AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:43 pm

Reina: Милан бол мөрөөдөл

Милан багийн шинэ хаалгач Reina өөрийг нь танилцуулах хэвлэлийн бага хурал дээр:

"Энэ бол онцгой клуб. Хойшдоо ч үргэлж тийм байх болно.
Чи бага балчир байхдаа ийм багт орохыг мөрөөднө. Би энд байгаадаа баяртай байна. Багт болон клубд туслах хүсэл маш их байна.
Милан багийг эргэн авчрахын төлөө хамгийн сайнаа гарган тоглох нь гайхалтай шалгуур юм.
Клуб надад итгэж байгааг би ойлгож байна. Тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Өөрийн тоглолт мэргэжлийн байдлаараа би энэхүү итгэлийн хариулах болно.
Би ямар ч багт очсон миний энэхүү байдал өөрчлөгдөхгүй ээ"

Хуучин багийн анд Gonzalo Higuain талаар?
-Би түүнийг үнэхээр их урам зоригтой, сайтар бэлтгэлтэй байгаа ажигласан.
Милан түүнтэй хэлэлцээр хийж байх үеэр би түүнтэй яриагүй ээ. Яахав би түүнтэй ярилцсан гэхдээ би түүнийг ятгаагүй.

Та гарааны эрхийн төлөө Gianluigi Donnarumma-тай өрсөлдөх болно. Дасгалжуулагч та хоёрын хэнийг сонгох бол?
-Би үргэлж хийдэг тэр зүйлээ л хийнэ. Би өөрийнхөө хамаг сайнаа гаргаж, тоглолтондоо оролцохоо хүлээж, дасгалжуулагчийн гаргах шийдвэрийг хүндэтгэн үзэх болно.Бид бүгд л бэлтгэл сургуулилалтаа сайн хийж түүний за хэнийг гараанд гаргаядаа гэж толгойгоо гашилгатал хэцүү байдалд оруулахыг хүсэж байгаа.

Napoli багийн хуучин дасгалжуулагч Maurizio Sarri Английн Chelsea баг руу очоод өөрийг чинь багтаа авчрах талаар яригдаж байсан. Энэ талаар?

-Би түүнд амжилт хүссэн. Би хэзээ ч Англи явах боломж байгаагүй ээ. Би бүүр өөрийгөө энэ талаар бодохыг зөвшөөрөөгүй.
Би Миланд үлдэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь надад тохирно. Миний төлөө хийсэн бүхэнд нь би түүнд баярлалаа гэж хэлмээр байна. Бид хоёрын дан ганц хөлбөмбөг дээр бус талбайн гадна ч гэсэн маш сайн харилцаатай байдаг.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:43 pm

Strinic: Гараанд гарахын төлөө өрсөлдөх болно

Шинэ улирлын урам зоригын талаар?
Хорватын шигшээ багтаа тоглон ДАШТ амжилттай сайн оролцсон. Гайхалтай, түүхэн ДАШТэмцээн болсон. Тэмцээн надад Россонерри болж шинэ адал явдал эхлүүлэхэд итгэл найдвар өгсөн. Би шөрмөсний бэртэлтэй байна. Ирэх долоо хоногоос талбайд гарна гэж төлөвлөж байна. Талбайд гарахаараа бүхнээ гаргаж бэлтгэлээ сайн хийх болно. Ricardo Rodriguez бол гайхалтай тоглогч. Бид хоёр гарааны эрхийн төлөө өрсөлдөх болно.
Maldini бол домог. Би түүнийг багт байгаад баяртай байна.

Миланы Дерби?
Би Миланы дербид бэлэн байна. Миланы дербид би Хорватын шигшээ багт тоглодог шигшээ багийнхаа андуудынхаа эсрэг тоглоно. Тэд хүчтэй ч гэсэн бид дербид хожно гэж итгэж байна. Би аль хэзээний Reina тоглоод үзсэн. Бид хамтдаа Napoli-д байхдаа амжилт гаргасан байсан. Тэр бол маш сайн хаалгач.
Бид хамтдаа Миланд сайн тоглоно гэж найдаж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:44 pm

Роналдо эмнэлэгт хүргэгдэв

Милан багт тоглож байсан Роналдо өнгөрөгч тав дах өдөр эмнэлэгт уушгины үрэвслээс болж Ibiza арлын эмнэлэгт хүргэгджээ.
Улаан Харуудын довтлогч өнгөрсөн сард 42 нас хүрсэн бөгөөд 2011 онд зодог тайлснаасаа хойш хэт таргалалт, жин нэмэлтийн асуудалтай байсан юм.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн эх сурвалжийн мэдээлж буйгаар Роналдо тавдах өдрийн оройн Ibiza арлын Hospital de Can Misses de Ibiza эмнэлэгт хүргэгджээ дараагаар нь хувийн эмнэлэг болох Policlinical Nuestra Senora del Rosario шилжжээ.
Роналдо хувьд Ibiza арал дээр өөрийн гэсэн хаустай юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:44 pm

Верди: Анчелотти байгаа болохоор Наполид ирсэн

Наполи клуб надад шинэ мэргэжлийн төвшинд тоглох гайхалтай сайхан шинэ боломж олгож байна.
Намайг Миланы залуучуудын академид байхад Анчелотти бүх тэмцээн уралдаанд түрүүлсэн байсан. тухайн үед би түүнтэй хамтран ажиллах боломж олдсон. Анчелотти энд байгаа болохоор би энд ирэхээр болсныг хэлэх хэрэгтэй.
Би Наполи багт түүнээс олон зүйлс суралцмаар байна.

Итали довтлогч хувьд 4-3-3 хувилбар дээр илүү сайн тоглодог бөгөөд та бүхэн түүнийг Болонья багт байхдаа нэг тоглолтод чөлөөт цохилтоос баруун зүүн хөлөөрөө ээлжчэн чөлөөт цохилтоос хоёр гоал оруулж байсныг санаж байгаа байх.

Наполи багт тоглох байрлалынхаа талаар?
Болонья багт тоглосон 2 жил би өөрийгөө баруун жигүүрт тоглохыг илүүд үздэг болохоо харуулсан. Гэхдээ дасгалжуулагч намайг хаана тоглоно гэнэ би тэнд тоглоход бэлэн.
Баг доторх довтлогчдийн хооронд маш сайхан уур амьсгалтай байдгаас гадна бидэнд чадварлаг олон довтлогч байна. Миний бодлоор Анчелотти баг бүрэлдэхүүн дотроос гарааны 11 сонгоход их л бэрхшээлтэй тулгарах байх.

Улирлын өмнөх бэлтгэл болгож Ливерпүүл багтай тоглосон ч тэд 5-0 хожигдсон юм.
Энэ талаар тэрээр?
-Ливерпүүл биднээс бие бялдрын бэлтгэлийн хувьд илүү байсан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:44 pm

Gustavo Gomez дебютээ хийлээ

Милан багаас Бразилийн Palmeiras багт зээлээр тоглохоор болсон Gustavo Gomez дебютээ хийжээ. Тэрээр Palmeiras vs Vasco da Gama тоглолтод 90 минут талбайд гарч тоглосон бөгөөд өрсөлдөгч багаа тэд 1-0 хожсон байна. Зочин баг болох Vasco da Gama багт мөн л Улаан Харуудын эгнээнд 2012 онд тоглож явсан Maxi Lopez тоглож байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:45 pm

Силва: Шинэ Миланд итгэж байна

Би энэ Миланд итгэж байна. Миланд Леонардо болон Малдини нар үүрэг роль хэрэгтэй байсан.
Милан амжилт гаргаж чадна.
Би Россонеричуудыг холоос дэмжих болно.
PSG багт хуучин ажиллаж байсан Леонардо Миланд эргэн ирэх талаар өөртэй чинь холбогдсон уу?
Leonardo надруу залгаагүй ээ. Би PSG багт байна. Би Парист хотод аз жаргалтай байна. Би энд гэрээтэйгээс гадна энд хөлбөмбөгийн замналаа дуусгана гэж найдаж байна.

Буффон талаар?
-Тэр бол итгэмээргүй гайхалтай нэгэн. Тэр одоо болтол цом өргөхийг хүсэж байгаа бөгөө PSG багийн төлөө олон сайн зүйлс хийх болно.
Тэр бол аль хэзээний лидер тоглогч. Би түүн шиг од тоглогчтой хамтран тоглож байгаадаа баяртай байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:45 pm

Роналдо эмнэлгээс гарав

Бүгд сайн уу?
Эмнэлэгт хэдэн өдөр хэвтсэний эцэст би одоо гэртээ байна. Та бүхний эелдэг сайхан сэтгэгдлүүдэд болон эерэг энергүүдэд баярлалаа.
TBM эмнэлгийн эмч, сувилагч нарт баярлалаа.
Одоо харин хөлбөмбөгтөө анхааръя. Энэ улирал үнэхээр гайхалтай байх болно"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:46 pm

Нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлнэ

2018 оны 8-р сарын 14 ны өдөр Италийн Genoa мужийн Morandi гүүр нь нуржээ.
Одоогийн байдлаар хамгийн багадаа 35 хүн нас барьсан хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна.
Цагдаагийн байгууллага гүүр юунаас болж нурсан шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү гүүр нь Итали болон Франц улсуудыг холбодог бөгөөд 8-р сарын 15нд болдог Италийн томоохон баяр Ferragosto тэмдэглэхээр их хэмжээний хүмүүс явж байсан нь гүүрний даац, ачааллыг улам ихэсгэсэн хэмээн мэдээлж байна.

Зарим эх сурвалж гүүрийг нурах болсон шалтгааныг халуун орны борооны шуурга болон гүүрний бүтээн байгуулалтын алдаа хэмээн мэдээлж байна.

Италийн спортын хорооноос энэ долоо хоногт болох бүхий л спортын үйл явдлуудад амиа алдсан хүмүүсийн хүндэтгэлд зориулж нэг минут чимээгүй зогсох болсныг мэдэгдэв.
Энэ долоо хоногт Италийн Сери А лигийн нээлттэй билээ.

Мөн Италийн Сери А лигийн Genoa багийн хамгаалагч Domenico Criscito болон түүний гэр бүлийн гүүр нурахаас 10 минутын өмнө гүүрийг давж гарч явсан болохоо олон нийтэд мэдэгджээ.

Genova
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:46 pm

Милан клуб Laxalt авахаар тохирсон уу

Милан клуб Genoa багийн зүүн жигүүрийн хамгаалагч Diego Laxalt €14сая нэмээд бонус €4саяар өөрсдийн эгнээндээ нэгтгэхээр тохирсон хэмээн Sky Sport Italia мэдээлж байна.

Түүнийг багтаа авах болсон шалтгаан нь Sampdoria багаас энэ зун чөлөөт агентаар ирсэн Ivan Strinic ДАШТ оролцож бэртэл авсан тул түүнийг орлох хүнээр Laxalt сонгож байгаа гэж үзэж байна.

Италийн Сери А Лигийн сонирхогчид Diego Laxalt эртнээс сайн мэдэх биз. Хэрэв та энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ үзсэн бол Уругвай vs Оросын тоглолтод түүний оруулсан гоалыг санаж байгаа байх.

Хорин таван настай Уругвай хамгаалагч өнгөрсөн улирал Genoa багт 34 тоглолтод оролцож 4 гоал 3 гоалын дамжуулалт өгсөн билээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:47 pm

Dijks: Ювентусын фанатуудыг чимээгүй болгоно

Bologna багийн шинэ цэрэг Mitchell Dijks өөрийн шинэ баг болох улирлын зорилгынхоо талаар:

"Bologna бол үнэхээр хайр татам газар.
Би энд найз охинтойгоо суурьшихаар шинэ байшин хайж байна.
Bologna багт тоглох үнэхээр сайхан байна.
Ajax-д чи бөмбөгөө алдвал хөгжөөн дэмжигчид чамруу шүгэлдэж эхэлдэг. Харин энд бол тэд чамайг дэмждэг.
Дасгалжуулагч Filippo Inzaghi-г би өмнө нь мэддэг басан. Тэр бол хүн болгонтой ярилцаж, юмсыг амар болгодог хүн"

Улирлын зорилго?
-Би Ювентус багийн цэнгэлдэхэд тоглож тэдний фанатуудыг чимээгүй болгохыг мөрөөддөг.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:47 pm

Laxalt: Миланд ирсэндээ баяртай байна

Милан багийн шинэ цэрэг Laxalt Милан клубд шинэ тоглогчид ирэхээрээ ихэвчлэн буудалдаг буудал болох Westin Palace-д ирээд байна.
Өнөөдөр тэрээр эмчийн үзлэгээр орох билээ
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:48 pm

Милан багийн шинэ тоглогч Bakayoko

Tiémoué Bakayoko нь 1994 оны 8-р сарын 17 нд Францын нийслэл Парис хотноо төржээ. 1,89 метр өндөр, 85 кг жинтэй талбайн төвд, хамгаалах болон довтлогч чиглэлийн аль алин дээр тоглох чадвартай, биеийн хүч сайтай, агаарын тулаанд сайн, хүчтэй такл хийж тоглодог тоглогч юм.

Tiémoué 2000-2004 онд өөрийн эх орны Olympique de Paris XV багийн хүүхдийн академиас хөлбөмбөгийн замналаа эхлүүлжээ. 2004-2006 онд CA Paris багт, 2006 онд Montrouge багт, FC 2008 онд Rennes хоёрдугаар багт тоглож байжээ. 2013 онд тухайн багийнхаа тэрээр нэгдүгээр багт дэвшин орж Францын Лиги 1д өөрийн дебютээ хийжээ. Үүнээс хоёр сарын дараа 10-р сард өөрийн анхны гоалоо оруулжээ. Дараа зун нь Bakayoko Monacо багт элсэн орж өөрийн карьерийнхаа хамгийн чухал алхмыг хийсэн байна. Тэрээр энэ багт Европа лиги болон Аваргуудын лигид тоглож туршлага хуримтлуулсан юм. 2016/17 улирал лигийнхээ хүчтэй өрсөлдөгч болох PSG багийн тэргүүлэн Лигийн аварга болж Ав. Лигийн хагас шигшээ шат хүртэл явсан билээ. Өнгөрсөн жил Челси багт очиж 43 тоглолтод оролцож 3 гоал оруулж FA цомын тэмцээний аварга болсон.

Шигшээ багийн хувьд гэвэл 2010 оноос U-16 ангиллаас U-21 хүртэлх бүх ангилалд тоглож байсан бөгөөд 2017 оны 3-р сард Испани эсрэг өөрийн шигшээ багийнхаа дебютээ хийсэн юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:48 pm

Женова Ултра фанатууд тоглолт үзэхгүй

Женова багийн Ултра фанатууд энэ бүтэнсайн өдөр Сери А лигийн нээлтийн тоглолт болох Милан багийн цэнгэлдэхэд зочилон тоглох тоглолтыг ирж үзэхгүй болохоо мэдэгдэв. Шалтгаан нь өнгөрөгч арван дөрөвний өдөр Женова -д Morandi гүүр нурж олон арван хүн нас барж хотод нь уй гашуу болж буй явдалтай холбон тайлбарлажээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:48 pm

Sneijder: Ювентус Аваргуудын лигид түрүүлэхгүй

Wesley Sneijder 2010 онд Интер Милан багийн хамтаар Аваргуудын лигид түрүүлж байсан билээ. Тэрээр Ювентус багийг хэдий Роналдог авчирсан ч гэсэн энэ жил Ав.лигид түрүүлэхгүй гэж бодож байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Би Ювентусыг Аваргуудын Лигид түрүүлнэ гэж бодохгүй байна.
Энэ бол ганц тоглогчоос хамаарах зүйл биш гэдгийг та нар мэдэх байх. Мэдээж Ювентус өнгөрсөн жилүүдэд Аваргуудын лигид сайн тоглосон. Гэхдээ нэг тоглогч бүх зүйлийг өөрчлөхгүй.
Ювентусээс ч амаргүй багууд байгаа. Харин лигидээ гэвэл тэд түрүүлж чадахгүй бол сюрприз байх болно. Харин Аваргуудын лигид өшөө илүү сайн байх хэрэгтэй болов уу?
Роналдо Италид бэрхшээлтэй тулгарахгүй байх гэж бодож байна. Тэр бол чадварлаг, мэргэжлийн тоглогч учир удахгүй дасан зохицох болно гэдэгт би итгэлтэй байна.
Роналдо Италид амжилт гаргахгүй байх шалтгаан байхгүй ээ. Испани лиги болон Итали лиги өөрч гэсэн энэ бол ердөө дасан зохицлын л асуудал. Хэрэв тэр хурдан дасан зохицвол түүнд л амар байх болно. Лигид тэр үнэхээр сайн тоглох болно.
Италийн лигийн гол ялгаа бол хожил байгуулах юм. Тоглолтын үр дүн 1:0 байх нь хангалттай.
Испани лиги бол нэг гоалоос илүү олон гоал оруулж, илүү уран, сайхан тоглолт үзүүлэх, техникийн талдаа лиги.
Харин Италид бол 1-0 хожих нь энгийн бөгөөд тэд гурван оноо авсандаа баяртай байдаг"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:50 pm

Bakayoko: Би өөр ямар нэгэн багт баймааргүй байна

Милан багийн шинэ цэрэг Tiemoue Bakayoko өөрийг нь танилцуулах хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Би Английн Premier League шаргуу ажиллаж, их зүйл суралцсан. Гэхдээ би Италийн лигид илүү зохицно гэж бодож байна. Милан надад санал тавьсанд би маш их баяртай байна.

Би Челси багт байхдаа зарим чухал тоглолтуудад оролцож байсан бөгөөд ирээдүйд хэрэг болох хэрэгтэй туршлага хуримтлуулсан гэж бодож байна. Би бүхий л хугацаанд эерэг бодолтой байгаагүй гэхдээ би өөрийн энэ шинэ аялалдаа маш ихээр урам зоригтой байна.

Милан баг дэлхийн тавцанд болон үүх түүхийн хувьд маш олон тэмцээн уралдаанд түрүүлж байсан. Би өөр ямар нэгэн багт баймааргүй байна.

Та өмнө нь Челси багт өөр нэгэн Итали дасгалжуулагчтай хамтран ажиллаж байсан билээ. Энэ талаараа?

Gattuso бол Conte ижилхэн. Хоёулаа л ажлаа зүрх сэтгэлээ хийдэг. Би үүнийг бэлтгэлийн эхний хэдэн хоног дээрээ л ажигласан.

Би баг бүрэлдэхүүнд хамаг сайнаа гаргаж, багт сайн зүйл авчрахыг хичээх болно. Италийн Сери А лигид миний тоглолтын үзэж урам зориг авдаг байсан олон тоглогчид бий. Paolo Maldini, George Weah, Marco van Basten гэх мэт. Намайг энд ирэхэд Marcel Desailly-тай харьцуулж байсан. Би Миланд түүний гаргасан шиг амжилт гаргана гэж найдаж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:50 pm

Castillejo: Хүүхэд насны минь мөрөөдлийн баг

Милан багийн шинэ цэрэг Castillejo өөрийг нь танилцуулах хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Би жоохон хүүхэд байхдаа Gennaro Gattuso, Paolo Maldini гэх алдартай тоглогчдийн нэрсийг сонсож байсан. Милан багийг энэ тоглогчдоор үргэлж дурсаж явдаг байсан. Харин одоо би тэдэнтэй цуг хамтарч ажиллахаар болж байна.

Би 14 настайдаа Сан Сиро цэнгэлдэхэд ирж байсан бөгөөд цэнгэлдэхийг ганцхан удаа харсан тохиолдол маань тэр байлаа. Цэнгэлдэхийн уур амьсгал, хөгжөөн дэмжигчдийн тоглогчдоо уухайлах дуу чимээ гэх зэрэг нь
тухайн үед надад мартахын аргагүй дурсамж үлдээсэн юм. Тиймээс би багийнхаа тоглогчдийн хамтаар цэнгэлдэхийн талбай дээр гарахын тэсэн ядан хүлээж байна.

Милан багт 7 дугаартай тоглох болсон талаараа?
-Надад үргэлж таалагддаг дугаар бөгөөд намайг багт ирэхэд хэн нэгэн эзэмшээгүй байсан. Хэдий энэ дугаар багт эрхэм чухал боловч энд байх нь энэ дугаараас илүү үнэ цэнэтэй байна. Би үүнийг өндөрт авч явахыг хичээх болно.

Daniele Bonera Милан багт олон жил тоглосон. Бид хоёр Испанид байхад надад Милан багийн талаар болон хотын талаар ярьж өгсөн. Би өөрийн амьдралын болон карьерийн шинэ эрийн үеийг эхлүүлж байгаадаа баяртай байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:51 pm

Diego Laxalt : Милан бол хамгийн зөв сонголт

Милан багийн шинэ цэрэг Laxalt өөрийг нь танилцуулах хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг багуудын нэгэнд элсэх нь яг л мөрөөдөл биелж байгаа
Би өдөр болгон сайжирч шинэ шалгуур сорилтуудад бэлэн байх болно. Би өөрийгөө эерэг, сайн карьертай байсан гэж бодож байна. Учир нь энэ надад энэ багт ирэхэд тусалсан.

Миланд ирэхээсээ өмнө Зенит багтай хэлэлцээр хийж байсан талаараа?
-Би Оросын Зенит багтай хэлэлцээр хийж байсан нь үнэн. Гэхдээ Милан багаас санал ирэх үед би энэ бол миний карьерийг өөрчлөх маш том боломж бөгөөд хамгийн зөв сонголт болохыг ухаарсан.

Laxalt энэ зун ОХУ-д болсон ДАШТэмцээнд Уругвай шигээ багтаа амжилттай сайн тоглож олон хүмүүсийн өндрөөр үнэлэгдсэн билээ. Энэ талаараа?

-Энэ бол гайхалтай туршлагаас гадна цааш ахиж хөгжих өөр нэгэн боломж болж өгсөн. Гарцаагүй миний карьерт өөрчлөлт авчирсан бөгөөд өнөөдөр намайг Миланд авчрахад нөлөөлсөн.

Энэ бүтэнсайн өдөр Laxalt өөрийн хуучин багийн эсрэг Милан төлөөх дебютээ хийх байсан боловч Genoa хотод Morandi гүүр нурж олон хүний амь нас эрстсэн харамсалтай хэрэг үйл явдал болж тоглолт 10-р сарын 31 болохоор хойшлогдсон юм.

-Маш харамсалтай зүйл болсон. Хот бүхэлдээ уй гашууд автсан. Миний зүрх сэтгэл уй гашууд автсан тэр бүх хүмүүстэй хамт байгаа.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:52 pm

Strinic улирлын эхний хэд хэдэн тоглолтод оролцохгүй

Хорватын шигшээ багийн хамгаалагчийн хувьд Италийн Sampdoria багаас үнэгүй ирсэн юм.
Тэнд байсан сүүлийн 6 сардаа цөөхөн тоглолтод оролцсон ч гэсэн 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТэмцээний финалын шат хүртэл амжилттай явсан юм.

Милан баг түүнийг зүрх өвчтэй байгаа болохыг мэдэгдэж эмнэлгийн шинжилгээ, онош бүрэн гартал улирлын хэд хэдэн тоглолтод оролцохгүй хэмээн мэдэгдэв. Россонеричууд ийм болоод ч тэрүү Genoa багийн хурдан хугацаанд Diego Laxalt авсан ажээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:53 pm

Pippo: Одоо ч гэсэн талбайд гарч тоглохыг хүсэж байна


Италийн Сери А лигийн 2018-2019 оны улирал өчигдөр эхэлсэн билээ. Милан багийн хувьд 1-р тойрогт Genoa багтай тоглох байсан ч Genoa хотод Morandi гүүр нурж олон арван хүн нас барсан харамсалтай хэрэг болж тоглолтыг хойшлуулсан юм.

Гэхдээ Миланы фанатууд бид нарт энэ тойрогт үзэх зүйлгүй гэсэн үг биш юм. Энэ жилийн Италийн сери А лигийн улиралд Милан багт тоглож явсан, дасгалжуулагч хийж байсан хэд хэдэн хүмүүс лигийн өөр багуудыг дасгалжуулж байгаа юм.
Жишээ нь: Өчигдөр Carlo Ancelotti удирдсан Napoli баг Lazio-г 2:1 хожсон. Харин өнөөдөр Pippo Inzaghi-н Bologna баг SPAL- багтай тоглох хуваарьтай байна. Inzaghi хувьд 2018-2019 оны улирлын дебютээ хийхээр хүлээж байна.

Түүний тоглолтын өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Лиги орон нутгийн дерби тоглолтоор эхлэх нь их урам зориг өгсөн сэтгэл хөдөлгөсөн явдал болж байна.
Spal бол сайн дасгалжуулагчтай хүчтэй баг. Тэд сүүлийн хэдэн жил сайн тоглож байгаа. Бид энэ тоглолтод хожил байгуулахын төлөө зориглон тоглохоор шийдсэн. Тиймээс ямар нэг шалтаг байх ёсгүй.
Bologna багаас Godfred Donsah болон Mattia Destro бэртэлтэй байгаа боловч дасгалжуулагч энэ тал дээр
төдийлөн санаа зовохгүй байгаа бололтой?

-Олон тоглогчдоос сонголт хийх боломжтой байх нь дасгалжуулагч хүнд мэдээжийн давуу тал болдог.
Би өөрийн тоглогчдоос бөмбөг бүрийн хойноос тэмцэхийг хүсэж байна.
Одоо ч гэсэн миний амьдралд хөлбөмбөг ихээхэн идэвхтэй оршсоор байна.
Би бүүр багийнхантайгаа хамт талбайд гарч тоглохыг хүссэн хэвээр байна
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:53 pm

Милан: Ivan Strinic доод тал нь 3-4 сар талбайд гарахгүй
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:53 pm

Andrea Silva дебют

Испани Sevilla багт зээлээр тоглож байгаа манай Silva өчигдөр хет-трик хийжээ.
Rayo Vallecano 1-4 Sevilla FC
Мөн тэрээр 21-р зуун гарснаас хойш Ла лигид дэбют тоглолтондоо хэт трик хийсэн анхны тоглогч боллоо!!!
Эргээд заавал ирээрэй
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:54 pm

Bonera: Castillejo бол гайхалтай тоглогч

Милан клуб саяхан энэ зуны наймааны цонхоор Испани Villarreal багаас баруун хагас хамгаалагч Castillejo худалдан авсан билээ. Түүний багт хуучин Милан багт тоглож явсан Daniele Bonera тоглодог бөгөөд Улаан Харууд руу явсан хуучин багийн андаа Милан баг руу явсан нь зөв шийдвэр, тэдэнд тохирсон тоглогч хэмээн магтсан байна.

"Энэ бол Милан багийн хувьд маш сайн наймаа болсон.
Тэр баруунд тоглон дотогш нэвтрэн зүүнээрээ цохих дуртай. Тэр бөмбөг эзэмшиж туун явах дуртайгаас гадна олон тооны боломж үүсгэдэг"

Suso-д түлхэц болох болов уу?
-Өөрт нь л илүү түлхэц болох болов уу. Тэр Villarreal багт гурван жил сайн тоглосон. Тэр өшөө илүү сайн багт тоглох хэрэгтэй.

Calhanoglu байхгүй үед түүнийг нөхөж тоглох уу?
-Тэр хаана хамгийн их хэрэгтэй байна тэр газар нь Gattuso түүнийг ашиглах болно. Гэхдээ тэр зүүнд бус баруунд тоглох дуртай.
Мэдээж би түүнийг гайхалтай тоглогч гэж бодож байна. Мөн тэрээр өөрийн үнэ цэнэ, чадвараа харуулж ёстой газраа очсон.

Bacca талаар?
-Carlos энд маш сайн тоглосон. Бид түүнийг энд халуун дотноор угтан авах болно.
Тэр маш их туршлагатайгаас гадна сайхан ааш зантай бөгөөд үргэлж баг бүрэлдэхүүнд нээлттэй байдаг.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:54 pm

David Beckham хөлбөмбөгт оруулсан хувь нэмэрийг үнэлж 8-р сарын 30 нд Франц улсын Моноко хотноо 2018 оны UEFA ерөнхийлөгчийн шагналыг түүнд олгохоор болжээ
Баяр хүргэе Becks
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:55 pm

KPB : Sassuolo хамтаар Европын тавцанд өрсөлдөхийг зорьж байна

"Энд маш чухал төсөл хэрэгжиж байна. Намайг багтаа тоглуулахыг үнэхээр их хүссэн дасгалжуулагчтай би хамтран ажиллаж байна. Би өнгөрсөн жилээсээ илүү сайн тоглолт үзүүлмээр байна.
Бид багаа Европын тавцанд дахин гаргаж чадна гэдэгтээ итгэцгээе"

Sassuolo багийн хувьд одоогийн Roma багийг дасгалжуулж буй Eusebio Di Francesco үед Европа лигид анх удаагаа тоглож байсан юм.
2015-16 оны улирал тэд лигидээ 6-р байранд бичигдэж Европа лигийн хэсгийн шатнаас шууд орж байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Aug 30, 2018 3:55 pm

Calhanoglu: Higuain-д дамжуулалт өгөхдөө баяртай байх болно

"Би багт Higuain, Caldara хоёрыг ирсэнд их баяртай байна.Бас эсрэгээрээ Bonucci багаас явсанд харамсаж байна. Тэр бол сайн хүн, сайн тоглогч.
Би Gonzalo-д дамжуулалт өгөхдөө бэлэн.
Бид энэ улирал өнгөрсөн улирлаасаа илүү сайн тоглохыг хүсэж байна. Бид илүү сайжирсан бөгөөд цааш илүү их сайжрахыг хүсэж байна.
Би илүү шаргуу ажилмаар байна. Яагаад гэвэл Милан миний хувьд гэр бүл шиг минь байдаг.
Хэрэгтэй үед миний хажууд байсан. Би Милан багт, хөгжөөн дэмжигчид, хотод хайртай.
Би олон гоал оруулж, олон дамжуулалт өгмөөр байна"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests