AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Feb 05, 2018 10:54 pm

Уг нь хожчих л байсан газар юм даа... Тулгаа гээд гишүүн болсон болоогүй бүх л мэдээг орчуулаад хамаад оруулчих юм.
Зарим нь аль өнгөрсөн мэдээ ч явж л байх юм. Жоохон шүүж байвал дээр биш үү?

Калабриаг шар авчихаад дахиад улайраад байхад нь Рино суулгах байсан юм даа...
Ингээд 2 оноо алдаад 8д орчих гэж... Манайх одоо оноо алдаж тун болохгүй л байгаад байгаа юм даа

@Шинода
Анхнаасаа Абате тоглож байсан. Калабриаг улаан авсны дараа Лука орж ирсэн...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Mon Feb 05, 2018 10:57 pm

Гэснээс энэ Сильва яасан ч формондоо ордоггүй нөхөр вэ дээ...
Өчигдөр ганц нэг гоол хийчих болов уу гэж горьдсон байдаггүй шүү... Нэг л болж өгөхгүй байна даа
Эсвэл ингээд байнга тоглуулаад байвал сайжрах юм болов уу
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Feb 06, 2018 3:17 pm

Gattuso: Магтаал миний уурыг хүргэдэг

Өнгөрөгч бүтэн сайн өдөр Улаан хараад Udinese багтай 1-1 тэнцэж хүснэгтийн 8-р байр руу ухарч аваргуудын лигийн байрнаас хамгийн багадаа 10 оноо алдаж байна.
Милан дасгалжуулагч Gennaro Gattuso багийнхаа байр байдлын талаар болон ирэх тойргийн талаар Milan TV-д ярилцлага өгчээ.

"Өнгөрсөн тоглолтод бид тэнцсэнээр боломжоо алдсан.
Улаан хуудас авахаас өмнө бид талбай дээр ноёрхож байсан.
Тоглолтын онооны харьцаа 1-1 болсны дараа бид довтолж тоглосон ч өөрсдөдөө олдсон 2-3 боломжоо ашиглаж чадалгүй муу тоглолт үзүүлсэн"

Ирэх тойрогт Spal багийн эсрэг тоглох тоглолтын талаар?
"Бидний талаар магтаал хэлэх үед миний уур хүрдэг. Тэгэхийн оронд лигийн хүснэгтийг хар.
Бид хэнийг ч дутуу үнэлж болохгүй.
Өмсөж буй өмсгөл, багийн чадавхаа, бүрэлдэхүүн талаасаа харвал бид хүснэгтийг харах хэрэгтэй. Бид үүнээс илүүг хийж чадна.
Бид магтаал сайшаалыг хойш тавьж нэгдмэл нэг байдлаар, тууштайгаар бэлтгэлээ цааш үргэлжлүүлэн хийх хэрэгтэй"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Feb 08, 2018 2:49 pm

Mirabelli: Belotti Миланы бай хэвээр

"Бид түүнийг Миланд авчрах гэж оролдсоныг бүгд мэдэж байгаа. Гэхдээ хэд хэдэн шалтгааны улмаас ингэх нь хүндрэлтэй байсан.
Тэр одоо ч гэсэн сайн тоглогч мөн Миланы хөгжөөн дэмжигч хэвээр. Магадгүй нэг л өдөр тэр өөрийн бага насандаа өмсөхийг хүсдэг байсан өмсгөлөө өмсөх болно"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Thu Feb 08, 2018 10:25 pm

Бонуччи: Гэр бүл, Хөгжөөн дэмжигчид, Ирээдүй

Милан багийн ахлагч Leonardo Бонуччи Италийн алдарт Vanity Fair сэтгүүлд өөрийн хүүгийн өвчин, Ювентус багийг орхин Милан багт ирсмэн, Зенит баг руу явах ойрхон байсан мөн ирээдүйд юу хийх талаараа ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.

Хагалгаанд орохоос өмнө тэр надруу хараад яг л арслан шиг архирсан. Тухайн аймшигт өдрүүдээс надад үлдсэн хамгийн тод дурсамж гэвэл энэ байна.
Европын аваргын дараа бид гэр бүлээрээ цугтаа байсан ба өглөө босоход Маттео -г нэг л сонин байхыг харсан. Бид эмнэлэг яваад тэндээсээ 25 хоногийн турш уяастай байсан.
Би үргэлж хүүдээ чи миний арслан шүү гэж хэлдэг байсан. Ямар үе тулгарснаасаа хамаараад тэр надруу архирч урам зоригтой болдог байсан.
Мэдээж хэрэг иймэрхүү үеүдэд чиний тэргүүн зорилго чинь өөрчлөгдөж бүх зүйлийг өөр өнцгөөс харах болно. Эцэст нь бүх зүйл сайнаар төгссөн бидний хувьд аз завшаантай хэрэг байлаа. Иймэрхүү цаг мөчүүд биднийг нэгдмэл болгодог. Би мөрөн дээрээ хоёр арслан шивүүлсэн. Маттео бол хамгийн зоригтой, харин Лорензо бол илүү сониуч.

Бонуччи хоёр хүү хоёулаа аавыгаа дагаад Ювентус багийн хөгжөөн дэмжигч болов уу гэж таамаглатал хүү Лорензо нь Турин хотынхон нөгөө нэг баг болох Torino багийн дэмжигч билээ. Тэрээр хүүгийнхаа талаар.
Хүү маань Торино багийн өмсгөл асуусаныг надад эхнэр маань хэлээгүй бүүр өмсгөлийн худалдаж аваад гэрт авчирснаа ч хэлээгүй. Би хүүхдүүддээ бүгд өмсгөлөө өмсөөд гэртээ Турины дербиг үзнэ шүү гэж хэлсэн. Гэтэл Лорензо Ториногын өмсгөлийг өмсөөд гараад ирсэн. Миний инээд хүрч зургийн дараад цахим сүлжээнд оруулсан юм.

Хэдэн сарын дараагаар Бонуччи Ювентус багаас Milan багт гэнэт шуугиан тарин ирсэн билээ. Хэвлэлийнхэн түүний багаас явах болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг бөгөөд харин энэ удаа тэрээрээ тэдгээр шалтгаануудынхаа нэгэн хөгжөөн дэмжигчидтэй холбон тайлбарлажээ.
Би сошиал медиа дээрх миний гэр бүлийг доромжилсон сэтгэгдлүүдийн бараг бүгдийн уншсан. Фанатууд чиний гэр бүлийг доромжлох үед цус буцлах шиг л болно. Ялангуяа чи тэдний хувьд чухал нэгэн гэдгээ мэдсээр байж шүү.
Би тэд нарын гэрт нь очоод болгоод өгөхийг хүсэж байсан. Гэвч эцсийн эцэст тэдгээр фанатууд гудамжинд таараад цуг зурагаа авхуулья, селфи хийе гэж гуйдаг нөхдүүдтэй л ижил. Чи зарим нэг сэтгэгдлүүдийг тоохгүй хаях хэрэгтэй. Сошиал медиа аюулт тарьж чадна. Бас эсрэгээр эерэг сэтгэгдлүүдийг хүлээн авах хэрэгтэй.

Сурвалжлагч түүнээс Ювентус багаас явах болсон шалтгаануудын нэгэн багийнхаа тоглогчидтой болон дасгалжуулагч Массимилиано Аллегритай Аваргуудын лигийн финалын тоглолтын завсарлагааны үеэр маргалдсан явдал мөн үү? хэмээн асуухад
"Аваргуудын лигийн шигшээ тоглолтын завсарлагааны үеэр багийнхантайгаа зөрчилдсөн зүйл байхгүй ээ гэж хариулсан юм"

Бонуччи Ювентус баг дах эхний жилүүдийнхээ талаар болон бараг багаас явах дөхсөн талаараа ярьсан юм?
Ювентус дах эхний жилдээ би ихэнхдээ сэлгээний сандал сууж, энэ байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг байсан. Би бараг л Оросын Зенит баг руу явах дөхсөн. Гэхдээ эхнэр маань миний хажууд байж надад цөхрөлтгүй шаргуу байдлыг өөрт минь ойлгуулахад үндэс суурь нь болсон юм.

Зодог тайлсны дараа юу хийх вэ?
Дасгалжуулагч болох гэж үзнэ дээ. Гэхдээ эхлээд карьераа дуусгаад гэр бүлтэйгээ аялахыг хүсэж байна. Бидний эхний зогсоол Перу байх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Feb 09, 2018 8:13 pm

Mirabelli: Gattuso Миланд 10 жил

Милан багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli дасгалжуулагч Gennaro Gattuso-г Милан багт 10 жил ажиллаж чадна мөн Andre Silva дэлхийн хөлбөмбөгийн ирээдүй болж чадна хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

"Харамсаж суух цаг хараахан болоогүй байна. Бид өнгөрөгч хугацаанд юу алдсанаа мэднэ гэхдээ бидэнд цааш туулах урт зам байна.

Vincenzo Montella халагдсаны дараагаар клубийн залуучуудын багийн дасгалжуулагч Gattuso-г үндсэн багийн дасгалжуулагчаар сонгосон билээ.Тэрээр түр зуурын дасгалжуулагч уу?
Би Gattuso-г Милан багт 10 жил ажиллаж чадна гэж итгэж байна. Бид Gattuso-г орлуулах өөр дасгалжуулагчийн талаар бодож энэ чиглэлийн дагуу ажиллаагүй байна. Түүнийг Милан залуучуудын багийн дасгалжуулагч байхад нь бид шийдвэрээ гаргасан.
Та бүхний нүдэн түүнийг дасгалжуулагчаар ажиллуулах нь аз туршсан үйлдэл мэт харагдаж болох юм. Гэхдээ багийн эзэд бидэнд багийн өмнөх дасгалжуулагч Montella-г орлох хамгийн боломжит хувилбарыг сонгохыг тушаасан. Бид Gattuso сонгосон. Учир нь бид түүнийг Миланд урт хугацаагаар ажиллаж чадна гэж үзсэн.

Россонеричууд өнгөрсөн зун хоёр ч шинэ довтлогчтой болсон ч гэсэн энэ улирал гоал оруулах тал дээр асуудалтай байгаа билээ.
"Бид олон гоал оруулахгүй байгаа нь үнэн. Гэхдээ баг хаалга руу олон цохилт хийж хаалга амжилттай онож байгаа. Silva бол бидний таамаглан хүлээсний дагуу тоглохгүй байгаа гэхдээ бидэнд дэлхийн хөлбөмбөгийн ирээдүй болсон тоглогч байгаа гэдэгт итгэлтэй байна. Улирлын эхэнд хүмүүс Hakan Calhanoglu шүүмжилж байсныг мартаж болохгүй . Харин одоо тэр бидэнд өөрийн юу чаддагаа харуулж байна шүү дээ.
Kalinic эдгэрэлт нь сайн байгаа. Patrick Cutrone бол гайхалтай нээлт болсон. Гэхдээ түүний мөрөн дээр хэт их хариуцлага үүрүүлэхгүй"

Милан клуб Sampdoria багийн хамгаалаач Ivan Strinic багтаа элсүүлэх болно хэмээх мэдээлэл саяхнаас хэвлэлээр тархаад байгаа билээ. Энэ талаар Mirabelli
"Бид олон зүйл дээр анхаарлаа хандуулж байна. Strinic ирэх зун чөлөөт агент болно. Бид түүнийг ажиглах болно. Бид хараахан хэнийг ч багтаа шинээр элсүүлээгүй байна. Тиймээс юу болох талаар хэлэх хэтэрхий эрт байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Feb 09, 2018 8:16 pm

Mirabelli: Gattuso Миланыг баг болгосон

Милан багийн спортын албаны дарга багийн дасгалжуулагч Gattuso талаар:
"Энэ залуу бүрэлдэхүүний ирээдүйн өмнө нь байна. Та тэднийг бүх тэмцээн уралдаанууд түрүүлж, тэмцээн бүрд эзэгнэн түрүүлэх талаар бодож болохгүй ээ. Гэхдээ эсрэгээр бид ойрын ирээдүйнхэн суурийг тавьж чадна.
Би Рино-г мэднэ. Бид түүний ажилд итгэж байна. Гайхалтай залуугийнхаа адил тэр бас гайхалтай сайн дасгалжуулагч. Дан ганц хатуужлын ч биш. Хүмүүс түүний талаар хэдэн жилийн турш ярихыг сонсох болно гэж би хүмүүст амласан.
Эхлэхэд үргэлж хэцүү байдаг. Би ч гэсэн эхэндээ бага зэргийн будлиж байснаа санадаг. Бид одоогоор ямар ч зүйлд хүрээгүйн үнэн гэхдээ бид нэг болж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Бид ялсан ч ялаагүй ч гэхдээ л бид нэг баг.
Gattuso ер бусын арга замаар хүн бүрийг дахин нэгдмэл нэг болгосон. Тэр дасгалжуулагчийн хувиар тийм ч их туршлагагүй байх гэхдээ тэр гайхалтай нэгэн гэдгээ баталсан.
Gattuso удирдлага доор бэлтгэлийн арга барил өөрчлөгдсөн.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 11, 2018 6:00 pm

Biglia: Gattuso надад итгэсэн

Spal vs Milan тоглолтонд lucas Biglia Миланы төлөө анхныхаа гоалыг оруулсан билээ. Тоглолтын дараах сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Би баяртай байна. Учир нь багт ирснээс хойш эхний зургаан сар хэцүү байлаа.
Би өвдөг нь дөө бэртэл авсан. Бэртэл маань эдгэсэн ч зовууртай байлаа. Над шиг тоглогч тогтвортой тоглох хэрэгтэй байдаг. Ингэхгүй бол өөрийн формоо хэзээ ч олохгүй.

Дасгалжуулагч Gattuso талаар?
Тэр болон түүний дасгалжуулагчийн багийнхан багт жинхэнэ багийн ухамсрыг нэвтрүүлж байна. Бид одоо маш их хожих, ялалт байгуулах хүсэл, урам зоригтой болсон. Тэр багт итгэл найдвар авчирч байна. Энэ нь түүнийг бусдаас ялгарах онцлог нь юм. Бид бүх зүйлийг 100 хувь хийж байна.
Би Andrea Pirlo-той харьцуулагдсан. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Би тиймэрхүү төрлийн тоглогч ч биш. Би багт тэнцвэрт байдлыг авчрах гэж хичээдэг. Би өөрийнхөө хэр хэмжээг мэднэ. Би өөрийнхөө хэмжээнд одоо л хүрэх гэж байна. Гэхдээ би өөрийнхөө хэр хэмжээгээ давуулан тоглох гэж хичээж байна.
Миний хувьд чухал гоал гэхдээ би Udinese багтай тэнцсэн явдлаас хойш 3 оноо авсандаа илүү баяртай байна. Бид улирлын чухал үед ирээд байна. Бид олон тоглолт хийх хэрэгтэй болох бөгөөд бидний зорилгод тэр бүх тоглолтууд амин чухал юм. Амархан тоглолт гэж байхгүй. Бид тоглолтыг хэрхэн барих, хэрхэн нэг баг шиг сөрөн тэсвэрлэхийг сурч байна. Мөн бидэнд өнөөдрийн тоглолтонд хожиход тусалсан чадвар байна. Дасгалжуулагч гэсэн чухал үүрэгтэй. Хүнд хэцүү үед надад итгэж байсан түүнд болон түүний дасгалжуулагчийн багийнханд баярласнаа хэлмээр байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 11, 2018 6:00 pm

Borini: Гоал оруулсандаа баяртай байна

Би гоал оруулсандаа баяртай байна. Би шаргуу бэлтгэл хийж байгаа. Би гоал оруулахыг тэсэн ядан хүлээж байсан. Харин өнөөдөр гоал орууллаа. Би талбай дээр өнгөрүүлэх цаг хугацаагаа баяртайгаар өнгөрүүлэхийг хүссэн. Энэ цэнгэлдэхэд тоглох хэцүү, энэ талбай дээр Интер милан хүртэл тэнцсэн. Тэд бидний эсрэг олон боломжууд гарган тоглосон бүүр хаалганы шон хүртэл онсон. Cutrone бол байгалиасаа заяагдсан гайхалтай довтлогч. Европа лиги тэмцээний хүрээнд хийх тоглолтонд бид нэг баг шиг сайн тоглож Болгараас сайн үр дүн авах хэрэгтэй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 11, 2018 6:00 pm

Статистик мэдээлэл

2016 оны 10-р сараас хойш анх удаагаа Миланчууд Серья А лигидээ 6 тойрогт ялагдаагүй үзүүлэлттэй явна. (4 ялалт 2 тэнцээ).

Улаан Харууд сүүлийн 5 тоглолтынхаа 4 дэн хожил байгуулаад байна.

2017 оны 4-р сард Россонеричууд Palermo багийг 4:0 хожсоноос хойш анх удаагаа ийнхүү 4 онооны зөрүүтэй хожиж байна.

Spal багийн эсрэг Patrick Cutrone хоёр гоал оруулсан нь түүний Италийн серья А лигид оруулж буй анхны хоёр дубль юм.

2013 оны 10-р сарын 6нд Muntari Ювентус багийн эсрэг оруулж байсан гоалоос хойш Миланы хамгийн хурдан гоалыг өчигдөр Crutone Spal багийн эсрэг орууллаа. 1 минут 41 секунд

Patrick Cutrone Серья А лигид 5 гоал оруулаад байна. Энэ бүгдийг гараанд гарч тоглохдоо оруулаад байна.
Fabio Borini Серья А лигид 10 гоал орууллаа. 2012 онд Рома багт тоглож байхдаа Palermo багийн хаалганд хамгийн сүүлд гоалдаж байжээ.

Lucas Biglia 24 тоглолтын дараа анх удаагаа Милан төлөөх гоалоо орууллаа.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 11, 2018 6:02 pm

Cutrone: Нэгдүгээрт Баг байх ёстой

Милан багийн академиас гарч ирсэн Patrick Cutrone энэ улирлын өөрийн 12 дах гоалоо өчигдөр шөнө Spal багийн эсрэг орууллаа. Тэрээр энэхүү тоглолтын баатраар тодорсон бөгөөд тоглолтын дараа өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

"Бид энэ тоглолтыг хэцүү тоглолт болохыг мэдэж байсан. Миний оруулсан эхний гоалын дараа бид өөрсдийн тоглолтоо алдалгүй тоглосон.
Цааш яг ийм янзаараа үргэлжлүүлэн тоглоно гэж найдаж байна. Гэхдээ хамгийн түрүүнд багаа тавих хэрэгтэй. Харин үүний дараа би өөрийнхөө талаар бодно.

Pippo Inzaghi тоглолтыг санагдуулам тоглолт үзүүлсэн талаар?
Pippo Inzaghi Миланы түүхэндэх шилдэг тоглогчдийн нэг байсан. Би түүнийг маш их хүндэлдэг. Хэрэв та надаас одоо үеийн шилдэг тоглогчдоос хэн нь хамгийн их таалагддаг вэ гэж асуувал би Andrea Belotti гэж хариулна.
Одоо бид Европа лигид анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь дөрөв дэх өдөр биднийг чухал тоглолт хүлээж байна.
Би Vincenzo Montella-д их өртэй хүн. Учир нь тэр миний хөлбөмбөгийн замналыг эхлүүлсэн. Мөн Gattuso ч гэсэн намайг тогтвортой тоглуулсан нэгэн. Бид хоёрын харилцаа маш сайн. Би үргэлж дасгалжуулагчаа сонсдог. Надад түүний тоглолт эхлэхээс өмнө намайг зоригжуулдаг нь таалагддаг.
Би өөрийнхаа оруулсан хоёр гоалын нэгийг гэр бүлийнхэндээ нөгөө нэгийн тоглолт эхлэхийн өмнө намайг хоёр гоал оруулна гэж хэлсэн Andrea Conti-д зориулж байна. Би түүнийг талбайдаа хурдан эргэн ирнэ гэж найдаж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 11, 2018 6:04 pm

Gattuso: Cutrone улам сайжрах хэрэгтэй

Өчигдөр шөнө явагдсан Спал vs Милан багуудын тоглолтод Миланы залуу довтлогч Patrick Cutrone хоёр гоал оруулан багаа хожил хөтөлсөн билээ. Уг тоглолтын дараа Милан багийн дасгалжуулагч Gattuso өөрийн багийн довтлогчийнхоо талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Cutrone цааш сайжрах ёстой. Учир нь тэр зөн совингоороо, бага зэргийн ур чадвараараа тоглодог гэж хүмүүс хэлдэг нь худлаа. Би түүнд хоёдугаар давхраас ирсэн бөмбөгийг тогтоон авах, бөмбөгийг удирдах бас бага зэрэг хүлээх талаар суралц гэж хэлсэн. Учир нь одоогоор тэр бөмбөгөө амархан алдаад байна. Бөмбөг хаана очихыг унших чадвар түүний цусанд байна. Үүнээс бусад чадвараа тэр туршлага хуримтлуулж, өөрөө сайжруулах хэрэгтэй. Түүний нэрийг Patrick Cutrone гэдэг болохоос SuperPippo Cutrone биш. Тэдэнд ижил талууд байдаг. Гэхдээ ижил тоглогчид биш.Тэр даруу, төлөв зантай. Тэр тоглолтод оролцохдоо гол баатрын үүрэг гүйцэтгэж чадаагүй үед уурладаг. Гэхдээ түүний насанд дээр энэ бол энгийн зүйл. Cutrone олон жилийн турш Серья А лигийн шилдэг тоглогч байх болно”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 11, 2018 6:06 pm

Gattuso: Calhanoglu-г буруугаар бодож байсан

Миний зорилго бол эдгээр тоглогчдийн анх ирэх үед ямар үнэлгээтэй байсан тийм хэмжээнд нь буцаан аваачиж тэдний хамтран тоглуулж нэг баг болгох юм.
Баг бүрэлдэхүүн дотороос Calhanoglu, Suso, Bonaventura, Romagnoli нар сайжирсан. Hakan намайг гайхшруулсан болохыг хэлмээр байна.
Би түүний цохилтын талаар мэднэ. Гэхдээ би түүнийг удаан гэж боддог байсан. Би түүнийг олон талын чадвартай, цогц тоглогч болж чадна гэж таамаглаагүй.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Feb 12, 2018 11:53 am

Энэ формоороо байвал Ав.лиг ч үлгэр биш байна даа..

3, 4-т яваа Интер, Лациогоос 10,9 оноо зааглагдаж байна..

Үлдсэн 14 тойрогт бол барих боломжтой л харагдаж байна..

Гол нь Европа, Цом 2тоо хэр ядралт авахаас бас шалтгаалах биз..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Feb 13, 2018 7:39 pm

Хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй багууд

CIES Football Observatory-с өнгөрөгч хөлбөмбөгийн өвлийн арилжаа наймааны цонхоор хийгдсэн наймаануудыг оролцуулаад Европын хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй багуудын жагсаалтыг гаргасан байна. Италиас шилдэг аравт Juventus баг орсон байна.
Juventus багийн бүрэлдэхүүн €448 саяын үнэтэйгээр хүснэгтийн наймд бичигджээ. Тус багийн хамгийн үнэтэй тоглогчоор Gianluigi Buffon €52 саяар нэрлэгдсэн байна.
Хүснэгтийн нэгдүгээр байранд Manchester City €878сая. Хоёрдугаар байранд Paris Saint-Germain €805 саяар бичигджээ. Эдгээрийн араас Manchester United €747 сая, Barcelona €725 саяын үнэтэйгээр тус тус оржээ.

АС Milan багийн хувьд Италидаа хоёрт орох хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй багийн тоонд орсон байна. Тэдний өнгөрсөн зун зарцуулсан үнийн дүн дээр одоогийн бүрэлдэхүүний үнийн дүн нийлээд €305 сая болжээ.

Romaчуудын хувьд €262саяаар 17-р байранд. Харин Интерчууд €217 саяар 20-р байранд бичигдэж байна.
Италийн Серья А лигийн тэргүүлж буй Napoli-чууд €204 саяын үнэтэйгээр 21-р байранд бичигдэж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Feb 13, 2018 9:18 pm

Милан багийн Puma-тай байгуулсан гэрээ €15сая уу?

Италийн Gazzetta dello Sport сэтгүүл Германы хувцас загварын Puma компани Милан багтай хамтран ажилласнаар Улаан Харуудад жилийн 15€ саяыг өгж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байна. Мөн тэдний мэдээлж буйгаар одоогийн Adidas компани Улаан Харуудад өгч болох мөнгөн дүн нь €19.7 сая ажээ. Мэдээж энэ үнийн дүнд тэднийг талбай дээр сайн тоглож, аварга болсон тохиолдолд хэрэгжих байсан байх. Хэрэв энэ үнийн дүн үнэн бол Россонеричууд лигидээ Juventus багийн ардаас өмсгөл, хувцас хэрэглэлээс ашиг олдог хоёр дах том баг болох юм. Juventus клуб Adidas компаниас жилийн €23саяыг авдаг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Feb 16, 2018 7:58 pm

Reus Милан клубд ирэх үү?
Италийн Calciomercato.com мэдээлж буйгаар Милан клуб Германы Borussia Dortmund багийн Marco Reus-г сонирхож байгаа ажээ. Тэдний мэдээлснээр Улаан Харуудын спортын албаны дарга Massimiliano Mirabelli энэ долоо хоногт Германд ирж Reus болон Julian Weigl нарын тоглолтыг үзсэн аж.
Энэхүү наймаа биеллээ олоход ихээхэн төвөгтэй байж болох юм. Учир нь түүний үнэ €50 сая, мөн түүнийг багтаа нэгтгэх хүсэлтэй багуудын тоонд Manchester City, Manchester United, Barcelona багууд байгаа юм.
Reus хувьд 2019 оны 6-р сард багтайгаа байгуулсан гэрээ нь дуусах юм.
Россонеричуудын хувьд түүнийг багтаа нэгтгэх гол давуу тал нь тэдний хувцас хэрэглэлийн шинэ хамтрагч Puma байх болно гэж үзэж байна. Borussia Dortmund багийг Puma компани ивээн тэтгэдэг бөгөөд наймааг амжилттай болоход ивээн тэтгэгчийн нөлөө их байх болов уу хэмээн таамаглаж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Feb 16, 2018 8:49 pm

Ludogorets vs Ac Milan стат

Ас Милан баг өөрсдийн хийсэн сүүлийн 9 тоглолтондоо хожигдоогүй явна. Хамгийн сүүлд тэд 2016 оны 3-р сард ийм үзүүлэлт үзүүлж байжээ.

Ас Милан Болгарын багуудтай 6 удаа тоглохдоо бүгдэнд хожил байгуулаад байна. Үүнээсээ 5 тоглолтонд нь гоал алдаагүй гэх үзүүлэлт үзүүлжээ.

Patrick Cutrone бүх тэмцээнүүдийг оролцуулаад 13 гоал энэ улиралд оруулаад байна.

Европа лигийн тэмцээний гоалын дамжуулалт өгсөн тоглогчдын хоёрдугаар байранд 4 гоалын дамжуулалттай Hakan Calhanoglu явж байна.

Ricardo Rodríguez Миланы төлөө 4 гоал оруулаад байна. Эдгээрийнхээ хоёрын торгуулийн цохилтоос оруулжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Feb 16, 2018 9:10 pm

Cutrone: Inzaghi-тай харьцуулах эрт байна

Өнөө өглөө Европа лигийн хасагдах шатны 32 багийн тоглолтууд болж өндөрлөлөө. Милан клубийн хувьд Болгарын Лудогрец багийн талбай дээр зочлон тоглож 3:0 хожил байгуулсан билээ. Миланы залуу довтлогч Cutrone тоглолтын гоалын салхийг хагалсан билээ. Тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

Cutrone: "Би үнэхээр их баяртай байна. Учир нь бид их хүчтэй багийн эсрэг тоглож хожлоо. Бид эхлэлээ тийм сайн эхлүүлээгүй ч бид сайн тоглосон. Багийн хувьд эхний үед дуусахаас өмнө тоглолтыг тэргүүлж чадах байсан. Би Calhanoglu болон Suso нартай хамт тоглох дуртай. Би бөмбөг чиглэн явах газрыг мэдэж тийш явахыг хичээдэг. Би өнөөдрийн тоглолтонд дахин гоал оруулах боломжтой байсан. Өнөөдрийн тоглолтын үр дүн эерэг дүнгээр өндөрлөлөө. Гэхдээ бид уг тоглолтонд анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй учир нь тоглолт дуусаагүй байна. Тэд нар маш аюултай баг.
Милан залуу тоглогчийн оруулсан тоглолтын эхний гоал Милан домог Pippo Inzaghi-г санагдуулам байсан билээ. Сурвалжлаг түүнээс энэ талаар асуухад:
Намайг түүнтэй адилтгасанд би баяртай байна. Учир нь тэр Миланы шилдэг довтлогч байсан. Гэхдээ намайг түүнтэй харьцуулах нь хэтэрхий эрт байна"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Fri Feb 16, 2018 9:31 pm

Hakan Calhanoglu: Гоал алдахгүй байх нь үргэлж чухал байдаг.

Өнөө өглөө Европа лигийн хасагдах шатны 32 багийн тоглолтууд болж өндөрлөлөө. Милан клубийн хувьд Болгарын Лудогрец багийн талбай дээр зочлон тоглож 3:0 хожил байгуулсан билээ.Турк хагас хамгаалагчийн тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

Calhanoglu: "Баг бүрэлдэхүүн хамгаалалтын тал дээр сайн байсан. Гоал алдахгүй байх нь үргэлж чухал байдаг. Би хөндлөн дамжуулалт өгсний дараа Cutrone мөргөхийг хараагүй, бүх зүйл хурдан болж өнгөрсөн. Би түүнийг гоал оруулсан баяртай байна. Бид серья А лигид анхаарах хэрэгтэй. Мөн үргэлжлүүлэн хүснэгтийн дээд хэсэг руу гарах хэрэгтэй. Лигидээ ирэх тойрогт Sampdoria багийн эсрэг хийх тоглолт их чухал. Дасгалжуулагч Gattuso бүх тоглолтонд биднээс 100% байхын хүсдэг. Өнөөдөр болсон тоглолт ч тэр ирэх бүтэнсайнд хийх тоглолт ч тэр. Аль алинд нь"
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Feb 18, 2018 11:13 am

Gattuso: San Siro цэнгэлдэх бол Sampdoria багийг хожих бидний зэвсэг

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:45-д Италийн Серья А лигийн 25-р тойргийн хүрээнд Милан баг талбай дээрээ Sampdoria багийн хүлээн авч тоглох хуваарьтай байна. Тоглолтын өмнө багийн дасгалжуулагч gattuso сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Sampdoria багийн хожих зэвсэг нь Сан Сиро цэнгэлдэх юм

Өнөөдрийн тоглолтонд бидэнд хамгийн их хэрэг болох зүйл бол бидний хөгжөөн дэмжигчид байх болно.Өрсөлдөгч багт Сан Сиро цэнгэлдэхэд 50,000 хөгжөөн дэмжигчдийн багаа дэмжих чимээн дунд тоглох нь хэзээ ч хялбар биш юм. Яг л Лацио баг хамгийн сүүлд манай талбайд зочлон тоглосон шиг. Энэ яг л цаг шиг байсан. Милан багт энэ хэрэгтэй. Хөгжөөн дэмжигчид сайхан тоглолт үзэх болно хэмээн найдаж байна. Бид сайн тоглох хэрэгтэй ба би хамгийн сайн гарааны 11 тоглогчийг гараанд гаргах хэрэгтэй. Бас цэнгэлдэхэд цугласан олонд урам зориг өгөх хэрэгтэй.

Чухал тоглолт
Бид ямар нэг алдаа гаргаж болохгүй учир нь тэд биднээс гурван онооны дээгүүр хүснэгтэнд бичигдэж байна. Би энэ тоглолтонд сайтар бэлдэх хэрэгтэй. Тэд маш сайн бэлтгэгдсэн бас сайтар бэлтгэл хийсэн. Бид маш сайн тоглолт үзүүлэх хэрэгтэй. Би ямар ч ядарлаа гэх зүйлийг сонсмооргүй байна. Учир нь олон хариуцлагатай зүйлс энэ тоглолтын ард байна. Хэрэв бид Ludogrets эсрэг тоглосон шиг эхний 20 минут тогловол бид аюултай байдалд орж болзошгүй.

Эсрэг багийн талаар?
Sampdoria багийн дасгалжуулагч Giampaolo-тай дасгалжуулагчийн нэг ангид сууж байсан. Би худлаа хэлэхгүй ээ. Би түүнээс олон санаа хулгайлсан. Би түүнийг сайн дасгалжуулагч болохын мэднэ.
Харамсалтайн бид энэ тоглолтонд хангалттай сайн бэлдэх цаг гарсангүй. Би бага зэргийн санаа зовж байна. Яагаад гэвэл би Sampdoria багийнхан хэр сайн тоглодог болохыг мэднэ. Бид өөрсдийнхөө тактикдаа хянуур байж ямар нэг алдаа гаргах ёсгүй хэрэв тэгвэл бид асуудалд орох болно.
Sampdoria баг өөрсдийн тоглолтынхоо сүүлийн 15 минутад олон гоал алддаг. Миний туслах эсрэг багийн үзүүлж буй энэ статистик мэдээллийг надад өгсөн.


Багийн хамгаалалтын талаар?
Би хамгаалалтад дээр Зөвхөн төвийн хоёр хамгаалагч бус дөрвөн хамгаалагчийн талаар яримаар байна. Хамгаалагчийн байрлал дээр тоглодог бүх тоглогчид багаараа сайн тоглож байна. . Ignazio Abate, Calabria, Antonelli. Заримдаа Borini хүртэл жигүүрийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Leo Bonucci бол энэ багийн үлгэр шигээ тоглогч. Аварга тоглогч гэдэг бол дан ганц сайн тоглодог хүнийг хэлэхгүй. Үргэлж бэлтгэлээ шаргуу сайн хийдэг, багийнхантайгаа үргэлж ярилцдаг хүнийг хэлнэ.Энэ баг үргэлж л мэргэжлийн болон агуу аварга тамирчидтай баг байсан. Bonucci-г дасгалжуулж буйгаараа бахархдаг.

Kessie тоглолтонд оролцохгүй болсон талаар?
Franck-ын шиг ур чадвартай тоглогчидтой өөр тоглогчид бидэнд байхгүй бид мэднэ. Энэ тоглолтонд Monto эсвэл Loca аль нэг нь түүнийг орлох тоглох боломжтой.Тоглолтонд бидэнд Monto илүү их туршлага болон чадвар өгч чадна. Loca бол залуу, талбайн сул орон зайг олж харж чаддаг ба мэдээж тэр Riccardo-с залуу нэгэн.

Cutrone талаар?
Cutrone өсөж том болж бас сайжрах хэрэгтэй гэж бодож байна. Тэр 20 настай ба цааш улам шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй бас амрах. Бид түүнээс хэт их зүйл хүлээж,багт тоглож явсан шилдэг тоглогчидтой харьцуулж, шигшээ багт багтах талаар ярьж болохгүй ээ.

Өөрийн ирээдүйнхээ талаар?
Өнөөдөр болох Milan vs Samp тоглолын талаар л одоохондоо бодож байна. Би энд өөрийн чадах чинээгээрээ л удаан баймаар байна. Энэ л миний хамгийн тэргүүний зорилт байнадаа.
Би энд байгаараа бахархдаг. Би багийн удирдлагууд болох Fassone болон Mirabelli нарт талархах хэрэгтэй. Учир нь тэд надад итгэсэн. AC Milan бол нэн тэргүүний зорилт.

Дараагийн зогсоол?
Өөрсдийн одоо үзүүлж буй тоглолтоо цааш үргэлжлүүлэн үзүүлэх. Талбай дээр зөв шилжилтүүдийг хийж, хоосон зай гаргаж чадах юм бол бид өрсөлдөгчдөө аюул тарьж чадна. Эзэмшиж буй бөмбөгөө алдах дургүй ээ. Бид энгийн тоглох гаргах хэрэгтэй учир нь бид нарийн хүнд дамжуулалт хийх гэж хичээх юм бол бид бөмбөгөө алдаж өрсөлдөгчдөө боломж, зай гаргаж өгөх болно.

Бид бол нэг баг?
Хэн ч бууж өгч болохгүй мөн бүгд үргэлж өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг үргэлж харуулж байх хэрэгтэй. Та нар Borini-г хар л даа талбай дээр 15 минут тоглоод гоал оруулж байна. Rodriguez сэлгээгээр гараад гоал оруулсан. Мэдээж баг бүрэлдэхүүнд хэн нэгэн баяртай сэтгэл хангалуун биш байгаа гэхдээ бид нар үргэлж 25 хүнээс бүрдсэн нэг баг бүрэлдэхүүн санаж байх хэрэгтэй. Өөрт чинь боломж гарах үед өөрийнхөө боломжоо ашиглахад бэлэн байх хэрэгтэй. Өнөөдөр хийх тоглолтонд би бэлтгэгдсэн байх хэрэгтэй ба бид юунаас ч айх ёсгүй. Талбайд гарахдаа бид хүчтэй баг болохоо мэдсэнээр гарах ёстой.

Бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаар?
Талбад гарч тоглохгүй байгаа залууст би итгэхгүй байгаа юм биш ээ. Харин талбайд гарч тоглож байгаа тоглогч нар ердөөсөө ядарсан зүйл харагдахгүй байгаа болохоор би талбайд гаргүй байгаа юм. Хэрэв хэн нэгэн ядарсан эсвэл бэртэл авч тоглоход бэрх болсон байхыг харах юм бол би залуусын солин талбайд гаргах болно.

Хөгжөөн дэмжигчид болон Donnarumma хоорондын харилцаа сайжирсан талаар?
"Тэдний харилцаа сайжрахын хүлээж л байсан юм. Gigi Donnarumma хэр залуу болохыг бид мэднэ. энэ бол сайн зүйл.Ludogrets багтай хийсэн тоглолтын дараа Gigi фанатууд дээр очиж тэдний нэгэнд өөрийн өмсгөлөө өгсөн билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Mon Feb 19, 2018 12:39 pm

Ойрдоо сайхан байна өө..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Жонон » Mon Feb 19, 2018 11:38 pm

Хэлээд юугхүү гоё бна.Энэ формоороо эхний 4-т багтчих юмсан.Өөр хүсэх юм одоохондоо алга.ЕЛ энэ удаагийн даваагаа даваад гайгүй учраа таарвал хол явахыг хичээх л бх
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Wed Feb 21, 2018 12:50 pm

Бонуччи: Гаттузог ирэхээс өмнө бид баг биш байсан.
Тэр ирснээр бид баг шиг баг болсон
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Tmshinoda » Wed Feb 21, 2018 12:52 pm

Милан он гарсаар 8 тоглолтооос 6 хожиж 2 тэнцжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests