Page 13 of 26

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Mon Feb 04, 2019 5:52 pm
by Forza Juve
https://openload.co/f/20Dy8gJPOjc/seri_a.mp4

Сери А-гийн 22-р тойргийн тоглолтын тойм

Фабио Кваглиарелла Сери А-д 13 тоглолт дараалан гоолдож рекорд тогтоох гэсэн ч хуучин баг болох Наполи боломж олгосонгүй ээ.

Милик, Пиатек, Запата гээд довтлогч нар гялалзсан улирал болж байна аа. Пиатек шинэ багтаа ирэнгүүтээ л 2 тоглолтонд 3 гоол хийчихлээ.

Интерийн форм хөөрхий муудчихав уу даа... 3-р байр баталгаатай мэт байсан зөрүү ойртсоор....Лигийн сүүлийн 3 тоглолтонд гоолдож чадаагүй, цомд Лациод хусуулахдаа торгуулиас гоолдож хасагдсан байна. Спалеттиг тойрсон шуум дэгдээд эхэллээ.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Tue Feb 12, 2019 7:48 pm
by batudam
Probierz: Реал түүнийг сонирхож байсан

Piatek-н хуучин багийнхан дасгалжуулагч Michal Probierz түүний талаар:

"Одоогийн байдлаар тэр сайн тоглож байна. Шилдэг тоглогч болохын төлөөх бүхий л зөв алхмуудыг хийж байна. Одоо бол би Миланыг эргэн Сери А лигийн шилдэг 4 багийн тоонд бичигдэнэ гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйд тэр од тоглогч болох болно. Реалмадрид багт тоглох хэмжээний үнэ цэнэтэй тоглогч болно.Реалын удирдлагууд түүнийг өнгөрсөн өвлийн наймааны цонхоор багтаа авах гэж хичээгээгүй дээ үнэхээр их харамсаж байгаа гэж бодож байна. Тэд түүнийг авахаар үнэхээр бодсон болов уу. Гэвч Милан түүнийг авахыг тэднээс илүү хүссэн.Италийн хөлбөмбөгийн дэмжигчдийн хувьд ялангуяа Россонеричуудын хувьд тэр гайхалтай наймаа болсон. Учир нь тэд тэднийг долоо хоног бүр гайхшруулдаг. Түүний зан чанар, хандлага, тоглолтын бүхий л талууд нь түүнийг үеийнхэн дундах шилдэг тоглогчдийн нэг болгоно гэдэгт би итгэлтэй байна"

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sat Feb 16, 2019 8:43 am
by batudam
Гаттусо: Бэлэн болсон үгүй эсэхийг шалгах тоглолт болно

Өнөө шөнө 03:30 минутаас Улаан Харууд Аталанта багийн талбайд зочлон тоглох бөгөөд энэ тоглолтын өмнөх дасгалжуулагч Гаттусо хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Atalanta хийх тоглолтын талаар?
-Өнөө шөнийн тоглолтод бид бэлэн байх хэрэгтэй. Бид Италийн шилдэг багийн эсрэг тоглох гэж байна. Тэд бие бялдар болон талбай дээр үзүүлж буй тоглолтоороо шилдэгт тооцогдоно. Тэдний хөлбөмбөгийн содон тоглолт үзүүлдэг. Өнөө шөнийн тоглолт хэцүү бөгөөд маш чухал тоглолт болно. Бид сайн тоглодог болохоо батлан харуулах хэрэгтэй. Түүний бид сацуу өрсөлдөгчөө хүндэлж, мэдрэмжтэй тоглолт үзүүлэх хэрэгтэй. Бид довтолгоо хамгаалалт аль алин дээр нь сайн байх хэрэгтэй.

Gasperini талаар?
-Надад тэр таалагддаг. Түүний тоглолтын арга барилыг дуурайх хэцүү. Аталанта багийн тоглохыг үзэх сайхан бөгөөд тэд үнэхээр содон онцгой тоглолттой. Gasperini маш их мэдлэгтэй бөгөөд Genoa багт байхаас л баг бүрэлдэхүүнийг сайтар дасгалжуулж байсан.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sat Feb 16, 2019 8:44 am
by batudam
Багийнханыхаа талаар?
-Би өөрийн багийнханаа эерэг хандлагатай байхад дуртай. Чамаас хамаарах шийдвэрлэх үе ирэхэд инээмсэглэлээ хойш тавиад өөрийн хамаг сайн бүхнээ гаргах хэрэгтэй болдог. Бид сайн тоглолт үзүүлж байгаа бөгөөд үүнийгээ ч цааш үргэлжүүлэх хэрэгтэй. Баталгаатай гарааны эрх авсан солигддоггүй тоглогч гэх мэт зүйлийн талаар би ярих дургүй ээ. Учир нь бүх тоглогчид өөрийн байр суурин төлөө тэмцэх хэрэгтэй. Хүндлэлээс хүчтэй баг төрөн гардаг. Манай багийн хагас хамгаалагчид багийн гол суурь бөгөөд Calhanoglu and Paquetá сайн формтой байна.

Багийн өсөлт хөгжил, Зорилго?
-Иймэрхүү төрлийн тоглолт хийх нь чамд хэрэгтэй. Учир нь иймэрхүү тоглолт чамд туршлага өгч чадна. Өнөө шөнийн тоглолт биднийг боловсорч гүйцэж бэлэн болсон эсэхийг шалгах тоглолт болно. Хэрэв хожвол бидэнд чухал дохио болж оюун санааны
Гэсэн хэдий ч бидэнд туулж давах урт зам байна. Цуглуулах хэрэгтэй олон оноонууд байна. Амархан тоглолт гэж байхгүй ээ. Бид бэлтгэлээ арай өөрөөр хийж байна. Англи хэв маягтай төстэй. Бид өөрсдийн булангийн цохилт, чөлөөт цохилтууд дээрээ анхаарч байна. Учир нь бидний дамжуулалт, болон чөлөөт цохилтууд эсрэг багаа сандаргаж чадахгүй байна. Энэ тал дээр багийнхан маань муухан байгаа бөгөөд би ийм байхын хармааргүй байна.

Хувь тоглогчдийн талаар?
Calabria болон Rodriguez хоёр маш их хүсэл тэмүүлэлтэй бэлтгэлтэй хийж байна. Piatek тийм ч их яриад байдаггүй. Тэр гоал оруулах дээрээ л анхаардаг. Заримдаа бие халаалт дээрээ тэр бухимдсан харагддаг. Яагаад гэвэл зүгээр л талбай дээр гараад гоал оруулахыг хүсдэг. Эсрэг багийн Zapata манай Krzysztof хоёр олон талаараа ижил.
Zapata маш сайн формтой байгаа бөгөөд бид түүнд илүү ойр нягт хамгаалалт тавих хэрэгтэй.
Romagnoli ахлагчийн хувиар боловсорч байна. Мөн бие бялдар болон үүрэг хариуцлага хүлээхийн хувьд ч боловсорч өсөж хөгжиж байна. Тэр хүндлэл хэрхэн хүлээхийн мэддэг.
Bakayoko байрлалыг бага зэрэг өөрчилж болно. Biglia илүү найруулагчийн байрлал дээр таарна.
Abatе ханиадны улмаас бэлтгэлээ хийгээгүй. Бусад нь зүгээрээ.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sat Feb 16, 2019 8:44 am
by batudam
Suso гэрээгээ сунгах уу?
Би зөвхөн тоглогч дасгалжуулах дээр л анхаарч байна. Клуб л хэн юу хүртэх эрхтэйг шийднэ. Тэр багт олон зүйлийг хийсэн. Тиймээс тэр өөрийгөө тийм ч сайн формтой биш ч гэсэн гараанд гаргах хэмжээнд хүргэсэн.

Миланы бэлтгэл де Ambrosini, Pirlo, Oddo зочилсон талаар?
-Тэрхүү зочлолт багт эерэг сайхан уур амьсгал авчирсан. Надад маш сайхан мэдрэмж төрүүлсэн. Манай залуус тэдгээр хуучин аваргуудыг хэрхэн хүлээж авч угтсан нь таалагдсан. Тэдний нүүрэнд баяр баясал тодорч байсан. Хамгийн сэтгэл татам сайхан зүйл бол Милан багийн түүх юм. Энэ түүхтэй холбоотой хүмүүстэй клуб хэрхэн харьцаж байгаа нь. Милан багийн зохион байгуулалт өөгүй сайхан байдаг учир хэн ч эргэн ирсэн бүгд чамайг ирснийг мэддэг. Энэ багийг хуучин төвшинд нь эргүүлэн авчрах нь одоо биднээс л хамаарах нь үлдлээдээ.

Сери А лигийн Юве vs Милан эмэгтэй багуудын тоглолтын талаар?
-Алив ээ урагшаа охидоо. Энэ тоглолт хүнд тоглолт болно.Үргэлж сайн хөлбөмбөг толилуулахыг хичээдэг маш сайн бүрэлдэхүүн бидэнд байна. Надад Carolina Morace тал дээр маргах зүйл байхгүй ээ. Түүнийг ийм богинохон хугацаанд ийм сайн баг бүрэлдэхүүнийг босгож чадсан нь намайг гайхшруулдаг. Би түүнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sat Feb 16, 2019 11:04 am
by Forza Juve
https://openload.co/f/J78GSfYd7kU/serie_a.mp4

Манай экс тоглогч Миранте Ромагийн үндсэн хаалгач болсон болтой. Швед залуу нь олигтой байсангүй ээ.

АЛ--ын эрх авах 4-р байрны тэмцэл ч ширүүн өрнөж байна даа.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sun Feb 17, 2019 4:25 pm
by batudam
Гаттусо: Тэнцээний гоал бидний тоглолтыг эргүүлэн авчирсан

Аталанта vs Милан багуудын тоглолтын дараа дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна

Тоглолтын талаар?
-Бид хүчтэй багтай нүүр тулан тоглолоо. Бид нэгдүгээр үед илүү ихийг хийж болох байсан. нэгдүгээр үеэд онооны харьцааг тэнцүүлж чадсан нь азтай байсан. Хоёрдугаар хагаст бид хүчтэйгээр эргэн ирсэн. Бид сайн тоглолт үзүүлж маш сайн зохион байгуулалтыг харуулж чаднса. Бидний туулах зам урт хэвээр байна. Одоо бид тав дах өдрийн тоглолтын талаар бодох хэрэгтэй.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sun Feb 17, 2019 4:25 pm
by batudam
Piatek талаар?
-Тэр бол гоалын төлөө амьдарч тоглодог хүн. Шилжилт хөдөлгөөнүүдээ маш сайн хийдэг.Тэр бидний хувьд чухал тоглогч. Дан ганц гоал оруулсанд нь талархах бус тэр багийг цогцлон бүтээхэд тусалж байна. Тэр Cutrone адилаар багт хэрэгтэй тоглогч. Ялангуяа талбай дээр гарч ирэх үедээ багт тусалдаг. Ерөнхийдөө бол би баг тодор хувь тоглогчийг онцлох ярих дургүй. Piatek , Paqueta хоёр өөрсдийн хийж буй ажилдаа баяртай байх хэрэгтэй. Хэрэв тэд сайн тоглож байгаа бол өөрсдийн багийнхандаа баярлаж тэдэнд талархах хэрэгтэй. Миний бодлоор тэд ч гэсэн үүнийг ойлгож байгаа байх.Баг бүхэлдээ сайн бэлтгэлээ хийн тоглож байгаа бөгөөд бид өөрсдийн энэхүү оюун санаа сэтгэхүйгээ алдаж болохгүй.

Багийн талаар?
-Бидний сүүлд тоглосон тоглолтуудын үр дүн бидэнд тусалж байна. Тэдгээр нь багт урам зоригийг авчирч байна. Би яг л өөрийгөө өөрсдийн бэлтгэлийн бааз дээрээ байгаа юм шиг эерэг мэдрэмж авч тайван байна. Бид хэт баярлан хөөрөхгүй байна. Бид өөрсдийн хийж буй ажилдаа итгэх хэрэгтэй. Энэ Милан баг өөрсдөөрөө бахархаж баярлаж байна. Тоглогчид урам зоригтой болж нэг нэгэнтэйгээ хамтран бэлтгэл хийхдээ баяртай байна. Бид энэ байдлаа алдаж болохгүй ээ. Энэ багт маш их чадвар боломж байна. Гэхдээ хамгийн чухал нь бүгд өөрсдийн чадвар хүч бололцоогоо багийнхаа төлөө зориулан ажиллаж байна. Энэ бол хамгийн чухал зүйл юм.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sun Feb 17, 2019 4:27 pm
by batudam
Хамгаалалтын талаар?
-Өнөөдөр бид хамгаалалт дээрээ сайн ажилласан. Ялангуяа довтолгоон дээрээ. Gigio биднийг үе үе аварсан нь үнэн. гэхдээ багийнхан маш сайн ажиллаж байна. Бөмбөггүй тоглолтууд дээрээ ч гэсэн сайн тоглож байна.

Calhanoglu талаар?
-Сүүлийн хоёр тоглолтод Calhanoglu маш сайтар хичээлд тоглож өөрийн чадвараа дахин нээн харуулж тоглосон. Милан одоо өөр клуб болсон. Түүнийг гоал оруулсны дараагаар олон хүн түүн дээр очиж баяр хүргэсэн. Би түүнийг тэвэрч баяр хүргэсэн. Би бүгдэгтэй нь л ингэдэг.

Өөрийнхөө талаар?
-Би тоглогч байхдаа өөрийгөө их шахаж хүчилж тоглож бүүр өөрийгөө шүүмжилдэг байсан. Сүүлийн 7-8 сард эргэн тойрныхоо хүмүүсийг сонсож суралцсан. Тоглогчид, удирдлагуудынхаа хэлсэн ярьсныг сонсож суралцах болсон. Зодог тайлсныхаа дараах эхний хэдэн жил би өөрийгөө тоглогч мэтээр мэдэрдэг байсан. Гэхдээ одоо энэ бодлоо орхисон. Тоглогч байхдаа олж авсан туршлага тоглогчид болон хөлбөмбөгөөс олж харахыг хичээдэг маань үнэн. Гэсэн хэдий ч би тоглогчид итгэдэг гэдэгтээ хүлээн зөвшөөрдөггүй. Хэзээ ч тоглогчид итгэдэггүй. Итгэлийг хичээл зүтгэлээр олдог. Тиймээс тоглогч нэг, хоёр, гурав, дөрвөн удаа буруу дамжуулбал баг асуудалд орж мэднэ.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Wed Feb 20, 2019 10:34 pm
by batudam
Piatek: Милан эргэн шилдэг баг болно

Багийн хамтран тоглогч Paqueta талаар?
Тэр намайг хаана яаж дамжуулалт авахыг хүсэж байгааг мэддэг. Тэр маш их ур чадвартай.

Польшийнхоо лигийн талаар?
Би Польшинхоо хөлбөмбөгийн лигээс эрт явж болох байсан. Гэхдээ би дахин нэг жил үлдэхийг илүүд үзсэн. Би ингэсэндээ яагаад ч харамсдаггүй. Тэндээс явахдаа би бие бялдар, оюун санаа, техникийн хувьд бэлэн болоод явсан.

Lewandowski болон Milik талаар?
-Тэдэнтэй хамтран ажиллахад надад ямар нэг асуудал байхгүй. Бид нар өөр төрлийн довтлогчид. Гэхдээ бүгд формтой байна.

Сүүлийн үед өөрийн чинь нэр олон нийтийн дунд их алдарших боллоо. Энэ талаараа?

-Сонин сэтгүүлийн хэлээд байгаа шиг би тийм айхтар ур чадвартай юм бол би түүхэндэх хамгийн шилдэг тоглогч байх байсан болов уу. Би Милан багийг эргэн гайхалтай баг болно гэж найдаж байна. Тэр үед тэд надад талархах биз. Мөн тэр л сонин сэтгүүлийн намайг тэгж харьцуулсны хэрэг нь гарах байлгүй. Миний бодлоор сонин сэтгүүлүүд намайг хэт магтсан. Би бага зэргийн магтаал сайшаал хүртэх эрхтэй. Би өөрийн оруулсан гоалууддаа сэтгэл хангалуун байна. Тэрнээс сэтгүүлийн эхний нүүрний гарчгуудад бус.
Миланд сайн залуучуудыг нэгтгэж чадсан. Би цуг хоол иддэг Calhanoglu, Bakayoko, Paqueta, Kessie, Rodriguez, Borini нартай илүү ойр дотно. Бид жинхэнэ багийг бүрдүүлсэн.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Fri Feb 22, 2019 10:15 pm
by batudam
Bakayoko: Би дайчин болсон

"Би анх Милан хотод ирээд хөлбөмбөгийн домогт тоглогч Paolo Maldini-тай уулзсан. Түүний ойролцоо байна гэдэг онцгой мэдрэмж. Милан клубийн байр руу ороод тэдний хүртсэн цомуудыг хараад алмайрсан. Би тэднийг ямар цомд түрүүлж байсныг мэднэ. Харин үүнтэй цуг байж цуг амьдран байх бол тэс өөр зүйлс. Тэр үед чи энэ бол зүгээр нэг клуб биш болохыг мэдэх болно. Чи өөрийгөө бүх цом шагналыг цуглуулан хүртсэн аварга багийн нэг хэсэг болохоор мэдэрнэ.
Милан дах эхний долоо хоног тийм ч сайн байгаагүй. гэхдээ бүгд л надад намайг сайхнаар угтан авсан. Нөхцөл байдал намайг өөрийгөө илэрхийлэхэд эерэг сайн байсан. Заримдаа шинэ багт очин тэндээ дасан зохицох явц хурдан болж өнгөрнө гэж бодно. Гэвч юмс бодсоноор болоогүй. Хөгжөөн дэмжигчид надад тийм ч сайн байгаагүй.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Fri Feb 22, 2019 10:16 pm
by batudam
Дасгалжуулагч та хоёрын харилцааны талаар?
-Улирлын эхэнд миний талаар түүний хэлсэн үгс надад таалагдаагүй. Би тэр үед хэлсэн үгийн давтаж хэлэхгүй ээ. Сөрөг утгатай үгс байсан. Ялангуяа миний Милан дах анхны 20 минут тоглосон тоглолтын дараа тэгж хэлсэн нь бүүр ч хэцүү байсан. Надад таалагдаагүй ээ. Би түүнд одоо бол байдал дээрдсэн гэж хэлсэн. Би түүний зан чанарыг мэднэ. Гаттусо бол дайчин төрлийн дасгалжуулагч бас эр хүн. Тэр өөрийн энэхүү зан чанараа надад суулгаж өгөхийг хүсдэг. Надад өмнө нь ийм зан чанар байдаггүй байсан. Энэхүү тэмцэгч дайчин зан чанарыг би эндээс олж авсан. Гаттусо яг л миний аав шиг. Бидний харилцаа маш сайн. Бид бүхий л зүйлийн талаар ярилцдаг. Дасгалжуулагчтайгаа сайн харилцаатай байна гэдэг маш сайхан шүү дээ.

"Милан хот бол үзэсгэлэнтэй сайхан хот. Ихэнхдээ л нарлаг сайхан байдаг. Өвөлдөө хүйтэн ч гэсэн нарлаг байдаг. Эндхийн хоол нь сайхан бөгөөд энэ нь надад чухал. Мөн түүнчлэн Дэлхийн хамгийн хувцас загварын, загварлаг хотуудын нэг болохыг мартаж болохгүй. Тиймээс Милан хотод байна гэдэг хөгжилтэй. Хөлбөмбөгөөс гадна миний амьдрал сонирхолтой олон зүйл бий шүү. Хот хөлбөмбөгөөр амьсгалж, амьдардаг. Энд Миланы хоёр баг байх бөгөөд тэд бие биендээ дайсагнадаг. Гудамжинд хүмүүстэй таарах сонирхолтой байдаг. Нэг өдөр цэнгэлдэх цэнхэр өнгөтэй болж нөгөө өдөр нь улаан өнгөтэй болох жишээний.Сери А лиги эргэн ирж байна. Намайг Monaco, Chelsea багт тоглож байхад мэддэг байсан үеийнхтэй харьцуулагдаж байна. Эндхийн лиги Англи, Францын лигитэй нэлээн төстэй гэж би хэлнэ. Гэхдээ амархан лиги биш. Тактик маш чухал. Бид бөмбөггүй дасгал сургуулилт ихээр хийдэг. Надад Сери А лиги таалагддаг. Тоглогчийн хувиар надад өөрийн чадваруудаа харуулах боломж олгодог"

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sun Feb 24, 2019 7:36 pm
by batudam
Mihajlovic: Ювентус хожигддоггүй баг биш

Өнөө шөнө талбай дээрээ Bologna клуб Juventus клубийг хүлээн авч тоглох билээ. Уг тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр хуучин Милан багийг дасгалжуулж байсан одоогийн Bologna багийн дасгалжуулагч Sinisa Mihajlovic өөрийн багаа Atletico Madrid үзүүлсэн тоглолт шиг тоглолт гаргахыг хүсэж байгаагаа болохоо сэтгүүлчдэд мэдэгджээ.
The Bianconeri хувьд Сери А лигидээ улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй байгаа юм. Харин Италийн цом болон Ав.Лигид хожигдол хүртээд амжсан билээ.

"Бидэнд тоглох ганц л арга зам байна. Тэр бол өрсөлдөгч маань хэн гэдгээс үл хамааран тоглох явдал. Энэ бол бидний тоглолтын зарчим. Өнөө шөнө бид Европын шилдэг багуудын нэгтэй нүүр тулан тоглох гэж байгаагаа мэдэж байна. Юу болохыг харж л байя. Бид өөрсдийн тоглолтоо гаргах гэж хичээх болно. Ювентус клуб хожигддоггүй баг биш болох нь өнгөрөгч Ав.лиги тоглолтод дахин батлагдсан. Бид тэднийг хэрхэн тоглохыг мэдэж байна. Өнөөдөр бид талбай дээрээ тоглох болно. Хэрэв өнөөдөр бид урам зоригтойгоор, итгэлтэйгээр, шийдэмгий тогловол тэдэнд асуудал тарьж чадахаа мэдэж байна"

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Tue Feb 26, 2019 6:57 pm
by batudam
Гаттусо: Өрсөлдөгчөө хүндлэн тоглох болно

Өнөө шөнө УБ-н цагаар 04:00 цагаас Италийн цомын тэмцээний хүрээний хагас шигшээ шатанд Лацио багийн талбай дээр Миланчууд зочлон тоглох билээ. Уг тоглолт болохоос өмнө дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Бид одоогоор сайн формтой тоглож байна. Гэхдээ өнөө шөнө бид Италийн хөлбөмбөгийн нэр хүндийг тогтмол европын тавцанд гаргаж байгаа хүчтэй багийн эсрэг тоглох болно. Бид Лацио багийг хүндлэх хэрэгтэй. Бид өнөө шөнө тэдний эсрэг амаргүй тоглолт хийхээ мэдэж байна"

Италийн цомын тэмцээнд 2003 оноос хойш түрүүлсэнгүй?

-Ямар ч байсан Эхлээд өнөө шөнийн тоглолтондоо анхаараад дараа нь Сери А лигийн хүрээнд Sassuolo-тай хийх тоглолтондоо анхаарах хэрэгтэй. Бид Италийн цомд түрүүлэх талаараа дараа нь анхаарах болно.

Багийн амжилт дан ганц Piatek and Paqueta дээр байгаа юм шигээ үүнд бүх багийн тоглогчид хамаатай. Хөгжөөн дэмжигчдийн урам зориг үүнд хамааралтай. Тэдний хандлага, биднийг дэмжиж байгаа нь биднийг аз жаргалтай болгодог.
Бид эсрэг багаа нягт сайн шигүү хамгаалах хэрэгтэй. Тэгсэний дараагаар л тоглолт ямар үр дүнгээр дуусахын харья.

Gigio насанд хүрсэн талаар?

-Насанд хүрэх гэдэг их том үг. Гэхдээ Милан багийн өмсгөлтэйгээр ийм залуугаараа 150 тоглолтоос их тоглолтод оролцоно гэдэг гайхалтай. Тэр өөрийгөө үргэлж цаашид ахиж хөгжиж чадахаа ойлгосон. Мөн дээрээс нь оюун санааны хувьд ахиж дэвшсэн. Тэр өмнө нь ямар хандлагатай байсан тэр нь шигшээ цааш ахиж хөгжих хэрэгтэй.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Tue Feb 26, 2019 6:58 pm
by batudam
Biglia талаар?
-Тэр зүгээрээ. Хэдий тэр хүнд бүртэл авсан ч гэсэн. Бидэнтэй бэлтгэлээ зогсолтгүй хийж байна. Тэр баг бүрэлдэхүүнд өөрийн хувь нэмэр ач тусаа нэмэрлэх хэрэгтэй. Түүнийг талбайд гарахад бэлэн болгох нь чухал. Тэр тоглолтыг сэлгээнээс эхэлсэн ч гэсэн хамаагүй баг бүрэлдэхүүнд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Учир нь тэр бол бидний чухал лидер тоглогч.

Багийн тоглогчдийн талаар?
-Bakayoko багийн бусад сайн тоглолт үзүүлж буй тоглогчид шиг сайн тоглож байна. Багийн бүх тоглогчид нэгэн зүгт нэг зорилготой тоглох хэрэгтэй.

Paqueta шигшээ багтаа дуудагдах хэмжээний сайн тоглолтыг үзүүлсэн. Тэр Милан багт ирэхээсээ өмнө олон улсын хэмжээний тоглогч болсон байсан.

Franck Kessie бол хөдөлгөх эрч хүч өгдөг. Тэр эсрэг багийн торгуулийн шугам руу орж багийг жолоодон чиглүүлдэг. Тэр олон ажил хийдэг бөгөөд үүнээсээ болж алдаа гаргах үе байдаг. Гэхдээ би түүний тоглолтод баяртай байдаг.
Conti өөрийн сайн тоглолтоо бага багаар эргэн гаргаж байна. Та бүхэн түүнийг Милан клуб 25 саяар худалдан авч байсныг мартаж болохгүй байх.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Wed Feb 27, 2019 12:51 pm
by batudam
Mirabelli: Гаттусо-д итгэж байна

2017 оны 11-р сард Vincenzo Montella халагдаж Милан багийн дасгалжуулагчаар хэн болох бол хэмээн яригдаж байхад багийн спортын албаны дарга тухайн үед залуучуудын багийг удирдаж байсан Гаттусо-г дасгалжуулагч болгохоор ихэд зүтгэж байсан хүн юм. Тэрээр одоо ч гэсэн Гаттусо-д итгэж байгаа бөгөөд одоогийн энэ залуу Миланыг удахгүй хол явж чадах сайн баг болж чадна гэдэг итгэж явдгаа сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Би энэ залуу бүрэлдэхүүнтэй Милан ойрын хэдэн жилдээ багтаагаад их хол явах болно гэдэгт итгэлтэй байна. Бид даван туулахад амаргүй саад тотгоруудтай тулгарсан. Гэхдээ чухал ирээдүйн төлөө хүчтэй суурь, сан дээр үндэслэсэн.
Би дасгалжуулагчаар Гаттусо-г сонгохдоо давхар өөрийн ирээдүйгээ дэнжинд гаргаж байсан. Би багийн дасгалжуулагчаар хэнийг ч сонгож болох байсан. Дасгалжуулагчаар сонгон ажиллуулах төсөв хөрөнгө боломжийн байсан. гэхдээ би үргэлж Гаттусо-г энэ Милан багийг удирдаж чадах ганц хүнээр бодож байсан. Би түүнд бүрэн итгэж байсан.
Хүмүүс Рино-г зүгээр нэг ууртай, шазруун зүтгэлтэй нэгэн биш болохыг сурч байна. Түүнд тийм зан чанар бий. Гэхдээ тэр ухаалаг, шинийг илэрхийлэгч, доод төвшнөөс авхуулаад бүхий л ажлыг хийдэг. Би энэ Милан багийг Ав.Лигид шалгарч, Италийн цомд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна"

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Wed Feb 27, 2019 12:51 pm
by batudam
Милан багийг Хятадууд эзэмшиж байх үед Mirabelli тоглогч худалдан авчрах, багаас явуулах талын үйл ажиллагааг голчлон удирдаж байсан билээ. Түүнээс тухайн үеийн зарим нэг наймаануудаас асуухад:

-Лацио болон тэдний ерөнхийлөгч Claudio Lotito хэлэлцээр хийх тал дээр чанга хүмүүс болох мэддэг хүмүүс байдаг байх. Immobile болон Milinkovic-Savic нарын худалдахыг хүссэн тэдний үнэ Милан төдийгүй бүхий л Италийн багуудын хязгаараас давсан байсан. Franck Kessie хувьд Рома багтай аль хэзээний тохиролцчихсон байсан боловч бид түүнийг Милан багийн үүр түүх нэр хүндийг ашиглан ятгаж багтаа авсан.

Тэрээр одоогоор ямар нэг хариалагдаагүй байгаа бөгөөд Рома багийн спортын албаны дарга Monchi энэ зун багаасаа явбал түүнийг орлож магадгүй шуум мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар:

-Итали болон хилийн чанадад миний хийсэн ажлыг үнэлж дүгнэж намайг ажиллуулж болох ямар төсөл гарахын би харж л байна.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Thu Feb 28, 2019 10:23 am
by batudam
Del Piero LA клубийн эзэн болов

Alessandro Del Piero АНУ-ын Los Angeles хотын UPSL Soccer лигийн "LA 10 FC" багийг худалдан авав.

"Миний хувьд хөлбөмбөг жинхэнэ зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэлтэй минь холбогддог. Би өөрийн гэсэн хөлбөмбөгийн жижиг багтай болохыг хүсдэг байсан. Өнгөрсөн зуны сүүлээр би өөрийн бизнес түнш Jeffrey Whalen-тай хамтран үүсгэсэн EDGE Americas Sports байгууллага маань Los Angeles хотод байрлах хөлбөмбөгийн жижигхэн багийн эзэн болохоор шийдэж улмаар худалдан авсан юм.

Энэхүү адал явдал намайг маш хурдан эзэмдэн авч цааш үргэлжлүүлсэн билээ. Харин өнөөдөр би анх удаагаа албан ёсоор энэхүү мэдээгээ та бүхэнтэй хуваалцаж байна. Миний багийг LA10 FC гэдэг бөгөөд бидний өнгө хар & цагаан байх болно.

Бид өөрсдийн анхны улирлаа хожигдолгүйгээр дуусган нэгдүгээр байранд бичигдэж UPSL лиги руу дэвшин орсон.

Зарим нэг зүйлс баттай болоогүй байсан болохоор би энэ мэдээг та бүхэнд хэлэхгүй байсан юм. Харин одоо багийнхаа үзүүлсэн энэхүү гайхалтай амжилтыг та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм.

Багийн техник, арын албаныхан, менежмент, бүх тоглогчиддоо баярласан талархсанаа хэлмээр байна. Одоо бид талбайдаа энэ хаврын улирал эргэн ирэх болно. Багийн эзний хувиар багийнхаа гаргасан анхны амжилтыг үзэх онцгой, содон өөр сайхан мэдрэмжийг надад мэдрүүлсэн.

Та бүхэн биднийг дэмжих үү?

“Alessandro ADP10”

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Thu Feb 28, 2019 10:36 am
by batudam
Biglia: Би аль болох тоглох хэрэгтэй

Баг урагш явж байна. Bakayoko өөрийгөө шилдэг тоглогч болохоо батлан харуулж байна. Би багийн төлөө өөрийн хамаг сайн бүхнээ зориулан гаргах болно.

Лацио багийн фанатууд өөр рүү чинь шүгэлдэж байсан талаар?

-Талбай дээр гарч тоглосон маань чухал. Би фанатуудыг ойлгож байна. Би Лациод 4 жил тоглосон. Надад тэнд тоглож байхдаа бий болгосон сайхан дурсамжууд их бий. Энэ бол хөлбөмбөг. Харин одоо бол би өөр багийн өмсгөлийг өмсөн тэрийг нь хамгаалан тоглож байна. Би зөвхөн үүний талаар л бодож байна.

Бие бялдрын хувьд би сайн байна. Мэс засал сайн болсон. Би тоглохоо зогсоогоогүй ээ. Би аль болох тоглолтонд оролцон тоглох хэрэгтэй. гэхдээ ингэх нь хэцүү байх болов уу. Яагаад гэвэл залуучууд маань маш сайн формтой тоглож байна.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Thu Feb 28, 2019 10:51 am
by batudam
Preziosi: Piatek 35 гоал оруулна

Genoa багийн ерөнхийлөгч Enrico Preziosi өөрийн багийн хуучин довтлогч одоогийн Миланы Krzysztof Piatek-г энэ улирал 35 гоал оруулна хэмээн мэдэгдэв.

Энэ улирлын эхний хагаст Piatek netted 19 гоалыг Genoa багийн төлөө оруулсан билээ. Харин хоёрдугаар улирал эхэлснээс хойш шинэ багтаа очоод 7 гоал оруулаад байна.

"Piatek багаас яваад олон гоал оруулж байгаа нь намайг гайхшруулаагүй ээ. Миний хувьд тэр 35 гоал оруулна. Би түүнийг ийм амжилт үзүүлэх болов уу гэж таамаглаж байна. Бид түүнийг тийм ч өндөр үнээр зараагүй. Би Genoa багийн фанатууд түүнийг зарсанд уурлаж байгааг ойлгож байна. Гэвч бид үүнийг хийх хэрэгтэй байсан. Би түүний хөлбөмбөгийн замналд бүхий л сайн сайхан бүхнийг хүсэж байна. Тэр тэдгээр зүйлсийг хүртэх эрхтэй"

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Thu Feb 28, 2019 11:20 am
by batudam
Orgnoni: Юу болохыг харж л байя...

Хөлбөмбөгийн агент Donato Orgnoni Милан багийн академиас гаралтай Patrick Cutrone болон Simone Verdi нарыг төлөөлөн ажилдаг билээ. Тэрээр өөрийн хоёр үйлчлүүлэгчийнхээ байр байдлын талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Krzysztof Piatek Миланд ирэн амжилттай тоглож байгаагаа бөгөөд үүнээс болж залуу довтлогч Cutrone талбайд гарах минут багасаад байгаа билээ.

Cutrone Милан багт үлдэх үү?

-Юу болохыг харж л бай. Cutrone бол тоглохыг хүсэж байгаа үргэлж дасгалжуулагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг тоглогч.

Түүний талбайд гарах минут их хэмжээгээр багассан хэвийн зүйлээ. Улирлын төгсгөлд бид нөхцөл байдлыг дүгнэн үзэж түүний хувьд болон Милан багийн хувьд ямар шийдвэр хамгийн тохирохыг бодож үзэх болно.

Bologna багаас Napoli багт бэртэлтэй ирж төдийлөн сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа Verd талаар?
-Тэр одоо зүгээрээ. Сөрөг муу бүхнийг ардаа үлдээсэн. Napoli багийн төлөө тоглох амархан бишээ.Түүний авсан бэртэл багийнхантайгаа нэгтгэх явцыг удаашруулж байна. Гэхдээ би түүнийг өөртөө орон зай үүсгэж чадах чадвартай тоглогч гэж боддог. Мөн түүнчлэн тэр өөрийн ур чадварын талын л харуулсан.

Өнгөрсөн Пүрэв гаригт л тэр дөнгөж анх удаагаа 90 минутыг талбай дээр бүрэн гарч тоглосон. Үүнээс өмнө тэр нэг бол талбайд сэлгэгдэн сууна эсвэл сэлгээгээр орж ирдэг байсан.

Миний бодлоор тэр нэгдүгээр багтаа тоглохоор хэмжээний хангалттай сайн тоглогч. Тэр үүнийгээ батлан харуулах болно.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Thu Feb 28, 2019 11:14 pm
by batudam
El Shaarawy: Роматай яриагүй л байна

Stephan El Shaarawy Рома багтай гэрээгээ сунгах талаар яриагүй гэхдээ үлдэх хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний нийслэлийн багтай байгуулсан гэрээ ирэх жил дуусах бөгөөд хэрэв энэ жил аваргуудын лигид шалгарч чадахгүй бол багаасаа явж ч магадгүй гэх шуум мэдээллүүд гараад байсан юм.

Бид миний гэрээний талаар ярилцаагүй байна. Би улирал дуустал энэ талаар ямар нэг юм хийхгүй. Би урдаа байгаа тоглолтууддаа л анхаармаар байна. Бид сайн улирлын туулж байна. Үүнийгээ энэ чигээр нь цааш үргэлжлүүлэх хэрэгтэй.
Мэдээж би Ромад дуртайяа үлдмээр байна. Би энд маш сайхнаар угтуулсан бас их сайхан байна. Гэрээгээ сунгах талаар улирлын төгсгөлд ярилцах болно. Миний зорилго бол гоалын тоогоо хоёр оронтой тоонд хүргэх. Бие бялдрын хувьд би сайн байна. Одоо би улирлын амжилттай сайхнаар дуусгана гэж найдаж байна.

El Shaarawy хувьд 22 тоглолтонд оролцон тоглоод байгаа бөгөөд 8 гоал 6 гоалын дамжуулалт өгөөд байна.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Thu Feb 28, 2019 11:30 pm
by batudam
Рома клуб Cristante-г жинхлэв

Милан багийн академиас гаралтай Bryan Cristante-г Рома клуб худалдан авлаа. Өнгөрсөн зун Рома клуб Аталанта багаас Cristante худалдан авах нөхцөлтэйгээр зээлсэн билээ. Тэгвэл энэ өчигдөр тэд худалдан авч болох нөхцөлөө ашиглан түүнийг багтаа албан ёсоор авсан болохоо мэдэгджээ.
Мөнхийн хотынхон түүнийг €5 саяар зээлээд €15 саяар жинхлээд, үзүүлэх тоглолтоос нь хамаараад €10 саяыг өгөх ажээ.
Рома төлөө 31 тоглолтод оролцон тоглож 4 гоал оруулж 3 гоалын дамжуулалт өгсөн байна.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sun Mar 03, 2019 6:43 am
by batudam
Гаттусо: Бидний анхаарал зөвхөн Sassuolo дээр байх ёстой

Италийн Сери А Лигийн 26-р тойргийн хүрээнд Милан клуб талбай дээрээ Сассуоло багийг Улаанбаатар хотын цагаах шөнө 01:00 цагаас хүлээн авч тоглох бөгөөд тоглолтын өмнө дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хөгжөөн дэмжигчдийн талаар?
-Сүүлд Рома хотод очин биднийг дэмжсэн тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Өнөө шөнө бид тэдний хөө өмнө гарч тоглохдоо тоглолтын эхнээс авахуулаад зөв бодол санаатай, сэтгэхүйтэй талбайд гарч сайн тоглох хэрэгтэй. Бид өөрсөдөддөө болон Sassuolo багт анхаарах хэрэгтэй. Энгээд л болоо.

Фитнесс талаар?
-Өнгөрсөн зун бид бие бялдрын тал дээр сайн ажилласан бөгөөд бидний бие хаа тэсвэр тэвчээртэй болсон. Улирал дуусахад бидэнд 14 тоглолт үлдээд байна. Тэдгээр тоглолтууддаа хамаг сайнаараа бэлдэх болно.

Sassuulo талаар?
-Sassuulo багийн дасгалжуулагч Roberto De Zerbi сайн мэднэ. Би өнгөрсөн улирал түүний дасгалжуулж байсан Benevento багаас ердөө ганцхан оноо салган авсан.Sassuolo баг сайн тоглогчидтой бөгөөд тэд дасгалжуулагчийнхаа хэв маягаар тоглодог. Бид эсрэг багтаа хүндлэл үзүүлэх хэрэгтэй.

Suso талаар?
-Тэр бага зэргийн ээдрээтэй цаг хугацааг туулж байна. Гэхдээ надад Suso-тай ямар ч асуудал байхгүй ээ. Тэр сар бэртэлтэй байсан. Магадгүй энэ нь түүний бие бялдарт бага зэрэг нөлөөлсөн байх. Тэр тайван байх хэрэгтэй. Яагаад гэвэл түүнд сайн тоглолт үзүүлж бидэнд тус хүргэж чадах техник, ур чадвар байна.

Romagnoli талаар?
-Тэр хэдхэн сарын өмнө гэрээгээ сунгасан. Тэр бидний хувьд чухал тоглогчоос гадна манай багийн ахлагч. Тэр Милан багт жаргалтай байгаа бөгөөд би түүнийг энэ багийн өмсгөлийг өмсөн цааш үргэлжлүүлэн тоглоно гэж найдаж байна.

Довтолгооны талаар?
-Cutrone өмнө нь ямар хүсэл эрмэлзэлтэй яаж бэлтгэл хийдэг байсан шигээ үргэлжлүүлэн бэлтгэлээ тэгж хийх хэрэгтэй. Сүүлийн хэдэн тоглолтод түүнд хангалттай талбайд гарч тоглох цаг олгоогүй нь үнэн. Гэвч энэ цаг үед бид ганцхан довтлогчтой хувилбарыг сонгон тоглож байна. ингэх нь түүнийг яалт ч үгүй сөрөг талтай л даа.
Хагас хамгаалалтын талаар?

Biglia талаар?
Бидний хувьд чухал тоглогч.тэр хүнд бэртлийн улмаас хэдэн сар талбайд гарч тоглож чадаагүй.
Бид түүнийг бэртлээс нь бүрэн эдгээх хэрэгтэй. Учир нь тэр бол бидний Лидер.

Kessie талаар?
-Өчигдрийн бэлтгэл дээр тэр зовууртай байсан. Тоглолт болохоос өмнө ямар байхнуу харья.

Paquetá талаар?
Түүнд амралт хэрэгтэй. Би түүнийг хойш хамгаалан тоглох үүрэгтээ бага санаа зовоосой гэж хүсэж байна. Тэр өөрийн төрлийн тоглодог байрлал арга барилдаа тоглох хэрэгтэй. Гэхдээ ингэх нь цаг хугацаа болон илүү их туршлагаас улбаална.

Re: SERIE A - 2018/2019

PostPosted: Sun Mar 03, 2019 6:43 am
by batudam
Хамгаалалтын талаар?
-Caldara өнөөдөр орой залуучуудын багт орон тоглох болно. Гэхдээ талбай дээр 50 минут орчим л байх болов уу.энэ тоглолтоор өөрийн формоо эргүүлэн авах байх гэж найдаж байна.

Zapata талаар?
-Өнөө шөнө тэр тоглохгүй ээ. Тэр гүйн бэлтгэлээ хийж байна. Түүний биеийн байр байдал дээрдсэн. Гэхдээ бүрэн формдоо орохдоо цаг хугацаа хэрэгтэй.

Andre Silva талаар?
-Тэр бол залуу хүн. Тэр шийдвэрээ гаргасан бөгөөд бид үүнийг нь хүндэлж үзэх хэрэгтэй. Тэр одоогоор Sevilla багийн тоглогч. Цаашид юу болохыг харж л байя даа.

Таныг Милан багийн алдарт дасгалжуулагч, эзэн асан Rocco-тай харьцуулсан байсан. Энэ талаар?

-Ингэж харьцуулах нь миний хувьд нэр төрийн хэрэг.

Дерби тоглолтын талаар?
-Дерби тоглолтоос өмнө бидэнд Sassuolo болон Chievo эсрэг хийх маш чухал тоглолтууд байна. Эдгээр тоглолтуудын ард гарсны дараа л Дерби талаар бодно доо.