SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Dec 16, 2019 8:32 pm

Image

Европа лигт Рома, Интер 2 хөнгөхөн сугаллаа.... Бараг нөөцийн хэдээ тоглуулсан ч цаашаа шалгарахаар л харагдаж байна :RD
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Dec 21, 2019 6:40 pm

Image

Манай дараа сүүлийн үед Лацио дотооддоо хамгийн олон цом авсан баг болоод байгаа шүү.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Dec 26, 2019 10:35 pm

Last edited by Forza Juve on Tue Dec 31, 2019 6:13 pm, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Dec 31, 2019 6:09 pm



Ибра ирж байна. Эзэмшдэг рекордыг оруулчихья.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Dec 31, 2019 6:11 pm



Женоа чинь сүүлийн 100 жилд гоол оруулсан тамирчдын тоогоор ТОП5-аа тэргүүлдэг юм байна :D
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Jan 09, 2020 5:40 pm



Сарри маань 100 хожлыг хамгийн цөөн тоглолтоор авсан гэсэн рекордыг дөнгөж сая шинэчилсэн чинь Контэ араас нь гарч ирээд эвдчихлээ ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Jan 10, 2020 5:12 pm

Image

Дүү Инзаги Лациотой Сери А-д бужигнуулаад, ах Инзаги Сери Б-д Беневентотой бужигнуулж байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Jan 14, 2020 5:55 pm

Image

Манайх өнгөрсөн жил 11-д жагсаж ухарсан, энэ жил ахиулж ТОП10 орлого олдог дотроо ороод иржээ. Арсенал хөөрхий буурч. ПСЖ ч орлогыг бужигнуулж байна аа.

https://www2.deloitte.com/uk/en/pages/sports-business-group/articles/deloitte-football-money-league.html


Наполи орж ирээд, Милан хасагдаж, Италиас Рома, Интер 2 20 дотроо багтаж байна.

Английн 9 баг өмнө нь байсан бол энэ удаа 8 болж буурч.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Jan 18, 2020 6:12 pm

Сери А-гийн 18-р тойргийн тоглолтын тойм

https://hdmatches.com/2020/01/07/video-serie-a-highlights-show-7th-january-2020/

- Роналду улирлын эхэнд баахан цохиод л гоол цөөн байсан бол одоо цөөн цохиод гоолдоод байдаг болжээ. Сери А-д анхны хэт трикээ хийлээ.
- Наполи ч довтолсон ч үр дүнд хүрэхгүй байсаар дууслаа. Интерийнхэн сөрөг довтолгоог оновчтой хийж тэнцүүлээд, 2 дахь дээр нь Наполигийн хаалгач алдаа гаргаад ерөнхийдөө хожил тодорхой болж.
- Лацио лигийн хожлын цувралаа 9 болгожээ. Балотелли лигийн 5 дахь гоолоо оруулж тэргүүлсэн ч, пенальти алдаж, Иммобилэ шүүгчийн цагт хожлын гоол хийжээ.
- Рома Торинод талбай дээрээ хусууллаа. Белотти эхний гоолыг гайхалтай цохиж оруулсан бол 2 дахь дээр Смалдини гамшигтай гар хүрч, пенальти алджээ.
- Ибра Миланд ирээд тоглолтонд сэлгээнээс орсон ч баг нь ч тэр, өөрөө ч тэр сүрхий тоглолт үзүүлсэнгүй, Сампдоритой талбайдаа тэнцлээ.
- Аталанта Пармаг арчаад хаялаа хөөрхий. Парма ядаж хаалга руу цохиж харагдсангүй ээ.
- Женоа улирал дундаа ороогүй байхад 3 дахь дасгалжуулагчаа энэ улиралд авчирлаа...Барса, Интерт байсан Тиаго Мотта 3-4 тоглолт удирдаад халагджээ...Никола энэ удаа ирээд багаа хожууллаа. Хожлын гоолыг Горан Пандев хаалгачийн цохиод, урагшаа унах мөчид хаалгачийн хаасан бөмбөгийг нүүрээрээ онож гоолдсон байна. :loll:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Jan 18, 2020 7:39 pm

https://hdmatches.com/2020/01/14/video-serie-a-highlights-show-13th-january-2020/

Сери А-гийн 19-р тойргийн тойм /улирлын хагас боллоо/ Энэ тойрог сонирхолтой 3-4 тоглолттой байлаа.

- Интер, Аталантагийн тоглолт сонирхолтой болжээ. Аталанта хожих боломж байсан ч алдаж тэнцэж...Мурэл энэ улиралд 2-3 пенальти алдчихав уу даа. Бас хаалгачийн дөрвөлжин дотор Лаутаро Аталантагийн тоглогчийн хөлийг татаж, гоолоос аварсан байна. ВАР энэ тэрээр хардаггүй, худлаа хэл амтай багийн хэл амнаас айсан байх аа ккк.
- Наполи Лациогийн талбай дээр очоод илүү тоглож, олон гоолын оролдлого үүсгэсэн ч гоолдож чадсангүй, хаалгач нь шахалтаас Иммобилэд бөмбөгөө алдаад, Иммобилэ хурц өнцөгөөс цохьсон, бөмбөгийг зайлуулах гэсэн хамгаалагч нь хаалга руугаа цохиод гоол алджээ. Азгүй хожигдлоо. Лацио харин ugly win авч чаддаг болоод байна уу даа. өмнөх жилүүдэд эсрэгээрээ л байдаг байв. Лацио 10 дахь дараалсан хожлоо байгуулж, багийнхаа рекордыг шинэчлээд байна.
- Ювентус Ромагийн талбай дээр 2 эрт гоолоор 2014 оноос хойш анх удаа хожлоо. Демирал, Заньоло 2 адилхан ACL гэмтэл авч улирлыг дуусгалаа. Роналду лигийн сүүлийн 6 тоглолтонд дарааллан нийт 9 гоол хийжээ. Ромагийнхан тэнцүүлэх гэж 2-р үед шахсан ч амжсангүй ээ. Нэг гар хүрснийг ВАР үзээд пенальти зааж 1 гоол хийжээ.
- Ибра лигт ирээд гараанд гарч, улирлын анхны гоолоо хийж, багаа хожил авахад хувь нэмэр орууллаа. Улирлын эхэнд гялалзаад сайн эхлүүлсэн Кальяри одоо жаахан форм нь муудаад байна уу даа. Ибра ч сайн тогложээ.
- Фиорентина дасгалжуулагчаа солиод хар цувралаа зогсоож, хожил байгууллаа... уг нь дажгүй л бүрэлдэхүүн байдаг, боломжоосоо муу тоглоод байх юм.
- Сампдори улирлын хамгийн том хожлоо авч, Квагреллиа 2 гоол хийжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Jan 21, 2020 10:06 pm

https://hdmatches.com/2020/01/21/video-serie-a-highlights-show-20th-january-2020/

Сери А-гийн 20-р тойргийн тойм

- Тоймоос харвал Интер Леччэтэй сайн тоглоогүй л, харин ч Леччэ илүү байсан харагдлаа. Интерийн гарааны 2 залуу од, төвийн хагас хамгаалагчид Барелла, Сенси эргэж ирсэн ч сайн тоглосонгүй ээ.
- Ювентусын алдарт тоглогч агсан Пьетро Анастаси нас барсан, түүнийг хүндэтгэж, тоглолтын өмнө арга хэмжээ болжээ. Роналду бол гайхалтай байна аа. Роналдугаас гадна Дибала бол энэ улиралд гайхалтай байна. Хамаг хар бор ажлыг хийж, дамжуулалт өгч, пенальти авч, холбож энэ тэр авч байна. Роналду - Дибала бол тоглолт үнэхээр таарч, сайн байна. Пармагийн хувьд харагдсангүй ээ, тэрийг дагаад шинэ тоглогч Кулувски харагдсангүй ээ ккк.
- Иммобилэ 19 тоглолтонд 23 гоол хийлээ. 1 тоглолт дутуу, энэ эрчээ үргэлжлүүлбэл Игуаны тогтоосон 36 гоолын амжилтыг эвдэх бүрэн боломжтой л байна. Лацио лигт 11 тоглолт дарааллан хожил байгуулж, жаахан сэргэж байсан Сампдориг арчаад хаялаа. Энэ улиралд Лациогийн дасгалжуулагч Симонэ Инзагигийн ажлын үр дүн гарч байна. Өмнө нь сайн байсан ч улирлын эцэст бүтэлгүйтдэг, давуу тоглосон ч азгүй хожигдоод АЛ-ын эрхээс мултардаг байсан бол энэ улиралд Сери А-гаас Ювентус, Интер, Лацио 3 бол орох нь тод юм байна. Дээр нь Аталанта өмнөх шигээ сайн бол Роматай өрсөлдөөд орох юм даа. Лацио 1 дутуу тоглолтондоо хожвол 2-т ороод ирэх боломжтой л байна.
- Рома ялалт байгуулсан ч тогтвортой тоглолт байхгүй байна. Хаалгач Пау Лопез 3-4 сайн хаалт хийж багтаа томоохон хувь нэмэр оруулав. Женоагийн дасгалжуулагч өнгөрсөн тойрогт солигдож, тоглолт нь сайжирчээ.
- Фиорентина Наполигийн талбайд очиж тоглоод үнэн давамгайлсаар хожлоо. Энэ байдлаараа Гаттузо 2-3 тоглолтонд халагдана аа. Одоо Лациотой цомын шөвгийн 8-д хожигдвол шууд хусуулж ч магадгүй боллоо...
- Милан Удинезег талбай дээр хүлээн авч Ребичийн гэнэтийн гялалзалт, Доннаруммагийн сайн хаалтуудаар ugly win байгууллаа. Удинезе түр дасгалжуулагчтай ч форм сайжирч, унах эрсдэлээс гарсан. Миланы хамгаалагч Тео Эрнандес энэ улиралд гоол, дамжуулалтаар өөрийгөө нээж байна.
- Балотелли сэлгээгээр гараад хөөгдлөө... энэ нөхөр хөөрхий биш ээ
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Jan 28, 2020 11:15 pm

https://hdmatches.com/2020/01/27/video-serie-a-highlights-show-26th-january-2020/

Сери А-гийн 21-р тойргийн тойм

- Лигийн тэргүүлэгч Ювентус, Интер, Лацио 3-уулаа оноо алдсан 7 хоног байлаа.
- Лациогийн 11 тоглолт дарааллан хожсон цуврал зогссон ч хожигдоогүй цуврал үргэлжилсээр... Рома давамгайлж, олон боломж гаргаж тоглосон ч хожил байгуулж чадсангүй ээ. 2 гоол 2-уулаа хаалгач нарын хүүхдийн гэмээр алдаанаас болж оржээ. Лациогын форм маш сайн байсан, форм нь унах үе рүүгээ орчихов уу даа.
- Интерийн тэнцээний цуврал үргэлжилсээр... Интер жаал илүү тоглосон ч хожиж чадсангүй ээ. Лаутарог шүүгчтэй маргалдсан гэж хөөж, 2 тоглолт бэндуулж... Кальяригийн нөхдүүд ч эхний гоолоо алдаад Лаутарог араас түлхсэн, ВАР үзнэ гэж маргаад дасгалжуулагч нь шар авсан, Интерийн Лаутаро хөөгдөхдөө бүр сүр болгож, Контэ маань тэргүүлээд Интерийнхэн нийлээд шүүгч энэ тэр рүү дайраад сүрхий байжээ. Интерийн зээл Найнголан тэнцээний гоолыг хийжээ.
- Сарри анх удаа Наполигоос яваад өөр баг удирдаж ирж, хааяа хамтад нь гаргадаг Игуайн, Роналду, Дибала гэсэн довтолгооны хослолтой гарааг гаргаж. Тоглолт сүрхий хурц байсангүй болтой, Наполи ч сүрхий биш, Ювентус сайн байсангүйгээс хожигджээ. Роналду 8 тоглолт дарааллан гоолдлоо. Гаттузогийн Наполигийн дасгалжуулагчийн нас жаахан уртаслаа. 7 хоногын дундуур Лациог хожиж, шөвгийн 4-т шалгарсан. Ювентусын хагас хамгаалалт л сайн болохгүй хэвээр л байна...
- Аталанта Ториног нутаг дээр нь тараагаад хаячихлаа. Маццаригийн хамгийн том хожигдол нь болсон байх аа.
- Милан улирлын анхны 3 дараалсан хожлоо авч, Ибрагийн эерэг нөлөө үргэлжилсээр байна. Милан тоглолтын хувьд муухан Брешиад үнэн давамгайлах боломжийг өгч, Доннарумма 3-4 удаа багаа аварч, Ребич ээлжит боломжоо чулуу болгож, багтаа дахин хожил авчирчээ.
- Парма Удинезег 2:0-ээр хожиход Ювентусын шинэ цэрэг Кулусевски улирлын 5 дахь гоолоо хийжээ... нөхөр мөн энэ улиралд 7 дамжуулалт өгсөн байна.
- Раньеригийн Сампдоригийн тоглолт нэг л жигдрэхгүй л байна... гэхдээ Раньери багийг доош унагах аюулаас гаргаад байгаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Jan 28, 2020 11:25 pm



Премиер лигийн тоглогчдын бороо орж эхэллээ. Эриксен нэмэгдээд арай өнгийг өөрчиллөө шүү :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Feb 01, 2020 9:33 am

Image

Сери А-гийн наймаанууд
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Feb 05, 2020 10:25 pm

https://hdmatches.com/2020/02/03/video-serie-a-highlights-show-03th-february-2020/

Сери А-гийн 22-р тойргийн тойм

- Лацио талбай дээрээ СПАЛ-ыг бут ниргэлээ. Иммобилэ 2 гоол хийснээр 21 тоглолтонд 25 гоол хийлээ. Энэ эрчээрээ үлдсэн 17 тоглолтонд тогловол Игуайны тогтоосон 36 гоолын рекордыг элбэг эвдэхээр байна. Иммобилэгийн 2 дахь гоол бол класс байлаа.
- Эриксен анхны тоглолтоо хийж, Интер Удинезег хожлоо. Интерийн 2 жигүүрт шинэ цэргүүд Мозес, Янг нар гарч, Ханданович гэмтээд талбайд гараагүй байна. Лукаку 2 гоол хийжээ.
- Рома тогтвортой тоглолт үзүүлж чадахгүй, форм муу үе руугаа оржээ. Гамшигтай тоглож Сассоулод эхлээд 3 гоол алдаад, дараа нь 2-ыг оруулж нөхсөн ч барсангүй ээ.
- Аталанта Ториногоор өнгөрсөн тойрогт тоглосон ч энэ удаа талбайдаа Женоаг барсангүй тэнцлээ. Жижиг багууд дээр оноо алдаад байна даа.
- Милан Ибрагүйгээр тоглож энэ улирлын Үзэсгэлжингийн үлгэр болж байгаа Веронатай талбай дээрээ тэнцлээ. 2-р үед Верона давамгайлж тоглож, хэд хэдэн маш сайн боломжуудыг алдаж, сүүлд 1 тоглогч нь аюултай тоглолт хийж хөөгдөж, Милан аврагдлаа. Малдини 3.0 талбайд дебют тоглолтоо сэлгээгээр орж хийжээ.
- Энэ улиралд гэртээ хожил байгуулж чадаагүй байгаа Леччэ багт хол хожигдсоноор Маццаригийн Ториногийн дасгалжуулагчаар ажиллах хугацаа дуусч халагдлаа.... Торино сүүлийн 2 тоглолтондоо нийт 11 гоол алдаж, 1 ч гоол оруулж чадсангүй ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Feb 14, 2020 9:07 am



Коллинагийн төрсөн өдөр юм байна. Миланд жаал талтай гэсэн яриа гардаг байсан. Бас Миланыг ивээн тэтгэж байсан OPEL Коллинаг ивээн тэтгэдэг байсан нь санагдав :ногоон:

Шүүгчдийн нас 45-аас дээш байх ёсгүй гээд жаал хэтэрсэн байсан нөхрийг шахсаар байгаад тэтгэвэрт гаргасан санагдаж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Feb 15, 2020 8:44 am

Image

АНУ-ыг спортод байдаг шиг дасгалжуулагчид шүүгчид ВАР үзэхийг шаардаж, хянуулдаг эрхийг Сери А-д нэмэх талаар судалж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Feb 16, 2020 8:36 pm

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby El Payaso » Mon Feb 17, 2020 10:18 am

Лацио Интерийг нухлаа. Одоо СЛ эхэлнэ. Юве жаахан оноо алдах бга. Атланта Ромаг хожоод дөрөвдүгээр байраа гайгүй баталгаажуулаад авч. Сэлгээгээр орж ирсэн бацаан гоё гоол оруулжээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Feb 20, 2020 10:12 pm

https://hdmatches.com/2020/02/17/video-serie-a-highlights-show-17th-february-2020/
]
Сери А-гийн 24-р тойргийн тоглолтын тойм

- Лацио - Интерийн тоглолт сонирхолтой л болж. 2-р үед Лацио илүү тоглож хожил байгуулжээ. Интерийн Янг Италид ирээд хурдан дасаж байна. Лацио энэ улиралд анх удаа хүснэгтэд Интерийн дээр гараад ирлээ. Лациогийнхэн хасагдах шатыг давсан аятай л баярлалдаж байлаа. Ювентус, Интер 2 Европын тэмцээнд тоглож байгаа, Лацио лиг л төвлөрч үзэж байгаа. Иммобилэ гоолдсоор л...
- Аталанта Ромаг талбай дээр хүлээн авч хожлоо. Аталанта эхний үед давамгайлж, хэд хэдэн аюултай боломжууд үүсгэсэн ч чулуу болгож чадсангүй, харин Ромагийн Жеко хамгаалагчийн алдааг ашиглаж бөмбөгийг таслаад гоолдож тэргүүлсэн. 2-р үед Аталантагийнхан үргэлжлүүлж нүдсээр гоолуудыг оруулж хожжээ. Запата гэмтлээс эргэн ирсэн ч формондоо ороогүй л байна. Ромагийн хар цуврал үргэлжилсээр...Аталанта 4-р байраа баталгаажуулсаар....
- Веронагийн хожигдолгүй цуврал үргэлжилсээр... дасгалжуулагч Жюрич нь сүрхий нөхөр л биш л байсан, зөв багтаа ирээд сүрхий ажиллаад, өөрийгөө харуулаад эхэллээ.
- Раньеригийн Сампдори талбай дээрээ Фиорентинад 5 гоолоор бут ниргүүллээ. Гэхдээ өөрсдөө бут ниргүүлэхдээ идэвхитэй тусалжээ. Эхний гоолыг тоглогч нь аюултай биш нөхцлөөс нээж гоолдсон бол дараагийн 2 гоолыг 16 дотор гар хүрч, эсрэг багийн тоглогчдыг толгой руу нь тохойлдож, 2 пеналтьти, 1 улаанаар шийтгүүлжээ. Фиорентинагийн 1 тоглогч нэмж хөөгдсөн ч Сампдори нутагтаа дээрэлхүүлсээр дуусчээ.
- Гаттузо Наполигийн тоглогчийн дунд ротаци их хийж байгаа харагдаад байгаа. Кальяритай зочилж тоглоод тэнцүүхэн тоглолтыг хийж, Мертенсийн хувийн ур чадвараар хийсэн гоолоор хожжээ. Мертенс Наполигийн бүх цаг үеийн мэргэн бууч Хамсикаас 1 гоолоор л хоцорч байгаа юм байна.
- Ребич Миланд гялалзаж байна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Feb 21, 2020 9:30 am





Италийн 2 баг Европа лигийн хожлоо байгуулжээ. Интер сэлгээ голдуу, Рома үндсэн бүрэлдэхүүнээрээ үзжээ.

Өвөл хэд хэдэн тоглогч авчирч, нимгэн байсан бүрэлдэхүүнээ зузаатгасан тул Контэ болон Интер 3 фронтдоо анхаарал тавьж үзэж магадгүй л гэж харж байна. Контэ голчлон лиг гээд гүйгээд байхгүй, Европийн тэмцээнд сайн үзэхийг хичээгээсэй. Европд олигтой үзэхгүй нь нөхрийн рейтинг, үнэлэмжид сөргөөр нөлөөлөөд байгаа биз. Миний л мэдэхээр АЛ-ын хэсгээс 2 удаа дараагийн шатанд шалгарч чадахгүй хасагдсан, дараагийн шатанд шалгарсан ч шөвгийн 8, 16-аас 2 удаа гарч чадаагүй хасагдсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Feb 23, 2020 2:07 pm



Сери А-гийн зарим тоглолтууд корона вирусээс болж цуцлагдсан байна.

Image

Италийн хойд нутгаар тархаж, 2 хүн нас барсан байна гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Feb 24, 2020 9:46 am



Энэ улиралд торгуулийн цохилтоор шийтгүүлсэн багууд гэнэ. Ювентус тэргүүлжээ. Бараг л 3 тоглолтонд 1 пенальти, тэгсэн мөртлөө л лигээ тэргүүлж байна. Жижиг багууд голчлон шагнуулжээ. Зарим нэг хэл амаа билүүддэг, юм үзээгүй фэнүүдтэй багуудын хувьд хөлнөөс нь татаад, тоглолтын дараа багаараа шүүгч рүү дайраад байсан ч бараг л байхгүй байна ккк...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby zorigtsaikhan » Tue Feb 25, 2020 8:32 am

Forza Juve wrote:

Энэ улиралд торгуулийн цохилтоор шийтгүүлсэн багууд гэнэ. Ювентус тэргүүлжээ. Бараг л 3 тоглолтонд 1 пенальти, тэгсэн мөртлөө л лигээ тэргүүлж байна. Жижиг багууд голчлон шагнуулжээ. Зарим нэг хэл амаа билүүддэг, юм үзээгүй фэнүүдтэй багуудын хувьд хөлнөөс нь татаад, тоглолтын дараа багаараа шүүгч рүү дайраад байсан ч бараг л байхгүй байна ккк...

За ёстой МАЙ шүү!!!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Feb 25, 2020 9:17 pm



Ер нь үзэгчгүй тоглолт байдал намжтал гарах нь ээ...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests