AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby enzo » Sun Jan 06, 2019 10:01 am

эмэгтэй хүний жижигхэн нь дээр гэдэг байхаа ккк
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby batudam » Sat Jan 12, 2019 2:18 pm

Гаттусо: Хигуайн-г үлдэнэ гэж найдаж байна

-Женоа руу бид амрах гэж яваагүй ээ. Бид өөрсдийн оролцон тоглож буй тэмцээнүүдийн үнэхээр их анхаарал хандуулж буй нэгэнд нь оролцохоор явж байна. Өнгөрсөн улирал бид Италийн цомын тэмцээний финалд хүрсэн. Гэвч хожигдсон нь бидэнд маш их сэтгэл гутралыг авчирсан. Бид маш сайн формтай байгаа Sampdoria багийн эсрэг тоглох гэж байна. Гэхдээ бид энэ тоглолтод хамгийн сайн бүрэлдэхүүнээ гарган тоглох болно.

Higuain Миландах сүүлийн тоглолтоо хийх гэж байна уу?
-Gonzalo миний харахыг хүсдэгээр бэлтгэлээ хийхгүй байсан бол түүнийг өнөөдрийн тоглолтод дуудахгүй байсан.Яг одоогоор түүнийг тойрсон хов живүүд гараад байна. Гэхдээ түүний бэлтгэлээ хэрхэн хийж буйг харахад тэр багаас явах гэж байгаа юм шиг харагдаагүй. Тэр мэргэжлийн бус тоглогчийн зан чанар үзүүлээгүй. Бусад зүйлс түүний агент ах болон багийн спортын албаны дарга Леонардо нараас хамаарна. Би Higuain-г багт аль болох чадах чинээгээрээ үлдэнэ гэж найдаж байна. Юу болохыг л харж л байядаа.

Өнөөдрийн тоглолтын бүрэлдэхүүнд Paqueta багтсан байна?
-Тэр бол ухаалаг, олон талын тоглолттой, зан чанарын хувьд тодорхой тоглогч. Бразил гэхээсээ илүүтэй Европ гэмээр. Учир нь ур чадвар болон бие бялдрын хүчийг хослуулсан, дамжуулалт сайтай , үргэлж бөмбөг эзэмшихийг хүсдэг тоглогч. Бид маш сайн тоглогчийг багтаа элсүүлсэн.

Suso энэ тоглолтод оролцохгүй. Mattia Caldara, Lucas Biglia нар 25-30 өдрөөс наашгүй.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Бороо » Thu Jan 24, 2019 9:01 am

Image

Игуайныг явуулаал зөрүүлээд Пиатекыг аваад иржээ. 35 сая евро, 5 жилийн гэрээ.
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Forza Juve » Thu Jan 24, 2019 1:35 pm

Пиатек бол тоглолтыг нь хальт харахад бас л юм дуулгахаар л довтлогч байна лээ.... Эднийх Пиатекаас гадна Бразилаас Пакиета ч билүү нэг АМ авчихсан.... тэр нь бас ямар гар юм бол доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tdi » Wed Jan 30, 2019 9:24 am

Игуайн яваад шал өөр болчихвуу?

Пиатек бол ясны довтлогч юм байна. 1-2 жилийн дараа 100 сая хүрэх биз.
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Wed Jan 30, 2019 11:10 am

ирээл даблдаад л воов
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Thu Jan 31, 2019 9:16 am

Forza Juve wrote:Пиатек бол тоглолтыг нь хальт харахад бас л юм дуулгахаар л довтлогч байна лээ.... Эднийх Пиатекаас гадна Бразилаас Пакиета ч билүү нэг АМ авчихсан.... тэр нь бас ямар гар юм бол доо.


Фламенгогоос 35 саяар авсан.
Сая цомоор Наполигийн эсрэг ассист өгсөн. Бразилчууд манайд идээшихдээ гайгүйг ч хэлэх үү..
Овоо хөөрхөн үзчих байхаа л гэж бодож байнашд.

Ер нь Игуайнаас салаад, энэ 2-ыг авсан нь зөв наймаанууд явчлаа гэж хараад байгаа.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Skull » Thu Jan 31, 2019 5:10 pm

Paqueta estoi evlegheeeen goyo toglohiimaa. Er ni yag heregtei bsan style-n toglogchoo awchihlaa l gej haraad baina. Teriig ni dagaad Bakayoko maani dawgui toglood bh shg...
Za Piontek bol estoi mundag dowtlogch bna l gej harlaa. Koulibaly-tai tulaal 16 d 1 saihan tuuj ogool als ruu ni yawuulj bh jisheetei. Hezee suuld iim goyo dowtlogch harsiin buuuu med. Za harj l baiya, hel amnii nemer! :ногоон:
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Fri Feb 01, 2019 2:34 pm

Пиатекыг чинь сайн ажиглаж байхаас.. гоё 9 ховордсон цагдаа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10168
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Feb 05, 2019 3:29 am

Өсөхбаяр wrote:Пиатекыг чинь сайн ажиглаж байхаас.. гоё 9 ховордсон цагдаа

За тэгээд давраад... хүний юмийг зүгээр байлгахгүй гайтай шүү...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Чуугий » Sun Feb 17, 2019 5:49 pm

Piatek is the fastest Milan player to score 6 goals in Milan's history (game time):

Piatek: 6 goals in 310 minutes
Nordahl: 6 goals in 419 minutes
Balotelli: 6 goals in 433 minutes
Ostromann: 6 goals in 450 minutes
Bierhoff: 6 goals in 453 minutes

Sent from my HUAWEI VNS-L21 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Sathan » Mon Feb 18, 2019 12:32 am

Goyo medremjtei zolig yumaa...yanziin gool hiij
User avatar
Sathan
 
Posts: 2025
Joined: Wed Aug 10, 2011 11:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby batudam » Fri Feb 22, 2019 10:19 pm

Гаттусо: Амар хялбар тоглолт гэж байхгүй ээ

Өнөө шөнө 03:30 минутаас Улаан Харууд талбай дээрээ Empoli багийн хүлээн авч тоглох билээ. Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд дасгалжуулагч Гаттусо өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Calhanoglu талаар?
-Би өөрийн багийнхаа бүхий л тоглогчидтой сайн харилцаатай байдаг. Дан ганц түүнтэй сайн харилцаатай гэсэн үг бишээ. Багт маш сайн бэлтгэлээ хийдэг хэрнээ талбай дээр багахан гардаг тоглогчид бий.Би өөрийнхөө анхаарлыг бага талбайд гарч тоглосон тоглогчид дээр төвлөрүүлж байна. Одоогийн энэ Милан баг хүн бүрт хамааралтай. Дан ганц Piatek эсвэл өөр бусад тоглогчид биш юм.

Empoli багийн талаар?
-Би өнөөдрийн тоглолтод санаа зовниж байна. Эсрэг баг маань тактикийн хувьд өөрсдийн тоглолтын хувилбараа өөрчилсөн. Ур чадварыг маш сонирхолтой арга барилын хамгаалалттай хослуулсан. Энэ улирлын хувьд амар тоглолт гэж байхгүй. Багийн ахиц дэвшил иймэрхүү тоглолт дээр л хэрэг болно. Өнөөдрийн тоглолт бидний хувьд их хүнд тоглолт болох болно. Өнөөдрийн тоглолтод хэн ч эсрэг багаа үл ойшоон дутуу үнэлэхгүй байх. Бидний анхаарлын төвшин өндөр байх ёстой бөгөөд яг л Cagliari багтай хийсэн тоглолт шиг байх хэрэгтэй. Бидэнд 8 хоногт хийх 3 тоглолт байна. Тэрхүү тоглолтуудад сайн тоглох гол хүчин зүйл бол эсрэг багаа дутуу үнэлэхгүй байх.
Бид улирлын талдаа ирээд байна. Тиймээс өмнө нь үзүүлж чадаагүй тогтвортой сайн тоглолтоо гаргах хэрэгтэй байна.

Хувь тоглогчдын талаар?
-Paquetá хувьд гэвэл тэр талбайн олон байрлал дээр тоглох чадвартай. Хагас хамгаалалтан дээр болон довтлогооны найруулагчийн байрлал гэх мэт. Тэр одоогийн тоглож байгаа байрлал дээрээ байнга урагш довтолгоонд орж тоглодог. Тэр 10 дугаарын найруулагчийн байрлал дээр тоглож чадна.
-Zapata?
Ирэх долоо хоногт тэр багийнхан дээрээ эргэн ирэх болно.
-Conti довтолгоонд тоглуулах уу?
Тэр довтолгоонд тоглох чадвартай. Гэхдээ би түүнийг үндсэн байрлал дээр нь тоглуулахыг илүүд үзэж байна. Бидэнд довтолгоонд тоглодог довтлогчид байна.

Athletico Madrid багийн дасгалжуулагч Simone-н Гоалын баярын талаар?
-Сайхан үйлдэл биш. Гэхдээ би тэр тал дээр өөрийн сэтгэгдлээ хэлмээргүй байна. Түүнийг шүүмжлэх сүүлийн хүн би байг. Ювентусыг хожиход түүний ач гавьяа их байсан.

Ирээдүйнхээ талаар?
-Ancelotti Миланыг дасгалжуулсан шиг удаан хугацаагаар дасгалжуулна гэдэг боломжгүй ээ.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby El Payaso » Sun Feb 24, 2019 11:31 am

Пиатек ч үнэхээр айхтар довтлогч байна шүү. Улирлын эхний хагаст Женоад 13 гоол хийгээд ирсэн. Өчигдөр Миланд зургаа дахь тоглолтондоо 5 дахь гоолоо хийсэн байна. Роналдогоос нэг гоол л дутуу. 106 минут дутамд нэг гоол оруулж байгаа гэдгээрээ бол Сериа Аг бүр тэргүүлж байгаа юм байна. 71 удаа хаалга руу цохиж 18 гоолоо оруулсан юм байна. Роналдо харин 19 гоол оруулах гэж 115 удаа хаалга руу цохьсон юм байна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40704
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby rednasca » Sun Feb 24, 2019 12:38 pm

Пионтек гэж дуудаад байсан шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21115
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Mon Apr 08, 2019 1:15 am

Манайд тоглож байсан Hachim Mastour Парма багийн залуучуудын багт туршилтын хугацаатай бэлтгэл хийж байгаа юм бна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Mon Apr 08, 2019 1:37 am

Pirlo: Allegri бол шилдгүүдийн нэг

Миланы төвийн хагасуудын талаар:

Lucas Biglia болон Tiemoue Bakayoko нар бол хоёр өөр төрлийн тоглогчид. Гэхдээ яг одоогоор бол Миланд Bakayoko шиг бие бялдрын хөгжил сайтай тоглогч илүү дээр болов уу.

Хоёр багийн дасгалжуулагчдийн талаар:

Gennaro Gattuso ярихдаа үргэлж чинь сэтгэлээсээ шударгаар ярьж зөвхөн хийж буй зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлж хамаг сайнаараа ажлаа хийдэг.

Харин Allegri хувьд гэвэл тэр өөрийн юу хийж чадахаа батлан харуулсан бөгөөд жилээс жилд илүү сайн болж байна. Одоо тэр бол өнөө цаг үеийн шилдэг дасгалжуулагчийн нэг. Роналдогүй Ювентус өөрсдөдөө итгэх итгэлээ бага зэрэг алдах байх. Учир нь Роналдо чухал томоохон тоглолтод үргэлж хувь нэмэрээ оруулдаг. Гэхдээ Ювентусчууд Аяксыг Роналдогүйгээр хожиж чадна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Mon Apr 08, 2019 2:00 am

Insigne: Higuain-тай асуудалтай

Lorenzo Insigne-н хуучин багийн анд Gonzalo Higuain-даа одоо хүртэл сэтгэл гонсгор явдаг болохоо сэтгүүлчдэд мэдэгдэв.
“Наполи эсрэг гоал оруулаад гоалын баяр хийсэн явдал нь надад таалагдаагүй ээ.Ювентусыг сонгосон түүний сонголт байсан. Тэр энэ сонголтыг чөлөөтэй хийсэн. Түүнийг Ювентус руу явсны дараа бид хэд хэдэн удаа учраа тааран тоглосон бөгөөд тэр нэг ч удаа хувцас солих өрөө руу ирж сайн уу ч гэж хэлээгүй. Зүгээр л мэнд ус мэдэж мэндлээч үгүй. Энэ тэр бидэнтэй асуудалтай байсан гэсэн үг”
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Mon Apr 08, 2019 2:05 am

Insigne: Higuain-тай асуудалтай

Lorenzo Insigne-н хуучин багийн анд Gonzalo Higuain-даа одоо хүртэл сэтгэл гонсгор явдаг болохоо сэтгүүлчдэд мэдэгдэв.

“Наполи эсрэг гоал оруулаад гоалын баяр хийсэн явдал нь надад таалагдаагүй ээ.Ювентусыг сонгосон түүний сонголт байсан. Тэр энэ сонголтыг чөлөөтэй хийсэн. Түүнийг Ювентус руу явсны дараа бид хэд хэдэн удаа учраа тааран тоглосон бөгөөд тэр нэг ч удаа хувцас солих өрөө руу ирж сайн уу ч гэж хэлээгүй. Зүгээр л мэнд ус мэдэж мэндлээч үгүй. Энэ тэр бидэнтэй асуудалтай байсан гэсэн үг”
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Tue Apr 09, 2019 9:37 am

Гаттусо: Лациотай хийх тоглолтондоо л анхаарч байна

Энэ долоо хоногийн бүтэн сайны шөнө 02:30 минутаас Милан клуб талбай дээрээ лигийн хүрээнд Ав.лигид шалгарахын төлөөх өрсөлдөж буй гол өрсөлдөгчийнхөө нэг болох Лацио клубыг хүлээн авч тоглох билээ. Уг тоглолтын талаар багийн дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн богино хэмжээний ярилцлагыг хүргэж байна. Энэ тоглолтын талаарх дэлгэрэнгүй ярилцлага хагас сайн өдөр цацагдах болно.

“Лацио эсрэг тоглолт яг л финалын тоглолт шиг байх болно. Хэрэв бид Ав.Лигид шалгарахын хүсэж байгаа бол бид энэ тоглолтод хожигдож болохгүй. Бид бүхий л чадлаараа хичээж тоглох хэрэгтэй. Бид зарим алдаануудаас болж торгуулсан. Гэсэн ч би болон тоглогчид шалтаг тоочих хэрэггүй.Бид Ювентусын эсрэг сайн тоглосон. Зарим нэг явдлаас бол тоглолт сайтар үр дүнгээр дуусаагүй. Гэхдээ бид урагш явах хэрэгтэй”

Krzysztof Piatek талаар?

-Kris сайн ажиллаж байгаа. Би түүнийг энэ улирал лигийн мэргэн буучаар тодорно гэж найдаж байна. Гэхдээ ингэхийн тулд багийнхан бүгдээрээ ажиллах хэрэгтэй. Улирлыг амжилттай сайн дуусгахын тулд бидэнд хамгаалагч, хагас хамгаалагч гэх мэт бүгдийн оролцоо хэрэгтэй.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Tue Apr 09, 2019 10:13 am

Montepaone: Boca & Францын клуб түүнийг сонирхож байна

Аргентин хагас хамгаалагч Lucas Biglia-н агент Enzo Montepaone өөрийнхөн үйлчлүүлэгчийг Boca Junior болон нэрийн мэдэгдэхийг хүсэхгүй байгаа нэгэн томоохон баг сонирхож байгаа болохыг мэдэгдэв.

"Түүний толгойд зөвхөн Россонери талаарх бодол бий. Мөн энэ улирлыг хамгийн сайнаараа дуусгахыг хүсэж байгаа.Ирэх долоо хоногт бид Миланы удирдлагуудтай ярилцаж нөхцөл байдлыг бага зэрэг ч гэсэн тодорхой болгоно.Boca түүнийг сонирхож байгаа нь үнэн. Тэд надаас түүний талаар асуусан. Би тэдэнд улирал хэрхэн дуусахыг хүлээж байгаагаа хэлж үүний дараа л хамгийн зөв шийдвэрийг гаргах талаар шийдэх болно гэдгээ хэлсэн.Boca надаас Lucas-ыг хоёрдах жилдээ асууж байгаа нь энэ. Гэхдээ миний бодлоор Biglia одоо Аргентин руугаа тоглохоор явахгүй байх.Мөн түүнчлэн Францын томоо багаас томоохон санал ирсэн нь үнэн. Ямар баг бидэнд санал тавьсныг би хэлэхгүй. Гэхдээ тэд Францынхаа лигийнхээ том багуудын нэг нь. Өөр бусад багуудаас ч гэсэн санал ирсэн. Гэхдээ яг одоо Lucas Милан багт тоглохыг л хүсэж байна. Юу ч гэсэн улирлыг дуусгая. Тэгээд юу болохыг харж л байя"
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Wed Apr 10, 2019 8:38 pm

Милан клуб Everton-г сонирхож байна

Милан клубийн спортын албаны дарга Leonardo Бразилийн Gremio багийн жигүүр Everton Soares өөрсдийн эгнээндээ нэгтгэхийн тулд түүний агент Gilmar Veloz-тай уулзаад эхэлсэн хэмээн Calciomercato мэдээлж байна. Тэдний зүгээс энэ наймаа Россонеричуудын талд нааштай эргэж болох юм гэж үзэж байна. Учир нь агент Gilmar Veloz нь өмнө нь Миланд тоглож байсан Alexandre Pato давхар агент хийдэг мөн Leonardo тэр хоёр сайн харилцаатай байдаг гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Милан багаас одоогоор илүү амжилт үзүүлж буй Manchester United and Manchester City. Багууд түүнийг багтаа элсүүлэх өрсөлдөөнд нэгдэж магадгүй ажээ.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sat Apr 13, 2019 8:33 am

Гаттусо: Лациотой хийх тоглолт улирлын шийдвэрлэх тоглолтуудын нэг

Италийн Сери А лигийн 32-р тойргийн хүрээнд Милан талбай дээрээ Лацио клубийг өөрсдийн талбай дээрээ хүлээн авч тоглох хуваарьтай байна. Энэ тоглолтын онцлох зүйл гэвэл Улаан Харууд Ав.Лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй гол өрсөлдөгчийнхөө нэгийг талбай дээрээ хүлээн авч тоглох юм. Уг тоглолт болохоос өмнөх дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Milan vs Lazio тоглолтын талаар?

Лацио бол маш сайн биеийн хүч сайтай, сайн зохион байгуулалттай баг. Довтолж буй үедээ эсрэг багийн торгуулийн шугамд янз янзын тоглогчдийг оруулан тоглож чаддаг. Маргааш цэнгэлдэхэд 60,000 фанатууд ирж биднийг дэмжих төлөвтэй байна. Энэ нь бидэнд маш их үүрэг хариуцлага оногдож байна гэсэн үг. Энэ тоглолтод бол их зориг шаардсан тоглолт болох болно. Энэ тоглолт хэцүү амаргүй тоглолт болох хэдий ч бидэнд хожил хэрэгтэй. Маргаашийн тоглолт лигийн хүснэгтийн байрыг шийдэх маш чухал тоглолт болох болно.


Багийн талаар?

Баг маань амьд хэвээр. Бид сайтар бэлтгэл хийсний эцэст энэ тоглолтод оролцон тоглох гэж байна. Маргаашийн тоглолтод Ювентусын эсрэг хийсэн тоглолтыг хармаар байна гэхдээ арай баг алдаа гаргахын хүсэж байна. Би зөвхөн тэр тоглолт үзүүлсэн тоглолтын оюун санааг, сэтгэхүйг хармаар байна. Бид тоглолтондоо л анхаарах хэрэгтэй. Тэрнээс өөр ямар нэг шалтаг шалтгаан хэрэггүй. Өөрсдийн хийж буй зүйлдээ итгэх хэрэгтэй. Бид оюун санаа сэтгэхүй хувьд сүүлийн хэдэн жилээ бодвол өөрчлөгдсөн.



Ав. Лигид өрсөлдөж буй эрсэг багуудынхаа талаар?

Би Sampdoria v Roma тоглолтыг үзсэн. Тэр тоглолт нээлттэй довтолгооны тоглолт болсон. Тухайн тоглолт нэг л гоалоор шийдэгсэн. Atalanta-чууд (чанартай сайн баг тоглогчид нь ч гэсэн тийм) тэд зүгээр нэг эрчээрээ тоглож байгаа юм шиг санагддаггүй. Тэд өөрсдийн гэсэн тоглолтын хэв маягтай. Тэд хэдэн жилийн турш тогтмол сайн тоглолт үзүүлж буй маш сайн сэтгэхүйтэй баг.

Хувь тоглогчдийн талаар?
Би Suso-н тоглолтыг дахин хармаар байна. Тэр өнгөрсөн тойрогт Ювентусын эсрэг сайн тоглосон.

Маргаашийн тоглолтыг Borini гараанаас эхлүүлэх үү?
Харж л байя. Тэр Турин-д хагас хамгаалагчийн байрлал дээр сайн тоглосон.

Хамгаалалтандаа өөрчлөлт оруулах уу?

Харж л байя. Ирэх долоо хоногт Donnarumma бэртлээсээ эргэн ирэх ёстой. Gigio бол дэлхийн шилдэг тоглогчдийн нэг гэхдээ тэр өөрийн алсын зайны дамжуулалтуудаа сайжруулах хэрэгтэй. Paquetá тоглолт нь сайжирч байгаа. Тэр өнөөдөр юм уу маргааш элсэн дээр гүйх болно. Бид түүний бэртлийнхэн эдгэрэх явц хэр байгааг шинжлэх болно. Өчигдөр бэлтгэл дээр Conti сайн байсан. Бид өнөөдөр түүнийг хэр байгааг дахин үзэх болно.

Багийн талаар?
-Миний нөхцөл байдлын талаар Paolo Maldin хэлсэн зүйлсэд би талархаж байна. Милантай байгуулсан гэрээнд мини хоёр жил үлдсэн байна. Багийн хувьд Ав.Лигид орох нь гол зорилго хэвээр байна. Баг нь сайн хүмүүсийн гарт байгаа бөгөөд UEFA гаргасан асуудлын тал дээр бид тайван байна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sat Apr 13, 2019 8:51 am

Maldini: Гаттусо бол Миланд тохирсон хүн

Лацио сайн тоглож байгаа. Тэд бол бидэн шиг Ав.Лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй хүчтэй сайн баг. Улирлын явцад бид сайн, муу тоглолтуудыг үзүүлсэн. Мөн түүнчлэн хүснэгтийн байранд бидний дээр бичигдэж буй багуудтай бид асуудалтай байсан. Бид хуваарийн дагуу Лациотай хоёр тоглолт хийнэ. Энэ тоглолтууддаа сайн тогловол бидний байдал дээрдэнэ. Бид ер нь л оноо алдахгүй, нэг ч болтугай оноо авах хэрэгтэй. Ювентустай хийсэн тоглолт бидэнд олон зүйл дээр итгэл өгсөн. Бид бие бялдар, оюун санааны хувьд тэдэнтэй нэг төвшнийх болохыг харуулсан.

Багийн дасгалжуулагч Гаттусо талаар?

Бид Гаттусо-тай сайн харилцаатай байгаа бөгөөд ямар ч асуудал байхгүй.
Түүнийг солих гэсэн санаа хэзээ ч байгаагүй. Тэр бол бидний хувьд зөв тохирсон дасгалжуулагч гэдэгт бид итгэлтэй байна.Бид түүнтэй болон багийн тоглогчидтой маш сайн харилцаатай. Рино бүгдийг мэднэ. Тэр биднийг өөрийг нь болон ажлынхан талаар юу гэж бодож байгааг мэднэ.Бид хэзээ ч түүнийг солих талаар бодож байгаагүй. Мөн тэр багийн залуу тоглогчдод тусалж чадна.Милантай байгуулсан гэрээн дуусахад хоёр жил дутуу байна. Бид улирлын эхэнд түүнээс Ав.Лигид шалгаруулахыг асуугаагүй. Одоо харин тэд тэр байранд бичигдэж байна. Leonardo бид хоёр бие биентэйгээ Гаттусогоор удирдуулан ямар нэг цомд түрүүлэх нь ямар сайхан байх болоо гэж ярилцдаг. Бид нүүр нүүрээ хараад ярилцдаг. Ингэсэн нь бие биенийхээ араар ярьснаас хамгаагүй дээр.

Хөлбөмбөгтөө тэр дундаа Милан багтаа эргэн ирж ажиллах болсон талаараа?

Би Милан багт ажиллах саналыг Leonardo сонссон азтай хэрэг байсан. Тэр удирдлагын албан тушаал дээр ажиллах туршлага ихтэй хүн. Миний хувьд багийн багийн зохион байгуулалтын талаар сайн мэддэг удирдах төвшний хүнтэй хамтран ажиллана гэдэг надад маш их хэрэгтэй. Leo бид хоёр ажлаа оффис, талбай гэж салгаж авсан. Үр дүн нь бидний ажлын амжилтыг тодорхойлдог. Бид одоогийн баг бүрэлдэхүүнд Ялагчийн сэтгэл зүйтэй Миланыг суулгахаар хичээж байна.

Таны бага хүү болох Daniel Maldini Милан багийн залуусын багт амжилттай сайн тоглож Италийн шигшээ U-16 насны ангилалд дуудагдан тоглосон билээ. Тань хүүхдүүд өөрийн чинь 3 дугаарыг өмсөн Сан Сиро цэнгэлдэхэд тоглох болов уу?

-Хэрэв ингэх юм бол гайхалтай байх болно. Миний хүүгийн хөлбөмбөг тоглох гэсэн хүсэл нь биелэх болно. Гэхдээ би түүнийг гурав дугаарыг сонгох эсэхийг мэдэхгүй юм. Би зүгээр л тэднийг аз жаргалтай байх болов уу гэж гэж найдаж байна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Temkhaan » Sat Apr 13, 2019 11:00 am

Maldini: Bakayoko Миланд үлдэх эсэх нь

Тэр улирлын эхлэлийг сайн эхлүүлээгүй. Лигид дасан зохицох хэрэгтэй байсан. Гэсэн ч бидэнд гайхалтай зан чанарыг харуулсан. Түүнийг манай багт байгаад бид маш их баяртай байна. Бид түүнийг багтаа авч үлдэхийг хичээх болно. Гэхдээ ингэх нь UEFA гаргасан санхүүгийн шударга тоглолтын дүрэм болон бидний лигидээ хэдэд шалгарахаас хамаарна.

Ав.Лиги дан ганц бидний арилжаа наймаа, санхүүгээс хамаарахгүй. Манай багийн урам зориг, хүсэл тэмүүллээс хамаарна. Хэрэв Милан энэ жил Европын элит клубуудын оролцон тоглодог тэмцээнд 6 жил дараалан оролцон тоглож чадахгүй бол бидний хувьд муу зүйл байх болно. Ав.Лигид эргэн ирэх нь биднээс шаргуу хөдөлмөр шаардана. Бид аль болох хурднаараа эргэн ирэхийг хүсэж байна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest