AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Feb 22, 2018 10:38 pm

Италийн багууд Европа Лигийг чухалчилж авч үзэх хэрэгтэй

Хэрэв Италийн багууд ямар нэгэн амжилт гаргаж Европын тавцан мартагдсан өөрсдийн нэр хүндээ эргүүлэн авахыг хүсэж байгаа бол тэд Европа лигийг мартаж болохгүй. Мэдээж Европа лигийн тэмцээн Аваргуудын лиги шиг их хэмжээний мөнгө шагнал урамшуулал болгон өгч чадахгүй. Гэхдээ өнгөрсөн жил Английн Manchester United лигидээ 6-р байранд бичигдэж улирлыг дуусгасан ч гэсэн тэд уг тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч тоглон тэргүүлж энэ жилийн Аваргуудын лигид шууд хэсгийн шатнаас оролцон тоглох эрх авсныг санах хэрэгтэй. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй Napoli, Lazio, Atalanta, Milan багууд тэмцээнийг чухалчилж авч үзэх хэрэгтэй байна. 1998 оноос хойш одоог хүртэл ямар ч Италийн баг Европа лигийн финалд шалгараагүй юм. Энэ жилийн тэмцээний хэсгийн шатанаас оролцон тоглосон Lazio, Atalanta, Milan багууд бүгд хэсгийг тэргүүлж хасагдах шатанд гарч ирсэн боловч Миланаас бусад багууд нь хасагдах шатны эхний тоглолтондоо хожигдоод байна. Амжилттай тоглож явсан Италийн багуудад юу тохиолдсон бэ? Ямар баг нь түрүүлэх боломжтой байна. Тэд ямар амжилттай явна вэ гэдгийг сонирхоцгооё.

Уг тэмцээн ялангуяа Улаан Харууд нэн чухал юм. Тэд одоогоор лигидээ дөрөвдүгээр байранд ч бичигдэхгүй байгаа юм. Gennaro Gattuso багийнхан лигидээ 7-р байранд Аваргуудын лигийн эрх олгох 4-р байранд бичигдэж буй Lazio багаас 8 онооны зөрүүтэй явж байна. Россонеричуудын хувьд таатай сайн мэдээ гэвэд тэд аль хэдийнээ нэг баг шиг тоглоод эхэлчихсэн. Сүүлийн 8 тоглолтондоо хожигдол амсалгүй явж байна. Европа лиги тэмцээн Миланчуудад өнгөрсөн жил тэмцээнд түрүүлж Аваргуудын лигид тоглох боломжтой болсон Manchester United- багтэй нэгэн адил тийм том боломж олгож чадах чухал тэмцээн юм.

Уг тэмцээний хасагдах шатанд Atletico Madrid, Arsenal гэх мэт хүчтэй багууд байна. Гэхдээ Милан эхний ээлжинд өнөөдрийн Болгарын Ludogorets Razgrad багийн давж гарах хэрэгтэй байна. Эхний тоглолтонд 3:0 хожсон ч гэсэн дасгалжуулагч Rino Gattuso хариу тоглолтонд анхааралтай байх хэрэгтэй. Мөн шөнө явагдах тоглолт Andre Silva-д өөрийгөө харуулах, тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх чухал боломж байх болов уу. Тэрээр 6 гоал оруулсан боловч тоглосон минутаараа мэргэн буучдын 4-р байранд бичигдэж байна.

Европа лигид Италийн багуудаас түрүүлэх боломжоороо Napoli клуб нэгдүгээр байранд бичигдэх болов уу. Тэд албан ёсоор Atletico Madrid, Arsenal багуудын адил албан ёсоор тэмцээнд түрүүлж магадгүй багуудын жагсаалтад бичигдэж байна. Гэхдээ тэд уг тэмцээнд хэр ач холбогдол өгч байна вэ? Скудетто чухал уу? Европа лиги чухал уу? Cерья А лигийн хувьд гэвэл тэд хэдэн жил Juventus багтай тасралтгүй өрсөлдөж байгаа бөгөөд энэ жил тэднээс ердөө нэг оноогоор зөрүүгээр тэргүүлж байгаа учир нь энэ сайхан боломжоо алдахыг хүсэхгүй байх. Тиймээс Европа лигид тоглогчдоо амрааж болох юм. Германы RB Leipzig багтай хийсэн эхний тоглолтондоо талбай дээрээ 1:0 хожигдсон нь тэднийг аль хэдийнээ бүх анхаарлаа дотоодын лигидээ хандуулсан гэх сэтгэгдлийг төрүүлж ч байгаа юм шиг. Бид өнөө шөнө болох тоглолтоос л тэднийг уг тэмцээнийг орхисон эсвэл цааш үргэлжлүүлэх сонирхолтой байгаа эсэхийг мэдэх болно.

Италийн багуудаасаа түрүүлэх боломжоороо хоёрт Lazio клуб болов уу. Тэд энэ жил амжилттай тоглож байгаа бөгөөд лигидээ 4-р байранд бичигдэхээс гадна багийн довтлогч Immobile 22 гоал 8 гоалын дамжуулалтаар лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Тэдний улирлын тэргүүн зорилт нь одоогын байраа хадгалж ирэх жилийн Аваргуудын лигид оролцох зорилго байх болов уу. Мөн тэд Италийн цомын тэмцээнд шигшээ тоглолтын төлөө Милан багтай энэ сарын 28нд тоглолт хийх хуваарьтай байна. Харин Европа лигийн хүрээнд эхний тоглолтоо Румын Steaua Bucharest хийж 1:0 хожигдсон. Дээр дурдсан зорилго зорилт, чухал тоглолтуудаас болоод Европын тавцанд хийх тоглолтоо сул хаясан уу мэдэхгүй байна. Бид Napoli багийн адилаар л тэдний ямар зорилготой байгааг өнөө шөнө л мэдэх нь дээ.

Милан багийн сүүлд үзүүлж буй сайн тоглолтыг эс тооцвол Италийн багуудаасаа тэмцээнд түрүүлэх магадлалаараа 3-р байранд орох баг нь Atalanta юм. Тэдний хувьд хасагдах шатны сугалаанд Италийн багуудаасаа хамгийн хатуу сугалааг сугалсан баг. Тэд бас л уг тэмцээний аваргын төлөө өрсөлдөх боломжтой томоохон баг болох Borussia Dortmund таарж эхний тоглолтонд 3:2 хожигдсон. Хэдий хожигдсон ч гэсэн өнөөдөр талбай дээрээ болох тоглолтонд хангалттай хожил байгуулах боломж тэдэнд байна. Намар явагдсан хэсгийн шатанд тэд Olympique Lyon болон Everton багуудтай нэг хэсэгт орж бүүр хэсгийг тэргүүлсэн юм. Тэд одоогоор лигидээ 38 оноотой 8-р байранд Миланаас 3 оноо алдаж явна. Мэдээж тэдний зорилго бол лигидээ Аваргуудын лигийн байранд эсвэл Европа лигийн байранд бичигдэх. Мөн Европа лигид амжилттай сайн тоглож аль болох хол явах.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Mon Feb 26, 2018 8:01 am

Ромаг аваад залчихлаа.Он гарсаар хамгийн супер формтой баг гэвэл манайх л бна да.12 тоглолт дараалан хожигдол гээчийг амсаагүй явж бна.Гаттузо учиргүй супер тактикч биш ч гэлээ багийг майн мотивацжуулж бга бололтой
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Feb 26, 2018 5:19 pm

Багийн гүйцэтгэл гоё л байна..

Ганц айж байгаа юм нь долоо хоног бүр 2 тоглоод байгаа..
Ядралт энэ тэр л байна даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Feb 26, 2018 9:43 pm

Ромаг янзын нухлаа... Багийн гүйцэтгэл нээрээ ёстой тас байна. Ромаг нэлээд шалгалт болох байх гэсэн дажгүй...
Ялангуяа хамгаалалт болон зохион байгуулалт хэзээ ийм мундаг байсныг санахгүй байна шүү...
Нэг их тийм айхтар тактик нтр гэсэн зүйл харагдахгүй мөртлөө багийн тоглогчдын сэтгэл зүй, хичээл зүтгэл мундаг мундаг...

Гэснээс Ромагийн бүрэлдэхүүн ямар гоё болцон юм бэ...

Манайх ингээд 12 тоглолт дараалан анбийтен байгаа юм биш үү чухам ккк...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Feb 26, 2018 9:50 pm

Одоо тэгээд маш хүнд хуваарь хүлээж байна даа....

2/26 League AS Roma 0 - 2 AC Milan
3/01 Ita Cup Lazio vs AC Milan
3/05 League AC Milan vs Inter
3/09 Europa AC Milan vs Arsenal
3/11 League Genoa vs AC Milan
3/16 Europa Arsenal vs AC Milan
3/18 League AC Milan vs Chievo
3/31 League Juventus vs AC Milan

Тэгээд цомд Лациог барчихвал тэгээд аваргын төлөө Ювэ-тэй тулах байх даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Tue Feb 27, 2018 11:59 am

3.01-3.18

18 хоногт 6 тоглож энтр..

сайхан ротэйшн хийгээд явчаасай..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Төрболд » Tue Feb 27, 2018 4:35 pm

Манай дээр байгаа хэдийн хуваарь сүүлрүүгээ бие биетэйгээ таараад давгүй л харагдаад байхын. Тэрийг нь ашиглаад ирэх тоглолтуудаа саяных шиг хийчихвэл боломж байна даа...
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Gankhuu » Thu Mar 01, 2018 9:36 am

Copa-д энэ улирал нэгч бөмбөг хаалгандаа алдалгүй финалд иржээ.

2016 оны хариугаа авах боломж гарч байна.

13 тоглолт хожигдсонгүй ээ.

Одоо Интерийгээ залчих юм бол боллоо боллоо.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Mar 01, 2018 1:56 pm

Манай Гаттузо харин энэ жил нэг цом аваад, Лигтээ 4төө ороод дуусчихвал тэгээд болоо болоо
Интерийн эсрэг бол хангалттай бэлдэж, хангалттай хүмүүсээ хурцалж орох байх даа ккк

Манай Ювэ 2ын тоглолт ч тэгээд бараг 0-0 тэнцээд ПЕН-аар шийдэгдэх магадлалтай даа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Төрболд » Thu Mar 01, 2018 3:26 pm

Няпол, юве энэ байдлаараа алалцаад ойрхон яваад байвал коппагаа авах уу? лигээ авах уу? гэдэг аймар сонголт гарна даа ювегийн хувьд. Ядаж ювентусын сүүлийн тоглолтууд дандаа алаан байна лээ няпол, интер, болоня, милан/коппа финал/, рома гэхээр ингэж л санагдаад байхын
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby rednasca » Thu Mar 01, 2018 6:28 pm

ямар ганган тоглолт боловоо...
0-0 мөртлөө л өндөлзүүллээ шүү... хэхэ...
танайх ёндоотой байнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Tue Mar 06, 2018 4:20 pm

Венгерийн хувь заяа Сан Сирод болох тоглолтоос хамааралтай болчихлоо гэнэ дээ ккк
Арсенал Топ-4 төө орох боломжгүй болсон болохоор бүх хүчээ Европад хаяна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Цогоо » Tue Mar 06, 2018 4:48 pm

Аяархан зодоорой доо
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby zigo » Fri Mar 09, 2018 3:06 am

Nobun@g@ wrote:Венгерийн хувь заяа Сан Сирод болох тоглолтоос хамааралтай болчихлоо гэнэ дээ ккк
Арсенал Топ-4 төө орох боломжгүй болсон болохоор бүх хүчээ Европад хаяна.

бүх хүч гэдэгт нь велбек, колашинац, чемберс нар багтаж байна гэхээр л... хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Muujuu21 » Fri Mar 09, 2018 7:14 am

Ямар муу тоглолт байваа..
Ювентусын фанат
Muujuu21
 
Posts: 5
Joined: Mon Mar 27, 2017 7:32 pm
Location: UB

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Fri Mar 09, 2018 10:18 am

Уг нь амраад орж ирсэн биз дээ... Арай л муу байлаа.
Эсрэгээрээ Арсеналынхан сайн хичээж үзсэн байна шд

Арай арай... Ингээд бас Гаттузогийн асуудал босох байх даа... Эхнээсээ л угаасаа нэг л айдастай байдаг байсан...
Хамгаалалтыг маань харин хамаагүй дээрдүүлсэн л дээ... Ромаг хожчихоор нь нэлээд урамшсан шүү уг нь...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby CrossBonez » Fri Mar 09, 2018 10:42 am

Гаттузо тоглогчидоо зоддог уу? Цагтаа ч бас л зэвүүн гар байсан шүү, сая тоглолтын үеэр харсан чинь хийлсэн бөмбөг шиг л болж. хэхэ
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3746
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby boboZ » Fri Mar 09, 2018 10:53 am

Ээ хөөрхий, еэ хүүдий ккк...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Bold9 » Fri Mar 09, 2018 12:05 pm

Ямар ч тоглолтын арга хэлбэргүй, Арсеналын хэмнэлээр яваад өнгөрлөө. Сусо л харагдаж байна лээ. Rodríguez чинь ямар удаан болчихсон юм бэ.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Fri Mar 09, 2018 2:00 pm

За та нар зүгээр лигтээ яаж алж хядаж байгааг хараарай :RD
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby El Payaso » Fri Mar 09, 2018 2:17 pm

Гаттузо инээдтэй харагддым бэ таван шард зогсжгаа тээврийн жолоочид шиг л юм бхын ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Fri Mar 09, 2018 2:46 pm

Гаттузо тоглогчдоо зодоод л, сайн тоглохоор нь өөрөө зодуулаад л явж байгаа шд ккк
Манайх гоё байгаа зүгээр хаха
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Mar 12, 2018 8:52 am

Арай гэж л авлаа 3 оноогоо..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Mar 12, 2018 11:58 am

Хэлээд юу гэхэв... Силвагийн СериА-гийн анхны гоол нь маш чухал 3 оноо болох гэж...
Манайхан баяраа гоё тэмдэглэж байна лээ.

Манай хамгаалалт арай гайгүй учраа олж эхэлж байна. Довтолгоо, тактик л хэцүүхэн байна даа.
Хамгаалалт сайтай багийн эсрэг бол ер нь гоолдох хэцүү болж шүү
Женоа чинь доогуур байгаа багууд дундаа хамгаалалт нь бас арай гайгүй нь.

Гэснээс тоглолтод манай 1 асуудалгүй гоолыг тооцоогүй харагдсан...
Бас Женоагийн 1 гоолыг тооцоод дараа нь бас цуцласан... Гэхдээ бичлэгээс харахад отон байсан байна лээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Mar 12, 2018 12:03 pm

Манайх хожоод, Самп Кротонед хожигдоод 6-р байр руу дэвшээд гараад ирлээ.
Энэ долоо хоногт Европатай... Эсвэл нэг мөр Европаг хаяад шууд 4р байр руу чичирвэл яадаг юм бол доо...
4 болон 5-р байрны багуудаас ердөө л 3, 5 оноо дутуу байна шд...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests