AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 11, 2017 9:20 am

Харин алуулсан байна. Ширүүн бороо ороод 2 цагаар хойшлуулаад арай намдангуут нь эхлүүлсэн юм уу даа.
Манайхан автобусандаа л хүлээцгээсэн гэнэ... Сиродуулсан байх шив...
Ер нь бол өмнө нь дандаа жижиг багуудыг хожсон болохоор энэ удаад л хэр болсныг харах бодолтой байсан.
Гар нийлэх болоогүй байна даа...

Тоглолтын агуулгын хувьд манайх илүү буюу 60%тай бөмбөг эзэмшиж, илүү олон довтолгоо хийж байсан гэнэ.
Гэхдээ гүйцэтгэл муу, хамгаалалт бүр муу байлаа. Бөмбөгний төлөөх тэмцэл тааруу байсан.
Дамжуулалт пассууд яахав сайн байна. Хаканыг Монтелла Италийн лигийн тоглолтод тоглох арга барилаа тохируул гэсэн байсан.
Сүүлд харин нэлээд довтолгоонд үүрэг гүйцэтгэсэн бололтой...
Бонуччи "хэрэгтэй хожигдол байлаа" л гэж хаха... Барса, Челсигийн хэдийн үг шиг санагдах юм...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Noodle » Mon Sep 11, 2017 9:25 am

Анхны хожигдол нилээн ширүүн ирэв үү дээ гэснээс манайд байсан хэд хоорондоо тоглжээ лукас албэрто борини сусо
User avatar
Noodle
 
Posts: 462
Joined: Sun Aug 07, 2011 5:19 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Yes Man » Mon Sep 11, 2017 9:42 am

Дөрвөн гоол алдах хүртлээ бараг олигтой довтолгоо ч яваагүй.... Дөрөв дэхээ алдаад харин илүүрхсэн л дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Sep 11, 2017 10:47 am

Агент Raiola: Neymar, Verratti, Balotelli, Napoli клуб болон Милан клубийн талаар


Хөлбөмбөгийн агент Mino Raiola Neymar Францын PSG багруу явсан талаар Marco Verratti-н ирээдүйн талаар Mario Balotelli болон Napoli, Милан клубийн талаараар өөрийн бодлоо сэтгүүлчдтэй хувцаалцжээ.

Би хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх дээр ямар ч онцын зүйл харахгүй байна. Би бүгд л Neymar талаар ярьцгааж байгааг мэднэ. Гэхдээ Zidane-н Real Madrid руу очсон үнийг харвал инфляц, спонсорууд гэх мэт бусад факторууд үнийг тэнцвэржүүлж байна.
Анх Barcelona neymar-г маш их хэмжээний мөнгөөр худалдаж авч байсныг бүү мартаарай. Мөн тэрээр клубээр бус улсаар худалдагдаж байсан.

Интермилан ухаалаг арилжаа наймааны үйл ажиллагаатай байсан. Гэвч энэ нь хараахан амжилттай болоогүй. Ювентус багийн хувьд энэ зун €120 сая зарцуулсан нь зөв зүйл бишээ. Энэ мөнгөөр багт яг тохирсон хэрэгцээтэй тоглогчдийг авч чадахгүй болов уу.

Verratti хувьд тэрээр PSG-д үлдэх болно. Дор хаяж одоохондоо. Би ирээдүйг хэлж чадахгүй. Учир нь би шидтэн биш.

Агент Raiola хувьд Napoli клубийн дасгалжуулагч Maurizio Sarri болон Lorenzo Insigne нар өндөр төвшний хүмүүс тэд өндөр төвшинд тоглож, ажиллах хэрэгтэй хэмээн мэдэгдсэнийхээ төлөө багийн ерөнхийлөгч болох Aurelio De Laurentiis-д шүүмжлүүлээд амжсан.

"Napoli-чууд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөхүйц хөлбөмбөгийн тоглолт үзүүлж байна. Би хаашаа ч явсан миний хамтран ажиллагсад тэдний талаар асуудаг. Ерөнхийлөгч De Laurentiis өөрийн багийнхан дасгалжуулагч Sarri өндрөөр үнэлэгдэж байгаад баяртай байх хэрэгтэй.
Insigne гэрээтэй байгаа. Бид тоглогчдийг илүү дээр багт тоглох эсвэл сайн агенттай хамтран ажиллахыг хүсдэг. Би зүгээр л үзэл бодлоо илэрхийлж байна. Insigne Barcelona, Real Madrid эсвэл Manchester United багуудад илүү аз жаргалтайгаар тоглож болох юм"

Raiola өөрийн хамгийн алдартай үйлчлүүлэгч болох Balotelli талаар хэлэхдээ:
Би Mario-д Францын Nice багт хоёр дахь жилдээ үлдсэн явдал нь ухаалаг шийдвэр байсан талаар хэлсэн. Италийн шигшээ багийн дасгалжуулагч Giampiero Ventura түүнтэй ярилцах байх хэмээн таамаглаж байна. Гэхдээ ярилцана, шигшээдээ дуудна гэдэг хоёр өөр зүйл.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Sep 11, 2017 10:47 am

Raiola: Би Миланд итгэхгүй байна

Би Миланы гүйцэтгэх захирал Marco Fassone болон Спортын албаны захирал Massimiliano Mirabelli нартай хувийн асуудал байхгүй. Надад нэг л асуудал байна. Тэр нь би тэдний төсөлд итгэхгүй байна.
Багийн ахлагчийн тууз Donnarumma-д очоогүй нь надад хачирхалтай санагдаж байна. Тэд үүнийг санал болгосон. Тоглогчийн гэрээг сунгах үйл ажиллагааны нэг элемент нь энэ байсан юм. Ахлагчийн тууз өгөөчэй гэж бид асуугаагүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Shaggy » Mon Sep 11, 2017 12:54 pm

Хэлээ биз
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Mon Sep 11, 2017 1:11 pm

Монтелла л хамаг бурууг үүрэх ёстой гэж харж байгаа.Нөгөө л нэг 4-3-3 гэдэг формат.Бас Монтоливо,Борини тийм лаг уу?
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Sep 11, 2017 3:02 pm

Шал түүхийгээрээ байна өө..
Энэ жил эхний 4төө багтаж байвал барав
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Skull » Mon Sep 11, 2017 6:26 pm

Hakan bol zaaval garaand baih estoi gedeg ni ochigdor selgeenes orj ireed haragdaj bsan. Nuhur odoo buren formondoo oroogui l bgaam bhdaa... Ehnii ue dandaa Ricardo-r toglolt yawah geed bsan. Uragshaa ogloo butsaagaal damjulahiin. Monto ug ni gold creative toglolt hiih bsan tag 0. Conti ug ni bval goyo ordog ter orolt tui ch bhgui. Er ni manai baruun zuun hamgaalagchid bhgui bol butehgui gedeg ni haragdaj bnlee. Borini-n orond Bona-gaa gargaad togluulmaar bnoo... Kalinic, Silva 2-g odoo harmaar bna. Za yahaw argaguidee barag buten garaagaa shine toglogchidoor burduulsen. Hiih ajil ih bgoo Montella-d...

yadaj bhad Inter hojood yawaad bhiimaa... Skriniar ih zow naimaa, bas hashir Valero-g awaad irsen ashtaihan l toglood bgaam shg bgaan. yadaj bhad Icardi aimar bnaa.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Tue Sep 12, 2017 10:39 am

За Европад 3-5-2 гэж үзэх нь дээ..

-------------Мусаччио---Бонуччи---Рома---------------------
---Абатэ---------Кэсси-----------Биглиа------Родригэз--------
--------------------------Бона--------------------------------
--------------А.Силва-------------Калинич---------------

гэх бололтой

Сая Лацио дээр Калабриагийн оронд Абатэ маань байсан бол арай ч тэгж онигоогоо чирэхгүй дээ. .
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zorigtsaikhan » Tue Sep 12, 2017 11:09 am

Tmshinoda wrote:За Европад 3-5-2 гэж үзэх нь дээ..

-------------Мусаччио---Бонуччи---Рома---------------------
---Абатэ---------Кэсси-----------Биглиа------Родригэз--------
--------------------------Бона--------------------------------
--------------А.Силва-------------Калинич---------------

гэх бололтой

Сая Лацио дээр Калабриагийн оронд Абатэ маань байсан бол арай ч тэгж онигоогоо чирэхгүй дээ. .

Тоосоо сайхан л гөвүүллээ...
Нэг бодлын бас хэрэгтэй хожигдол байна...
ЕЛ-ийн өмнө сэрээд аваг...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Tue Sep 12, 2017 9:16 pm

манайхны үг бүр тренд болохнээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10199
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Wed Sep 13, 2017 3:41 pm

Өсөхбаяр wrote:манайхны үг бүр тренд болохнээ


Харин их дажгүй үг байна хаха
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 7:57 am

Borini: Италийн шигшээ багтаа дахин дуудагдахыг зорьж байна

Fabio Borini милан багт элсэн орсоноосоо хойш Италийн шигшээ багт дахин тоглох хүсэл нь улам ихэссэн
Түүний хувьд өмнө нь As Roma багт амжилттай тоглолт үзүүлэн Euro 2012 италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.
"Өөрийгөө россонери хувиар их сайн байгаагаар мэдэрч байна.
Би Серия А лиги руу буцах хэрэгтэй болохоо мэдэрсэн. Мөн Шигшээ багтаа дахин багтах хэрэгтэй болохоо. Хилийн чанадад, өөр оронд тоглох ихээхэн хүнд байдаг.
Сан Сиро цэнгэлдэхийг дүүрсэн байхаар харах баяртай байлаг. Би Англиар сайн ярьдаг учир хааяа орчуулагч хийдэг. Багийн зарим гишүүд маш залуу тоглогчид байдаг. Тиймээс би энд давхар үүрэг гүйцэтгэх хэрэг гардаг. Гэхдээ энэ зүгээрээ.
Миланы бэлтгэлийн бааз болох Milanello дахь бэлтгэлийнхаа талаар?
Заримдаа чи үхтлээ хүртэл тоглох хэрэг гардаг. Ямар нөхцөл байдлаас шалтгаалан л даа. Хэрэв тоглолтонд бид хожигдвол бид тэр бэлтгэл дээрээ улам их дасгал сургуулалт хийж илүү өрсөлдөхүйц баг болохын төлөө бэлтгэлээ хийдэг.
Бүтэнсайн өдөр улам болохын хэрээр бэлтгэлээ хийн нь илүү нухацтай болох нь энгийн зүйлээ.

Ямар нэгэн дарамт мэдэрдэг үү?
Би үүнийг амархан зохицуулдаг. Өөрийн хийдэг зүйлсээ хийдэгийнхээ л дагуу хийдэг. Би сонин уншдаггүй. Энгийн амьдралаа амьдардаг. Гэртээ ирээд би бүрэн амраж чаддаг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 7:57 am

Rico: Милан надад санал тавьсан

Sevilla клубийн хаалгач Sergio Rico энэ зуны арилжаа наймааны үеэр Италийн Милан клуб өөрт нь маш сайхан санал тавьж байсан болохыг сэтгүүлчдэд дэлгэв.
Тухайн үед багийн үндсэн хаалгач болох Donnarumma багтайгаа гэрээ сунгахгүй хэмээн мэдэгдэж Улаан харууд нэг хэсэгтэй түүний орны хүнийг хайж байсан үе юм.

Rico Испани El Descuento de El Correo ТВ-д өгсөн ярилцлагадаа:
“Милан надад маш сайхан санал тавьсан. Гэхдээ Sevilla клуб надад гэрээ сунгах санал тавьсан.
Миний бодол санаа энд байна (Sevilla). Миний зорилго эндээ үргэлж үргэлжилнэ”
Хаалгач Rico-н шинэ гэрээнд заасны дагуу түүнийг багаас чөлөөлөх үнэ €40сая болж өссөн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 7:58 am

Ciro Immobile: Тийм ч олон баг Миланы эсрэг дөрвөн гоал оруулаад байж чадахгүй

Италийн серья А Лигийн 3-р тойргийн хүрээнд Lazio vs Acmilan тоглолт 4:1 онооны харьцаатай эзэн багийн хожлоор өндөрлөсөн билээ. Уг тоглолтын баатараар яахын аргагүй Италийн довтлогч Ciro Immobile Миланы хаалганд гурван гоал оруулж нэг гоалын дамжуулалт өгсөнөөрөө тодорсон билээ.
Серья А лигийн 3-р тойргийн өмнө болсон ОХУ 2018 ДАШТ эрхийн төлөөх Испани vs Итали шигшээ багуудын 3:0 харьцаатай өндөрлөсөн тоглолтын дараа түүн руу чиглэсэн шүүмжлэлүүд ихээр гарч байсан.
Тэрээр энэ талаар болон Mилантай хийсэн тоглолт мөн багийнхаа хойшдын тоглолтын талаар ярилцлага өгчээ.
"Би одоо боловсорч нас биенд гүйцсэн. Би одоо тайван байна.
Лигийн нээлтийн тоглолтондоо SPAL тэнцсэн тоглолтын дараа өөрсдийгөө татан гаргаж ирэх хэцүү байлаа. Италийн супер цомын тоглолтонд бид хожил байгуулж цомын эзэд болсоны дараагаар Spal клубтай тэнцсэн. Үүний дараагаар бүгд л биднийг муу байна гэж хэлж байсан.
Тийм ч олон баг Миланы эсрэг дөрвөн гоал оруулаад байж чадахгүй"
Довтлогч Immobile баг нь гурван тойргийн дараах байдлаар 7 оноотой яваа нь тэднийг Аваргуудын лигийн эрхийн төлөө энэ жил өрсөлдөж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.

"Аваргуудын лигийн эрхийн төлөөр 4-5 багийн хооронд багтаж чадах болов уу гэж үү?
"Бид зөв замдаа явж байна гэж бодож байна. Багийнхан маань бие биетэйгээ ойр дотно. Мөн бид нэг нэгийнхээ төлөө золиос гаргаж чаддаг"
Тэрээр Миланы эсрэг оруулсан гоалуудаа өөрийн найз нөхөд, гэр бүл, хөгжөөн дэмжигч нартаа зориулжээ.
Үүнээс гадна тэрээр 2014 оны 3-р сараас хойш анхны хет-трикээ оруулжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 7:58 am

Benatia: Ювентус Bonucci-д тусалсан

Ювентусын хамгаалагч Medhi Benatia хамгаалагч Leonardo Bonucci-д хандан тэр Ювентусд амжилтанд хүрсэн. Andrea Barzagli, Giorgio Chiellini болон үлдсэн багийн бусад гишүүдэд талархах хэрэгтэй хэмээн сануулжээ.
Morocco шигшээ багийн тоглогчийн хувьд Ювентусаас Bonucci явснаас хойш гараанд гараад байгаа билээ.
Би Leonardo-г их хүндэлдэг. Тэр бол гайхалтай тоглогч. Тэр Ювентусд сайн тоглосон. Тэрээр Andrea Barzagli, Giorgio Chiellini, Gigi Buffon, Stephan Lichtsteiner нарт болон багийн бусад тоглогч нарт талархах хэрэгтэй.
Dani Alves гэсэн багаас явсан. Гэхдээ бид үргэлж хамгийн сайн тоглолтоо гаргахыг хичээдэг. Бид Серья А лигийн улирлыг гурван хожилтойгоор сайн эхлүүлсэн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 7:59 am

Fassone: Милан топ дөрөвт бичигдэх зорилготой

Милан клубийн гүйцэтгэх захирал Marco Fassone:
“Бидний энэ улирлын зорилго бол Серья А лигийн топ дөрвийн тоонд бичигдэж улирлыг дуусгах” хэмээн дахин мэдэгдэв. Бүтэн сайн өдөр болсон тоглолтын дараа тэрээр Миланы энэ улирлын зорилго, баг тамирчдын талаар сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
“Бүтэн сайн өдөр болсон Lazio vs Ac Milan тоглолтын талаар багийн спортын албаны дарга Massimilianо Mirabelli болон дасгалжуулагч Vincenzo Montella зөв тайлбар өгөх болов уу гэж би бодож байна.
Энэ баг дахин шинээр хөл дээрээ босож байгаа гэдгийг бид ойлгож байна.
Бидний зорилго өөрчлөгдөөгүй. Аваргуудын лигт оролцох боломжийг олгодог шилдэг 4 байрны төлөө өрсөлдөж чадна.
Энэ бол бидний үндсэн зорилго. Бид үргэлж л энэ талаар хэлж байсан. Lazio- клубтай хийсэн тоглолтонд гаргасан алдаа нь бидэнд дөрөв дах өдөр хийх тоглолтонд алдаанаасаа ухаарч шинээр эхлэхэд чухал зүйл боллоо.

Европа Лигийн талаар?
Бид томоохон зорилго, тэмүүлэлтэй тоглох болно. Эдгээр зорилгууд нь биднийг Европын чухал тэмцээнүүдэд таниулах болно. Ингэх нь амаргүй байх болно. Гэхдээ үүнийг алхам алхмаар хийцгээе.
Эхний зорилго бол Европын тавцанд орохын төлөөх шалгаруулалт, шалгарах, боломжит хэсэгт орох, сайтар сугалаа сугалах.
Хэрэв бид цааш хасагдах шатны эрхийн төлөөх тоглолтууд тоглохоор болбол өөрсдийн чадахын хэрээр явах болно. Бидний баталж чадах зүйл бол бидний өрсөлдөөнд чухал ач холбогдолтой өрсөлдөөнийг хамгийн ихээр амлах болно.
Милан клубийн арилжаа наймааны хувьд Leonardo Bonucci магадгүй энэ зуны хамгийн олны анхаарал татсан наймаа болсон байх. Гэсэн ч бүтэн сайн өдөр болсон тоглолтын дараа түүн руу чиглэсэн шүүмжлэлүүд ихээр гарч байсан юм.
Үүний талаар Fassone хэлэхдээ:
Бусад тоглогчдоос илүүтэй түүнд дээр шүүмжлэлүүд ихээр ирж байхыг хараад бага зэргийн сэтгэл санаагаар унасан. Ерөнхийдөө багаараа тааруу тоглолт үзүүлсэн.
Бид түүнийг зүгээр нэг багтаа элсүүлэхийг хүссэн болохоор тэр багт элсээгүй. Bonucci бол багийн ахлагч, манлайлагч нэгэн. Тухайн тоглолтын дараагаар бидний түүнд итгэх итгэл өөрчлөгдөөгүй. Түүнийг үнэлэх бидний үнэлэмж 0% ч өөрчлөгдөөгүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 7:59 am

Ranieri: 4-2-4 хувилбарыг сонгохгүй байх байсан

Италийн алдарт дасгалжуулагч Claudio Ranieri сүүлд болж өнгөрсөн ДАШТ эрхийн төлөөх Испани vs Италийн шигшээ багуудын тоглолтонд Италийн шигшээг 4-2-4 хувилбар сонгож гаргахгүй байх байсан. Мөн Миланы дасгалжуулагч Vincenzo Montella-д багийг амжилтанд хүргэхийн тулд өшөө илүү их цаг хэрэгтэй болох талаар Францын Radio 1 радиод мэдэгджээ. Claudio Ranieri хувьд Английн leicester city багаас явсныхаа дараа Францын Nantes багийг дасгалжуулан ажиллаж байгаа билээ. Орон нутгийн радионы хан түүнээс Napoli клуб, Миланы талаар, VAR технологи гэх зүйлсийн талаар тодруулан асуусан юм.
Одоогийн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Giampiero Ventura Испани шигээ багийн эсрэг довтолгоо чиглэсэн бүрэлдэхүүн гаргаж 3:0 харьцаатайгаар хожигдсон нь хөлбөмбөгийн шүүмжлэгчид, сэтгүүлчдийн шүүмжлэлд өртсөн билээ. Тэгвэл яг үүнтэй ижил зүйл Миланы дасгалжуулагч Montella тохиолдсон билээ. Улаан Харууд өнгөрөгч бүтэн сайн өдөр болсон тоглолтонд 4:1 хожигдсон юм.

Napoli клубийн талаар?
Тэд юу хүсэж байгаагаа мэддэг баг бүрэлдэхүүнтэй. Тэд үргэлж л нэг системийн хаа дагуу тоглодог. Гэхдээ тэд лигийн аваргын төлөө өрсөлдөх хэрэгтэй.
Дасгалжуулагч Montella хувьд гэвэл бүх зүйлийг зөв замдан оруулна гэдэг хэцүү. Үүнд цаг хугацаа шаардана. Хэдий зуны арилжаа наймааны цонхоор амжилттай ажилласан ч гэсэн. Милан тоглолтыг сайн эхлүүлсэн. Гэвч эхний гоал алдсаны дараагаар тоглолт нь нурсан.
VAR технологийн талаар?
Хөлбөмбөгийн дүрэм журмыг дагаж мөрдөж, хүндэтгэх маш эерэг зүйл болсон. Гэхдээ маргаантай зүйлс байсаар л байна.

Италийн шигшээ багийн талаар?
Бид нар Испани шигшээд хожигдох болов уу гэж таамаглаж байсан.
Би Италийг ДАШТ-д оролцоно гэдэгт итгэсээр байгаа. Тэрхүү тоглолт улирлын эхний тоглолт байсныг санах хэрэгтэй.
4-2-4 хувилбарын талаар?
Дасгалжуулагч болгон өөрийн гэсэн санасан бодол, төлөвлөгөөтэй байгаа. Ventura хувьд өөрийн бодсон бодол, төлөвлөгөөгөөрөө цааш явахыг хүсэж байгаа. Тоглогч нар үүнийг ойлгох байх гэж бодож байна.
Миний хувьд би тэр хувилбарыг ашиглахгүй байх байсан. Учир нь надад өөрийн гэсэн үзэл бодол, төлөвлөгөө, философи байна. Би бол Итали хүн. Би прагматик үзэлтэй хүн. Хожил байгуулах нь чухал.

Италийн Серья А лигидээ эргэн ирэх үү?
Би шинэ адал явдалд дуртай. Энэ үзэл санаа, оюун ухаан маань байгаа цагт надад ирсэн бүхий л саналд би үргэлж нээлттэй байх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 8:00 am

Gigio: Lazio-д хожигдсон хожигдол Миланд туслах болно
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 8:01 am

Агент Raiola: Neymar, Verratti, Balotelli, Napoli клуб болон Милан клубийн талаар

Хөлбөмбөгийн агент Mino Raiola Neymar Францын PSG багруу явсан талаар Marco Verratti-н ирээдүйн талаар Mario Balotelli болон Napoli, Милан клубийн талаараар өөрийн бодлоо сэтгүүлчдтэй хувцаалцжээ.
Би хөлбөмбөгийн арилжаа наймааны цонх дээр ямар ч онцын зүйл харахгүй байна. Би бүгд л Neymar талаар ярьцгааж байгааг мэднэ. Гэхдээ Zidane-н Real Madrid руу очсон үнийг харвал инфляц, спонсорууд гэх мэт бусад факторууд үнийг тэнцвэржүүлж байна.
Анх Barcelona neymar-г маш их хэмжээний мөнгөөр худалдаж авч байсныг бүү мартаарай. Мөн тэрээр клубээр бус улсаар худалдагдаж байсан.
Интермилан ухаалаг арилжаа наймааны үйл ажиллагаатай байсан. Гэвч энэ нь хараахан амжилттай болоогүй. Ювентус багийн хувьд энэ зун €120 сая зарцуулсан нь зөв зүйл бишээ. Энэ мөнгөөр багт яг тохирсон хэрэгцээтэй тоглогчдийг авч чадахгүй болов уу.

Verratti хувьд тэрээр PSG-д үлдэх болно. Дор хаяж одоохондоо. Би ирээдүйг хэлж чадахгүй. Учир нь би шидтэн биш.

Агент Raiola хувьд Napoli клубийн дасгалжуулагч Maurizio Sarri болон Lorenzo Insigne нар өндөр төвшний хүмүүс тэд өндөр төвшинд тоглож, ажиллах хэрэгтэй хэмээн мэдэгдсэнийхээ төлөө багийн ерөнхийлөгч болох Aurelio De Laurentiis-д шүүмжлүүлээд амжсан.
"Napoli-чууд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөхүйц хөлбөмбөгийн тоглолт үзүүлж байна. Би хаашаа ч явсан миний хамтран ажиллагсад тэдний талаар асуудаг. Ерөнхийлөгч De Laurentiis өөрийн багийнхан дасгалжуулагч Sarri өндрөөр үнэлэгдэж байгаад баяртай байх хэрэгтэй.
Insigne гэрээтэй байгаа. Бид тоглогчдийг илүү дээр багт тоглох эсвэл сайн агенттай хамтран ажиллахыг хүсдэг. Би зүгээр л үзэл бодлоо илэрхийлж байна. Insigne Barcelona, Real Madrid эсвэл Manchester United багуудад илүү аз жаргалтайгаар тоглож болох юм"

Raiola өөрийн хамгийн алдартай үйлчлүүлэгч болох Balotelli талаар хэлэхдээ:
Би Mario-д Францын Nice багт хоёр дахь жилдээ үлдсэн явдал нь ухаалаг шийдвэр байсан талаар хэлсэн. Италийн шигшээ багийн дасгалжуулагч Giampiero Ventura түүнтэй ярилцах байх хэмээн таамаглаж байна. Гэхдээ ярилцана, шигшээдээ дуудна гэдэг хоёр өөр зүйл.

Би Миланы гүйцэтгэх захирал Marco Fassone болон Спортын албаны захирал Massimiliano Mirabelli нартай хувийн асуудал байхгүй. Надад нэг л асуудал байна. Тэр нь би тэдний төсөлд итгэхгүй байна.
Багийн ахлагчийн тууз Donnarumma-д очоогүй нь надад хачирхалтай санагдаж байна. Тэд үүнийг санал болгосон. Тоглогчийн гэрээг сунгах үйл ажиллагааны нэг элемент нь энэ байсан юм. Ахлагчийн тууз өгөөрэй гэж бид асуугаагүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Sep 15, 2017 8:01 am

Малдини: Миний болон Милан клубийн таамаглаж байгаагүй сайн хэмжээнд тэр хүрсэн юм

Тухайн цаг үед үндсэн баг маш хүчтэй байсан учраас залуу тоглогч нарт боломж олдоход бэрх байсан. Багаас явах нь зөв шийдвэр байсан.
Би түүнд маш их баяртай байна. Тэр Миланд хайртай. Гэхдээ тэр одоо маш өндөр үнэтэй болсон.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Fri Sep 15, 2017 10:26 am

Аубамеянг уу?

За Европа лигт Austria Vienna багийг 5-1 хожсон байна. Гэхдээ тойм харж байхад угаасаа эсрэг баг ч гэж баг байна лээ...
Тэгээд янз бүрийн юм туршаад бага багаар сайжруулаад л явахаас яахав. 7 цохилт хаалгаа оносны 5 нь гоол болсон байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Sep 18, 2017 10:46 am

Заза ямартай ч 9 оноотой болж авлаа.. Калиничийг гаргаад байвал ингээд чихээд байна гэдгээ харууллаа даа..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Sep 18, 2017 8:11 pm

Image

Тоглолтын агуулгын хувьд манайх тун сайн байлаа. Гэхдээ гүйцэтгэл дээрээ тааруухан байв уу даа...
Эхэндээ бөмбөг эзэмшилт 65% хүртэл байгаад бөмбөгөө сайн контролдож байсан.
Udinese угаасаа тэгээд сул байгаа л даа... Ийм багтай ингэж байна гэхээр болоогүй л байх шиг...
Тоглолтын сүүл рүү эрч хүч жоохон унасан. Урд урдны тоглолтуудад ч бас тэгж ажиглагдсан.

Калинич харин 2 ч гоолыг сайхан чихсэн. Бүтэн тоглосон дебют тоглолтдоо 2 гоол хийлээ.
Эхний гоолыг Калабриа, 2 дахь гоолыг Кессие дамжуулсан. Уг нь хэт-трик хийсэн ч VAR системээр тооцоогүй.
Айлын гоол бол цэвэр Ромагнолигийн буруу байсан. Өөрөө ч уучлал гуйсан байсан.
Калинич тэгээд айхтар хүч гаргахгүй ч биеэ зөв ашиглаад сайн чихээд байх бололтой юм.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests