Page 1 of 1

Гайхалтай Сассуоло

PostPosted: Thu Aug 11, 2016 10:53 am
by Forza Juve
Энэ багын сэдвийг нээчихье ээ...

2007-2008 онд манай Аллегри багын түүхэнд нь анх удаа Сери Б-д гаргаж өгсөн, 2013-2014 онд түүхэндээ анх удаа Сери А-д орж ирсэн ч түүнээс хойш сайжирсаар энэ жил Европа лигийн эрхээ аваад үзэж байна. Сүүлийн хэдэн жил илт сайжирсан, зөв менежменттэй баг.

Багын онцлогыг дурьдвал:
- 40 000 мянган хүнтэй хотын баг
- Сери А-гийн багууд дундаа Ювентус, Удинезе багуудтай адил цэнгэлдэхээ өөрөө эзэмшдэг.
- Багын эзэн нь Мapei гээд барилгын битүүмжлэлийн бодис үйлдвэрлэдэг компаний босс, өөрийн багаа Сери А-д хамгийн үнэтэй буюу жилийн 22 сая еврогоор албан ёсоор спонсорлоно. Цэнгэлдэхийн нэршил болон жерси дээрх лого
- Испаний Атлетик шиг голдуу нутгын тамирчдаар багаа бүрдүүлдэг.
- Зөв менежменттэй, хурдацтай, сайн амжилт үзүүлж байна.
- Одоогийн дасгалжуулагч Ди Франческо цагтаа Ромад хүч үзэж Скудетто хүртэж байсан, Сассуологоос нэг халагдаж, буцаад томилогдож тэрнээс хойш өөрийгөө харуулсан, их ирээдүйтэй дасгалжуулагч юм.
- Багын ахлагч Франческо Магнанелли нь Сассуолотой хамт Сери Д-ээс Сери А хүртэл тоглосон бөгөөд одоо ч гарааны эрхээ алдахгүй тоглосоор л байна.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Thu Aug 11, 2016 2:54 pm
by Жонон
Бараг танай Академи биз дээ.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Thu Aug 11, 2016 11:15 pm
by Sesame7
Улс гэж ярьвал цэргийн бааз, донор нь биздээ

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Fri Aug 19, 2016 1:36 pm
by Forza Juve
ккк анхны Европын тэмцээндээ хийморьтой л үзэж байна. Европа лигийн урьдчилсан шатны 2-р хэсэгт Сербийн алдарт Црвена Звезда багыг талбайдаа хүлээн авч 3:0-р илт илүүрхэн тоглож.. бөмбөгнүүд шон станг онож авраагүй болч бүр л том хожил байсан болтой.

Өнгөрсөн улиралд Сампдори яг ингээд 6-р байраар Европа лигийн тэмцээний урьдчилсан шатанд ороод Сербийн өөр багт хөөрхөн хусуулж, коэффициент алж билээ. Ээ жил ч Сассауло 2 жилийн өмнөх Торино шиг нэлээд сайн үзэх байх аа.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Fri Aug 26, 2016 11:15 am
by Forza Juve
Европын анхны тэмцээнээ гайхалтай эхэллээ дээ. Цврена Звездаг буулгаж аваад Европа лигийн хэсгийн сугалааны өмнө ПОТ-4-д орж... сугалаа гайгүй таараад хэсгээсээ гараасай.

Image

Црвена Звезда багтай хийсэн хариу тоглолтыг нээж Берарди гоолдсон, гоолын дамжуулалтыг манай өөр нэг бацаан Пол Лирола хийж... нөхөр Сассоулод өөрийгөө хөгжүүлээд 2 улирлын дараа Лихти, Алвес нарыг авахаар ирж байраа эзлээсэй. :eek:

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Mon Nov 07, 2016 4:39 pm
by Forza Juve
Сассоуло энэ жил анх удаа Европын тэмцээнд ороод ёстой бодит байдлыг мэдэрч эхэлж байна аа... Эхлээд гайгүй эхэлсэн ч баахан гэмтэл бэртэл, ротаци, ядралт энэ тэрээс болоод Европа лигтээ хэсгийн ёроолд /хэсгээсээ гарах найдвар байна/, лигтээ 13 оноотойгоор 16-р байрт /10-р байрнаас 3 оноо дутуу/ бичигдэж байна. Ямар ч байсан хатуу хөтүүг үзээд л явж байна... ядаж Европа лигийн хэсгээс гарах юмсан. Овоо шигшээн цугларалт боллоо... энэ хооронд амарч, гэмтлээс хэдэн нөхдөө буцаан авчираад үзэхэд боломжтой л байна.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Sun Nov 20, 2016 9:29 pm
by Forza Juve
Сампдоригийн талбай дээр байгуулсан хожлоо ёстой л балагтай алдлаа... 2:0-ээр тэргүүлж яваад Кваглиареллаг отонд оруулах гэж байгаад эхнийх, Асерби сүүлийн хамгаалагч байж байгаад Кваглиареллад алдаад нөхөр Муриелд дамжуулаад оноог тэнцүүлж, сүүлд эргэлзээтэй юман дээр шүүгч пенальт заагаад хожигдлоо.. Гол тоглогчид нь гэмтлээс эргэж ирж л байгаа юм байна..... Ирэх Пүрэв гаригт Европа лигт гайгүй үзээсэй.

Сассоулогийн хувьд энэ улиралд 3 дахь удаагаа 2 гоолоор тэргүүлж байсан тэргүүлэлээ сүүлийн хэсэгт алдаж байгаа тохиолдол юм байна. Өмнө нь Сери А-д Милан, Европа лигт Остриа Венагийн эсрэг....

Манай экс тоглогч Кваглиарелла Сери А дахь 100 дахь гоолоо хийжээ.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Thu Dec 15, 2016 5:22 pm
by Forza Juve
Image

Манай Лирола Европа лигийн хэсгийн шатны бэлэгдлийн шигшээд нэрлэгдсэн байна шдээ :eek: Дани Алвес Лихти нарын дараа ирэхээр сайн л бэлтгэгдэж байна. Насанд хүрэгчдийн багт анхны жилээ... Европын тэмцээнд анхны жилээ гэхэд маш сайн байна.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Tue Jan 17, 2017 12:32 pm
by Forza Juve
Берарди хүү удаан хугацааны гэмтлээс ирээд багаа том ялалтад манлайлсан байна... Энэ зун Берарди манайд ирэхгүй байх аа... ахиад 1 жил үлдэнэ, эсвэл өөр баг руу явах юм шиг санагдах юм.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Wed Jun 21, 2017 3:46 pm
by Forza Juve
Image

Сассоулогийн дасгалжуулагч нь Букки гээд нөхөр болжээ.. Сери Б-гээр гаршсан л нөхөр юм гэнэ :ногоон:

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Sun Dec 31, 2017 12:58 pm
by Forza Juve
Image

Сассоуло Букки гээд хачин нөхрөө халаад, Иакиниг томилсон, овоо багыг тогтворжуулж, сайн тоглоод эхэлжээ :eek: Интерийг талбай дээрээ өнгөрсөн тойрогт хожсон бол сая Роматай талбай дээр нь очиж тоглоод тэнцэж. Манай Лирола бацаан Буккигийн удирдлагад байхдаа гарааны эрхээ алдсан байсан бол одоо дахиад гараандаа гардаг болжээ :eek:

Энэ Берарди хөөрхий Сассоулодоо үлдээд, middle income trap гэдэг шиг ур чадварын хөгжил нь зогсоод, тэндээ гацчихлаа шүү.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Sat Mar 03, 2018 11:42 am
by Forza Juve
Image

Берарди Сери А-д нийт шар хуудас авсан тоогоороо манай хамгаалагч асан, эвгүй тоглолттойгоороо алдартай Монтерог гүйцжээ.. дөнгөж карьер нь эхэлж байж, ийм олныг цуглуулдаг бас л гайхалтай үзүүлэлт шүү ккк. Нөхөр жаал иймэрхүү тоглолттой нь харагдаад л байна.

Сүүлийн 1-2 жил гэмтэл бэртэл, формгүй гээд ид алтан жаал гэж гарч ирж байсан, өсөлт нь зогсчихлоо л доо.... уг нь өөрөө манай саналаас гараанд олон гарахгүй байх гээд татгалзаад багтаа үлдэж, бүр өсөх зорилготой байсан.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Tue Mar 06, 2018 4:12 pm
by Tmshinoda
Бараг Ювэд очсон нь дээр байж дээ.. Нэг хэсэг ч манай шүдний өвчин байлаа

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Sat Oct 26, 2019 2:02 pm
by Forza Juve
Image

Берарди Сассоулотой гэрээгээ сунгажээ. Энэ багтаа бүр үлдэхээр болж, ид томчууд сонирхох үед яваагүй, одоо ч сүрхий сонирхож авах баг байхгүй, өөрийнх нь ч хөгжил зогссон. Уг нь ТОП5 лигт хамгийн хурдан 50 гоол хийсэн од залуучуудын үзүүлэлттэй адил л байдаг юм билээ.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Mon Jul 27, 2020 7:36 pm
by Forza Juve


Саяын тойрогт Наполид зочлон тоглоод 4 гоол нь отон гэж хүчингүй болжээ... бараг л рекорд тогтоосон байх.

Сассоуло ч анх Сери А-гийн улиралдаа гайхалтай байгаад унтарсан, сая завсарлага эхлээд ер нь бол сүрхий болсон.

Re: Гайхалтай Сассуоло

PostPosted: Thu May 27, 2021 2:07 pm
by Forza Juve


Дасгалжуулагч нь явлаа.