AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Mar 12, 2018 12:28 pm

Nobun@g@ wrote:Хэлээд юу гэхэв... Силвагийн СериА-гийн анхны гоол нь маш чухал 3 оноо болох гэж...
Манайхан баяраа гоё тэмдэглэж байна лээ.

Манай хамгаалалт арай гайгүй учраа олж эхэлж байна. Довтолгоо, тактик л хэцүүхэн байна даа.
Хамгаалалт сайтай багийн эсрэг бол ер нь гоолдох хэцүү болж шүү
Женоа чинь доогуур байгаа багууд дундаа хамгаалалт нь бас арай гайгүй нь.

Гэснээс тоглолтод манай 1 асуудалгүй гоолыг тооцоогүй харагдсан...
Бас Женоагийн 1 гоолыг тооцоод дараа нь бас цуцласан... Гэхдээ бичлэгээс харахад отон байсан байна лээ.


Кэссиг отонд байсан гэж хараад тооцоогүй байхаа..

Довтолгооны хувьд зүүнээс Родригэз гайгүй кросс хаях юм.. Сусогийн хувьд заавал зүүнээрээ хаях гэж их нухах юм..
төвийн хагасуудын хувьд шууд урагшаа пасс өгж чадахгүй хойш дамжуулах эсвэл хоёр жигүүр лүүгээ гаргаа л дуусах юм даа..
Төвийн хагасуудаас илүүтэйгээр Бонуччи илүү амьд пасс хаяж байгаам..

Билья, Кэсси хоёрыг Лока, Монто хоёроор сэлгээд явбал яадым гэж бодохым..
Тэгээд нөгөө хоёр нь болохгүй болоо л энэ хоёроо гаргаж байгаа байх дөө..

Уул нь Силва, Кутронэ хоёроо бөмбөгөөр угжаад байвал хийгээд байхаа баталж байнашд..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Mar 12, 2018 12:36 pm

Тэгвэл тэр гоол дээр Кессие шал дэмий хүрсэн байна шд... Хаканы мөргөсөн бөмбөг угаасаа орж явсан газар.

Тоглогчдын үнэлгээг харахад хамгаалалтын хэд л гайгүй үнэлгээ авсан байна лээ дээ
Бонуччи, Ромагноли 7, сэлгээнээс орж ирж гоолдсон Силва 7 үнэлгээ авсан байсан.
Тэгээд МОМ-оор Силваг нэрлэсэн байна.

Хамгийн бага үнэлгээг Хакан, Калинич 5 үнэлгээ авсан байсан. Тэгэхээр довтолгоонд асуудал байнаа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Mar 12, 2018 12:43 pm

Nobun@g@ wrote:Манайх хожоод, Самп Кротонед хожигдоод 6-р байр руу дэвшээд гараад ирлээ.
Энэ долоо хоногт Европатай... Эсвэл нэг мөр Европаг хаяад шууд 4р байр руу чичирвэл яадаг юм бол доо...
4 болон 5-р байрны багуудаас ердөө л 3, 5 оноо дутуу байна шд...


Лигийн дараагийн учраа Киево.. 3 оноогоо халааслах л хэрэгтэй
Арсеналыг ч шууд хаячихгүй байх өө.. Худлаа үнэн тарвалзах гэж үзэх биз
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:38 pm

Улаан Харууд Swansea клубийн Ki Sung-Yueng-г ажиглаж байна

Италийн the Corriere dello Sport мэдээлж буйгаар Миланы спортын албаны дарга Massimiliano Mirabelli Солонгосын шигшээ багийн ахлагчийг 2013-14 улирал Sunderland багт зээлээр тоглож байхаас нь эхлэн ажиглаж байсан бололтой.

Өнгөрсөн сард 29 нас хүрсэн түүний Английн багтай байгуулсан гэрээ энэ зун дуусаж чөлөөт агент болох юм.

Ki хувьд Britain, FC Seoul, Celtic, Sunderland, Swansea багуудад тоглож явсан тэрээр 2014-15 оны улиралд Swansea багийн шилдэг тоглогчид хүртэл нэр дэвшиж явсан юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:38 pm

Depor баг Muntari-г багтаа элсүүллээ

Испани Deportivo La Coruna баг Милан багт тоглож явсан хагас хамгаалагч Sulley Muntari-г улирал дуустал багт элсүүллээ.

Испани багийнхан түүнийг багтаа үнэгүй нэгтгэсэн бөгөөд Гана тоглогчийн хувьд өнгөрсөн зун Италийн Pescara багаас явснаас хойш ямар нэг багт хариалалгүй байсан юм.
Мөн бид өмнө нь Deportivo La Coruna багийн дасгалжуулагчаар Милан багийн домгуудын нэг Clarence Seedorf томилогдсоныг хүргэж байсан билээ. Clarence Seedorf болон Sulley Muntari нар Милан багт 2012-2014 улирал хамтран тоглож явсан билээ.

Deportivo La Coruna баг лигидээ 25 оноотой 19-р байранд явж байна. Экс Миланистануудын хувьд Испани багийг хасагдах бүсээс гаргах зорилготой тоглох болов уу.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:40 pm

Calabria: Өөрийн эрхгүй л өлгөөд гоал оруулсан

Өнгөрсөн шөнө Италийн Серья А лигийн 26-р тойрогт As Roma vs Milan багуудын тоглолт болж Улаан Харууд 2011 оноос хойш хожиж чадахгүй байсан хар цувралаа зогсоон тэднийг талбай дээр нь хожсон юм. Уг тоглолтын эцсийн цэгийг багийн залуу хамгаалагч Davide Calabria тавьсан юм. Энэхүү гоал нь түүний хувьд Милан төлөө оруулсан анхны гоал байсан юм.

"Тоглолтын төгсгөлд багийнхан маань намайг магтаж, баяр хүргэсэн. Би тэд нарыг бүгдийг нь оройн хоолонд оруулна.
Хаалгач Alisson эсрэг гэнэт гарч ирсэн ба өөрийн эрхгүй л өлгөөд гоал оруулсан.
Бид бүгд сайн формыг туулж байна. Өнөө шөнийн бид маш сайн тоглолт хийж гүйцэтгэлээ. Гэртээ гурван оноотой буцах болсондоо баяртай байна.
Gattuso эхний өдрөөсөө л бидэнд энэ өмсгөлийг өмсөх ямар утга учиртай болохыг ойлгуулж ухааруулсан. Бид ихээхэн эрч хүчтэйгээр бэлтгэл хийж цааш энэ замаар явах хэрэгтэй.
Gattuso багт авчирсан хожигчийн сэтгэхүй бол гайхалтай. Учир тэр нарийвчилж бүх зүйлд анхаардаг. Тэр бидэнд энэ зан чанарыг суулгаж байна.
Өдөр бүр тэр надад чи яг л 40 настай хүний сэтгэхүйтэй болон бие хаатай юм гэж хэлдэг байсан.
Би Paolo Maldini тоглолтыг үзэж өсөж том болсон. Гэхдээ хэн ч түүнтэй харьцуулж зүрхэлдэггүй байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:40 pm

Kessie: Gattuso бол Montella шиг биш ээ

Gattuso биднийг шаргуу ажиллуулж байна. Ялангуяа тактикийн хувьд. Montella-г байхад бид бэлтгэл бага хийдэг байсан гэхдээ Gattuso байхад өөр байна. Та үр дүнгийн талбай дээрээс харж болно.
Багийн хувцас солих өрөөний уур амьсгал өмнө нь байсан шигээ хэвээр байгаа. Өөр болсон зүйл гэвэл бид илүү шаргуу бэлтгэл хийж байна. Бид яг л гэр бүл шиг байна. Энэ их бэлтгэлийн үр дүн гарах болно.
Бид одоогоор Лацио багтай хийх тоглолтон дээрээ анхаарч байна. Дараагаар нь үлдсэн тоглолтуудынхаа талаар бодох бодно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:41 pm

Cutrone: Милан одоо жинхэнэ баг болсон

"Би маш их баяртай байна. Энэ бол багт өөрчлөлтийг авчрах чухал хожил байлаа. Би маш их баяртай байна яагаад гэвэл би бас гоал оруулсан. Бид энэ тоглолтонд анхаарч хожихыг хүссэн. Бид энэ тоглолтыг хүнд тоглолт болохыг мэдэж байсан гэхдээ бид нэгдмэл нэг баг болж тоглож гэртээ ялалттай буцаж чадлаа. Намайг Inzaghi-тай харьцуулах нь хэтэрхий эрт байна гэж би үргэлж л хэлдэг. Би тоглолтонд бүхий л зүйлээ зориулах талаар бодож талбай дээр өөрийнхөө байх ёстой газраа байхыг л хичээдэг. Миний оруулсан гоалууд багийнхны минь ач тусаар л бүтдэг. Би тэдэнд баярлаж явдаг.
Одоо бол бид үнэхээр нэгдмэл болсон. Энэхүү ялалт багийнханд чиглэх болов уу учир нь бид би өөрсдийгөө нэгдмэл сайн баг болохоо баталлаа. Дасгалжуулагч багийнханд маш ихээр анхаардаг ба бид түүний доор нэгдмэл нэг байдаг."

Ирэх долоо хоногт болох Дерби тоглолтын талаар?
"Одоо бол бид гуравдах өдөр Лацио багийн эсрэг хийх тоглолтондоо анхаарах хэрэгтэй. Учир нь бид Италийн цомын тэмцээний шигшээд шалгарахыг хүсэж байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:41 pm

Gattuso: Миланы тоглолт хэт ойлгомжтой байсан

Рома багтай хийсэн тоглолтын талаар?
"Тоглолтын эхний хагаст бид ихээхэн хүнд тоглолтын темпийг туулсан. Хоёрдугаар хагаст өөр дамжуулалттай өөр хөлбөмбөг толилуулахыг оролдсон.
Бид энэ улиралд илүү сайн тоглолт үзүүлж болох байсан нь үнэн. Жишээ нь би багийг дасгалжуулж эхэлсэн эхний хэдэн тоглолтуудыг оруулж болно. Benevento багтай тоглон эцсийн мөчид оноо алддаг тоглолт байна.
Би багийн чанар чансаа өөр гэж бодохгүй байна. Учир нь багт энэ үргэлж байсан.
Эхний хагаст бид эсрэг багт уншигдахуйц ойлгомжтой тоглолтыг толилуулсан. Би үүнд дургүй. Би жигүүрээр жигүүрийн довтлогчдод бөмбөг өгч улмаар жигүүрийн хамгаалагчдыг тоглолтонд оролцуулахыг илүүд үзсэн. Franck Kessie тоглолтын хоёр дах гоал болох Calabria-ын гоалнд хувь нэмрээ оруулсан."

Италийн цомын шигшээ тоглолтын төлөөх Лацио багтай хийх тоглолтын талаар?

"Энэ гуравдах өдөр бид маш чухал тоглолт биднийг хүлээж байна. Бид Цомын шигшээ тоглолтод шалгарахын төлөө ихэд анхаарч байна. Үүний дараа бид inter, Arsenal багуудын талаар бодох болно"

Arsenal багийн талаар?
"Arsenal цомын тэмцээнд хожигдсон. Гэхдээ бид Manchester City биш. Бид өөрсдийн хуяг дуулгаа өмсөөд тулаанд орох хэрэгтэй"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:42 pm

Reina багаа орхин Миланд ирэх үү?

Италийн Il Mattino сэтгүүлийн мэдээлж буйгаар Reina өөрийн охин Grecia төрсөн өдрийн баяр дээрээ багийнхан Marek Hamsik, Mario Rui, Dries Mertens, Jose Callejon. Raul Albiol нарыг урьсан бөгөөд энэ үеэрээ багийнхан залуустаа Napoli-д өнгөрөөж буй сүүлийн улирал болохоо мэдэгдсэн аж.
Баярын үеэр багийнхандаа хандаж:
“Хөлбөмбөг намайг хаана ч хүргэнэ. Энэ бол миний Napoli-дах миний сүүлийн улирал. Өнөөдөр чи энд байна, маргааш хаа нэгтэй байна. Хөлбөмбөг ингэж л ажилладаг” хэмээн хэлсэн гэж мэдээлж байна.
Италийн сэтгүүлийн түүнийг багаас явах өөр нэг сэжүүрийг дэвшүүлж байгаа бөгөөд энэ нь өөрийн охиныхоо ирэх жилийн сургалтын төлбөрийг төлөөгүй явдлыг хэмээн бичиж байна. Өнгөрсөн зун Donnarumma багтайгаа гэрээгээ сунгахгүй гэх шуугианаар түүний нэр Милантай холбогдож байсан юм.

Италийн өөр нэгэн спортын сэтгүүл болох Gazzetta dello Sport үзэж байгаагаар энэ зун түүний гэрээ дуусах бөгөөд Napoli баг ч гэсэн түүнтэй гэрээгээ сунгахгүй ба түүний орыг залуу тоглогчоор сэлгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Испани хаалгачийн гэрээ дуусах үед Миланы удирдлагууд түүнтэй 3 жилийн гэрээ хийхээр төлөвлөсөн хэмээн мэдээлж байна. Pepe Reina агентаар алдарт Jorge Mendes ажилдаг билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:42 pm

Di Biagio: Balotelli-г шигшээ багтаа дуудах эсэхийг шийдээгүй байна

Энэ зун ОХУ-д болох ДАШТэмцээнд оролцох эрхийн төлөөх Италийн vs Швед багууд хоорондоо тоглон Италичууд тэднийг хожиж чадалгүй ДАШТ оролцож чадахааргүй болсон билээ. Үүний дараагаар Италичуудыг дасгалжуулж байсан Ventura үүрэгт ажлаа хүлээлгэн өгч түүний ажлыг түр зуур Италийн Under-21 багийн дасгалжуулагч Luigi Di Biagio авсан юм. Италийн шигшээ багийн хувьд 3-р сард Аргентин болон Английн шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.
Италийн шигшээ багийн түр зуурын орлон дасгалжуулагч Luigi Di Biagio хэвлэлийнхэн Италийн шигшээ багийн байр байдлын талаар болон ирэх тоглолтуудад ямар тоглогчдийг дуудах бодолтой байгаа талаараа мэдэгджээ.

"Би зарим нэг шигшээ багийн ахмад тоглогчидтой уулзсан. Учир нь зарим тоглогчид багаа орхихыг хүссэн болохыг ойлгосон. Би Buffon-тай уулзаж түүнийг цааш шигшээ багтаа тоглохыг хүсэж байгаа эсэхийг асуусан.
түүний сүүлийн тоглолт Шведийн эсрэг хийсэн тоглолт байсан явдал шударга бус тиймээс би түүнээс нэг хоёр тоглолт боломжтой бол бүүр гурван тоглолт тоглох санал тавьсан. Гуравдугаар сард хийх тоглолтод Gigi тоглох болно.
Бусад тоглогчдийн хувьд гэвэл Andrea Barzagli, Daniele De Rossi нар дээрх тоглолтуудад оролцохгүй. Харин Giorgio Chiellini тоглоно. Бид багт дахин урам зоригийг би болгомоор байна.

Gigio Donnarumma болон Alex Meret талаар гэж үү? Ирээдүйн 20 жилд бид сайн хаалгачтай байх болно. Бидэнд Mattia Perin хүртэл байна. Gigi тоглохоо болих үед бидэнд сайн нөөцтэй байх болно.
Gigi хөлбөмбөгийн замналын түүх Шведтэй хийсэн тоглолтоор дуусах учир үгүй.

Mario Balotelli 2014 оны ДАШТ хойш шигшээ багтаа дуудагдсангүй. Гуравдугаар сард хийх тоглолтонд тэр дуудагдах болов уу?
Би түүний тогтвортой тоглолтыг ажиглаж байгаа. Бид түүнд үнэлэлт дүгнэлт өгнө. Дасгалжуулагчийн албаныхан хараахан ямар ч шийдвэр гаргаагүй байна.
Яг энэ цаг мөчид Италийн хөлбөмбөг ихээхэн хүнд байдалд байна. Бидэнд олон сонголт байхгүй байна. ДАШТэмцээнд шалгарч чадаагүй явдлын дараа бид багт зөв урам зоригийг бий болгох хэрэгтэй байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:42 pm

Buffon: Balotelli Италийн шигшээ багтаа дуудагвал би баяртай байх болно

"Mario balotelli-г шигшээ багтаа дахин дуудагдвал би баяртай
байх болно.
Тэр өөрийгөө 100 хувь нас биед гүйцэж бэлэн болсон болохоо батлах боломж түүнд байна"

Түүнийг шигшээ багтаа дахин тоглох талаар?
Өмнө нь түүний шигшээ багтаа хийсэн зүйл болон өнгөрөгч хоёр жилийн хугацаанд үзүүлсэн тоглолт нь түүнд анхаарал хандуулах бүрэн эрхтэйгээс гадна түүнийг шигшээ багтаа дахин дуудах талаарх бодолцож үзэх хэрэгтэй болохыг харуулж байна.
Бид өөрийн хүчээ хэзээ ч тогтвортой байдлаар ашиглаж байгаагүй нэгний талаар ярьж байна. Гэхдээ Италийн хөлбөмбөг түүнийг бүрэн дүүрэн томоожиж нас биед гүйцсэнд итгэж байна.
Би түүн шиг ур чадвартай тоглогч цөөхөн харсан. Магадгүй Francesco Totti-д л ийм хүч байсан. Мөн үүн дээрээс нь нэмээд оновчтой цохилтын чадвар.
Эдгээр ур чадвартангуудаас гадна би өөрийн найз Antonio Cassano-г мартсан байна. Учир нь Cassano бол гарцаагүй тэдгээр ур чадвартай тоглогчдийн дунд байх ёстой авьяаслаг тоглогч юм.

Gigio Donnarumma-д шигшээ багийнхаа залгамж халааг өгөх үү?
Энэ яг ч би түүнд өгнө гэсэн үг бишээ. Тэр энэ эрхийг хожсон бас сүүлийн жилүүдэд үзүүлсэн тоглолтуудаараа үүнийг хүртэх эрхтэй юм.

Wojciech Szczesny талаар?
Бид бол үнэхээр сайн найзууд. Бид маш дотно. Учир нь бэлтгэлийн төгсгөлд бид гайхалтай хоорондын холбоо, хамтын ажиллагаа би болгож үүсгэдэг.
Цаг үргэлж тэр гол баатрын үүрэгтэйгээр тоглодог. Тэр олон тоглолтонд биднийг ялалтад хөтөлж Napoli багаас ийм бага онооны зөрүүтэй явахад тус нэмрээ оруулсан.
Тэр өөрийгөө биднээр Tek гэж дуудуулахыг хүсдэг. Учир нь түүний тэр дуудахад бэрх бөгөөд бүх хүмүүст өөрийн нэрээ дуудах амар аргыг олсон.

Шилдэг Довтлогчын талаар?
il Fenomeno буюу Ronaldo Интерд байхдаа ер бусын байсан. Тухайн үед бид тоглогчдоос тийм бие бялдар, тийм хүч, тийм хурд, тийм техник ховорхон хардаг байсан.
Одоо үед бол Lionel Messi тиймэрхүү чадвартай байх хэдий тэр тийм их хүчтэй биш гэсэн. Тухайн үед Ronaldo хүмүүсийн эсрэг тоглож буй харь гарийн хүн шиг л байдаг байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:43 pm

Gatttuso: Би багийнхаа тоглогчидтой хөгжилдөж, маазрах дуртай. Гэхдээ намайг бэлтгэлийн шүгэл шүгэлдэхэд би тэдний дайсан болж хавирдаг болохыг тэд мэддэг
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:43 pm

Romagnoli: Би Lazio багийн фанат

Италийн шигшээ багийн хамгаалагч маань мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа эхлэлийг Roma багаас эхлүүлсэн бөгөөд өнөө шөнө Stadio Olimpico цэнгэлдэхэд өөрийн өсвөр насны үеийн, дэмждэг багийнхаа эсрэг тоглох болно.

"Лацио багийн эсрэг тоглох үргэлж сайхан байдаг.
Би бол Лацио багийн хөгжөөн дэмжигч. Тэдний эсрэг тоглох нь сэтгэл хөдөлгөм байх болно.
Италийн цомын тэмцээн бол бидний зорилго"

Gennaro Gattuso талаар?
"Gattuso-г багт ирснээс хойш ажлуудыг Montellа-г байх үеийн ажлуудтай харьцуулбал бид ихээр хамгаалалт нь дээр ажилласан. Gattuso бүх тэмцээн уралдаанд түрүүлсэн аварга хүний хувиар бидэнд өөрийн хатуужил тэвчээр, зан араншинг өгсөн. Тэр Милан багийг олон жилийн турш мэддэг нэгэн"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:44 pm

Сурвалжлагч: Bonaventura-с Та Английн лигид тоглохыг хүсэж байна уу?

Gattuso: Түүнийг тайван орьх. Jack битгий хариул. Тэр энд сайн байгаа. Тэр энд гоал оруулж байгаа. Тэр яагаад тийшээ явах хэрэгтэй гэж. Та надад асуудал үүсгэчихлээ. Юу хийснээ хар л даа одоо Mino Raiola (Агент) өөрийн нүүдлээ хийгээд эхэлчихсэн байлгүй
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:45 pm

Romagnoli: **н** гоалууд алдсан

"Бид тоглолтыг сайн эхлүүлсэн боловч хоёр **н** гоал алдаад эхний тоглолтоо баллачихлаа. Бид хоёрдах тоглолтондоо хамаг сайнаараа тоглох болно. Учир нь бидэнд алдах юм байхгүй. Хоёрдах тоглолт хүнд болох болно гэхдээ бид Лондонд хичээх болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:45 pm

Kessie: Туршлага багатай Милан

Бие бялдрын хувьд бидэнд ямар ч асуудал байгаагүй ээ.Бид бүгд иймэрхүү төрлийн тоглолтод бэлэн байсан. Гэвч туршлага багадлаа. Одоогийн Милан баг үнэхээр залуу баг. Бидэнд ердөө 2-3 хан иймэрхүү төрлийн тоглолтод оролцон тоглож байсан тоглогчид байна. Бид нарын хожигдсон шалтгаан энэ болов уу гэж би бодож байна.
Бид юу болохгүй байснаа мэдлээ. Тиймээс бид ирэх дөрөв дэх өдөр болох тоглолтондоо бүхнээ зориулах болно.
Хоёр багийн хамгийн сүүлийн удаа Аваргуудын лигийн тоглолтонд эхний тоглолтод Милан талбай дээрээ 4-0 хожоод хоёр дах тоглолтонд эсрэг багийн талбай дээр 3-0 хожигдсон түүх бий.
Бид талбай дээрээ хожигдсон. Тиймээс тэдэнд ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Бүх зүйл боломжтой хэвээр байна.

Тоглолтын дараа дасгалжуулагч Gattuso та нарт юу гэж хэлсэн бэ?
Тэр бидний дунд сайхан яриа хийсэн. Бид гурван сарын турш хожигдоогүй бид сүүлийн тоглолтын үр дүнг мартаад дараагийн тоглолт ондоо анхаарах хэрэгтэй.
Одоо бид Genoa багийн эсрэг хийх тоглолтондоо анхаарах хэрэгтэй. Бид энэ тоглолтоос гурван оноо авах хэрэгтэй.
Бид Аваргуудын лигид шалгарч чадна гэдэгтээ үнэхээр их итгэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:45 pm

Bonucci: Милан хэт санаа зовсон тоглолт үзүүлсэн

"Тоглолтын нэгдүгээр үед бага зэргийн айдас болон санаа зовсон зүйлс байсан. Энэ бүх зүйлс тоглогч нарт дараа нь туршлага болно.
Хоёр багийн хоёрдах тоглолтон дээр тоглолтыг эргүүлэн авчрах хэцүү байх болно. Гэвч хөлбөмбөгт юу ч болж болно. Бид хамгаалалтад болон багийн довтолгоон дээрээ алдаа гаргаж болохгүй. Өнгөрсөн тоглолтон дээр Арсенал бөмбөгийг хурдан дамжуулж, эзэмшсэн тоглолт үзүүлсэн.
Би ч гэсэн энгийн алдаануудыг олон гаргасан. Бид хэт их санаа зовнисон. Бид алдахгүй байж болохоор хоёр гоал алдсан. Хариуцлага хүлээн үүрэг хариуцлагаас бултсан тоглот үзүүлсэн. Эсрэг багийн бөмбөг эзэмшилт болон тэдний бөмбөг дамжуулалтыг тасалж чадсангүй.
Хоёрдугаар хагаст үзүүлсэн тоглолтоо Арсеналын талбай дээр үзүүлж чадах юм бол бид хүссэн үр дүндээ хүрч чадна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:46 pm

Mirabelli: Reina сонирхож байна
Massimiliano Mirabelli: Бид Napoli багт Pepe Reina-н агенттай уулзахыг хүсэж байгаагаа сануулсан. Учир нь бид түүнийг Миланд авчрах боломжтой эсэхийг мэдмээр байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:47 pm

Aubameyang: Миланд байсан маань азтай хэрэг

Aubameyang Арсенал багийн албан ёсны веб хуудсанд өөрийн Миланд байсан цаг үеээ эргэн дурссан ярилцлага өгснийг хүргэж байна.
Би Миланд байхдаа их залуу бага туршлагатай байсан.
Гэхдээ би тэнд хэрхэн мэргэжлийн тоглогч болох гэдэгт суралцсан. Би тэнд байсандаа азтай байсан. Учир нь намайг тэнд байх үед Paolo Maldini, Alessandro Nesta, Kaka, Clarence Seedorf, Ronaldo гэх мэт олон шилдэг тоглогч нар байдаг байсан.
Би их ичимхий хүн байсан. Гэхдээ тэдгээр шилдэг тоглогч нарын тоглолтыг үзэж тэднээс ихээр суралцсан.
Гэр бүлийнхэн нь Арсеналыг дэмжиж байна уу эсвэл Миланыг уу?
Мэдээж тэр Арсеналыг дэмжинэ хэдий тэд Миланд өсөж торнисон ч гэсэн. Бид Миланы клубийн замналаар явсандаа маш азтай гэвч гэвч амьдрал ингэж эргэлээ. Одоо бид Арсеналыг дэмжиж байна.
Гэртээ тэд Арсеналыг дэмжих болно. Гэхдээ бид Улаан харуудыг ихээр хүндэлдэг. Тэд бүхэл гэр бүлийнхэнд минь маш ихээр тусалсан. Бид тэнд байсан маань маш их аз завшаантай хэрэг юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:51 pm

Enzo Montepaone: Миланд өөрийн түүхээ бичиж чадна

Lucas Biglia агент Enzo Montepaone өөрийн үйлчлүүлэгч нь Хятадын багуудын саналаас татгалзсан мөн өөрийн хүчээр Милан түүхэнд өөрийн нэрээ дуурсгаж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Миний бодлоор, Түүнийг 13 жилийн турш мэдэхийн хувьд, түүнтэй өдөр бүр ярилцдагийн хувьд бид түүний хамгийн сайн тоглолтыг хараагүй л байна.
Түүний хувь заяа илүү чухал сайн тоглолт толилуулахаар бичигдсэн. Би өөрийн гараар Миландах түүхээ бичнэ гэдэгт би итгэлтэй байна.
Өвлийн наймааны цонхоор түүнд Хятадын Hebei болон Guangzhou багуудаас санал ирсэн нь үнэн. Гэвч тэр тэдэнд үгүй гэж хариулсан. Тэр өөрийн хөлбөмбөгийн замналаа Миланд дуусгахыг хүсэж байгаа. Энэ бол түүний Россонери өмсгөлийг өмссөн цагаас эхлүүлэн хүссэн зүйл"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:51 pm

Gomes: Barcelona-д там шиг л байна

Juventus болон Milan багуудын хараанд байгаа André Gomes одоогийн тоглож буй Barcelona багтаа тийм ч сайнгүй байгаа бололтой. Өөрийнхөө одоогийн нөхцөл байдлаа бага зэргийн там шиг болсон хэмээн тодорхойлов. Valencia багаас Barcelona-д очсон цагаасаа л эхлүүлэн хөгжөөн дэмжигч нарт хүчтэй шүүмжлүүлж ирсэн тэрээр магадгүй энэ зун Италийн хоёр том багийн нэгэнд очиж болохыг үгүйсгэхгүй юм.

"Би хөлбөмбөгийн талбай дээрээс сайхан мэдрэмж мэдрэхгүй байна.Би хийж байгаа зүйлээсээ баяр баяслыг мэдрэхгүй байна. Эхний зургаан сар дажгүй сайхан байсан. Гэвч юмс өөрчлөгдсөн. Магадгүй буруу үгийн сонголт сонгож хийж байж болох юм. Гэхдээ энэ дэх байр байдал маань бага зэргийн там шиг болж байна. Учир нь би илүү их дарамт шахалт мэдэрч байна
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:52 pm

Gattuso: Бид түүхийг бүтээхэд бэлэн байна

Эргэн эрэлт хийх боломжтой талаар?
Бид ийм гайхалтай цэнгэлдэхэд тоглохдоо бахархаж байна. Бидний үүрэг бол энэ тоглолтод бүхнээ зориулах. Бид энэ тоглолтын өмнө шаргуу бэлтгэл хийсэн. Миний бодлоор бид энэ удаа илүү сайн бэлдсэн. Хоёр багийн эхний тоглолтонд бид зөв хандлагаар тоглоогүй. Энэ удаа бид илүү нэгдмэл нягт баг байх хэрэгтэй. Бид өөрсдийн хамгийн сайнаа гаргах гэж үзэх болно. Бидэнд алдах зүйл байхгүй ээ.

Төгс тоглолтын талаар?
Энэ тоглолт амаргүй тоглолт болно гэдгийг бид мэднэ. Бид энэ тоглолтод бэлэн байхаар заяагдсан. Энэ бол хөлбөмбөг. Хүмүүсийн таавар таамаглалыг ялан сөрөн гарч гарч ирж түүхийг бичнэ гэхээс илүү гайхалтай сайхан зүйл гэж байхгүй билээ. Өнөө шөнийн тоглолт хүнд болох болно. Бид өөрсдийн бүхнээ зориулах болно. Учир нь энэ бол бидний мөрөөдөл. Гэвч бид үүний тулд төгс тоглолт гаргах хэрэгтэй болохыг мэднэ.

Donnarumma талаар
“Gigio өнөөдөр гараанд гарах болно. Би түүнтэй өдөр бүр ярилцдаг. Тэр бол миний кофе хамт уудаг цөөхөн хэдэн тоглогчдын нэг. Эдгээр хэдэн саруудад бид үргэлж сайн харилцаатай байсан. Тэр бол маш залуу тоглогч ба түүнд зааж зөвлөх хүн хэрэгтэй хэвээр байгаа. Заримдаа түүнд өөрт нь сайн чадвартай тоглогч болохын сануулж хэлэх хэрэг гардаг. Хөгжөөн дэмжигчид түүнд хатуу байж болох юм. Тэд түүнийг насыг мартсан бололтой. Донна өөрийн тоглолтондоо л анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр анхаарлаа төвлөрүүлэхээ больбол хэрэггүй алдаануудыг гаргаж эхлэх байх.

Багийн довтолгооны талаар?

Nikola (Kalinic) болон André Silva нар багийнхны тусламж дэмжлэгт найдаж байна. Тэдний хувьд гоал оруулах нь чухал зүйл. Би өөрийн залуусаасаа өсөж том болж эв нэгдэлтэй байдлыг олж харсан. Бид баг дотроо их чухал зүйлийг болгосон ба цааш бие биеэ дэмжих хэрэгтэй. Calhanoglu сайн байгаа. Би түүний тоглолтонд сэтгэл хангалуун байна. Хэдий тэр сүүлийн хэдэн тоглолтонд сайн тоглоогүй ч гэсэн тэр үргэлж багийнхандаа тусалдаг. Манай багийн нэг бэрхшээл ядралт байж болох юм. Гэхдээ энэ бэрхшээлийг давахын тулд бид шаргуу бэлтгэл хийж өөрсдийн бие бялдраа дээд түвшинд байлгах гэж үздэг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:52 pm

Suso: Сан Сирод хийсэн эхний тоглолт тийм ч сайн болоогүй. Өнөө шөнө бид ухаалаг зөв санаа бодолтой тоглож нэг баг шиг тоглох хэрэгтэй. Энэ тоглолт бол бидний хувьд маш том шалгуур юм. Учир нь бид маш чухал цэнгэлдэхэд тоглох болно. Бид бүхий л чадлаа зориулах болно. Арсенал багийнхан бусдыг татсан сонирхолтой, довтолгооны хбөлбөмбөг толилуулдаг ба тэд маш сайн баг. Бид болгоомжтой байх хэрэгтэй гэхдээ бид нэг баг болж тогловол бид цааш шалгарч чадна. Лондонд бидэнд алдах юм байхгүй ээ. Миний хувьд Genoa багийн эсрэг хийх тоглолтонд бэлдхээс илүү хүнд болж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Mar 17, 2018 1:54 pm

#TBT: Европын тавцандах гайхалтай эргэн эрэлт, Munich 2007

Лондон хотноо хэдхэн цагийн дараа Их буучидтай бид Европа лигийн хүрээндэх хариу тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтоос өмнө 2007 онд Германд хийж байсан гайхалтай нэгэн тоглолтын эргэн дурсъя.

MUNICH: Гайхалтай угтан авалт
2006-2007 оны Аваргуудын лигийн хасагдах шатанд Milan vs Bayern багууд таарч эхний тоглолт Милан талбай дээр бол 2:2 тэнцэж байсан. Улаан харууд хариу тоглолтоо хийхээр Munich явсан. Германы багийн хөгжөөн дэмжигчид аль хэзээний шигшээ тоглолтонд оролцох Грекийн газрын зурагтай баннераа бэлдсэн байлаа. (2007 оны Ав.Лиги финал Грек улсын Афин хотноо болсон юм) Мөн тухайн үед Германы хэвлэлүүд Pippo Inzaghi жүжиглэн унагч хэмээн цоллож байсан юм.

Бүгд Ancelotti төлөө
Улаан Харууд 2007 оны 4-р сарын 11 нд Allianz Arena- цэнгэлдэхэд Аваргуудын лигийн финалд шалгарахын төлөөх ганцхан зорилготойгоор ирсэн юм. Rino Gattuso тухайн цаг үеийг эргэн дурсав: “Хэрэв бид цааш шалгарахгүй бол дасгалжуулагч Carlo Ancelotti ажлаасаа халагдаж болзошгүйг мэдэж байсан юм” багийн тоглогчид Carlo-г хүндэлж хайрладаг байсан ба бүгд хүчээ нэгтгэн түүний төлөө тулалдсан юм. 3-р сарын сүүлд багийн бүх шилдэг тоглогчид өөрсдийн сайн формдоо эргэн орсон юм.

Тоглолт
Хоёр багийн хариу тоглолт болохоос өмнө тоглолтын таавар, бооцоо Милан багийн эсрэг байлаа. Гэсэн хэдий ч Миланчууд тоглолтын эхний гоалыг оруулж чадсан юм. Эхний гоалыг Clarence Seedorf оруулж хоёрдах гоалын дамжуулалтыг Германы хэвлэлийнхэнд шүүмжлүүлж байсан Inzaghi-д өгсөн юм.

BAYERN MUNICH 0-2 AC MILAN

BAYERN MUNICH: Kahn, Salihamidzic, Lucio, Van Buyten, Lahm, Ottl (46’ Santa Cruz), Hargreaves, Van Bommel, Lell (77' Goerlitz), Makaay (62' Pizarro), Podolski. Coach: Hitzfeld.
AC MILAN: Dida, Oddo, Nesta, P. Maldini, Jankulovski, Gattuso (87' Cafu), Pirlo, Ambrosini, Kaká, Seedorf (80' Gourcuff), Inzaghi (70' Serginho). Coach: Ancelotti.
Шүүгч: Mejuto Gonzalez.
Гоалууд: 27' Seedorf (M), 31' Inzaghi (M)
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests