Page 9 of 11

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Fri Jul 20, 2018 10:20 am
by Shaggy
Салах давгүй ээ FFP гээс болж Салахыг зарсан Бекер дээр бол овоо л мөнгө хийлээ, Мирантег бол арай ч гараанд гаргахгүй байлгүй дээ, чухам хэнийг авчрах юм байгаан, Аргентинаас Guido Herrera гэж нөхөртэй лав холбогдоод эхэлж, АС Милан-аас Сусо, тэгээд нэмж НЗонзиг авах юм байх өө

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Fri Jul 20, 2018 10:29 am
by Цогоо
Танайх манай Оспинаг аваач. Колумбын шигшээгийн гарааны хаалгач шт.

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Fri Jul 20, 2018 10:52 am
by Shaggy
Хаха би шийддэг байсан ч авахгүй байх өө, манайх энэ бекер шиг бөмбөг сайн оруулдаг хурдан тоглодог хаалгач авчрах байх

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Wed Jul 25, 2018 5:51 pm
by Shaggy
Шведийн Олсенг авчирлаа, ямар ч байсан Миранте гараанд гарахгүй нь, Барсаг шүүхдэх яриа гарчиж сайхан драма болж байнаа

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Wed Aug 15, 2018 6:39 pm
by rednasca
эдний жиргээний админ элэг авах юмаа...
Нзонзиг авчрахад замд нь булаалгуулахгүй гээд цэргийн хамгаалалттай авчирлаа энэ тэр... хаха...

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Aug 16, 2018 12:46 pm
by Shaggy

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Aug 16, 2018 2:19 pm
by Shaggy
За дахиад нэг наймаа хийгдэж магадгүй байна даа. Малкомыг алдсан уураа Бэйлигээр гаргана гэж үзэх нь тэгээд Хесус, Перроти нар үндсэндээ явах нь дээ. Уул нь Хесус бол үлдчихмээр л байгаа юм шиг байна лээ наймаа эцэслээд шинэ улирлын сэдвээ нээнэ дээ гоё оо

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Aug 16, 2018 5:50 pm
by Forza Juve
Нзонзи авчирааад аятайхан наймаа хийлээ. Севильягийн гарууд Нзонзиг 30 гэж зүтгэсэн хэвээр л байж, манайхан нэг хэсэг авах гэж үзээд өндөр үнэ хэлээд байхаар нь больсон.

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Fri Aug 17, 2018 5:16 pm
by Shaggy
Pastore, Kluivert, Cristante, Mirante, Coric, Marcano, Fuzato, Santon, Zaniolo, Olsen, Bianda, N’Zonzi гэсэн тоглогчдыг авчрахад 140 сая евро зарцуулж харин Nainggolan, Becker, Skorupski, Iturbe, Tumminello, Defrel, Peres, Zukanovic нарыг бэлэн 130 сая евро дараа төлөгдөх 20 саяаар явуулжээ.

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Aug 30, 2018 3:50 pm
by Forza Juve
Эднийх чинь Стрүүтмэнээ Марселийн Олимпик руу зарчихаж... жил бүр бас л хөөрхөн гарааны тоглогчоо явуулдаг болжээ... Найнгголан, Стрүүтмэн, Аллисон гээд нөхдийг энэ жил зарлаа...

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Aug 30, 2018 3:51 pm
by Shaggy
Стрүүтмэн ёстой гараанд гарах боломжгүй болоод явлаа гэж л таагаад байгаашт хэхэ

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Mon Sep 24, 2018 10:22 am
by Shaggy
Дасгалжуулагчаа халах уралдаанд, Интертэй хамт орох нь дээ лол

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Sun Sep 30, 2018 12:25 am
by Dj Tuvshin
Лацио нтр-ээ нухаал байгаам биш үү?

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Sun Sep 30, 2018 11:08 am
by Shaggy
Балбуулсан гэхэд гоё хожсоон, гэхдээ л нэг л болохгүй байна даа

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Mon Nov 12, 2018 10:47 am
by Shaggy
Болдгүйдээ яахуу гэсэн хаха манайхыг түрүүлэх гэсээр байтал Интер, АС 2 нь дийлдэхээ байлөө гэж

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Jan 31, 2019 5:03 pm
by Shaggy
Шүүгч рүү нулимсан, 7-1 дүүлсэн гээд сайхан байна өө, Дасгалжуулагчаа хусна гэдэг яриа дахиад гарлаа энэ улиралд 2 дохио!

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Fri Feb 01, 2019 2:26 pm
by Өсөхбаяр
1-7 гэдэг чарай чанга нүдүүлжээ

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Wed Feb 13, 2019 10:31 am
by Forza Juve
Энэ Заниоло гээд сүрхий залуу гараад ирлээ шүү.....

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Wed Feb 20, 2019 2:41 pm
by Forza Juve
Ромагийнхан цэнгэлдэх барих зөвшөөрлөө авсан болтой... тэгсэн цэнгэлдэх барих зардал нь 1 тэрбум евро гэнэ ээ. Манайх цагтаа 150 сая-аар барьсан, эднийх цэнгэлдэх барих нэрээр мөнгө угаах гэж байгаа болтой. :ногоон:

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Wed Feb 20, 2019 4:37 pm
by Dj Tuvshin
Forza Juve wrote:цэнгэлдэх барих зардал нь 1 тэрбум евро гэнэ ээ. Манайх цагтаа 150 сая-аар барьсан, эднийх цэнгэлдэх барих нэрээр мөнгө угаах гэж байгаа болтой. :ногоон:

Танай цэнгэлдэх барьсан үеэс хойш бензиний үнэ хэд дахин нэмэгдчихээд бнашд... :ногоон:

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Thu Feb 21, 2019 7:53 pm
by batudam
Zaniolo: Кака бол миний шүтээн

Миний шүтээн үргэлж Кака байсан. Би түүний тоглолтын арга барилд хайртай. Түүний бөмбөгөнд хүрэн тоглохыг харах гайхалтай сайхан байдаг байсан.
Би хөлбөмбөгийн замналынхаа гараагаа Genoa багийн U-13 насны ангиллаас эхэлж дараа нь Fiorentina багийн U-15 насны ангилалын багт очсон. Би тэнд U-19 насны ангилал хүртэл тоглосон. Гэвч тэр зун нь тэд надад өөрийг нь багтаах зай байхгүй байна гэж хэлсэн. Ингэж хэлсэн нь надад маш хүнд цохилт болсон учир нь би тэнд 7 жилийг үдсэн. Би тэнд найзуудтай болж гэр бүлийн нэг хэсэг мэт болсон байсан. Би долоо хоногийн турш уйлсан. Үүний дараа би ханцуйгаа шамлаад гэрийнхээ ойролцоох Entella баг руу явсан. Ингэж л тэндээс бүх юм эхэлсэн юм даа.
Virtus Entella багт өнгөрүүлсэн эхний сард би Залуучуудын багт нь байсан гэхдээ тоглолтонд оролцдоггүй байсан. Би эргэн тойрныхонтойгоо дасах хэрэгтэй байсан. Би тэнд улирлын өмнө бэлтгэл дуусцан багууд аль хэзээний жигдэрсэн байх үед ирсэн. Энэ нь надад бас л хэцүү байсан. Би аавынхаа La Spezia дах кафед уйлж байсан. би аавдаа: "Хэрэв би Virtus Entella багт тоглож чадахгүй бол агадгүй би өөрийн амьдралдаа хөлбөмбөгөөс өөр зүйл хэрэгтэй байх" гэж хэлсэн. Хариуд нь аав маань надад "Бэлтгэлийн сүүлийн долоо хоногийн зөвхөн бэлтгэлдээ бүрэн анхаарал хандуулаад үз" Бэлтгэлээсээ өөр юу ч бодохгүй бэлтгэлээ л хий гэж хэлсэн. Би яг л хэлснээр нь хийсэн.

Нэг тийм цаг үе ирж буйг би мэдэрсэн. Өөрийн дебютээ хийх боломж надад нэлээн ойртож ирсэн юм. Бид нар Vicenza-д байх үед манай баг 1:0 хожиж байсан бөгөөд дасгалжуулагч надад Биеэ халаа, Яагаад гэвэл чи талбайд гарах болно гэж хэлсэн. Гэвч удалгүй бид нэг гоал алдаж тэр намайг талбайд гаргахын оронд хамгаалагч талбайд оруулсан. Үүний дараа Benevento-д байхад миний аавын төрсөн өдөр болохоос нэг хоногийн өмнө би өөрийн дебютээ хийсэн. Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Би бүүр итгэж чадаагүй. Fiorentina багт хаягдаад нэг жил болооч үгүй байхад би өөрийн мэргэжлийн дебютээ хийсэн.

Аваргуудын Лигийн хүрээнд Реалмадридын эсрэг хийсэн тоглолтонд Рома гараанд гарч тоглосон тоглолтоо Zaniolo эргэн дурсав:

"Дасгалжуулагч багийнхантай 11 цагаас техникийн уулзалттай байсан. Тухайн үед бидэнд гарааны бүрэлдэхүүнийг хэлээгүй байсан. Уулзалтын дараа тэр надтай уулзах хүсэлтэй бaйгаа хэлсэн. Дараа нь бид уулзаад намайг Реалын эсрэг тоглуулмаар байна, намайг бэлэн үү гэж асуусан. Би түүнд бэлэн гэж хариулсан. Амрахын оронд би бүхэл өдрийг өрөөндөө тааз ширтэн өнгөрүүлсэн. Талбай дээр гараад би зөвхөн тоглох талаар мөн өөрийн хийж чадах зүйлсийнхээ талаар л бодсон. Хэрэв чи талбай дээр гарвал ийм л зүйлийн талаар бодно.
Daniele De Rossi над дээр ирээд тайвшир, хоёрын дамжуулалтаар хэрхэн тоглодог билээ тэгж л тогло гэж хэлсэн. Дараагаар нь Totti над дээр ирээд бас л ижил зүйл хэлсэн. Над дээр олны анхаарал их төвлөрч байсан. Гэхдээ би юу болж байгаагаас илүүтэй, талбай дээр юу хийж чадах талаараа ярихыг илүүд үзсэн.
Би хөлбөмбөгт хайртай. Энэ бол миний хийх дуртай, хайртай зүйл. Өөрийнхөө туулан өнгөрөөж буй энэ улиралдаа би баяртай байна. цаашдаа энэ хэвээрээ тоглоно гэж найдаж байна.

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Mon Mar 11, 2019 12:13 am
by Forza Juve
Ромагийнхан юу л болоод байна даа. Сая Португ барсангүй АЛ-ээс хасагдлаа.... хэдэн жилийн өмнө АЛ--д эрхийн төлөө урьдчилсан тоглолтонд тоглоод хожигдсон... тэрний дараа дасгалжуулагч Ди Франческог халсан бол Спорт хариуцсан захирал Мончи, бас хэд хэдэн удирдлагын нөхдөө хальж ер нь бүхлээр нь сольчихлоо... Раньери Фулхэмээс халагдаад энд хүрээд иржээ.

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Mon Mar 11, 2019 2:45 pm
by Shaggy
Харин ч сайхан юм боллоо, улирлын эхэнд Ди Франческог халах яриа гархад Мончи намайг хамт халаарай гээд хөдлөөгүй сая хоёуланг нь зэрэг халлаа. Мончигийн хувьд энэ зун хийсэн наймаанууд нь үр дүн авчраагүй шууд хариуцлага тооцлоо, одоо хархад Стрүүтман, Алиссон 2ыг үлдээх ёстой байсан гэдэг нилээд том асуудал үүсгэсэн байх. Раниеригийн хувьд манай хүнд үед сайн ажиллаж байсан гал алдуулчихгүй тоглуулчих чадвартай дасгалжуулагч хамгаалалт тааруу довтолдог манайх шиг багийг сайн удирддаг. Зун нилээд том шилжилтүүд хийгдэх байх. Энэ улирал албан ёсоор дууссан жоохон харамсалтай л байна одоо тэгээд яахав ийм л байдаг байна хойно. Багийн тоглолт энэ тэр бол үзхийн аргагүй болчихсоншт.

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Mon Mar 11, 2019 2:50 pm
by Жавхаа
Shaggy wrote:Харин ч сайхан юм боллоо, улирлын эхэнд Ди Франческог халах яриа гархад Мончи намайг хамт халаарай гээд хөдлөөгүй сая хоёуланг нь зэрэг халлаа. Мончигийн хувьд энэ зун хийсэн наймаанууд нь үр дүн авчраагүй шууд хариуцлага тооцлоо, одоо хархад Стрүүтман, Алиссон 2ыг үлдээх ёстой байсан гэдэг нилээд том асуудал үүсгэсэн байх. Раниеригийн хувьд манай хүнд үед сайн ажиллаж байсан гал алдуулчихгүй тоглуулчих чадвартай дасгалжуулагч хамгаалалт тааруу довтолдог манайх шиг багийг сайн удирддаг. Зун нилээд том шилжилтүүд хийгдэх байх. Энэ улирал албан ёсоор дууссан жоохон харамсалтай л байна одоо тэгээд яахав ийм л байдаг байна хойно. Багийн тоглолт энэ тэр бол үзхийн аргагүй болчихсоншт.

Claudio Ranieri дасгалжуулж байсан багууд....сонин л түүхтэй нөхөр байна нэг багтаа яагаад удаан байж чаддагүй юм бол?

Teams managed
1986–1987 Vigor Lamezia
1987–1988 Puteolana
1988–1991 Cagliari
1991–1993 Napoli
1993–1997 Fiorentina
1997–1999 Valencia
1999–2000 Atlético Madrid
2000–2004 Chelsea
2004–2005 Valencia
2007 Parma
2007–2009 Juventus
2009–2011 Roma
2011–2012 Inter Milan
2012–2014 Monaco
2014 Greece
2015–2017 Leicester City
2017–2018 Nantes
2018–2019 Fulham
2019– Roma

Re: AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

PostPosted: Mon Mar 11, 2019 2:58 pm
by Shaggy
Жавхаа wrote:

Дандаа нэг тийм шилжилт энээ тэрээ нь таарж байгаа клубээр дамжиж явсаншт манайд 2009 онд ирэхдээ кэйртэйкэр байж байгаад жинхлэгдээд манай клубын түүхэн дэхь хамгийн олон оноо авсан улирлыг дуусгаж байсан тухайн үед наймаанд мөнгө тавихгүй байсаар байгаад дуусгасан даа, олон жилийн дунджаас хархад манай Кристантег тултал нь ашиглаж лав чадах байх.