AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:54 pm

Mirabelli: Gattuso Миланд урт хугацаанд ажиллах болно

Европа лигийн шөвгийн 16 хасагдах шатанд Милан баг Арсеналд хожигдож тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ. Уг тоглолтын дараа хэвлэлийнхэн дасгалжуулагч gattuso Милан баг дах ирээдүй бүрхэг боллоо хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл багийн спортын албаны дарга Massimiliano багийн дасгалжуулагчийн талаарх хэвлэлийнхний цуу яриаг үгүйсгэсэн мэдэгдэл хийв.

Andre Silva болон Calhanoglu талаар?
Хэдий бид Арсеналд хожигдсон ч гэсэн бид тэдний тал дээр хүлээцтэй байх хэрэгтэй. Тэдэнд цааш өсөж хөгжих сайжрах зүйлс их байна.

Donnarumma талаар?
Хэдий тэр алдаа гаргасан ч гэсэн тэр сайн тоглосон. Бид түүнд их ихээр итгэж байгаа.
Бид түүнийг урт хугацааны турш бидэнтэй хамт байх болно хэмээн найдаж байна. Тэр бидний үнэт эрдэнэ тиймээс бид түүнийг сайтар нандигнан хадгалах болно.

Gattuso Миланд үлдэн ажиллах болов уу?
Ямар ч маргаангүй тэр энд урт хугацааны турш байх болно. Бид ойрын хугацаанд уулзалдах болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:54 pm

Calhanoglu: Шүүгч бол тоглолтын баатар

"Арсенал багийн цэнгэлдэхэд сайн тоглолт үзүүлэх амаргүй гэхдээ бид сайн тоглосон. Бид тоглолтын эхэнд гоал оруулсан удалгүй ер бусын гоал алдсан. Европа лигид ийм зүйл харах хэвийн зүйл биш.
Ricardo Rodriguez түүнд хүрээгүй. Тэгтэл шүүгч торгуулийн цохилт өгсөн. Хоёр багийн эхний тоглолт нь дээр над дээр тиймэрхүү алдаа гаргасан ч би торгуулийн цохилт авах гэж маргалдаагүй.
Энэхүү шийдвэр тоглолтыг өөрчлөхөд гарцаагүй нөлөөлсөн. Тэд торгуулийн цохилтоос гоал оруулан тоглолтыг тэнцүүлсэн ч бид тоглолтоо алдалгүй тоглосон. Энэ бол хөлбөмбөг.
Шүүгч бол тоглолтын гол баатар. Би үүнийг хэзээ ч мартахгүй"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:55 pm

Bonucci: Өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлэх болно

"Хэн ч биднийг энэ тоглолтонд хожно гэдэгт итгээгүй хожих гэж оролдож үзээгүй гэж хэлэхгүй. Харамсалтайн тоглолтын тооны харьцаа 2:1 болсны дараа бид өөрсдийн тоглолтоо алдсан.
Бид Арсенал багтай тоглолтын нэг түвшинд байсан. Тэднийг тоглолтыг тэргүүлэхээс өмнө бид хэдэн боломжоо ашигласан бол энэ тоглолт өөр тоглолт болох байсан.
Бид багийг сайжрахыг харсан ба хэн ч биднийг оролдож хичээгээгүй гэж хэлэхгүй. Арсенал бол сайн баг. Бид эхний тоглолтондоо муу тоглосондоо харамсаж байна.
Торгуулийн цохилт тоглолтын тэнцвэртэй байдалд нөлөөлсөн гэвч алдаа гарах зүйл тохиолдож болно. Харамсалтай байна. Учир нь тоглолтын эхний үед Hakan оруулсан гоалоор тоглолтыг буцаан авчирна 0:1 нэгдүгээр үе дууссан бол хоёрдугаар үед ихээхэн эрч хүчтэй тоглох байлаа.
Тоглолтын нэг гайхалтай зүйл нь олон мянган хөгжөөн дэмжигчид Лондон ирж тоглолтын эцсийн шүгэл хүртэл биднийг дэмжсэн явдал байлаа. Энэ бүтэнсайн өдөр Сан Сирод хийх тоглолтонд тэд бидэнтэй хамт байх ба бид ч гэсэн тэдэнтэй хамт байх болно. Учир нь бид лигийн 4- байранд бичигдэх өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлэх болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:55 pm

18 настай Бразил довтлогч Nathan Bernardes Soares-г Милан клуб 2020 он хүртэл өөрийн эгнээндээ нэгтгэлээ. Тэрээр Миланы залуучуудын багт тоглох юм
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sat Mar 17, 2018 5:03 pm

Хөгийн Пен алдаад тоглолт эргэчихлээ... Хакан тоглолтын МОМ нь шүүгч байлаа л гэж...
Тэр Пен өгөөгүй байсан бол манайд боломж бол байсан байх. Гэхдээ одоо нэгэнт дууссанаас хойш.
Гоол алдснаас хойших манай тоглолт ч бас харьцангуй сайн байсан шүү...

Гаттузо харин эр хүн шиг загнаж... Тэр Пен бол яахав дээ... Велбэк юу хийх ёстойгоо л хийлээ гэсэн байсан.
Харин сүүлийн 3 дахь гоолыг алдсанд багийнхныг буруутгаж... Бууж өгч ерөөсөө болохгүй. Сүүлийн гоолыг бол арчаагүй тоглож алдсан л гэж...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Sat Mar 17, 2018 5:05 pm

Тулгаа болсон болоогүй баахан мэдээ шууд түүгээд орчуулаад тавиад байх юм даа. Мунтари нтр одоо хамаа байхгүй шд ккк

Лигт манайх 4 тоглолт дараалан гоол алдалгүй хожсон байна. Одоо дахиад нэг тэгж хожиж чадвал,
1994 оны 2 сараас хойших анхны үзүүлэлт болох гэнэ шүү...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Sat Mar 17, 2018 7:49 pm

Гоол л хийж чадахгүй байгаа болохоос биш хамгаалалт бол сайн бгөө.Элий балай сатаарах зүйлгүй болсон учраас АЛигийн эрхээ л авмаар бна
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby rednasca » Sat Mar 17, 2018 11:10 pm

Гаттузо хүлээлтээс дээгүүр байх шиг?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Sat Mar 17, 2018 11:16 pm

Миний хүлээлтээс бол хол тасархай илүү бгад бгам.Мань хүн тактик гэхээсээ мотиваци талдаа учрыг н ь олоод тоглуулаад бна гэж ойлгосон.Гэвч манай удирдлагууд Наполигын Сарриг ажиглаж бгаа гэдгээ мэдэгдсэн байсан.Гаттузо тэгэхээр нэг их удаан хугацааны хүн биш л гэсэн үг.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Mar 18, 2018 12:03 pm

Италийн U21 баг

Милан багийн хамгаалагч Davide Calabria бэртлийн улмаас U-21 багтаа багтаж чадаагүй бол Patrick Cutrone үндсэн багтаа дэвшин дуудагдсан юм.
Залуу Аззурричууд Норвеги U-21 шигшээ багтай 3-р сарын 22нд Серби U-21 шигшээ багтай 3-р сарын 27нд тус тус нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Залуучуудын багийн шинэ дасгалжуулагчаар Alberico Evani томилогдон ажиллахаар болж байна.

Италийн Under-21 баг:

Хаалгачдаар: Audero (Venezia), Meret (Spal), Scuffet (Udinese)

Хамгаалагчдаар: Adjapong (Sassuolo), Capradossi (Roma), Dickmann (Novara), Mancini (Atalanta), Petretta (Basel), Pezzella (Udinese), Romagna (Cagliari), Varnier (Cittadella)

Хагас хамгаалагчдаар: Barella (Cagliari), Depaoli (Chievo), Mandragora (Crotone), Murgia (Lazio), Pessina (Spezia), Valzania (Pescara)

Довтлогчдоор: Cerri (Perugia), Edera (Torino), Palombi (Salernitana), Parigini (Benevento), Verde (Verona), Vido (Cittadella)
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Mar 18, 2018 12:09 pm

Өнөөдөр болох Milan vs Chievo тоглолтонд залуучуудын багаас хоёр залуу тоглогчийг дуудсан байна
Tsadjout #74
Tiago Dias #76
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Mar 18, 2018 12:09 pm

Patrick Cutrone Италийн шигшээн үндсэн багтаа анх удаагаа дуудагдсан байна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Mar 18, 2018 6:49 pm

Gattuso: Би багаасаа илүү их хүчин чармайлтыг хүсэж байна

Arsenal багийн талаар?
Бид үргэлж Арсенал багтай хийсэн тэрхүү хоёр тоглолтыг санаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл тэрхүү тоглолтууд бидэнд сайн үр дүн авчрах болно

Welbeck гүйцэтгэсэн торгуулийн цохилт?
Бүгд л ялахыг хүсдэг. Энэ бол түүний алдаа бишээ торгуулийн цохилт гэж заасан шүүгчийн буруу.

Chievo багийн талаар?
Бид зөвхөн Chievo хийх тоглолтондоо л анхаарах хэрэгтэй. Энэ тоглолтын дараа шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд байна. Энэ үеэр бид амарч хүчээ сэлбэх хэрэгтэй. Chievo эсрэг хийх тоглолт бидний хувьд финал шиг. Бид энэ тоглолтонд бэлтгэх тийм иаг байгаагүй бөгөөд амаргүй тоглолт болох болно. Chievo-чууд хүснэгтийн доод хэсэгт бичигдэх ёсгүй баг ба баримтаас үзвэл тэд Сан Сиро цэнгэлдэхэд хэзээ ч хожил байгуулж байгаагүй. Энэ нь намайг санаа зовоход хүргэж байна. Бид хожихын тулд бүхнийг хийх хэрэгтэй.

Бэртэлтэй тоглогчид?
Davide Calabria, Ignazio Abate болон Romagnoli

Гарааны тамирчдын талаар?
Бид бол баг. Өнөөдрийн тоглолтонд бид үүнийг сайн харуулах хэрэгтэй. Би аль болох боломжоороо хамгийн шилдэг гарааны 11 тамирчиныг талбайд гаргах болно. Тоглолтын эхнээс л бид хүчтэй тоглолтыг эхлүүлэх хэрэгтэй.

Нөхцөл байдлын талаар?
Байдал хүнд байна. Бид шахуу хүндхэн тоглолтууд хийх хуваарьтай байна. Бид тийм ч сайн тоглолт үзүүлэхгүй байгаагаас гадна хэд хэдэн тоглогчид амралт хэрэгтэй байна.

Багийн тоглогчдийн талаар?

Suso талаар?
Тэр тогтвортой сайн тоглолт үзүүлж байгаа түүний бие бялдар бага зэргийн сульдаж ядрах нь хэвийн зүйл. Техник болон сэтгэл зүйн хувьд тэр сайн байгаа. Түүнд зүгээр амралт л хэрэгтэй байгаа.
Andrea Conti?
Тэр бидэнтэй бэлтгэл хийсээр ирсэн өнөөдөр би түүнийг тоглолтонд гаргах эсэхээ шийднэ.
Calhanoglu талаар?
Тэр бидний хувьд чухал нэгэн. Чөлөөт цохилт гүйцэтгэх үед тэр бидний давуу тал болдог. Тэр маш хүчтэй оновчтой цохиж чаддаг. Тэр өөрийн ур чавдар юу чадахаа харуулсан.

Милан багтай гэрээгээ сунгах талаар?
Одоо бол энэ талаар ярилцах тухтай цаг нь бишээ. Бид чухал зүйлийн төлөө өрсөлдөж байна. Ирэх үүндээ л анхаарч, шаргуу ажиллах хэрэгтэй. Би 3 сарын өмнө эхлүүлсэн ажлаа цааш үргэлжлүүлэн ажиллаж өөрийн тоглогчид доо бид нэг болохоо итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 19, 2018 9:24 am

Andre Silva: Италийн хөлбөмбөгт дасан зохицож байна

Би гоал оруулсандаа бас хожил байгуулсандаа баяртай байна.
Би сэлгээнд олон удаа суусан. Гэхдээ би залуу байна. Би шаргуу бэлтгэл хийж, багийнхаа төлөө гоал оруулах хэрэгтэй. Миний бодол санаа үргэлж л энд үлдэж Миланы төлөө тоглох байсан.
Эндэх бүх зүйл өөрчлөгдсөн учир нь анх удаагаа өөрийн эх орноо орхин явж байна. Миний Милан багт ирсэн наймааны үнэ надад нөлөөлсөн гэж бодохгүй байна. Гэхдээ надад бүхэл бүтэн шинэ улс, лиги, багт дасан зохицох цаг хэрэгтэй байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 19, 2018 9:54 am

Gattuso: Бэлтгэл муу хийсэн хүн гэртээ үлдэнэ

Өчигдөр шөнө Milan баг өөрсдийн цэнгэлдэхдээ Chievo багийг хүлээн авч 3-2 хожсон билээ. Уг тоглолт болохоос өмнө багийн довтлогч Nikola Kalinic-г сайн бэлтгэл хийгээгүй гэх шалтгаанаар тоглолтын бүрэлдэхүүнд багтаагаагүй юм. Тус тоглолтын дараа дасгалжуулагч Gattuso бэлтгэлээ сайн хийгээгүй тоглогчдийг ямар ч тоглолт байсан хамаагүй тухайн тоглолтын бүрэлдэхүүнд багтаахгүй болохыг анхааруулсан мэдэгдэл хийв.

"Маргааш бол өөр өдөр. Хөлбөмбөгт чи юуг ч дургүйцэж болохгүй.
Надад 25 тоглогч байна. Би тэднийг ижилхэн нэг л дүрмээр удирддаг.
Бэлтгэлийн хоёр цагийн хугацаанд чи бүхий л зүйлээ гаргах хэрэгтэй. Би талбай дээр мэргэжлийн байдал болон үүрэн хариуцлагыг харахыг хүсэж байна.
Бэлтгэл муу хийсэн хэн ч бай хамаагүй гэртээ үлдэх болно. Бүх тоглолтуудад бид чухал тоглолт хийдэг. Бидний хувьд бүхий л тоглолт чухал"
Last edited by tuka.tulga84 on Mon Mar 19, 2018 10:08 am, edited 1 time in total.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 19, 2018 10:05 am

Gattusо: Musacchio бол сайн залуу

Musacchio миний сэтгэлийг хөдөлгөсөн. Chievo-той хийсэн тоглолтонд Zapata-г гараанд гаргахаар сонгсонд тэр дургүй байсан. Гэхдээ тэр сайн залуу жинхэнэ өмнөд америк залуу, лидер нэгэн. Тэр бэлтгэлийн өрөөнд муухай аашилж буруу зүйл хийгээгүй ээ. Тэр бол жинхэнэ нүүр нүүрээ хараад ярилцдаг нэгэн. Би түүнд хамгийн сайн сайхныг хүсэж байна. Тэр бол миний багтаа байлгахыг хүсдэг тоглогчийн нэг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Mon Mar 19, 2018 10:45 am

Fassone: Бид эргэн ирэлтээ үргэлжлүүлэх болно

Milan vs Chievo тоглолтын талаар?
Сэтгэл ханамж маш өндөр байна. Хэрэв энэ тоглолтод хожоогүй байсан бол манай залуус шигшээ багийнхаа тоглолтууддаа явахдаа сэтгэл санаагаар унасан байдалтай явах байсан байх.

Andre Silva талаар?
Тэр хоёр шийдвэрлэх чухал гоал орууллаа. Эцэст нь бид түүний инээмсэглэж буйг харлаа. Мөн түүнчлэн бид түүнийг энэ багт өөрийн тоглолтоо шууд амархан гаргахгүй хүнд байхыг мэдэж байсан. Одоо хойшдоо тэрээр бидэнд маш их баяр баясал авчрах болно.

Gattuso багтай байгуулсан гэрээг сунгах талаар?
Бид түүний хийж буй ажилд баяртай байна. Багийн спортын албаны дарга Mirabelli түүнд маш их итгэж найдаж байна. Үүнийг нь би үгүйсгэж чадахгүй. Тэр бидний таамаглалаас хэдийнээ давсан ажил хийлээ. Түүний гэрээг сунгах тал дээр бол бид тохирсон зөв цагийг олж түүнтэй уулзаж ярилцах болно. Би түүнийг ийм амжилт үзүүлэх болов уу гэж таамаглаж байсан. Би түүний тоглолтыг удирдах чадварыг биширсэн.

Дерби тоглолтын талаар?
Бид боломжтой бүх зүйлийг хийсэн. Бид тэдэнд 4-р сарын 25 нд тоглох эсвэл бүүр 5-р сарын 1 нд тоглох санал тавьсан. Тэд бидний саналыг хүлээн аваагүй.
Би хөгжөөн дэмжигчдийг тоглолт болох өдөр, цагийг зөвөөр хүлээн авч цэнгэлдэхэд ирэх байх хэмээн найдаж байна. Би Милан vs Интер тоглолтоос зөв уур амьсгалыг хармаар байна.
Last edited by tuka.tulga84 on Tue Mar 20, 2018 9:46 pm, edited 1 time in total.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Mar 19, 2018 1:43 pm

Сайхан эргэн ирэлт хийж хожлоо. Манай хамгаалалт муу байнаа... Баруун жигүүртээ Контигоо харах юмсан.
2 гоол аль аль нь Боринигийн алдаа шиг харагдлаа. Донарумма яагаад ч хаахааргүй л хэцүү л байлаа.
Сүүлд Кессие Пен алдаж байх шиг. Одоо довтлогч, довтолгооны хагасуудаараа цохиулж сургамаар юм шиг...
Харин довтолгоонууд маш сайн байлаа. Хагасууд, ялангуяа Хакан, Сусо 2ын алсын цохилтууд аюултай л байлаа...

АЛ-д хожигдоод буцаж ирж тоглоод эргэн ирэлт хийж хожсоноос гадна сайн мэдээ нь Сильва байна даа...
Одооноос өөртөө итгэлтэй болж, багийнхаа тоглолтод үүрэг оролцоо ихсэж байна уу даа...
Ямар ч байсан СериА-д хийсэн 2 гоол нь 2уулаа чухал хожлын гоолууд байлаа...
Яг бусад багуудтай холбогдоод эхэлж байх үед тоглолт нь болж байгаа нь маш сайн байна. Үлдээсэй...

Лацио оноо алдсан бол Интер өндөр тоогоор хожсон байна. Лациогийн форм унацан байгаа болохоор бараг гүйцчих байх.
4р байрны төлөө Интер манай 2 алалцах гээд байна уу даа. Манайх гүйцэх нь үү яах нь...
Хойшлогдсон хоорондоо хийх тоглолт л хамаг юм шийдэх гээд байх шиг байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Mar 19, 2018 4:40 pm

Одоо 3.31 Ювэ
4.3 Интер
4.8 Сассуол
4.15 Наполи гэсэн тоглолтууд л манай бүхнийг шийдэх байх даа
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Mar 20, 2018 9:46 pm

Montella: Cutrone бол миний бүтээл

Италийн шигшээ багийн дасгалжуулах талаар?
"Италийн шигшээ багийг дасгалжуулна нь гэдэг бол мөрөөдөл л гэсэн үг.
Нэг л өдөр надад ийм зүйл тохиолдоосой. Гэхдээ яг одоо ийм зүйл болоход хол байна"

Cutrone талаар?
"Түүнийг шигшээ багтаа дуудагдсанд баяртай байна. Яг л миний бүтээл шиг л санагдаж байна.
Бид түүний төлөө сайн ажилласан. Тэр бэлтгэл дээрээ бэлтгэлээ сайтар хийж өсөж дэвших маш их хүсэлтэй залуу. Тэр ирээдүйд Италийн шигшээ багийг төлөөлөх болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Mar 20, 2018 10:26 pm

Andre Silva: Италид ирсэн маань зөв алхам болсон

Andre Silva: Итали руу явсан маань миний карьер болон ирээдүйн хувьд зөв алхам болсон. Би шаргуу бэлтгэл хийж байгаа гэхдээ л хийх зүйлс их байна. Хөлбөмбөг улс орон бүрт өөр өөр байдаг. Би үүнд дасан зохицох хэрэгтэй. Би ирээдүйд шилдэг тоглогч болно гэдэгтэй итгэлтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby GTM13 » Wed Mar 21, 2018 3:40 am

Бүгдэд мэнд. Би шинэ гишүүн хошуу нэмэрлэхээр орж ирлээ.
GTM13
 
Posts: 17
Joined: Wed Mar 21, 2018 2:45 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Төрболд » Wed Mar 21, 2018 4:17 pm

tuka.tulga84 wrote:Andre Silva: Италид ирсэн маань зөв алхам болсон

Andre Silva: Итали руу явсан маань миний карьер болон ирээдүйн хувьд зөв алхам болсон. Би шаргуу бэлтгэл хийж байгаа гэхдээ л хийх зүйлс их байна. Хөлбөмбөг улс орон бүрт өөр өөр байдаг. Би үүнд дасан зохицох хэрэгтэй. Би ирээдүйд шилдэг тоглогч болно гэдэгтэй итгэлтэй байна.

Овоошд хөөрхөн золиг шүү :ногоон:
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Mar 23, 2018 11:48 am

Romagnoli ганцаарчилсан бэлтгэл хийж байна

Alessio Romagnoli булчингийн бэртлийн улмаар өнгөрөгч Chievo багтай хийсэн тоглолтонд оролцоогүй билээ. Энэхүү гэмтлийнхээ улмаас болж Италийг шигшээ багтаа ч дуудагдаж чадаагүй юм. Милан багийн албан ёсны мэдээллээр тэрээр Milanello бэлтгэлийн баазнаа ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа ажээ. Гэхдээ байдал тийм ч муу биш байгаа юм. Шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болох үеэр Улаан харуудын төвийн хамгаалагч өөрийн бэртлээ амжиж эдгээх боломжтой хугацаа байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Mar 23, 2018 1:04 pm

Интерийн хана сүйтгэгджээ

Интер Милан баг байгуулагдсаны 110 жилийд ойд зориулан хийсэн ханыг зураг сүйтгэгджээ. Энэхүү ханын зураг өнөөдөр нээлтэй хийх байсан боловч урьд шөнө нь ийнхүү сүйтгэгдсэн байна.
Интерийн хананы зургийг Barbieri зурсан бөгөөд зурганд алдарт Ronaldo, Diego Milito, клубийг үүсгэн байгуулагчид болон багийн дэд ерөнхийлөгч Zanett гэх мэт бусад тоглогчдийг дүрсэлсэн байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests