https://www.fullmatchesandshows.com/2019/11/25/serie-a-highlights-show-25th-november-2019/Сери А-гийн 13-р тойргийн тойм
- Аталанта гэмтэл бэртлээс болж форм муудлаа...
- Контэ Интерийг лигт бол сайн тоглуулж, манай араас зай алдахгүй л нэхэж байна. Торино - Интерийн тоглолт намаг дунд л болжээ.
- 2 Малдинигийн залгамжлагч жижиг Малдини Миланы Наполигийн эсрэг үндсэн бүрэлдэхүүнд дуудагджээ. Аав хүү 2 Малдини Берлусконигүйгээр Миланыг сэргээж чадах нь уу. Галлиани, Аллегри нар ирчихсэн үзэж л байна.
- Наполигийн муу форм үргэлжилсээр, нэмэлт бэлтгэл хийлгэх шийдвэрээс болж тоглогчдын дунд эсэргүүцэл гарч, одоо цалингаар нь торгох шийдвэр энэ тэр гаргаад хямралтай л байх шиг байна. АЛ--дээ дараагийн шатны эрхээ авчих байлгүй дээ ккк.
- Рома формоо олоод хүснэгтийн байраа ахиулаад эхэллээ. Заньоло нэг улирлын од биш гэдгээ нотлоод гялалзаад л байна. Смалдини гээд нэртэй болоод байгаа нөхөр төвийн хамгаалагч байж 1 гоол, 2 гоолын дамжуулалт хийлээ. Рома-Брешиагийн тоглолтонд 3 гоолыг VAR-аар тооцсонгүй ээ ккк.
- Сассоулогийн эзэн Спаззоли бараг саяхан нас барав уу даа. Тэгсэн бас эхнэр нь хойноос нь явжээ.
- Лацио ч гялалзаад л байна. Иммобилэ 13 тоглолтонд 15 гоол хийж, мэргэн буучийг илт тэргүүлээд л байна.
- Фиорентина жаахан сэргэсэн миараад эхэлжээ... Рибери торгуулиас ирсэн ч барсангүй ээ.
- Раньери Сампдориг аажмаар сайжруулж л байна.