AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

AS Roma 2017/2018 Тоттигоос хойших I он

Postby Shaggy » Mon Aug 22, 2016 12:19 pm

За их ууртай байгаа болхоор сэдвээ ямар ч байсан нэг хожоод нээнэ гэж бодоод байлаа... Удинезег өчиггүй балбаснаар энэ улиралаа ямар ч байсан эхлүүллээ... Перроти 2 гоал хийж Сала, Жеко нар 1,1-ийг хийсэн бол төвд Парадес, Стрүүтмен 2 үнэхээр ид шидийн байлаа... Ингээд энэ зуны наймааг харая хамгийн түрүүнд, Пиянич пицдад дунд хуруу өгөе, тэгээд баярлалаа гэдгээ ч хэлэе Ювегээс өөр хаашаа ч явж болох байлаа даа. Дараа нь өнгөрсөн улирлын төгсгөлийн тун сайн хийсэн Динег багтаа үлдээсэнгүй манайх 13-аар жинхлэх боломжтой байсан ч дискоунт хүсээд ПСЖ мэдээж зөвшөөрсөнгүй харин, Барса Динег 19 хүргээд авхад ёстой энэ жил хөл бөмбөг үзэмгүй мэдрэмж төрсөнөө нуух юун. Гэхдээ харин ч наймааны цонхыг бодсоноос тун сайнаар дуусгаж чадлаа, ямар ч байсан Маналос, Рудигер гэдэг хамгаалалтын шугамаа үлдээж чадлаа, асуудалтай шесниг дахин үлдээснээс гадна, том биетэй тун их хүлээл байгаа аллисон бек гэдэг сайн хаалгачийг багтаа нэгтгэлээ. Баруун зүүн жигүүрийн хамгаалалтын асуудлаа Марио Руй, Эмерсон, Бруно Перес гэсэн батлагдсан, бас ч гэж өсөж дэвжих боломжтой 3 залуугаар нөхөж чадлаа. Төвийн хамгаалалт алдаа гаргах их, олон тэмцээнд будилсан зэрэг таагүй нөлөөг засахаар бас ч гэж туршлагатай Вермаг барсагаас (Порто дээр гараанд гараад жинхэнэ баг алсан), их том хамгаалагч болно гээд фэйлдсэн Хуан Хесүс, Фацио нарыг Интер, Тотоос авчирлаа. Өндөрөөр үнэлэгдэж байгаа Нигери довтлогч Садикыг нэг дүгээр багт албан ёсоор дуудсан бол, Санабриаг хамгийн хөгийн гэрээгээр Испани луу явууллаа. Энэ гэрээ 4 жил үргэлжлэх бөгөөд дараа жил буцаан авах тохиолдолд тэдээр, тэрний дараа жил тэдээр г.м нилээд сонин гэрээ. Кротонед 2 жил маш сайн тоглосон Федерико Рикиг энэ жил нэг дүгээр багт шууд дуудлаа. Харин зээлээр явуулсан тоглогчдын лист үнэхээр аймаар байгаа дундаж хэмжээнд үзчихээр нэг баг бүтэн бүрдүүлэх хэмжээний тамирчидыг зээлээр явууллаа. Энэ нь мэдээж манай наймааны бодлогын зарим нэг алдаа дутагдал байгаа бол нөгөө талаар клубын залуусын багийн амжилт сүүлийн 4 жил тогтмол байгаатай бас холбоотой юм. Нийт 28 тоглогч зээлсэн тэн хагас нь дандаа нэгдүгээр лигт гэхээр бас сонин тохиолдол юм.

За тэгээд уржигдар шөнө рүүгээ эргэнэ ороё, төвийн хагас дээр зунжин шуумарсан харин манай парадесийг бусад лигийн дөнгүүр багууд нилээд сонирхож эхлэхтэй зэрэгцэн, манайх ч нэг дүгээр багт үлдээх тухай яриа нилээд хүчтэй болсон. Гэхдээ Парадесийг шууд нэг дүгээр багт гараанд тоглуулах нь бага зэрэг эрсдэлтэй байсан ч Спа надад бодсон юм байгаа гээд таг суучихсан харин жинхэнэ бодсон юмныхаа зах зухыг өчигдөр үзүүлчихлээ гэж харлаа. Удинегийн эсрэг үнэхээр динамик, илт илүүрхсэн дундын шугамын хослолыг Стрүүтман, Парадес үзүүлж чадлаа. Найнголлан, ДДР гээд бодхоор энэ темпээ хадгалж чадвал бидэнд магадгүй өмнө жилийхээс ч илүүтэй боломж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Ямар ч л байсан энэ жил Юве илт тасархай түрүүлэх байх Аллегри эффект л орчихдоггүй юм бол, тэгээд бодхоор бид ядаж 80 онооны босгоо даваад 2-р байраа эртхэн бат болгоод аваргуудын лигтээ арай хүчтэйхэн зорилгоор үзчихмээр байна.

Аваргуудын лиг гэснээс манайх плэй оффт арай л чанга таарчихсан Португийн талбай дээр хөл бөмбөгийн бурхан тэнгэр ч мань хэдийг ёстой ивээсэн дээ, Айл эхэлж өөрсөддөө гоол хийгээд дараа нь верма улаан авж хөөгдөж, пеналт заалгуулаад тэгсэн айл нөгөө пеналтиа алдаад, айл гоол хийгээд бараг бичлэг ухраах шахуу юм болж байж гоолыг нь тооцохоо болиод тэгсэнээ дахиж 16даа хүн унагааж пеналт аваад тэнцсэн одоо нэг талбай дээрээ хожих байлгүй дээ эрх биш.

За тэгээд хамгийн чухал зүйл нь Тоттигийн зодог тайлах ёслол юм аа даа... Ийм аугаа амьтаныг шүтэж, дагаж энэ сайхан спортод татагдсан над шиг мянга, мянган Рома, Тотти, Италийн фанатуудын хувьд энэ жил үнэхээр онцгой Тотти хөл бөмбөгийн спортын тамирчины хувиарх 20 жилээ Төрөлх хот, төрөлх клуб Ас Ромадаа зодог тайлах нь, бүх багийн бүх хаалгачдад зоож явсаны хувьд бусад багийн фенүүд ч хүндэтгэл үзүүлэх байхдаа....

"In Bocca al Lupo" Чонын аманд!!!

Image
Image
Image
Image
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Mon Aug 22, 2016 12:33 pm

Манайд нэгэн цагт тоглож явсан Пеп, ер нь манай тухай юм ярьдаггүй энэ жил харин энэ тэнд ганц 2 юм ярьсан харагдсан, гэжаагаад ирчүүл тээ!!!
Image
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby El Payaso » Mon Aug 22, 2016 12:44 pm

Парадест их найдаж байгаа даа... манай төвийн шугамын асуудлыг шийдэх боломжтой тоглогч санагдсан... Фацио бас энд ирээд нэг хэмнэлээ олоосой доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Өсөхбаяр » Mon Aug 22, 2016 8:55 pm

дараагийн рик нтр гээд хаанаас харчлаа, андуураад байна уу? хойно тоглодог гэхэд зайгаа мэдрээд чадвараа ашиглаад хөнгөхөөн тоглочихдог дээрээ стандарт болон алсаас хүчтэй цохичихдог юм байна лээ.
дээр нэг харсан бүскетс эрхүү санагдсан шт :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby El Payaso » Tue Aug 23, 2016 11:20 am

Тийн Рикийг бодоход арай хойшоо тэгээд илүү динамик бокс тү бокс маягийн санагдсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Wed Aug 24, 2016 10:30 am

За Аваргуудын лиг bye bye боловоо. Де Росси Эмэрсон улаан аваад тэр чигтээ уруудчихлаа. Хүний хөл хугалмаар айхтар такль байсан болохоор одоо заргалдах нь ч хаашаа юм. Манайхны энэ дүрсхийсэн түргэн ууртай цочмог гарууд баг алж дуусахгүймаа. Ийм чухал тоглолтонд биеэ барьж чаддаггүй. Эхний тоглолтонд 1:1-ээр тэнцсэн болохоор гоолгү тэнцэхэд л болох байсан. Автобусдаад гарсан ч хэн ч буруутгахгүй л байсаншд.
Европа лигтээ л үзэх нь дээ. Заяагүй юм. Шээсний хүүр яг чухал тоглолтонд ингэж баг алж дуусахгүй юм.
Харин Фацио чинь их дажгүй залуу байна лээдээ. Энэ жилийн бүрэлдэхүүн түрүү жилээ бодвол зузаарсан биш бүр суларсан юм шиг харагдаад байгаамдаа. Пьянич их том зай үлдээгээд явчлаа. Оронд нь Борха Валеро, Моутиньо гэсэн сонголтууд яригдаж байна.
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby rednasca » Wed Aug 24, 2016 11:44 am

арай ч дээ...
суларсан Португ барахгүй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Wed Aug 24, 2016 12:16 pm

9 хүнтэй байсын яадгын с**
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Forza Juve » Thu Aug 25, 2016 1:20 pm

АЛ-ын урьдчилсан шатны 2 чухал тоглолт дээр 2-ууланд нь улаан авч л байдаг...

Европа лигтээ л сайн үзэж коэффициентээ дээшлүүлж, Яанг бойс энэ тэртэй л таардаг болооч дээ. Ер нь Италийн багууд АЛ-ы нэмэлт эрхийн төлөө сүүлийн жилүүдэд дандаа хусуулдаг боллоо шүү.. Ахиад 2-3 жилдээ Интер, Милан 2 сайжирчихгүй бол ч 2018-2019 оны улирлаас ТОП4 лиг гээд АЛ-т орох эрх шууд гардахаар байна шүү :ногоон:

За ямар ч байсан Пьяаничийг худалдан авсан мөнгөө нөхөөд олоо гээд л манайхыг дэмжээд АЛ-ээс хасагдчихлаа ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Fri Aug 26, 2016 10:13 am

Энэ нэг писда ойрд их далдайдаг болжээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Forza Juve » Fri Aug 26, 2016 11:04 am

ккк :ногоон: уучлаарай. Хийлдэж эхэлсэнээс л хойш танайхан олон юм ярьдаг болсон.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Fri Aug 26, 2016 11:24 am

Уучлахгүй ээ танай багийн бүрэлдэхүүнийг хараад манайхны байж байгаа царайг хархаар нулимс гоожих гээд байна :ногоон: би нээрээ олон жил багаа дэмжлээ энэ жилийх шиг ийм **н** улирал нэг ч эхлүүлж үзсэнгүй асар сайн тоглоод аймаар шаалаа гэхэд ерөөсөө 2-р байр шаацан юу гэсэн ч үг юм.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Цогоо » Fri Aug 26, 2016 11:26 am

Уйлах гээд ядаж байхад нь хажууд нь далдайгаад хаха.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Fri Aug 26, 2016 11:42 am

Forza Juve wrote:АЛ-ын урьдчилсан шатны 2 чухал тоглолт дээр 2-ууланд нь улаан авч л байдаг...

Европа лигтээ л сайн үзэж коэффициентээ дээшлүүлж, Яанг бойс энэ тэртэй л таардаг болооч дээ. Ер нь Италийн багууд АЛ-ы нэмэлт эрхийн төлөө сүүлийн жилүүдэд дандаа хусуулдаг боллоо шүү.. Ахиад 2-3 жилдээ Интер, Милан 2 сайжирчихгүй бол ч 2018-2019 оны улирлаас ТОП4 лиг гээд АЛ-т орох эрх шууд гардахаар байна шүү :ногоон:

За ямар ч байсан Пьяаничийг худалдан авсан мөнгөө нөхөөд олоо гээд л манайхыг дэмжээд АЛ-ээс хасагдчихлаа ккк.

Европа лигт Италийн хэд гайгүй үзчих байхаа. Тэр коэффицэнтийн тухайн гурван жилээр гаргадаг болохоор Нэмцүүдийг гүйцэх боломж ойрын хэдэн жил байгаад л байна. - Милан одоо шинэ эзэнтэй болсон овоо мөнгө хаяад буцаад сэргэх гэж үзэх байлгүйдэ.
Танайх ийм аймар бүрэлдхүүнтэй болчоод Аваргуудын лигээ авах гэж л үззээрэййдээ. Дотооддоо бол яахав асуудалгүй байх.
Наполи ч худлаа. Манайх ч худлаа.

Гэснээс Европа лигийн сугалаанд 2-р потод оржээ. Юнайтедтэй орж балрахвийдээ. Энэ жилийн ЕЛ чанга байнаа.
Саяны тоглолтонд ДДР-т такльдуулсан нөхөр 3 сар тоглохгүй болжээ. Хагалгаа хийлгэсэн гэнэ. ДДР эр хүн уучлалт гуйх байлгүйдээ. Эмэрсоны такль бол бүүр аймар байсанлдаа.

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Forza Juve » Fri Aug 26, 2016 11:51 am

Андерлехт, Викториа Плзен 1-р потод орчихоор л танай коэффициент арай л байгаа юм даа. 3 улирлын өмнөх манай нөхцлөөс жишээ аваад сайн үзэх хэрэгтэй шдээ. АЛ-ээс хасагдсан ч гэсэн Европа лигтээ анхаараад сайн үзээд л хагас шигшээ хүрсэн.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Жонон » Fri Aug 26, 2016 12:28 pm

Сассоуло танайхаас дээр шаах магадлал тун өндөр дө.Танай чинь Бате энэ тэртэй хоккейн тоогоор тэнцээд бдаг биз дэ.Ядаж бхад Пияничаа зарчихдаг.Яана д.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Fri Aug 26, 2016 1:21 pm

За ямар ч байсан АС-г 2 хожих юм шүү тэмдэглээд авчия хэхэ :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Жонон » Fri Aug 26, 2016 6:50 pm

Манайх бол нэг шаанаа.Танайх харин талбайд нэг баввал бав.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby kamizake » Fri Aug 26, 2016 7:12 pm

Нээрээ л олон жил горьдлоо шүү! Байдгүй шүү муу баг маань ганц ворлд класс тоглогч төрөөсэй
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Жонон » Fri Aug 26, 2016 7:19 pm

2018 оноос асуудалгүй аваргуудын лигт орохоор болж дээ.Топ 4 лигийн топ 4 баг автоматаар шууд орох болсон бна шт.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Mon Aug 29, 2016 9:50 am

Classic Roma
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Tue Aug 30, 2016 2:41 pm

MR SPALLETTI ON TEAM PSYCHOLOGY AND DDR

Image

Кальяриг 2:0-ээр хожиж яваад 2 : 2-оор тэнцсэний дараахи ярилцлага.


"Хэрэв өнөөдрийн тоглолтын зарим хэсэгт байсан шигээ цааш тогловол энэ улиралд амаргүй өдрүүд ихийг туулна.
Зорилгодоо хүрэхийн тулд бид илүү сайн төвлөрч, сэтгэлзүйн тэнцвэрээ хадгалах хэрэгтэйг өнөөдрийн тоглолт дахин баталлаа. 2-0-ээс хойш бид хүлээцтэй, тэвчээртэй байсан бол хожил авах бүрэн боломжтой байсан. Гэвч оргилоос уруудаж байгаа шиг манайхан жолоогоо таталгүй доройтлоо.
Бидэнд хийх юм их байна. Жишээлбэл Мохамед Салах эхэндээ адуу шиг пижигнэж байснаа яваандаа бүр багийнхнаасаа тасраад сураггүй болчих юм.
Зан характерийн доголдол манайд үлэмж байна. Энэ бол ур чадвар тэхникээр нүдээд шийдчихдэг асуудал биш. Яагаад манайхны урам огцом унаж хамаг анхаарлаа тавиад туучихдгийг би тайлбахлахаа мэдэхгүй байна.
Тоглолтыг илүүрхэж байснаа бид биеэ сул тавиад эсрэг багтаа сэргэх боломж их өгдөг. Энэ бүр уламжлал болчихож.
Иймэрхүү нөхцөлд хурдан хариу үйлдэл хийж сурахгүй бол зорилгодоо хүрнэ гэхэд хэцүү байна Эхлэхээсээ өмнө бид дуусчихаад байна.
Португийн эсрэг авсан улаан хуудаснаасаа болж багийн ахлагчийн туузаа хураалгасан Даниеле Де Россигийн талаар. Ахлагчийн тууз Алессандро Флоренцид шилжсэн.
- Харамсалтй. Гэхдээ Де Росси нөхцөл байдлыг ойлгож байгаа. Хувцас солих өрөөний дүрэм журмыг тэр сай мэднэ. Энэ шийдвэрийг би бүхий л багийн өмнө түүнд өөрөө очиж хэлсэн. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэй.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Thu Sep 08, 2016 1:18 pm

За энэ долоо бас гэгэлзээл үзчих л байхдаа бодвол хэхэ... Юве нь хурдан тасраад бид хэдийн сэтгэлийн гачланг дуусгаж өгөөсэй!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Shaggy » Mon Sep 12, 2016 12:19 am

Ахлагч сүүлийн улирлынхаа анхны тоглолтонд рролцож 90+3 дээригголдож сампыг 3-2 оор хожлоо хамгаалалт арай л байна даа яана даа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: AS Roma 2016/2017 "In Bocca al Lupo"... No Totti, No Par

Postby Г.Баяраа » Mon Sep 12, 2016 8:24 am

- ТОТТИ

АЛДАХВИЙ ГЭСЭН АЙДАС АНХ УДААГАА Л МЭДЭРЛЭЭ. ГЭХДЭЭ БИ КУРВАГИЙН ӨМНӨ АЛДАЖ ЧАДАХГҮЙ!


Капитано сүүлийн 23 улирал дараалан Сери А-гийн улиралд гоол хийлээ. Лиг дэх 249 дэх гоол.

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests