AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby [AMATORY] » Tue Sep 04, 2018 1:43 pm

Өмнөх бот чинь нэрээ солиод ороод ирсийн биш үү :lol:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 04, 2018 5:04 pm

Corriere Dello Sport сэтгүүлийн 2018 оны 9-р сарын 04 дугаар

Форза Анти-Юве!
-Ювентусын ардаас нэхэх 5 баг

-Анчелотти Сампдорья багт хожигдсон шалтгаан нь хэт их өөрчлөлт хийсэнтэй холбоотой юу?

-Анчелоттиг Сарритай харьцуулах нь зайлшгүй.

-De Laurentiis фанатуудаас уучлалт гуйж байна: Карло бол гайхалтай дасгалжуулагч. Түүнд цаг хугацаа өгьё

-Манчини гомдолж байна: Маш олон Итали тоглогчид сэлгээнд сууж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 05, 2018 9:19 am

Италийн шигшээ баг :italy

Roberto Mancini Италийн шигшээ багт дуудсан 31 тоглогч.
Тэд 9-р сарын 7-нд Үндэстнүүдийн лигт Польштой, 9-р сарын 10-нд Португалын шигшээтэй тоглох хуваарьтай байгаа билээ.


Хаалгачид:
Alessio Cragno (Cagliari), Gianluigi Donnarumma (Milan), Mattia Perin (Juventus), Salvatore Sirigu (Torino);
Defenders: Cristiano Biraghi (Fiorentina), Leonardo Bonucci (Juventus), Mattia Caldara (Milan), Giorgio Chiellini (Juventus), Domenico Criscito (Genoa), Emerson Palmieri Dos Santos (Chelsea), Manuel Lazzari (Spal), Alessio Romagnoli (Milan ), Daniele Rugani (Juventus), Davide Zappacosta (Chelsea);

Хагасхамгаалагчид:
Nicolò Barella (Cagliari), Marco Benassi (Fiorentina), Bryan Cristante (Rome), Roberto Gagliardini (Inter), Frello Filho Jorge Luiz Jorginho (Chelsea), Lorenzo Pellegrini (Rome), Nicolò Zaniolo (Rome);

Довтлогчид:
Mario Balotelli (Nice), Andrea Belotti (Tоrinо), Domenico Berardi (Sassuolo), Federico Bernardeschi (Juventus), Giacomo Bonaventura (Milan), Federico Chiesa (Fiorentina), Ciro Immobile (Lazio), Lorenzo Insigne (Naples), Pietro Pellegri (Monaco), Simone Zaza (Tоrinо).
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 05, 2018 10:10 am

Манчини: Хангалттай Италичууд алга байна

Италийн шигшээ баг энэ сарын 7-нд Үндэстнүүдийн лигт Польштой, дараа 10-нд Португалийн шигшээтэй тоглох хуваарьтай байгаа билээ. Энэхүү тэмцээнд бэлдэх журмаар 31 тоглогчийг шигшээдээ дуудсан билээ. Роберто Манчини хэдий олон тоглогч дуудсан юм шиг боловч хэвлэлийн бага хурал дээр Италичууд лигийн тоглолтод бага тоглож байна. Үүнээс болж Италийн шигшээ багт дуудагдах тоглогчидийн тоглолтыг хангалттай үзэж чадахгүй байгаа талаар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Би их олон тоглолт үзсэн. Гэхдээ тэр тоглолтодуудад цөөхөн Итали тоглогчид тоглосон. Энэ нь асуудал болж мэдэхээр. Мөн миний үзсэн тэр тоглолтод Insigne сэлгээнд сууж байсан болохоор би түүний тоглолтыг хангалттай үзэж чадаагүй.
Хүмүүс аль хэзээний мэдсэн байх бид шигшээ багтаа залуучуудын багаасаа Zaniolo болон Benassi дуудсаныг. Энэ нь тэдэнд цааш тоглох урам зориг өгөх болно.

Мөн өмнө нь шигшээ багтаа байсан сүүлийн гурван тоглолтод оролцож дажгүй тоглолт үзүүлсэн хэд хэдэн тоглогчдийг дуудсан.
Бидэнд тийм их цаг байхгүй байна. Ядаж байхад лигийн тоглолтуудад тийм ч их Итали тоглогч нар тоглохгүй байна. Бид тодорхой нэг асуудлуудтай нүүр тулгараад байна. Гэхдээ бид одоогийн цугларсан бүрэлдэхүүнээрээ ажиллах нь чухал.
Бидэнд туршлагатай тоглогчид байна. Гэхдээ шигшээ багтаа дуудагдаагүй бусад тоглогчдийн тоглолтыг таньж харж үзэж мэдвэл илүү сайн байна.

Cutrone лигид сайн тоглож гоал оруулж байгаа ч гэсэн шигшээ багаа Under-21 насны ангилалаасаа шигшээ багаа бүгдийн бүрдүүлж болохгүй шүү дээ. Бид түүнийг цааш үргэлжлүүлэн сайн тоглоно гэж найдаж байна.

Balotelli талаар?
Тэр хагассайн өдөр Францынхаа Лигийнхаа Ницце багт гараанд гарч өөрийн анхныхаа тоглолтондоо оролцсон. Тэр тоглолтондоо тэр сайн тоглосон.

Bernardeschi талаар?
Тэр Chiesa илүү туршлагатай. Тэр Ювентус баг тоглодог шүү дээ. Гэхдээ би тэр хоёрыг одоо ч тэр ирээдүй д ч тэр шигшээ багтаа чухал үүрэгтэй байж чадна гэдэгт итгэж байна. Гэхдээ нэг л Италийн шигшээд дуудагдана.
Bernardeschi яг л Bonaventura 2-3 төрлийн байрлал дээр тоглож чадна. Тэр бол хурдан, гоал оруулдаг, дамжуулалт өгдөг, техник чадвар байна. Довтолгооны ямар ч байрлал дээр тоглож чадна. Тэр бүгдийн хийж чадна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 05, 2018 12:29 pm

Mastour Грекийн PAS Lamia багийн тоглогч боллоо

Милан клуб анх түүнийг 2012 онд багтаа элсүүлж байсан бөгөөд тухайн үедээ ирээдүйн дэлхийн шилдэг тоглогч болно хэмээн яригдаж хэд хэдэн европын сонин сэтгүүлийн хамгийн авьяаслаг ирээдүйтэй тоглогчдийн жагсаалтыг ч тэргүүлж байсан юм.

Миланд байх хугацаандаа Испани Malaga Нидерландын Zwolle багуудад зээлээр тоглож байсан тэдгээр багууддаа амжилттай тоглож чадаагүй юм.

Миланы одоогийн дасгалжуулагч Gennaro Gattuso түүнийг бэлтгэлээ хийхгүй хэт цахим орчинд цагаа өнгөрөөж байгааг шүүмжилж "шүдийн цөм цохин шүү" хэмээн сүрдүүлж хэлж байсан болохоо Гаттусо мэдэгдэж байсан билээ.

Грекийн Lamia баг нь өнгөрсөн жил өөрсдийн лигидээ 13-р байранд бичигдсэн бол энэ жил 2-р тойргийн дараах байдлаар 15-р байранд доороосоо хоёрдугаар байранд бичигдэж байна.

2012: 14 настайдаа Милантай €500k цалинтай гэрээ байгуулсан

2014: Милан багийн үндсэн баг руу дэвшин орсон

2015: Шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолт

2018: AC Миланаас чөлөөлөгдсөн
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 05, 2018 1:55 pm

Италийн Сери А лигийн цалингийн жагсаалт

Жил болгон Италийн La Gazzetta dello Sport сэтгүүл Сери А лигийн томоохон баг, тамирчдын жилд авдаг цалингийн талаар мэдээлдэг билээ. Энэ жилийн хувьд лигийн нийт цалингийн хэмжээ €1.1тэрбум болжээ.

Хамгийн өндөр цалин авдаг тоглогчдийг жагсаахад маргаангүй Ювентусийн Cristiano Ronaldo €31 саяыг авдгаараа тэргүүлсэн нь хоёрт орсон Gonzalo Higuain цалингаас 3 дахин их байгаа юм.

Жагсаалтын гуравдугаар байранд Paulo Dybala жилд €7саяыг авдгаараа бичигджээ.
Түүний ардаас Miralem Pjanic, Douglas Costa, Donnarumma, Leo Bonucci, Emre бичигдэж байна.
Интер Миланы ахлагч Mauro Icardi €4.5саяар 10-р байранд бичигдсэн бол 9-р байранд Lorenzo Insigne орж энэхүү жагсаалтын эхний аравт багтсан Napoli багийн цор ганц тоглогч болжээ.

Napoli багийн Insigne, Dries Mertens, Marek Hamsik, Kalidou Koulibaly, Jose Callejon Милан багийн Fabio Borini илүү цалин авдаг аж.
Хэдий өнгөрсөн жил хоёрдугаар байранд бичигдэж лигин дуусгасан ч гэсэн тэдний цалингийн жагсаалт лигидээ 5 бичигдэж байна. Энэ нь Ювентус Милан, Интер, Рома багуудаас бага юм.

Россонеричууд лигидээ хамгийн өндөр цалин өгдөг хоёрдугаар багаар бичигджээ. Тэд улиралд €140саяыг өгдөг бөгөөд өөрсдийн мөнхийн өрсөлдөгч Интерийн нийт цалингаас €30 саяар илүү байна.

Жагсаалтын хамгийн доор Empoli баг жилд €16 саяын цалин тоглогчиддоо өгдөгөөр бичигджээ. Энэ нь Cristiano Ronaldo хагас улирлын цалин гэсэн үг юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 05, 2018 7:51 pm

АС Миланы экс ерөнхийлөгч Силво Берлускони Италийн сери с лигт тоглодог Монза клубыг худалдан авахаар зэхэж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 05, 2018 8:56 pm

Mancini: Итали тоглогчдоо тоглуулаачээ

Италийн шигшээ баг энэ сард Үндэстнүүдийг лигид оролцох билээ. Тэд бэлтгэлдээ саяхнаас гараад байгаа бөгөөд шигшээ багт тулгарч байгаа гол бэрхшээлүүд гэвэл тэмцээнд бэлдэх цаг давчуу, Итали тоглогчид клубийн хэмжээндээ талбайд бага гарч тоглож байгаа учраас тэднийг тоглолтын мэдэж шигшээ багтаа дуудаж чадахгүй байгаа талаар мэдэгдээд байсан юм.

Рома болон Интер багуудад тоглодог шигшээ багийн ирээдүй болсон Lorenzo Pellegrini, Bryan Cristante, Roberto Gagliardini болон бусад тоглогчид хангалттай талбайд гарч тоглохгүй байна. Клубийн дасгалжуулагчид үүнийг анхаар ч үзээчээ хэмээн тэдэнд хандан мэдэгджээ.
Бид гурван онооны төлөөх тоглолтоор өөрсдийн гараагаа эхлэх гэж байгаадаа баяртай байна.
Энэ тэмцээнд амжилттай сайн тоглоно гэдэгтэй итгэлтэй байна. Аль болох чадахаараа хурдан нэг баг болох нь бидний хувьд чухал зүйл.

Benassi талаар?
Тэр сайн тоглож байгаа. Бид түүнийг залуучуудын хэд хэдэн насны ангилалд байхаас нь мэднэ.

Bernardeschi талаар?
Бид түүнийг ашиглавал хагас хамгаалалт эсвэл 10 дугаарын байрлал дээрээс хасахгүй ээ. Учир нь бид хагас хамгаалагчдын асуудалтай тулгараад байна. Шигшээ багийн хагас хамгаалалтыг бүрдүүлж буй Pellegrini, Cristante, Gagliardini болон бусад тоглогчид клубийн хэмжээнд хангалттай тоглолтонд оролцохгүй байна.

Verratti талаар?
Тэр шигшээ багтаа дараагийн удаа дуудагдах болно. Бид түүнийг дараагийн удаа дуудагдана гэж найдаж байна.

De Rossi талаар?
Би түүнтэй ярилцсан. Тэр бол жинхэнэ аварга бөгөөд манай туршлагатай тоглогчийн нэг.
Хэрэв тэр шигшээдээ ирэхийг хүсвэл бид түүнийг дуудах болно.

Balotelli талаар?
Би түүний бэлтгэл хангагдсан гэж бодож байна. Тэр 8-9 грамм хассан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Sep 06, 2018 10:52 am

Италийн шигшээ дууны жагсаалт

Италийн шигшээ баг энэ 7 хоногт Үндэстнүүдийг лигийн эхнийхээ тоглолтоо Польшийн эсрэг хийх билээ. Тухайн тоглолтод бэлдэх үеэрээ дасгалжуулагч Mancini бэлтгэлийн явцад дуу тавих нь тоглогчдод илүү сайн амархад ач тустай хэмээн үзсэн бололтой. Дараах дуунуудыг эгшиглүүлжээ.

Love My Life – Robbie Williams
Prayer in C – Lilly Wood & The Prick e Robin Schulz
Be Mine – Ofenbach
Mr. Saxobeat – Alexandra Stan
Kick Ass – Mika & RedOne
Another Brick in the Wall – Pink Floyd
Stronger (What Doesn’t Kill You) – Kelly Clarkson
It’s My Life – Bon Jovi
The Best – Tina Turner
We Will Rock You – Queen
One Vision – Queen
I Want It All – Queen
More Than You Know – Axwell Ingrosso
The Final Countdown – Europe
Habits (Stay High) – Tove Lo
Over and Over Again – The Used
Feel So Close – Calvin Harris
Run for Cover – The Killers
Mad World – Young Guns
My Way – Calvin Harris
Burn – Ellie Goulding
On Top of the World – Imagine Dragons
Smoke on the Water – Deep Purple
Fly on the Wall – Miley Cyrus
Another One Bites The Dust – Queen
You’re the Best Thing About Me – U2 & Kygo
Eye of the Tiger – Survivor
Rockabye – Clean Bandit
Jump – Van Halen
Believer – Imagine Dragons
Come With Me Now – Kongos
Highway to Hell – AC/DC
Dreaming – Smallpools
Cake By the Ocean – James Major
I Gotta Feeling – The Black Eyed Peas
No Sleep – Twin Atlantic
It’s Only Rock’n’Roll (but I like it) – The Rolling Stones
Little Talks – Of Mosters and Men
The Power – H-Blockx
Something Just Like This – The Chainsmokers & Coldplay
There’s Nothin Holdin’ me Back – Shawn Mendes
Clocks – Coldplay
Moves Like Jagger – Maroon 5
Lean On – Major Lazer & DJ Snake
Human – Rag’n’Bone Man
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Sep 06, 2018 11:02 am

Di Natale хөлбөмбөгтөө эргэн ирлээ :italy

Италийн Сери Б лигийн Spezia клуб Udinese багийн домог Antonio Di Natale арын албанд томилсон болох албан ёсоор мэдэгдэв.

Тэрээр Spezia багийн нэгдүгээр багт зөвлөх, техникийн хамтран ажиллагчийн үүрэг гүйцэтгэх ажээ.

Италийн шигшээ багийн хуучин довтлогчийн хувьд Сери А лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 6-р байранд 209 гоалтойгоор бичигддэг юм.

Di Natale хувьд одоогийн Spezia багийн дасгалжуулагч Pasquale Marino 2016 онд Friuli багт хамтран ажиллаж байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Sep 07, 2018 10:08 am

Suso: Милан Higuain шиг довтлогчоор дутаж байлаа


Милан дахин шилдэг баг болох боломж байна. Бид шилдэг довтлогч болох Higuain-г багтаа элсүүлсэн. Миний бодлоор бидэнд дутагдаж байсан зүйл бол түүн шиг довтлогч. Дасгалжуулагч Gattuso бидний юу хийж чадахыг мэдэх бөгөөд энэ улирал эргэж зөв замдаа ороход яг тохирох гайхалтай улирал байх болно.

Шигшээ багтаа дуудагдсан талаараа?
Эх орондоо ирэх нь сайхан байна. Мөн шигшээ багтаа дуудагдаж үүргээ биелүүлэх нь үргэлж нэр хүндтэй, хүндэтгэлтэй байдаг.
Дасгалжуулагч чамайг шигшээ багтаа багтаах маш чухал юм.
Би шигшээдээ дуудагдсандаа баяртай байна.
Шигшээ багийн дасгалжуулагч Luis Enrique Сери А лигийн сайн мэднэ. Мөн энд тоглох нь ямар байдаг болохыг ч мэднэ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Sep 07, 2018 11:15 am

Berlusconi Monza багийг худалдан авах ойрхон байна

Silvio Berlusconi болон Adriano Galliani энэ сардаа багтаагаад Италийн Сери С лигийн Monza багийг худалдан авч магадгүй хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна.
Monza багийн одоогийн эзэн Nicolo Colombo нь Felice Colombo хүү бөгөөд түүний аав 1977-1980 Милан багийн ерөнхийлөгч байжээ.
Monza багийн байгуулагдсан хойг 106 жилийн түүхэнд тэд нэг ч удаа Сери А лигид орж байгаагүй ажээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Sep 07, 2018 11:02 pm

Ventura: Амжилт, Mancio!

Италийн шигшээ баг өнөөдөр Үндэстнүүдийн лиги тэмцээний хүрээнд Польшийн шигшээ багийн эсрэг хэсгийнхээ анхныхаа тоглолтоо хийнэ. Аззурричуудын хувьд энэ тоглолт бол өнгөрөгч оны 11-р сараас хойш хуучин дасгалжуулагч Ventura удирдлага доор Шведэд хожигдож ДАШТэмцээнд шалгарч чадаагүйгээс хойших анхны албан ёсны тоглолт билээ.
Хуучин дасгалжуулагч Ventura энэ тоглолт болохоос өмнө.

"Би Манчинид амжилт хүсэж байна. Би энэ тоглолтыг ТВ үзэх болно. Энэ тоглолт Италид хэрэгтэй байсан тэрхүү шинэ эхлэл нь байх болно гэдэгт итгэж байна. Италийн шигшээ бол миний хувьд нэгэнт дууссан зүйл ээ"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sat Sep 08, 2018 9:57 am

Zielinski: Гоал байх ёстой байсан

Өчигдөр шөнө Үндэстнүүдийн Лиги тэмцээний хүрээнд Итали Vs Польш багууд тоглож 1:1 тэнцлээ. Тоглолтын эхний гоалыг Польш хагас хамгаалагч Piotr Zielinski нээж харин тэнцээний гоалыг Jorginho оруулсан юм. Тоглолт эхлээд 6 минут болж байхад Польшийн багийн Piotr Zielinski тоглолтын салхийг хагалах боломж олдсон ч үүнийгээ ашиглаж чадалгүй Donnarumma хаалтанд орсон юм. Хэрэв энэ гоалыг оруулсан бол тоглолтын онооны ерөнхий харьцаа тоглолтын төгсгөлд 2:1 ч болох байсан болов уу.

Тоглолт дууссаны дараа энэ талаараа сэтгүүлчдэд:

Бид сайн тоглосондоо баяртай байна. Бидэнд цааш амжилттай сайн тоглож болохоор санагдаж байна. Бид дараагийн тоглолтондоо сэтгэл зүйн өөдрөг байдалтайгаар оролцохоор байна.
Би эхнийхийгээ оруулах байсан юм. Долоон метрийн урдаас л цохисон. Энэ гоал байх ёстой байсан.
Аз болоход би өөрт олдсон хоёрдах боломжоо ашигласан. Хоёрдах боломж маань нэгдэхийг бодвол илүү хэцүү байсан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sun Sep 09, 2018 9:22 am

Rodriguez: PSG намайг сонирхож байсан

PSG баг намайг сонирхож байсан. Гэхдээ би Миланд, дэлхийн хэмжээний агуу Сан Сиро цэнгэлдэхэд тоглохоор байсаар байна.
Энд хөгжөөн дэмжигчид үнэхээр галзуу доргой гэмээр байдаг. Милан баг Милан хэвээр байгаа. Хүмүүс миний карьерийн талаар юу ч хэлж болно.Гэхдээ бүгд Миланд тоглохыг хүснэ шүү дээ.
Та зүгээр л бидний Аваргуудын Лигид эргэн очихоор хүлээн юу хийхийг харах хэрэгтэй.

Дасгалжуулагч Гаттусо талаар?
-Гаттусо бол үнэнч, шударга, хөлбөмбөгт хайртай хүн. Сери А лигий бол үнэхээр өрсөлдөөнтэй лиги бөгөөд хүн бүр энд тоглож чадахгүй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Sun Sep 09, 2018 10:11 am

Италийн шигшээ довтлогчийн асуудал

Италийн шигшээ багийн сүүлд оруулсан 12 гоалыг 12 өөр тоглогч оруулаад байна.

Хамгийн сүүлд Аззурричууд Польштой 1:1 тэнцэхэд Jorginho торгуулийн цохилтоос гоал оруулж 12 дах өөр тоглогч нь болж бичигджээ.

Энэхүү цуврал 2017 оны 6-р сарын 11нд Лихтенштейн шигшээ багийг 5:0 хожиход Lorenzo Insigne болон Andrea Belotti гоал оруулж байсны дараагаа эхэлсэн юм.
Гоалын эзэдүүдийг дурдвал:

Eder, Federico Bernardeschi болон Manolo Gabbiadini нар 2018 Хөлбөмбөгийн ДАШТэмцээний сонгон шалгаруулалтын тоглолтуудад гоал оруулсан болCiro Immobile Израиль эсрэг , Giorgio Chiellini Македони, Antonio Candreva Албани, Insigne Англи, Mario Balotelli болон Belotti нар Саудын Арабын эсрэг, Leonardo Bonucci Франц, Simone Zaza Нидерланд, Jorginho Польшийн эсрэг тус тус оруулсан байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Mon Sep 10, 2018 10:15 am

Osvaldo: Хөлбөмбөгийн дүрэмд дургүй

Италийн шигшээ багийн хуучин довтлогч Dani Osvaldo 2016 онд хөлбөмбөгөөсөө зодог тайлсан билээ. Тэрээр одоо хөгжмийн карьер хөөж байгаа бөгөөд өөрийнхөө хөлбөмбөгөөс яагаад зодог тайлах болсон шалтгаанаа сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Би хөлбөмбөгөөс зодог тайлахдаа 30 настай байсан.
Хүмүүс зүгээр л үүнийг ойлгохгүй байна.
Тэд над руу яг л чи бол галзуу амьтан гэж байгаа юм шиг хардаг. Чи дэлхийн хөлбөмбөгийн шилдэг багуудад тоглож байсан. Чи зүгээр л хөгжмийн төлөө хөлбөмбөгөө орхилоо гэж үү? Чамд бүх юм байсан. Чи бол галзуу амьтан гэдэг байсан.
Хүмүүс үүнийг ойлгохгүй ээ. Хөгжим бол миний хийхийг хүссэн хайртай зүйл.

Хөлбөмбөгт маш олон дүрэм байдаг. Маш олон дүрэм шүү. Харин миний хувьд би дүрэм журамд сайн бишээ. Би эрх чөлөөтэй байх дуртай.
Би өөрийнхөө карьераар бахархдаг ба хөлбөмбөгт маш их өртэй. Гэхдээ хөлбөмбөгт чи жинхэнэ амьдралаар амьдарч болдоггүй.
Чамд өөрийн үнэ, үнэлгээ, үнэлэмж байх хэрэгтэй болдог. Хэрэв чи сайн бол миний үнэлгээ 50 сая. Хэрэв чи муу бол ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг.

Чамд хамааралтай ганц зүйл л бол Daniel Osvaldo гэдэг бол хөлбөмбөгчин. Надад энэ таалагдаагүй ээ. Би бол мэдрэмтгий хүн. Би залхсан байсан. Би яг л галзуурах хөдсөн байсан бөгөөд хөлбөмбөгчний оронд хөгжимчин байхаар шийдсэн.
Би хөлбөмбөгийн орхисон. Одоо би хүнд бэрх байдалтай байхаа больсон. Одоо би эрх чөлөөтэй, амар амгаланг мэдэрч байна. Би баяртай байна.

Dani Osvaldo хувьд Италийн Roma, Juventus Fiorentina, Inter, Английн Southampton Аргентиний
Boca Juniors багуудад тоглож явсан тоглогч билээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Mon Sep 10, 2018 10:47 am

Nuno Gomes: Милан Andre Silva-д итгээгүй

Россонерричууд түүнд хангалттай итгээгүй. Тэр Милан багийг хүнд бэрх байдалтай байхад нь ирсэн. Буруу цагтаа ирсэн. Цаг үе нь л ингээд л таарчихсан.

Залуу тоглогчид өөрийн эх орноосоо хол, сайн мэдэхгүй газар очих цаашлаад тэр газрын хүмүүс нь чамайг багийн аврах аврагч хэмээн үзэх нь байдлыг хүндрэлтэй болгодог.

Тэр бол Pippo Inzaghi шиг төрлийн 9 дугаартай тоглогч биш. Тэр бол талбай дээр ихээр гүйж хөдлөж, бусаддаа байнга дамжуулалт өгөхийг хичээдэг.

Тэр бол зүгээр л торгуулийн бүсэд гоал оруулдаг төрлийн тоглогч биш.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Mon Sep 10, 2018 9:13 pm

Италийн шинэ довтолгооны хувилбар BBC

Өнөө шөнө Италийн шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хоёр дах тоглолтоо Португалийн шигшээ багийн эсрэг хийнэ. Уг тоглолтын довтолгооны шугамд Federico Chiesa, Andrea Belotti, Federico Bernardeschi гарж магадгүй хэмээн Италийн хэвлэлүүд мэдээлж байна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Roberto Mancini-г хэд хэдэн өөрчлөлтийг хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Довтлогч Mario Balotelli бэртлийн улмаас уг тоглолтод оролцохгүй ажээ.

Lorenzo Insigne сэлгээнд суух бол Domenico Criscito бэлтгэл нь хангагдаж уг тоглтод оролцоход бэлэн болжээ.

Польшийн шигшээ эсрэг сэлгээнээс гарсан Belotti гараанд гарах төлөвтэй байна.

Өнгөрсөн тоглолтод сэлгээнээс гарч сайн тоглосон Chiesa мөн л гараанд гарах магадлалтай байна. Ийнхүү Ювентусын Bernardeschi дээр энэ хоёр нэмэгдсэнээр шинэ довтолгооны хослолууд болох BBC бүрдэж байна.

Польштой хийсэн тоглолтод 4-3-3 хувилбараар тоглосон бол энэ удаа 4-2-3-1 хувилбараар тоглож магадгүй гэж үзэж байна.

Хагас хамгаалалтын байрлал дээр зөвхөн Jorginho баталгаатай гарна гэж үзэж байна.

Гарааны таамаг:

Italy (4-3-3): Donnarumma; Zappacosta, Bonucci, Chiellini, Criscito; Benassi (Barella), Jorginho, Gagliardini; Bernardeschi, Belotti, Chiesa

Эсвэл

Italy (4-2-3-1): Donnarumma; Zappacosta, Bonucci, Chiellini, Criscito; Jorginho, Gagliardini; Chiesa, Bernardeschi, Bonaventura; Belotti
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 11, 2018 8:53 am

Италийн гарааны бүрэлдэхүүнд Ювентусын тоглогч багтсангүй

Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа Италийн шигшээ багийн албан ёсны тоглолтын гарааны бүрэлдэхүүнд Ювентус багийн нэг ч тоглогч багтаагүй тохиолдол өчигдрийн тоглолтод гарчээ.

Өчигдөр болсон тоглолтод Roberto Mancini өнгөрсөн тавдахд Польшийн эсрэг тоглосон гарааны бүрэлдэхүүнээ бараг тэр чигтэн сольж 10 өөр шинэ тоглогчдийг талбайд гаргажээ.

Гараанд гарч тоглосон тоглогчид нь Milan, Roma, Torino, Lazio, Fiorentina, SPAL, Genoa, Chelsea багийн тоглогчид байлаа.

1998 оны 6-р сарын 17 өдрөөс хойш анх удаагаа Италийн шигшээ албан ёсны тоглолтын гарааны бүрэлдэхүүнд Ювентус багийн нэг ч тоглогч багтаагүй тохиолдол нь энэ юм.

Талбай дээр гарч тоглосон 22 тоглогчдоос нэг л Ювентусын тоглогч байсан нь эсрэг багаас хамгаалагч Joao Cancelo байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Tue Sep 11, 2018 8:55 am

Silva: Талбай дээр найз гэж байхгүй

Бид илүү хүчтэй Италийн тоглолтыг таамаглаж байсан.
Надад Италийн шигшээ багт хэдэн найз бий.
Гэхдээ талбай дээр гараад л бол найз гэж байхгүй. Би Португалийн шигшээ багийг хожилд хүргэхэд анхаарах ёстой.
Ерөнхийдөө бид илүү баг нь байсан. Тиймээс бид хожих эрхтэй байсан гэж бодож байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Sep 11, 2018 9:41 am

:eek:
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3632
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 12, 2018 8:57 am

Итали vs Албани U21 тоглолт

Италийн залуучууд өчигдөр шөнө Албаны залуучуудыг 3:0 хожив.

Энэхүү тоглолтын өмнө нь залуу Аззурричууд Словакын залуучуудад 3-0 хожигдож ихэд шүүмжлүүлээд байсан юм.
Италийн багийн дасгалжуулагч: Gigi Di Biagio:
"Гэртээ гурван оноо авч үлдэх үргэлж сайхан байдаг. гэхдээ би тоглолтын үр дүнд анхаарахаас илүүтэй хөлбөмбөгт анхаарч байна.
Өөрсдийнхөө тоглолтондоо анхаарч сайжруулах зүйлс дээрээ анхааран түүн дээрээ анхаарах хэрэгтэй байна"

Гоалуудыг: Dimarco, 92' Vrioni, 93' Murgia, 94 Parigini
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 12, 2018 9:25 am

Cutrone бэртэв

Итали vs Албани U-21 тоглолтод Patrick Cutrone бэртлээ. Тоглолт эхэлснээс хойш 37 минутын дараагаар бэртэл авч талбайг орхисон юм. Анхан шатны эмнэлгийн үзлэгээр зүүн шагайндаа бэртсэн гэх хариу гарсан бөгөөд Милан хотод очихдоо дахин эмчийн үзлэгт орох ажээ. Sky Sport суваг залуу довтлогчийг хөнгөн бэртэл авсан хэмээн мэдээлж буй бөгөөд энэ бүтэнсайн өдөр Cagliari багийн эсрэг талбайд гарах боломжтой гэж үзэж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 12, 2018 9:41 am

UEFA гуравдах тэмцээн

Европын хөлбөмбөгийн багуудын холбооны Ерөнхийлөгч Andrea Agnelli UEFA-гаас зохион байгуулдаг Champions League, Europa League дээр нэмэгдэж гуравдах шинэ тэмцээн зохион байгуулагдах гэж байгааг мэдэгдлээ. Энэхүү тэмцээнд 96 баг оролцох бөгөөд 2021/22 оны улирал зохион байгуулагдах болсоныг мэдэгдлээ. Одоогоор энэ тэмцээн UEFA-ийн гүйцэтгэх хорооны зөвшөөрлийг хүлээж байгаа юм. Тэмцээн ямар дүрэмээр хэрхэн явагдах нь хараахан зарлагдаагүй байгаа юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests