга барил хэвээр шингэж үлдсэн. Өнгөрсөн жил тэд улирлыг 90 оноотой дуусгасан бөгөөд энэ нь зүгээр нэг аз, тохиолдол байгаагүй ээ.

Шинэ Миланы шинэ улиралын талаар?
-Бид өнгөрсөн улирлаасаа илүү хүчтэй болж чадна гэхдээ бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Бид шинэ тоглогчид элсүүлсэн, тэдний зарим нь өөр улсаас ирсэн. Бидэнд цаг хугацаа тийм ч их байхгүй байна. Хэрэв бид өөрсдөдөө багаа цаг хугацаандаа амжаад давс хужрын зөв тааруулж чадвал бид үнэхээр хүчтэй баг болж чадна. Higuain бол дэлхийн шилдэг 10 довтолгчдийн нэг билээ. Гэхдээ ялалт баг, хамт олны ажиллагаагаар ирдэг.

Энэ улирлын Зорилго?
-Бид улирлыг маш хүчтэй хоёр багтай тоглож эхлүүлнэ. Эсрэг багийн Наполи, талбай дээр харин Ромаг талбай дээрээ хүлээн авч тоглоно. Энэ тоглолтууд хүнд байх болно. Гэхдээ би энэ тоглолтуудыг эерэгээр бодож, залуусдаа зөв эерэг бодол суулгах хэрэгтэй.

Милан аваргын өрсөлдөөнд багтаж байгаа гэж үү?
-Одоохондоо бол хараахан үгүй. Бидний зорилго бол өнгөрсөн жилийн 6-р байранд орсон амжилтаа ахиулж, Аваргуудын лигид орох.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:58 pm

Малдини болон Леонардо талаар?

-Малдини болон Леонардо нар Миланелло -д шинэ салхи авчирсан. Тэд байгаа нь залуусыг идэвхжүүлж өгсөн. Би бол дасгалжуулагч, тэд бол менежерүүд, бусад хүмүүс ч гэсэн өөр өөрийн гэсэн үүрэг рольтой.
Дүрэм бол хүн бүр өөрийн хариуцсан үүрэгт ажлаа хийх. Бид ямар нэг шалтаг шалтгаан эрж хайж, хэлж болохгүй. Шинэ Милан багийн шинэ төслийн төлөө өөрсдийнхөө хамаг сайнаараа ажиллах хэрэгтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:59 pm

Довтолгооны Шугамын талаар?
-Би болон клуб André Silva-г үлдээхийг хүсэж байсан. Гэхдээ тэр ямар ч үнээр хамаагүй багаас явахыг хүссэн. Хэрэв тоглогч явахаар шийдсэн бол чи түүний хүслийн эсрэг юу ч хийж чадахгүй. Харин Higuain-д ийм зүйл битгийн тохиолдоосой. Higuain үргэлж л бидний багтаа авахыг хүсэж байсан тоглогчдийн жагсаалтын эхэнд байсан.
Cutrone их хүсэл тэмүүлэлтэйгээр бэлтгэлээ хийж байгаа. Тэр тоглох, тоглохгүйн талаар бодох ёсгүй. Тэр ухаалаг байх хэрэгтэй. Бориниг оролцуулаад бидэнд гурван довтлогч байна.

Reina vs Donnarumma талаар?
-Бидэнд гурван хаалгач байна. Би нэг нь нэг тэмцээнд тоглож нөгөө хоёр нь бусад тэмцээнүүдэд тоглох болно гэж хэлж чадах байна. Reina нуруундаа бэртэлтэй байгаа. Хэрэв Donnarumma ахмад хаалгач Reina –с суралцаж чадвал тэр дэлхийн шилдэг хаалгачдын нэг болж чадна. Энэ ганцхан түүнээс л хамаарна.

2018/19 Сери А талаар?
-Хүнд амаргүй улирал болно. Ювентус сүүлийн 7 жил 7 удаа лигийн аварга болсон бөгөөд Cristiano Ronaldo багтаа элсүүлсэн. Интер болон Рома багууд хүчтэй өрсөлдөнө. Cristiano Ronaldo болон бусад лигид ирсэн тоглогчид Сери А лигид өөрсдийн хувь нэмрээ оруулж чадна.

Zapata болон Montolivo талаар?
-Zapata бэртэлтэй байгаа. Хэрэв тэр бэртлээ сэдрээх юм бол 3-4 сар талбайд гарахааргүй болох учир би болон багийн эмчийн албаныхан түүнийг амруулахаар шийдсэн. Montolivo ч гэсэн бэртэлтэй байна.

Багийн шинэ эзэдтэй уулзсан талаараа?
-Би Gordon Singer-тай уулзахад тэр надад хэвлэл мэдээллээр ярьж бичиж байгаа зүйлийг битгий тоо. Клуб чамд итгэж байгаа, цааш шаргуу ажиллаа гэж хэлсэн. Бид багт хэд хэдэн шинэ тоглогч авчрах, багийн өнгөрсөн жилийн 6-р байрын амжилтыг ахиулах талаар ярилцсан
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 4:00 pm

TBT:Багш vs Шавийн тулаан

22 жилийн өмнө Карло Анчелотти өөрийн багш Арриго Сакки эсрэг тоглож байсан шиг өнөө шөнө Гаттусо өөрийн багш болох Анчелотти эсрэг тоглоно.

Ac Milan vs SC Parma 1996 он:
1996 оны 12-р сарын 22 өдөр бол Арриго Сакки-н хувьд Милан багийг дасгалжуулсан гуравдах тоглолт байсан юм. Өмнөх хоёр тоглолт дээрээ Udinese, Reggiana багуудыг хожоод байсан юм. Гуравдах тоглолт болох Parma багийг хожих юм бол хуучин дасгалжуулагч Tabarez-г орлон ирснээсээ хойш гурав дараалсан хожил байгуулах сайхан бололцоо үүсэх байжээ. Гэвч эсрэг багт нь чадварлаг хуучин шавь нь болох Карло Анчелотти байсан. Уг тоглолтод Parma багийн Mario Stanic мөргөж гоал оруулж Улаан Харуудыг хожсон юм. Тухайн жил нь Анчелотти багаа удирдан лигийн хоёрдугаар байранд оруулж байсан юм.
Гаттусо өнөө шөнө өөрийн хуучин багшийгаа хожих болов уу?

AC MILAN VS SC PARMA 0-1
AC MILAN: Pagotto, Panucci, P. Maldini, Albertini, Costacurta, Baresi, Boban, Desailly, Weah (29' Savicevic), Davids (46' Ambrosini, 85' Simone), Dugarry.

Дасгалжуулагч: Сакки

SC PARMA: Buffon, Zé Maria, Thuram, Cannavaro, Mussi, Stanic, D. Baggio, Sensini, Crippa, Chiesa (81' Melli), Crespo (73' Bravo).
Дасгалжуулагч : Анчелотти
Шүүгч: Bazzoli
Улаан Карт: 62' Costacurta
Гоал: 45' Stanic

SC PARMA VS AC MILAN 1998: Маш их харуусал

Түүхийн бүх хугацаанд бүгдэд нь Карло хожоод байсангүй ээ. Милан клуб Италийн цомын тэмцээнээс Карлог мулталж байсан удаатай билээ.
Өдгөөгөөс 20 жилийн өмнө 1998 оны 3-р сард Италийн Цомын тэмцээни хагас шигшээ тоглолтод Милан vs Parma учраа таарж эхний тоглолтод Сан Сирод 0:0 тэнцсэн юм. Тухайн үед Милан багийг Фабио Капелло дасгалжуулж байсан бөгөөд уг тэмцээнд түрүүлж байж л Улаан Харууд Европын тавцанд гарч тоглох боломжтой байсан юм. Parma багийн Tardini цэнгэлдэхэд талбайн эзэд 2:1 тэргүүлж байсан ч тоглолтын төгсгөлд Partick Kluivert гоал оруулан 2:2 болгон Россонерричууд шигшээ тоглолтод Лацио эсрэг тоглохоор болсон юм.

SC PARMA VS AC MILAN 2-2
SC PARMA: G. Buffon, Zé Maria, Thuram, Cannavaro, Benarrivo, Stanic, D. Baggio, Fiore, Orlandini (81' Adailton), Crespo (65' Mussi), Chiesa (88' Apolloni). Дасгалжуулагч : Анчелотти

AC MILAN: S. Rossi, Daino (88' Maniero), Desailly, Costacurta, P. Maldini, Ba, Donadoni, Boban, Ziege, Kluivert, Weah (88' Ganz).
Дасгалжуулагч: Капелло
Шүүгч: Pairetto
Гоал: 45' Kluivert, 49' Chiesa, 85' Stanic, 90' Kluivert

FC Ювентус VS AС Милан 2001: Карло өрсөлдөгчөө бут ниргэв
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 4:00 pm

2001оны 2-р сарын 15 бол Карло Анчелотти Миланы эсрэг дасгалжуулагчийн хувиар оролцсон сүүлийн тоглолт байсан юм. Тухайн жил Карло Анчелотти Ювентус багийг дасгалжуулан лигийг тэргүүлж байсан бол Милан багийг Альберто Дзаккерони дасгалжуулж олон тоглогчоо бэртэлд алдан, Аваргуудын Лигийн эрхийн төлөө өрсөлдөж байсан юм. Уг тоглолтод Миланчууд хожих байгуулах багаар нэрлэгдэхгүй байсан юм. Хөгшин хатагтай нар 3:0 хожсон бөгөөд хэдэн сарын дараа дасгалжуулагч Карло Анчелотти болон уг тоглолтод гоал оруулсан Филиппо Инзаги нар хамтдаа Милан багт нэгдэж Итали болон Дэлхий дахиныг шуугуйлах агуу аялалаа эхлүүлнэ гэж хэн мэдэх билээ.

FC JUVENTUS VS AC MILAN 3-0
FC JUVENTUS: Van Der Sar, Tudor, Ferrara, Montero, Pessotto, Birindelli (80' Zambrotta), Tacchinardi, Davids, Zidane (92' Brighi), Inzaghi (87' Kovacevic), Del Piero.
Дасгалжуулагч : Анчелотти

AC MILAN: Abbiati, Sala, Roque Junior, P. Maldini, Kaladze (71' Gattuso), Helveg (68' Guglielminpietro), Albertini, Giunti (62' Boban), Coco, Leonardo, Shevchenko.
Дасгалжуулагч: Альберто Дзаккерони,
Шүүгч: Braschi
Гоалууд: 9' Tudor, 67' Inzaghi I, 91' Zidane
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 4:00 pm

Жорж Веа өөрийнхөн амжилтын замыг нээж өгсөний хариуд Венгерд Либери улсын хамгийн нэр хүндтэй шагналаар шагнав
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 4:01 pm

Гаттусо: Милан амархан сарниад алга болчихлоо

Наполи vs Милан тоглолтын дараа багийн дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хамгийн их харамсаж байгаа зүйл бол тооны харьцаа 2:1 болсноос хойш явдал. Үүний дараагаар л бид амархан сарнин алга болсон.
Би бүх хариуцлагыг өөр дээрээ үүрэх болно.
Учир нь баг айж байвал тэр дасгалжуулагчийн алдаа болно.
Тоглолтын эхний гоал алдсаны дараагаар бид өөрсдийн анхаарлаа унтраачихсан. Өнгөрсөн улирал ийм зүйл зөндөө болсон.

Lucas Biglia талбайн төвд алдаа гаргаж тоглолтын эхний гоал цаашлаад тоглолтыг эргүүлсэн зүйлийн эхлэлийг тавьчих шиг болсон уу?

-Mateo Musacchio алдаа байсан. Тэр ингэж дамжуулж болохгүй. Гэхдээ би хувь хүний алдааны талаар ярих дургүй. Бид тоглолтын 55 минут хүртэл тоглолтыг эзэгнэж байсан гэвч эсрэг баг эхний гоал оруулсны дараагаар бидний нуран уналт эхэлж тэдэнд эргэн ирэх боломж өгсөн.
Гоал оруулсны дараагаар бид нэгдмэл нэг байхаа больсон. Бид одоо алдаагаа ухаарч урагш, явах хэрэгтэй

Милан төлөө анхны тоглолтоо хийсэн Gonzalo Higuain талаар?
-Тоглолтын 55 дах минут хүртэл тэр тоглолтод маш оролцож байсан. Хоёрдах гоал орсны дараагаар тэр бусад шигээ тоглолтоо алдсан. Бид түүнийг гоал оруулуулахын тулд дамжуулалт өгөх хэрэгтэй. Тэр энэ улирал бидэнд сайтар тусалж чадна гэдэгт би итгэж байна.

Милан төлөө анхны тоглолтоо хийсэн Tiemoue Bakayoko талаар?
-Тэр бөмбөгийн хэрхэн хүлээн авахыг сурах ёстой. Энэ нь зөв байрлалаа эзлэх утгатай. Нэг тойргоос нөгөө тойрог хүртэлх долоо хоногийг бэлтгэлээр үүнийг засчихгүй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 4:01 pm

Роналдо Хөлбөмбөгийн баг худалдаж авах уу?

Роналдо Испани Ла Лигийн Real Valladolid багийг €30 саяар худалдан авахаар ярилцаж байна хэмээн Marca болон Cadena SER хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв энэ наймаа амжилттай болбол бразил довтлогч багийг ерөнхийлөгч болох ажээ.
Роналдо хувьд анх удаагаа баг эзэмших гэж байгаа нь энэ биш юм. Өмнө нь АНУ-ын Fort Lauderdale Strikers багийг 2016 дампуурах хүртэл нь эзэмшигчдийнхээ нэг нь байсан юм.
Харин Valladolid багийн хувьд гэвэл Ла Лигид сүүлийн 4 жил дэвшин гарч ирж тоглож чадахгүй байж байгаад энэ жилээр дээд лигидээ тоглож байна. Тэд одоогоор лигидээ 14-р байранд бичигдэж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 4:02 pm

Marco Borriello UD Ibiza багийн тоглогч боллоо

Милан багийн академиас гаралтай Милан багт тоглож явсан Marco Borriello Испани хоёдугаар лигийн UD Ibiza багт элсэн орлоо.

"Итали хөлбөмбөгтэй холбоотой надад маш сайхан дурсамжууд бий.
Би Genoa, Cagliari, Milan гэх мэт бусад олон багуудын хөгжөөн дэмжигчдэд зүрх сэтгэлээ зориулсан. Тэд ч гэсэн надад эргүүлээд сайхан хандсан.
Би Италийн хөлбөмбөгт өөрийн түүхээ бичилцсэн. Одоо харин Испани хөлбөмбөгийн түүхэнд бичигдмээр байна. Надад итгээрэй ингэхийг маш их хүсэж байна.
Надад Сери А лигийн багаас санал ирсэн. Мөн түүнчлэн Сери Б лигийн хэд хэдэн багаас ч санал ирсэн. Гэхдээ Ibiza санал ирэхэд надад зөв юм шиг санагдсан.
Клуб намайг баг болон арлыг нь дэлхий дахинаа танилцуулах нэмэлт хүч, хөдөлгүүр болохыг хүссэн. Арван жилийн өмнө би энэ газар хаус худалдаж авсан. Энэ бол миний гэр орон, диваажин минь. Чи бэлтгэлээ тараад далайн эрэг орон усанд орж болно. Гэхдээ энэ шалтгаанаас болоод би Ibiza-г сонгоогүй ээ.
Энд бэлтгэлийн баазтай зочид буудалтай шинэ цэнгэлдэх баригдах болно. Баг нь хүчтэй, багийн ерөнхийлөгч нь багийг цааш хөгжүүлэх төлөвлөгөөтэйгээс гадна багт хөрөнгө оруулахыг хүсэж байгаа. Түүнийг Amadeo Salvo гэдэг. Өмнө нь Valencia багийн ерөнхийлөгч байсан.
Би клуб том наймаа хийх болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ би хараахан одоогоор юу болохыг хэлж чадахгүй"

Өөр нэг Итали довтлогч уу?
-Энэ бол маш нууц.

Италийн хэвлэлүүд Ibiza багт ирэх дараагийн довтлогчийг Cassano байх болов уу хэмээн таамаглаж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 9:38 pm

Panucci: Ромаг дасгалжуулахыг мөрөөддөг

Энэ хагассайн өдөр Милан клуб өөрийн талбай дээрээ Рома багийг хүлээн авч тоглох билээ.Уг тоглолт болохоос өмнө хоёр багт хоёуланд нь тоглож явсан Christian Panucci хоёр багийн талаарх өөрийн сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцжээ.


Өмнө нь тоглож байсан багтаа очно гэдэг сайхан маш сайхан зүйл.
Рома багийн одоогийн дасгалжуулагч Di Francesco багтаа олон жил ажиллаасай гэж хүсэж байна. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт хувь тавилан намайг тэнд аваачих байх гэж би найдаж байна.

Зодгоо тайлснаас хойш анх удаагаа Миландаа эргэн ирсэн Малдини талаар?

-Хүмүүс түүнийг даргын албан тушаал хашихад ямар ч туршлагагүй гэж хэлэхэд би инээсэн. Малдини хувьд хөлбөмбөг, Милан бол түүний хувьд амьдрал нь. Тэр тэдний төлөө бараг 1000 тоглолтод оролцсон. Хөлбөмбөгт чамд хөлбөмбөгийг мэддэг хүмүүс хэрэгтэй. Учир нь өөр гаригаас ирсэн хүмүүс байдаг. Малдини бидэнд Миланы үнэ цэнийг мэдрүүлэх болно.
Түүний надад зааж өгсөн хамгийн чухал хичээл бол: Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол чи өөрөө. Леонардотай хамтарч байгаа нь надад таалагддаг. Тэр хоёр хоёулаа сайн хүмүүс. Лео бол сайн дарга. Тэд Аварга Миланыг бүтээж чадна.

Francesco Totti талаар?
-Тэр бол их сургууль л гэсэн үг. Тэр тоглогч нарт чухал хэрэгтэй. Тэр багийнхантайгаа ойр дотно харилцаатай бөгөөд багийн нүүр царай болоход тохирсон зөв сонголт.
Би одоо ч гэсэн түүний талбай дээр үзүүлдэг тоглолтыг санаж байна. Тэр бусад тоглогчдын олж хараагүйг олж хардаг маргаангүй суут ухаантай.

Милан болон Рома багуудын талаар?
-Би Миланд дуртай. Өнгөрсөн жил тэд сайн улирлыг туулсан ба өнгөрсөн жилийн 6-р байраа ахиулахад тэдэнд бүх юм байна.
Би тэднийг Рома багийн хамтаар Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөх 5 багийн тоонд оруулахаар байна.
Radja Nainggolan галыг асаагч, Kevin Strootman дайчин эр байсан. багт шинээр ирсэн Justin Kluivert өөрийгөө батлан харуулах хэрэгтэй. Харин Bryan Cristante болон Lorenzo Pellegrini нар Италийн шигшээ ирээдүй.
Conti-Caldara-Romagnoli-Calabria бол дан Италиас бүрдсэн миний таалагддаг хамгаалалтын шугам.

Panucci- хувьд одоогоор Албаны шигшээ багийг удирдаж байгаа билээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Aug 31, 2018 2:44 pm

Nesta: Romagnoli дэмжиж байна

Би түүнийг дэмжиж байна.Тэр Милан багт тоглодог бас яг над шиг Лацио багийн дэмждэг.
Би түүнийг миний хийснээс илүүг хийж чадна гэдэгт итгэж байна.
Perugia багийг дасгалжуулж байгаа талаараа?
Яг одоогоор Би бол үүх түүх туршлага багатай дасгалжуулагч. Надад хийх зүйл их байна.
Би өөрийн хөлбөмбөгийн замналдаа Sven-Goran Eriksson, Dino Zoff, Carlo Ancelotti, Zdenek Zeman дасгалжуулагчидтай ажиллаж байсан. Би тэднээс бүгдээс нь ямар нэг зүйл сурч авч мэдэх гэж оролдсон. Энэ хүмүүстэй холбогдсон нь надад их тус болсон.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Aug 31, 2018 2:58 pm

Нианг Stade Rennais баг руу явлаа

Италийн Торино багийн довтлогч Нианг Францын Stade Rennais баг руу худалдан авах нөхцөлтэйгээр зээлээр явлаа.
Сенегал тоглогч SM Caen багийн академиас гаралтай бөгөөд 2012 онд анх Милан багт ирж энд данстай байх хугацаандаа Montpellier, Genoa, Watford багуудад зээлээр тоглож байгаад өнгөрсөн жил албан ёсоор Торино баг руу худалдагдсан юм. Гэвч тэндээ нэг жил тоглосныг эцэст дахин өөр баг руу явж байна. Торино багт өмнө нь Улаан Харуудыг дасгалжуулж байсан Sinisa Mihajlovic авчирсан боловч тэрээр удалгүй ажлаасаа халагдаж түүний орыг Walter Mazzarri залгамжлан авсан ч Нианг аль ч дасгалжуулагчийнхаа үед тоглолтоо олж чадалгүй байсаар байгаад Францын баг руу явлаа.

Амжилт хүсье Нианг

Форза Нианг
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Aug 31, 2018 4:22 pm

Cafu: Миланы боос сонин байна

Өнөө шөнө Италийн Сери А лигийн 3-тойрогт Милан vs Рома багууд тааран тоглох билээ. Уг тоглолт болохоос өмнө цагтаа хоёр багт хоёуланд нь тоглож явсан Cafe тоглолтын талаар сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцжээ.

"Gattuso-г дасгалжуулагч болсноор харах үнэхээр сонин байна. Би одоо хүртэл нэг л дасаж өгөхгүй байна.
Гэсэн хэдий ч би түүнийг дасгалжуулагч болсонд баяртай байна. Рома багийн Di Francesco хүртэл надад таалагддаг. Би өнөө шөнө болох тоглолтод аль багийн дэмжихээ мэдэхгүй байна.
Милан Рома багууд тэнцээсэй гэж найдаж байна. Хоёр багийн аль нэгийг аваргын төлөө өрсөлдөхөөргүй гэж хэлэхээргүй юм"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sat Sep 01, 2018 7:23 am

Gattuso: Милан сайн тоглолоо

Милан vs Рома тоглолтын дараа дасгалжуулагч Gattuso сэтгүүлчдэд:

Бид лигийнхээ хоёрдах тоглолтыг хийлээ. Энэ тоглолтын өмнө хүмүүс надаас энэ тоглолт багийн эргэн эрэлт байх уу, зөв замдаа орох тоглолт байх уу гэж асууж байсан. Дөнгөж хоёрдах тоглолт шүү дээ. Өнгөрөгч Napoli-тай хийсэн тоглолтод маш их харуусал, сэтгэл гонсойлт байсан. Харин бид эхний 45 минутанд их сайн тоглолоо.

Рома энэ улирал 4-5 тоглогчоор хүчээ зузаатгасан.Бид ч гэсэн тэгсэн. Гэхдээ би ердөө хоёрхон тоглолтын дараа багийн эргэн эрэлтийн талаар ярьмааргүй байна. Би багийнхаа залуусын хэрхэн тоглодог, цааш зарим зүйлс дээр улам сайжрах хэрэгтэй болохыг л мэднэ.

Учраа тааран тоглох бүх өрсөлдөгчийнхөө эсрэг тоглохдоо тэднийг удирдаж өөрсдийнхөө эрхэндээ оруулан удирдаж тоглож чадна гэж бодохгүй байна. Бид бөмбөг эзэмшиж тоглох хэрэгтэй. Энэ бол нэн чухал зүйл.

Энэ жил Gattuso Миланыг илүү довтолгооны тоглолт үзүүлэхээр ажиллаж байгаа. Тэр нь өнгөрөгч тойрогт харагдсан боловч тоглолтын эцэст 3-2 хожигдсон юм. Тэрээр энэ талаараа?

Клуб надад иж бүрэн бүрдсэн баг баг бүрэлдэхүүн өгсөн. Өмнө нь ийм баг байхгүй байсан. Бид хоёрдугаар хагаст 4-5 сөрөг довтолгоо хийж эсрэгээрээ айлыг довтлуулаагүй. тиймээс үүнийгээ сайжруулах хэрэгтэй.

Өнөөдрийн тоглолтод цэнгэлдэхэд Kaka болон багийн шинэ удирдлагууд болох Leonardo, Paolo Maldini ирж тоглолт үзсэн талаар?

-Миланы түүхийг бичилцсэн хүмүүс байсан. Гэхдээ бид одоогийн бүрэлдэхүүн энэ үүх түүхийг мөрөн дээрээ үүрэн авч явах ч ёстой гэж бодож болохгүй. Бид өөрсдөдөө түлхэц өгөх, урам зоригжуулах зүйлийг өөрсдөөсөө, өдөр бүр бэлтгэл дээрээ олж хайж авах хэрэгтэй. Бид энэ жил сайн тоглож чадна. Өнгөрсөн жилийнхээсээ илүү тайван сайн тоглолт гаргаж чадна.

Ромад олон чадвар байна. Харин бидний асуудал бол бид дарамтад орохоороо хэт санаа зовдог. Миний бодлоор хамгаалалтаас их зүйл шалтгаалж байна. Бидний асуудал бол хамгаалалт айдас автахаар бусдадаа нөлөөлж эхэлдэг.
Зарим тоглогчид формдоо ороогүй байна. Гэхдээ Diego Laxalt, Samu Castillejo шиг чадварлаг залуучууд өнөөдөр сайн тоглож багаа хожиход тус хүргэлээ.
Lucas Biglia бол манай багийн нэн чухал тоглогч гэж би хэлсээр байгаа. Тэр бол маш шийдэмгий, хатуужилтай тоглогч биш. гэхдээ тэр өөрийнхөө байрлалаа авч хагас хамгаалалтын шугамыг хурцалж өгч биднийг олон асуудлаас зайлуулдаг.

Higuain талаар?
Higuain бол бидний дамжуулалттай шилжилтүүдийн голлох тоглогчдийн нэг билээ. Багаар бүгд ажиллахад тэр чухал үүргийг гүйцэтгэдэг.

Cutrone талаар?
Яг энэ цаг мөчид Patrick бид бүгдийн хайртай тоглогч. Түүнд одоогоор талбайд гарах тийм ч их боломж олдохгүй байгаа. гэхдээ удахгүй биднийг завгүй дараалсан шахуу хуваарьтай тоглолтууд хүлээж байна. Энэ үеэр хүн бүрт боломж гарна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sat Sep 01, 2018 11:18 am

Cutrone: Үүнээс илүү сайхан хожил гэж юу байхав

Би маш их баяртай байна. Бид тоглолтонд хожлоо. өөр юу хүсэх билээ дээ. Яг ийм хожил байгуулах нь маш сайхан байдаг.
Өнөө орой бид дахин нэг удаа сайн хөлбөмбөг толилуулж гурван оноо авлаа.
Дасгалжуулагчийн хэлсэнчлэн Higuain бол дэлхийн шилдэг довтлогчдийн нэг. Түүнтэй хамт тоглож түүнээс суралцах нь нэр төрийн хэрэг.
Мэдээж надад хэзээ ч сэлгээнд суух нь таалагдаж байгаагүй. Гараанд аварга тамирчин гарч тоглож байгааг би мэдэж байна. Гэхдээ би дасгалжуулагчийг гараанд хэнийг гаргах вэ гэж бодтол нь бэлтгэлээ сайн хийж багтаа чадах чинээгээрээ туслах болно.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sat Sep 01, 2018 11:41 am

Laxalt: Хожих хэрэгтэй

Тоглолт болохоос өмнө:

Маш хүнд амаргүй тоглолт биднийг хүлээж байна. Энэ тоглолт улирлын анхны гэртээ хийж буй тоглолт учир бид энэ тоглолтод ямар ч үнээр бай хамаагүй хожихыг хүсэж байна.

Бид зөвхөн хожил байгуулахад л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Сан Сиро цэнгэлдэх дүүрсэн байхыг харах бүх тоглогчдыг эрч хүчийн нэмж зоригжуулдаг. Энэ тоглолт миний хувьд илүү онцгой тоглолт. Учир нь миний Россонери болсоноос хойшх анхны талбай дээрээ хийх гэж буй тоглолт.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sat Sep 01, 2018 12:20 pm

Crespo:Европа Лигид түрүүлж чадах олон баг байна

"Лациогын хувьд энэ бол маш хүнд хэсэг бөгөөд хэсгээс яг хэдээр гарна гэж хэлэх хэцүү байна. Тиймээс тэд их анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Би Европа Лигид дахин Италийн багууд түрүүлэхийг хармаар байна. Uefa Cup-д Parma баг түрүүлснээс хойш 20 жил өнгөрч байгаа бөгөөд үүнийс хойш маш урт хугацаа өнгөрлөө.
Лацио багийн довтлогч Ciro Immobile европын тавцанд хэрхэн тоглох сонирхол татаж байна. Энэ тавцанд тоглосноор түүнд илүү их туршлага болж ирээдүйд шигшээ багтаа дуудагдахад нь туслах болно.
Gonzalo Higuain хувьд гэвэл би түүнийг Европа лигид гэхээс илүүтэй Сери А лигидээ тоглохын олонтоо харах болов уу"

Европа Лигид ямар баг түрүүлэх бол?

"Маш хүчтэй олон багууд байна. Хэрэв тэд үнэхээр Европа Лигид түрүүлэх зорилгоо эрхэм дээд зорилго болговол ямар ч баг нь хамаагүй энэ тэмцээнд түрүүлнэ.
Chelsea дасгалжуулагч Maurizio Sarri энэ жил Европа Лигид анхаарлаа хандуулж тоглохнуу яахнуу хэдүүлээ харж л байя. Харин Sevilla багийн хувьд гэвэл тэд энэ тэмцээний мэргэжилтнүүд"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sat Sep 01, 2018 10:04 pm

Inzaghi: Дерби тоглолт шиг санагдаж байна

Өнөөдөр Сери А лигийн 3-р тойргийн хүрээнд Bologna vs Inter Milan багууд учраа тааран тоглох билээ. Bologna багийн энэ жилээс манай Inzaghi дасгалжуулж байгаа билээ.

Гурван тойргийн дараах байдлаар хоёр баг хоёулаа 1 оноотой явж байгаа бөгөөд өнөөдөр хоёр багийн аль нэгэн лигийн анхныхаа хожлоо авч магадгүй юм. Энэ талаар?

"Бага зэргийн аз байсан бол бид 4 оноотой байх байлаа.
Интерийн бүрэлдэхүүн лигийн аваргын төлөө өрсөлдөхүйц чадавхтай. Тиймээс онолын хувьд бидэнд энэ тоглолтод алдаад байхаар зүйл байхгүй. Гэхдээ хөлбөмбөгт юуг ч тааварлаж болохгүй нь гайхалтай юм"

Европын хамгийн хүчтэй бүрэлдэхүүний эсрэг бид өөрсдөдөө олдсон боломжуудаа ашиглах хэрэгтэй. Radja Nainggolan бэртлээс эргэн ирж буйн эсрэг багийн хүчийг улам зузаатгаж байна. Гэхдээ хамгийн гол нь бид өөрсдийнхөө хүчинд анхаарах хэрэгтэй.

Бидний бодол оюун санаанд минь төлөвлөгөө байна. Гэхдээ талбай дээр тоглолт хэрхэн явагдахыг харж л байя.

Inzaghi хувьд энэ тоглолт онцгой юм. Тэрээр тоглогч болон дасгалжуулагчийн хувиар Интерийн эсрэг тоглож байсан юм. Энэ талаараа тэрээр?

-Би тоглогч шиг л энэ тоглолтыг хүлээж авч байна. Хэрэв чи хүчтэй өрсөлдөгчтэй учраа таарсан бол чиний хөл хоёрдахын хурдан хөдөлдөг. Би иймэрхүү төрлийн тоглолтонд маш их дуртай бөгөөд миний залуус энэ тоглолтыг надтай ижилхэн мэдрэх гэдэгт итгэж байна.

Хэрэв өнөөдөр Интер илүү байж хожил хүртвэл тоглолтын дараа бид гар барьж баяр хүргэх болно
Би энэ тоглолтыг Дерби маягаар харахгүй байна. Би бол Bologna багийн дасгалжуулагч. Би багт юу хамгийн сайн болох тал дээр анхаар ч, бүрэлдэхүүн, багийг бэлдэж хотыг бахархуулах ёстой.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 04, 2018 9:58 am

Милан: Conti 10-р сард эргэн ирнэ

Andrea Conti ирэх 10-р сард эргэн ирэх болно хэмээн Милан клуб мэдээлж байна.
Conti хувьд өнгөрсөн улирлын эхээр Шигшээ багийнхаа төлөө тоглож байгаад өвдөгний шөрмөсөө гэмтээн хагалгаанд орж өдийг хүртэл албан ёсны тоглолтод оролцож оролцолгүй өнжсөн юм.
Итали хамгаалагчийг өнгөрсөн жил Atalanta багаас €24 саяар худалдан авсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 04, 2018 10:27 am

Zaniolo Италийн түүхэнд бичигдлээ

Италийн Рома багийн хагас хамгаалагч Nicolò Zaniolo Сери А лиги дээ нэг ч тоглолтод оролцоогүй мөртлөө шигшээ багтаа дуудагдсан 4 дэх тоглогч болж Италийн хөлбөмбөгийн түүхэнд бичигдэж байна.

Тэрээр ИнтерМилан багийн академиас гаралтай бөгөөд энэ зун Рома баг руу Radja Nainggolan наймааны нэг хэсэг нь болж явсан юм.
Тэрээр дасгалжуулагч Roberto Mancini шигшээ багтаа дуудсан тоглогчид дундаас хамгийн сонирхол татсан тоглогчоор нэрлэгдэж байна.
Zaniolo хувьд өнгөрөгч 7-р сард 19 нас хүрсэн бөгөөд Италийн U-19 насны ангилалд 18 тоглолтод оролцож 6 гоал оруулжээ.

Италийнхаа дээд лигидээ нэг тоглолтод ч оролцоогүй хэрнээ шигшээ багтаа дуудагдсан тоглогчдийг танилцуулбал:

1929 онд Raffaele Costantino, 2002 онд Massimo Maccarone, 2012 онд Marco Verratti тус тус дуудагдаж байжээ.
Эдгээр тоглогчдоос Maccarone хувьд U-21 насны ангилалдаа багтан тоглож байгаад шигшээдээ дуудагдсан бол Zaniolo хувьд U-21
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 04, 2018 10:39 am

Милан клуб энэ жилийн Европа Лигид оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа

Бэртэлтэй байгаа Andrea Conti болон Ivan Strinic нарыг энэ жилийн Европа Лигин хэсгийн шатанд оролцон тоглох тоглогчдийн тоонд багтаагаагүйг эс тооцвол бусадаар Милан багийн бүх үндсэн тоглогчид багтжээ.
Залуучуудын багаас Bellanova, Brescianini, Torrasi, Tsadjout багтсан байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 04, 2018 11:08 am

Donnarumma: Милан болон Италийн шигшээ :italy

Бид бол маш сайн баг. Бид өнгөрсөн тойрогт Рома эсрэг сайн тоглохыг маш их хүссэн. Бидний зорилго бол Миланыг өмнө нь хаана байсан тэнд нь эргүүлэн аваачих. Нэг ёсондоо Аваргуудын Лигид. Үүндээ хүрэхийн тулд бид бүхнийг хийх болно.
Би үргэлж шүүмжлэлийг хүлээн авч зөвшөөрдөг. Би бол бэлтгэл дээр хамаг сайнаа гаргач хичээдэг даруухан залуу.

Леонардо, Мардини болон Kaka талаар?
Тэднийг бүгдийн нэг дор харах үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан байдаг. Эхэндээ бага зэргийн сэтгэл түгшиж, эмээн дөт удалгүй чамайг дасгал сургуулалтаа сайтар хийх түлхэц, урам зориг болж өгдөг.

Шигшээ багийн талаараа?
Шигшээ багтаа багтан багийнхантайгаа уулзах үргэлж сайхан байдаг. Бид Италийн шигшээ багийг зөв замдан эргүүлэн оруулахын тулд бүх зүйлийг хийх болно.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby MGT » Tue Sep 04, 2018 1:32 pm

Энэ юун Монгол нэртэй бот вэ? :-o
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests